Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5063 5064 5065 5066 5067 5068 5069
  • ”Сондор хилэн” төв суралцагсадынхаа хүсэлтээр цагийн ангиудаа өргөн сонголттой болголоо
    2016 оны 10 сарын 20
    Англи хэлний дөрвөн жилийн хөтөлбөрийг богино хугацаанд багтаан заах арга барилаараа 8000 гаруй хүнийг амжилттай сургаад байгаа “Сондор хилэн” төв нь 2006 оноос хойш 10 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулан, Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн хүүхэд, залуучууд, төр захиргааны болон олон улсын, бизнесийн байгууллагуудын ажилтан, албан хаагчид болон иргэдэд англи хэлний сургалтуудыг зохион байгуулсаар иржээ. С.Төмөрбат багшийн Монгол хүний сэтгэхүйн онцлогт тохирсон заах арга зүйн дагуу явагддаг тус сургалтад лекц, дадлага хичээл, ганцаарчилсан давтлага, мэдээлэл болон мэдлэг олгодгоороо онцлог сургалт болж чаддаг байна. Дүрмийг яриатай холбож, хэрэглээ талд нь голлон, өдөр бүр унших, бичих, ярих, сонсох чадваруудыг хөгжүүлэхийн зэрэгцээ ярианы дадлага байнга хийдэг нь англи хэлийг амжилттай сурах боломж олгодог ажээ. Мөн таны хэлний түвшин, авьяас чадвар, тавьсан зорилгод нийцүүлэн сургалтаа зохион байгуулж, таны амжилтыг үнэлэн урамшуулж, сарын дараа ямар түвшинд хүрснийг бодитойгоор харуулж чаддаг байна.
    “Сондор хилэн” сургалтын төв энэ сарын сургалтаас эхлэн суралцагсадынхаа хүсэл хэрэгцээ шаардлагад тулгуурлан цагийн өргөн сонголттой сургалтын хөтөлбөрөө гаргажээ. Өглөөний 06.30 цагаас эхлэн үдшийн 10. 30 хүртэл хичээллэх аж. Англи хэлийг богино хугацаанд эзэмшүүлэх 10 жилийн туршлагадаа тулгуурлан 8–16 насны хүүхдүүдэд зориулсан 6 түвшний сургалт, ТОФЕЛ-д бэлтгэх сургалт, Бизнесийн англи хэлний сургалт зэргээр сургалтын хөтөлбөрөө 7 түвшинтэй болгон үйл ажиллагаагаа өргөжүүлэн явуулж байгаа ажээ.

    СУРГАЛТЫН ЧИГЛЭЛҮҮД
    БҮТЭН ӨДРИЙН АНГИУД
    1. Насанд хүрэгчдэд зориулсан
    БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ
    2. Хүүхдүүдэд зориулсан
    БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ
    3. Бүтэн өдрийн ангийг төгсөгчдөд зориулсан
    БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН АНГИ

  • Ерөнхийлөгчийн хүү Э.Эрдэнэ амлалтаа биелүүлэх үлдлээ
    2016 оны 10 сарын 20
    Орон нутгийн сонгуулийн урьдчилсан дүнгээр Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ ялалт байгуулсан гэх мэдээлэл бий. Тэрбээр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд нэр дэвшсэн юм. Э.Эрдэнэ нэр дэвшсэн хорооныхоо иргэдэд юу амласаныг сонирхуулья.
  • Өнөөдөр болох зарим үйл явдлууд
    2016 оны 10 сарын 20
    10:00 цагт: ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нар хамтрах ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Ёслолын ажиллагаа Засгийн газрын 11 дүгээр байрны 514 тоот өрөөнд болно.

    10:00 цагт: НЗДТГ-ын А танхимд Нийслэлийн Цэрэг Татлагын Товчооны хурал болно.

    12:00 цагт: ШангриЛа моллд шинээр нээгдэж байгаа Багачуудын Музей сэтгүүлчдэд зориулан урьдчилсан танилцуулах өдөрлөгтэй.

    “Халдварт өвчний тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам “ олон улсын эрдэм шинжилгээний хурал аравдугаар сарын 20-21-ны өдрүүдэд Blue sky зочид буудлын хурлын танхимд болно.
  • Ард түмэн АН, МАН гэж алаг үзсэнгүй
    2016 оны 10 сарын 20
    Өнөөдөр сонгуулийн урьдчилсан дүнг Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээлнэ. Өчигдөр орой санал хураалт дууссаны дараа урьдчилсан мэдээллүүд ирж эхэлсэн. Тухайлбал, Завхан аймгийн Нөмрөг, Тосонцэнгэл сумдад Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулсан бол нийт дүнгээрээ Завхан аймагт Ардчилсан нам ялалт байгуулжээ.
  • Танилц: Нийслэлийн долоон дүүргийн 79 хороонд нэмэлт санал хураалт явагдана
    2016 оны 10 сарын 20
    Энэ удаагийн сум дүүргийн ИТХ-ын сонгуулийг 13,9 тэрбум төгрөгөөр зохион байгуулж байгаа. Тэгвэл нэмэлт санал хураалт явагдах болсноор энэхүү мөнгө дахин нэмэгдэх нь. Сонгуулийн тухай хуульд санал авах өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилж, өчигдөр бүх нийтээрээ амарсан. Гэтэл нийслэлчүүд иргэний үүргээ биелүүлж саналаа өгсөнгүй. Гэтэл цаг агаарын нөхцөл байдал хүнд, цасан болон шороон шуургатай байгаа хөдөө орон нутгийн иргэд сонгуульдаа идэвхитэй оролцсон байх юм. Тиймээс цаашид сонгогчдийн идэвхийг нэмэгдүүлэх, эрхийг нь эдлүүлж, үүргийг нь биелүүлдэг тогтолцоотой байх хэрэгтэй гэдгийг хэлэх хүн байна.





  • Өнөөдөр архи, согтууруулах ундаа худалдахгүй
    2016 оны 10 сарын 20
    Нийслэлд хоёр өдөр архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо
  • ОУВС-ын ажлын хэсэг өнөөдөр Монголд ирнэ
    2016 оны 10 сарын 20
    Олон Улсын Валютын сангийн ажлын хэсэг энэ сарын 20-нд Манай улсад айлчилна. Ажлын хэсгийн Техникийн багийн дүгнэлтийн дараа ОУВС-гаас Монгол Улсад ”Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх эсэх талаарх албан ёсны хариугаа өгөх юм.



    Манай улсын хувьд тус хөтөлбөрийн хүрээнд 1-1.5 тэрбум ам.долларын зээл авахаар яригдаж байна. АНУ-ын Вашингтон хотноо Олон улсын валютын сан (ОУВС), Дэлхийн банкны 2016 оны жилийн уулзалтад манай улсаас Сангийн сайд, Монгол банкны Ерөнхийлөгч албаны төлөөлөгчдийн хамт өнгөсөн долоо хоногт оролцсон юм. Уулзалтын үеэр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцжээ.

  • Ихэнх нутгаар салхи шуургатай байна
    2016 оны 10 сарын 20
    Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байх тул халтиргаа гулгаа үүсч зам даваа хаагдаж болзошгүйг анхааруулж байна.
  • Хяруу унах улирал 8 цаг 13 минутад эхэлнэ
    2016 оны 10 сарын 20
    2016.10.20, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 20

    НАМРЫН АДАГ ШАР НОХОЙ САР
    ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ГАХАЙ ӨДӨР

    Аргын тооллын: 2016.10.20, Пүрэв гараг
    Наран ургах шингэх: 07.19-17.55
    Үс засуулбал: Өлсөж ундаасна
    Барилдлага:
    Шүтэн барилдлага: Сэрэхүй
    Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахайболой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Хяруу унах улирал 8 цаг 13 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
  • Улаанбаатарт 5 хэмийн дулаан байна
    2016 оны 10 сарын 20
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө зүүн өмнөөс, өдөртөө баруун хойноос секундэд 7-12 метр. өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар цас орно.. Салхи шөнөдөө зүүн өмнөөс, өдөртөө баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 1-6 градус, зүүн хэсгээр 4-9 градус хүйтэн, өдөртөө дулаарч бүх нутгаар 6-11 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 3-8 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө нутгийн баруун хэсгээр 10-15 градус, зүүн хэсгээр 15-20 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.
  • Нийслэлийн 9 дүүргийн ирц хангалтгүй байгаа талаар мэдээлэл хийнэ
    2016 оны 10 сарын 19
    Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт 22.00 цагт дуусч дүнгээ нэгтгэж байна. СЕХ сонгуулийн санал хураалтын талаар өнөөдөр мэдээлэл хийхгүй гэв.



    Харин нийслэлийн 9 дүүргийн ирц хангалтгүй байгаа талаар өнөөдөр 11:30-аас нийслэлийн Сонгуулийн хороо мэдээлэл өгөх юм байна.
  • СЕХ: Өнөөдөр мэдээлэл хийхгүй
    2016 оны 10 сарын 19
    Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалт 22.00 цагт дууслаа. Тэрээр дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн ирцийн нэгдсэн дүнг 22.30 цагт мэдээлэх байсан боловч одоогоор ирцийн мэдээллийг орон нутгаас нэгтгэж байгаа гэнэ. Тиймээс мэдээлэл хийх боломжгүй гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэллээ.



    Сонгуулийн урьдчилсан дүнг маргааш танилцуулах юм байна.
  • Сонгуулийн ирцийн нэгдсэн мэдээг 22.30 цагт танилцуулна
    2016 оны 10 сарын 19
    Нийслэлийн сонгуулийн хорооноос сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалт 22.00 цагт дууслаа. Тэрээр дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн ирцийн нэгдсэн дүнг Нийслэлийн сонгуулийн хороо 22.30 цагт мэдээлэх аж.
  • СЕХ: 10 аймагт сонгуулийн ирц 50-иас дээш хувьтай байна
    2016 оны 10 сарын 19
    Сонгуулийн Ерөнхий хорооноос 17.00 цагийн байдлаар улсын хэмжээнд сонгуулийн ирц 40.9 хувьтай байгаа гэсэн мэдээллийг хийлээ.
    Тухайлбал, 21 аймгаас 10 аймаг нь 50 хувиас дээш хувьтай сонгуулийн ирцээ хангаад байгаа бол бусад аймгуудын ирц хангалтгүй байгаа аж.
    Архангай аймаг 55.3 хувь
    Баян-Өлгий аймаг 56.9 хувь
    Баянхонгор аймаг 54.5 хувь
    Булган аймаг 48 хувь
    Говь-Алтай аймаг 56.2 хувь
    Говьсүмбэр аймаг 46.6 хувь
    Дорноговь аймаг 45.3 хувь
    Дорнод аймаг 44 хувь
    Дундговь аймаг 46.3 хувь
    Завхан аймаг 45 хувь
    Өвөрхангай аймаг 50.9 хувь
    Өмнөговь аймаг 48.7 хувь
    Сүхбаатар аймаг 61.8 хувь
    Сэлэнгэ аймаг 45.5 хувь
    Төв аймаг 50.4 хувь
    Увс аймаг 56.6 хувь
    Ховд аймаг 57.1 хувь
    Хөвсгөл аймаг 44.2 хувь
    Хэнтий аймаг 49.9 хувь
    Дархан-Уул аймаг 32.8 хувь
    Орхон аймаг 31.6 хувьтай байна.
    Харин нийслэлээс Багахангай дүүргийн ирц 52.7 хувьтай байгаа бол бусад дүүргүүд 50-иас доош хувьтай байна. Тиймээс иргэдийг сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалж байна.
  • Аймгуудын замыг түр хаажээ
    2016 оны 10 сарын 19
    ОБГ, Цагдаагийн газрын шийдвэрээр Улаанбаатараас баруун хойд чиглэлийн аймгууд руу зорчих тээврийн хэрэгслийн орох гарах хөдөлгөөнийг замын нөхцөл сайжрах хүртэл тодорхойгүй хугацаанд хязгаарлахаар боллоо.
  • Хилээр их хэмжээний хар тамхи нэвтрүүлсэн этгээдүүдийг шалгаж байна
    2016 оны 10 сарын 19
    Эрүүгийн цагдаагийн газрын “Хар тамхитай тэмцэх хэлтэс”-ийн алба хаагчид Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс, Буянт-Ухаа дахь гаалийн газартай хамтран есдүгээр сарын 23 ны өдөр хар тамхи хууль бусаар нэвтрүүлсэн хоёр этгээдийг барьж, эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаах ажиллагаа явуулж байна.
  • Гурван мазаалайгаар бүл нэмлээ
    2016 оны 10 сарын 19
    Алтайн өвөр говь, ГИДЦГ-т энэ жил хоёр ихэр бамбарууштай эвш нэг удаа, сөнгө бамбарууштэй эвш нэг удаа тус тус автомат камерийн дуранд өртжээ. Өөрөөр хэлбэл монголын мазаалай энэ жил хамгийн багаар бодоход гурван мазаалайгаар бүл нэмжээ. Энэ зун Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 16 ширхэг камерыг шинээр суурилуулж, бичлэг хийснээр анхны үр дүнгээ ийн харжээ.
  • М.Энхболд БНХАУ-аас 20 жилийн хугацаатай зээл хүсчээ
    2016 оны 10 сарын 19
    УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд энэ сарын 14-19-ний өдрүүдэд БНХАУ-д айлчлал хийгээд өнөөдөр эх орондоо ирэв.
  • Цас их орсны улмаас зарим сумдын зам, даваа хаагджээ
    2016 оны 10 сарын 19
    Ойрын өдрүүдэд цас их орсоны улмаас зарим аймаг, сумдын зам, даваа хаагдсан байна. Тодруулбал, Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймагт их хэмжээний цасан шуургатай тул орон нутгийн иргэдийг анхаарал болгоомжтой сонгуульдаа оролцохыг СЕХ-ноос зөвлөлөө. Түүнчилэн өнөөдөр буюу энэ сарын 19-нөөс эхлэн цочир хүйтрэх аж.
  • Ажилчидаа чөлөө олгоогүй албан байгууллагыг торгоно
    2016 оны 10 сарын 19
    СЕХ-ноос өнөөдөр УДБЭТ, “Ази фарм”, “Метро молл” компанийн ажилчдаас Нийслэлийн сонгуулийн хороонд гомдол ирүүлсэн талаар мэдээлэв . Учир нь энэ өдөр бүх нийтээрээ амрах ёстой бөгөөд иргэд сум, дүүргийн ИТХ-ын сонгуульдаа саналаа өгөх ёстой байдаг. Мөн орон нутаг Петро Дачин Тамсаг компанийн удирдлагууд монгол ажилчдаа амраахгүй байгаа талаарх гомдол иржээ.
5063 5064 5065 5066 5067 5068 5069
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
    27 мин
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
    15 цаг 0 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
    15 цаг 5 мин
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
    15 цаг 8 мин
  • “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
    15 цаг 16 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
    15 цаг 35 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
    16 цаг 23 мин
  • УИХ-ын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
    16 цаг 57 мин
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
    17 цаг 27 мин
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
    17 цаг 57 мин
  • Дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх түншлэлийн төслийг танилцууллаа
    18 цаг 15 мин
  • Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ
    18 цаг 21 мин
  • Ой, хээрийн түймрийн аюулын урьдчилсан зураглалыг гаргажээ
    18 цаг 51 мин
  • Зөвшөөрлийн нэгдсэн сан болох e-business.mn системийн “Худалдаа” хэсэгт ТҮЦ болон мухлаг хоёул багтсан байна
    19 цаг 2 мин
  • “Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй уулзана
    19 цаг 5 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    20 цаг 16 мин
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
    20 цаг 32 мин
  • Д.Трамп: Бид Тегерантай тохиролцоонд хүрэх хүртэл Ираны боомтуудын хоригийг цуцлахгүй гэдгээ мэдэгдэж байна
    21 цаг 6 мин
  • Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
    21 цаг 12 мин
  • МУУ ТОЙРОГ: Сэтгэл гутрал нь нойрны хямралын хамгийн том шалтгаан болж байна
    21 цаг 24 мин
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • ТАНЫ ХЭРЭГЛЭЭНД ОЙР ₮ КРЕДИТ КАРТ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Өнөөдөр "Бийр ярьж, өнгө амилсан өдөр" тохиож байна
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
24 баримт
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК