Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4932 4933 4934 4935 4936 4937 4938
  • Чонон сүргийг хамгаалсан монголчуудын санаачилга Норвегт нөлөөлөв
    2016 оны 12 сарын 21
    орвегийн Засгийн газар зэрлэг байгальд амьдарч байгаа 68 саарал чонынхоо 47-г устгах шийдвэрийг гурван сарын өмнө гаргасан билээ. Энэхүү шийдвэр нь байгаль хамгаалах олон улсын байгууллагууд болон олон нийтийн хүчтэй шүүмжлэлд өртөөд байсан юм. Тэгвэл Норвегийн Засгийн газар энэхүү шийдвэрээ цуцалсан талаар Норвегийн Байгаль орчны сайд Видар Хелгесен албан ёсоор мэдэгдлээ.

    Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар энэ шийдвэрийг цуцлуулах санаачилгыг анхлан гаргаж Норвегийн Засгийн газарт хамгийн түрүүнд албан захидал илгээсэн төдийгүй байгаль хамгаалах бусад байгууллагыг энэ асуудалд анхаарал хандуулахыг уриалж байжээ. Байгаль хамгаалах байгууллага, иргэдийн хүчтэй дэмжлэгийг авсан энэ санаачилгыг олон улсын хэвлэл мэдээллийнхэн ч дэмжиж Норвегийн Засгийн газрын шийдвэрийг эрс шүүмжилсний ачаар ийнхүү цуцлуулжээ.

    Махчин амьтад ялангуяа чоно өвсөн тэжээлт амьтны тоо толгойг хянадаг, байгалийг цэвэрлэгч онцгой үүрэг гүйцэтгэдгийг мэргэжилтнүүд онцолдог. Идэш тэжээлийн гэж нэрлэдэг пирамидын оргилд нь байдаг учраас тухайн эко системийн тэнцвэртэй байдлыг чоно хянадаг юм. Жишээ нь, өвчтэй амьтан хурд, хүчээр бусдаасаа дутуу байдаг. Чоно тэдгээр өвчтэй амьтдыг идэж байгалийн цэвэрлэгээ хийдэг. Үүнээс гадна өвсөн тэжээлт амьтны тоо толгойг ч тодорхой хэмжээнд хянаж байдаг чухал үүрэгтэй билээ. Хэдийгээр мал сүрэгт хохирол учруулдаг хэдий ч Монголын Засгийн газар чоныг устгах биш харин ч тал хээрийн бүсэд агнахыг хориглосон шийдвэр гаргасан нь одоо ч хүчинтэй хэвээр байгаа билээ.
  • Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад асуулга тавьжээ
    2016 оны 12 сарын 21
    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулсан Засгийн газрын ажлын хэсэг Монголын “Энержи ресурс”, Хятадын “Шинхуа”, Японы “Сумитома” гэх гурвалсан нэгдэлтэй хэлэлцээ хийж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энхболд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад асуулга тавьсан байна.

    Уг асуулгад “...Монгол Улсын нийгэм эдийн засгийн энэ хүндрэлтэй цаг үед Монгол Улсын эдийн засгийг хүндрэлээс богино хугацаанд гаргахуйц цаашлаад Монгол Улсыг хэдэн үеэр нь авч явах бүрэн боломжтой “АРД ТҮМНИЙ ӨМЧ” болсон Тавантолгойн бүлэг ордын талаар Монгол Улсын Засгийн газраас ямар бодлого барьж байгаа, цаашид эдийн засгийг үр өгөөжтэй байлгах ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар Өмнөговь аймгийн иргэдийг төлөөлсөн УИХ-ын гишүүний хувьд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13, 33дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд танд дараах асуулгыг тавьж байна.

    1. “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн өнөөгийн нөхцөл байдал, тус компанийн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, Монгол Улсын эдийн засагт ямар хувь нэмэр оруулж байгаа эсэх /2015, 2016 онуудад Улсын төсөвт хэдий хэмжээний татвар хураамж төвлөрүүлсэн/, ажилчдын нийгмийн асуудал болон орон нутагт өгч буй үр өгөөж, нийгмийн хариуцлагын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд, БНХАУ-ын “ЧАЛКО” компанид төлөх өрийн өнөөдрийн байдлаар ямар шатандаа байгаа, хэзээ төлөгдөж дуусах талаар, өр төлбөрөө төлж дууссаны дараагаар уг компани нь эдийн засгийн үр өгөөжтэй бие даан үйл ажиллагаагаа явуулах боломжтой эсэх талаар

    2. “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-иар дамжуулан Монгол ард түмний өмч болсон Тавантолгойн бүлэг ордын нөөцийг Эрдэс баялгийн зөвлөл тогтоохдоо 6.4 тэрбум тонн нөөцтэй гэж тогтоосон байдаг. Иймд энэ ордын өнөөгийн үнэлгээг бодитойгоор тогтоосон эсэх талаар, Монгол Улсын иргэн бүрийн 1072 ширхэг хувьцаа хэзээ бодит үр шимээ өгч эхлэх. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар

    3. “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК нь Монгол Улсын эдийн засгийн хүндрэлээс гаргах хамгийн том боломж гэж харж байгаагийн хувьд тус орд газрын тээвэр ложистикийн асуудлыг яаралтай эрчимжүүлэх шаардлагатай байгаа бөгөөд ТӨМӨР ЗАМ-ын асуудал нэн чухал гэж үзэж байгаа болно. Иймд тус төмөр зам ямар эх үүсвэрээр, хэзээ эхэлж хэзээ дуусах, одоогийн байдлаар төмөр замыг барьж байгуулах гэрээ хэлэлцээр ямар шатандаа явж байгаа талаар, төмөр зам тавигдсанаар орд газрын үнэлгээ хэрхэн нэмэгдэх талаар, Монгол Улсын Засгийн газраас Тавантолгойн төмөр замын талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар,

    4. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийг тойрсон олон мэдээлэл цацагдаж байгаагийн дотор “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн тодорхой хувийг БНХАУ-ын компанид худалдах гэж байгаа талаар гэрээ хэлцэл хийж байна гэсэн мэдээлэл олон нийтэд цацагдаж, улмаар манай тойргийн иргэд сонгогчдын зүгээс УИХ-ын гишүүн миний дээр хаягласан санал, хүсэлт, шүүмжлэл, гомдол маш ихээр ирэх боллоо. Иймд “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн тодорхой хувь худалдан борлуулах гэрээ хэлцлийн хүрээнд,

    Үүнд:

    · “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн тодорхой хувь ямар компанид худалдан борлуулах гэж байгаа манай улсад ямар санал ирсэн талаар,

    · Энэ гэрээ хэлцэлд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал хэрхэн хангагдаж байгаа талаар /БНХАУ-ын гадаад улсад оруулсан хөрөнгө оруулалтыг хамгаалах зорилгоор гадаад улсад цэргийн үйл ажиллагаа явуулна гэж заасан байдаг/,

    · Уурхайгаас гаргаж буй нүүрсний үнийн бодлогод урт хугацаанд манай улс ямар байр суурьтай байх талаар, /нэг улсын хараат болох монополь байдалд орох магадлалын талаар/

    · Үндэсний аж ахуйн нэгж, орон нутгийн аж ахуй нэгж байгууллагууд хэрхэн оролцуулах талаар,

    · Монгол ажилчдын ажлын байр нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх гэх мэт асуудал дээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх гэж буй арга хэмжээний талаар

    5. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн 49 хувийг 400 сая ам.доллараар үнэлж худалдах гэж байна гэсэн мэдээлэл маш ихээр цацагдаж байна. Тавантолгойн орд газар бол Монголын ард түмний өмч, ирээдүйн баталгаа, иргэн бүрийн 1072 ширхэг хувьцааг үнэгүйдүүлж, орд газрын 49хувийг 400 сая ам.доллараар худалдан зарах гэж байгаа бол Монгол Улсын Их Хурлын гишүүний хувьд үүнийг хэрхэвч зөвшөөрөхгүй гэдгээ албан ёсоор илэрхийлж байна. Иймд энэ асуудал дээр Монгол Улсын Засгийн газраас үнэн бодитой мэдээллийг ард түмэндээ өгөх шаардлагатай байна.

    Асуулгын хариуг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т заасан хугацаанд бичгээр ирүүлж, улмаар Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг Танаас хүсье” гэжээ.
  • Ойгоос зулзаган мод тайрч шинэ жилийн чимэглэлд ашиглах зөрчил нэмэгджээ
    2016 оны 12 сарын 21
    Сүүлийн үед Ойн тухай хууль, тогтоомжийг санаатай болон санамсаргүйгээр зөрчих явдал нэмэгдэж байна. Ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэх, самар түүх, шинэ жилийн баярын чимэглэл болгон зулзаган мод тайрч ашигласан зөрчлүүд цөөнгүй шалгагдаж байна.
  • 13 хувьцаат компанийн хувьцаа буурчээ
    2016 оны 12 сарын 21
    2016 оны 12 дугаар сарын 21-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 20 хувьцаат компанийн 29,440 ширхэг хувьцаа арилжигдсанаас 5 хувьцаат компанийн хувьцаа өсч, 13 хувцаат компанийн хувьцаа буурсан бол 2 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Монгол керамик” компани хамгийн өндөр буюу 12.50-иар өссөн бол “Э-Транс ложистикс” 1.27%, “Мик холдинг” 0.67%-иар тус тус өслөө. Мөн 3,357 ширхэг Засгийн газрын үнэт цаас хоёрдогч зах зээл дээр арилжигдаж 310,824,074.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

    Энэ өдөр ”MSE ALL” индекс 831.48 нэгж болж 0.55%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,435,253,248,748.00 төгрөг боллоо.
  • Засгийн газрын хуралдаан болж байна
    2016 оны 12 сарын 21
    Хуралдаан 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 15.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.

    №

    Хэлэлцэх асуудал

    Засгийн газрын гишүүн
    1.
    Үндэсний их баяр наадмын зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай*
    У.ХҮРЭЛСҮХ
    2.
    Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогын дүнгийн тухай
    Ж.МӨНХБАТ
    3.
    Төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулах, үл хөдлөх хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай*
    Ж.МӨНХБАТ
    4.
    Цөмийн энергийн комиссын бүрэлдэхүүн, дүрмийг шинэчлэн батлах тухай*
    Ж.МӨНХБАТ
    5.
    “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн тухай
    Б.ЧОЙЖИЛСҮРЭН
    6.
    Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах эрх олгох тухай* ( Монгол Улсын Засгийн газар, “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллага хооронд)
    Б.ЧОЙЖИЛСҮРЭН
    7.
    Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн нарын санаачлан боловсруулсан “Монгол Улсын статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай
    С.БЯМБАЦОГТ
    8.
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай
    С.БЯМБАЦОГТ
    9.
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай
    С.БЯМБАЦОГТ
    10.
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай*
    С.БЯМБАЦОГТ
    11.
    Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очирын санаачлан боловсруулсан Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай*
    С.БЯМБАЦОГТ
    12.
    Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатарын санаачлан боловсруулсан Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай*
    С.БЯМБАЦОГТ
    13.
    Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнийн санаачлан боловсруулсан Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийн болон сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай
    С.БЯМБАЦОГТ
    14.
    Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын санаачлан боловсруулсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай*
    С.БЯМБАЦОГТ
    15.
    Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга, Иргэний улсын бүртгэлийн тухай болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл*
    С.БЯМБАЦОГТ
    16.
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай*
    С.БЯМБАЦОГТ
    17.
    Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын санаачлан боловсруулсан Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай*
    С.БЯМБАЦОГТ
    18.
    Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал
    Н.НОМТОЙБАЯР
    19.
    Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2017 оны хэмжээг тогтоох тухай
    Н.НОМТОЙБАЯР
    20.
    Хэлэлцээрт гарын үсэг зурах тухай*
    Б.БАТ-ЭРДЭНЭ
    21.
    “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам барьж байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
    Д.ГАНБАТ
    22.
    Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон холбогдох бусад хуулийн төсөл
    П.СЭРГЭЛЭН
    23.
    Малын генетик нөөцийн тухай болон холбогдох бусад хуулийн төсөл
    П.СЭРГЭЛЭН
    24.
    Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай (Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоол)
    П.СЭРГЭЛЭН
    25.
    Бусад асуудал*
    Ж.ЭРДЭНЭБАТ

    Танилцуулах асуудал

    26.
    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын гадаад томилолтын дүнгийн талаар*
    Ж.МӨНХБАТ
    27.
    Төрийн ордны барилгын чанар, аюулгүй байдалд хийсэн үнэлэлт дүгнэлтийн талаар*
    Ж.МӨНХБАТ
    28.
    Хууль зүй, дотоод хэргийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар*
    С.БЯМБАЦОГТ
  • Сэтгүүлч М.Батбилэг буяны сан байгуулжээ
    2016 оны 12 сарын 21
    “TV9” телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч, редактор М.Батбилэг хүнд өвчний улмаас бурханы оронд одсон эхнэрийнхээ дурсгалд зориулан “Нарны билэг” санг байгуулжээ.Сангийн эхний ажил болгож өчигдөр Монголын бурхан шашны төв Гандантэгчинлин хийдийн харьяа дунд сургуулийн сурагчдад гарын бэлэг гардуулжээ. Тус сургууль нь 30 гаруй багш сурган хүмүүжүүлэгчтэй, гурван бүлгийн 140 гаруй хүүхэд суралцдаг аж. Цаашид буяны үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөжээ.
  • “Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ой” сэдэвт маркийн нээлт боллоо
    2016 оны 12 сарын 21
    Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан маркийг Монгол Улсын Засгийн газрын захиалгаар хийж гүйлгээнд өнөөдрөөс гаргаж байна. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Ю.Цэдэнбалын дүү Ю.Жавзан, Юмжаагийн Цэдэнбалын Академийн тэргүүн дэд ерөнхийлөгч С.Галсан нар оролцлоо.

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, “Монгол Шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар нар анхны өдрийн дугтуйг тамгалж гарын үсэг зурж баталгаажууллаа.

    100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоол, Ой тэмдэглэх тухай Засгийн газрын 333 дугаар тогтоолын хүрээнд Монголын үндэсний Төв музейд “Алдар гавьяаны замнал” үзэсгэлэн, Ц.Жамбалсүрэн “Монгол цэргийн нэрт зүтгэлтэн Маршал Ю.Цэдэнбал, Д.Төрбат “Маршалын нууц товчоон” ном гаргасан, Ю.Цэдэнбал агсны төрсөн газар Дурсгалын гэрэлт хөшөө босгосон, эрдэм шинжилгээний томоохон хурал зохион байгуулсан, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг Юмжаагийн Цэдэнбалын нэрэмжит болгосон зэрэг ажлыг зохион байгуулсан гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
  • Отрын бүсэд 2500 орчим жирэмсэн эмэгтэй амьдарч байна
    2016 оны 12 сарын 21
    Улсын хэмжээнд нийт 61 орчим сая толгой мал өвөлжилж, хаваржихаас отрын бүс нутагт нийтдээ 17 сая орчим толгой мал өвөлжих нөхцөлтэй байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Отрын бүс нутагт өвөлжихөөр нүүдэлсэн 19 мянга гаруй айл, өрхөд 2500 орчим жирэмсэн эмэгтэй, 2600 орчим 0-5 насны хүүхэд амьдарч буй аж. Цагийн байдал хүндэрвэл бага насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдэд эмнэлгийн тусламжийг яаралтай хүргэх зорилгоор 21 аймагт нийт 630.0 сая төгрөгийн үнэ бүхий хүн эмнэлгийн автомашиныг тус тус олгожээ.
  • УИХ-ын дарга М.Энхболд Кувейт улсад айлчилж байна
    2016 оны 12 сарын 21
    рхэмсэг ноён Марзук Али Аль-Ганим “Үндэсний Ассамблей Таны болон танай Засгийн газрын хүсэлтэд анхааралтай хандах болно. Эрхэм дээд Эмир Монгол Улстай харилцах харилцаанд онцгой ач холбогдол өгөх ёстой гэж үздэг учраас нааштай шийдвэр гарах нь тодорхой” гэж онцлон тэмдэглэлээ.

    Уулзалтын үеэр бүс нутгийн хамтын ажиллагаа, мөргөлдөөн сөргөлдөөнийг намжаах, терроризмаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх зэрэг асуудлыг хөндөж ярилцав.

    ТОДРУУЛГА: Кувейт улс ардчилсан, хаант засаглалтай орон. Улсыг Эрхэм дээд Эмир удирддаг. Хууль тогтоох дээд байгууллага нь Үндэсний ассамблей. 50 гишүүнтэй. Бүх нийтийн, эрх тэгш, нууц санал хураалтаар 4 жилийн хугацаатай сонгогддог. Үндсэн хуулийнхаа дагуу Засгийн газрын гишүүдийн тоо Үндэсний ассамблейн гишүүдийн 1/3-ээс хэтрэх ёсгүй. Үндэсний ассамблейгаас баталсан хуульд Эмир гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болдог. Эмир Үндэсний ассамблейг тарааж, 2 сарын дотор нөхөн сонгууль явуулах эрхтэй хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар Эль-Кувейт хотоос мэдээлэв.
  • ACЕМ-ын үеэр ажилласан жолооч нарын цалинг дутуу олгожээ
    2016 оны 12 сарын 21
    АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад гадны зочид төлөөлөгчийн жолоочоор ажилласан иргэд цалингаа бүрэн авч чадахгүй байгаа тухайгаа өнөөдөр хэвлэлийн бага хурлаар мэдэгдлээ. Хэвлэлийн бага хуралд жолооч Б.Очирпүрэв, Г.Пүрэвжав нар оролцсон юм.

    Долоодугаар сарын 15-16-ны хооронд зохион байгуулагдсан дээд хэмжээний уулзалтад ажиллах жолооч нартай Авто Тээврийн Үндэсний газраас гэрээ байгуулан ажиллуулжээ. Жолооч Б.Очирпүрэвийн хэлснээр тэд 2016 оны зургаадугаар сарын 2-ноос долоодугаар сарын 25-ны хүртэл ажиллах гэрээ байгуулсан аж. Гэрээнд дурдсанаар өдрийн 30 мянган төгрөгийн хөлсөөр 53 хоногийн турш ажиллаж 1.5 орчим сая гаруй төгрөгийн цалин авах ёстой байжээ.

    Гэтэл тэдний ажилласан хоногийн тоог 35 болгож 1,050,000 төгрөгийн үндсэн цалингаас татвар, даатгалын шимтгэл хасаж 875,000 төгрөгийн цалин өгөх шийдвэрийг АТҮТ-ийн дэд даргаар ажиллаж байсан Д.Батбаатар нар гаргасан байна.

    Одоо үүнийхээ 500 мянгыг нь төлчихөөд байгаа бөгөөд 375,000 төгрөгийг өгөх дутуу. Гэхдээ жолооч нар ажилласан хоногийн тоог нь багасгаж, цалинг нь дутуу бодсоныг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдлээ.

    Энэ тухай жолооч Б.Очирпүрэв “Тухайн үед Авто тээврийн үндэсний төвд ажиллаж байсан хүмүүс одоо бүгд солигдсон. Бидний асуудлыг яаж шийдэхээ мэдэхгүй байна лээ. Сангийн яамнаас санхүүжилт нь орчихсон байх ёстой. Нийт 50 жолоочийн асуудал байна. Үүнээс 20 гаруй нь хувиараа ажилласан. Хувиараа ажилласан хүмүүс цалингаа авах гээд өөрсдөө хөөцөлдөж байгаа.

    Одоо бид 375,000 төгрөг авахгүй. Цалингаа бүтнээр нь авмаар байна. Энэ асуудлаар бид Ерөнхийлөгчтэй уулзах хүртэл явна. Болохгүй бол дүүргийн шүүхэд хандахаар төлөвлөж байгаа. Бид тухайн үед өөрсдийгөө маш сайн ажилласан гэж дүгнэдэг. Тухайлбал би Индонез улсын зочдыг ирэхээс нь буцтал үйлчилсэн. Явахдаа тэд тэврээд, сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан” гэв.

    2016 оны тавдугаар сараас АСЕМ-ийн зочдод үйлчлэх жолооч нарыг АТҮТ-өөс сонгон шалгаруулж авсан билээ. АСЕМ амжилттай зохион байгуулагдсан ч зарим жолооч нар ажлын хөлсөө бүрэн авч чадаагүй байгаагаа ийнхүү илэрхийллээ.
  • Сэтгэлд хоногшсон шинэ жилийн дуунууд эгшиглэнэ
    2016 оны 12 сарын 21
    Улсын Филармониос шинэ жилийн баярыг тохиолдуулан зохион байгуулдаг “Snow Melody” нэгдсэн тоглолтын хэвлэлийн бага хурал өнөөдөр буюу 2016 оны 12-р сарын 21-нд Улсын Филармонийн фойед боллоо. Тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор улсын Филармонийн маркетингийн албаны дарга Г.Алтан-Од, ерөнхий найруулагч ТС, УГЗ С.Сүхбаатар, гоцлол дуучин Н.Наранбаатар /СТА/, Л.Насанбуян /СТА/ нар хэвлэлийн бага хуралд оролцлоо. Хурлын үеэр тус тоглолтын ерөнхий найруулагч С.Сүхбаатар үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн өмнөх жилүүдийнхээс шинэ уран бүтээлүүд, хуучны сэтгэлд хоногшсон мартагдсан шинэ жилийн дуунуудаас үзэгч, сонсогчдодоо толилуулахыг онцоллоо. Шинэ жилийн хамгийн том тоглолтын онцлог нь 200 гаруй уран бүтээлчдийн зүрх сэтгэл, авьяас хөдөлмөр шингэсэн баярын тоглолт гэдгээрээ онцлогтой аж.
  • Хальтиргаатай замуудад 45.5 тонн давс цацжээ
    2016 оны 12 сарын 21
    Энхтайваны өргөн чөлөө,
    ”Макс молл”-н уулзвараас Саппорогийн уулзвар,
    Магсаржав, Маршалын гүүр,
    Богд уулын арын замаар
    Баянзүрхийн товчоо,
    Нарны замаар Үндэсний соёл амралтын хүрээлэн,
    10-р хороолол, Чингисийн өргөн чөлөө,
    Сөүлийн гудамж,
    Баруун дөрвөн зам,
    Нарны гүүр,
    Дөлгөөн нуурын уулзвараас Энхтайваны гүүрээр ХААИС,
    Баянхошуу,
    Телевиз,
  • ШУУРХАЙ: Өмгөөлөгч С.Оюунцэцэг эмнэлгийн тусламж авчээ
    2016 оны 12 сарын 21
    С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал одоогоор хаалтттай хуралдаж байгаа билээ. Хурлыг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг, өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцож байна.

    Дөнгөж сая Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэгийн бие муудаж, эмнэлгийн тусламж авчээ.
  • ”Үнэн ба зөв” намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав
    2016 оны 12 сарын 21
    ”Үнэн ба зөв нам”нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм.
  • Нийслэлийн оны шилдэг хүүхдүүд тодорно
    2016 оны 12 сарын 21
    Улирч буй онд сурлага, урлаг, спортын амжилтаараа бусдыгаа манлайлсан Нийслэлийн шилдэг хүүхдүүдийг шалгаруулах ажлыг жил бүр ёслол төгөлдөр зохион байгуулдаг билээ. Энэ жилийн ёслолын ажиллагаа 2016 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн 14.00 цагт Улаанбаатар чуулгын их танхимд зохион байгуулагдах гэж байна.

    Нийслэлийн шилдэг хүүхдийг Манлайлайлагч, Оюунлаг, Бүтээлч, Тамирчин, Авьяаслаг гэх 5 номинациар шалгаруулна. Энэ жилийн шалгаруулалтад 9 дүүргээс сургууль, дүүргийнхээ шилдэг 2000 гаруй хүүхэд өрсөлдсөнөөс шилдэг 45 хүүхэд Нийслэлийн шилдэг хүүхдэд нэр дэвшээд байна. Үүнээс шилдэгийн шилдэг 5 хүүхэд тун удахгүй тодорно гэж Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.
  • Улаанбаатарт цагаан арслан, барууд иржээ
    2016 оны 12 сарын 21
    Монголын үндэсний цирк 12 сарын 24-нөөс олон улсын циркийн тоглолтыг зохион байгуулж байгаа. Энэхүү тоглолтонд зургаан цагаан бар, хоёр шар бар, хоёр цагаан арслан оролцохоор ирээд байгаа аж. Циркийн фэйсбүүк хуудсаар үзэгчдээс санал авч хамгийн олон санал авсан газарт ирэх амралтын өдрүүдээр араатан амьтдыг ямар ч тор хамгаалалтгүй алхуулах гэнэ.

    Циркийн тоглолт хоёр өөр төрлийн хөтөлбөртэй бөгөөд тасалбарыг 19001950 үнэгүй хүргэнэ. Ticket.mn-ээр захиалах боломжтойгоос гадна циркийн билетийн касс өдөр бүр 10:00 - 20:00 цагийн хооронд Циркэд ажиллаж байна. Тасалбарын үнэ суудлаасаа хамаарч 10-50 мянган төгрөгийн өртөгтэй байх аж.
  • Зулзаган модыг тайрах болжээ
    2016 оны 12 сарын 21
    Сүүлийн үед Ойн тухай хууль, тогтоомжийг санаатай болон санамсаргүйгээр зөрчих явдал нэмэгдэж байна. Ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэх, самар түүх, шинэ жилийн баярын чимэглэл болгон зулзаган мод тайрч ашигласан зөрчлүүд цөөнгүй шалгагдаж байна.
    Ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод, ойн дагалт баялаг бэлтгэсэн, тээвэрлэсэн бол экологи эдийн засгийн үнэлгээ тогтоож, авто тээврийн хэрэгслийг улсын орлого болгон зөрчил гаргасан иргэнийг эрүүгийн хэрэг үүсгэхээргүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх (2017 оны нэгдүгээр сарын 01-нээс 1,200,000 төгрөг болно) хэмжээгээр торгодог болохыг анхааруулж байна.

    Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар нийслэлийн Байгаль орчны газрын 328003, 99997193, Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн 70177000 утсаар мэдэгдэж хамтран ажиллахыг нийслэлийн иргэддээ уриалж байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.
  • 19 автомат тоглоомын эд зүйлийг хураажээ
    2016 оны 12 сарын 21
    Цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хотын хэмжээнд хууль бусаар, тусшай зөвшөөрөлгүйгээр автомат тоглоомын газар ажилуулдаг газруудын судлагаанд тулгуурлан өнгөрсөн сард таван дүүргийн найман цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарыг дайчлан шалгалтын ажлыг явуулсан талаар дөнгөж сая цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.

    Тодруулбал, Хууль бусаар, тусгай зөвшөөрөлөгүйгээр автомат тоглоомын үйл ажиллагаа явуулж байгаа 25 газрыг шалгаж, харъяалах прокурорын зөвшөөрлөөр 19 газрын автомат тоглоомын 149 ширээ бусад эд зүйлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 133-р зүйл хураан авах, нэгжлэг хийх журам, 134-р зүйл эд хөрөнгө битүүмжлэх заалтыг тус тус үндэслэн хураан авч, Эрүүгийн тусгай ангийн 243.1 дэхь хэсэгт заасан зүйл ангиар 16 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгээд байна. Эрүүгийн хуулийн 234.1-д “хуулиар хориглосон мөрийтэй тоглоом тоглосон, түүнийг зохион байгуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн төгрөгөөр торгох, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар баривчилах ял шийтгэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл автомат тоглоомын газар ажилуулдаг этгээдүүдийг хууль зөрчсөн гэж шүүхээс үзвэл дээрх төрлийн ял оногдуулах юм.

    Одоогоор тусгай зөвшөөрөлгүйгээр автомат тоглоомын газар ажилуулдаг зургаан газарт шалгалтын ажиллагаа хийгдэж байгаа юм байна.
  • ШУУРХАЙ: Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа шүүх хуралд оролцож байна
    2016 оны 12 сарын 21
    тус шүүх хурал Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа оролцох хүсэлт тавьснаар шүүх хуралдаанд оролцуулсан байна. Мөн гэрчээр Давааням гэрчээр оролцож байна.
  • МУБИС-ийн оюутан шинэ жилээ тэмдэглэх үеэрээ амиа алджээ
    2016 оны 12 сарын 21
    Сүүлийн үед хаа сайгүй шинэ жилийн баяр болж, осгож гэмтэх тохиодол багагүй гарч байна. Мөн үүнээс гадна МУБИС-ын физик тэнхимийн оюутан шинэ жилээ тэмдэглэж байгаад амиа алдсан хэрэг гарсан байна. Физик тэнхимийн нэг ангийн оюутанууд шинэ жилээ тэмдэглэж байгаад нэг оюутан байшин дээрээс үсэрч нас барсан байна. Тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
4932 4933 4934 4935 4936 4937 4938
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    6 цаг 51 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    7 цаг 31 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    7 цаг 36 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    7 цаг 45 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    7 цаг 56 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    8 цаг 23 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    8 цаг 49 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    9 цаг 28 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    9 цаг 44 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    10 цаг 9 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    10 цаг 12 мин
  • Африкийн хамгийн том нисэх онгоцны буудлыг Этиоп улсад 12.5 тэрбум доллараар барьж байна
    10 цаг 54 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
    11 цаг 0 мин
  • Николас Мадурог баривчлахад оролцсон цэрэг уг ажиллагаанаас 400 мянган ам.долларын ашиг олсон хэргээр баривчлагджээ
    12 цаг 31 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
    12 цаг 36 мин
  • СТАТИСТИК: Домог болох бөхчүүдийн бага цолтойдоо шөвгөрч, тодордог АВАРГА цолны барилдаан
    12 цаг 43 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийлээ
    13 цаг 24 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Дэлхийн хамгийн том номын сангуудын нэг Конгрессын номын сан байгуулагджээ
    13 цаг 46 мин
  • Кино календарь: Энэ онд нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд
    13 цаг 53 мин
  • УИХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    14 цаг 4 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК