Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5165 5166 5167 5168 5169 5170 5171
  • Р.Болд:Нийгмийн хамгааллын шинжтэй зардлыг танахыг Ерөнхийлөгч дэмжихгүй байгаа
    2016 оны 9 сарын 01
    УИХ-аар Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх гэж буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болдоос зарим зүйлийг асууж тодруулав.
  • Шүлхий өвчинтэй тэмцэх ажилтай танилцлаа
    2016 оны 9 сарын 01
    ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ, УРДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА
  • Чуулганы хуралдаанаар доорх асуудлуудыг хэлэлцэнэ
    2016 оны 9 сарын 01
    Чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 15.00 цагт хуралдаж доорх асуудлуудыг хэлэлцэхээр товложээ.
  • Үнээгээ алж идэх үү, эсвэл тэжээж тэнхрүүлэх үү
    2016 оны 9 сарын 01
    МАН хоёрхон сарын өмнө ярьж байсан амлалтаасаа холбирон ухарч эхэллээ. УИХ-д 65 суудалтай үнэмлэхүй олонхи болгосон ард түмнээсээ нүүр бурууллаа. Үүнийгээ гарцаагүй нөхцөл байдал гэдгээр тайлбарлаж буй бололтой. Өөр арга байхгүй гэдэг ганцхан шалтгаар тэд татвар нэмэхээр санаа шулууджээ.
  • ХХЕГ, ИНЕГ, Гаалийн Ерөнхий газрын дарга нарыг өөрчиллөө
    2016 оны 9 сарын 01
    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах томилгоог хийлээ.

    Өөрийнх нь хүсэлтийн дагуу Ш.Лхачинжавыг Хил хамгаалах ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, хошууч генерал Ц.Сэргэлэнг ХХЕГ-ын даргаар томилов. Мөн Гаалийн Ерөнхий газрын дэд даргаар Б.Батхишигийг томиллоо.

    Г.Нямдавааг ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, Л.Бямбасүрэнг ИНЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилов.

    Мөн өөр ажилд шилжих болсонтой холбогдуулан Х.Ганцогтыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөв.
  • ДЕФОЛТ гэж юу вэ буюу ДАМПУУРЛЫН ГАРЫН АВЛАГА: Аргентин
    2016 оны 9 сарын 01
    Дампуурлын тухай олон улсын хууль гэж байдаггүй. Дампуурсан улс орон бүр өр ширээ хэрхэн төлөх тухай өөрсдөө шийдвэр гаргадаг ажээ. Дампуурлаа зарласан улс өрөө төлөхгүй тохиолдолд зээлдэгчид яадаг вэ?
  • Сагсчин Ц.Шаравжамцын хууль бус үйлдлийн улмаас Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ
    2016 оны 9 сарын 01
    онгол улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь нарт хүргүүлэх шаардлага

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Биеийн тамир, спортын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравжамцын хууль бус шийдвэрээр төрийн албан хаагчдыг нэг дор ажлаас бөөнөөр нь 14 ажилтануудыг төрийн албанаас үндэслэлгүй чөлөөлж, эрх дураараа загнаж зарим ажилтаныг тушаал буулгах шийдвэрийг 2016 оны 8 дугаар сары 26-ны өдрийн тушаалаар гаргалаа. Үүнээс болж төрийн алба мэргэшсэн, тогтвортой ажиллах зарчим алдагдаж байна.


    Биеийн тамир, спортын салбарт урд өмнө нь хүмүүсийг ийм олноор нь ажпаас хоморголон халсан үйл ажиллагаа явагдаж байгаагүй юм. Гэхдээ бүтэц, зохион байгуулаптын өөрчлөлтөөр мэргэжлийн бус цөөн хүнийг ажлын байранд тэнцэхгүй үндэслэлээр халж, заримыг нь албан тушаал бууруулж байжээ.

    Биеийн тамир, спортын хөгжпийн төв нь 2016 оны 7 сарын 27-нд бүтцийн өөрчлөлт орж Биеийн тамир, спортын газар болсон ч тус байгууллагын орон тоо, дотоод үндсэн бүтэц хасагдаагүй мөн нэмэгдээгүй. Хуучин байгууллагын байр, хүний нөөцийн суурь дээр үндэслэн БТСГазрыг Спортын төв ордонд байгуулан үйл ажиллагааг явуулж байна.

    Үүнтэй холбоотой Төрийн апбаны тухай хуульд “Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэх зохицуулалт бий.

    Тэгэхлээр Төрийн албаны хуулийн 27.2.3 заалтын дагуу төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч ТАХ-ийн албан тушаалын тодорхойлолтонд заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг албан тушаалд нь үргэлжүүлэн ажиллуулна гэжээ. Албан тушаалтаны чиг үүрэг нь хэвээр байхад алба, газар хэлтсийн нэрийг бага зэрэг өөрчлөн бүтцийн өөрчлөлт нэрийдлээр чөлөөлсөн нь үндэслэлгүй шийдвэр болжээ.

    Түүнчлэн бүтцийн өөрчлөлтийн улмаас халах болвол заавал нэг сарын өмнө мэдэгдэл өгөх ёстой ба бидэнд байгууллагын захиргаа энэ талаар мэдэгдэхгүйгээр шууд халсан нь хууль бус юм. Энэ шийдвэр нь Биеийн тамир, спортын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт, Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчин ажлаас чөлөөлсөн байна.

    Бид төрийн албан хаагч нар. Төрийн алба хамгаалалтай, өөрийн хуулиар зохицуулагддаг. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, 24 дүгээр зүйлд Төрийн жинхэнэ албан хаагч төрийн албанаас чөлөөлөгдөх, 25 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах, 26 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл, журмыг тодорхой заасан байдаг.

    Иймээс эдгээр хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Төрийн албан хаагчийг “мэргэжил ур чадвараараа ажиллаж чадахгүй бол эсвэл гэмт хэрэгт холбогдсон тохиолдол”-д төрийн албанаас халдаг. Энээс бусад тохиолдолд төрийн албанаас мэргэжилтэн хүн халагдах ёсгүй, Бид төрийн албаны хуулийн дагуу төрийн үйлчилгээний ангилалд хамаарагддаг хүмүүс юм.

    Энэ удаа их ноцтой зөрчил, үйл ажиллагааг явагдсныг бид та бүхэнд нээлтэйгээр мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ. Түүнчлэн, энэ асуудлыг ЭМСЯаманд ажиллаж байсан одоо БСШУСЯаманд шилжих Х.Бакытжан, О.Гэрэл /Н.Оюунбатын нөхөр/ нарын зэрэг цөөн тооны нэр бүхий хүмүүс бүлэглэн санаачлан шинэ даргыг ятгаж, үймүүлэн энэ шийдвэрийг гаруулсан байх үндэслэлтэй юм.Ц.Шаравжамц нь халагдсан хүмүүсийн оронд өөр хүмүүсийг шинээр томилох шийдвэр бас гаргажээ.Эдний зарим нэг хүн Ц.Одонбаяр, Н.Оюунбат нарын талаар АТГ-аас ашиг сонирхолын зөрчилтэй тухай энэ оны 6 сард мэдэгдэл гарч байсан ба эднийг хэлтэс, нэгжийн даргаар томилсон нь бас хууль зөрчсөн шийдвэр болжээ.

    Хуульд заасан тодорхой үндэслэлгүйгээр хэнийг ч ажлаас халж, чөлөөлж болохгүй.Гэтэл Т.Батзориг, Б.Туяа, Б.Баярмаа, Г.Оюунчимэг, Б.Дашлхагва, Э.Энхсоёл, Д.Алтангэрэл, Ш.Бямбатогтох, Ю.Гандолгор, Н.Цэдэн, Б.Батсүх, Б.Оюун, Г.Отгончимэг, Ч.Эрдэнэтуяа нарын зэрэг спортын салбарт олон жил ажилласан, мэргэжлийн хүмүүсийг хэлмэгдуүлэн халсан байна.

    Иймд төрийн албан хаагчийг олноор нь ийнхүү үндэслэлгүйгээр чөлөөлсөн шийдвэрээ эргэн харж, хуульд нийцүүлэх үүднээс Биеийн тамир, спортын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравжамцын тушаалыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь өөрөө авч үзэн эрхлэх асуудлын хүрээнд арга хэмжээг авч, Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 заалтын дагуу ЗГХА-БТСГ-ын даргын энэхүү хууль бус тушаалыг нь хүчингүй болгуулах арга хэмжээ авч өгөхийг хүсье.

    Хэрэв энэ асуудлыг удирдах дээд байгууллагын шийдвэрээр хүчингүй болгохгүй бол бид иргэний хэргийн шүүхэд “Ажлаас үндэслэлгүй халагдсан” шалтгаанаар хандаж, бусад хууль тоггоомжийн хүрээнд хатуу, тууштай тэмцэхээ илэрхийлье.

    Улаанбаатар хот 2016 оны 8 сарын 30
    Биеийн тамир, спортын газраас хууль бусаар халагдан хохирогсодын төлөөлөл
  • Хойд Солонгосын тамирчид нүүрсний уурхайд ажиллана
    2016 оны 9 сарын 01
    Хойд Солонгосын тамирчид нүүрсний уурхайд ажиллана
  • МАН-ын бүлэг 10.00 цагт хуралдаж татвар нэмэх асуудлыг хэлэлцэнэ
    2016 оны 9 сарын 01
    Монгол Ардын намын бүлэг өнөөдөр 10.00 цагт хуралдаж татвар нэмэх асуудлыг хэлэлцэх гюм байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг хуралд тус намын дарга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар оролцож татвар нэмэх асуудлыг дэмжихийг бүлгийн гишүүддээ үүрэгдэх гэнэ.

    Засгийн газар энэ оны төсвийн тодотголд найман төрлийн татварыг нэмэх саналыг оруулсан. Үүнийг АН-ын гишүүд болоод МАН-ын цөөнгүй гишүүн эсэргүүцэж байгаагаа чуулганы хуралдааны үеэр илэрхийлсэн. Мөн Төсвийн байнгын хороо уржигдар хуралдаж татварын нэмэгдлийг эсэргүүцсэн билээ. Тухайлбал

    9 сарын нэгнийг далимдуулан М.Энхболд Ж.Эрдэнэбат Б.Чойжилсүрэн нар намын бүлгээрээ хайрцаглан татварыг нэмэгдүүлэх хуулийг батлуулах гэж зүтгэж эхэлээ. тэд 10 цагт бүлгийг хуралдуулж гишүүдийг үүрэгдэхээр зэхжээ. уг нь төсвийн байнгын хороо татвар нэмэх цаг биш гэж мэргэжлийн түвшинд хандсан. гэтэл энэ асуудлыг улам зүтгүүлж улайрч эхэлж байгаа нь энэ бололтой. Засгийн газарт татвар нэмэхээс өөр эдийн засгийн хүндрэлээс гарах бодлого алга бололтой гэх мэтээр жаахан дайрах юм.
  • Өнөөдөр нар хиртэнэ
    2016 оны 9 сарын 01
    Маргааш буюу есдүгээр сарын 1-нд байгалийн ховор үзэгдэл болно. Тодруулбал нарны цагираг хиртэлт болно гэдгийг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ. Нарны цагираг хиртэлт нь жилд хоёр удаа зайлшгүй тохиолддог, ховор үзэгдэл юм. Зарим жилүүдэд таван удаа болох тохиолдол ч байдаг гэнэ. Энэхүү ховор үзэгдэл нь Монголд хамгийн сүүлд 2008 оны наймдугаар сарын 1-нд тохиосон юм. Энэ удаагийн хиртэлт Өмнөд Африкийн Габон, Конго, Танзан, Мадагаскар зэрэг улсуудад илүүтэй ажиглагдах ажээ.

    Нар хиртэлт гэдэг нь сар нь дэлхийг зуйван тойрог замаар тойрно. Иймд сар дэлхийд ойртсон үед нь тохиолдох нарны хиртэлт бүтэн, холдсон үед нь цагирган хиртэлтүүд болдог аж. Зарим тохиолдолд нэг удаагийн хиртэлтийн явцад энэ хоёр хиртэлт цувран тохиох ч үе байдаг байна. Дэлхий ба сарны явдал нь тодорхой үет хөдөлгөөн учир нарны хиртэлт нь мөн ийм давтагдах чанартай байдаг. Ихэнхдээ нэг жилд бүтэн ба цагирган хиртэлтүүд, зарим тохиолдолд хэд хэдэн хиртэлтүүд тохиох боловч тухайн газар нутагт давтагдах нь ховор ажээ.
  • Ерөнхийлөгчийн хичээл 10.00 цагт эхэлнэ
    2016 оны 9 сарын 01
    Маргааш хичээлийн жилийн анхны өдөр. Их, дээд сургуулиуд 11:30 цагаас, Ерөнхий боловсролын сургуулиуд 8:00 цагаас нээлтээ хийнэ.



    Ерөнхий боловсролын сургуулиуд:



    - 08:00-08:40 цагт Хичээлийн шинэ жилийн нээлт хийнэ.
    - 09:00-09:40 цагт ”Монголын нууц товчоо” хичээлийг 1-12 дугаар ангийн бүх бүлгүүдэд зохион байгуулна.


    - 10:00-11:00 цагт МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ”Монголын нэр ертөнцийн чихнээ” сэдвээр теле хичээл заана. Теле хичээлийг улс орон даяар Монголын Үндэсний Олон нийтийн Телевизээр шууд нэвтрүүлнэ. Мөн ”Монголын нууц товчоо” хичээлийн агуулга, арга зүйг ”Монгол бахархал” сэдвийн дор сургууль бүр урьдчилан бэлтгэж хичээлийг зохион байгуулах аж.
  • Ерөнхий сайд долдугаар сургуулийн нээлтэд оролцоно
    2016 оны 9 сарын 01
    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат маргааш хичээлийн шинэ жилийн баярт оролцож, багачуудад баяр хүргэнэ. Тэрбээр Нисэх дэх нийслэлийн долдугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцох бол ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат МУИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцохоор болжээ.
  • Зүүн аймгуудын нутгаар бороо орж сэрүүснэ
    2016 оны 9 сарын 01
    Малчид, Тариаланчид, Хадланчдад зориулсан мэдээ:

    Эх газар дээр гарч ирсэн тайфуны нөлөөгөөр ойрын хоногуудад зүүн аймгуудын нутгаар бороо орж сэрүүхэн байна.
  • Өнөөдөр есдүгээр сарын 1-ны өдөр
    2016 оны 9 сарын 01
    9-р сарын 1 гэдэг нэг л сайхан ирээдүй рүү тэмүүлэх эхлэлийг тавьж өгч байгаа юм шиг, хүсэл мөрөөдөл бүхнийг минь биелүүлэх өдрүүд эхэлж байгаа юм шиг гэгээлэг, өнгөлөг сайхан өдөр.


  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
    2016 оны 9 сарын 01
    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
  • Улаанбаатарт 21 хэмийн дулаан байна
    2016 оны 9 сарын 01
    2016 оны 08 дугаар сарын 31-ний 21 цагаас 09 дүгээр сарын 01-ний 21 цаг

    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад хэсгээр зүүн хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 10-15 градус, бусад хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.
    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.
  • Э.Батшугарыг чөлөөлж Б.Лхагвасүрэнг томилохыг дэмжлээ
    2016 оны 8 сарын 31
    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны Дэд ерөнхийлөгч Э.Батшугарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Б.Лхагвасүрэнг томилох асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

    Монголбанкны Дэд ерөнхийлөгч Э.Батшугар Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6.3 дахь заалтыг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан бөгөөд уг саналыг байнгын хорооны гишүүд 100 хувь дэмжив. Улмаар Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томилуулах саналыг хэлэлцэв. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан уг саналыг танилцуулахдаа эдийн засаг, банк, санхүү, удирдлагын мэдлэг, мэргэшлийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, ажлын дадлага туршлагыг харгалзсан үзсэн гэдгийг тодотгов.

    Байнгын хорооны гишүүд Монголбанк, санхүүгийн байдал амаргүй байгаа ийм цаг үед банкны салбарт 20 жил ажилласан туршлагатай хүн Дэд ерөнхийлөгчөөр ажиллахаар болж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд Засгийн газар, Сангийн яамтай нягт уялдаатай хамтран ажиллахыг захиж байв. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь Б.Лхагвасүрэнг Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр томилохыг дэмжлээ.

    Б.Лхагвасүрэн нь 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. 1985-1989 онд МУИС-ийг Төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгсөж, улмаар 1998-1999 онд АНУ-ын Колумбийн их сургуульд олон улсын харилцааны эдийн засгийн мастерын зэрэг хамгаалжээ.

    Тэрбээр 1989-1994 онд Улсын төлөвлөгөөний комисс, ШУА-ийн харьяа Эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1994-1998, 2000-2013 онд Монголбанкинд эдийн засагч, ахлах эдийн засагч, Хяналт шалгалтын газрын захирал, Монголбанкны Ерөнхийлөгчийн туслах, Бүртгэл, тооцоо, мэдээллийн технологийн газрын захирал, Банкны сургалтын төвийн захирал, 1999-2000 онд Дэлхийн банкны Вашингтон дахь төвд Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн секторт зөвлөх, 2013 оноос Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж иржээ.
  • ЗГ:Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг яаралтай өргөн барина
    2016 оны 8 сарын 31
    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг УИХ-д яаралтай өргөн барихыг үүрэг болгов

    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон дагалдах хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан 2015 оны дөрөвдүгээр сарын 15-нд УИХ-д өргөн барьсан. УИХ уг төслийг 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд төсөл санаачлагчдад нь буцаахаар шийдвэрлэсэн юм. Иймд Засгийн газар төсөл санаачлагчтай нь зөвшилцсөний үндсэн дээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг дахин боловсруулж, төслийг Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгаж УИХ-д яаралтай өргөн барихаар болов.

    Хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдийг зохиомлоор шалгаж буй эсэхийг судлана

    Төрийн захиргааны болон хууль хяналтын зарим байгууллагаас гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдэд дарамт учруулах, хүнд суртал гаргах, үндэслэлгүйгээр мөрдөн шалгах болсон нь тэдний итгэлийг бууруулж, Монгол руу чиглэх хөрөнгө оруулалтад сөрөг нөлөө үзүүлэх хандлага ажиглагдаж байна. Мөн гадаадын зарим хөрөнгө оруулагчийг Монгол Улсаас гадагш зорчихыг хориглосон нь гадаад зах зээлд улсын нэр хүндийг унагах, гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгөө татах, олон улсын шүүхэд хандах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд олон гомдол, өргөдөл ирж байгаа тул уг асуудлыг судлах, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгууллаа. Хууль зүй, дотоод хэргийн сайдын ахлах уг Ажлын хэсэг санал, дүгнэлтээ 2016 оны 10 дугаар сарын 1-ний дотор Засгийн газарт танилцуулах юм.
  • Тосонцэнгэл-Улиастайн замын санхүүжилтэд 41.4 тэрбум төгрөг шаардлагатай
    2016 оны 8 сарын 31
    Тосонцэнгэл-Улиастайн замын санхүүжилтэд 41.4 тэрбум төгрөг шаардлагатай
  • Ц.Сэргэлэнг ХХЕГ-ын даргаар томилов
    2016 оны 8 сарын 31
    Ц.Сэргэлэнг ХХЕГ-ын даргаар томилов
5165 5166 5167 5168 5169 5170 5171
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    9 цаг 30 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    9 цаг 32 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    11 цаг 6 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    11 цаг 13 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    12 цаг 24 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    13 цаг 39 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    13 цаг 52 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    13 цаг 53 мин
  • Oнц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана
    14 цаг 11 мин
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
    15 цаг 14 мин
  • Реппер D4vd өсвөр насны охиныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ
    15 цаг 41 мин
  • ИТХ-ын төлөөлөгчдийн 30 хувь нь төрийн захиргааны алба хаагч байж болох тухай хуулийн төслийг Байнгын хороонд шилжүүллээ
    16 цаг 5 мин
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
    16 цаг 20 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх хөдөлгөөнт эргүүл, байнгын хяналтын цэгүүд ажиллаж байна
    16 цаг 58 мин
  • Манай жүдочид ААШТ-ий эхний өдөр хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
    17 цаг 7 мин
  • “Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
    17 цаг 19 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
    17 цаг 26 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа
    17 цаг 46 мин
  • Израил, Ливаны хооронд 10 хоногийн турш гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэллээ
    17 цаг 55 мин
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
    18 цаг 3 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Зуун жил ганцаардсан хүн
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК