зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4892 4893 4894 4895 4896 4897 4898
  • Улсын төсөв 1.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа
    2016 оны 9 сарын 12
    Харин хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд наймдугаар сард өмнөх сарынхаас 1.0 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 0.2 хувиар буурсан бол, өмнөх оны эцсийнхээс 1.2 хувиар өслөө. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеийнхээс 0.2 хувиар буурахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 3.5 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна.
  • Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Куба улсад айлчилна
    2016 оны 9 сарын 12
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Куба Улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ.
  • Р.Чойномын нэрэмжит яруу найргийн наадам болно
    2016 оны 9 сарын 12
    Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойномын нэрэмжит яруу найргийн наадам энэ сарын 17-нд Хэнтий аймгийн Батширээт суманд болно.
  • Амралтын өдрүүдэд 98 согтуу жолоочийг саатуулав
    2016 оны 9 сарын 12
    Энэ сарын 10, 11-ний өдрүүдэд буюу амралтын өдрүүдэд Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 567 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 389 дуудлага бүртгэгдсэн байна.
  • Самрыг түүж болох сайдын тушаал гарлаа
    2016 оны 9 сарын 12
    Энэ жил самрын болц эрт гүйцсэн учраас холбогдох мэргэжлийн байгууллагуудын судалгаа дүгнэлтийг үндэслэн хуш модны самрыг 9 дүгээр сарын 10-наас түүж бэлтгэх БОАЖ-ын сайдын 2016 оны есдүгээр сарын 1-ний А/24 тоот тушаал гаран хэрэгжиж эхэллээ.


  • Хөвсгөл, Завхан аймгуудад газар хөдөлжээ
    2016 оны 9 сарын 12
    Энэ сарын 11-нд буюу өчигдөр 05.22 цагт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-ын зайд 4 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • Ам.долларын ханш 2246 төгрөгтэй тэнцэж байна
    2016 оны 9 сарын 12
    Монголбанкны өнөөдрийн зарласан ханшаар нэг ам.доллар 2232 төгрөг 36 мөнгөтэй тэнцэж байгаа бол “Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.долларыг 2238 төгрөгөөр худалдан авч, 2241 төгрөгөөр арилжиж байна.
  • Нойтон цас орж ихэнх нутгаар сэрүүснэ
    2016 оны 9 сарын 12
    Есдүгээр сарын 12-ноос 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр,энэ сарын дунд үеэс уулархаг нутгаар хур тунадас нойтон цас орж сэрүүсэхийг Ус цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Тодруулбал,

    Баруун аймгуудын нутгаар: 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд зарим газраар, 16-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас нойтон цас орно. Салхи 14-16-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. 12-14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-18-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

    Төвийн аймгуудын нутгаар: 12-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо, 15-нд нутгийн баруун хэсгээр, 16-17нд зарим газраар, 18-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 16,18-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 12-14-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус өдөртөө 18-23 градус дулаан байна. Цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө хөрсөн дээр 1-3 градус хүрч сулхан цочир хүйтэрнэ өдөртөө 13-18 градус дулаан байна.

    Зүүн аймгуудын нутгаар: 12-13,17-18нд зарим газраар, 14,16-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд нутгийн зүүн хэсгээр бороо, 15-18нд Хэнтийн уулсаар хур тунадас нойтон цас орно. Салхи 14-15,17-19-нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. 12-14-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Цаашдаа сэрүүсч, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.

    Говийн аймгуудын нутгаар: 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи 16-18-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. 12-16-нд ихэнх нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 24-29 градус дулаан байна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсч шөнөдөө 5-10 градус өдөртөө 16-21 градус бусад нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 20-25 градус дулаан байна.
  • Зургаан яамны ТНБД-ыг өнөөдөр сонгоно
    2016 оны 9 сарын 12
    Төрийн албаны зөвлөлөөс зарим яамдын төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтнуудын дунд сонгон шалгаруулалт зарлаад буй. Уг сонгон шалгаруулалт өнөөдөр эхний байдлаар явагдах юм байна. Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн хэвлэлийн ажилтнаас тодруулахад, ”Өнөөдөр:

    -Гадаад харилцааны яам,

    -Хууль зүй, дотоод хэргийн яам,

    -Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам,

    -Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,

    -Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам,

    -Эрүүл мэндийн яамдын Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт болно.

    Сонгон шалгаруулалтын асуудлаар манай байгууллага тусгай комисс байгуулсан байгаа. Өглөө 09:30 цагаас сонгон шалгаруулалт явагдаж эхэлнэ. Хэвлэлүүдээр таван яамны ТНБД нар томилогдлоо гэсэн мэдээлэл явсан. Манайхаас яамдын ТНБД нарын сонгон шалгаруулалт зарлагдсаны дагуу анхны шалгаруулалт өнөөдөр явагдах гэж байна. Тиймээс томилогдсон гэгдээд байгаа ТНБД нарын мэдээлэл худлаа” гэсэн мэдээлэл өглөө. Тус байгууллагаас өгч буй мэдээллээр бол энэ сарын 27-ны өдөр нэр бүхий хоёр яамны ТНБД нарын сонгон шалгаруулалт болох аж. Төрийн албаны зөвлөлөөс нийтдээ найман яамдын ТНБД нарын сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй байдлаар зарласан юм байна.
  • Намрын чуулганаар ямар асуудал хэлэлцэх вэ
    2016 оны 9 сарын 12
    УИХ-ын ээлжит бус чуулганыг өнгөрсөн баасан гаригт хаасан бол намрын чуулган ирэх аравдугаар сарын 1-нд нээлтээ хийх чигтэй байна. Хуулиараа жил бүрийн аравдугаар сарын 1-нд УИХ-ын намрын чуулганыг нээж, сар шинийн өмнөхөн чуулганыг хаадаг бол хаврын чуулганыг дөрөвдүгээр сарын 5-нд нээж, үндэсний их баяр наадмын өмнө завсарлуулж ирсэн билээ.

    “Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд хууль санаачлагчаас урьдчилан санал авахад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 14, Засгийн газраас 54, Улсын Их Хурал дахь намын бүлэг, гишүүдээс 83, нийт 151 санал ирүүлжээ. Эдгээр төслийг бүгдийг нь Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж батлах боломжгүй учраас эхний ээлжинд хуулиар зайлшгүй хэлэлцэхээр заасан болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгоход чиглэгдсэн, түүнчлэн өмнөх Улсын Их Хурлын үед батлагдсан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг тогтоолын төсөлд нэр зааж тусгах зарчмыг баримтлан, хэлэлцэх асуудлын дарааллыг гаргах аж.

    Мөн Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хуулиар зайлшгүй хэлэлцэхээр тусгайлан заасан хууль тогтоомжийн төслүүдээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын гадаад харилцааны тухай, Ач санах тухай зэрэг 19 хуулийн төслийг хэлэлцэхээр нэр зааж тусгасан байна.
  • Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүүхдийн мэс засалчдад мэндчилгээ дэвшүүллээ
    2016 оны 9 сарын 12
    Монгол Улсад хүүхдийн төрөлжсөн мэс заслын тусламж үүсч хөгжсөний 60 жилийн ойд зориулсан баярын хуралд оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ дэвшүүллээ.

    Мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан уншиж сонордуулав.

    Монгол Улсын Ерөнхийлөгч мэндчилгээндээ “Эрхэм хүндэт эмч, сувилагч нар аа,

    Үе үеийн эмнэлгийн ажилтнууд аа,

    Улсын сайн хүнээсээ, хүний сайн хүүхдээсээ байдаг. Улс орныхоо ирээдүй хойчийг эрүүл энх өсөж торниулах их үйлсэд хүчин зүтгэж, сахин хамгаалж ирсэн хүүхдийн төрөлжсөн мэс заслын тусламж үүсэж хөгжсөний 60 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлье.

    Эх, хүүхдийн өвчлөл эндэгдлийг бууруулж, Монгол Улсын хүн ам 3 саяд хүрч олуулаа болоход “Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв”-ийн 90 гаруй жилийн, тэр дундаа та бүхний 60 жилийн хөдөлмөр зүтгэл үлэмж билээ. Тэртээ 1956 онд оюутан Ө.Балжирын анхны үзлэг, Ж.Цэрэндуламын мэс заслын тусламжаар эхэлсэн манай улсын хүүхдийн мэс заслын тусламж үйлчилгээ өдгөө Монгол Улсын орчин үеийн анагаахын нэг гол салбар төдийгүй эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт явуулж, хүүхдийн бүхий л төрөлжсөн чиглэлээр мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэх чадавхитай болжээ.

    Монголчууд бидний хэрэглэдэг жарны тооллоор яривал Монгол Улсын хүүхдийн төрөлжсөн мэс заслын тусламж үйлчилгээ нэгэн жарны замыг туулж, туршлага хуримтлуулаад, одоо дахин нэг шинэ жарны хөгжлийн тооллыг эхлүүлж байна.

    Хүүхдийн мэс заслын салбарт шинэ техник технологи нэвтрэхийн сацуу өндөр ур чадвартай, мэргэшсэн эмч мэргэжилтнүүд хөдөө орон нутагт хүүхдийн мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж, идэвх зүтгэл гарган ажиллаж байгаад талархах нь зүйтэй. Цаашид ч орон нутагт ажиллах хүүхдийн мэс заслын эмч нарыг бэлтгэх ажил чухал юм. 1990 онд 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдлийн түвшин 63.4 байсан бол 2015 онд 15.3 болж 4.1 дахин, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 87.5 байсан бол 2015 онд 18.3 болж 4.78 дахин буурсан сайн үзүүлэлттэй гарсан байна.

    Монгол Улс энэ салбарт цаашид ололт амжилт ба нэгэнт хүрсэн түвшнээ тогтвортой хадгалах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын үзүүлэлтийг тасралтгүй сайжруулан, өндөр хөгжилтэй орны түвшинд хүргэх асар их боломж байгаа билээ.

    Хүүхдийн мэс заслын салбарт ажиллаж, үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн үе үеийн ажилтнууд, нийт эмч, сувилагч, асрагч та бүхэнд 60 жилийн тань ойн энэ өдөр ажил үйлс, хөдөлмөр бүтээлийн өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэхийн ялдамд ирэх шинэ жарны их үйлс, хөгжил дэвшилд нь өөдрөг амжилтыг ерөөе.

    Монголын үрс маш олон болох болтугай” гэжээ.



  • Эрэгтэй хүний биеийн хөгжлийн “дээд” цэг
    2016 оны 9 сарын 12
    Эрэгтэй хүний биеийн хөгжлийн “дээд” цэг
  • Загвар өмсөгч Э.Энхболд ”Шилдгийн шилдэг”
    2016 оны 9 сарын 12
    Загвар өмсөгч Э.Энхболд ”Шилдгийн шилдэг”
  • “Хаан жимс”-ийнхэн “Хуба хаяа” чацарганы шинэ брэндээ өлгийдөн авлаа
    2016 оны 9 сарын 12
    Өнгөрсөн амралтын өдөр “Хаан жимс” чацарганы баяр болж, “Хуба хаяа” чацарганы шинэ брэндээ өлгийдөн авлаа. Долоодахь жилдээ болж буй энэхүү баярт найман сартай балчираас 80 настай буурал гээд олон зуун хүн хүрэлцэн ирсэн байв. Мөн “Хаан жимс” чацарганы баяр дээр баяр нэмж Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд чацарганы талбайг үүсгэн байгуулагч Н.Алтанхуяг, жүжигчин Батаа буюу Д.Баттөмөр, поп дива Ж.Алтанцэцэг нарын олны танил нэр хүндтэй эрхмүүд хүрэлцэн ирж баяр хүргэн инээд хөөр, ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн.
  • 17 настай охиныг волейбол тоглоход хэт үзэсгэлэнтэй гэж үзжээ
    2016 оны 9 сарын 12
    17 настай охиныг волейбол тоглоход хэт үзэсгэлэнтэй гэж үзжээ
  • Э.Бат-Үүл: Намайг С.Зоригийн аллагын хэргээр дахин хорих гэж байна
    2016 оны 9 сарын 12
    Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл мэдээлэл хийлээ. Түүнийг ТЕГ-аас /Тагнуулын Ерөнхий газар/ С.Зоригийн аллагын хэрэгт холбогдуулан сэжигтнээр татан байцаасан байна.

    Энэ талаар С.Бат-Үүл ярихдаа “2000 онд хуулийн наад захын шаардлага, заалтуудыг зөрчин гэм хийгээгүй байхад “Ганц худаг”-т хорьж байсан. Тухайн үед намайг баривчлах гэж буй талаар мэдээгүй байсан учир олон түмэндээ үгээ хэлж чадалгүй хоригдож байсан. Дахин ийм үйл явдал гарч болзошгүй байгаа учир та бүхэнд хандан болж буй үйл явдлын талаар мэдээлэх гэсэн юм. 1998 оны намар С.Зоригийн амь насыг зэрлэг, балмадаар хөнөөсөн. Хэрэг гарсан орой намайг гэртээ байхад Нийслэлийн цагдаагийн дарга дарга н.Ганболд “Хамгаалалтад авч байна” гэж худал хэлээд хэргийн газар дээр дагуулж очсон. Намайг очиход олон хүн бужигнаж байсан. Хэргийн газрыг хамгаалалтад авалгүй олон хүнийг бужигнуулсан байсан нь үнэхээр гайхмаар санагдсан. Тухайн үед хэргийн газарт очоод бусадтай адилхан цочирдсон. Тэгээд Ц.Элбэгдоржийг ирэнгүүт хамт байж байгаад цуг явсан. Гарахдаа цагаан цэнхэр малгайгаа мартсан байв. Хэрэг болсны дараа надаас гэрчийн мэдүүлэг авсан. Намайг малгайгаа мартсан гэдгийг цагдаагийн байгууллагаас тогтоосон. Тухайн үед мөрдөн байцаагч н.Цогтбаяр надад малгайг маань буцааж өгч байсан. Үүнээс хойш надаас ямар нэгэн мэдүүлэг, байцаалт аваагүй. Гэтэл 2000 оны УИХ-ын сонгуулийн өмнө дөрөвдүгээр сарын үед мөрдөн байцаагч н.Цогтбаяр дахин дуудаад “Хэргийн газарт орхисон малгай чинь байна уу. Таньд байгаа бол аваад хүрээд ир” гэсэн. Малгай маань байсан. Тэгсэн миний малгайг авангуутаа “Энэ малгай хэргийн газраас олдсон учраас сэжигтнээр татаж байна” гэсэн. Тэгээд намайг сэжигтнээр татсан. Уг аргаар улс төрийн маш том компанид ажлыг явуулсан. Тухайн үед намайг яаж гүжирдаж, доромжилж байсныг та бүхэн мэднэ. “Ардчилсан хувьсгалын удирдагчийг хэн хөнөөсөн бэ” гэсэн номыг бичин гаргаж миний нэр дэвшсэн тойрогт тараасан. Уг номонд намайг аймшигтайгаар гүжирдсэн байдаг. Энэ номыг Дожоодорж гэдэг хүн бичсэн. Дожоодорж С.Зоригийг Засгийн газрын ордны цонхоор шээсэн гэсэн шуугианыг зохион байгуулж байсан хүн. Мөн “Өнөрмаагийн хэрэг”, “Алтан цөгцны хэрэг” зэргээр шуугиулж байсан. Уг хэрэгт намайг холбогдуулан 2000 оны сонгуульд ингэж ашигласан байдаг. Уг сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулж байв. Уг хэргийг гарсаны дараа “Хэргийг улс төржүүлж болохгүй. Ул мөр нь бүдгэрэх аюултай. Бие, биенээ уг хэргээр гүжирдэж болохгүй” гэж би сануулж, захиж байсан”. Хэрвээ би ийм арга хэмжээ авч, ярьж хэлж ирээгүй бол тухайн үед улс орон маань хүчирхийлэл рүү хальтрах байсан гэж боддог. Гэтэл 2000 онд намайг “Хүн зодсон” гэж гүтгээд шоронд хорьсон. Би хэнд ч гар хүрээгүй байсан. Түүнийг нь прокурор хүчингүй болгож байлаа. Мөн С.Зоригийн хэрэгт холбогдолтой гэснийг прокурор үндэслэлгүй болгож байсан юм” гэв..

    Тэрбээр мөн “С.Зоригийн хэрэг дээр гадны улсуудаас мэргэжлийн өндөр түвшний мөрдөгч нар авчирч ажиллуулъя. Олон улсын байгууллагын дэмжлэг авъя” гэж хүртэл Ц.Элбэгдорж, С.Оюун нарт хэлж байлаа. 2000 онд намайг баривчилж сулласнаас хойш ганц ч удаа дахин байцаагаагүй. Гэтэл саяын сонгуулийн өмнө дахин намайг уг хэргээр гүжирдсэнийг та бүхэн мэднэ” гэв.

    Өнгөрсөн сарын 11-ны өдөр АН-ын дарга асан З.Энхболд, Э.Бат-Үүл нар мэдээлэл хйиж “МАН-ынхан эдийн засгийн нөхцөл байдлын талаар худал мэдээлэл явуулж Монгол улсын нэр хүндийг унагалаа” гэж мэдэгдсэн. Үүний дараахан ТЕГ-аас Э.Бат-Үүлд мэдэгдэх хуудсыг өгсөн байна. ТЕГ-аас дуудсаны дагуу очиход дахин С.Зоригийн хэрэгт сэжигтнээр татах тогтоол гаргажээ.

    ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬТАЙ ХОЛБОГДУУЛАН ШАЛГАЖ БАЙЖ МЭДНЭ

    Тэрбээр энэ талаар үргэлжлүүлэн ярихдаа “Нэг хэрэгт хоёр сэжигтний тогтоол гаргасан байна. Ийм зүйл хаана ч байхгүй. Хуулинд байхгүй жишиг тогтоосон. 16 жилийн өмнө сэжигтнээр татсан тогтоолыг нэг мөрдөн байцаагч нууцын зэрэглэлд оруулчихсан байна. Зүгээр нэг мөрдөн байцаагч нууцын зэрэглэлийг тогтоодоггүй. Тиймээс би сэжигтний тогтоолыг нь зөвшөөрөөгүй. Хууль зөрчсөн тогтоолын дагуу яллагдагчаар татсан. Би мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Хууль бусаар яллагдагчаар татсан учраас би эрхээ эдэлж мэдүүлэг өгөөгүй. Би яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй. Би хуулийн дагуу хаана ч очиж мэдүүлэг өгнө. Эрүүгийн хууль, эрүүгийн байцаан шалгах хуулийнхаа дагуу сэжигтнээр татаж болно. Яллагдагчаар татаж, хорьж болно. Гэхдээ хууль бусаар ажиллаж болохгүй. Хуулийн дагуу л яв. Хууль бус болохоороо л өөр зорилготойгоор шалгаж байгаа нь тодорхой байна. Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулж ингэж шалгаж байж магадгүй. Яллагдагчаар татсаны дараа хэрэгт холбогдолтой нотлох баримтуудыг олохоор ажиллаж байна. Нотлох баримтаа хангалттай олсоны дараа яллагдагчаар татдаг биз дээ” гэлээ.

    Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

    - Та Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж байгаа юм уу?


    - Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх саналыг намын гишүүд болон олон нийтийн зүгээс надад тавьдаг.


    - Таныг намын даргад нэрээ дэвшүүлэх гэж байгаа гэх мэдээлэл байсан. Энэ үнэн үү?


    - Хэрвээ үүнийг намайг хий гэвэл би хийнэ. Би хэзээ ч албан тушаалын төлөө явж байгаагүй.

    Т.Энхэлээ
  • Рио 2016: Паралимп наадмын шилдэг зургуудаас
    2016 оны 9 сарын 12
    Рио 2016: Паралимпийн шилдэг зургуудаас
  • Уртын дуучдын анхдугаар уралдаан шилдгүүдээ тодрууллаа
    2016 оны 9 сарын 12
    Монгол улсын төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзадын мэндэлсний 85 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан ”Н.Норовбанзадын нэрэмжит уртын дуучдын Олон улсын анхдугаар уралдаан”-ыг зохион байгууллаа.

    Тус уралдааныг хоёр ангиллаар зохион байгуулсан бөгөөд уралдааны “Б” буюу “Авьяастан” ангилалд Н.Хүрэлбаатар түрүүлж Оюун-Эрдэнэ, Өлзийбат, Дэлгэрмаа нар удаалав. Харин “А” буюу “мэргэжлийн дуучдын ангилал”-д ҮДБЭЧ-ын дуучин Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Ц.Түмэнжаргал тэргүүн дээд гранпри шагнал хүртжээ.
  • Төлбөртэй зогсоол ажиллуулах журмын төсөлд санал авч байна
    2016 оны 9 сарын 12
    Нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн зам талбайд болон иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж буй газар дээр тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйлчилгээг бий болгож, зогсоолын ашиглалтыг сайжруулах, замын хөдөлгөөний менежментийг боловсронгуй болгох, замын түгжрэл саатлыг багасгах зорилгоор “ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТӨЛБӨРТЭЙ ЗОГСООЛ АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ”-ыг боловсруулж байна. Уг журмын төсөлд иргэд олон нийтийн саналыг тусгахаар 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай санал асуулга явуулж эхэлжээ. Та бүхэн журмын төсөлтэй танилцан http://road.ub.gov.mn/poll хаягаар санал хүсэлтээ ирүүлэх боломжтой. Нийслэлийн удирдлагын зүгээс олон нийтэд чигэлсэн аливаа шийдвэрийг гаргахдаа иргэдээс санал авч, тэдний саналыг шийдвэртээ тусгахыг үүрэг болгосон бөгөөд өнөөдрийн байдлаар Нийслэлийн нутаг дэвсгэрт Түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам, Нохой муур тэжээх, устгах журмын төслүүдэд болон тээврийн хэрэгслийг гэрлэн дохио үл хамааран баруун гар тийш байнга эргэдэг болгох зэрэг асуудлаар санал авч байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТӨЛБӨРТЭЙ ЗОГСООЛ АЖИЛЛУУЛАХ ЖУРМЫН ТӨСЛИЙГ ХАВСРАЛТ ХЭСГЭЭС ХАРНА УУ.
  • Бодибилдинг, фитнессийн ДАШТ Улаанбаатар хотноо болно
    2016 оны 9 сарын 12
    Бодибилдинг, фитнессийн ДАШТ Монголд болно. Тэрээр, сая болж өнгөрсөн Азийн АШТ-ий үеэрх Дэлхийн бодибилдинг, фитнессийн холбоо, Азийн бодибилдинг, фитнессийн холбооны Удирдах зөвлөлийн хурлаар ДАШТ-ийг зохиох эрхийг Монгол Улсад албан ёсоор олгосон байна.

    Тэмцээн ирэх сарын 2-9-нд Улаанбаатар хотноо болно. Ийнхүү Монголын бодилдинг, фитнессийн холбоо ДБФХ-тай хамтран ДАШТ-ийг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.
4892 4893 4894 4895 4896 4897 4898
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Цэцэрлэгийн бүртгэлийн системд 80,490 хүүхэд бүртгүүлжээ
    14 цаг 13 мин
  • Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сард болно
    14 цаг 27 мин
  • Улаанбаатарын түгжрэлийг бууруулах салбар төмөр замыг үндэсний компаниуд тавьж байна
    15 цаг 1 мин
  • Тасганы овооны дөрвөн замын уулзварыг маргааш хааж, шинэчилнэ
    15 цаг 10 мин
  • Дэлхийн шингэрүүлсэн хийн холбоотой хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо
    15 цаг 20 мин
  • “Сүмбэр Цамхаг ХХК” Монголын таеквондогийн гэр бүлд нэгдлээ
    15 цаг 29 мин
  • Х.Батжаргал: Багшийн тоонд гар хүрэхгүй
    15 цаг 54 мин
  • ОБЕГ: Ойн 4 түймрийг унтраахаар ажиллаж байна
    16 цаг 23 мин
  • Монгол, Бутан хоёр улсын парламентын бүлгийн гишүүд хууль тогтоох байгууллагуудын хүрээнд туршлага судалж, хамтран ажиллана
    17 цаг 18 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    17 цаг 46 мин
  • Боловсролын салбар 4000 ажилтнаа цомхотгоно гэх мэдээлэл худлаа
    18 цаг 15 мин
  • М.Нарантуяа-Нара: МАН айлын яаманд асар бага мөнгө төсөвлөсөн
    18 цаг 36 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл ирэх мягмар гарагт эхэлнэ
    18 цаг 52 мин
  • Увс, Дорнод, Дорноговь аймгийн наадамд шөвгөрсөн 16 бөхийн хоёрынх нь допингийн шинжилгээний хариу гараагүй байна
    19 цаг 14 мин
  • Зэрлэг, тэжээвэр амьтдад хазуулсан үед авах арга хэмжээ
    19 цаг 24 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 20 бөх
    19 цаг 49 мин
  • Г.Амартүвшин: Эрчим хүчний төрийн өмчит компанийн ТУЗ болон бүтээмжийн менежерүүдийг цомхотгоно
    19 цаг 53 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13171 болжээ
    20 цаг 15 мин
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
    20 цаг 40 мин
  • Шүтээн минь, “ICE TOP” чамтай ҮРГЭЛЖ ХАМТ
    20 цаг 59 мин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
  • Линдзи Хойл: Хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллана
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
  • Наймдугаар сарыг угтах НАЙМАН шүлэг
  • Чингис хаан нисэх буудлын “Линк” бизнес танхимаас Голомт банкны картаараа буцаан олголт аваарай
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
  • Аюулгүй байдал, гадаад бодлого болон Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • "ICETOP" & "ONYX"- ШҮТЭЭН МИНЬ
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
  • Наймдугаар сарыг угтах НАЙМАН шүлэг
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Монгол-Японы соёлын өдөрлөг боллоо
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
  • “МИАТ“ ТӨХК оюутнуудад зориулан үндсэн бүх чиглэлдээ 15 хувийн хөнгөлөлттэй тийзийн урамшууллыг зарлажээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК