Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4889 4890 4891 4892 4893 4894 4895
  • МУГЖ Л.Болдбаатарын ”Хун цагаан хайр” тоглолт энэ сарын 27-нд болно
    2017 оны 1 сарын 17
    МУГЖ Л.Болдбаатарын ”Хун цагаан хайр” тоглолт энэ сарын 27-нд болно
  • Ялын дээд хэмжээ сонссон Ц.Амгаланбаатарыг хоёр ”Сайн ах” эмнэлэгт хэвтүүлсний учир юу байв!
    2017 оны 1 сарын 17
    С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн сард болж, шүүхээс Орхон аймгийн харъяат малчин Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт ялын дээд хэмжээ оноосон. Харин тэдний ар гэрийнхэн эл хэргийн талаар “С.Зоригийн хэрэгт гэмгүй хүмүүсийг буруутган хэлмэгдүүлж, жинхэнэ захиалагч, алуурчид нь нууц хэвээр үлдэх гэж байна” хэмээн удаа дараа мэдээлж, хууль хүчний байгууллагаас эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчид хүртэл хандаад байгаа. Тэгвэл өчигдөр Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын ар гэрийнхэн мэдээлэл хийж, тэднийг “Үйлдсэн гэмт хэргээ нуун далдлахын тулд дөрвөн хүний амь насыг шатааж хохироосон” хэмээн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Б.Амгаланбаатарын хэлсэн үгийг няцааж, дээрх галын хэрэг нь цахилгааны утаснаас болсон хэрэг гэсэн галын нотломж гарсан гэх шинэ баримтыг дэлгэсэн. Энэ үеэр анхан шатны шүүхээс ялын дээд хэмжээ сонсоод буй Б.Содномдаржаа болон Т.Чимгээ нарын ар гэрийнхэнээс зарим нэгэн таавар хэвээр байгаа зүйлийн талаар тодруулснаа сийрүүлье.
  • Сурагчдын амралтыг сунгахаар боллоо
    2017 оны 1 сарын 17
    Сурагчдын амралтыг сунгасан шүү!!!
    Сурагчдын амралтыг сунгах эсэхээр Ерөнхий сайд өнөөдөр ямар нэгэн уулзалт хийгээгүй, хийхгүй. Харин яг одоо хотын холбогдох албаныхан /боловсрол, эрүүл мэнд/ БСШУС-ын сайдтай уулзаж энэ асуудлаар хуралдаж байгаа. Энэ хурал өчигдөр болох байсан ч, нийсэлд 5 иргэн архинд хордсон учраас хотынхны ажлын ажлын боложмийг харгалзан хурлыг өглөө болгож хойшлуулсан юм.
    Сая хурлын дундуур нь Ж.Батсуурь сайдтай холбогдлоо. Тэрээр ”мэргэжлийн байгууллагын санал, ид хүйтрэл, ханиад томуу зэргээс шалтгаалан хүүхдэд ээлтэй байдлаа бодоод сурагчдын амралтыг 1 дүгээр сарын 30-ныг хүртэл сунгана” гэсэн шүү. Энэ талаараа сайд одоо 11 цагт яаман дээрээ мэдээлэл хийнэ.
  • Согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлж байна
    2017 оны 1 сарын 17
    НЗДТГ, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн онцгой байдлын газраас хамтарсан мэдээлэл хийлээ. Баянгол дүүрэгт 2017.01.16-ны өдрийн 21 цагийн байдлаар архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй 5 хүний амь нас эрсдээд байна.
  • НӨАТ-ын сугалааны тохирол ням гарагт явагдана
    2017 оны 1 сарын 17
    НӨАТ-ын урамшууллын шинэ оны анхны тохирол буюу 19 дахь удаагийн тохирол энэ сарын 22-ны ням гарагт явагдана. Сугалааны өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтууд хамрагдана.


    Харин иргэд баримтаа энэ сарын 21-ний өдрийн 23:59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах боломжтой юм байна.
  • 20 настай Монгол охин алдарт ”Vogue” -ийн нүүрийг чимлээ
    2017 оны 1 сарын 17
    Загварын нэртэй сэтгүүл “Vogue” нэгдүгээр сарын дугаарынхаа нүүрэн дээр монголын сайхан бүсгүй Б.Ялгууны зургийг нийтэлсэн байна. 20 настай энэ бүсгүй италийн загварын Marco De Vincenzo ордны “pre-fall 2017”брэндий цуглуулгыг сурталчилсан байна.

    Өнөөдөр хамгийн алдартай брэндийн нэг болоод байгаа “Марко де Винченцо”-ийн бүтээгдхүүнийг Мадонна, Шерон Стоун, Леди Гага, Ким болон Кортни Кардашьян нарын зэрэг америкийн одууд хэрэглэж байгаа юм.
  • 69 настай мисстэй танилц
    2017 оны 1 сарын 17
    69 настай мисстэй танилц БНХАУ-ын ”Miss Tourism International 2016” гоо бүсгүй шалгаруулах тэмцээний ялагчаар 69 настай Хан Бин тодорчээ. ”Miss Tourism International” тэмцээн нь Хятадын аялал жуулчлал, соёлыг дэлхийд таниулах болон дотоод гоо үзэсгэлэнг тодотгох гол зорилготой аж. Тиймээс уг тэмцээнд 40-75 насны эмэгтэйчүүд оролцдог байна.
  • Өнөөдөр: УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ мэдээлэл хийнэ
    2017 оны 1 сарын 17
    11:00 цагт: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас сурагчдын амралтын талаар хэвлэлийн хурал хийнэ. Хэвлэлийн бага хурал БСШУСЯ-нд болно.

    11:00 цагт: Зураач М.Ган-Очирын “Сэтгэлийн хээ” нэртэй бие даасан үзэсгэлэн Төрийн ордонд нээлтээ хийнэ.

    Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

    11:30 цагт: Монголын малчдын хамтын хариуцлагын холбооноос малчид цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

    12:00 цагт: СХД-ийн МАН хороодын Иргэд нийтийн хурлын тэргүүлэгчдийг хууль бусаар сонгож байгаа талаар тус дүүргийн иргэд мэдээлнэ.

    12:30 цагт: Баг, хороодын Иргэдийн нийтийн хурлын хууль бус үйл ажиллагааны талаар УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ мэдээлэл хийнэ.
  • Сурагчдын амралтыг сунгах эсэхийг өнөөдөр шийднэ
    2017 оны 1 сарын 17
    Сурагчдын амралтыг сунгах эсэхийг өнөөдөр Ерөнхий сайд шийднэ. Боловсролын сайдыг 10.00 цагаас өрөөндөө дуудаж энэ асуудлаар зөвшилцөхөөр болсон гэнэ.
  • Амиа алдсан 5 иргэний үхлийн шалтгааныг тодруулна
    2017 оны 1 сарын 17
    Амиа алдсан 5 иргэний үхлийн шалтгааныг тодруулна
  • Энэ сарын 19-нд “Тожмой лууны эрин” хэрхэн төгсөхийг харцгаая
    2017 оны 1 сарын 17
    ...З.Энхболд “С.Баярцогтыг дэвшүүлэхгүй байж чадаагүйнхээ төлөө” уучлалт гуйсан нь орчин үеийн “Мангаа До”-Ц.Элбэгдоржийн дэргэд барьцааны хүн л гэж байдгаас багийн хүн гэж байхгүйг нотолчихлоо доо…С.Баярцогт бол АН-ын хүн биш...
  • Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    2017 оны 1 сарын 17
    1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
    Хэлэлцэх асуудал:
    Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.
    2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 “Их Эзэн Чингис хаан” танхимд:
    Хэлэлцэх асуудал:
    Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.
    3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
    Хэлэлцэх асуудал:
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 5 гишүүн 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
    Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Занданшатар нарын 28 гишүүн 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.
    4.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
    Хэлэлцэх асуудал:
    Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газраас 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    Донорын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газраас 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.
  • УИХ дахь ажлын хэсэг хуралдана
    2017 оны 1 сарын 17

    УИХ дахь ажлын хэсэг хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.



    Өргөдлийн байнгын хорооны гишүүд Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцах 10.00 цагаас Төрийн орон сууцны корпорацын байранд;
    Эдийн засгийн байнгын хорооны гишүүд 10.00 цагаас Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, эдийн засгийг сэргээх хөтөлбөрт тусгагдсан зарим зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явц байдалтай танилцана;
    Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд.
  • Үс засуулбал: Өлсөж ундаасна
    2017 оны 1 сарын 17
    2017.1.17, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 20

    ӨВЛИЙН ДУНД ИЛҮҮ ЦАГААН ХУЛГАНА САР
    ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХӨХ ЛУУ ӨДӨР

    Аргын тооллын: 2017.1.17, Мягмар гараг
    Наран ургах шингэх: 08.36-17.29
    Үс засуулбал: Өлсөж ундаасна
    Барилдлага: Хүчин төгсөх
    Шүтэн барилдлага: Хурьцахуй
    Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээх, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болох болой. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.
  • Улаанбаатарт 19 хэмийн хүйтэн байна
    2017 оны 1 сарын 17
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 25-30 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж, секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 34-36 градус, өдөртөө 21-23 градус хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зөөлөн цасан шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 35-37 градус, бусад хэсгээр 26-28 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.
  • Мялзан өвчний улмаас 700 гаруй бөхөн, гурван хар сүүлт үхжээ
    2017 оны 1 сарын 16
    Дэлхийд нэн ховорт ордог бөхөн гөрөөс Говь-Алтай, Ховд аймгийн зургаан сумын нутагт цөөн тоогоороо амьдардаг. Сүүлийн өдөр хоногуудад бөхөн гөрөөс мялзан өвчний улмаас олноороо үхэж байна.
  • Уул, уурхайн дэд сайдыг тодруулах хурал хойшиллоо
    2017 оны 1 сарын 16
    МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 14.00 цагт хуралдах товтой байсан ч хойшиллоо. Удирдах зөвлөлийн хуралдаанаар Уул уурхайн дэд сайдын томилгооны асуудлыг хэлэлцэнэ гэх мэдээлэл байсан.
  • “Зон олны нам”-ыг бүртгэхээс татгалзав
    2017 оны 1 сарын 16
    “Зон олны нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Э.Одбаяр нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцлээ.

    Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.

    Уг нам нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм.
  • Ховд аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоожээ
    2017 оны 1 сарын 16
    Ховд аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний өвчлөл, дэгдэлт ихсэж байгаа учраас аймгийн Засаг даргын захирамжаар Хүүхдийн байгууллагуудын үйл ажиллагааг түр хугацаагаар хаажээ.

  • Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын ар гэрийнхэн шинэ баримт дэлгэлээ
    2017 оны 1 сарын 16
    С.Зоригийн хэргээр ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын ар гэрийнхэн мэдээлэл хийж, шинэ баримт дэлгэлээ
4889 4890 4891 4892 4893 4894 4895
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    3 цаг 12 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    3 цаг 17 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    3 цаг 19 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    3 цаг 23 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    3 цаг 32 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    6 цаг 40 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    Өчигдөр 16 цаг 46 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    Өчигдөр 16 цаг 07 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    Өчигдөр 16 цаг 02 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    Өчигдөр 15 цаг 52 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    Өчигдөр 15 цаг 42 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    Өчигдөр 15 цаг 15 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    Өчигдөр 14 цаг 48 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    Өчигдөр 13 цаг 54 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    Өчигдөр 13 цаг 29 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • Африкийн хамгийн том нисэх онгоцны буудлыг Этиоп улсад 12.5 тэрбум доллараар барьж байна
    Өчигдөр 12 цаг 44 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
    Өчигдөр 12 цаг 37 мин
  • Николас Мадурог баривчлахад оролцсон цэрэг уг ажиллагаанаас 400 мянган ам.долларын ашиг олсон хэргээр баривчлагджээ
    Өчигдөр 11 цаг 07 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК