-
2020 оны 9 сарын 04
Баянзүрх дүүргийн 2, 27 дугаар хороо “Дарь-Эхийн гудамж”-ны авто зам засвар, шинэчлэлтийн ажлын хучилтын ажил өчигдөр эхэллээ.
-
2020 оны 9 сарын 04
Тэмцээнүүддээ оролцож чадах юм бол би түрүүлж чадна. Монгол хүний тэсвэр тэвчээрийг гайхуулж, эх орноороо бахархуулах болно. Та бүхэн дэмжиж урам хайрлаарай хэмээн чин сэтгэлээсээ хүсье.
-
2020 оны 9 сарын 04
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Швейцарын хөгжлийн агентлагийн дарга хатагтай Стефани Буриг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашид шинэ түвшинд өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа.
-
2020 оны 9 сарын 04
Тагнуулын ерөнхий газрын даргын томилгоонд мэргэжлийн байдлаас гадна улс төрийн өнцөг заавал ордог. Энэ бол үе үеийн Тагнуулын ерөнхий газрын дарга нарын томилгооноос харагддаг бичигдээгүй дүрэм. П.Одонбаатарын хувьд Дундговь аймгийн харьяат, өнгөрсөн УИХ-ын сонгуулиар тус аймгаас олонхийн саналыг авсан Сү.Батболдтой нэлээд ойр хүн. Ерөнхий сайд Тагнуулын Ерөнхий газрын даргаар түүнийг томилсон нь нам дотроо Сү.Батболдын фракцын дэмжлэгт найдаж байгаагийн илэрхийлэл ч байж мэдэх юм.
-
2020 оны 9 сарын 04
Өнөөдөр Алтайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар усархаг бороо орно.
-
2020 оны 9 сарын 04
12.00 цагт Чойжин Ламын Сүм Музейд М-Си-Эс Группээс үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх дурсгалыг хадгалж хамгаалах зорилготой “Өв Эрдэнэ” хөтөлбөрийн талаар мэдээлнэ.
-
2020 оны 9 сарын 03
УИХ-ын гишүүн Жамбалын Ганбаатар ХНХ-ын дарга Ц.Урсгалыг хоёр өрөө байраар шагнажээ.
-
2020 оны 9 сарын 03
3 нас 7 сартай О.Галт-Очир хүүд тусалцгаая.
-
2020 оны 9 сарын 03
Дээд зиндаанд Тававаши Б.Мөнх-Оршил, Кибибаяама Лхагвасүрэн, Хошорюү С.Бямбасүрэн, Ичиножо А.Ичинноров нар барилдах юм.
-
2020 оны 9 сарын 03
Өнөөдрөөс эхлэн 1072 хувьцааны 2019 оны ногдол ашгийн мөнгийг иргэдийн арилжааны банкны данс руу шилжүүлж эхэлсэн. Тодруулбал, улсын хэмжээнд данс нь баталгаажуулсан 857,491 иргэний 1,072 хувьцааны ногдол ашгийг олгож эхлэх юм.
-
2020 оны 9 сарын 03
Үндэсний бөхийн аймгийн цолтой дүйцэх цэргийн начин, заан, арслан цолыг 1992 онд анхлан олгож эхэлсэн нь Бүх цэргийн наадам юм. Босго өндөртэй, булган сүүлтэй гэх тус наадмын энэ жилийн барилдаан цар тахлын улмаас хойшлогдоод байсан бөгөөд есдүгээр сарын 13-нд болох тов гарчээ.
-
2020 оны 9 сарын 03
Бразилийн шигшээ баг, Францын “Пари Сен-Жермен” багийн тоглогч Неймарын “ковид-19”-ийн шинжилгээний хариу эерэг гарчээ. Неймар Да Сильва өөрийн хүү, найзууд болон багийн зарим нөхдийн хамт Ибиза арал дээр амралтаа өнгөрүүлсэн юм байна. Түүнээс гадна “ПСЖ” -ийн Анхель Ди Мариа, Леандро Паредес нарын шинжилгээ ч эерэг гарсан аж.
-
2020 оны 9 сарын 03
Эрүүл мэндийн салбарын тогтолцоог шинэчлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрөлийг сааруулах зорилгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан наймдугаар сарын 26-аас эхлэн лавлагаа шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн төлөвлөгөө болон тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байна.
-
2020 оны 9 сарын 03
Дүйцүүлэн хамгаалах нөхөн сэргээлт хийх ажлыг компаниуд дэмжин оролцож байгаа бөгөөд “Тайхаржин майнинг” ХХК гэхэд өөрийн ашиглалтын талбайтай зэрэгцэн орших Урт булаг гэх газрын нийт 17.6 га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэжээ.
-
2020 оны 9 сарын 03
Жил бүрийн намар ногоочид хөлс хөдөлмөрөө шингээн ургуулсан шинэ ургацын ногоогоо нийслэлд борлуулах гэж бөөн л юм болдог. Хөөгдөж туугдаж, олон хүний г царайчлахад хүрдэг. Тэгвэл энэ жил Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас нийслэлд төмс, хүнсний ногоог хямд үнээр борлуулах, ногоочдын борлуулалтыг дэмжих зорилгоор Улаанбаатар Захирагчийн ажлын албатай хамтран 9 дүүргийн 45 байршилд борлуулалтын цэг нээж шинэ ургацын төмс, хүнсний ногооны борлуулалтыг эхлүүлсэн.
-
2020 оны 9 сарын 03
Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа. Энэ удаагийн хуралдаанаар дөрвөн асуудлыг хэлэлцэн баталсан юм. Хуралдааны эхэнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх тухай тогтоолын төслийг Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Мэндсайхан танилцуулж, тогтоолын төслийг баталлаа.
-
2020 оны 9 сарын 03
Голомт банк иргэдийг хуримтлалтай болгох, санхүүгийн дархлааг нь дэмжих зорилгоор “Витамин ₮” урамшуулалт аяныг зарлаад байгаа билээ. Аяны хүрээнд 2 удаагийн тохирлоор 25 азтан тодорч, ухаалаг гар утас, цахилгаан скүтер, худалдан авалтын эрхийн бичиг зэрэг хонжворуудын эзэн болсон бол дараагийн тохирол 9 сарын 11 буюу ирэх Баасан гарагт явагдаж, ээлжит азтануудаа тодруулах гэж байна. Үүнтэй холбогдуулан харилцагчдадаа урамшуулалт аянд хэрхэн оролцох талаар мэдээллийг хүргэж байна.
-
2020 оны 9 сарын 03
Өчигдөр нийт 354 хүнд шинжилгээ хийжээ. Халдвар нэмж илрээгүй.
-
2020 оны 9 сарын 03
1072 хувьцааны мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхлэхээр болжээ.
-
2020 оны 9 сарын 03
Ургацын урьдчилсан төлөв өмнөх оны мөн үеэс улаан буудай 80 мянга, төмс 46.2 мянга, хүнсний ногоо 19 мянган тонноор нэмэгджээ.