Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5258 5259 5260 5261 5262 5263 5264
  • Улсын онцгой комисс хуралдав
    2016 оны 7 сарын 07
    Улсын онцгой комисс хуралдлаа
  • Баяр наадмын өдрүүдэд үер усны аюулаас сэргийлээрэй
    2016 оны 7 сарын 07
    Ойрын өдрүүдэд ихэнхи нутгаар цаг агаар 30-35 хэм хүртэл халж, бүгчим халуун байгаатай холбоотойгоор иргэд гол ус бараадан амарч зугаалах нь ихсэж байна.
  • “Монгол хуушуур-2016” Фестивалийн хөтөлбөр
    2016 оны 7 сарын 07
    “МОНГОЛ ХУУШУУР-2016” ФЕСТИВАЛИЙН ХӨТӨЛБӨР
  • Наадмын өдрүүдээр Хүй долоон худаг руу Railbus явна
    2016 оны 7 сарын 07
    Баяр наадмын өдрүүдээр буюу 07 дугаар сарын 10,11,12,13,14-ны өдрүүдэд Дүнжингарав худалдааны төв, Дунд голын зогсоолоос ”RAILBUS” Хүй 7 худаг чиглэлд үйлчилнэ. Давааны өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл их багтаамжийн 5 автобус наадамчдад үнэ төлбөргүй үйлчилэхээр боллоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Ихэнх нутгаар бороо орж сэрүүснэ
    2016 оны 7 сарын 07
    Энэ сарын 8-нд баруун аймгуудын нутгаар, 9-нд нутгийн баруун хагаст, 10-нд нутгийн төв хэсгээр, 11-нд зарим газраар дуу цахилгаантай бороо орно.

  • Дорнодод дөрөв, Сүхбаатарт нэг түймэр дэгджээ
    2016 оны 7 сарын 07
    Зүүн аймгуудад өдөртөө 38 хэм хүрч халж байгаагийн улмаас Дорнодод дөрөв, Сүхбаатарт нэг түймэр дэгджээ.

  • Наадам болон АСЕМ-ийн үеэр зарим замуудыг хаана
    2016 оны 7 сарын 07
    АСЕМ болон баяр наадмын өдрүүдтэй холбоотойгоор зарим замуудыг долдугаар сарын 13-16-ны хооронд хэсэгчилж болон бүрэн хаахаар болсон байна.
  • Ихрийн ордныхон өнөөдөр маш бүтээлч байх нь
    2016 оны 7 сарын 07
    Хонь - (3/21-4/19)
    Сүүлийн үеийн дарамт, стрессээс болж ядарч магадгүй. Орчноо өөрчил, бодол санаагаа цэгцлэх боломж өөртөө олго. Түр зуур нохойгоо салхилуулсан ч болно. Томоохон арга хэмжээнд оролцох ёстой боловч боломжгүй болвол уучлал гуйж буй захиа илгээ. Өөртөө зориулж онцгой юм хий. Бие махбодийн хүчээ сорих шинэ зүйл сонирх.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 07 сарын 07
    Үхэр - (4/20-5/20)
    Ажлынхаа талаар хамтрагчаасаа зөвлөгөө ав. Үд дунд хүртэл уулзаптаа хойшлуулах хэрэгтэй. Ингэснээр багийнхаа үйл ажиллагаанд эерэг өөрчлөлт авчирна. Найзуудтайгаа өдрийн хоол идэх нь харилцаандаа урам зориг өгнө. Нийгмийн харилцан үйлчлэл таашаал төрүүлнэ. Таны санал санаачилга санхүүжүүлэгчдийн анхаарлыг татах бололтой. Гэвч твлөвлөгөөнүүд гэнэт цуцлагдснаас болж оройн төлөвлөгөө эмх журмаа алдана.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 07 сарын 07
    Ихэр - (5/21-6/21)
    Өнөөдөр та маш бүтээлч байх нь. Амрах ажиллах цагаа зөв зохицуулвал амжилтанд хүрнэ. Компьютер утаснаас хол байж, зурагтаа унтрааснаар чөлөөт цаг гарах болно. Таны нэр хүнд өсөх бөгөөд хүн болгон тантай харилцаа тогтоохыг хүсэх болно. Тэдний итгэлийг алдахгүй байж, хэт их урилга дайллаганаас боломжийн хэрээр татгалз. Ихрийн ордныхон ямар ч зүйлд бүрэн сэтгэл хангалуун байж чаддагүй тул аль болох бүх зүйлийг энгийн хүлээж авахыг хичээ.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 07 сарын 07
    Мэлхий - (6/22-7/22)
    Хэрэв та өвөрмөц эрэл хайгуул хийх сонирхолтой, энэ талаар суралцах хүсэлтэй бол хүсэл сонирхолоо дагахад тохиромжтой цаг мөн. Хэрэв бололцоотой бол хэвлэн нийтлүүлэх болон нэвтрүүлэг хийх салбар мэлхийнүүдэд тохирно. Зохиол бичих дуртай мэлхийнүүдэд үг амархан орж ирнэ. Багшлах, дадлагажуулах эсвэл өөр бусад аргаар мэдээ мэдээлэл дамжуулах ажил хийдэг хүмүүсийн хувьд гол агуулга, зарчмыг тайлбарлан бичихэд хэцүү биш байх болно.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 07 сарын 07
    Арслан - (7/23-8/22)
    Онгироо, сагсуу зан тань санхүүгийн нөхцөл байдал, хайр дурлал, хүсэл мөрөөдөлд сэв суулгаж мэдэх юм. Хэт үрэлгэн зуршлаа зас. Эс тэгвэл маргааш хүсэл мөрөөдөл, зорилгоо юу ч үгүй гишгэлээд хаясан мэт таагүй сэтгэгдэл төрнө. Зугаа цэнгэлд хэт их автах хэрэггүй. Амлалтаа зөрчилгүй цагийг зугаатай өнгөрөөж болно. Мөрийтэй тоглох нь таны хамгийн том асуудал юм. Мөрийтэй тоглоомоос өөр хийх зугаатай зүйлс маш олон бийг сана.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 07 сарын 07
    Охин - (8/23-9/22)
    Өнөөдөр хэт шүүмжлэлтэй хандаж, өөрийгөө хүчлэхээс сэргийл. Таны өгөөмөр сэтгэлийн хариу эргээд хэд дахин нугарч ирэх болно. Өөрийн өгч чадах бүх зүйлийг бусдад хандив болгон өгснөөр түүнээс ирэх хариу таныг гайхшруулах болно. Зар сурталчилгаа болон олон нийтэд таниулах ажлыг амжилттай хийснээр төсөл төлөвлөгөө амжилттай хэрэгжих болно. Хайр дурлалын харилцаанд үл ойлголцол гарах магдлалтай.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 07 сарын 07
    Жинлүүр - (9/23-10/22)
    Бизнесийн зөвлөгөө авснаар төслөө амжилттай хэрэгжүлж чадна. Хүүхдүүд тань илүү зүйл шаардана. Үл хөдлөх хөрөнгө худалдан авагчид эрч хүчтэй байна. Өөртөө таарсан амжилттай худалдаа хийнэ. Таны найз нөхөд, хөрш танаас тусламж гуйна. Үзэл бодлын ялгаатай байдлаас үүдэн та бусадтай маргана. Итгэл үнэмшилтэй холбоотой маргаанд оролцох хэрэггүй, та хэзээ ч ярьж ханадаггүй гэдгээ сана. Та бусдыг доромжлохоос зайлсхий.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 07 сарын 07
    Хилэнц - (10/23-11/21)
    Хэдийгээр өнөөдөр төвөгтэй зарим нэг асуудал гарах ч санаа зоволтгүй. Эцэг, эх Хилэнцүүд хүүхдүүдтэйгээ цагийг хамт өнгөрүүлж, аз жаргалыг мэдэрнэ. Төлөвлөсөн арга хэмжээ, уулзалтад оролцож цагийг сайхан өнгөрүүлэх байх. Эрч хүч багасч магадгүй ч, спортын болон бусад чухал үйл ажиллагаанд оролцохын тулд эрчимтэй бэлтгэл хийгээрэй.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 07 сарын 07
    Матар - (12/22-1/19)
    Ангараг гараг танд мэргэжлийн салбартаа хамгийн шилдэг нь байх эрч хүч, урам зориг, тэмүүллийг өгч түлхэц болно. Сайн судлаж үзсэний үндсэн дээр шинэ бизнес, худалдааны ажил эхлэхэд тохиромжтой цаг үе. Та удирдлага, хамт олон болон үйлчлүүлэгчтэй холбоотой үүссэн асуудалд болгоомжтой ханд. Уур уцаараа хянаж бай. Үйлчлүүлэгч болон хамт ажиллагсадтайгаа анд нөхрийн дотно харилцаа үүсгэнэ.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 07 сарын 07
    Бумба - (1/20-2/18)
    Хүн бүрт өөрийн үнэлэмж бий. Өөрийн хувьд юу үнэ цэнэтэйг тодорхойлж, түүнийхээ төлөө амьдар. Таны хэрэгжүүлж буй төсөл төлөвлөсөн зардлаасаа хэтрэх шинжтэй. Өөрийн үрэлгэн зандаа анхаарлаа хандуул, хэрэггүй зардлаа тана. Алдагдлаа бууруулахын тулд юуны өмнө зардлаа багасга. Хэрэглээний зардлаа ч мөн адил. Ингэж хичээсний хүчинд ашиг орлогоо нэмэгдүүлнэ.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 07 сарын 07
    Загас - (2/19-3/20)
    Сүүдэрлэж буй газраасаа хөдөлж, анхаарлын төвд орж гялалзахдаа бэлд. Cap таны ордыг ивээж байгаа болохоор хүсэл болон зорилгоо нэгтгэн онцгой бүтээлч ханд. Та бол мөрөөдөгч. Таны мөрөөдөл стратегиуд тань төлөвлөгөөгөө амжилттай үр дүнд хүргэхэд туслах болно. Сонирхолтой хүмүүстэй танилцаж гэртээ үлдэх үү, эсвэл гадуур гарах уу гэсэн хоёр зүйлээс сонголт хийхэд хэцүү байна.
  • Өнөөдөр болох зарим үйл явдлууд
    2016 оны 7 сарын 07
    09:00 цагт: МБШТ Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпол дацангийн шинэ гэвш нар ”Домын хурал” хурна. Энэ нь шашны дамжааны төгсөлтийн хурал бөгөөд шинэ гэвш нар туул голын эрэгт байрлах тусгайлан бэлдсэн гэрлүү цагаан мориор очиж гурав хоногийн турш ном хурах шашны уламжлалт зан үйл юм.

    11:00 цагт: MN-Мэдээллийн төвд “Их талын жааз” олон улсын хөгжмийн наадмын талаарх мэдээлэл хийнэ.

    11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд МАХН “Шударга сонгууль” аяны хүрээнд сонгуулийн булхай, луйвартай холбоотой ноцтой баримтуудыг дэлгэнэ.

    11:00 цагт: Блу Скай зочид буудлын Топаз танхимд (3 давхарт) Авлигын талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг тогтоох судалгааны үр дүнг танилцуулна. Арга хэмжээнд Канад улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрт элчин сайд Эд Жагер, Авлигатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Б.Бат-Отгон, АНУ-ын Азийн сангийн дэд суурин төлөөлөгч Диане Фернандез болон төслийн мэргэжилтнүүд оролцоно.

    11:00 цагт: Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр Японы Тоёота компани 2014 оноос эхлэн хамтран ажилладаг болсон. Үндэсний их Баяр наадмыг зохион байгуулах хороо, Японы Тоёота компани хамтран үндэсний бөхийн барилдааны бай шагналын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хурал НЗДТГ-ын Б танхимд болно.

    11:30 цагт: MN-Мэдээллийн төвд “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас ард түмний хяналтын төв байгуулж, МАН-д шаардлага хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийнэ.

    12:00 цагт: MN-Мэдээллийн төвд АН-ын Үүрүүдийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.

    МОНЦАМЭ агентлагийн байран дахь АСЕМ-ын Мэдээллийн төвд дараах хоёр хэвлэлийн хуралтай.

    1. 12:00 цагт: АСЕМ-ын дагалдах хурлуудын сүүлчийн хурал болох “Ази-Европын бизнесийн чуулга уулзалт” 7 дугаар сарын 13, 14-нд Улаанбаатарт болохтой холбогдуулж зохион байгуулагч Аж үйлдвэрийн яам, МҮХАҮТ, Монголын эдийн засгийн форум ТББ зэрэг байгууллагаас мэдээлэл хийнэ.

    2. 12:40 цагт: АСЕМ-ын дагалдах хурал болох Ази Европын Түмний 11-р чуулганы үр дүн болон чуулганаар батлагдсан тунхаглалын талаархи мэдээллийг өгнө. Хэвлэлийн бага хурал Монцамэ мэдээлийн төвд байрлах АСЕМ-ын мэдээлийн төвд 12 цаг 40 минутанд болно. Хэвлэлийн бага хуралд ”AEPF” үндэсний болон олон улсын зохион байгуулах хорооны төлөөлөгчид оролцоно.

  • Монгол Улсын 29 дэхь Ерөнхий сайдад дэмжигдсэн Ж.Эрдэнэбат гэж хэн бэ
    2016 оны 7 сарын 07
    МАН-ын Бага хурал өчигдөр хуралдаж Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг дэвшүүлсэн. МАН-ын дарга М.Энхболд өнөөдөр Ерөнхийлөгчтэй уг асуудлаар зөвшилцих юм. Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлэг Ерөнхий сайдын нэрийг УИХ-д өргөн мэдүүлж, өнөөдөртөө багтаан байнгын хороог хуралдуулах чиглэл барьж байна. Тэгвэл Монгол Улсын 29 дэхь Ерөнхий сайдаар дэмжигдээд буй Ж.Эрдэнэбат гэж хэн бэ?. Түүний тухай 24 баримтыг хүргэж байна.
  • МАН-ын жендэрийн мэдрэмж буюу Төрд ”гологдсон” хүүхнүүд
    2016 оны 7 сарын 07
    Нилээдгүй хугацаанд харьд байсан миний бие эх нутагт саяхан болж өнгөрсөн УИХ-ын сонгуулийг жендэрийн квот талаас нь учиргүй ажиглав.Энэхүү хоёр гадаад үг нь эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн төрийн эрх барих байгууллага дахь төлөөллийн хуульчлагдсан тоо хэмжээ гэдгийг олон нийт хэдийнээ мэдэх болжээ.Энэ бол дэвшил. Харин амьдрал дээр биелэх нь Монголын нийгэмд тааруухан хэвээр байгаа нь харуусмаар.
    Судлаачдын тогтоосноор аль ч улсын парламентад эмэгтэйчүүд 30-40 хувийг эзэлж байх ёстой байдаг. Энэ нь тухайн парламентын гаргах аливаа шийдвэрийн шинж чанарыг тодорхойлж, улс төрийн соёлыг бүхэлд нь өөрчилдөгөөрөө давуутай. Гэтэл Монголын саяын сонгуулиар ”архаг” улс төрч Б.Оюунхорол тэргүүтэй 13 эмэгтэй парламентад 20 хувь хүрэхтэй үгүйтэй суудал эзлэв. Улсын нийт хүн амын 51,7 хувийг бүрдүүлдэг эмэгтэйчүүдийн хувьд энэ хувь хангалтгүй.
    Одоо бид шинэ засгаа бүрдүүлнэ.Энд тэнд нисч яваа болжморуудын түгээж буй мэдээллээс харахад шинэ засагт эмэгтэй хүний үнэр алга.Төрийн гурван өндөрлөгийн албыг бол энэ зуунд ярихын хэрэггүй бололтой.Үүний дараа яамдын сайд,төрийн нарийн,газар хэлтсийн дарга, агентлагийн захирал гэх мэт эрх мэдэл бүхий албууд цуврана. Тэр болгонд эрчүүдийн нэгэн адил эмэгтэйчүүд санаа хаях эрхтэй. Гэвч яг одоогийн амьдрал дээр бас л үнэрлүүлэх төдийгөөр орхих төлөвтэй.
    Төрд зүтгэх эмэгтэй тийм ховор зэвэр байна гэж үү.Тэд мэдлэг ухаанаар эрчүүдээс тэгтлээ их дутаад байна гэж үү.Ийм олон олон асуултыг эрх баригч намын удирдагаас дахин дахин асуумаар.Өндөр албаа хүлээн авсаны дараа манай нэгэн том улс төрч ”би эмэгтэй хүнтэй ажиллахгүй” гээд хамтран зүтгэж явсан бүсгүй анд дүүг маань төрхөмд нь буцаасан бэлээхэн жишээ би мэднэ.
    Энэ мөчид Монголын ардчилалд тод од болж нэгэн цагт гялалзаж явсан Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд Сургуулийн анд экс гишүүн Х.Хулан,Гадаад Харилцааны экс сайд Н.Туяа нарыгаа хүндэтгэнэм. Мэргэшсэн улс төрчид үе үехэн хол ”цөлөгдөөд” байгаа Б.Дэлгэрмаа, Т.Ганди нар ч тэдний нэгэн адил. Ер нь улс төрд зайлшгүй байх ёстой эмэгтэйчүүдийн нэрсийг энэ мэтээр хөврүүлж болно.
    Өдгөө Монголд шинэ цагийн чадварлаг бүсгүйчүүд төрөн гарч ирж байгааг сэтгүүлчийн хувьд бахархан харж байна.Саяхан АНУ дахь Монгол Телевизийнхээ нэвтрүүлэгт МУИС-ийн дэд профессор,эдийн засгийн ухааны доктор С.Даваасүрэнг урьж, ярилцлага хийлээ. Түүнийг би Америкт доктор хамгаалж байхын мэднэ.Эдийн засгийн сэдвээр хэвлэлд энгийн үгээр илэрхийлсэн ярилцлага өгч,цуврал нийтлэл бичээд байгааг нь хэсэг ажиж уншиж байв. Ямар сайхан мэдлэг ухаантай бүсгүй вэ гэж биширсэн. Би улсын эдийн засгийн байдал,өр зээл, ядуурал гээд л нийт 23 асуултанд хариулт авсан. Даваасүрэн доктор бодит байдлыг тоо баримттайгаар хурц тод хариулна билээ.Ярилцлагынхаа дараа миний бие иймэрхүү мэргэшсэн сайн эдийн засагчид төрд гараасай билээ гэж сэтгүүлчийнхээ хувьд үнэлэн бичихэд маш олон хүн санаа нэгдэн сэтгэгдлээрээ урам өгсөн юм. Энэ бол сүүлийн үед эрчээ аваад байгаа Нүүр ном буюу Facebook дэх хувийн эрх чөлөөт индэрт маань болсон үйл явц. С. Даваасүрэн МАН-ын дарга М.Энхболдын Эдийн засгийн бодлогын орон тооны зөвлөх. Сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулахад доктор бүсгүйн оюун ухаан зонхилсон байх.Сэтгүүлчийн хувьд би түүнийг ахиц дэвшилтийн орон зайгаар мэдрэн харж байгаа боловч тэр УИХ-ын сонгуульд нэр дэвшсэнгүй. Эрдэмтэд эд хөрөнгийг голлодоггүй болохоор ”мөнгөний сонгуульд” тэнцээгүй байж мэднэ.Одоо харин гүйцэтгэх засаглалд яах бол... Багш хүн болохоороо боловсролын салбарыг түвэггүй аваад явахаас өгсүүлээд түүнд бусдаас давуу хийж бүтээх олон чанар байгааг энэ далимд өгүүлсүй.
    Төрийн эрхийг барих гэж байгаа МАН угтаа хүний нөөцөөр арвин байх ёстой. Тус намын халуун тогоонд ид буцалж яваа нарийн бичгийн дарга Х.Булгантуяа гэгч бүсгүйг эчнээ мэднэ. Эмэгтэй хүн гээд гологдчихгүй бол Америкийн дэлхийд нэр хүндтэй сургуульд мастер хийсэн залуухан тэр хүмүүн дээш нилээн явах нигууртайсан. Энэ мэт олон сайхан бүсгүйчүүдээ хөхүүлэн дэмжмээр байна.
    Миний бие 1995 онд Бээжин хотод болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн 4-р Бага хурал,Засгийн газрын бус байгууллагуудын чуулга уулзалтаас эхлээд эдүгээ цагийн Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганыг Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны дэмжлэгтэйгээр Малайзын Куала Лумпур, Францын Парис, Бразилийн Сан Паулогоос нэвтрүүлж дамжуулсанаараа сэтгэлийн баяртай байдаг.
    Өнөөдөр дэлхий дахинд квотын системээр зорилгоо биелүүлж амжилтанд хүрсэн хэд хэдэн орон бий. Скандинавын орнуудад (Швед, Финлянд, Исланд, Норвеги, Дани) эмэгтэйчүүд парламентад 30-56,3 хувийг эзэлдэг. Европын бусад оронд (Андорра, Нидерланд, Бельги, Испани Герман, Серби, Словени, Беларусь, Македони), мөн Латин Америкийн зарим оронд (Куба, Никарагуа, Коста-Рика, Аргентин, Эквадор, Гайана), Африкийн хэд хэдэн оронд (Руанда, Сейшелийн арлууд, Сенегал, ӨАБНУ, Мозамбик, Ангол, Танзани, Уганда, Непал, Бурунд) эмэгтэйчүүд парламентын шийдвэрт нөлөөлөх хэмжээнд ажилладаг. Энэ нь тухайн нийгмийн анхдагч нөхцөл байдлаас гадна эмэгтэйчүүдийн хөдөлгөөн, эмэгтэйчүүдийн намын хичээл зүтгэлийн үр шим юм. Голдуу зүүний чиглэлийн хүчийг төлөөлсөн эмэгтэйчүүдийн нам сонгогчдынхоо тоог олшруулж дэмжлэгийг нь авахын тулд жендерийн мэдрэмжтэй мөрийн хөтөлбөр дэвшүүлжээ. Улмаар жендерийн тэгш эрхийн тухай үзлийг тээгч, эмэгтэйчүүдийн улс төрийн тэмцлийн үлгэр дууриалал болсон эмэгтэйчүүдийн намын бүлгүүд бий болжээ.
    Энэ бүхнийг манай төр засаг,намуудын удирдлагууд сонсож амжихгүй яваа гэдэгт итгэмээргүй.Хэтрүүлэн мунхаглахад мэдэхийг хүсэхгүй,мэдсэн ч биелүүлэхийг хүсэхгүй байгаа болов уу.Эмэгтэйчүүдээр жинхэнэ мэргэшиж,бүхий л амьдралаа зориулан яваа Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Ж.Эрдэнэчимэгтэй квотын талаар санал солилцоход, ”аль ч улс төрийн хүчний эрэгтэй лидерүүд эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийг хүндэтгэн үзэхгүй байгаа учраас 30 хувийн квотоо сонгуулийн өмнө 20 хувь болгож хуулиа өөрчилсөн явдал.Шившигтэй ухралт! ” гэсэн юм. Нээрээ л шившигтэй ухралт. Тэрбээр цааш нь, ”эмэгтэйчүүд өөрсдөө улс төрийн шийдвэр гаргах эрхийнхээ төлөө тууштай тэмцдэггүй. Энэ нь Монголын улс төрд эрс шинэчлэл хийгдэхгүй,нийгэмд сэтгэлгээний өөрчлөлт гарахгүй байгаагийн үндсэн илэрхийлэл,бас шалтгаан юм” гэв.
    Хэзээнээсээ бэлэн жишээ туршлага дууриах дуртай бидэн эмэгтэйчүүдийн квотын асуудлаараа гадагш дахин нэг харахад илүүдэхгүй.Миний сайн мэдэх АНУ-д эмэгтэйчүүд улс төрийн хувьд үсрэнгүй хөгжиж, сүүлийн 10 жилийн хугацаанд Конгресс дахь эмэгтэйчүүдийн тоо 2,5 дахин, Сенатад 4,5 дахин өсчээ. Социологийн судалгаанаас харахад Америкчууд эмэгтэй хүн ерөнхийлөгч болсон тохиолдолд хүлээж авахад бэлэн байна. 1960-аад онд эмэгтэй хүн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдвөл нийт хүн амын 40 хувь нь түүнд саналаа өгөхөд бэлэн гэсэн бол энэ тоо өнөөдөр 75 хувьд хүрчээ.
    Эмэгтэйчүүдээ тун доогуур үздэг хэмээн бидний ихэнхийн ойлгосоор ирсэн лалын орнуудын нэг болох Пакистаны парламентын гишүүдийн 22,5 хувь эмэгтэйчүүд. Саяхныг хүртэл Пакистаны улс төрийн бүтцэд эмэгтэйчүүд дөнгөж 5 хувийг эзэлж байв. Эрх баригчид жендерийн тэгш эрхийн талаар хойрго ажиллаж байсан тул идэвхтэн эмэгтэйчүүд өөрсдийн хүчээр төрийн бүтцийн нэгэн хэсэг болж түүнийгээ өөрсдийн талд ашиглахаар шийджээ. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах бүлэг, эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагууд ядуу эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй хамтран ажиллаж нам, төрийн байгууллагуудад эмэгтэйчүүдийг лоббидож эхэлжээ.
    Ер нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байгаа орнуудад авлига буурсан, шударга ёсон эрс өргөжсөн гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр эмэгтэйчүүд нь хүн амын тал хувийг бүрдүүлдэг манай улсад эмэгтэйчүүдийн төлөөлөл шийдвэр гаргах түвшинд цөөн, хүчгүй байна гэдэг олон зүйлийг бид алдаж байна гэсэн үг. Эмэгтэйчүүд өөрийн мөн чанараараа нийгмийн хамгааллын асуудалд илүү анхаардаг. Юутай ч ойрын өдрүүдэд шийдвэр гаргах түвшинд болж өнгөрөх улс төрийн үйл явц,тэр тусмаа эрх баригч нам-МАН-ын жендэрийн мэдрэмжийг харцгаая.

    Ц.Сарантуяа
    Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн,Олон улсын сэтгүүлч
  • Багц 24: Монгол төрийн их баяр наадам айсуй
    2016 оны 7 сарын 07
    Үндэсний их баяр, наадам болоход ердөө дөрөв хоног үлдлээ. Энэ жил Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой тохиож байгаа билээ. Тэгш ой тохиосон энэ жилийн наадамд 1072 бөх зодоглох бөгөөд өргөн дэлгэр наадам болно гэдгийг албанхан онцолж, зохион байгуулалтын ажлыг эрчимжүүлэн бэлтэл ажлаа хангаад байгаа билээ. Тэгвэл үндэсний их баяр наадмын талаарх багц мэдээллийг хүргэж байна.
  • Наадмын тасалбарыг худалдаалж эхэллээ
    2016 оны 7 сарын 07
    Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмын тасалбарыг өнөөдрөөс эхлэн Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний билетийн кассаар худалдаална.
  • Зурхай: Өнөөдөр тэрсүүд өдөр
    2016 оны 7 сарын 07

    2016.7.7, Пүрэв гараг / Билгийн тооллын: 3
    Зуны адаг хөхөгчин хонин сар
    Найман цагаан мэнгэтэй цагаан бар өдөр

    Аргын тооллын: 2016.7.7, Пүрэв гараг
    Наран ургах шингэх: 06.02-21.53
    Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно
    Барилдлага: Үл зохилдох
    Шүтэн барилдлага: Авахуй

    Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номруулах үйлд сайн. Эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Замд гарвал олз олох сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих хангинавал зочин ирэх баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирнэ. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.
  • Улаанбаатарт 29 хэмийн дулаан байна
    2016 оны 7 сарын 07
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 33-38 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ . Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 31-33 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 19-24 градус, өдөртөө 32-37 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.
  • МАН-ын бага хурал түр завсарлалаа
    2016 оны 7 сарын 06
    Fdgg
  • Настай эмээг дээрэмдсэн этгээдүүдийг шүүх хурал дахин хойшиллоо
    2016 оны 7 сарын 06
    Өнгөрсөн нэгдүгээр сард Баянгол дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт орон сууцны байрны орцонд өндөр настай эмээг дээрэмдэж, улмаар шатаар чирч биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан билээ.
  • Гамшгаас хамгаалах сайн дурын ажиллагааны заавар батлагдлаа
    2016 оны 7 сарын 06
    Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд сайн дурын оролцоог нэмэгдүүлэх, тэднийг бүртгэлжүүлж, үйл ажиллагааг тогтмолжуулах, эрх зүйн орчинг тодорхой хэмжээгээр бүрдүүлэх зорилгоор “Гамшгаас хамгаалах сайн дурын ажиллагааны нийтлэг журам”-ыг боловсруулж, Монгол Улсын Шадар сайдын 2016 оны 34 дүгээр тушаалаар батлуулсан билээ.

    Энэхүү журамд “Гамшгаас хамгаалах сайн дурын ажиллагааны зааврыг Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална” гэж заасны дагуу “Гамшгаас хамгаалах сайн дурын ажиллагааны заавар”-ыг ОБЕГ-ын даргын 2015 оны А/185 дугаар тушаалаар батлуулаад байна.

    Уг заавар нь “Гамшгаас хамгаалах сайн дурын ажиллагааны нийтлэг журам”-ыг хэрэгжүүлэх, журамд тусгагдсан сайн дурын ажиллагааг зохион байгуулах ерөнхий арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа, түүний дэс дараалал, холбогдох эрх зүйн баримт бичгийн загвар зэргийг нарийвчлан тодорхойлж, төв, орон нутгийн удирдлага, онцгой байдлын байгууллагад сайн дурын ажиллагааг зохион байгуулах гарын авлага, заавар, зөвлөмж болгоход чиглэж байгаа юм.

    Орон нутгийн сайн дурын ажиллагааны хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох, сайн дурын ажилтны ажлын чиг үүргийг боловсруулах, сайн дурынхныг бүртгэх, гэрээ байгуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, сайн дурын бүлэг, хэсэг байгуулах, түүний удирдлага зохион байгуулалт, багаж хэрэгсэл, сургалт дадлагыг төрөл, эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, сайн дурын хэсгийн хүлээх үүрэг, бэлэн байдын талаар тусгажээ.

    Мөн гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сайн дураар оролцох хүсэлтэй иргэд, олон нийтийн оролцоог хангах, ажиллах нөхцлийг хангах, сайн дурынхныг чөлөөлж, гэрээг цуцлах зэрэг үйл ажиллагааг хэрхэн аль байгууллага, албан тушаалтан хариуцан зохион байгуулах талаар ч тусгагдсан болно.

    Энэхүү зааврыг боловсруулахад үнэтэй санал, зөвлөмж өгч дэмжлэг үзүүлэн ажилласан бүх байгууллага, Онцгой байдлын газар, хэлтсийн дарга, албан хаагчдад талархлаа илэрхийлье.
  • Улсын онцгой комисс: Улаанбурханы өвчлөл 1.5 дахин буурсан
    2016 оны 7 сарын 06
    Улсын онцгой комиссын 2016 оны III хурал өнөөдөр болж, цаг үеийн 4 асуудлыг хэлэлцлээ.

    Улаанбурхан өвчний дэгдэлтийн нөхцөл байдалд үнэлгээ дүгнэлт өгөх, халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг уялдуулан зохицуулах үүрэгтэй Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсгийн хийсэн ажлын тайлан, үр дүнгийн талаар ЭМСЯ-ны Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Энхболд танилцууллаа. Энэ оны эхний 5 сарын байдлаар 27363 иргэн улаанбурхан өвчнөөр өвчилсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 14 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин сүүлийн 7 хоногийн байдлаар 116 хүн өвчилсөн нь өмнөх 7 хоногтой харьцуулахад 26 хувиар буурсан үзүүлэлт. Өвчний дэгдэлт буурч байгаа бөгөөд дархлаажуулалт хийсэн насныхны хувьд өвчлөл 1.5 дахин буурсан гэдгийг онцолсон юм.

    Цаг агаарын урьдчилсан төлөвөөр 7 дугаар сарын 7-10-нд 38 хэм хүртэл хэт халах магадлалтай байгаа бол баяр наадмын өдрүүдэд бага зэргийн бороо орно, 13-наас цаг агаар сэрүүсэн 21 хэмд хүрч, аадар бороо, мөндөр, аянга, цахилгаан, хүчтэй салхи зэрэг үзэгдэл болох төлөв ажиглагдаж байна гэж УЦУОШГ-ын дарга Д.Цогт-Очир мэдээлэв.

    Мөн улсын онцгой комиссын эхний хагас жилийн ажлын тайлан, цаашид шийдвэрлүүлэхээр хүлээгдэж байгаа хөрөнгийн асуудлуудын талаар тус комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар танилцууллаа.

    Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ц.Оюунбаатар шуурхай ажлын хэсгийг татан буулгаж байгааг онцлоод улаанбурхан өвчин ес дүгээр сараас дахих магадлалтай гэсэн ДЭМБ-ын шинжээчдийн зөвлөмжийн дагуу ЭМСЯ-нд нөхөн дархлаажуулалтыг үргэлжүүлэн зохион байгуулахыг үүрэг болгов. Мөн комиссын гишүүдэд хариуцсан чиглэлээрээ өвөлжилтийн бэлтгэл ажлыг ханган ажиллах, гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгах асуудлыг Засгийн газрын хуралдаанд яаралтай оруулж, шийдвэрлүүлэхийг даалгав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
  • “Сэрсэн тал” соёлын наадам болно
    2016 оны 7 сарын 06
    “Сэрсэн тал” соёлын наадам Хүй долоо худагт болно.
5258 5259 5260 5261 5262 5263 5264
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ц.Ганзориг: Хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч өөртөө шинэ эрх мэдэл нэмэх, УИХ-ын гишүүнийг “эгүүлэн татах” зохицуулалт тусгагдаагүй
    3 цаг 10 мин
  • 2026 онд Counter-Strike 2-ын календарьт багтсан олон тэмцээнүүдээс IEM Rio 2026 онцгой байр суурь эзэлж байна
    5 цаг 21 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    11 цаг 24 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    11 цаг 33 мин
  • Багш нар “Компьютерийн сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDCN сургалтад хамрагдлаа
    11 цаг 42 мин
  • Улаанбаатарт 3 градус дулаан байна
    11 цаг 53 мин
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    Өчигдөр 19 цаг 37 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    Өчигдөр 19 цаг 30 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    Өчигдөр 09 цаг 31 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    Өчигдөр 09 цаг 22 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК