-
2020 оны 4 сарын 02
Үүнээс хойш үе үе олны анхаарлыг татсан мэдэгдэл, мэдээлэл хийх болсон тэрбээр ирэх 2021 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдлээ.
-
2020 оны 4 сарын 02
Нийгмийн хамгийн мэдлэг боловсрол, чадвартай хүнийг нэр дэвшүүлэх ёстой ч зөвхөн мөнгөний бодлого явуулж байна. Намуудын удирдлагыг нам дамнасан бизнесийн бүлэглэл удирдаж авсан. Ингэснээр өөрсдөдөө ашигтай хуулийг баталж, нийтийн өмчийг цөөн гарт төвлөрүүлэх асуудал сүүлийн хэдэн жил илт явуулах боллоо.
-
2020 оны 4 сарын 02
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2020 оны 03-р сарын 02-ны өдрөөс 2020 оны 03-р сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд вакцинжуулалтын ажлыг зохион байгууллаа. Тус арга хэмжээний хүрээнд дүүрэгт ажиллаж, амьдарч буй мал бүхий 123 өрхийн 2.132 үхэр, 2.977 хонь, 2.287 ямаа, 16 гахай нийт 7.412 мал амьтанд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийсэн байна.
-
2020 оны 4 сарын 02
Цагдаагийн байгууллагаас ОХУ-ын иргэн А.В.Самохин гэх хүн гадаадаас их хэмжээний ам.доллар Монгол Улсад оруулж ирэн мөнгө угаасан байж болзошгүй хэргийг шалгаж эхэлжээ.
-
2020 оны 4 сарын 02
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласан. Энэ хүрээндээ бид гудамж талбайд байрлуулсан хөдөлгөөн зохицуулах тэмдэг, заалтыг хөдөлгөөнд оролцогчдод илүү ойлгомжтой, хүртээмжтэй болгох ажлыг эхлүүлээд байна.
-
2020 оны 4 сарын 02
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы захирамжаар Сүхбаатарын талбайн өмнө Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтийг өөрчилж, 3.2 тэрбум төгрөгөөр усан оргилуур бүхий тохижилтыг шинээр хийхээр болсон юм. Уг ажлын бэлтгэл ажил энэ сарын 1-нээс эхэлж, тохижилтын зарим хэсгийг буулгаж эхэлсэн.
-
2020 оны 4 сарын 02
Экспорт эрхлэгчдийн зах зээлийг тэлэх, өрсөлдөөнийг дэмжих зорилгоор Засгийн газрууд оновчтой бодлого, стратеги боловсруулан, хэрэгжүүлж ирсэн. Өрсөлдөх чадвартай улс байх эсэх нь экспортын санхүүжилтийн арга хэрэгсэл болон баталгаа даатгал зэрэг эрсдэлийг бууруулах механизм, тогтолцоог хэрэгжүүлэх төрийн бодлого, хөтөлбөртэй нягт уялдаатай байдаг. Тиймээс ч хэдэн арван жилийн өмнөөс Экспорт-импортын банк, Экспортын зээлийн агентлагууд байгуулагдан, хувийн хэвшлийн санхүүжилтийг дэмжих, тогтвортой байлгахад чиглэсэн катализаторын үүргийг гүйцэтгэж байна.
-
2020 оны 4 сарын 02
Булган аймаг дахь Цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчид өнгөрсөн гуравдугаар сарын 31-ний өдөр нутаг дэвсгэрийн хүрээнд шалгалт хийсэн байна.
-
2020 оны 4 сарын 02
Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тус тус нэг, нэг сэжигтэй тохиолдол илэрсэн учир тусгаарлаж, шинжилгээ хийсэн. Хариу гараагүй
-
2020 оны 4 сарын 02
БНХАУ-ын Уханьд дахин халдвар илэрсэн. Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд нас баралт огцом нэмэгдлээ. ДЭМБ-аас эмзэг бүлгийн иргэдэд түлхүү анхаарахыг уриаллаа.
-
2020 оны 4 сарын 02
УИХ-ын чуулганаар хууль батлахдаа уг илтгэлийг бодлогын баримт бичиг болгож ашиглах ёстой. Гэвч 2016 оноос хойш УИХ-ын чуулганаар энэ ажиллагаа огт хийгдээгүй юм. Энэ талаар тус комиссын дарга Ж.Бямбадорж “Эрх баригчид хууль батлахдаа уг илтгэлийг суурь судалгаагаа болгож ашиглаж хууль тогтоох ёстой. Гэтэл ямар ч судалгаа, шинжилгээ байхгүй, хоосон цээжний “пан”-гаар хууль баталж байна. Үүнээс бол хууль хөрсөн дээрээ шингэж өгөхгүйгээс болж гажуудал үүсэж байна” гэж хатуухан шүүмжилсэн удаатай.
-
2020 оны 4 сарын 02
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар байгуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасантай холбогдуулан БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаас зарим асуултад хариулт авлаа.
-
2020 оны 4 сарын 02
Зарим байгууллагууд хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих ажиллагаа хангалтгүй байгаагаас хамаарч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас Авлигатай тэмцэх газарт удаа дараа гомдол мэдээлэл гаргах нөхцөлийг бүрдүүлж байна.
-
2020 оны 4 сарын 02
24цаг.мн сайт УИХ-ын 75 гишүүнийг тойрог тус бүрээр нь танилцуулж байна. Энэ удаад УИХ-ын сонгуулийн арван наймдугаар тойрог буюу Завхан аймгаас сонгогдсон З.Нарантуяаг онцолж байна. Тэрбээр Завхан аймгийн Улиастай хотын Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн нэгдүгээр сургуулийг 1984 төгсөж, 1991 онд Эрхүү хотын Улсын их сургуулийг хуулийн факультет, эрх зүйч мэргэжлээр дүүргэжээ. Улмаар СЭЗДС, АНУ-ын Нью-Йорк, Колумбын их сургуулийн Олон улсын харилцааны сургуульд суралцаж, бакалавр, магистр хамгаалсан. Төв банкнаас ажлын гараагаа эхэлсэн тэрбээр “Монгол шуудан”, “Хадгаламж” банкинд дэд захирал, УИХ-ын даргын зөвлөх, Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байгаад 2016 оны сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм.
-
2020 оны 4 сарын 02
ОХУ-д сүүлийн 24 цагийн дотор 440 шинэ тохиолдол илэрч, нийт тохиолдлын тоо 2777 боллоо. Бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдлуудын 20 гаруй хувиас нь ямар нэг шинж тэмдэг илрээгүй байна.
-
2020 оны 4 сарын 02
Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд ашиглалтад орсон 50 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авлаа.
-
2020 оны 4 сарын 02
Чөлөөт бөхийн чансааны “Топ-10”-т Монголын эрэгтэй хоёр, эмэгтэй гурав, нийт таван хүн багтжээ.
-
2020 оны 4 сарын 02
Хэдхэн жилийн өмнө болсон нэгэн харамсалтай жишээ дурдахад Зурагтын хуучин эцсийн зам дагуу зургаан настай нэгэн хүү баруун гараа өргөж зогсож байв. Хальт харвал такси хүлээж зогсоо гэж ойлгохоор. Гэтэл хүүхэд баруун гараа өргөж зогсох нь өөрийн биеэ өндөр болгож харагдуулах гэсэн оролдлого бөгөөд өгүүлэмж нь “Би зам хөндлөн гарах гэсэн юм. Надад зам тавьж өгнө үү” гэсэн гуйлт аж. Гэтэл замын хажууд зогсох хүүгийн эл санааг жолооч ойлгоогүйгээр барахгүй хүүг дайрч, дээгүүр нь гарсан байдаг.
-
2020 оны 4 сарын 02
10.00 цагт Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги гадна талбайд өлсгөлөн зарлаж буй эмэгтэйчүүд цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 99240345
-
2020 оны 4 сарын 02
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.