зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4883 4884 4885 4886 4887 4888 4889
  • УИХ дахь намын бүлгүүд, ажлын хэсэг хуралдана
    2016 оны 11 сарын 14
    УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулж байна. Үүнд:
    НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

    Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
    Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд.

    ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

    Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд;
    “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
    “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд.
  • Өнөөдөр болох үйл явдлын тойм
    2016 оны 11 сарын 14
    Өнөөдөр буюу 2016 оны арваннэгдүгээр сарын 14-ний даваа гарагт болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
    Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг

    09.00 цагт: ”Чихрийн шижин өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх өдөрлөг, үйл ажиллагаа болно. Утас: 9875391
    Мал эмнэлгийн төв лобартори

    09.30 цагт: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн 21 аймгийн мал эмнэлгийн төв лобарторийн дарга нартай уулзалт хийнэ.
    Эрүүл мэндийн яам

    10.00 цагт: ЭМЯ-ны ”Б” зааланд ”Антибиотикийн талаар мэдлэг сайжруулах” дэлхийн 7 хоноийн нээлтийн үйл ажиллагаа болно. Утас 99179899
    ”Монгол ньюс” Мэдээллийн төв

    11.00 цагт: Хэл зохиолын хүрээлэнгээс их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулж хэвлэлийн бага хурал зарлалаа.

    12.00 цагт: Б.Түвдэндорж аваргын мэндэлсний 100 жилийн ойг зохион байгуулах ажлын хэсэг хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Утас: 99930337
    ”Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төв

    11.30 цагт: Түрээсийн байр эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос Монгол Улсын иргэдийн эрх зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийнэ.
    UBS телевизийн байр

    14.00 цагт: Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Пентатоник наадмын 5 удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Лхагвадоржийн Балхжавын “Миний дуунууд 2016” уран бүтээлийн тайлан тоглолтын хэвлэлийн бага хурал болно. Утас: 99090794, 99002505, 88007600
  • Цаг агаар: Цасан шуурга шуурна
    2016 оны 11 сарын 14
    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуургатай байхыг анхааруулж байна.

    2016 оны 11 дүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн аймгуудйн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 19-24 хэм, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 10-12 хэм хүйтэн байна.

    2016 оны 11 дүгээр сарын 15-нөөс 11 дүгээр сарын 19-ныг хүртэлх
    цаг агаарын урьдчилсан төлөв

    15-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, 16-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн хойд хэсгээр, 17-18-нд зарим газраар цас орно. Салхи 15-нд Алтайн уулсаар, 16-нд баруун аймгуудын нутгаар, 17-нд ихэнх нутгаар, 18-нд говь, талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтний эрч суларч Дархадын хотгороор шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм, Увс нуур болон Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч чангарна.
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
    2016 оны 11 сарын 14
    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
  • Монгол Улсад 1072 гадаадын иргэн хөдөлмөр эрхэлж байна
    2016 оны 11 сарын 13
    Монгол Улсад 2017 онд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажиллагсдын тоонд эзлэх гадаадын ажиллах хүч, мэргэжилтний хувийг Засгийн газрын тогтоолоор баталлаа.

    Гадаад ажилчдын тоо нь тухайн байгууллагын нийт ажилчдын таван хувиас хэтрэхгүй байхаар тогтоолоо. Тогтоосон квотын 50 хүртэлх хувьтай тэнцэх гадаадаас авах ажиллах хүчний зөвшөөрлийг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, 50-иас дээш бол Засгийн газарт асуудал тавьж шийдвэрлүүлж байхыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад үүрэг болголоо.

    2016 оны аравдугаар сарын байдлаар 11072 гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оныхоос 33 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 2015 онд 43 тэрбум төгрөг төвлөрч байсан бол 2016 онд 37.8 тэрбум төвлөрүүлэхээс энэ оны аравдугаар сарын байдлаар 12 тэрбум төгрөг төвлөрөөд байгаа юм байна.
  • Зэс, валютын ханшны үнэ хаданд гарлаа
    2016 оны 11 сарын 13
    Лондоны металын зах дээр өнгөрсөн хоёр өдрийн дотор зэсийн үнэ тонн тутамдаа 600 ам.доллараар нэмэгджээ. Үнийн өсөлтийн дүнд нэг тонн зэсийн үнэ 5636 ам.доллар болсон байна. Энэ нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд өссөн хамгийн өндөр үзүүлэл боллоо гэж шинжээчид дүгнэж байгаа аж.

    Өнөөдрийн байдлаар Монголд зэсийн олборлолт хийж буй үйлдвэрүүд 4700 ам.доллараар зэс нийлүүлж байна.
  • Маргааш сар дэлхийд ойртох ховор үзэгдэл болно
    2016 оны 11 сарын 13
    Маргааш буюу арваннэгдүгээр сарын 14-ний өдөр АНУ-ын цагаар 18:00 цагийн үед сар дэлхийд ердийн үеийнхээс 90 хувь хүртэл ойр буюу 365.509 км зайд ойртон ирэх үзэгдэл болох аж.

    Ингэснээр ямар нэгэн байгалийн гамшиг зэрэг болохгүй бөгөөд сар жирийн үеийнхээс 14 дахин том, 30 хувиар илүү тод, гэрэлтэй харагдана.

    Сар дэлхийд ийм хэмжээнд ойртсон тохиолдол 1948 оноос хойш гараагүй юм. Үүнтэй адил үзэгдэл 2034 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дахин тохиох магадлалтай аж.

    Сар дэлхийг тойрон эргэх үедээ дэлхийгээс холдож, ойртож зууван хэлбэрээр тойрдгоос ийм үзэгдэл болдог аж.
  • Монголд “Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн төв” байгуулна
    2016 оны 11 сарын 13
    Монголын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн Анхдугаар чуулга уулзалт амжилттай болж өндөрлөв. Тус чуулга уулзалтад Монголын эрэн сурвалжлах сэтгүүлчийн төлөөлөл өргөнөөр оролцож, ”Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн төв” байгуулахаар санал нэгдсэн юм.

    Энэ үеэр сэтгүүлчид эрэн сурвалжлах хэлэлцүүлэг, нийтлэл, асуудал дэвшүүлсэн сурвалжлага бэлтгэж, олны анхаарал татаж, зарим дарамтад орон, шүүхэд нэг бус удаа дуудагдсан ч шантралгүй ажиллаж буй талаараа ярьж, тулгамдсан асуудлын гарцыг хэрхэн олох талаар мэтгэлцээн өрнүүлэв.

    Монголын хэвлэлийн хүрээлэнгийн ажилтан Д.Мөнхчимэг, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төв байгуулсан олон улсын туршлага”-аас ярьсан нь анхаарал татсан. Үг хэлсэн сэтгүүлчид, эзэд ”Монгол улсад маань Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн төв байгуулах цаг болсон. Нийгмийн захиалга бүрдлээ. Олигархиудын эсрэг олуулаа нийлж тэмцье.

    Дэлхийг шуугиулсан ”Panama Papers-ийнхэн 100 гаруй орны 400 гаруй сэтгүүлчийн хүч нийлсэн мэдээллийн ачаар оффшор дансад нуусан мөнгийг илрүүлсэн жишиг болон БНСУ-ын ”Ньюс Таб” эрэн сурвалжлах сэтгүүлчдийн багийн туршлагаар ажиллаж болохыг ч онцолсон юм.
  • Гэртээ кимчи дарах гурван төрлийн жор
    2016 оны 11 сарын 13
    Амралтын өдрөөр амттай кимчи гэртээ дарах гурван төрлийн жорийг эзэгтэй нартаа зориулан хүргэж байна. Мөн кимчинд дуртай хэн бүхэн энэхүү кимчиний жороор хялбархан дарж, хоолныхоо хачир болгоход тун тохиромжтой. Ингээд кимчи дархад хэрэгтэй орц, хийх аргыг танилцуулъя.
  • Төв аймгийн замыг хаалаа
    2016 оны 11 сарын 13
    Арваннэгдүгээр сарын 13-ны үүрийн 5.00 цагаас Булган аймгийн Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуур сумдын нутгаар цас орж эхэлсэн, Лүн-Дашинчилэн-Батцэнгэл чиглэлийн замын зорчих хэсэг дээр 0,5-5см цас тогтсон, А-1002 дугаартай Эрдэнэт-Булган, А-0902 дугаартай Булган-Мөрөн чиглэлийн замуудын зорчих хэсэг дээр 30см цас тогтсон, Архангай аймгийн нутгаар цас орж замын зорчих хэсэг дээр 5-10 см цасан бүрхүүл тогтож, Замын-Үүдэд хүчтэй шороон шуурга шуурч эхэлж байна.



    Төвийн аймгуудын нийт нутгаар цас орж, Зүүн болон зүүн урд чиглэлд зарим газраар цас орж, зарим нутгаар шороон шуургатай байна.



    Хойд чиглэлд Дархан, Орхон, Хөвсгөлийн замд шуургатай, замын гадаргуу хальтиргаа гулгаа үүссэн, A1702 Хандгайт чиглэлийн замын зорчих хэсэг мөн цасан болох мөсөн бүрхүүл тогтож, олон нуурын хотгор Увс, Хяргас нуурын орчим олон хоног цас үргэлжлэх төлөвтэй байгаа тул анхаарал болгоомжтой зорчихыг Автотээврийн үндэсний төвөөс зөвлөж байна.



    Төв аймагт замын нөхцөл хальтиргаа гулгаа ихтэй, зам даваанууд цасанд боогдож замын хөдөлгөөн хязгаарлаад байна.
  • Жүжигчин Э.Тодгэрэл, Б.Одончимэг нар СТА боллоо
    2016 оны 11 сарын 13
    Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Э.Тодгэрэл, Б.Одончимэг нарыг БСШУСЯ-наас Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цолоор шагналаа.

    Соёл урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, өчигдөр болсон ууган театрын 85 жилийн ойн баярын хурлын үеэр ийнхүү тэднийг болон театрын бусад уран бүтээлч, албан хаагчдыг шагнасан байна.

    Дашрамд дурдахад энэ жил мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох Улсын драмын эрдмийн театрын үүсэн байгуулагдсаны 85 жилийн ой, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой тохиож байгаа бөгөөд тус театрын хамт олон ”Жаргаагүй нар” жүжиг, драмын театрын гэрэл зургийн үзэсгэлэн, гала тоглолт, баярын хурал зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулсан билээ.
  • Трамп цагаачдад хатуу хяналт тавина
    2016 оны 11 сарын 13
    Өнгөрсөн лхагва гаригт АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Дональд Трамп “The Wall Street” сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Хууль бус цагаачдыг зогсоож, хар тамхийг хориглохын тулд хилийн хяналтыг чангатгана. Энэ миний хамгийн түрүүнд хийх ажил” хэмээн мэдэгдсэн байна.

    Тэрээр эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийх, ажлын байр бий болгох зэргийг эн тэргүүний зорилт болгон ажиллахаа мэдэгджээ. Мөн тэрээр Обамагийн санаачилсан “Affordable Care Act” тусламжийн хуулийн зарим хэсгийг үргэлжлүүлж магадгүй юм байна.
  • Адель сансарт дуулна
    2016 оны 11 сарын 13
    Британийн нэрт дуучин Адель хамтрагчидтайгаа хамт Америкийн сансар судлалын хүрээлэн “НАСА”-ийн төв байранд очиж, аялал хийсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.



    Тэрбээр Техаст хийж буй тоглолтынхоо үеэр багийн гишүүдээ бүрдүүлж “Space Center Houston”-д аялажээ.



    Уг аялалыг сансрын нисгэгч Тим Пийк удирдан явуулсан байна.



    Энэхүү аялалын дараа дуучин бүсгүй сансарт нисэхийг хүсчээ. Адель инстаграмдаа “Би ирэх ондоо багтаан сансарт нисэх болно. Тэгээд дуулах болно” гэж бичжээ.
  • Пакистанд хүчтэй дэлбэрэлт болжээ
    2016 оны 11 сарын 13
    Пакистаны Карачи хотоос 100 км-ийн цаана байрлах Балочистан гэх хотноо хүчтэй дэлбэрэлт болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Халдлагаар 52 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархтжээ.



    Хотын иргэд “Суфи” гэх сүмд мөргөл үйлдэж байсан аж. Иргэдийн ярьснаар гэнэт хүчтэй дэлбэрэлт болсон гэнэ.



    Эрх баригчид мөргөл үйлдэж байсан олон мянган иргэдийг хурдан тарахыг уриалжээ. Уг халдлагыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл захиалсан талаараа өөрсдийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.



    Тус бүлэглэлийн дайчин 27 настай эр шашны баярын үеэр амиа егүүтгэсэн аж.
  • Улсын аварга Ч.Санжаадамба түрүүллээ
    2016 оны 11 сарын 13
    Монгол бөхийн өргөөнд Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээ үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 224 бөхийн барилдаан боллоо. Энэхүү барилдаанд Улсын баяр наадмаар 10 даван түрүүлж, Монгол Улсын аварга цол хүртсэн Ч.Санжаадамба тэргүүлэн, наадмаас хойш анх удаа барилдаж, бөхийн хорхойтнуудаа баярлуулав. Мөн барилдаанд улсын заан Б.Пүрэвсайхан, улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Т.Баасанхүү, улсын харцага Н.Батзаяа, улсын өсөх идэр начин Э.Энхбат тэргүүтэй бөхчүүд зодоглосон юм.

    Бөхийн барилдаааны их шөвөгт улсын аварга Ч.Санжаадамба, аймгийн арслан О.Хангай, улсын начин Ганзориг, улсын начин Б.Чимидвандан нар тунан үлдсэн юм. Үүнээс Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын залуу аварга Ч.Санжаадамба, Ховд аймгийн Буянт сумын харьяат аймгийн арслан О.Хангайг зүүн талдаа давхар ачих мэхээр долоо даван түрүүллэв.
  • Томуу төст өвчний өвчлөл их байна
    2016 оны 11 сарын 13
    Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 69090 хүн хамрагдсанаас 3988 хүн буюу 5.8 хувь нь Томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдсон нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 1.2%-иар нэмэгдсэн байна. Нийт өвчлөгсдийн дийлэнх буюу 88.4 хувийг 0-9 насны хүүхдүүд, хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын 42.5 хувийг томуу, томуу төст өвчин тус тус эзэлж байгаа аж.

    Мөн нийслэлийн хэмжээнд эмнэлэгт шинээр хэвтсэн хүмүүсийн 187 буюу 47.2 хувь нь томуу, томуу төст өвчтэй байгаагаас 75.9 хувь нь хүүхдүүд ажээ. Эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал 20.7 хувиар нэмэгдэж, 789 орон дээр 952 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдийн орны ачаалал Баянзүрх нэгдсэн эмнэлэгт 43.8%, Багануур ЭМТ-д 41.2 хувиар тус тус хэтэрсэн нь хамгийн өндөр үзүүлэлт аж.

    Иргэд өөрсдөө дур мэдэн антибиотик хэрэглэх, эмчид үзүүлж тохирох эмчилгээг хийлгэхгүй, өвдсөн ч ажил хичээлдээ үргэлжлүүлэн явах зэргээр өвчнөө хүндрүүлэх хандлагатай байгаа тул өрхийн эмчдээ үзүүлж, эмчийн өгсөн зөвлөгөөг баримтлахыг эмч нар зөвлөж байна.
  • 19-25 насны залуус уушгины хорт хавдар тусах болжээ
    2016 оны 11 сарын 13
    Манай улс элэгний хорт хавдраар өвчлөгсдийн тоогоор дэлхийд нэгдүгээр байрт жагсдаг бол араас нь уушгины хорт хавдар эзлэх болжээ.
  • АН-ын Үндсэн дүрмийн төслийг улс даяар хэлэлцэнэ
    2016 оны 11 сарын 13
    Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг энэ сарын 16-нд буюу ирэх лхагва гарагт хуралдуулах тов гаргасан билээ. Тус намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар Ардчилсан намын Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлж, арванхоёрдугаар сарын 6-нд хуралдах намын Их хурлаар батлуулах юм байна. Арваннэгдүгээр сарын 16-наас арванхоёрдугаар сарын 6 хүртэл Ардчилсан намын Үндсэн дүрмийн төслийг улс орон даяар, намын гишүүд дэмжигчдээр хэлэлцүүлэх аж.
  • Нутгийн хойд хэсгээр цас орно
    2016 оны 11 сарын 13
    Зүүн аймгуудын нутгаар: 7,11-нд зарим газраар бага зэргийн цас, 9-нд нутгийн баруун хойд хэсгээр, 10-нд ихэнх нутгаар, 12-13нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 10-нд нутгийн өмнөд хэсгээр 16-18м/с, 12-13нд зарим газраар 9-14м\с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 7-8,10-11-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 18-23 градус өдөртөө 8-13 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар хүйтний эрч суларч шөнөдөө 12-17 градус өдөртөө 0-5 градус хүйтэн байна.
  • ”Уран гулгалт”-ын улирал эхэлж иргэд ууц нуруугаа хугалж байна
    2016 оны 11 сарын 13
    Гудамжинд цас мөснөөс болж хүмүүс халтирч унан хавирга сүвээ, гар хөлөө бэртээх нь зүгээр л энүүхэний асуудал. Ямар сайндаа өвөлдөө уран гулгалт, зун намартаа уртын харайлтаар хичээллэсээр монголчууд бүгд тамирчин гэхээсээ илүү тахир дутуу болж байгаа нь олон. Гэтэл үнэн хэрэгтээ энэ үгийг тоглоом төдий өнгөрөөдөг ч бодит байдал ийм байна.

    Өвлийн улиралд жил бүр халтиргааны улмаас 24 мянган хүн унаж бэртдэг гэсэн статистик судалгаа бий. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээгээр ч нийт унаж бэртсэн хүмүүсийн 60 хувь нь халтиргаа гулгааны улмаас гэмтдэг гэсэн байна.

    Өвлийн эхэн cap дөнгөж гарч буй энэ үед нийслэлийн гудамж, талбай тэр аяараа л мөсөн далай мэт болжээ. Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ээс төв зам, олон нийтийн талбайд давс цацан хайлуулж буй ч, явган хүний зорчих зам талбай, гудамжинд анхаарал хандуулах нь тун ховор аж.

    Хэдийгээр ТҮК-ийн шар хантаазтанууд цас, мөсийг хүрз, жоотуугаар цохин ховхолж, цэвэрлэж буй ч хариуцдаг хэсэгтээ хүн хүч нь хүрэлцдэггүйг албаныхан хэлдэг юм. Энэ сарын эхэн гэхэд л ГССҮТ- ийн хүлээн авахаар 200 гаруй иргэд үйлчлүүлсний багагүй хувь нь халтиргаа, гулгаанаас болж гэмтсэн, автомашинтайгаа осолдсон байх аж.

    Өөрөөр хэлбэл, зөөлөн эд гэмтсэн, гар нь хугарсан зэрэг арай л хөнгөн бэртэлтэй нь эмчийн тусламж аван буцаж, харин хүнд бэртэлтэй иргэд хэвтэн эмчлүүлж буй. Тиймээс эмнэлгийнхэн ”Одоо ийм байгаа юм чинь ес эхлэхээр яана даа” хэмээн халаглаж сууна. Гэмтэл, согогийн чиглэлийн өвчнийг дагнан эмчилдэг тус төв өвлийн улиралд ачаалал нь хэт ихэсч, хонгил нь хүртэл хүнээр дүүрсэн байх нь бий.

    Сүүлийн үед “Халтирч унаад бэртлээ” хэмээн тус эмнэлгээс тусламж хүсэгчдийн тоо эрс нэмэгдсэн гэнэ. Өдөрт 250-350 хүн хандаж байгаагийн 60 хувь нь буюу 130-180 нь халтирч унаснаас болж бэртсэн байдаг ажээ. Халтиргаанаас болж зөөлөн эдээ гэмтээвэл хамгийн багадаа зургаан cap, хөдөлмөрийн чадвартай болох хүртэл 1-1.3 жилийн хугацаа шаардлагатай гэдгийг мэргэжлийн эмч нар хэлж байгаа юм.
    Албан газрын үүд катокноос илүү гулгаатай

    Жил бүр ийм асуудал тулгардаг ч мөстсөн замд халтирч унаад бэртэх нь эцэстээ энгийн үзэгдэл мэт болж байх шиг. Уг нь үүнийг зохицуулахын тулд хотын захиргаанаас нийслэлийн албан байгууллага, аж ахуйн нэгжүүд ойр орчныхоо 50 метр газрыг цэвэрлэж байх журмыг баталсан байдаг. Гэвч энэхүү журам нь бараг хэрэгждэггүй гэхэд болно.

    Өөрөөр хэлбэл, цас орсны дараа ихэнх байгууллага зөвхөн өөрийн үүд хэсгээ л цэвэрлэдэг. Хэрэв тэд журамд заасныг биелүүлдэгсэн бол цас, мөстэй өчүүхэн ч зай нийслэлд үлдээлгүй цэвэрлэхээр ойр ойрхон байрлалтай шүү дээ. Гэтэл өвөл болохоор л хүмүүс унахгүйн тулд тогоруу шиг сэмхэн сэмхэн алхаж, хаа нэгтээгээс тас зууран хүнд нөхцөлд гудамжаар алхдаг.

    Нөгөө талаар энэ нь иргэд өөрсдөө эрүүл мэнддээ төдийлөн анхаардаггүйтэй холбоотой байж мэднэ. Учир нь өдөр бүр унах вий хэмээн түгшин алхахдаа, унаж бэртэхдээ ч тухайн байгууллагад шаардлага тавьдаггүй. Түүнчлэн ойр орчноо цэвэрлэсэн эсэхэд нь ч хууль сахиулах байгууллагын зүгээс анхаарал хандуулдаггүй.
    Бэртсэн иргэд гомдлоо барагдуулах эрхтэй

    Иргэд халтирч унан зөөлөн эд, цаашлаад тархиа доргиож, хөл, гараа хугаллаа ч даруйхан эмнэлэгт хандах тухай бодохоос ямар байгууллагын ойролцоо бэртэв гэдгээ тэр бүр анхаардаггүй.
    Уг нь 2009 онд батлагдсан Хог хаягдлын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 38.2-т “...гаднах орчныхоо халтиргаа гулгаатай талбайг цэвэрлээгүйн улмаас иргэд бэртэж гэмтвэл эмнэлэг, эмчилгээний зардлыг тухайн байгууллага хариуцна” гэсэн заалт бий.

    Тиймээс энэ заалтыг иргэд мэддэг байх нь чухал юм. Уг нь байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрийн баталгаажсан газар дээрх хог, орчноо бохирдуулах, цасаа цэвэрлэхгүй, халтиргаа, гулгаа үүсгэсэн нөхцөлд тухайн байгууллагын газар эзэмших эрхийг нь хүртэл цуцлах заалт бий.

    Тиймээс эзэмшил газар, түүнээс гадна 50 метр зайд халтиргаа, гулгаа үүсч, иргэд бэртэж гэмтэх, автомашин мөргөлдөж осол гаргавал хариуцах ёстой ажээ. Ийм тохиолдолд гэмтсэн иргэний эмчилгээний зардал, олох байсан орлого зэрэг бүх нөхөн төлбөрийг тухайн байгууллага хариуцах юм байна.

    Харин энэ журмын хэрэгжилтэд дүүргүүдийн мэргэжлийн хяналт, Үйлдвэр үйлчилгээний хэлтэс хамтран хяналт тавих ёстой. Хэрэгжүүлээгүй байгууллага, аж ахуйн нэгжийг Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч, хорооны Засаг дарга нар торгох эрхтэй юм байна.

    Торгохдоо байгууллагын удирдлагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-4, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаа дахин нэмэгдүүлж хариуцлага тооцно гэж Хог хаягдлын тухай хуульд заажээ. Ийм байтал холбогдох байгууллагаас эмчилгээний зардал, нөхөн олговор гаргуулсан хүн бараг үгүй.

    Хэрвээ иргэн та ямар нэгэн албан байгууллагын үүдэнд бэртэж гэмтсэн бол дуугүй өнгөрөлгүй зарга мэдүүлэхэд таны хохирлыг бүрэн барагдуулна гэдгийг дахин дахин сануулъя. Гэхдээ унасан даруйдаа тухайн үйл явцыг баримтжуулах шаардлагатай.

    Харамсалтай нь иргэд хэн нэгнийг буруутгах биш, байгалийн үзэгдэл хэмээн бодож, өөрийн мөнгөөр эмнэлгийн тусламж авсан л бол өвлийн гурван сарыг хамаг тэвчээрээ баран өнгөрүүлдэг. Харин гомдол гаргасан нэг нь баримт нотолгоогүйгээс болж хохирч үлдсэн гэх. Уг нь мэдээлэл технологи хөгжсөн өнөө үед хохирно гэдэг байж боломгүй асуудал.

    Өнөөдөр гар утас хэрэглэдэггүй хүн бараг үгүй болсон. Тиймээс эмнэлэг, цагдаагийн тусламж дуудах, rap утсаараа бичлэг хийх, хэн нэгнээс тусламж хүсэх зэргээр баримтжуулах олон боломж бий. Ингэснээр тухайн байгууллагаас хохирлоо бүрэн гаргуулах үндэслэл бий болох юм.

    Харин олон нийтийн эзэмшлийн зам, талбайг хот тохижилт үйлчилгээнийхэн буюу нэг ёсондоо төр хариуцдаг аж. Тиймээс гомдлоо хотын захиргаанд гаргаж болно гэсэн үг. Учир нь нийтийн эзэмшлийн зам, талбайд халтиргаа үүсгэхгүйн тулд цасыг цэвэрлэхэд зориулж их хэмжээний мөнгө төсөвлөдөг. Үүгээр нь хот тохижилтынхон цас хайлуулах бодис, давс цацах үүрэгтэй. Түүнчлэн дүүргүүдийн ТҮК тус бүр 200-гаас дээш тонн давс, 60 орчим тонн бодис нөөцөлдөг ажээ.
    Өнгө үзэмжнээс илүү хүний эрүүл мэнд чухал

    Нөгөө талаар хүмүүс бэртэж буйн гол шалтгаан нь явган хүний зам, байгууллагуудын шат, үүд орчмыг гөлгөр хавтангаар хийдэгтэй холбоотой аж. Уг гөлгөр хавтан нь эрс тэс уур амьсгалтай манай оронд тохиромжгүй, дулаан оронд хэрэглэдэг материал гэдгийг албаныхан хэлдэг ч, ашиглахыг нь хориглоогүй байна.

    Шил, толь мэт гөлтгөр чулуун хавтангууд цас ормогц хүн гишгэх аргагүй болдог. Уг нь явган хүнд зориулсан зам тодорхой стандарттай, халтирч гулгахааргүй, өндөр настанд ч гэсэн санаа зовох юмгүй алхаж болохуйц байх ёстой аж. Гэтэл орон нутгийн болон улсын төсвөөр явган хүний замын хавтанг солихдоо улам л өнгөлөг, гөлтгөр болгосоор байдаг. Үүнийг албаныхан ч мэдсэн хэр нь дахин дахин гялгар хавтангаар хучсаар байдаг нь сонин.

    Уг хавтан нь цас, мөстэйд бүү хэл энгийн үед ч иргэдийн амь нас, эрүүл мэндэд хор учруулж байдаг. Тиймээс иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд баталсан хууль, журамдаа нийцүүлэн халтиргаа, гулгаа үүсгэдэг хавтанг тодорхой хэмжээгээр хязгаарлах нь чухал гэдгийг албаныханд хандаж хэлье.

    Халтиргаатай замд ихэвчлэн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд унаж бэртдэгийг эмч нар хэлж байна. Өндөр настай хүмүүсийн яс сийрэгжсэн байдаг учраас ихэвчлэн гарын шуу, хөлийн шилбэний ясаа гэмтээдэг ажээ. Мөн заримынх нь дунд чөмөг нь хугарсан байдаг гэнэ. Ийм гэмтэлтэй хүмүүс заавал хагалгаанд орж эмчлүүлэх шаардлагатай болдог аж.
    Хараагүй хүмүүст зориулсан зам хамгийн их халтирдаг

    Хэдхэн жилийн өмнөөс нийслэлийн зам талбайг алаг эрээн хавтангаар гоёод ч байгаа юм уу гэлтэй сөөлжүүлэн засах болсон. Энэ гоёл мэт харагдах хавтан хараагүй иргэдийн таягаараа тэмтрэн явах зам юм байна. Ийнхүү алаглуулан хийсэн замын дунд элдэв рекламны самбар, траншейны нүх, гэрлийн шонг байрлуулсан байх нь иргэдийн бухимдлыг үргэлж төрүүлж байдаг ажээ.

    Энэ үйлдлийг удаа дараа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах байгууллагын төлөөллөөс хараагүй иргэдийн зорчих замын стандартыг мөрдөхийг шаардаж байсан ч зам тавихдаа хараагүй иргэдийн төлөөллийг оролцуулахгүйгээр компаниуд өөрсдийн дураар хийдэг нь амьдралд нийцдэггүй ажээ.

    Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замын элементүүдийн стандарт эрх зүйн актад явган хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам техникийн шаардлага MNS 5682:2006 гэсэн стандартын дагуу энэ замыг тавих учиртай юм байна.

    Гэтэл халтиргаа ихэсдэг өвлийн улиралд өнөөх алаг хавтангууд ёстой л нисдэг хавтан болж хувирч байгаа юм. Энэ нь хараагүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгийн ихээр хохироож байгаа асуудал юм.
4883 4884 4885 4886 4887 4888 4889
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    1 цаг 57 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    2 цаг 8 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    2 цаг 46 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    2 цаг 58 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    3 цаг 13 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    3 цаг 21 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    3 цаг 49 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК