Америкт амьдардаг монгол туургатанууд хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулжээ. 10 дахь удаагийн тэмцээнд Чикого, Сан Франциско, Вашингтон хот, Нью Жерси, Виржина мужид ажиллаж амьдарч буй Монгол, Халимаг, Буриад, Өвөрмонголчууд 10 багт хуваагдан өрсөлджээ. Саяхан үүрэгт ажлаа хүлээн авсан АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр тэмцээний нээлтийн ёслолд оролцсон байна. Тэмцээний аваргууд өнөөдөр тодрох юм.
Б.Жаргал