зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
3998 3999 4000 4001 4002 4003 4004
  • Чингэлтэй хайрханы явган аяллын замыг тохижуулжээ
    2017 оны 11 сарын 30
    Нийслэлийн иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бий болгох, байгалийн сайханд, эрүүл орчинд амрах зугаалах нөхцөлийг бүрдүүлэх, аялагчдын аюулгүй байдал, тав тухыг хангах зорилгоор Чингэлтэй хайрханы нэгдүгээр явган аяллын замыг тэмдэгжүүлэх, амрах цэгүүдийг тохижуулах ажлыг нийслэлийн Аялал жуулчлалын газраас хийж гүйцэтгэлээ.

    Тус явган аяллын замын дагуу ширээ сандалтай сүүдрэвчүүд, мэдээллийн самбаруудыг байршуулж, зүг заасан, анхааруулах тэмдгүүдийг суурилуулан тохижуулснаар иргэд тохилог аяллын замаар алхан амралтын өдрөө цэвэр агаарт өнгөрөөх боломжтой боллоо. Мөн явган аялагчид ууланд гарахаас өмнө ойр орчим байрлах дэлгүүрүүдээс тодорхой хэмжээний худалдан авалт хийдэг учир Чингэлтэй дүүргийн иргэдийн орлогод тодорхой хэмжээний хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

    Тохижилтын нээлт арванхоёрдугаар сарын 1-ний 10:00 цагт болох тул та бүхнийг хүрэлцэн ирж тохижилтын ажилтай танилцан хамт цэвэр агаарт алхахыг урьж байна.

    Алхалт Чингэлтэйн автобусны эцсийн буудлаас 1,5 км зайтай Чингэлтэй Зүрх уулын амнаас эхэлнэ гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

  • Орон сууцны хороолол дунд баригдаж эхэлсэн барилгын ажлыг зогсоолоо
    2017 оны 11 сарын 30
    Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Денверийн гудамж, ”Хийморь 11” орон сууцны зүүн талын нийтийн эзэмшлийн талбай дээр барилгын норм норматив болон холбогдох бусад хуулийг зөрчин эхлүүлсэн барилгын ажлыг зогсоох шийдвэрийг хотын дарга гаргалаа. Уг шийдвэрт ...Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэр, Денверийн гудамжны дагуу орон сууцны 12а байрны зүүн талд үйлчилгээний зориулалтаар 300м2 иргэн Ц.Батбаатарт эзэмшүүлсэн нь Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17.8.4, 17.14, Захиргааны ерөнхий хуулийн 60.1.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн тул дээр дурдсан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан байна. Мөн уг газарт барих барилгын Архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилгын ажлын зөвшөөрлийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дотор хүчингүй болгож, холбогдох мэдэгдлийг зохих журмын дагуу иргэн Ц.Батбаатарт хүргүүлэхийг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт үүрэг болгожээ. Иргэн Ц.Батбаатар нь анх уг эзэмшлийн газар дээрээ 18.0х8.0 метр хэмжээтэй барилга барихаар Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газраас архитектур төлөвлөлтийн даалгавар авсан боловч барилгын ажлын зураг төсөл дээрээ тэнхлэгээр 25.0х11.0 метрийн хэмжээтэй буюу барилгын суурийн хэмжээгээ томсгон магадлал хийж, энэ дүгнэлтээ Барилгын хөгжлийн төвөөр баталгаажуулан барилгын ажлаа эхлүүлсэн нь “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД 31-01-10-ийн 1.6 дах заалт, 12 дугаар хүснэгтэд заасан зай хэмжээ зөрчигдөж, оршин суугчдын ая тухтай амьдрах хэвийн нөхцөлийг алдагдуулахад хүрээд байсан байна.

    Дээр дурдсан нөхцөл байдлыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга С.Батболд иргэн Ц.Батбаатарын газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг Нийслэлийн газрын албанд, уг газрыг нийслэлийн гудамж, зам, талбайн 2018 оны хаврын тохижилтын ажлын хүрээнд тохижуулж, үр дүнг танилцуулахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд тус тус даалгалаа.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ажлаа авсан даруйдаа нийтийн зориулалттай орон сууцны хороолол дунд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар олгохыг хориглох захирамж гаргаж байсан бөгөөд энэхүү захирамжийн биелэлтийг хангаж ажиллахыг Нийслэлийн Газрын алба болон Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт даалгасан юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Н.Золжаргалыг 461-р ангид хорьжээ
    2017 оны 11 сарын 30
    Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг АТГ-аас саатуулан шалгаж эхэлсэн талаарх мэдээллийг хүргэсэн. Түүнийг “Чингис бонд”,
  • Хятадын шүүхээс 25 жилийн ял сонссон Л.Байгальмаа эх орондоо ирнэ
    2017 оны 11 сарын 30
    ​

    2009 онд Монгол Улсын иргэн Л.Байгальмаа гэгч эмэгтэй хар тамхи зөөвөрлөсөн
  • Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье
    2017 оны 11 сарын 30
    Халдвартай хүн ханиаж, найтаах үед томуу, томуу төст өвчний вирүс агаар-дуслын замаар дамжин халдварлаж өвчин үүсгэдэг.

    Тиймээс уг өвчнөөс урьдчилан сэргийлж, өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх энэхүү зөвлөмжийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас хүргэж байна.
  • Согтуу 41 жолоочийг илрүүлэн саатуулжээ
    2017 оны 11 сарын 30
    2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 336 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 260 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 1 хүн гэмтэж бэртсэн.
    Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 41 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа.
    Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 9 осол, мөргөлдөх хэлбэрээр 6 осол гарч 1 хүн гэмтсэн хэрэг тус тус бүртгэгдсэн бөгөөд энэ өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон явган зорчигч 1 бүртгэгджээ.
    Тухайлбал:
    1. Баян-зүрх дүүргийн Нарны зам, “Аз Амортизаторын” урд замд Toyota Prius-20 маркийн автомашины жолооч Е нь явган зорчигч Н, Б нарыг мөргөж гэмтээсэн ослыг Баян-знрх дүүрэг дэхь замын цагдаагийн хэлтэс шалгаж байна.
    2. Сүхбаатар дүүргийн Энхтайваны өргөн чөлөөө, “МУБИС”-ийн урд замд Toyota Prius-20 маркийн автомашины жолооч Д нь явган зорчигч Э-г мөргөж гэмтээсэн ослыг Чингэлтэй дүүрэг дэхь замын цагдаагийн хэлтэс шалгаж байна.
    Улсын хэмжээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 73 хүний амь нас хохирч, 105 хүн хүнд, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэн бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 23000 гаруй жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
    Тоон үзүүлэлтээс харахад зорчигч болон жолооч нар согтуугаар замын хөдөлгөөнд оролцон зам тээврийн осол, хэрэгт холбогдон эрүүл мэнд, амь насаараа хохирох нь дийлэнх хувийг эзлэж байна.
    Хүйс болон насны байдлаар нь үзвэл 18-35 насны идэвхитэй амьдралд яваа залуучууд тэр дундаа 33 орчим хувийг дээрх насны эмэгтэйчүүд эзэлж байна.
    Нийт илрүүлсэн 23000 гаруй зөрчлийн:
    • 19000 орчим нь эрхийн үнэмлэхтэй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон,
    • 2500 орчим нь эрхээ хасуулсэн үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон,
    • 1500 орчим нь жолоодох эрхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жодоодсон зөрчил байна.
    Зам тээврийн осол, хэргийн шалтгаан дундаас хамгийн их хохирол учруулдаг тэргүүн шалтгаануудын нэг нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал юм. Учир нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн жолоодох чадвараа алдаж, орчиндоо өрнөж байгаа зүйлийг тусгахаа больж, ядарч байгаагаа мэдэхгүй болдог байна. Согтуурлын эхний шатанд анхаарал суларч, мэдээллийг хүлээн авах болон сэтгэн бодох чадвар муудах зэрэг олон сөрөг дагаваруудыг бий болгодог.
  • С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой 14 926 хуудас материалыг нууцаас гаргана
    2017 оны 11 сарын 30
    ​

    Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн материалын зарим хэсгийг нууцын зэрэглэлээс гаргах
  • ​Афганистаны авлигатай тэмцэх байгууллагын ажилтнууд аюултай нөхцөлд ажилладаг
    2017 оны 11 сарын 30
    Афганистан бол төрийн бүх байгууллагууд нь авлигад идэгдсэн дэлхийн хамгийн өндөр авлигын түвшинтэй орнуудын нэг юм. Тус улсын авлигатай тэмцэх төв 2016 оны 6 дугаар сард байгуулагдсан боловч өнөөг хүртэлх жил гаруй хугацаанд ажилтнуудаа бүрэн гүйцэд хамгаалж ажиллаж чадахгүй байна.

    Авлигатай тэмцэх төв нь Кабул хотод өндөр түвшний авлигын хэргүүдэд олон нийтийн сонсгол хийж эхэлснээс хойш жилийн дотор гурван албан хаагч алагдсан байна. Мөн энэ сарын эхээр нэг мөрдөн байцаагч нүүр рүүгээ буудуулж шархдан, нэг удирдах албан тушаалтан гэрийнхээ гадаа халдлагад өртжээ. Тус төвийн зөвхөн хоёр шүүгч нь Дээд шүүхээс түр зээлдсэн хуягласан машинаар үйлчлүүлдэг бол үлдсэн ажилтнууд болох шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нар цагдаагийн “зөөлөн арьстай” гэгдэх машинаар хүргүүлдэг байна. Зарим ажилтнууд хувийн машин, эсвэл нийтийн тээврээр үйлчлүүлдэг нь тэднийг улам их эрсдэлд оруулдаг аж.

    Дээрх аллагууд үйлдэгдсэнээс хойш Дотоод явдлын яам, Тагнуулын газар зэргээс тус төвийн албан хаагчдыг тусгайлан хамгаалах зарлиг гарган ажиллаж эхэлжээ. Гэвч хамгаалуулж буй албан хаагчид нь шөнийн цагаар хамгаалагч нарыг гэртээ байлгах хангалттай зайгүй учир орой болоход гэрт нь буцаадаг байна. Түүнчлэн төрөөс амласан олон тооны хуягласан машин өгөх, ажилтнуудын гэр орныг бүрэн хамгаалалтад авах зэрэг ажлууд одоог хүртэл бүрэн гүйцэд хийгдээгүй л байна.

    Авлигатай тэмцэх төвийн ажилтнууд болон тэдний гэр бүлд зориулсан орон сууц баригдаж байгаа бөгөөд ирэх оноос ашиглалтад орох аж. Афганистан улсад авлигатай тэмцэх байгууллагын ажилтнуудаас гадна мэдээлэгч нарын амь насанд халдах эрсдэл өндөр байна.
  • Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг баривчилжээ
    2017 оны 11 сарын 30
    ​

    Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг АТГ-аас саатуулан шалгаж эхэлжээ. Түүнийг “Чингис бонд”, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-тэй
  • ”Гоёл 2018” наадмын топ моделиор Т.Халиун шалгарлаа
    2017 оны 11 сарын 30
    30 дахь жилдээ зохион байгуулагдаж буй ”Гоёл-2018” наадам өчигдөр болж өнгөрлөө. Энэ жилийн шилдгийн шилдэг буюу Топ модель хэмээх эрхэм шагналыг загвар өмсөгч Т.Халиунаа хүртлээ. Т.Халиунаад Топ модель хэмээх эрхэм шагналыг Монголын анхны топ моделиор тодорч байсан загвар өмсөгч Э.Одгэрэл гардуулан өглөө. Мөн Гоо-Од салоны дизайнер н.Долгормаа тус наадмын Гран-При шагналын эзэн болжээ.
  • 24 баримт: Харумафүжи Д.Бямбадорж зодог тайлахдаа юу хэлэв
    2017 оны 11 сарын 30
    Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж өөрийн хүсэлтээр зодог тайлахаар шийдсэн тухай түүний багш, ояката Исэгахама өчигдөр өглөө мэдэгдсэн билээ. Тэрбээр хүсэлтээ Японы сүмогийн холбоонд хүргэж өгсөний дараа хэвлэлийн бага хурал хийсэн юм. Ояката Исэгахаматай хамт хийсэн тус хэвлэлийн бага хурлын үеэр ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж юу өгүүлсэнийг 24 баримт буландаа онцолж байна.
  • Х.Баттулга: Дэлхийн хамгийн баян мөртлөө хамгийн ядуу улс боллоо
    2017 оны 11 сарын 30
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар “Улсын хөгжил, төрийн бодлогод эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлье” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо.

    Нээлттэй хэлэлцүүлэгт Шинжлэх ухааны Академи, Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний 36 байгууллагын нийт 100 гаруй эрдэмтэд оролцож илтгэл сонсож, байр сууриа илэрхийлэв.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уг нээлттэй хэлэлцүүлэгт оролцож үг хэлсэн юм.

    Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Улсын хөгжил, төрийн бодлогод эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлье” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэгт оролцож байгаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш 5 сар болох гэж байна. Энэ хугацаанд салбар салбарын төлөөлөлтэй уулзалтууд хийж байгаа юм.

    Энэ удаа эрдэмтэн та нарынхаа дуу хоолойг сонсож, цаашид хийх ажлаа ярилцъя гэсэн юм. Академич С.Нарангэрэл сая хэллээ. Монгол Улс хүчтэй, зохион байгуулалттай байх үедээ дандаа эрдэмтдийнхээ үгийг сонсож байсан гэлээ.

    Өнөөдөр улс орны байдлын талаар босоод ярьцгаахад сайн сайхан зүйл ярихгүй байх. Гадаад өр 26-30 тэрбум ам.долларт хүрлээ. Гэтэл бид гурван саяулахнаа. Газрын болон бусад баялаг өдөр шөнөгүй Монгол Улсын хилээр гарч байна. Энэ мөнгө хаашаа орж байна вэ? Үүн дээр ямар судалгаа байдаг вэ? Байхгүй.

    Боловсролын салбарынхантай уулзлаа. Боловсролын салбар хаашаа яваад байна вэ? Хэний боловсрол юм бэ? Монгол хүний онцлогийг боловсролын салбарт тусгах уу, үгүй юү? Мэдэх хүн байдаггүй.

    Батлан хамгаалах салбар хаана явна вэ? Батлан хамгаалах салбарын бодлого ямар байх вэ? Яагаад цэргийн албыг нэг жил болгосон бэ? Яагаад оюутан цэрэгтэй болгосон бэ? Бас л байхгүй.

    УИХ өнөөдөр мөнгө төлөөд ороод ирдэг бизнесийн, уулзалтын том салбар болсон. Мөнгөтэй л бол УИХ-ын гишүүн болдог. Мөнгөтэй л бол сайд болдог. Энэ мөнгө хаанаас орж ирж байгаа вэ? Энэ мөнгө уул уурхайгаас ордог, Үндсэн хуулийн 6.1-д заасан “Монгол Улсын газрын дорх баялаг болон бусад зүйл ард түмний өмч байна” гэсэн заалт өнөөдөр лиценз нэрээр хэдхэн гэр бүлийн өмч болсон.

    Энэ мөнгө эргээд улс төр рүү орж ирээд УИХ, Засгийн газрыг бужигнуулдаг болсон. Намууд дотор тэд өөрсдийн хүмүүсээ суулгаад бодлого хэрэгжүүлдэг болсон. Би яагаад ингэж зоригтой яриад байна вэ гэвэл өнөөдөр УИХ, Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрүүдийн үр дүнд өнөөгийн энэ нөхцөл байдалд хүрсэн гэж ойлгож байгаа. Гаргаж байгаа шийдвэрүүд хэнд ашигтай очиж байна вэ, хэнд ашиггүй байна вэ гэдгийг өнөөдөр бид хэлэлцэж ярих ёстой юм. Үүн дээр эрдэмтэн, мэргэдийнхээ үгийг сонсоё гэсэн юм. Өнөөдөр хуучирсан арга барилаар яримааргүй байгаа юм. Зоригтой гарч ирээд, зоригтой үг хэлдэг болооч гэж эрдэмтдээсээ хүсмээр байна. Эрдэмтэн, мэргэдээ сонсдог болохын тулд та бүхний нэгдэл хэрэгтэй байгаа юм.

    Нийт 2017 онд 32,8 тэрбум төгрөг шинжлэх ухаан, технологийн салбарын төсөвт суусан байна. Үүний зарлага 2017 онд яаж гарсан бэ? Ямар үр дүн гарсан бэ гэсэн дүгнэлт хиймээр байгаа юм. 2018 онд ямар төсөв хийж, юунд зарцуулах гэж байгаа вэ?

    Анагаах ухаан, байгалийн ухаан, нийгмийн ухаан, техникийн ухаан, хөдөө аж ахуйн салбар гээд 5-6 том салбар байна. Энэ дотроос хамгийн их хоцрогдсон салбар бол хүн судлалын ухаан байхгүй болсон. Хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан байхгүй болсон. Энэ салбарын эрдэмтдийн дуу хоолойг би л лав сонсолгүй удлаа. Яагаад энэ салбарууд алга болов гэдэг дээр дүгнэлт яримаар байна. 2017 онд 32,8 тэрбум төгрөг шинжлэх ухаан, технологийн салбарын төсөвт суусан гэдэг бол эрдэмтдийнхээ тоотой харьцуулахад бага биш мөнгө. Харин хаашаа энэ мөнгө гараад явав? Ингээд 2018 онд бүгдээрээ зохион байгуулалтад оръё.

    Ерөнхийлөгчийн санаачилсан “Улсын хөгжил, төрийн бодлогод эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлье” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгээр эрдэмтдийнхээ оролцоог хэрхэн яаж нэмэгдүүлэх талаар ярих гэж байна. Энэ нэрийн дор өнөөдөр та бүхэн нэг шийдэл гаргаасай. Өнөөдөр надад зарлигийн төсөл гардуулна гэлээ. Зарлиг гаргахад яаж хэрэгжүүлэх вэ? Дайн байлдаан, энх цаг, бүтээн байгуулалт, энэ бүхэн шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэгждэг.

    Өнөөдөр бид энэ их газрын дорх баялаг, газар дээрх баялагтай мөртлөө яагаад бүтээгдэхүүн гаргаж чаддаггүй юм бэ? Өнөөдөр бид 1970-аад оны сүүл, 1980-аад оны эхний япончуудын судалгаа, ноу хау, менежмэнтэд суурилсан “Говь” үйлдвэрийн бүтээгдэхүүнийг л экспортлож байна. Бас 1970-аад оны сүүл, 1980-аад оны эхээр эрдэмтэд, мэргэд, геологичдын судалсан “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалыг л бид өнөөдөр экспортлож байна. Энэ бүгд дээр эрдэмтэн, мэргэд эхлээд судалгаагаа гаргасан. Одоо ийм зүйл байхгүй.

    ХАА-н салбар гэж энэ том салбар өнөөдөр эрдэмтдийнхээ дуу хоолойг сонсмоор байна. Бид яагаад дэлхийн ноолуурын 30 хувийг бэлтгэдэг мөртлөө бүтээгдэхүүн хийж чаддаггүй юм. Японд ноолууран бүтээгдэхүүн татваргүй оруулах эрхийг хийгээд өгсөн. Яагаад хөгждөггүй юм. Судалгаа хэрэгтэй. Та нарын үг хэрэгтэй. Монголчууд зөвхөн түүхий эдийн бааз болох бодлого 1989, 1990-ээд оны эхээр хөршийн бодлогуудад нөлөөлөөд явчихсан. Үүнийг эрдэмтэд яримаар байна.

    Худалдааны хоригийн бодлого цаасан дээр бичигдээгүй ч далд утгаараа өнөөдөр бид худалдааны хоригтой сууж байгаа. Монголоос гардаг бүтээгдэхүүн хоёр хөршид борлогдохдоо 20-45 хувийн татвар төлж гарч байна. Иймэрхүү зүйлээ яримаар байна.

    Академич С.Нарангэрэл эрдэмтэд тендэрийн квотод орох тухай ярилаа. Квотод орохын тулд эрдэмтэд тодорч гарч ирэх хэрэгтэй. Шинжлэх ухаанд зарцуулах 32,8 тэрбум төгрөг бол бага биш мөнгө байна. Тэр мөнгөний зардал, юу хийж бүтээснээ тайлагнамаар байгаа юм.

    Өнөөдөр спорт, урлагийнхан тодорхой хэмжээгээр дэмжигдэж байна. Дэлхийд гараад од болж эхэлж байна. Энэ дээр монгол хүний генийг судлах ёстой. Гурван сая монголчууд гадагшаа явахаараа оюуны спортоос яагаад олон медаль авч байна вэ? Спортын төрөлд яагаад өндөр амжилт гаргаж байна гэдгийг судалж тайлбарладаг баймаар байна.

    Төмөр замын бодлогыг 2010 онд нэлээд судалгаанд үндэслэж гаргасан. Асуудалтай тулгарсан. 1960-аад онд ЗХУ-ын дарга Н.С.Хрущев “Монгол Улс биднийг дагаж олон жил явлаа. Энэ улсыг бид яаж хөгжүүлэх вэ. Төмөр замаас 500 км-ийн цаана Тавантолгой гэж маш сайн коксжих нүүрсний орд байдаг юм байна. Түүнийг дэлхийн зах зээлийн эргэлтэд оруулъя” гэж ярьж байсан баримт байдаг. Судалж байсан эрдэмтдийн судалгаа байна. Манай эрдэмтэд үүнийг яагаад судалдаггүй юм бэ?

    Уул уурхайгаар дагнасан эрдэмтэн мэргэд байдаг байлгүй дээ. Яагаад бид өнөөдөр нэг улсаас, нэг бүтээгдэхүүнээс хараат болчихоод, үүнийгээ эдийн засаг гэж нэрлэдэг юм бэ? Эдийн засаг судалдаг эрдэмтэн мэргэд, гавьяатууд байдаг биз дээ. Дуу хоолойгоо гаргаач гэж л хэлэх гээд байгаа юм.

    Хүннүгийн үед бидний дээдэс өөрсдөө зэвсэг, зэв хийдэг байсан. Төмрөөр тогоо, шанагаа хийдэг байсан. Одоо манайхаас төмрийн хүдэр, коксжсон нүүрс гадагш гараад явж байна. Үүнийг нийлүүлээд төмөр, ган хийж яагаад болдоггүй юм бэ? 2200 жилийн өмнө төрт ёсоо байгуулж байсан улс гээд түүхэндээ бичээд, гайхуулаад явдаг улс шүү дээ. Малтлага хийхэд төмрөөр хийж байсан зүйлс гарч ирээд байдаг. Одоо яагаад хийж болдоггүй юм бэ гэдэг дээр эрдэмтэн мэргэд яагаад дуугарч болдоггүй юм бэ? Ийм зүйлийг ярих гэсэн юм.

    Анагаах ухааны салбар гэж мартагдсан салбар байна. Өнөөдөр хорт хавдар, ходоод, элэгний хавдраар энэ цөөхөн хүнтэй байж дэлхийд тэргүүлж байна. Авлигаараа дэлхийд тэргүүлж явна. Бүх зүйл дээр эрдэмтэн мэргэдийн үг дутагдаж байна.

    ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл гуай, орлогч Г.Чулуунбаатар гуай зохион байгуулалтаа өөрчлөөч ээ. Анагаах ухаан, хүн судлал, ХАА, техникийн салбараа тусгаарлаад, багууд болгоод, багууд дотор нь уралдаан зарлаач. Спортынхон бол “Бөртэ чоно” гэж тайлангаа хийдэг. Загварынхан “Гоёл” гэж хийдэг. Эрдэмтэд жилийн тайлангаа хийгээд, салбар бүрээс тэргүүлсэн эрдэмтдээ урамшуулах шагнал яагаад гаргаж болдоггүй юм бэ? Хүн бол өдөөгдөж байж хөдөлдөг. ХАА-н салбарын технологийг шинэчлэх дээр хэн юу хийсэн бэ? Хонины ноос, ноолуур хоёрын дундаас ямар бүтээгдэхүүн гаргасан бэ?

    Яагаад өнөөдөр заавал монгол хонины ноосыг австрали хонины ноостой хольж байж даавуу хийгээд байна вэ гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйл дээр санаачилгатай хандахгүй бол судалгаагаа яаж амьдралд хэрэгжүүлэх вэ?

    Шинэ санаачилга гаргалаа гэхэд лаборатори байхгүй. Патентаа олон улсад зарлах юм уу? Дотооддоо хэрэгжүүлэх юм уу? Техникийн салбар дээр олон зүйл ярьж болно. Манайхаас бусад оронд атаархмаар шинэ нээлтүүд гараад байх юм. Энэ дээр бид яагаад юм хийж болдоггүй юм бэ?

    Зохион байгуулалтад ороод, удирдлагуудтайгаа ярьж байгаад салбар салбараа аваад явах өөрсдийн хүмүүсийг сонгооч ээ. Монгол Улсын Ерөнхийлөгч үүнийг дэмжих гээд цуглуулж байгаа юм. УИХ-ыг та бүхэн мэдэж байгаа. Ямар ч зүйл миний зүгээс оруулахад улс төрийн шалтгаанаар унагах магадлал бараг 99 хувь. Үүн дээр эрдэмтэдтэйгээ хамтарч байж Монгол Улсын өнөөгийн байдлыг өөрчлөх алхам хийхгүй юм бол энэ улс өнөөдөр дэлхийн хамгийн баян мөртлөө хамгийн ядуу улс боллоо. Ядуурал гэдэг бол Монгол Улс ядуурдаггүй, Монгол Улсын иргэд нь ядуурдаг. Та нар дотор өргүй хүн бараг байхгүй байх. Бид ингээд арчаагүй байгаад байвал байгаад л байна.

    Яагаад 1992 онд баталсан Үндсэн хуулийн 6.1-д “Монгол Улсын газрын дорх баялаг ард түмний өмч байна” гэж заачихаад түүнийхээ эзэн нь болохын төлөө тэмцдэггүй юм бэ? Яагаад лиценз нэрээр А4-ийн цаасаар гадна дотнынхон аваад, түүнийг өөрсдийнхөө баялаг болгоод, өөрсдөдөө зориулсан хууль батлуулаад байдаг юм бэ? Үүн дээр дуугараач ээ.

    МҮОНРТВ гэж байдаг. Хувьчлагдаагүй салбар. Тэнд яагаад 7 хоногт нэг удаа, нэг цагийн “Эрдэмтдийн цаг” байж болдоггүй юм бэ? Яагаад эрдэмтэд МҮОНРТВ-ээр хэлэлцүүлэг хийж болдоггүй юм бэ?

    Ийм зүйлийг яриад зоригтой дуугараад өгвөл би дэмжихэд бэлэн байна. Сэдэв бүр дээр би үг дуугараад байх болов уу гэж бодож байна. Миний санаа бол салбар салбараар багцлаад, жил бүр уралдаан зарлаад, эрдэмтдээ иргэддээ сонсгоод, зохион байгуулалтаа сайжруулахгүй бол ийм байдлаар явахгүй нь гэдэг нь тодорхой боллоо.

    Миний хэлсэн зүйл бол салбар салбараараа зохион байгуулалтаа сайжруулъя. МҮОНРТВ-ээр эрдэмтэд дуу хоолойгоо ард түмэнд хүргэе. Тодорхой шагналын сантай, тэр сан нь Ерөнхийлөгчийн ивээл дор байдаг ч юм уу. Бид дуугарахгүй бол бидний цаана дуугардаг хүмүүс ялалт байгуулаад яваад байна.

    Өнөөдөр Монгол Улс нэг улсаас, нэг бүтээгдэхүүнээс хараат эдийн засагтай болсонд бидний буруу их байгаа шүү. Баярлалаа, та бүхэнд. Амжилт хүсье” гэлээ.

    Эрдэмтдийн төлөөллөөс санаачилсан Засгийн газарт чиглэл өгөх тухай Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гардууллаа

    Үүний дараа эрдэмтдийн төлөөллөөс санаачилсан Засгийн газарт чиглэл өгөх тухай Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулсан юм. Үүнд улсын хөгжил, хүнсний аюулгүй байдал, агаарын бохирдол зэрэг тулгамдсан асуудлуудаар тодорхой шийдэл дэвшүүлэн, цаашид улсын хөгжил, төрийн бодлогод эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар шинжлэх ухааны үндэсний чадавхийг бэхжүүлэх талаар цогц арга хэмжээ авах тухай эрдэмтдийн саналыг тусгажээ.

    Хэлэлцүүлгийн үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Д. Рэгдэл “Улсын хөгжил, Төрийн бодлогод эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлэх нь”, Стратеги судлалын хүрээлэнгийн захирал Б. Энхбайгаль ““Судалгаанд суурилсан төрийн бодлого: шинжлэх ухаан, төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа”, Монгол улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D) профессор, академич С.Нарангэрэл “Эрдэмтэн мэргэдээс суралцах монгол ухаан” Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн ректор, МИДСК Их дээд сургуулиудын Консорциумын Ерөнхийлөгч Т.Хэрүүга “Их сургуулийн судалгааны орчинд тулгамдаж байгаа асуудлууд, түүнийг шийдэх арга зам, үйл ажиллагааны чиглэл” зэрэг илтгэл хэлэлцүүлэв.

    Мөн хүнсний аюулгүй байдал болон нийслэлийн утааг бууруулах талаар илтгэл сонслоо.

    Ажилгүйдэл, ядуурлыг бууруулж утааг багасгая. Хүн болгоноор ажил хийлгэе

    Утааг бууруулах тухай илтгэлийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ “Утааны асуудлыг одоо бид хивсэнцэр, дулаалга, зуух зэргээр шийдэх тухай яриагаа зогсооё. 1,5 сая төгрөгөөр өнөөдөр зуух, дулаалга авах айл байхгүй. Өнөөдөр ядуурал 66 хувьд хүрсэн. Ажилгүйдэл, ядуурлаас болж өнөөдөр утаа гарч байна.

    Гол эх үүсвэр нь утаатай биш, ажилгүйдэл, ядууралтай тэмцэх ёстой юм. Хөдөөнөөс олон хүн орж ирсэн. Ажилгүй, ядуу хүмүүс гэрт амьдарч байгаа. 2010 онд би ЗТБХБ-ын сайд байхдаа утаанаас салах талаар Турк, БНСУ, Англи, Япон гээд олон улсын туршлага судалсан. Бусад орнууд утаанаас яаж салсан бэ гэхээр ажилгүйдэл, ядуурлыг хамт алга болгосон. Яасан бэ гэхээр өөрсдөөр нь орон сууц бариулсан. Тэр орон сууцанд нь оруулаад өртгийг нь цалингаас нь моргейж маягаар суутгаад явсан. Үүнийг ярихаар эргээд бизнес рүү ордог. Бид 80-100 сая ам.доллартай тэнцэх утаагүй зуух гэдгийг Турк Улсаас оруулж ирж шахсан. Гал түлж л байгаа бол тэндээс утаа гарна. Энэ шийдлийг хөгжсөн орнууд бүгдээрээ үзээд туулаад гараад ирсэн.

    Дэлхийн II дайны дараа 1946 онд Лондонд 4 хоног бүх хөдөлгөөн зогсож, машин явж чадахаа больсон. Угаартаж хэдэн мянган хүн нас барсан. Ингээд Конгрессоос газ хэрэглэдэг болъё гэсэн шийдвэр шууд гаргаад нүүрсний бизнесийг зогсоосон. Одоо бид түүн рүү явахгүй бол өнөөдөртөө гэж хойшлуулсаар 7 жил боллоо.

    Дагуул хотуудыг байгуулъя. Улаанбаатар хот 500 мянган хүн багтахаар анх төлөвлөгдсөн. Ийм олон хувийн машинтай байна гэж тооцоолоогүйгээс зам нь нарийхан. Одоо нэг сая 200 мянгаас нэг сая 300 мянган хүн байна. Дагуул хотуудыг байгуулж, тодорхой нүүдэл гараад газар, хашааны үнэ хумигдаад ирэхээр дахин төлөвлөлт хийж болно.

    Ийм шийдлүүд гаргасан боловч харамсалтай нь Монголын зовлонгоор баяждаг хэсэг бүлэг хүмүүс үүн дээр тоглоод, зуух шахаад гараад явсан. Тендэрүүдийг дандаа тэд авдаг байсан. Энэ шийдлүүдийг та нар сонсох юм бол утаатай холбоотойгоор би өөрийнхөө тавьж байсан, тухайн үед Засгийн газраар оруулж байсан шийдлүүдээ хэлмээр байна.

    Ажилгүйдэл, ядууралтай холбоотойгоор утаа гардаг. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулж утааг багасгая. Хүн болгоноор бүтээн байгуулалтын ажил хийлгэе. 18-25 нас, 25-35 нас, 35-45 нас, 45-60 насны ангиллаар хүмүүсээр өөрсдөөр нь ажил хийлгэе. Орлоготой болоод ирмэгц орон сууцны компанид ажилд ороод түүгээрээ зээлээ төлөөд явъя. Компанийн эзэндээ хашаа, байшингаа бас тодорхой үнээр зарж болно. Компанийн эзэн тэнд дахиад орон сууц барина. Ийм шийдлүүд гаргасан юм. Харамсалтай нь шөнийн тариф, халаагуур гэх мэт арга ядсан зүйлээр яваад байна. Төрийн бодлого байгаа онохгүй байна. Үүн дээр бид саналаа нэгтгэх ёстой. Утааг бууруулах тал дээр хамтарч ажиллая. Над дээр хэдэн эрдэмтэд ирээд миний хийсэн дээр өөр өөрсдийн судалгааг гаргаад, 2018 онд утааг шийдсэн гэдгээр яагаад шагнал авч болдоггүй юм бэ? Ингээд сэдэв бүр дээр би хэлэхэд бэлэн байгаа шүү” гэв.

    Эрдэмтэд нээлттэй хэлэлцүүлгийн үеэр байр сууриа илэрхийлж, Ерөнхийлөгчийн санаачилгуудыг дэмжиж байгаагаа хэллээ.
  • Бусдын биеийг үнэлүүлж байсан эмэгтэйг саатуулжээ
    2017 оны 11 сарын 30

    Бусдын биеийг үнэлүүлж байсан эмэгтэйг саатуулжээ. Тодруулбал, энэ сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт
  • Цуст цэнгэлдэхэд эхлээд Элбэгээг...
    2017 оны 11 сарын 30
    Ер нь бүгдээрээ ингэж тойрч давхиад яадаг юм. Ромын эзэнт гүрнийх шиг нэг сайхан цэнгэлдэх хүрээлэнтэй болчихъё. Гол талбайд нь цаазын тавцан босгоё. Тэгээд бусармаг хэрэг үйлдсэн нөхдийн толгойг авъя. Баттулга эрхий хуруугаа гозойлгон доош харуулаад л гүйцээ. Ард нийтээрээ түрхрэн дэмжиж, цус үзээд хашгиралдан цэнгэе. Ерөнхийлөгчийн 27 зөвлөх хамгийн ганган хээнцэр хувцсаа өмсөн төв суудалд тухлаг.
  • Төөрч алга болсон охиныг цагдаагийн алба хаагчид олжээ
    2017 оны 11 сарын 30
    Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид сураггүй алга болсон охиныг олж, гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
    Тодруулбал, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 18:00 цагийн үед тус сумын Сум дундын цагдаагийн хэлтэст “Орхон багийн нутгаас 15 настай А.Х гэх охин хонио харах гэж гараад сураггүй алга болчихлоо” гэсэн дуудлага иржээ. Дуудлага мэдээллийн дагуу Хархорин сумын цагдаагийн хэлтсийн нийт бие бүрэлдэхүүн, Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, сумын Засаг даргын тамгын газрын алба хаагчид шуурхай хуралдан хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.
    Охиныг өнөөдөр /2017.11.29/ 13:00 цагийн үед Хархорин сумын Шанх багийн иргэн Т.Э-ийнд байхад нь олсон байна. Охин төөрч уг айлд ирсэн болох нь тогтоогджээ.
  • УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай
    2017 оны 11 сарын 30
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Энэ өдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэх юм байна.



    Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2017.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 10 гишүүн 2017.11.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

    Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн 2017.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

    Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Төмөр замын дамжин өнгөрөх тээвэрт 25 жил тарифын хөнгөлөлт эдэлнэ
    2017 оны 11 сарын 30
    “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.

    Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор манай улсын экспортын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-ын нутгаар дамжуулан төмөр замаар тээвэрлэж гуравдагч зах зээлд гаргах тохиолдолд 25 жилийн хугацаанд тогтвортой тарифын хөнгөлөлт эдлэх юм.

    Хэлэлцээрийн төсөлд:

    - Хоёр улсын нутаг дэвсгэрээр төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрт тарифын уян хатан бодлого хэрэгжүүлэх

    - Бусад чиглэлтэй харьцуулахад өрсөлдөхүйц тарифын нөхцөлийг урт хугацаанд хадгалах

    - Ачааг хилээр нэвтрүүлэхдээ хөнгөвчлөх, ачаа тээврийн өсөлтийг дэмжих

    - Монгол Улсын экспортлогчдыг далайд саадгүй гарах нөхцөлийг бүрдүүлэх зэргийг тусгасан байна.

  • Экспортын нүүрсний тээвэрт зохицуулалт хийлээ
    2017 оны 11 сарын 30
    Нүүрс тээвэрлэлтэд үүссэн хүндрэлтэй байдлыг арилгах зорилгоор Засгийн газар зарим нэг зохицуулалт хийлээ. Энэ дагуу Гашуунсухайт-Ганц модны хилийн боомтын нэвтрүүлэх чадвар нэмэгдэх хүртэл түр хугацаанд Тавантолгойн ордоос Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл, Цагаан хаднаас Гашуунсухайт боомт гэсэн чиглэлээр тээвэр хийх боллоо.

    Цагаан хад-Гашуунсухайт хооронд тээвэр хийхдээ орон нутгийн чанартай шороон зам ашиглах, гаалийн хяналтын талбайд нүүрс буулгах, ачихдаа байгаль орчинд сөрөг нөлөө багатай байлгах чиглэлээр ажиллахыг холбогдох сайд нар болон Өмнөговь аймгийн Засаг даргад даалгав.

    Гаалийн хяналтын бүсийн ажлыг эрчимжүүлэх, Гашуунсухайт боомтод орчин үеийн рентген аппарат, хяналтын тоног төхөөрөмж худалдан авах зэрэгт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сан болон бусад эх үүсвэрээс гаргах болсон байна.

    Нүүрсний тээвэр эрхэлдэг болон гаалийн хяналтын бүсэд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууд байгаль орчны талаарх хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгаад тогтмол хяналт тавьж ажиллахыг холбогдох агентлаг болон аймгийн удирдлагад даалгалаа.

    2017 оны долоодугаар сараас өмнө өдөрт 1200-1500 ачааны автомашин хил нэвтэрч байсан бол одоо өдөрт 500-600 болж буурсан. Үүнээс болж Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт боомт чиглэлийн 239 км замд ачаалал эрс ихэсч 140 км урт дараалал үүсээд байгаа юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн болон Зам, тээврийн хөгжлийн сайд нар саяхан нөхцөл байдалтай танилцаад ирсний дараа санал боловсруулж Засгийн газрын хуралдаанаар ийнхүү хэлэлцүүлж шийдвэрлүүллээ.
  • Ерөнхийлөгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзана
    2017 оны 11 сарын 30
    09:00 цагт: ЭМЯ-ны Б танхимд Эрүүл мэндийн салбарын тогтолцоонд дүн шинжилгээ хийсэн судалгааны ажлын үр дүнг танилцуулна.

    09:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн олон улсын эрхийн өдрийг угтан ХНХЯ-ны харьяа СЗСҮТ, МУИС-тай хамтран “ХАНДЛАГЫГ ӨӨРЧИЛЖ, ХАМТДАА ХӨГЖЬЕ” өдөрлөгийг МУИС-ийн Номын сангийн 2 давхарт зохион байгуулна.

    09:00 цагт: Нээлттэй Нийгэм Форум Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах хэлтэстэй хамтран “Шүүгчийн хараат бус байдал ба олон нийтийн хяналт” сэдэвт хэлэлцүүлгийг ШЕЗ-ийн байрны 102 тоот танхимд зохион байгуулна.

    09:00 цагт: “ТӨМӨР ЗАМЫН ГАРАМ, АЮУЛТАЙ БҮС” сэдэвт сургалт, зөвөлгөөн Тээврийн дээд сургуулийн лекцийн танхимд болно.

    09:00 цагт: СОЁЛ УРЛАГ- ҮНДЭСТНИЙ ДАРХЛАА уриан дор зохион байгуулагдаж буй СОЁЛ УРЛАГИЙН АЖИЛТНЫ УЛСЫН II ЧУУЛГА-ны салбар хуралдаан ”СОЁЛЫН БОЛОН БАЙГАЛИЙН ӨВ” сэдэвтэйгээр Монголын Үндэсний музейд нээлтээ хийнэ.

    09:00 цагт: ”Чингис” зочид буудлын хурлын танхимд Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн шинэ үйлчилгээг туршин хэрэгжүүлэх чиглэлээр аймаг, дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн дарга нарыг оролцуулсан арга хэмжээ болно.

    09:30 цагт: “НЭГ ӨРХ-НЭГ АЖЛЫН БАЙР” хэлэлцүүлэг Хангарди ордны 14 давхарт болно.

    10:00 цагт: МЗХ-ны Залуус танхимд ”Залуу Манлайлагч Эмэгтэйчүүдийн үндэсний чуулга” болно. Чуулганд 21 аймаг, 9 дүүрэг, салбар салбарын төлөөлөл болсон 100 гаруй залуу эмэгтэйчүүд оролцоно.

    10:00 цагт: Төрийн ордны Их танхимд Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулганд Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлнэ.

    10:30 цагт: Архивын ерөнхий газарт ”Архивч-2017” ажил мэргэжлийн уралдаан болно.

    11:00 цагт: “Монгол үндэсний тавилгаараа гоёцгооё” өдөрлөг зохион байгуулж, 1000 авдар үнэгүй тараахаар болжээ. Энэ талаар “Гэрэлт эдлэл” компаниас Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

    11:00 цагт: БЗД-ийн ИТХ дахь МАН-ын бүлгээс дүүргийн төсөвтэй холбоотой хууль бус асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. MN-Мэдээллийн төвд

    11:00 цагт: Богд Хааны Ордон музейд ”Чулууны гайхамшиг” Үзэсгэлэнгийн нээлт болно.

    12:00 цагт: Ханын материалын есдүгээр сургууль дээр УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын санаачилсан дүүргийнхээ найман мянган хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчлэх ”Хүүхдийн инээмсэглэл” зорилтот төслийн 2 дахь эмнэлгийн нээлт болно.

    12:00 цагт: Монголын хамгийн анхны бага театрын хүүхдийн оролцоот жүжиг “3 бяцхан тоорой” жүжгийн Нээлт “Бүтээлч Бамбүү” байгууллагын доорх Бамбүү театрт болно. Хаяг: Blue sky-ийн зүүн урд байрлах Чойжин Сүитс барилгын 203 тоот.

    15:00 цагт: ГССҮТөвийн төлөвлөгөөт мэс заслын өрөөний нээлттэй.

    15:00 цагт: Ерөнхийлөгч Х.Баттулга Иргэний танхимд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзана.
  • Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
    2017 оны 11 сарын 30
    2017.11.30, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 12

    ӨВЛИЙН ЭХЭН ЦАГААГЧИН ГАХАЙ САР
    НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ТАХИА ӨДӨР

    Аргын тооллын: 2017.11.30, Пүрэв гараг
    Наран ургах шингэх: 08.18-17.02
    Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
    Барилдлага:
    Шүтэн барилдлага: Сансар
    Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр санасан хэрэг түргэн бүтнэ. Бүтээл үйлдэх, тус чухалчлах, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураах, хэл ам дарах, башир, хатуу, түргэн үйлнээ сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.
3998 3999 4000 4001 4002 4003 4004
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СЯНЬБИ-гийн ТҮҮХ БИЧЛЭГ БАЯЖИХ НЬ
    5 цаг 18 мин
  • Бүгд найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    13 цаг 27 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натур хүртэлх замыг нээлээ
    13 цаг 31 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз улсад төрийн айлчлал хийнэ
    13 цаг 36 мин
  • Улаанбаатарт 31 градус дулаан байна
    13 цаг 39 мин
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    Уржигдар 14 цаг 00 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    Уржигдар 10 цаг 35 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    Уржигдар 10 цаг 27 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    Уржигдар 10 цаг 02 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    Уржигдар 09 цаг 49 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    Уржигдар 09 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    Уржигдар 09 цаг 25 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Уржигдар 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    2025-07-15
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    2025-07-15
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    2025-07-15
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    2025-07-15
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    2025-07-15
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК