-
2016 оны 8 сарын 09
Ихэнх нутгаар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжил
-
2016 оны 8 сарын 09
“Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадмын үеэр аж ахуйн нэгжүүдийн эрхийг зөрчсөн талаар худалдаа эрхлэгчид Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр мэдээлэл хийлээ.
НМХГ-аас 150 аж ахуйн нэгж үйлдвэр, үйлчилгээний зөвшөөрөл авсан ч “Монгол наадам” цогцолборт зөвшөөрөлгүйгээр 100 гаруй худалдаа эрхлэгчид ажилласан гэлээ. Эдгээрийн 50 хувьд нь “Монгол наадам” цогцолбороос хууль бус зөвшөөрөл тараасан нь журмын дагуу НМХГ-аас зөвшөөрөл 150 аж ахуйн нэгжүүдийг хохироосон гэж тэд үзэж байгаа аж.
Худалдаа эрхлэгчид уг зөвшөөрлийг 10000 төгрөгөөс дээш үнээр авч, бэлтгэл ажилд 2 сая гаруй төгрөг зарлагадсан боловч тэдний олсон ашиг 350 мянган төгрөг байсан гэв. Иймээс хувиараа бизнес эрхлэгчид Нийслэлийн ЗДТГ, Хотын дарга С.Батболдод гомдол хүргүүлж, “Монгол наадам” цогцолбороос хохирлоо барагдуулах хүсэлтэй байгаа аж.
-
2016 оны 8 сарын 09
Монголбанк валютын дуудлага худалдаа зохион байгууллаа.
-
2016 оны 8 сарын 09
Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан мэдээгээр зогсоогоод байсан эрлийн ажиллагааг ар гэрийнх нь хүсэлтээр дахин эхлүүлжээ.
-
2016 оны 8 сарын 09
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуйг огцруулах талаар МАН-ын иргэдийн төлөөлөгчид гарын үсэг цуглуулж эхэлжээ.
-
2016 оны 8 сарын 09
Нийслэлийн Засаг дарга орлогч нараа томиллоо
-
2016 оны 8 сарын 09
Монгол Улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн Ж.Эрдэнэбат үе үеийн Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нартай өнөөдөр уулзахаар болжээ.
-
2016 оны 8 сарын 09
Бразилийн Рио де Жанейро хотноо болж байгаа Зуны олимпийн 31-р наадмаас Монголын баг тамирчдын медалийн салхийг хагалж, жудо бөхийн төрөлд “Мөнгөн медаль” хүртсэн Д.Сумьяад Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд нийслэлийн иргэдийнхээ өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж байна.
-
2016 оны 8 сарын 09
Их Британийн ”Олон улсын мөнгөний судалгааны институт”-ээс зохион байгуулсан цаасан мөнгөний загвар хийц, нууцлалын зэргээр олон улсын ”Шилдэг цаасан мөнгө”-нүүдийг шалгаруулжээ. Энэхүү тэмцээнд манай улсын 2013 онд хэвлэгдсэн 20 мянган төгрөгийн цаасан дэвсгэрт загвар хийц, нууцлалаараа бусад орны цаасан мөнгөнөөс шалгарч хүрэл медалийн гэрчилгээ анх удаа хүртсэн байна.
-
2016 оны 8 сарын 09
Арав болон түүнээс олон олимпийн наадам сурвалжилсан спортын 100 сэтгүүлчдийг Олон Улсын Спортын Сэтгүүлчдийн холбооноос (AIPS) алдаршууллаа. Рио де Жанейрогийн Барра да Тижука дүүрэг дэх “Tokyo 2020 Japan House”-д уг ёслол болсон юм.
Олимпоор ”мэргэшсэн” 100 гаруй ган үзэгт хал цэргүүдийн дунд Монголын хоёр төлөөлөгч багтсан байлаа. МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан 13 дахь олимптоо ажиллаж буй бол Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатарын 10 дахь наадам нь Рио.
AIPS ахмад сэтгүүлчиддээ өөрсдийн албан ёсны хамтрагч Hanov-ийн бүтээсэн олимпийн галт бамбарын загварыг гардуулж хүндэтгэл үзүүлсэн.
- Олимпийн сэтгүүлчид: Ч.Отгонбаатар, Ж.Отгонцагаан
The World of Sports Agency”-гийн Итали сэтгүүлч Жиулиано Бевилакуа нийт 25 олимпод (Зуны 13, Өвлийн 12) ажилласнаараа бусдыгаа манлайлдаг бол ”Sportinformation Si”-гийн Петер Фрей 24 (Зуны 12, Өвлийн 12), ОУОХ-ны хүндэт гишүүн, L’Equipe-н сэтгүүлч асан Алайн Люценфичтер 21 (Зуны 12, Өвлийн 9) нар удаалдаг юм.
AIPS 2012 оны Лондоны олимпоос хойш гурав дахь удаагаа 10 олимпийн босгыг давсан ахмад, ган үзэгнүүдээ ийнхүү алдаршуулж байна.
-
2016 оны 8 сарын 09
Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т заасны дагуу Улсын Их Хурал, Засгийн газраас томилогддог албан тушаалтнууд тухайн албан тушаалд томилогдсоноос хойш 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргах үүрэгтэй.
-
2016 оны 8 сарын 09
УИХ-ын дарга М.Энхболд Д.Сумъяатай утсаар холбогдон баяр хүргэлээ
-
2016 оны 8 сарын 09
Риогийн олимпийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаанд манай улсын тамирчин Доржсүрэнгийн Сумъяа мөнгөн медалийн эзэн боллоо. Риогийн анхны мөнгөн медалийг эх орондоо авч ирж, Монгол Улсынхаа төрийн далбаа Риогийн тэнгэрт мандуулсан Д.Сумьяагийн талаарх 24 баримтыг хүргэж байна.
-
2016 оны 8 сарын 09
Иргэдийг залилсан эмэгтэйг эрэн сурвалжилж байна
-
2016 оны 8 сарын 09
Ж.Сандагсүрэнг
-
2016 оны 8 сарын 09
10 дугаар хороолол орчимд 08 сарын 25 хүртэл хэрэглээний халуун ус хязгаарлана
-
2016 оны 8 сарын 09
Ажилтнууд нь захиралдаа мөрөөдлийн машиныг нь бэлэглэжээ
-
2016 оны 8 сарын 09
Олимп: Д.Сумъяа дэлхийн хошой аварга Японы бөх Каори Мацүмотог цэвэр ялсан бичлэг
-
2016 оны 8 сарын 09
Өнгөрсөн зургадугаар сарын 17-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Туул голын эрэг орчимд 10 гаруй удаа буун дуу гарсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.
-
2016 оны 8 сарын 09
Олимпийн медалийн чансаагаар 4 алт, 2 мөнгө, 4 хүрэлтэй БНХАУ тэргүүлж, 4 алт, 3 хүрэлтэй Автрали 2-т, 3 алт, 6 мөнгө, 4 хүрэлтэй АНУ гутгаар байрт явна.
Монгол Улс 1 мөнгөн медальтай 26-д ...Дашрамд дурдахад 26-д одоогоор 1 мөнгөн медаль аваад байгаа Монголоос гадна ӨАБНУ, БНАСАУ, Дани, Франц, Филиппин, Азербайжан зэрэг 7 орон жагсчээ.