-
2017 оны 2 сарын 03
Өчигдөр Замын цагдаагийн албаны шуурхай удирдлагын төвд зам тээврийн ослын 240 дуудлага бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол долоо бүртгэгдэж мөн долоон хүн гэмтсэн байна.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг Нарангийн голын эцсийн буудлын замд амины H.Verna маркийн автомашины жолооч С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон, явган зорчигч Б-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхисон хэргийг тус дүүргийн Замын цагдаагийн албаны зохицуулагч Энх-Амгалан олж илрүүлжээ.
-
2017 оны 2 сарын 03
Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 09 цаг 30 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва хэлэлцэх асуудлуудыг танилцуулан дөрвөн асуудлыг шийдвэрлэхээр тогтлоо. Засгийн газраас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Төсөл санаачлагчийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн хийсэн юм.
“Эдийн засгийг сэргээх тухай” Улсын Их Хурлын 2016 оны 71 дүгээр тогтоолоор төлбөр тооцооны дэд бүтцийг сайжруулах, төлбөрийн системийн үр ашигтай, найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах зорилгоор Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг боловруулж, яаралтай өргөн мэдүүлэхийг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд үүрэг болгосон юм. Одоо мөрдөгдөж буй хууль, тогтоолын дагуу төлбөр тооцоог холбогдох техник, технологи ашиглан хийж байгаа ч бэлэн болон бэлэн бус төлбөр тооцооны хүрээнд цахим төлбөрийн хэрэгслийн хамгаалалтын түвшин харилцан адилгүй, төлбөрийн систем, түүний оролцогчдод хяналт тавих, зохицуулах эрх бүхий этгээд болох төв банкны эрх зүйн байдлыг бүрэн тодорхойлоогүй, төлбөрийн эцэслэлт, үл буцаагдах байдал бүрэн зохицуулагдаагүй аж. Иймд төлбөр тооцооны дэд бүтцийг сайжруулах, төлбөрийн системийн үр ашигтай, найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах зайлшгүй шаардлагыг харгалзан Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөлд үндэсний төлбөрийн системийн бодлого, төлбөрийн системийн найдвартай, тасралтгүй, үр ашигтай байх зарчим, төлбөрийн системд оролцогчдод тавих нөхцөл, шаардлагыг тодорхойлон, хяналт тавих чиглэл, үндэслэл, хэрэглэгч, төв банк болон системийн оролцогчдын эрх хэмжээг зохицуулахаар тусгасан байна. Түүнчлэн төлбөр тооцоог бэлэн болон бэлэн бус төлбөрийн хэрэгслээр хийх зохицуулалтыг өргөтгөн, бэлэн мөнгөний хэрэглээг багасгах, зардлыг хэмнэх, улмаар бэлэн бус төлбөр тооцоог дэмжих зорилгоор цахим мөнгө, төлбөрийн карт зэрэг төгрөгийг орлох төлбөр тооцооны хэрэгслээр гүйцэтгэх нөхцөл, журмыг тусгажээ. Цаашид зах зээлд нэвтрүүлэх шинэ үйлчилгээ, хэрэгслийг хөгжүүлэх, аюулгүй байдлыг нь хангах зохицуулалтыг хуульчлахаар тусгасан байна. Ингэснээр төлбөр тооцоо гүйцэтгэхэд үүсч болзошгүй эрсдэл буурч, хэрэглэгчийн итгэл нэмэгдэн, найдвартай, аюулгүй байдал хангагдана хэмээн төсөл санаачлагч үзсэн байна. Нөгөөтэйгүүр үндэсний төлбөрийн системийн үйл ажиллагаанд Төв банк хяналт тавихаар хуулийн төсөлд тусгасан болохыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулгадаа дурдсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, Ж.Ганбаатар нар ажлын хэсгээс асуулт асуусан юм. Энэхүү хуулийн төслийг боловсруулахдаа Монголын банкуудын холбооноос санал авч, хамтран ажилласан бөгөөд ойлголтын зөрүүтэй саналууд гараагүй гэдгийг хэллээ. Хоёр удаагийн хэлэлцүүлгийн дараа цөөн тооны саналыг ажлын хэсэгт ирүүлсэн, үүнийг хэлэлцүүлгийн шатанд шийдэх боломж бий хэмээн Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариулт өгөв. Мөн бэлэн бус төлбөр тооцооны нэг хувийн шимтгэлийн талаарх Ж.Ганбаатар гишүүний асуултад хариулахдаа нэг хувийн шимтгэл нь карт гаргасан банк, гүйлгээг дамжуулах үйлчилгээ үзүүлсэн банк, картын төлбөр тооцооны төв зэрэг бэлэн бус төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад хуваагддаг болохыг тайлбарласан. Ийнхүү асуулт, хариулт явагдаж дууссны дараа төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхтэй холбоотойгоор санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонхи дэмжлээ.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэв
Дараа нь 2017 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцсэн юм. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн төсөл санаачлагчийн илтгэлийг танилцуулав.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд 50 сая еврогийн нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээр байгуулахаар хэлэлцээрийн төслийг тохиролцжээ. Уг зээлийн хүү жилийн 0.15 хувь, хугацаа 28 жил бөгөөд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь таван жил юм байна. Дэд бүтэц, хөдөө аж ахуй, боловсрол, байгаль орчныг хамгаалах салбарын төслүүдийг 100 хувь уг зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх бөгөөд зээлийн ерөнхий хэлэлцээр байгуулагдсаны дараа хэрэгжүүлэх төслийн саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Польшийн талд хүргүүлэх аж. Зээлээр хэрэгжүүлэх төслийг Польш Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, компани гүйцэтгэх бөгөөд тухайн экспортлогчийн Монгол Улсад нийлүүлэх бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний 60 хувь нь тус улсын гарал үүсэлтэй байх үндсэн шаардлагатай аж.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх Улсын Их Хурлын гишүүн гараагүй тул Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд 83.2 хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ
Мөн өдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат танилцууллаа.
Авто замын тухай хууль нь 1998 онд батлагдсанаас хойш нийт 10 удаа нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд эдгээр нэмэлт, өөрчлөлтүүд нь бусад хууль тогтоомжид нийцүүлэх зорилгоор хийгдсэн байна. Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд авто тээврийн салбарын гүйцэтгэх үүрэг нэмэгдэхийн хэрээр авто замын сүлжээг өргөтгөх шаардлага тулгамдаж байгаа гэв. Нийгэм, цаг үеийн өөрчлөлт болон хэтийн чиг хандлагад нийцүүлэх шаардлагын үүднээс Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, авто замын сүлжээг өргөтгөх шаардлага байгаа ч цаашид уг бүтээн байгуулалтын өртгийг бууруулахад түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалт, үнэ өртгийн талаар шийдвэр гаргах шаардлага байгааг хэлж байв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ж.Ганбаатар нар хувийн хэвшлийн байгууллагууд авто замын сүлжээг өргөтгөхөд оролцох сонирхолтой байдгийг тэмдэглэж байв. Нэгэнт эрх зүйн орчныг шинэчилж байгаа бол дэвшилттэй, үзэл баримтлалын хувьд эрс өөрчлөлт болох, шинэ боломж, гарцуудыг нээх хэмжээнд төслийг боловсруулах нь зүйтэй гэдэг саналыг хэлсэн юм. Харин Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, авто замын бүтээн байгуулалт нь зам тээврийн осол гарах шалтгаан болж байгаа эсэхэд анхаарал хандуулж, шинээр баригдсан авто замын баталгаат хугацаа нэг жил байдгийг өөрчлөн, уртасгах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан гишүүдийн зүгээс гаргаж буй саналуудыг ажлын хэсэг анхаарч, тусгах нь чухал болохыг Байнгын хорооны дарга хэлж байв. Ийнхүү санал хураалт явуулахад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг гишүүд дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр боллоо. Мөн уг хуулийн төслийг чуулганы хуралдаан болон байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэн, ахлагчаар нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо.
Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ
Үүний дараа Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулав.
Усан замын тээврийн тухай хууль нь 2003 онд батлагдсан, сүүлийн жилүүдэд дотоодын аялал жуулчлал хурдацтай өсч буйтай холбоотойгоор иргэд томоохон нуур, голын эрэг орчмоор амрах, зугаалах нь нэмэгджээ. Үүнтэй холбоотойгоор усан замын тээврийн өнөөгийн тогтолцоо, бүтэц зохион байгуулалтад тулгамдсан дээр дурдсан нийтлэг асуудлуудыг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт хангалтгүйгээс усан замын тээврийн ажил үйлчилгээний чанар, хүртээмж хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагыг үр ашигтай хангаж чадахгүйд хүрэх нөхцөл байдал үүсч байгааг үндэслэн Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна. Тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд усан замын тээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагын даатгал, зорчигчдын амь насны даатгал, усан замын тээвэрлэлтийн чиглэл тогтоох, батлах, зорчигчийн аюулгүй байдлыг хангах асуудлаар төрийн болон нутгийн захиргааны байгууллага, холбогдох бусад байгууллагын эрх, үүргийг тодорхой болгох асуудлыг тусгасан байна. Түүнчлэн усан замын тээврийн хэрэгслээр үзүүлж буй үйлчилгээний чанар, стандартын хэрэгжилт, хяналтын тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох, байгаль орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх, зорчигч, жолоочийн аюулгүй байдлыг хангах зорилгоор усан замын тээврийн хэрэгслийн нэгдсэн зогсоол байгуулах, засвар үйлчилгээ хийх, тэдгээрийг шатах тослох материалаар хангах цэг байгуулах асуудлыг тусгажээ. Мөн иргэдийн зорчих хэрэгцээ нэмэгдсэн, усан замын тээврийн хэрэгслийн тоо олширсон, усан замын тээвэрлэлт өргөжсөнтэй уялдан аюулгүй байдлыг хангах, усан замын тээврийн хэрэгслийн бүртгэл болон хяналт тавих тогтолцоо, байгаль орчныг бохирдуулахгүй байх зохицуулалт, усан замын тээврийн мэргэжпийн боловсон хүчин бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах чиг үүргийг усан замын тзэврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төрийн болон төрийн бус мэргэжлийн байгууллагад хуулиар шилжүүлэх, усан замын тээврийн хэрэгслээр зорчиж байгаа иргэн, усан замын тээврийн үйл ажиллагаанд оролцогч хуулийн этгээд болон бусад этгээд усан замын тээврийн талаарх хууль тогтоомжийг зөрчсөн, усан замын тээврийн хэрэгслийн осол, зөрчил гарсан тохиолдолд буруутай этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох аж.
Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэр-Очир, Ч.Хүрэлбаатар, Л.Болд нар ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авсан юм. Тухайлбал, манай улсад аялал жуулчлалын зориулалтаар усан замын тээвэрийн зохицуулалтууд яригддаг гэдгийг Ч.Хүрэлбаатар гишүүн дурдаад энэ хуулийн төсөлд иргэдэд хамааралтай ямар зохицуулалт байгааг тодрууллаа. Зам, тээврийн яамны Далай ашиглалт, усан замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн мэргэжилтэн Д.Ганбаатар хариулахдаа, усан замын тээврийн хэрэгслийг урт, хөдөлгүүрийн хүчин чадлыг үндэслэн ахуйн болон арилжааны зориулалтынх хэмээн ангилсан байна. Арилжааны зориулалтаар ашиглах усан замын тээврийн хэрэгсэл нь 8 кВт-ээс дээш хүчин чадалтай хөдөлгүүртэй байх бөгөөд үүнийг улсын бүртгэлд бүртгэж, хүн тээвэрлэх тусгай зөвшөөрөл авах зохицуулалтыг тусгасан байна. Харин тухайн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх иргэд тасалбар худалдан авахдаа даатгалын болон бусад үйлчилгээний хөлсийг төлж байгаа учир нэмэлтээр ямар нэг үйлчилгээний хөлс, төлбөр төлөхгүй гэлээ. Мөн усан тээврийн хэрэгслийн жолооч бүр хариуцлагын даатгалд хамрагдсан байхаар хуулийн төсөлд тусгасан байна.
Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд өмч хөрөнгө, байгаль экологийн асуудал, хамгийн чухал нь хүний амь настай шууд хамааралтай гэдэг утгаар нь Монгол Улсын усан тээврийн аюулгүй байдлыг анхаарах шаардлага тулгараад байгааг тэмдэглэн хэлсэн юм. Гэхдээ экологийн асуудлыг тооцож, судалгаа хийн, монгол орны унаган төрх, онгон байгалийн төрхийг хамгаалах, хадгалахад онцгойлон анхаарч, энэ төрлийн зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан эсэхийг тодруулав. Монгол Улсад усан тээврийн хэрэгсэл жолооддог мэргэжилтнүүдэд жил бүр сургалт явуулж, шалгалт авч, мэргэшүүлэх ажлыг гүйцэтгэдэг бөгөөд тээврийн хэрэгслийн үзлэг, оношлогоог холбогдох газрууд жил бүр хийж байгаа талаар ажлын хэсгээс хариулт өгөв. Мөн удаан хугацаанд ашиглаж, бохирдсон усан замын тээврийн хэрэгслийг өөр гол, нууранд шилжүүлэн явуулснаас үүдэн гол, нуур бохирдож, дахин цэвэршихээргүй болж сүйрдэг жишээ бусад улс орнуудад олон бий. Далайд буюу давстай усанд явж байсан усан онгоц, завинд замаг ургаж, олон төрлийн нян хуримтлуулсан байдаг ба ийм төрлийн тээврийн хэрэгслийг импортлон, ашиглах явцад тухайн нуур, голыг бохирдуулж, эко системийг нь сүйрүүлэх эрсдэл бий. Одоогоор манай улсад ашиглаж байсан усан тээврийн хэрэгслийг импортлохыг хориглосон эрх зүйн зохицуулалт байхгүй гэдгийг Зам, тээврийн яамны Далай ашиглалт, усан замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн мэргэжилтэн Д.Ганбаатар хэллээ. Уг хариулттай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, энэ талаарх зохицуулалтыг хуулийн төсөлдөө тусгах нь зүйтэй гэдэг саналыг хэллээ. Асуулт, хариултын төсгөлд байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва, далайн тээвэрт Монгол Улсын далбааг ашиглуулж байгаатай холбоотой нөхцөл байдал, эрх зүйн зохицуулалтын талаар тодруулсан.
Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй хэмээн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов. Мөн тус хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулан байгуухэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2017 оны 2 сарын 03
Галын аюулаас дөрвөн хүний амь аварсан Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ганбаярыг өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд хүлээн авч, “Онцгой байдлын албаны төлөө-2” тэмдгээр шагналаа.
DSC_3289
Г.Ганбаяр нь энэ сарын 24-ний өглөө ажилдаа явах замдаа айлын байшинд гал гарч буйг мэдэн, цонхыг нь хагалан дөрвөн хүний амийг нь аварсан байна.
DSC_3292
Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны тус айлд хөл муутай, босч явах боломжгүй хүн байсан бөгөөд тэднийг цонхоор нь гаргаж, эмнэлгийн тусламж дууджээ.
DSC_3294
Иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн цагдаагийн ахлах дэслэгч Г.Ганбаярт Онцгой байдлын албаны нэрийн өмнөөс талархал дэвшүүлье.
-
2017 оны 2 сарын 03
“Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадмын цасны баярын үйл ажиллагааг 2017 оны 2 дугаар сарын 4-ны бямба гаригт “Хүй 7 худаг” дахь “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-т зохион байгуулна. Уг арга хэмжээний үеэр нийслэлийн Тээврийн газраас иргэдэд том оврын 2 автобусаар үйлчлэх юм. Иргэдэд үйлчлэх автобус маргааш Хувьсгалчдын музей /Хэлмэгдэгсдийн хөшөө/ – “Хүй 7 худаг” чиглэлээр явах бөгөөд өглөө 08:45-09:00, орой 17:00-17:30 цагт тус тус үйлчилнэ.
Тайлбар: Нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд өөрсдийн унаагаар зорчих болно. Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 11323176, 11321490 дугаараас авах боломжтой гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.“Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадмын цасны баярын үйл ажиллагааг 2017 оны 2 дугаар сарын 4-ны бямба гаригт “Хүй 7 худаг” дахь “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-т зохион байгуулна. Уг арга хэмжээний үеэр нийслэлийн Тээврийн газраас иргэдэд том оврын 2 автобусаар үйлчлэх юм. Иргэдэд үйлчлэх автобус маргааш Хувьсгалчдын музей /Хэлмэгдэгсдийн хөшөө/ – “Хүй 7 худаг” чиглэлээр явах бөгөөд өглөө 08:45-09:00, орой 17:00-17:30 цагт тус тус үйлчилнэ.
Тайлбар: Нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд өөрсдийн унаагаар зорчих болно. Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 11323176, 11321490 дугаараас авах боломжтой гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
-
2017 оны 2 сарын 03
Өчигдөр Замын цагдаагийн албаны шуурхай удирдлагын төвд зам тээврийн ослын 240 дуудлага бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол долоо бүртгэгдэж мөн долоон хүн гэмтсэн байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг Нарангийн голын эцсийн буудлын замд амины H.Verna маркийн автомашины жолооч С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон, явган зорчигч Б-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхисон хэргийг тус дүүргийн Замын цагдаагийн албаны зохицуулагч Энх-Амгалан олж илрүүлжээ. Мөн орон нутгийн замд гэрэл жолооч гэрэл шилжүүлээгүйгээс үүдсэн осол аваар гарах болсон учир жолооч нарыг Замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
Нартай үед орчны гэрэлтүүлэг 100 мянган люкс байдаг бол шөнийн харанхуйд 0,0001 люкс болтол буурч, хүний харах чадвар нэг тэрбум дахин багасдаг тул харанхуй үед замын хөдөлгөөнд оролцох нь хамгийн хүндрэлтэй байдаг гэдгийг эрдэмтэд тогтоожээ. Шулуун замд холын гэрэл нь 500-700 метр зайнаас сөрөг нөлөөгөө үзүүлж эхэлдэг гэсэн тооцоо бий. Өөрөөр хэлбэл чухам энэ зайнаас эхлэн өөдөөс ирж байгаа жолооч холын гэрлийг ойрынх болгон шилжүүлэхийг танаас хүсч эхэлдэг гэсэн үг юм. Иймд Замын хөдөлгөөний дүрмийн 15-р зүйлд ”...Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ.” гэж заасан байдаг.
-
2017 оны 2 сарын 03
Хоёр дахь удаагийн “Номоо солилцъё” өдөрлөг хоёрдугаар сарын 4-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд болно.
-
2017 оны 2 сарын 03
Налайх дүүргийн албан бус насан туршийн боловсролд хамрагддаг хүүхдүүд ЕБС-ийн бага ангийн сурагчдын адил “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдаж чаддаггүй. Дүүргийн Хангамж үйлчилгээний төвийн дарга О.Энхтайван судлан үзэж шийдвэрлэсэн байна. Тус дүүрэгт албан бус насан туршийн боловсролд хамрагддаг бага дунд ангийн 130 гаруй хүүхэд долоо хоногт хоёр удаа “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдахаар боллоо.
Өчигдөр дүүргийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Х.Анхбаяр, Хангамж үйлчилгээний төвийн дарга А.Энхтайван нар Албан бус насан туршийн боловсрол төвийн сурагчидтай уулзаж, үдийн цайны хэрэглэгдэхүүнийг нь гардуулж өглөө. Энэ үеэр Насан туршийн боловсролын үндэсний төвийн захирал н.Энхбаяр Налайх дүүргийн АБНТБТ-д ажиллаж байхтай тааралдан дүүрэгтээ энэ асуудлыг нөөц боломжоороо шийдвэрлэсэнд талархалтай байгаагаа дурдсан юм гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
-
2017 оны 2 сарын 03
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Уг хуулийн төсөлд үндэсний баяр наадамд байр эзэлсэн сур харваач нарт цол олгохоор тусгасан байна. Улсын баяр наадмын үндэсний сурын харваанд гуравдугаар байр эзэлсэн харваачид гоц харваач, хоёрдугаар байр эзэлсэн харваачид гарамгай харваач, нэг түрүүлсэн харваачид улсын мэргэн, улсын мэргэн цолтон түрүүлбэл улсын даян мэргэн, улсын даян мэргэн цолтон түрүүлбэл улсын даяар дуурсах мэргэн, улсын даяар дуурсах мэргэн цолтон түрүүлбэл улсын дархан мэргэн цол олгохаар тус тус заажээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч дуусав. Дараагаар нь хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.
Ингээд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн нэр томъёоллоор санал хураалт явуулав. Гишүүдийн 81.4 хувийн саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Ингээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.
-
2017 оны 2 сарын 03
НӨАТ
-
2017 оны 2 сарын 03
Л.Болд: Монголынхоо энэ дэлхийд хосгүй байгалаа хамгаалсан хууль батлах ёстой
-
2017 оны 2 сарын 03
дд
НЭРС
ХУРАЛДААНД ИРСЭН ЦАГ
дд
НЭРС
ХУРАЛДААНД ИРСЭН ЦАГ
1
Н.АМАРЗАЯА
10:14
39
Д.ОЮУНХОРОЛ
2
Т.АЮУРСАЙХАН
09:47
40
М.ОЮУНЧИМЭГ
09:57
3
О.БААСАНХҮҮ
41
Л.ОЮУН-ЭРДЭНЭ
10:28
4
Ё.БААТАРБИЛЭГ
Томилолт /гадаад/
42
Б.ПҮРЭВДОРЖ
10:09
5
Х.БАДЕЛХАН
09:59
43
Ш.РАДНААСЭД
10:29
6
С.БАТБОЛД
44
Я.САНЖМЯТАВ
09:58
7
Ж.БАТЗАНДАН
45
Д.САРАНГЭРЭЛ
8
Б.БАТЗОРИГ
10:16
46
Б.САРАНЧИМЭГ
10:13
9
О.БАТНАСАН
10:15
47
Я.СОДБААТАР
10
Б.БАТТӨМӨР
10:12
48
О.СОДБИЛЭГ
11
Ж.БАТ-ЭРДЭНЭ
49
Г.СОЛТАН
10:29
12
Б.БАТ-ЭРДЭНЭ
50
Д.СУМЪЯАБАЗАР
13
М.БИЛЭГТ
10:05
51
А.СҮХБАТ
10:15
14
Л.БОЛД
10:09
52
Д.ТОГТОХСҮРЭН
09:56
15
Х.БОЛОРЧУЛУУН
10:12
53
Г.ТЭМҮҮЛЭН
09:47
16
С.БЯМБАЦОГТ
54
Д.ТЭРБИШДАГВА
10:00
17
Ж.ГАНБААТАР
10:19
55
Ч.УЛААН
10:27
18
Д.ГАНБОЛД
09:56
56
Б.УНДАРМАА
09:47
19
Д.ГАНТУЛГА
10:07
57
А.УНДРАА
09:59
20
Ц.ГАРАМЖАВ
58
Н.УЧРАЛ
10:26
21
Ц.ДАВААСҮРЭН
59
Д.ХАЯНХЯРВАА
10:26
22
Д.ДАМБА-ОЧИР
09:47
60
Ч.ХҮРЭЛБААТАР
23
Б.ДЭЛГЭРСАЙХАН
10:19
61
Ц.ЦОГЗОЛМАА
10:00
24
Б.ЖАВХЛАН
Томилолт /гадаад/
62
Д.ЦОГТБААТАР
25
C.ЖАВХЛАН
63
Н.ЦЭРЭНБАТ
Чөлөөтэй
26
Г.ЗАНДАНШАТАР
Томилолт /гадаад/
64
С.ЧИНЗОРИГ
27
Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
65
Б.ЧОЙЖИЛСҮРЭН
28
Л.МӨНХБААТАР
10:00
66
Б.ЭНХ-АМГАЛАН
29
Ж.МӨНХБАТ
10:23
67
Л.ЭНХ-АМГАЛАН
30
Ц.МӨНХ-ОРГИЛ
10:01
68
Л.ЭЛДЭВ-ОЧИР
09:47
31
Г.МӨНХЦЭЦЭГ
10:19
69
Ж.ЭНХБАЯР
32
Д.МУРАТ
70
М.ЭНХБОЛД
10:20
33
З.НАРАНТУЯА
Томилолт /гадаад/
71
Н.ЭНХБОЛД
09:57
34
Б.НАРАНХҮҮ
72
Л.ЭНХБОЛД
09:47
35
Н.НОМТОЙБАЯР
Томилолт /гадаад/
73
Ө.ЭНХТҮВШИН
36
Х.НЯМБААТАР
74
С.ЭРДЭНЭ
37
Ц.НЯМДОРЖ
75
Д.ЭРДЭНЭБАТ
38
Н.ОЮУНДАРЬ
Томилолт /орон нутаг/
76
Ж.ЭРДЭНЭБАТ
-
2017 оны 2 сарын 03
Нарантуул худалдааны төвийн даавуу бөс бараа худалдаалдаг хэсэгт энэ оны гуравдугаар сарын 3-ны өдөр гал гарч лангуу түрээслэгч олон иргэдэд онц их хэмжээний хохирол учирсан юм. Уг хэрэгт дээрх захын инженер, харуул хамгаалалтынхныг татан Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн шалгаж, тус дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Амгаланбаатар нарын долоон хүнд холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Нарантуул захын инженер болон эрх бүхий албан тушаалтныг галын аюулгүй байдлыг хангах чиглэлээр мэргэжлийн байгууллагуудын удаа дараа өгсөн шаардлагыг биелүүлээгүй, аж ахуйн нэгж, байгууллагын галын аюулгүй байдлыг хангуулах үүрэг хүлээсэн этгээд хууль тогтоомж зөрчсөнөөс онц их хэмжээний хохирол учирсан гэм буруутайд тооцжээ. Мөн харуул хамгаалалтын ажилтнуудыг бусдын эд хөрөнгө хамгаалах үүрэгтээ хайнга хандсанаас онц их хэмжээний хохирол учирсан буруутай гэж дүгнэсэн байна. Тиймээс Амгаланбаатар нарын хүмүүст 2-3 жил хорих ял шийтгээд уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэн харгалзахаар боллоо.
-
2017 оны 2 сарын 03
Өнөөдөр 08.30 цагийн байдлаар нийслэлийн 11 байршлаас дөрөвт нь маш их агаарын бохирдолтой байна. Тодруулбал агаарын чанарын индекс.
-Баянхошуунд 1556,
-Толгойтод 1133,
-МҮОНРТ орчимд 566,
-100 айл орчимд 593-г зааж байгаа юм.
Нийслэлд байршилтай 11 станцаас хамгийн бохирдолтой багатай газар АЧИ 36-г зааж байгаа нь Ургах наран орчимд байна.
-
2017 оны 2 сарын 03
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль энэ сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж эхэлсэн билээ. Энэхүү мөрдөгдөж эхэлсэн хуулиар эхний удаад сануулга өгөх бол хоёр дахь удаагаа эрүү үүсгэж, гуравдахь удаад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хорих хүртэл арга хэмжээ авахаар зааж тусгасан юм.
Тэгвэл хууль хэрэгжиж эхэлсэн эхний өдөр 12 эрэгтэй Сонгинохайрхан дүүргийн түр саатуулах байранд саатуулагджээ. Тэдний ихэнх нь эхнэрээ хардаж зодсон, согтуу үедээ гэртээ танхайрч хүүхдүүдээ айлгасан гэх тайлбар өгсөн байна.
-
2017 оны 2 сарын 03
Өчигдөр/02.02/ 22:00 цагийн орчимд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн нутагт /Таван толгойн уурхайгаас зүүн хойд зүгт 2 км-ийн зайд/ 3.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ тухай аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын иргэдээс тодруулахад ”оршин суугчдад чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй” гэв.
-
2017 оны 2 сарын 03
Сүүлийн хэдэн жилийн турш Төрийн ордныг барих тухай УИХ-ын төвшинд яригдсаар ирсэн ч шийдэж чадаагүйгээр барахгүй 54 тэрбум төгрөгөөр шинийг барина гэж байснаа больж хуучин барилгынхаа дээврийг хүчитгэж засвар хийхээр болжээ.
-
2017 оны 2 сарын 03
Олон улсын жүдо бөхийн холбооноос 2016 оны турш дэлхийн чансааг тэргүүлсэн 14 жүдочидод 50 мянган ам.долларын шагнал хүртээхээр болжээ. Тэрбээр 10 улсын эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жүдоч энэхүү шагналыг хүртэх юм байна.
Харин манай улсаас энэхүү мөнгөн шагналыг олимпийн медальт анхны эмэгтэй жүдоч, -57 кг-д чансааг тэргүүлэгч Д.Сумъяа, анхны дэлхийн аварга эмэгтэй жүдоч -48кг-ын дэлхийн чансааны тэргүүн жүдоч М.Уранцэцэг нар хүртэх юм.
-
2017 оны 2 сарын 03
Чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эцэслэн баталлаа. Хуулийн шинэчилсэн найруулгны төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаархи Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр хийсэн юм.
Байнгын хороо 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу хийж, хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед гишүүдийн олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг төсөлд нэгтгэн тусгасны зэрэгцээ төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр зөвхөн үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй найруулгын зарим засварыг төсөлд тусгаж эцсийн хувилбарыг боловсруулсан байна. Мөн хуулийн төслийг боловсронгуй болгох чиглэлээр ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй 5 саналын томьёолол бэлтгэснийг хэлэлцэж дэмжжээ.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Сарангэрэл нар асуулт асууж тодруулан хариулт авсны дараа хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн юм. Улмаар Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 95.6 хувийн саналаар бүхэлд нь батлав. Түүнчлэн уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан холбогдох 40 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийг эцэслэн баталлаа.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын нэр бүхий 8 гишүүний өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаархи Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан юм. Тус байнгын хороо уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг энэ сарын эхний өдрийн хуралдаанаараа хийж, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар явуулах үед дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналыг төсөлд нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь нэгдсэн хуралдаанаар төслийг батлуулах нь зүйтэй гэж үзжээ.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гарсангүй. Иймээс хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 88.4 хувь нь дэмжив. Уг хуулийн төсөл батлагдсанаар жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 2019 он хүртэл гаалийн албан татвараас чөлөөлөхөөр болж байгаа юм.
Дараа нь Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын нэр бүхий 8 гишүүний өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан дэгийн хуульд заасны дагуу Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг Байнгын хорооноос боловсруулжээ. Байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасан байна.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гарсангүй. Иймээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах Байнгын хорооны горимын саналаар санал хуралгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 79.1 хувь нь дэмжсэн тул хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад гишүүдийн 81.4 хувь нь дэмжиж, хуулийн төсөл батлагдлаа.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас өнгөрсөн оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн хийсэн юм.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийх үед дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэж, Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн 2017 оны төсөвт тусгагдаагүй татварын хөнгөлөлт үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх учир төслийг Засгийн газрын өргөн мэдүүлсэн дөрвөн салбарын хүрээнд нь дэмжээд, гарах үр дагаврыг нь тодорхой хугацаанд харах нь зүйтэй, иймээс татварын хөнгөлөлтөд хамрагдах салбарыг нэмэх талаар Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар дахин санал хураалгах шаардлагатай байна гэсэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжжээ. Мөн татварын хөнгөлөлтөд хамрагдах салбарыг төсөлд нэмэх талаар гишүүдийн гаргасан саналуудыг хасахыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжсэн байна.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулга, М.Оюунчимэг, М.Билэгт нар асуулт асууж тодруулсны дараа хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 8 саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ.
Ингээд хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 87.0 хувь нь дэмжив. Уг хууль батлагдсанаар татварын жилийн албан татвар ногдох орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, хуулийн төсөлд хөндөгдсөн 4 салбарт үйл ажиллагаа явуулдаг албан татвар төлөгчийн зөвхөн тухайн салбарт явуулсан үйл ажиллагаанаас олсон орлогод ногдох албан татварын 90 хувийн хөнгөлөлтийг тухайн аж ахуйн нэгжид үзүүлэхээр болж байгаа юм.
-
2017 оны 2 сарын 03
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2017.02.02/ нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын асуудлаар хаалттай горимоор мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулт өгсөн. Дараа нь “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2017 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг мөн хаалттай горимоор хэлэлцсэн юм.
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав
Ингээд оройн 19 цаг 07 минутад чуулганы нэгдсэн хуралдааныг нээлттэй горимд шилжүүлж, эхлээд Засгийн газраас 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа танилцуулав.
-
2017 оны 2 сарын 03
10:00 цагт: Нийслэлийн ЕБС, цэцэрлэгийн хүртээмж, хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор 2016-2017 оны хичээлийн жилд шинээр сургууль цэцэрлэг байгуулахаар төлөвлөж буй иргэд, аж ахуйн нэгж байгуулагуудад арга зүйн зөвлөгөө өгөх уулзалт зөвлөгөөнийг Нийслэлийн боловсролын газраас зохион байгуулна. Хаана: Багшийн хөгжлийн ордны 202 тоот
11:00 цагт: Шинэ орон сууцны зах зээлийн үнэ ханш, эрэлт, нийлүүлэлтийн талаарх бодит мэдээллийг өнөөдөр нээгдэх “Орон сууцны хямдрал, урамшуулалт өдөрлөг”-өөс аваарай. Өдөрлөгт 80 гаруй компанийн төсөл, арилжааны зарим банкуудын ажилтан оролцох болно. Хаана: Мишээл барилгын их дэлгүүр
11:30 цагт: БСШУСЯ-ны Ёслол хүндэтгэлийн танхимд АНУ-ын Бизнесийн сургуулиуд болон сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн зөвлөл (ACBSP)- ийн 8 дугаар бүсээс гишүүн сургуулиудын дунд анх удаа зохион байгуулсан “Business Simulation” буюу бизнес загварчлалын олон улсын тэмцээн тэмцээнд амжилттай оролцсон оюутнуудад БСШУС-ын Сайд Ж.Батсуурь ACBSP байгууллагын Цом, сертификатыг гардуулна.
14:00 цагт: Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2-р сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөнтэй холбогдуулан энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийт, төр захиргааны байгууллагуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий ”Хонх дарж, хаалга тогшъё” хөдөлгөөн өрнүүлэх гэж байна. Тус ажлын хүрээнд Улаанбаатар хотын цагдаагийн газраас дүүргийн цагдаагийн хэлтсүүдтэй хамтран өнөөдөр өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулна.