-
2019 оны 9 сарын 11
Ерөнхийлөгчийг бидний саналыг дэмжинэ гэж итгэж байлаа. Гэтэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд өргөн мэдүүлсэн саналуудаа буцааж татахаа мэдэгдсэн. Ингэхдээ гишүүдийн тоо, парламентын хугацааг нэм, шүүхтэй холбоотой зохицуулалтыг буцаа гэж шахалт үзүүлсэн. Ингэж шахалт үзүүлсэн шигээ байгалийн баялгийн зохицуулалтад шахалт үзүүлсэнгүй.
-
2019 оны 9 сарын 10
Нэгэн харамсалтай хэргээр жишээ татахад, гэр хороололд гарсан гал түймрийг унтраахаар очсон галынхан гудамж руу орох орц, гарцыг хааж барьсан айлаас болж багагүй цаг алдсан байдаг. Үүний улмаас нэгэн гэр бүлийн бүх гишүүд гэртээгээ шатаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарч байв. Энэ мэт харамсалтай хэргийг тоочоод байвал барагдахгүй. Тэгвэл өнөөдөр 15.00 цагийн орчимд 1000 гаруй иргэн амь нас, эрүүл мэндээрээ хохирох шахсан хэрэг гарлаа.
-
2019 оны 9 сарын 10
“2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд инженер хангамжийн болон холбогдох бусад байгууллагуудад 16 чиглэлээр үүрэг даалгавар өгөхөд нийт 1311 арга хэмжээг авч ажилласан байна. Инженер хангамжийн байгууллагуудад өгсөн үүрэг даалгаврын 84 хувь гүйцэтгэлтэй байна.
-
2019 оны 9 сарын 10
Уг хэрэгт 25 хүн холбогдогчоор татагдан шүүгдэж байсан бөгөөд шүүхээс зургаан хүний хэргийг тусгаарлан дахин шалгуулахаар нийслэлийн Прокурорын газарт шилжүүлжээ.
-
2019 оны 9 сарын 10
“MPМ” цогцолборын барилга яг одоо шатаж байна.
-
2019 оны 9 сарын 10
Тэрбээр Москва, Софи, Мексик, Мадридын дуурийн театраас гадна сонгодог урлагийнхны дэлхийн мөрөөдлийн тавцан болсон алдарт Карнеги холлд уран бүтээлээ эгшиглүүлсэн анхны монгол уран бүтээлч юм.
-
2019 оны 9 сарын 10
Монгол Улсад улс төрийн хэлмэгдүүлэлт нийгмийн бүхий л давхарга, олон түмнийг нийтээр хамарч эхэлсэн 1937 оны есдүгээр сарын 10-ны өдрөөр төлөөлүүлэн жил бүрийн энэ өдрийг Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон улс орон даяар тэмдэглэж байх тухай Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоолын дагуу энэхүү өдрийг 24 дэх жилдээ хүндэтгэн өнгөрүүлж байна гэж” гэж Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос мэдээллээ.
-
2019 оны 9 сарын 10
“Миний хамгийн их харамсдаг зүйл бол намайг НАХЯ-ны сайд байх үед Ю.Цэдэнбал дарга ажлаасаа чөлөөлөгдсөн явдал” гэж хурандаа генерал С.Лувсангомбо харуусан өгүүлсэн.
-
2019 оны 9 сарын 10
Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн баярыг угтан “Өчигдөр ба Өнөөдрийн Монгол” гэрэл зургийн үзэсгэлэнг "Сүндий сан" ивээн тэтгэн нийтэд хүргэж байна.
-
2019 оны 9 сарын 10
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн Лаг усгүйжүүлэх байгууламжийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо. БХБЯ-ны захиалгаар анх удаагаа Лаг усгүйжүүлэх байгууламжийг барьж, Улаанбаатар хотын захиргаа, УСУГ-т хүлээлгэн өгч байгаа юм. Нээлтийн ёслолд Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, УСУГ-ын дарга Ц.Төрхүү болон холбогдох албаныхан оролцлоо.
-
2019 оны 9 сарын 10
Нийт 10,853 га газрыг хамарсан хяналт шалгалтын ажлыг явуулж, 63 аж ахуйн нэгж, нөхөрлөл, 87 иргэний явуулж байсан үйл ажиллагааг таслан зогсоов.
-
2019 оны 9 сарын 10
УИХ-ын гишүүн Ж.Батзандан болон Л.Болд нараас "төрийн нууц задруулсан" хэргээр Тагнуулын ерөнхий газар мэдүүлэг авсан байна. Тодруулбал, энэ сарын 9-нд дээрх гишүүдээс мэдүүлэг авсан бөгөөд олон нийтэд мэдэгдэл хийх үеэрээ төрийн нууцтай холбоотой хэд хэдэн мэдээллийг задруулсан гэж үзэж буй бололтой.
-
2019 оны 9 сарын 10
Салхитын мөнгөний ордтой холбоотой гэж яригддаг шүүгч нартай холбоотой хэргийг шалгахын тулд тухайн шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Яг үүнтэй зэрэгцэн шүүгчээр ажиллаж байсан С.Төмөрбат нь ОХУ-аар дамжин АНУ руу явсан гэсэн мэдээллийг авсан. Холбогдох журмын дагуу эргүүлэн авчирахаар ажиллаж байна.
-
2019 оны 9 сарын 10
Улс төрийн хэлмэгдүүлэлтэд 36 мянга орчим хүн өртсөнөөс одоогийн байдлаар 31 гаруй иргэний нэр төрийн сэргээж, улс төрийн хилс хэргээр шийтгэгдсэн болохыг тогтоож цагаатгаад байна.
-
2019 оны 9 сарын 10
Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Гавьяат цол хүртээх тухай зарлиг гаргаж, Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт музейн захирал Лхамжаагийн Мягмарсүрэнд Монгол Улсын Соёлын гавьяат цол хүртээв.
-
2019 оны 9 сарын 10
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Наадамчдын гудамжнаас шинэ нисэх онгоцны буудлын хурдны зам руу холбогдох 13 км зургаан эгнээ, хоёр урсгалтай зам барих ажлын бэлтгэлийг хангах үүднээс тухайн газар дээр нь ажиллаж, холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өглөө.
-
2019 оны 9 сарын 10
Олон нийтийн сүлжээнд тархаад буй зураг нь ямар нэг төрийн бус байгууллагад баригдсан эсвэл биеэ үнэлээд явж буй хүмүүсийн зураг огт биш. Үүний учрыг тодруулбал, нэгэн телевиз нэр бүхий төрийн бус байгууллагатай хамтран шөнийн сурвалжилга хийж, зочид буудалд болж буй зүйлийн талаар сурвалжилсан байсан. Энэ үеэр нэгэн трансжендер хүн баригдаж, утсаа хураалгасан байсан.
-
2019 оны 9 сарын 10
УИХ-ын гишүүдийн тоог 108, 99 болгох асуудлыг бид эрс эсэргүүцсэний хүчинд унагаж чадсан. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг таван жил болгохыг ШИНЭ нам зогсоож чадсан.
-
2019 оны 9 сарын 10
АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү сүүлийн үеийн дуулианд хэргүүдийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Гаалийн байцаагч нарын 2015-2016 онд үйлдэгдсэн гэмт хэргийн явцад хийгдсэн бичлэгийг үзүүллээ.
-
2019 оны 9 сарын 10
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс дүүргийн Улаан загалмайн хороотойгоо хамтран гамшгийн эрсдэлийн тойм судалгааг хийж эхэллээ.