Бразилийн шигшээ баг, Францын “Пари Сен-Жермен” багийн тоглогч Неймарын “ковид-19”-ийн шинжилгээний хариу эерэг гарчээ.
Неймар Да Сильва өөрийн хүү, найзууд болон багийн зарим нөхдийн хамт Ибиза арал дээр амралтаа өнгөрүүлсэн юм байна. Түүнээс гадна “ПСЖ” -ийн Анхель Ди Мариа, Леандро Паредес нарын шинжилгээ ч эерэг гарсан аж.
Одоогоор Неймарын биеийн байдал хэвийн байгаа бөгөөд Парисаас холгүй орших Буживаль дахь гэртээ 14 хоног тусгаарлагдах юм. Тэрбээр энэ сарын 10, 13-нд болох Францын лигийн шинэ улирлын эхний хоёр тоглолтод оролцох нь өнгөрөв бололтой.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)