зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4933 4934 4935 4936 4937 4938 4939
  • Улаанбаатарт бороо орно
    2016 оны 7 сарын 22
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар түр зуурын бороо орно, дуу цахилгаантай. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 7-12 градус, Алтайн өвөр говиор 16-21 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Алтайн өвөр говь болон Увс нуур, Их нууруудын хотгороор 28-33 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 15-20 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Түр зуурын бороо орно.Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар түр зуурын бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.
  • Танилц: Байнгын хороодын дарга нарын нэрс тодорлоо
    2016 оны 7 сарын 21
    МАН-ын Удирдах зөвлөлөөс сайд нарын нэрсийн тодруулсан бол Бүлгийн хуралдаанаараа УИХ-ын Байнгын хорооны дарга нарынхаа нэрсийг мөн тодруулжээ.

  • ЦЕГ: Орон нутгийн замд хурд хэтрүүлэхгүй байхыг анхаарууллаа
    2016 оны 7 сарын 21
    Цагдаагийн ерөнхий газраас орон нутгийг зорьж буй иргэдийг автомашиныхаа хурдыг хэтрүүлэхгүй байхыг анхааруулж байна. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн ”Ихэнх аймаг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдсон тул жолооч нар хурд хэтрүүлэх нь их байна. Үүнээс үүдэж осол гарч, олон хүний эрүүл мэнд, амь нас эрсдэж байна” гэв.
  • “Мэргэд гарахын орон” толь бичиг ЮНЕСКО-д бүртгэгдлээ
    2016 оны 7 сарын 21
    “Мэргэд гарахын орон” нэрт Төвд-Монгол нэр томъёоны толь бичгийн модон бар” ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази номхон далайн бүсийн баримтат өвийн жагсаалтад бүртгэгдлээ.

  • Гачууртын наадам энэ сарын 24-нд болно
    2016 оны 7 сарын 21
    Энэ жил Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр тохиож байгаа билээ. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо буюу Гачуурт тосгоны уламжлалт наадам энэ сарын 24-нд Гүнжийн хоолойд болно. Жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг уг наадамд энэ жил зургаан насны морьд уралдаж, халх сурын харваагаар цэц мэргэнээ сорьж, Улс аймгийн алдар цолтой 32 бөх, идэр залуу 64 бөх барилдаж наадамчин олноо баясгах аж. Түүнчлэн урлагийн тоглолт зохион байгуулах гэнэ. Нийслэлээс 20 гаруй километрт орших Гачуурт тосгоныг чиглэсэн наадамчдын цуваа жилээс жилд өргөн дэлгэр байдаг билээ. Иймд Наадамчин олон та бүхнийг урьж байна.
  • Хурандаа цолтон дөрөв төрлөө
    2016 оны 7 сарын 21
    Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойн босгон дээр дөрвөн хурандаа цолтон төрлөө.
  • Танилц: МАН сайд нараа тодрууллаа
    2016 оны 7 сарын 21
    МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж сайд нарынхаа нэрийг тодруулжээ. Монгол Улсын Шадар сайдаар яригдаж байсанчилан У.Хүрэлсүх, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол,
  • ”Зонховын дуган”-г байгуулж аравнайлах ёслол хийв
    2016 оны 7 сарын 21
    5-р сарын 28-нд, Бээжин хотоос 200 км зайтай оршдог, Чэндэ хотын Хотлыг энхжүүлэгч сүмд шинээр ”Богд Зонховын дуган” байгуулж дуусаад аравнайлах ёслол хийлээ.

    Хотлыг энхжүүлэгч сүм бол Түвдийн уламжлалт буддын шашны Хятадын умард нутаг дахь хамгийн том хийд юм. Энэ сүмийг Чин гүрний Тэнгэртэтгэгч хааны 20-р он буюу 1755 онд хятад, түвд уран барилгын хэв маягийн онцлогийг хослуулан барьжээ.
    ”Богд Зонховын дуган” 317 ам дөрвөлжин метр талбайтай. Түвдийн уламжлалт Буддын шашны Гэлүгва буюу Шар малгайтны урсгалыг үндэслэгч Богд Зонхов бурхныг тахиж буй бөгөөд Чэндэ хотын Хотлыг энхжүүлэгч сүм Шар малгайтны урсгалын сүм хийдэд багтдаг байна.

    Бүх Хятадын Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн Байнгын Хорооны гишүүн, 11 дүгээр дүрийн Банчин Эрдэнэ Чойжижав Чэндэ хотын Хотлыг энхжүүлэгч сүмийн шинэ дуганыг аравнайлах ёслолд зориулж хятад, түвд хэлээр ”Богд Зонховын дуган” гэсэн бичээс бичиж өгчээ.

    ”Богд Зонховын дуган” байгуулагдсанаар тус сүм лам хувраг, өргөн олон сүсэгтнүүд болон гадаад дотоодын жуулчдад өргөн орон зай гаргаж, шашин, соёлын улам сайн үйлчилгээ үзүүлэх болно.

    Чэндэ хот бол Бээжингээс умард зүгт 200 гаруй километр зайтай байдаг түүх соёлын уламжлалт хот юм. Бишүшаньжуан буюу зуны сэрүүн ордон, түүний ойр хавийн сүм хийдүүдийг 1994 онд ЮНЕСКО дэлхийн соёлын өвөөр бүртгэж авсан байдаг.

    Чин гүрний үед Чэндэ хот Бээжингээс гаднах улс төрийн чухал төв, Цагаан хэрмээс гаднах нийслэл гэж өргөмжлөгджээ. Чин улсын эзэн хаан зуны цагт Бээжингийн халуунаас зайлж, жилийн бараг хагасыг тэндхийн сэрүүн ордондоо өнгөрүүлэн, тэндээс төрийн үйл хэргээ удирдан явуулж, үндэстний цөөнхийн ван ноёд болон гадаадын элч төлөөлөгчдийг хүлээн авч уулздаг байжээ.
  • АН онцгой комиссынхоо даргаар Я.Санжмятавыг томилжээ
    2016 оны 7 сарын 21
    Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж Онцгой комисс байгуулахаар тогтжээ. АН-ын Үндсэн дүрмийн 6-р зүйлийн 6.6.6, Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүдийн саналыг үндэслэн Онцгой комисс байгуулж даргаар нь УИХ-ын гишүүн Я.Санжмятав, дэд даргаар нь УИХ-ын гишүүн С.Эрдэнийг сонгосон байна.
  • Монголбанк 41.5 сая ам.доллар нийлүүлэв
    2016 оны 7 сарын 21
    Банкууд 60.0 сая ам.доллар худалдан авах санал ирүүлснээс Монголбанк 2045.00 төгрөгийн нэг ханшаар 49.0 сая ам.доллар, 306.66 төгрөгийн хаалтын ханштайгаар 22.0 сая юанийг тус тус нийлүүлэв.



    Монголбанк саналыг 100% биелүүлж валютын захад 41.5 сая ам.доллар нийлүүллээ.
  • Настай эмээг дээрэмдсэн этгээдүүдийг маргааш шүүнэ
    2016 оны 7 сарын 21
    Өнгөрсөн нэгдүгээр сард Баянгол дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт орон сууцны байрны орцонд өндөр настай эмээг дээрэмдэж, улмаар шатаар чирч биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан билээ.


    Хэргийг гурван залуу нийлж байгаад үйлдсэн бөгөөд тэднийг шуурхай эрэн сурвалжилсаны үр дүнд баривчилж цагдан хорьсон. Хэргийг 1990 онд төрсөн Дорнод аймгийн харьяат А.Мөнх-Эрдэнэ, Увс аймгийн харьяат Л.Амаржаргал, 1995 онд төрсөн Увс аймгийн харьяат А.Баатар нар шунахайн сэдлээр дээрэмдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг.


    Тэгвэл тэднийг шүүх хурал энэ сарын 22-нд буюу ирэх баасан гарагийн 13.00 цагт Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.


    Тэднийг шүүх хурал энэ сарын 6-нд болох байсан ч хойшилогдсон. Учир нь улсын яллагч Д.Эрдэнэчимэг нь гадаадад ажлаар явсан гэх шалтгаанаар энэ сарын 22-ны 13.00 цаг хүртэл хойшлуулах шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргажээ. Хохирогч 74 настай Ц-гийн хувьд хүнд бэртэл авсан бөгөөд биеийн байдал нь дээрдэхгүй одоо ч хүний гарт сахиуртай байгаа аж.
  • Хотын орлогч нарыг ажлаас нь чөлөөлжээ
    2016 оны 7 сарын 21
    Улаанбаатар хотын өмнөх дарга Э.Бат-Үүл зургаан орлогчтой байсан бөгөөд эдгээр орлогч нарыг хотын шинэ дарга Су.Батболд ажлаас нь чөлөөлжээ.

  • Оросууд ”Рио-2016”-д оролцох эсэх нь арбитрын шүүхээс хамаарна
    2016 оны 7 сарын 21
    Бразилийн Рио Де Жанейро хотноо тун удахгүй зохион байгуулагдах хүн төрөлхтний спортын их баяр наадам Зуны 31-р олимпийн наадамд ОХУ-ын олимпийн шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох эсэх нь тодорхой болоогүй байна. WADA бyюy Олон улсын сэргээшийн эсрэг агентлаг, хуульч Ричард Макларены удирдсан Хараат бус комиссын тайланг үндэслэн ОХУ-ын багийг “Рио-2016” олимпийн наадамд оролцуулахгүй байх тухай зөвлөмж гаргасныг ОУОХ-ны Гүйцэтгэх хороо өчигдөр цахим хуралдаанаар хэлэлцжээ.

    Хурлаар арбитрын шүүхийн шийдвэр гартал ямар нэгэн шийдэлд хүрэхгүй байхаар болов. Спортын арбитрын шүүх хурал Швейцарийн Женев хотод өчигдөр болсон бөгөөд өнөөдөр шийдвэрийг албан ёсоор танилцуулах юм байна.


  • УИХ-ын гишүүн С.Жавхлан: Нууцаар хуралдчих гээд байх шиг байна
    2016 оны 7 сарын 21
    УИХ-ын гишүүн С.Жавхлан: Нууцаар хуралдчих гээд байх шиг байна
  • Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн батлагдлаа
    2016 оны 7 сарын 21
    Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн /2016.07.21/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

    Хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулав.

    Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүд гараагүй тул хууль, тогтоолын төслүүдийг нэгбүрчлэн батлах санал хураалтыг явуулсан юм.

    Ингэснээр Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг батлах саналыг гишүүдийн олонхи дэмжиж баталлаа.

    Засгийн газар энэ хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбогдуулсан арга хэмжээнүүдийг яаралтай авч бэлтгэл хангах нь зүйтэй гэдгийг хуралдаан даргалагч санууллаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр сайд нараа тодруулна
    2016 оны 7 сарын 21
    МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаж, сайд нарын асуудлаа хэлэлцэхээр болсон байна. Хуулийн дагуу УИХ-аас Засгийн газрын бүтцийн тухай хуулийн төслийг баталсан нөхцөлд Ерөнхий сайд Засгийн газрын танхимд ажиллах сайд нарын нэрийг УИХ-д өргөн мэдүүлдэг.
  • Цагдаагийн байгууллагыг Сүхбаатарын одонгоор шагналаа
    2016 оны 7 сарын 21
    Цагдаагийн байгууллагын 95 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цагдаагийн байгууллагыг Сүхбаатарын одонгоор шагналаа. Шагналыг Цагдаагийн байгууллагын 95 жилийн ойн хүндэтгэлийн хурал дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулсан юм.
  • ЗГ-ын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулиудыг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
    2016 оны 7 сарын 21
    Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн /2016.07.21/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

    Хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулав.

    Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, Х.Болорчулуун нарын тавьсан асуулт тодруулгад Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд хариулт өглөө.

    Гишүүд асуулт асууж хариулт авсны дараа байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон найруулгын саналаар санал хураалт явуулсныг гишүүдийн олонхи дэмжив. Үүний дараа Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дараа үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Ухамсраараа төлбөр хийдэг ”Итгэмжит дэлгүүр” Энэтхэгт нээгдлээ
    2016 оны 7 сарын 21
    Энэтхэгийн ”Цахиуртын хөндий” хэмээн алдаршсан Бангалор хотод худалдагчгүй, үнийн шошгогүй, худалдан авагчид авсан барааныхаа үнийг өөрсдөө тооцоолж, ухамсраараа төлбөр хийдэг сүлжээ дэлгүүр байдаг. Энэ бол Энэтхэгт шинээр дэлгэрч буй ”Итгэмжит дэлгүүр”-ийн худалдааны менежментийн арга юм. Энэ тухай ХОУР-гийн Энэтхэгт суугаа сэтгүүлч Сүнь Янгийн ирүүлсэн мэдээллийг хүргэе.

    Энэтхэгийн Бангалор хотын зарим орон сууц, программ хангамжийн паркт жижиг оврын худалдагчгүй дэлгүүрүүд ажилладаг. Дэлгүүрийн хөргөгчинд олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн байх бөгөөд тэдгээр нь цоожгүй, хүнсний баглаан дээр үнийн шошго ч үгүй, тэр бүү хэл дэлгүүрт нууц камер байрлуулаагүй гэнэ. Хөргөгчний хаалган дээр гурван цаас нааж, түүн дээрээ ”худалдагчгүй”, ”өөртөө үйлчлэх”, ”ухамсраараа төлбөр хийх” тухай тодорхойлолт бичсэн байдаг. Түүний доод талд мөнгө хураах хайрцаг руу сум заажээ. Худалдан авагчид хүссэн бараагаа сонгосны дараа өөрөө үнийг нь тооцоолж төлбөр хийнэ. Хэрэв биедээ хангалттай мөнгө авч яваагүй бол төлбөрөө дутуу хийсэн ч тэр хүнийг буруутгадаггүй гэнэ шүү.

    Энэ дэлгүүрийг Бангалор хотод хүнсний бизнес эрхэлдэг компани санаачлан байгуулжээ. Тус компани энэ үйлчилгээгээ ”ID итгэмжит дэлгүүр” хэмээн нэрлэнэ. Компанийн үүсгэн байгуулагч Мустафа: ”Итгэмжит дэлгүүр бол манай тусгай төлөвлөгөө бөгөөд үүгээр хүмүүст итгэлийн үнэ цэнийг мэдрүүлэх нь бидний гол зорилго юм” хэмээн ярьж байлаа. Энэ дэлгүүрийг нэг сар туршин ажиллуулахад худалдан авагчид барааны төлбөрийн 90 хувийг хийсэн байжээ. Одоо тус компани Бангалор хотод 17 итгэмжит дэлгүүр ажиллуулж байгаа бөгөөд алсдаа Хайдерабад, Ченнай, Мумбай зэрэг томоохон хотуудад сүлжээ дэлгүүр нэмж нээх төлөвлөгөөтэй байгаа юм. Шинэ дэлгүүрээ сургууль, эмнэлгийн ойролцоо байгуулж, нийгмийн олон этгээдэд итгэлийн үнэ цэнийг ойлгуулахыг хичээнэ гэж тус компанийн орлогч захирал Апиа ярьж байлаа.

    Мэргэжилтнүүд: ”Итгэмжит дэлгүүр” бол нэгэн төрлийн бүтээлч үйл ажиллагаа, үүнийг цаашид дэлгэрүүлэх ёстой. Ийм дэлгүүрийн үр нөлөө хотын орчин нөхцөлөөс шалтгаалах тул итгэмжийн хэмжээ өөр өөр байх хэрэгтэй хэмээн үзэж байна.
  • Б.Батцэнгэл: “Алдрын од” хүндэтгэлийн тоглолт гэнэтийн бэлгээр дүүрэн байна
    2016 оны 7 сарын 21
    Энэ жилийн “Алдрын од”-ын эзнээр Харанга хамтлаг тодорсон. “Алдрын од” шагналын эзэн болсон Харанга хамтлагт хүндэтгэл үзүүлэх шоу тоглолт 7 дугаар сарын 30-нд Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болно. Энэ тоглолтын тухай бид Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэлээс тодрууллаа.
    -Харанга хамтлагын гишүүдэд “Алдрын од” одонг нь хэзээ зүүж өгөх вэ?

    -“Алдрын од” одонгоор шагнах үйл ажиллагаа нь “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа томоохон арга хэмжээнүүдийн нэг. Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулж “Алдрын Од” одонгоор шагнах нь Монголын рок попын урлаг болоод уран бүтээлчдэд үзүүлж буй маш том дэмжлэг юм. Бид “Алдрын Од” одонгоо очир эрдэнэ хэлбэртэйгээр бүтээж байгаа. Харанга хамтлагт “Алдрын од” гардуулах ёслол 7 дугаар сарын 30-ны өдөр болно. Энэ өдөр 13:00 цагт Харанга хамтлагын “Алдрын од” дурсгалын самбарыг Соёлын төв өргөөний урд байршуулж, хамтлагын гишүүдэд “Алдрын Од” одонг нийслэлийн удирдлагууд зүүж өгнө. Орой нь 21:00 цагаас Харанга хамтлагт хүндэтгэл үзүүлэх шоу тоглолт болно.

    Толголтод ямар уран бүтээлчид оролцох вэ?

    - Тоглолтыг Нийслэлийн Соёл урлагийн газар хариуцан зохион байгуулж байна. Тоглолтын Ерөнхий найруулагчаар хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч, продюсер Н.Халиун ажиллана. Тоглолтын үеэр Харанга хамтлаг өөрсдийн сор болсон уран бүтээлүүдээ толилуулахаас гадна рок попын бүх одод Харанга хамтлагт хүндэтгэл үзүүлж тоглолтод оролцоно. Ер нь бид энэхүү шоу тоглолтыг маш олон гэнэтийн бэлгээр дүүрэн байлгахаар ажиллаж байна. Тиймээс 7 дугаар сарын 30-ны орой болох шоу тоглолтод ирж, жинхэнэ амьд хөгжмийг мэдрэхийг нийслэлийн иргэдээсээ хүсье.
4933 4934 4935 4936 4937 4938 4939
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Л.Гантөмөр: Засгийн газарт шаардлага тавьж, шахаж ажиллана
    27 мин
  • Б.Чойжилсүрэн: Би хариуцлага хүлээнэ гэж хэлсэн ч намаас улираан томилохоор болж байна
    29 мин
  • Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
    50 мин
  • Я.Содбаатар: Гэрээ зөрчсөн гэдгийг тодорхой бичсэн албан тоот явуулж байсныг АН-ынхан мартаагүй байх
    1 цаг 6 мин
  • Д.Пүрэвдаваа: МАН-ын 68 гишүүнээс таван гомдох хүн бол амархан олдоно
    1 цаг 17 мин
  • Б.Баярбаатар: “Гурван төгөлдөршил”-ийн зорилго хэрэгжвэл авлига хүнд суртал, тэгш бус байдал буурна
    1 цаг 31 мин
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
    1 цаг 33 мин
  • Х.Нямбаатар: Бүх зовлонг гэтэлгэх гээд хуулийн төсөл өргөн барьсан боловч харамсалтай нь дэмжигдээгүй
    1 цаг 57 мин
  • Эрэгтэйчүүдийн дундаж цалин 2.8 сая, эмэгтэйчүүдийн дундаж цалин 2.4 сая төгрөг байна
    2 цаг 45 мин
  • Элсэлтийн шалгалт маргааш эхэлнэ
    2 цаг 49 мин
  • Голомт банк BNY банктай хамтран “Golomt Bank & BNY Joint Compliance Workshop 2025” арга хэмжээг зохион байгууллаа
    3 цаг 4 мин
  • ГХЯ: Израил, Иранд зорчихгүй байхыг зөвлөж байна
    3 цаг 14 мин
  • Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
    3 цаг 55 мин
  • Х.Нямбаатар: Бурхны авралаар өнгөрсөн жил хот мөнгө босгож, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулсан
    4 цаг 3 мин
  • Х.Нямбаатар: Хуучин алаг хавтан, бордюрыг аймгууд авч байгаа
    4 цаг 15 мин
  • Ж.Бат-Эрдэнэ: Намууд нэгдлээ гээд амаа хамхих асуудал биш
    4 цаг 27 мин
  • Б.Батбаатар: Засагт хамтарвал парламентын ардчиллыг хадгалж ажиллана
    4 цаг 37 мин
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
    4 цаг 38 мин
  • Энэ засгаас эргэн санах САЙН ҮЙЛ
    4 цаг 50 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    5 цаг 7 мин
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • Бурхан багшийн их дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Ханхүү Уильямын тэрбумтан найз зөгий залгисны улмаас таалал төгсөв
  • Өнөөдөр эхэлж буй жүдо бөхийн ДАШТ-ий цагийн хуваарь /Монголын цагаар/
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • С.Ганбаатар: Ерөнхийлөгч үсэрч орж ирсэн нь дэндүү жижигхэн байгаагийн шинж
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
  • Н.Алтанхуяг: Монгол гэх омогшил төрүүлдэг хүлгүүд минь байсан юм сан
  • С.Эрдэнэболд: Хотын стандарт улам дордоод байна
24 баримт
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Бүх аймаг, цэргийн цолтнуудын "манлай"-д зогсох Э.Мөнхбаатарын тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК