Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5012 5013 5014 5015 5016 5017 5018
  • Монголд “Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн төв” байгуулна
    2016 оны 11 сарын 13
    Монголын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн Анхдугаар чуулга уулзалт амжилттай болж өндөрлөв. Тус чуулга уулзалтад Монголын эрэн сурвалжлах сэтгүүлчийн төлөөлөл өргөнөөр оролцож, ”Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн төв” байгуулахаар санал нэгдсэн юм.

    Энэ үеэр сэтгүүлчид эрэн сурвалжлах хэлэлцүүлэг, нийтлэл, асуудал дэвшүүлсэн сурвалжлага бэлтгэж, олны анхаарал татаж, зарим дарамтад орон, шүүхэд нэг бус удаа дуудагдсан ч шантралгүй ажиллаж буй талаараа ярьж, тулгамдсан асуудлын гарцыг хэрхэн олох талаар мэтгэлцээн өрнүүлэв.

    Монголын хэвлэлийн хүрээлэнгийн ажилтан Д.Мөнхчимэг, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төв байгуулсан олон улсын туршлага”-аас ярьсан нь анхаарал татсан. Үг хэлсэн сэтгүүлчид, эзэд ”Монгол улсад маань Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн төв байгуулах цаг болсон. Нийгмийн захиалга бүрдлээ. Олигархиудын эсрэг олуулаа нийлж тэмцье.

    Дэлхийг шуугиулсан ”Panama Papers-ийнхэн 100 гаруй орны 400 гаруй сэтгүүлчийн хүч нийлсэн мэдээллийн ачаар оффшор дансад нуусан мөнгийг илрүүлсэн жишиг болон БНСУ-ын ”Ньюс Таб” эрэн сурвалжлах сэтгүүлчдийн багийн туршлагаар ажиллаж болохыг ч онцолсон юм.
  • Гэртээ кимчи дарах гурван төрлийн жор
    2016 оны 11 сарын 13
    Амралтын өдрөөр амттай кимчи гэртээ дарах гурван төрлийн жорийг эзэгтэй нартаа зориулан хүргэж байна. Мөн кимчинд дуртай хэн бүхэн энэхүү кимчиний жороор хялбархан дарж, хоолныхоо хачир болгоход тун тохиромжтой. Ингээд кимчи дархад хэрэгтэй орц, хийх аргыг танилцуулъя.
  • Төв аймгийн замыг хаалаа
    2016 оны 11 сарын 13
    Арваннэгдүгээр сарын 13-ны үүрийн 5.00 цагаас Булган аймгийн Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуур сумдын нутгаар цас орж эхэлсэн, Лүн-Дашинчилэн-Батцэнгэл чиглэлийн замын зорчих хэсэг дээр 0,5-5см цас тогтсон, А-1002 дугаартай Эрдэнэт-Булган, А-0902 дугаартай Булган-Мөрөн чиглэлийн замуудын зорчих хэсэг дээр 30см цас тогтсон, Архангай аймгийн нутгаар цас орж замын зорчих хэсэг дээр 5-10 см цасан бүрхүүл тогтож, Замын-Үүдэд хүчтэй шороон шуурга шуурч эхэлж байна.



    Төвийн аймгуудын нийт нутгаар цас орж, Зүүн болон зүүн урд чиглэлд зарим газраар цас орж, зарим нутгаар шороон шуургатай байна.



    Хойд чиглэлд Дархан, Орхон, Хөвсгөлийн замд шуургатай, замын гадаргуу хальтиргаа гулгаа үүссэн, A1702 Хандгайт чиглэлийн замын зорчих хэсэг мөн цасан болох мөсөн бүрхүүл тогтож, олон нуурын хотгор Увс, Хяргас нуурын орчим олон хоног цас үргэлжлэх төлөвтэй байгаа тул анхаарал болгоомжтой зорчихыг Автотээврийн үндэсний төвөөс зөвлөж байна.



    Төв аймагт замын нөхцөл хальтиргаа гулгаа ихтэй, зам даваанууд цасанд боогдож замын хөдөлгөөн хязгаарлаад байна.
  • Жүжигчин Э.Тодгэрэл, Б.Одончимэг нар СТА боллоо
    2016 оны 11 сарын 13
    Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Э.Тодгэрэл, Б.Одончимэг нарыг БСШУСЯ-наас Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цолоор шагналаа.

    Соёл урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, өчигдөр болсон ууган театрын 85 жилийн ойн баярын хурлын үеэр ийнхүү тэднийг болон театрын бусад уран бүтээлч, албан хаагчдыг шагнасан байна.

    Дашрамд дурдахад энэ жил мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох Улсын драмын эрдмийн театрын үүсэн байгуулагдсаны 85 жилийн ой, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой тохиож байгаа бөгөөд тус театрын хамт олон ”Жаргаагүй нар” жүжиг, драмын театрын гэрэл зургийн үзэсгэлэн, гала тоглолт, баярын хурал зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулсан билээ.
  • Трамп цагаачдад хатуу хяналт тавина
    2016 оны 11 сарын 13
    Өнгөрсөн лхагва гаригт АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Дональд Трамп “The Wall Street” сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Хууль бус цагаачдыг зогсоож, хар тамхийг хориглохын тулд хилийн хяналтыг чангатгана. Энэ миний хамгийн түрүүнд хийх ажил” хэмээн мэдэгдсэн байна.

    Тэрээр эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийх, ажлын байр бий болгох зэргийг эн тэргүүний зорилт болгон ажиллахаа мэдэгджээ. Мөн тэрээр Обамагийн санаачилсан “Affordable Care Act” тусламжийн хуулийн зарим хэсгийг үргэлжлүүлж магадгүй юм байна.
  • Адель сансарт дуулна
    2016 оны 11 сарын 13
    Британийн нэрт дуучин Адель хамтрагчидтайгаа хамт Америкийн сансар судлалын хүрээлэн “НАСА”-ийн төв байранд очиж, аялал хийсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.



    Тэрбээр Техаст хийж буй тоглолтынхоо үеэр багийн гишүүдээ бүрдүүлж “Space Center Houston”-д аялажээ.



    Уг аялалыг сансрын нисгэгч Тим Пийк удирдан явуулсан байна.



    Энэхүү аялалын дараа дуучин бүсгүй сансарт нисэхийг хүсчээ. Адель инстаграмдаа “Би ирэх ондоо багтаан сансарт нисэх болно. Тэгээд дуулах болно” гэж бичжээ.
  • Пакистанд хүчтэй дэлбэрэлт болжээ
    2016 оны 11 сарын 13
    Пакистаны Карачи хотоос 100 км-ийн цаана байрлах Балочистан гэх хотноо хүчтэй дэлбэрэлт болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Халдлагаар 52 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархтжээ.



    Хотын иргэд “Суфи” гэх сүмд мөргөл үйлдэж байсан аж. Иргэдийн ярьснаар гэнэт хүчтэй дэлбэрэлт болсон гэнэ.



    Эрх баригчид мөргөл үйлдэж байсан олон мянган иргэдийг хурдан тарахыг уриалжээ. Уг халдлагыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл захиалсан талаараа өөрсдийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.



    Тус бүлэглэлийн дайчин 27 настай эр шашны баярын үеэр амиа егүүтгэсэн аж.
  • Улсын аварга Ч.Санжаадамба түрүүллээ
    2016 оны 11 сарын 13
    Монгол бөхийн өргөөнд Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээ үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 224 бөхийн барилдаан боллоо. Энэхүү барилдаанд Улсын баяр наадмаар 10 даван түрүүлж, Монгол Улсын аварга цол хүртсэн Ч.Санжаадамба тэргүүлэн, наадмаас хойш анх удаа барилдаж, бөхийн хорхойтнуудаа баярлуулав. Мөн барилдаанд улсын заан Б.Пүрэвсайхан, улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Т.Баасанхүү, улсын харцага Н.Батзаяа, улсын өсөх идэр начин Э.Энхбат тэргүүтэй бөхчүүд зодоглосон юм.

    Бөхийн барилдаааны их шөвөгт улсын аварга Ч.Санжаадамба, аймгийн арслан О.Хангай, улсын начин Ганзориг, улсын начин Б.Чимидвандан нар тунан үлдсэн юм. Үүнээс Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын залуу аварга Ч.Санжаадамба, Ховд аймгийн Буянт сумын харьяат аймгийн арслан О.Хангайг зүүн талдаа давхар ачих мэхээр долоо даван түрүүллэв.
  • Томуу төст өвчний өвчлөл их байна
    2016 оны 11 сарын 13
    Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 69090 хүн хамрагдсанаас 3988 хүн буюу 5.8 хувь нь Томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдсон нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 1.2%-иар нэмэгдсэн байна. Нийт өвчлөгсдийн дийлэнх буюу 88.4 хувийг 0-9 насны хүүхдүүд, хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын 42.5 хувийг томуу, томуу төст өвчин тус тус эзэлж байгаа аж.

    Мөн нийслэлийн хэмжээнд эмнэлэгт шинээр хэвтсэн хүмүүсийн 187 буюу 47.2 хувь нь томуу, томуу төст өвчтэй байгаагаас 75.9 хувь нь хүүхдүүд ажээ. Эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал 20.7 хувиар нэмэгдэж, 789 орон дээр 952 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдийн орны ачаалал Баянзүрх нэгдсэн эмнэлэгт 43.8%, Багануур ЭМТ-д 41.2 хувиар тус тус хэтэрсэн нь хамгийн өндөр үзүүлэлт аж.

    Иргэд өөрсдөө дур мэдэн антибиотик хэрэглэх, эмчид үзүүлж тохирох эмчилгээг хийлгэхгүй, өвдсөн ч ажил хичээлдээ үргэлжлүүлэн явах зэргээр өвчнөө хүндрүүлэх хандлагатай байгаа тул өрхийн эмчдээ үзүүлж, эмчийн өгсөн зөвлөгөөг баримтлахыг эмч нар зөвлөж байна.
  • 19-25 насны залуус уушгины хорт хавдар тусах болжээ
    2016 оны 11 сарын 13
    Манай улс элэгний хорт хавдраар өвчлөгсдийн тоогоор дэлхийд нэгдүгээр байрт жагсдаг бол араас нь уушгины хорт хавдар эзлэх болжээ.
  • АН-ын Үндсэн дүрмийн төслийг улс даяар хэлэлцэнэ
    2016 оны 11 сарын 13
    Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг энэ сарын 16-нд буюу ирэх лхагва гарагт хуралдуулах тов гаргасан билээ. Тус намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар Ардчилсан намын Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлж, арванхоёрдугаар сарын 6-нд хуралдах намын Их хурлаар батлуулах юм байна. Арваннэгдүгээр сарын 16-наас арванхоёрдугаар сарын 6 хүртэл Ардчилсан намын Үндсэн дүрмийн төслийг улс орон даяар, намын гишүүд дэмжигчдээр хэлэлцүүлэх аж.
  • Нутгийн хойд хэсгээр цас орно
    2016 оны 11 сарын 13
    Зүүн аймгуудын нутгаар: 7,11-нд зарим газраар бага зэргийн цас, 9-нд нутгийн баруун хойд хэсгээр, 10-нд ихэнх нутгаар, 12-13нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 10-нд нутгийн өмнөд хэсгээр 16-18м/с, 12-13нд зарим газраар 9-14м\с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 7-8,10-11-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 18-23 градус өдөртөө 8-13 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар хүйтний эрч суларч шөнөдөө 12-17 градус өдөртөө 0-5 градус хүйтэн байна.
  • ”Уран гулгалт”-ын улирал эхэлж иргэд ууц нуруугаа хугалж байна
    2016 оны 11 сарын 13
    Гудамжинд цас мөснөөс болж хүмүүс халтирч унан хавирга сүвээ, гар хөлөө бэртээх нь зүгээр л энүүхэний асуудал. Ямар сайндаа өвөлдөө уран гулгалт, зун намартаа уртын харайлтаар хичээллэсээр монголчууд бүгд тамирчин гэхээсээ илүү тахир дутуу болж байгаа нь олон. Гэтэл үнэн хэрэгтээ энэ үгийг тоглоом төдий өнгөрөөдөг ч бодит байдал ийм байна.

    Өвлийн улиралд жил бүр халтиргааны улмаас 24 мянган хүн унаж бэртдэг гэсэн статистик судалгаа бий. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээгээр ч нийт унаж бэртсэн хүмүүсийн 60 хувь нь халтиргаа гулгааны улмаас гэмтдэг гэсэн байна.

    Өвлийн эхэн cap дөнгөж гарч буй энэ үед нийслэлийн гудамж, талбай тэр аяараа л мөсөн далай мэт болжээ. Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ээс төв зам, олон нийтийн талбайд давс цацан хайлуулж буй ч, явган хүний зорчих зам талбай, гудамжинд анхаарал хандуулах нь тун ховор аж.

    Хэдийгээр ТҮК-ийн шар хантаазтанууд цас, мөсийг хүрз, жоотуугаар цохин ховхолж, цэвэрлэж буй ч хариуцдаг хэсэгтээ хүн хүч нь хүрэлцдэггүйг албаныхан хэлдэг юм. Энэ сарын эхэн гэхэд л ГССҮТ- ийн хүлээн авахаар 200 гаруй иргэд үйлчлүүлсний багагүй хувь нь халтиргаа, гулгаанаас болж гэмтсэн, автомашинтайгаа осолдсон байх аж.

    Өөрөөр хэлбэл, зөөлөн эд гэмтсэн, гар нь хугарсан зэрэг арай л хөнгөн бэртэлтэй нь эмчийн тусламж аван буцаж, харин хүнд бэртэлтэй иргэд хэвтэн эмчлүүлж буй. Тиймээс эмнэлгийнхэн ”Одоо ийм байгаа юм чинь ес эхлэхээр яана даа” хэмээн халаглаж сууна. Гэмтэл, согогийн чиглэлийн өвчнийг дагнан эмчилдэг тус төв өвлийн улиралд ачаалал нь хэт ихэсч, хонгил нь хүртэл хүнээр дүүрсэн байх нь бий.

    Сүүлийн үед “Халтирч унаад бэртлээ” хэмээн тус эмнэлгээс тусламж хүсэгчдийн тоо эрс нэмэгдсэн гэнэ. Өдөрт 250-350 хүн хандаж байгаагийн 60 хувь нь буюу 130-180 нь халтирч унаснаас болж бэртсэн байдаг ажээ. Халтиргаанаас болж зөөлөн эдээ гэмтээвэл хамгийн багадаа зургаан cap, хөдөлмөрийн чадвартай болох хүртэл 1-1.3 жилийн хугацаа шаардлагатай гэдгийг мэргэжлийн эмч нар хэлж байгаа юм.
    Албан газрын үүд катокноос илүү гулгаатай

    Жил бүр ийм асуудал тулгардаг ч мөстсөн замд халтирч унаад бэртэх нь эцэстээ энгийн үзэгдэл мэт болж байх шиг. Уг нь үүнийг зохицуулахын тулд хотын захиргаанаас нийслэлийн албан байгууллага, аж ахуйн нэгжүүд ойр орчныхоо 50 метр газрыг цэвэрлэж байх журмыг баталсан байдаг. Гэвч энэхүү журам нь бараг хэрэгждэггүй гэхэд болно.

    Өөрөөр хэлбэл, цас орсны дараа ихэнх байгууллага зөвхөн өөрийн үүд хэсгээ л цэвэрлэдэг. Хэрэв тэд журамд заасныг биелүүлдэгсэн бол цас, мөстэй өчүүхэн ч зай нийслэлд үлдээлгүй цэвэрлэхээр ойр ойрхон байрлалтай шүү дээ. Гэтэл өвөл болохоор л хүмүүс унахгүйн тулд тогоруу шиг сэмхэн сэмхэн алхаж, хаа нэгтээгээс тас зууран хүнд нөхцөлд гудамжаар алхдаг.

    Нөгөө талаар энэ нь иргэд өөрсдөө эрүүл мэнддээ төдийлөн анхаардаггүйтэй холбоотой байж мэднэ. Учир нь өдөр бүр унах вий хэмээн түгшин алхахдаа, унаж бэртэхдээ ч тухайн байгууллагад шаардлага тавьдаггүй. Түүнчлэн ойр орчноо цэвэрлэсэн эсэхэд нь ч хууль сахиулах байгууллагын зүгээс анхаарал хандуулдаггүй.
    Бэртсэн иргэд гомдлоо барагдуулах эрхтэй

    Иргэд халтирч унан зөөлөн эд, цаашлаад тархиа доргиож, хөл, гараа хугаллаа ч даруйхан эмнэлэгт хандах тухай бодохоос ямар байгууллагын ойролцоо бэртэв гэдгээ тэр бүр анхаардаггүй.
    Уг нь 2009 онд батлагдсан Хог хаягдлын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 38.2-т “...гаднах орчныхоо халтиргаа гулгаатай талбайг цэвэрлээгүйн улмаас иргэд бэртэж гэмтвэл эмнэлэг, эмчилгээний зардлыг тухайн байгууллага хариуцна” гэсэн заалт бий.

    Тиймээс энэ заалтыг иргэд мэддэг байх нь чухал юм. Уг нь байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрийн баталгаажсан газар дээрх хог, орчноо бохирдуулах, цасаа цэвэрлэхгүй, халтиргаа, гулгаа үүсгэсэн нөхцөлд тухайн байгууллагын газар эзэмших эрхийг нь хүртэл цуцлах заалт бий.

    Тиймээс эзэмшил газар, түүнээс гадна 50 метр зайд халтиргаа, гулгаа үүсч, иргэд бэртэж гэмтэх, автомашин мөргөлдөж осол гаргавал хариуцах ёстой ажээ. Ийм тохиолдолд гэмтсэн иргэний эмчилгээний зардал, олох байсан орлого зэрэг бүх нөхөн төлбөрийг тухайн байгууллага хариуцах юм байна.

    Харин энэ журмын хэрэгжилтэд дүүргүүдийн мэргэжлийн хяналт, Үйлдвэр үйлчилгээний хэлтэс хамтран хяналт тавих ёстой. Хэрэгжүүлээгүй байгууллага, аж ахуйн нэгжийг Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч, хорооны Засаг дарга нар торгох эрхтэй юм байна.

    Торгохдоо байгууллагын удирдлагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-4, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаа дахин нэмэгдүүлж хариуцлага тооцно гэж Хог хаягдлын тухай хуульд заажээ. Ийм байтал холбогдох байгууллагаас эмчилгээний зардал, нөхөн олговор гаргуулсан хүн бараг үгүй.

    Хэрвээ иргэн та ямар нэгэн албан байгууллагын үүдэнд бэртэж гэмтсэн бол дуугүй өнгөрөлгүй зарга мэдүүлэхэд таны хохирлыг бүрэн барагдуулна гэдгийг дахин дахин сануулъя. Гэхдээ унасан даруйдаа тухайн үйл явцыг баримтжуулах шаардлагатай.

    Харамсалтай нь иргэд хэн нэгнийг буруутгах биш, байгалийн үзэгдэл хэмээн бодож, өөрийн мөнгөөр эмнэлгийн тусламж авсан л бол өвлийн гурван сарыг хамаг тэвчээрээ баран өнгөрүүлдэг. Харин гомдол гаргасан нэг нь баримт нотолгоогүйгээс болж хохирч үлдсэн гэх. Уг нь мэдээлэл технологи хөгжсөн өнөө үед хохирно гэдэг байж боломгүй асуудал.

    Өнөөдөр гар утас хэрэглэдэггүй хүн бараг үгүй болсон. Тиймээс эмнэлэг, цагдаагийн тусламж дуудах, rap утсаараа бичлэг хийх, хэн нэгнээс тусламж хүсэх зэргээр баримтжуулах олон боломж бий. Ингэснээр тухайн байгууллагаас хохирлоо бүрэн гаргуулах үндэслэл бий болох юм.

    Харин олон нийтийн эзэмшлийн зам, талбайг хот тохижилт үйлчилгээнийхэн буюу нэг ёсондоо төр хариуцдаг аж. Тиймээс гомдлоо хотын захиргаанд гаргаж болно гэсэн үг. Учир нь нийтийн эзэмшлийн зам, талбайд халтиргаа үүсгэхгүйн тулд цасыг цэвэрлэхэд зориулж их хэмжээний мөнгө төсөвлөдөг. Үүгээр нь хот тохижилтынхон цас хайлуулах бодис, давс цацах үүрэгтэй. Түүнчлэн дүүргүүдийн ТҮК тус бүр 200-гаас дээш тонн давс, 60 орчим тонн бодис нөөцөлдөг ажээ.
    Өнгө үзэмжнээс илүү хүний эрүүл мэнд чухал

    Нөгөө талаар хүмүүс бэртэж буйн гол шалтгаан нь явган хүний зам, байгууллагуудын шат, үүд орчмыг гөлгөр хавтангаар хийдэгтэй холбоотой аж. Уг гөлгөр хавтан нь эрс тэс уур амьсгалтай манай оронд тохиромжгүй, дулаан оронд хэрэглэдэг материал гэдгийг албаныхан хэлдэг ч, ашиглахыг нь хориглоогүй байна.

    Шил, толь мэт гөлтгөр чулуун хавтангууд цас ормогц хүн гишгэх аргагүй болдог. Уг нь явган хүнд зориулсан зам тодорхой стандарттай, халтирч гулгахааргүй, өндөр настанд ч гэсэн санаа зовох юмгүй алхаж болохуйц байх ёстой аж. Гэтэл орон нутгийн болон улсын төсвөөр явган хүний замын хавтанг солихдоо улам л өнгөлөг, гөлтгөр болгосоор байдаг. Үүнийг албаныхан ч мэдсэн хэр нь дахин дахин гялгар хавтангаар хучсаар байдаг нь сонин.

    Уг хавтан нь цас, мөстэйд бүү хэл энгийн үед ч иргэдийн амь нас, эрүүл мэндэд хор учруулж байдаг. Тиймээс иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд баталсан хууль, журамдаа нийцүүлэн халтиргаа, гулгаа үүсгэдэг хавтанг тодорхой хэмжээгээр хязгаарлах нь чухал гэдгийг албаныханд хандаж хэлье.

    Халтиргаатай замд ихэвчлэн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд унаж бэртдэгийг эмч нар хэлж байна. Өндөр настай хүмүүсийн яс сийрэгжсэн байдаг учраас ихэвчлэн гарын шуу, хөлийн шилбэний ясаа гэмтээдэг ажээ. Мөн заримынх нь дунд чөмөг нь хугарсан байдаг гэнэ. Ийм гэмтэлтэй хүмүүс заавал хагалгаанд орж эмчлүүлэх шаардлагатай болдог аж.
    Хараагүй хүмүүст зориулсан зам хамгийн их халтирдаг

    Хэдхэн жилийн өмнөөс нийслэлийн зам талбайг алаг эрээн хавтангаар гоёод ч байгаа юм уу гэлтэй сөөлжүүлэн засах болсон. Энэ гоёл мэт харагдах хавтан хараагүй иргэдийн таягаараа тэмтрэн явах зам юм байна. Ийнхүү алаглуулан хийсэн замын дунд элдэв рекламны самбар, траншейны нүх, гэрлийн шонг байрлуулсан байх нь иргэдийн бухимдлыг үргэлж төрүүлж байдаг ажээ.

    Энэ үйлдлийг удаа дараа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах байгууллагын төлөөллөөс хараагүй иргэдийн зорчих замын стандартыг мөрдөхийг шаардаж байсан ч зам тавихдаа хараагүй иргэдийн төлөөллийг оролцуулахгүйгээр компаниуд өөрсдийн дураар хийдэг нь амьдралд нийцдэггүй ажээ.

    Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замын элементүүдийн стандарт эрх зүйн актад явган хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам техникийн шаардлага MNS 5682:2006 гэсэн стандартын дагуу энэ замыг тавих учиртай юм байна.

    Гэтэл халтиргаа ихэсдэг өвлийн улиралд өнөөх алаг хавтангууд ёстой л нисдэг хавтан болж хувирч байгаа юм. Энэ нь хараагүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгийн ихээр хохироож байгаа асуудал юм.
  • Амьтад Дональд Трампыг сонгожээ
    2016 оны 11 сарын 13
    Дэлхийн өнцөг булан бүрт зөн билэгийн тулаанд оролцох дайны мэдлэгтэй амьтад олон бий. Тэгвэл зөнч амьтад АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Трампын ялалтыг хэрхэн зөгнөсөн талаар хүргэе.
  • Хүний зан аашинд эерэгээр нөлөөлдөг 8 хүнс
    2016 оны 11 сарын 12
    Таны зан аашинд дараах хүнсүүд сайнаар нөлөөлдөг байна.

    Хар шоколад

    Хар шоколад нь магниар тун баялаг. Эрдэс бодис нь таны эд эсийг сэргээх бөгөөд сэтгэл санааны тавгүй байдлыг багасгана. Мөн уйтгар гунигийг арилгах шидтэй.

    Салмон
    Салмон болон самар. Эдгээр нь омега-3-аар баялаг, депрессийн эсрэг сайн үйлчилгээтэй. Зан аашийг зөөлөн, сайхан болгоно. Тэд мөн таны ой санамжинд сайнаар нөлөөлдөг.

    Бууцай

    Бууцай нь В витамин болон фолийн хүчлээр тун баялаг, энэ нь таны бодисын солилцоонд сайнаар нөлөөлнө. Энэ нь мөн антиоксидант шинж чанартай тул таны тархины эсүүдийг хамгаална.

    Тахианы мах

    Энэ нь B12 витаминаар баялаг. Сайхан мэдрэмж төрүүлж сэтгэл санааг сайхан болгоно.

    Авокадо

    Авокадо нь серотонин агуулдаг. Энэ нь идэхэд сайхан мэдрэмж төрүүдэг төдийгүй таны арьс, үс, хумсанд маш сайнаар нөлөөлнө.

    Ногоон цай

    Ногоон цай нь ясны сийрэгжилт, хавдар, зүрх судасны өвчин, шүд хорхойтолтын эрсдлийг бууруулдаг. Ногоон цай нь флавоноид болон полифенолууд хэмээх эсийг хавдар үүсгэгчид (карциногенүүд)-ээс хамгаалдаг. Түүнчлэн цусны судсыг тэлж, бүлэн үүсэхээс сэргийлэх замаар зүрхний шигдээс, зүрхний дайрлагад өртөхөөс сэргийлдэг. иймээс таныг амар тайван байхад ногоон цай тусална.

    Йогурт

    Дархлааны системийг дэмжиж зан аашийг ч тогтвортой байлгахад чухал нөлөө үзүүлдэг.

    Гүзээлзгэнэ болон бөөрөлзгөнө

    Гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө жимсүүд нь антиоксидант чанартай. Эдгээрийн эрдэс бодисууд нь депресс болон стрессийг бууруулахад тусална.
  • Өнөөдөр “Уушгины хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”
    2016 оны 11 сарын 12
    Өнөөдөр “Уушгины хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”
  • Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэхийг анхааруулж байна
    2016 оны 11 сарын 12
    Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 69090 хүн хамрагдсанаас 3988 хүн буюу 5.8% нь Томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдсон нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 1.2%-иар нэмэгдсэн байна. Нийт өвчлөгсдийн дийлэнхи буюу 88.4%-ийг 0-9 насны хүүхдүүд эзэлж, хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын 42.5% нь томуу, томуу төст өвчтэй байжээ.

    Хүйтэн сэрүүний улирал болж өвчлөл ихсэх, хүмүүсийн хөл хөдөлгөөн, нягтрал нэмэгдэх, хүний биеийн эсэргүүцэл сулрах нь “Амьсгалын замын халдвар” хүнээс хүнд хурдан тархах нөхцөлийг бүрдүүлдэг тул та болон таны гэр бүлийг өвчлөхөөс хамгаалах дараах зөвлөмжийг хүргэж байна.



    Нийслэлийн хэмжээнд эмнэлэгт шинээр хэвтсэн хүмүүсийн 187 буюу 47.2% нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаагийн 75.9%нь хүүхдүүд эзэлж, эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал 20.7%-р нэмэгдсэн буюу 789 орон дээр 952 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдийн орны ачаалал БЗНЭ 43.8%, Багануур ЭМТ-д 41.2%-р тус тус хэтэрсэн нь хамгийн өндөр байна.

    Түүнчлэн иргэд өөрсдөө дур мэдэн антибиотик хэрэглэх, эмчид үзүүлж тохирох эмчилгээг хийлгэхгүй, өвдсөн ч ажил хичээлдээ үргэлжлүүлэн явах зэргээр өвчнөө хүндрүүлэх хандлага гарч байгаа тул өрхийн эмчдээ үзүүлж эмчийн өгсөн зөвлөгөөг баримтлахыг зөвлөж байна.



    Эх сурвалж: Эрүүл мэндийн газар
  • Сэрэмжлүүлэг: Нутгийн баруун хагаст цас орж, шуурна
    2016 оны 11 сарын 12
    13-нд ихэнх нутгаар, 14-нд зүүн аймгуудын нутгаар, 15,16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 13-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, 14-нд Алтайн уулсаар,15, 16-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 13-нд ихэнх нутгаар хүйтэн байх боловч бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, Увс нуур болон Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
  • Богд хаантай холбоотой ховор баримт дэлгэнэ
    2016 оны 11 сарын 12
    Богд хааны ордон музей байгуулагдсаныхаа 90 жилийн ойд зориулж “Богд хааны ордон музей-Бидний бахархал” нэртэй арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

    Тэрбээр Богд хаан, Дондогдулам хатан, Гэнэнпил хатан, Богд хааны шадрууд, Богд хааны өргөмөл хүүхдүүд, Богд хааны ордон, цуглуулган зүйлс, Богд хааны амьдралын хэв маяг, ордныхны үйл ажиллагаа, музейн түүх, үзмэрийн тухай ховор сонин баримт, шинэ мэдээллийг хүргэх юм.

    Мөн Богд хааны ордон музейн дэмжигчдийн клуб байгуулахаар зорьж буй бөгөөд үндэсний соёл урлагт хайртай хүн бүрийн өмнө нээлттэй юм.


  • Хушганы хандаар ходоодны шархаа эдгээж, хорт хавдраас сэргийлээрэй
    2016 оны 11 сарын 12
    Самрын төрлөөс хүний эрүүл мэндэд хамгийн ашиг тустай хушга юм. Хушга самрын өдөр тутамдаа хэрэглэж заншсанаар ясны төрлийн элдэв өвчин, оюуны хомсдол, ясны сийрэгжилт, ходоодны шарх, цус багадалт, зүрхний өвчинөөс урьдчилан сэргийлж болно. 1 ширхэг хушгинд 30 гр орчим жинтэй бөгөөд 185 калор, 4 гр уураг, 4 гр нүүрс ус агуулдаг. В төрлийн витаминууд болон Е витамин ихээр агуулагдсан байдаг.

    Хушганы самрыг өдөр тутамдаа хэрэглэснээр
    – Цусан дахь холестрены түвшинг багасгадаг турах хүсэлтэй хүмүүс идэж болно
    – Цусан сахарын хэмжээг тогтмол байлгадаг тул чихрийн шижинтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой
    – Зүрх болон тархины цусан хангамжийг сайжруулдаг тул цус багатай хүмүүс ач тустай
    – Цөс чулуужхаас сэргийлнэ
    – Яс янгинах, сийгэх зэрэгт сайн нөлөөтэй

    2 долоо хоног усанд соёолуулсан хушганы амьдралын хүч 1000 дахин нэмэгддэг.
    Та 1 кг цэвэрлээгүй хушган дээр хүйтэн ус хийнэ, хушга усанд далд орсон байх ёстой. Ингээд цонхны тагтан дээр 2 долоо хоног байлга. Усаа өнжөөд солиорой. Мөн хоногт 2 удаа самраа хутгах ёстой. Ингээд 2 долоо хоногийн дараа хушга идэхэд бэлэн болно. Хушгаа хөргөгчний доод хэсэгт устай нь байлгавал зохино.
    Та өглөө, бас орой тус бүр 3 хушгыг арилгаж идээрэй. Энэ жор таны бие организмыг эсийн түвшинд залуужуулж, дархлааны системийг нөхөн сэргээнэ. Түүнчлэн мэдрэлийн системд сайн. Соёолуулсан хушга нь биеэс шаарыг гадагшлуулж, цусны системийг цэвэрлэхээс гадна ясны эдүүдэд тэжээл болдог аж. Гэхдээ та энэ жороор хушгаа идэхийн өмнө заавал эмчлэгч эмчтэйгээ зөвлөлдөнө үү. Яагаад гэвэл нойр булчирхай (панкреатит) өвдөх зэрэг зарим тохиолдолд ийм хушга идэхийг хориглодог байна

    Ходоодны шархыг хушганы хандаар эмчлэх
    20 гр нунтаг хушга, 1/2 стакан, буцламгай ус хийгээд 30 минут хандлана. Энэ хугацаанд тасралтгүй хутгана. Дараа нь шүүгээд , 1 ц/х зөгийн бал нэмж хутгана.
    Өдөрт нэг удаа десертийн (10 мл) халбагаар ууна. Энэ хэмжээ бага мэт санагдавч эмчилгээнд хангалттай.
    Бэлдмэлийг хэрэглэсний үр нөлөө:
    – Ходоодны шархыг сайн аниулна.
    – Ходоодонд хортой бичил организм үржих боломжийг хаадаг.
    – Цусны шүүрлийг зогсооно.
    – Ходоодны эд эсийн төлжилтийн үйл явц хурдасдаг.
    – Хушга өөрөө маш илчлэг, биед тустай олон чухал бодис агуулдаг.
    – Энэ нь ходоодны шархлаатай хүнд маш тустай. Учир нь уул өвчнөөс болж бодис биед муу шингэдэг. Энэ сайжирна гэсэн үг.


    Халуун хушга
    Хушгыг ястай нь халуун гал дээр 30 минут орчим байлгана. Ясыг хагалаад халуунаар нь үрийг иднэ. Өдөрт 3 удаа 1-2 сар идвэл үр дүнтэй. Энэхүү жор нь үс уналтыг зогсоож, үс цайхаас урьдчилан сэргийлдэг.
    Хушганы ясны ханд
    200 гр буцалсан усанд жижиг халбага нvдсэн хушга хийж ханд бэлтгэнэ. Yvнийгээ зєєлєн гал дээр буцалгана. Яг юунд уухаас шалтгаалж буцалгах хугацаа єєр єєр байдаг. Уг ханд нь хоол боловсруулах эрхтний vйл ажиллагааг сайжруулж, бодисын солилцоо идэвхждэг. Энэ хандаар нvд євдєхєд зайлж, буйл vрэвсэхэд угаана. Мєн арьсны архаг євчний vед шавшиж хэрэглэдэг. Бас ийм ханднаас ваннтай усандаа хийж суувал ядаргаа арилж, vе мєчний євчин намддаг.
    Хушганы ясны ханд

    Хушганы ясыг нүдэж нунтаглаад, 1 хоолны халбага ясан дээр 1 стакан буцалсан халуун ус хийгээд, усан банн дээр 30 минут орчим хандална. Тэгээд шєнє нь хонуулчихаад, маргааш нь єдрийн турш бага багаар ууж дуусгана.
    Энэ аргыг хэрэглэж хавдраасаа салсан хүн “Би єдєр болгон ингэж уудаг байлаа. Сарын дараа эмчид vзvvлтэл хавдрын єсєлт зогссон байна гэсэн. Дахин 1 cap уугаад эмчид vзvvлсэн чинь хадвар нь багассан байна гэсэн. Би vvнд маш баярласан. Хэсэг завсарлаж, амарсаны дараа хушганы ясны хандаа дахин ууж эхэлсэн. Тэгээд дахин эмчдээ vзvvлэхэд хавдар багасаж байна гэж хэлсэн. Дунд нь амралттайгаар удаан уусан. Тухай бvрд эмчийн хяналтад орохоо мартаж байсангvй. Цэвэршилт явагдсаны дараа хавдар єєрєє шимэгдээд арилчихсан.” гэж хэлсэн байна.
    – Хєхvvл хvvхэдтэй эх болон сульдсан хvvхдэд хушганы идээ єгвєл маш амархан тэнхэрдэг.
    – Хушганы идээ махыг ч орлож чаддаг. Цагаан хоолыг хачирлахад бvр ч амттай.
    – Зєгийн бал, эсвэл усан vзмийн шvvстэй хамт 2-3 ш хушгыг єдєрт нэг удаа зоогло.
    – Хушганы идээг нунтаглаад тунгалаг шєл, бага зэрэг цагаан цуу, шарсан сонгино, сармис, перец, давсаар амтлаад хутгаж сvмс хийж болдог.
5012 5013 5014 5015 5016 5017 5018
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эмч Х.Надмид: Хеликобактерийн халдвар удаан үргэлжилбэл ходоодны хорт хавдрын суурь болдог
    20 мин
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
    32 мин
  • Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
    51 мин
  • “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо” ТББ-аас мэдээлэл хийнэ
    56 мин
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
    16 цаг 45 мин
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
    16 цаг 50 мин
  • Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
    16 цаг 56 мин
  • 39 дэх удаагийн “Номын баяр” тавдугаар сарын 15-17-нд болно
    17 цаг 31 мин
  • “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
    17 цаг 53 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг сонгохыг дэмжлээ
    18 цаг 25 мин
  • Жэффри Эпштейн Rio Tinto-той байгуулсан гэрээгээр дамжуулан Монголын эрх баригчдыг удирдах боломжтой байсан уу?
    18 цаг 32 мин
  • Ирэх амралтын өдрүүдэд ХОЁР барилдаантай
    18 цаг 51 мин
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
    18 цаг 56 мин
  • Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо
    19 цаг 12 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
    19 цаг 15 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
    19 цаг 18 мин
  • НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
    19 цаг 22 мин
  • С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал
    19 цаг 24 мин
  • Баянгол дүүргийн 22-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил үргэлжилж байна
    21 цаг 37 мин
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
    21 цаг 53 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
24 баримт
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК