-
2016 оны 8 сарын 17
Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадам өнөө шөнө 10 дахь өдрөө үргэлжлэн явагдана. Монголын баг тамирчид Риог 43 тамирчны бүрэлдэхүүнтэй явсан бөгөөд чөлөөт бөх, бокс, таэквондогийн тамирчдын тэмцээн үлдээд байна.
Манай баг тамирчдын гол найдвар болсон чөлөөт бөхийн тэмцээн ирэх лхагва гариг буюу наймдугаар сарын 17-ны өдрөөс эхэлнэ. Риогийн дэвжээнд эрэгтэй зургаа, эмэгтэй дөрвөн тамирчин оролцоно.
Рио-Де-Жанейро хотоос 100 гаруй км-ын зайтай Volta Redonda хотын бэлтгэлийн баазад цагийн зөрүүгээ гаргаж, цаг агаартаа дассан чөлөөт, таэквондогийн багийнхан өчигдөр Олимпийн тосгондоо ирсэн.
Олимпийн салхийг хагалж, цалин цагаан мөнгөөр медалийн буухиаг эхлүүлсэн жүдочид тэдэнтэй зөрж, Volta Redonda хотыг зорилоо. Тэмцээнээ дуусгасан жүдочид тэнд хоёр хоноод нутгийн зүг хөдөлнө.
Монголын багийн итгэл найдварыг тээн үлдэж буй чөлөөт бөхийнхний тэмцээний хуваарийг танилцуулж байна.
-
2016 оны 8 сарын 17
Түгжирэлтэй хотын тоонд улаанбаатар багтадгүй
-
2016 оны 8 сарын 17
Ойрын хоногуудад зарим газраар бороо орно
-
2016 оны 8 сарын 17
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой гахай болой
-
2016 оны 8 сарын 17
2016 оны 08 дугаар сарын 16-ны 21 цагаас 08 дугаар сарын 17-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө бүх нутгаар 10-15 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.
-
2016 оны 8 сарын 16
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулж төсөл хэрэгжүүлнэ
-
2016 оны 8 сарын 16
Монгол Хятадын хэвлэл мэдээллийн VII форум болно
-
2016 оны 8 сарын 16
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо буурчэ
-
2016 оны 8 сарын 16
рхийн дундаж орлого 970.4 мянган төгрөг байна
-
2016 оны 8 сарын 16
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК-ИЙН ТӨРӨЛЖСӨН АРХИВ
УЛСЫН ҮЗЛЭГЭЭР “А” БУЮУ “МАШ САЙН” ҮНЭЛГЭЭ АВЛАА
-
2016 оны 8 сарын 16
2020 он гэхэд дэлхийн хүний 47 хувь нь цэвэр усны хүрэлцээгүй болно
-
2016 оны 8 сарын 16
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Халед Иатим Аль Фадлийг хүлээн авч уулзлаа
-
2016 оны 8 сарын 16
Орос Монголын найрамдлын илэрхийлэл Зверигийн тоглолт тун удахгүй
-
2016 оны 8 сарын 16
Сүүлийн өдруүдэд БНХАУ-ыг зорих монголчуудын TOO өсчээ. Үүнтэй холбоотойгоор хуурамч юань солих гэмт хэрэг цөөнгүй бүртгэгдэж байгаа аж. Тиймээс валют солиулахдаа баталгаатай газар хандаж, сайтар шалгахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Гадны орнуудад 1999, 2005 онд үйлдвэрлэгдсэн хуурамч 100,50 юанийн дэвсгэрт ихээр тархсан байна. 2005 оны юаныг цаасан дээр үрэхэд. будаг гардаг бол хуурамч дэвсгэртээс гардаггүй. Мөн нүүрэн талын доорхи ногоон өнгөөр гялалздаг 100 гэсэн
тооны өнцгийг өөрчлөөд харахад бор саарал болж хувирдаг бол хуурамч дэвсгэртийнх өөрчлөгддөггүй гэнэ.
-
2016 оны 8 сарын 16
Шадар сайд ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав
-
2016 оны 8 сарын 16
Монголын багийн туслах эгч дүүс
-
2016 оны 8 сарын 16
http://www.24tsag.mn/content/138530.shtml
-
2016 оны 8 сарын 16
НИТХ-ын тогтоолоор 2013 онд Жанжин Д.Сүхбаатарын талбайг Чингисийн талбай хэмээн нэрлэсэн билээ.
Харин тухайн үед Д.Сүхбаатарын гучинцар З.Хайдар эсэргүүцэж шүүхэд хандсан байдаг.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2015 оны арванхоёрдугаар сард Д.Сүхбаатарын талбайг Чингисийн талбай хэмээн нэрлэсэн НИТХ-ын тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэж байсан.
Харин өнөөдөр болсон шүүх хурлаас Улаанбаатарын төв талбайн нэрийг Д.Сүхбаатарын гээд хуучнаар нь нэрлэх шийдвэр гаргажээ.
Энэ талаар Д.Сүхбаатарын гучинцар З.Хайдартай холбогдож тодруулахад ”Захиргааны хэргийн шүүхийн эцсийн шийдвэр гарлаа. Яг одоогоор шүүхийн тогтоол миний гар дээр ирээгүй байна. Гэхдээ давж заалдах боломжгүйгээр эцсийн шийдвэр гарсан. Хэзээнээс нэршлийг буцаах талаар тогтоолд тусгаж өгөх байх. Тогтоол гарсан даруйд дахин мэдээлэл хийх болно” гэлээ.
-
2016 оны 8 сарын 16
ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ ИБУИНВУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД КЭТРИН АРНОЛДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
-
2016 оны 8 сарын 16
Шарилж,харшил үүсгэгч зэрлэг ургамалыг устгав