Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН-ын жендэрийн мэдрэмж буюу Төрд ”гологдсон” хүүхнүүд

2016-7-07
0
ЖИРГЭХ

Нилээдгүй хугацаанд харьд байсан миний бие эх нутагт саяхан болж өнгөрсөн УИХ-ын сонгуулийг жендэрийн квот талаас нь учиргүй ажиглав.Энэхүү хоёр гадаад үг нь эмэгтэйчүүд,  эрэгтэйчүүдийн төрийн эрх барих байгууллага дахь төлөөллийн хуульчлагдсан тоо хэмжээ гэдгийг олон нийт хэдийнээ мэдэх болжээ.Энэ бол дэвшил. Харин амьдрал дээр биелэх нь Монголын нийгэмд тааруухан хэвээр байгаа нь харуусмаар.

Судлаачдын тогтоосноор аль ч улсын парламентад эмэгтэйчүүд 30-40 хувийг эзэлж байх ёстой байдаг. Энэ нь тухайн парламентын гаргах аливаа шийдвэрийн шинж чанарыг тодорхойлж, улс төрийн соёлыг бүхэлд нь өөрчилдөгөөрөө давуутай. Гэтэл Монголын саяын сонгуулиар "архаг" улс төрч Б.Оюунхорол тэргүүтэй 13 эмэгтэй парламентад 20 хувь хүрэхтэй үгүйтэй суудал эзлэв. Улсын нийт хүн амын 51,7 хувийг бүрдүүлдэг эмэгтэйчүүдийн хувьд энэ хувь хангалтгүй.


Одоо бид шинэ засгаа бүрдүүлнэ.Энд тэнд нисч яваа болжморуудын түгээж буй мэдээллээс харахад шинэ засагт эмэгтэй хүний үнэр алга.Төрийн гурван өндөрлөгийн албыг бол энэ зуунд ярихын хэрэггүй бололтой.Үүний дараа яамдын сайд,төрийн нарийн,газар хэлтсийн дарга, агентлагийн захирал гэх мэт эрх мэдэл бүхий албууд цуврана. Тэр болгонд эрчүүдийн нэгэн адил эмэгтэйчүүд санаа хаях эрхтэй. Гэвч яг одоогийн амьдрал дээр бас л үнэрлүүлэх төдийгөөр орхих төлөвтэй.


Төрд зүтгэх эмэгтэй тийм ховор зэвэр байна гэж үү.Тэд мэдлэг ухаанаар эрчүүдээс тэгтлээ их дутаад байна гэж үү.Ийм олон олон асуултыг эрх баригч намын удирдагаас дахин дахин асуумаар.Өндөр албаа хүлээн авсаны дараа манай нэгэн том улс төрч "би эмэгтэй хүнтэй ажиллахгүй" гээд хамтран зүтгэж явсан бүсгүй анд дүүг маань төрхөмд нь буцаасан бэлээхэн жишээ би мэднэ.


Энэ мөчид Монголын ардчилалд тод од болж нэгэн цагт гялалзаж явсан Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд Сургуулийн анд экс гишүүн Х.Хулан,Гадаад Харилцааны экс сайд Н.Туяа нарыгаа хүндэтгэнэм. Мэргэшсэн улс төрчид үе үехэн хол "цөлөгдөөд" байгаа Б.Дэлгэрмаа, Т.Ганди нар ч тэдний нэгэн адил. Ер нь улс төрд зайлшгүй байх ёстой эмэгтэйчүүдийн нэрсийг энэ мэтээр хөврүүлж болно.


Өдгөө Монголд шинэ цагийн чадварлаг бүсгүйчүүд төрөн гарч ирж байгааг сэтгүүлчийн хувьд бахархан харж байна.Саяхан АНУ дахь Монгол Телевизийнхээ нэвтрүүлэгт МУИС-ийн дэд профессор,эдийн засгийн ухааны доктор С.Даваасүрэнг урьж, ярилцлага хийлээ. Түүнийг би Америкт доктор хамгаалж байхын мэднэ.Эдийн засгийн сэдвээр хэвлэлд энгийн үгээр илэрхийлсэн ярилцлага өгч,цуврал нийтлэл бичээд байгааг нь хэсэг ажиж уншиж байв. Ямар сайхан мэдлэг ухаантай бүсгүй вэ гэж биширсэн. Би улсын эдийн засгийн байдал,өр зээл, ядуурал гээд л нийт 23 асуултанд хариулт авсан. Даваасүрэн доктор бодит байдлыг тоо баримттайгаар хурц тод хариулна билээ.Ярилцлагынхаа дараа миний бие иймэрхүү мэргэшсэн сайн эдийн засагчид төрд гараасай билээ гэж сэтгүүлчийнхээ хувьд үнэлэн бичихэд маш олон хүн санаа нэгдэн сэтгэгдлээрээ урам өгсөн юм. Энэ бол сүүлийн үед эрчээ аваад байгаа Нүүр ном буюу Facebook дэх хувийн эрх чөлөөт индэрт маань болсон үйл явц. С. Даваасүрэн МАН-ын дарга М.Энхболдын Эдийн засгийн бодлогын орон тооны зөвлөх. Сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулахад доктор бүсгүйн оюун ухаан зонхилсон байх.Сэтгүүлчийн хувьд би түүнийг ахиц дэвшилтийн орон зайгаар мэдрэн харж байгаа боловч тэр УИХ-ын сонгуульд нэр дэвшсэнгүй. Эрдэмтэд эд хөрөнгийг голлодоггүй болохоор "мөнгөний сонгуульд" тэнцээгүй байж мэднэ.Одоо харин гүйцэтгэх засаглалд яах бол... Багш хүн болохоороо боловсролын салбарыг түвэггүй аваад явахаас өгсүүлээд түүнд бусдаас давуу хийж бүтээх олон чанар байгааг энэ далимд өгүүлсүй.


Төрийн эрхийг барих гэж байгаа МАН угтаа хүний нөөцөөр арвин байх ёстой. Тус намын халуун тогоонд ид буцалж яваа нарийн бичгийн дарга Х.Булгантуяа гэгч бүсгүйг эчнээ мэднэ. Эмэгтэй хүн гээд гологдчихгүй бол Америкийн дэлхийд нэр хүндтэй сургуульд мастер хийсэн залуухан тэр хүмүүн дээш нилээн явах нигууртайсан. Энэ мэт олон сайхан бүсгүйчүүдээ хөхүүлэн дэмжмээр байна.


Миний бие 1995 онд Бээжин хотод болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн 4-р Бага хурал,Засгийн газрын бус байгууллагуудын чуулга уулзалтаас эхлээд эдүгээ цагийн Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганыг Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны дэмжлэгтэйгээр Малайзын Куала Лумпур, Францын Парис, Бразилийн Сан Паулогоос нэвтрүүлж дамжуулсанаараа сэтгэлийн баяртай байдаг.


Өнөөдөр дэлхий дахинд квотын системээр зорилгоо биелүүлж амжилтанд хүрсэн хэд хэдэн орон бий.  Скандинавын орнуудад  (Швед, Финлянд, Исланд, Норвеги, Дани) эмэгтэйчүүд парламентад 30-56,3 хувийг эзэлдэг.  Европын бусад оронд (Андорра, Нидерланд, Бельги, Испани Герман, Серби, Словени, Беларусь, Македони), мөн Латин Америкийн зарим оронд (Куба, Никарагуа, Коста-Рика, Аргентин, Эквадор, Гайана), Африкийн хэд хэдэн  оронд (Руанда, Сейшелийн арлууд, Сенегал, ӨАБНУ, Мозамбик, Ангол, Танзани, Уганда, Непал, Бурунд) эмэгтэйчүүд парламентын шийдвэрт нөлөөлөх хэмжээнд ажилладаг. Энэ нь тухайн нийгмийн анхдагч нөхцөл байдлаас гадна эмэгтэйчүүдийн хөдөлгөөн, эмэгтэйчүүдийн намын хичээл зүтгэлийн үр шим юм.  Голдуу зүүний чиглэлийн хүчийг төлөөлсөн эмэгтэйчүүдийн нам сонгогчдынхоо тоог олшруулж дэмжлэгийг нь авахын тулд жендерийн мэдрэмжтэй мөрийн хөтөлбөр дэвшүүлжээ. Улмаар жендерийн тэгш эрхийн тухай үзлийг тээгч, эмэгтэйчүүдийн улс төрийн тэмцлийн үлгэр дууриалал болсон эмэгтэйчүүдийн намын бүлгүүд бий болжээ.


Энэ бүхнийг манай төр засаг,намуудын удирдлагууд сонсож амжихгүй яваа гэдэгт итгэмээргүй.Хэтрүүлэн мунхаглахад мэдэхийг хүсэхгүй,мэдсэн ч биелүүлэхийг хүсэхгүй байгаа болов уу.Эмэгтэйчүүдээр жинхэнэ мэргэшиж,бүхий л амьдралаа зориулан яваа Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Ж.Эрдэнэчимэгтэй квотын талаар санал солилцоход, "аль ч улс төрийн хүчний эрэгтэй лидерүүд эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийг хүндэтгэн үзэхгүй байгаа учраас 30 хувийн квотоо сонгуулийн өмнө 20 хувь болгож хуулиа өөрчилсөн явдал.Шившигтэй ухралт! " гэсэн юм. Нээрээ л шившигтэй ухралт. Тэрбээр цааш нь, "эмэгтэйчүүд өөрсдөө улс төрийн шийдвэр гаргах эрхийнхээ төлөө тууштай тэмцдэггүй. Энэ нь Монголын улс төрд эрс шинэчлэл хийгдэхгүй,нийгэмд сэтгэлгээний өөрчлөлт гарахгүй байгаагийн үндсэн илэрхийлэл,бас шалтгаан юм" гэв.


Хэзээнээсээ бэлэн жишээ туршлага дууриах дуртай бидэн эмэгтэйчүүдийн квотын асуудлаараа гадагш дахин нэг харахад илүүдэхгүй.Миний сайн мэдэх  АНУ-д эмэгтэйчүүд улс төрийн хувьд үсрэнгүй хөгжиж, сүүлийн 10 жилийн хугацаанд  Конгресс дахь эмэгтэйчүүдийн тоо 2,5  дахин, Сенатад 4,5 дахин өсчээ. Социологийн судалгаанаас харахад Америкчууд эмэгтэй хүн ерөнхийлөгч болсон тохиолдолд хүлээж авахад бэлэн байна. 1960-аад онд эмэгтэй хүн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдвөл нийт хүн амын 40 хувь нь түүнд саналаа өгөхөд бэлэн гэсэн бол энэ тоо өнөөдөр 75 хувьд хүрчээ.


Эмэгтэйчүүдээ тун доогуур үздэг хэмээн бидний ихэнхийн ойлгосоор ирсэн  лалын орнуудын нэг болох Пакистаны парламентын гишүүдийн 22,5 хувь эмэгтэйчүүд. Саяхныг хүртэл Пакистаны улс төрийн  бүтцэд эмэгтэйчүүд дөнгөж 5 хувийг эзэлж байв. Эрх баригчид жендерийн тэгш эрхийн талаар хойрго ажиллаж байсан тул идэвхтэн эмэгтэйчүүд өөрсдийн хүчээр төрийн бүтцийн нэгэн хэсэг болж түүнийгээ өөрсдийн талд ашиглахаар шийджээ. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах бүлэг, эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагууд ядуу эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй хамтран ажиллаж нам, төрийн байгууллагуудад эмэгтэйчүүдийг лоббидож эхэлжээ.


Ер нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байгаа орнуудад авлига буурсан, шударга ёсон эрс өргөжсөн гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр эмэгтэйчүүд нь хүн амын тал хувийг бүрдүүлдэг манай улсад эмэгтэйчүүдийн төлөөлөл шийдвэр гаргах түвшинд цөөн, хүчгүй байна гэдэг олон зүйлийг бид алдаж байна гэсэн үг. Эмэгтэйчүүд өөрийн мөн чанараараа нийгмийн хамгааллын асуудалд илүү анхаардаг. Юутай ч ойрын өдрүүдэд шийдвэр гаргах түвшинд болж өнгөрөх улс төрийн үйл явц,тэр тусмаа эрх баригч нам-МАН-ын жендэрийн мэдрэмжийг харцгаая.


Ц.Сарантуяа
Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн,Олон улсын сэтгүүлч

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • зочин (103.57.92.67)
    МАН-д сайд хийчихээр эмэгтэйчүүд байгаа шүү. гол нь хүнээ зөв томилоосой билээ. Заавал давхар дээл өмсүүлж яах гээ вээ. их хурлын гишүүнийг давхар сайдад томилж том онигоо боловдоо. өмнө нь сайд хийж байсан туршлагатай эмэгтэйчүүдээсээ томилоорой гэж хэлмээр байна. энэ нийтлэлд дурдагдсан Булгантуяа, Ганди зэрэг хүүхнүүдийг сайд болоход иргэн хүний хувьд дэмжинэ шүү.
    2016 оны 07 сарын 10 | Хариулах
  • zochin (202.179.31.101)
    Bid chini baigaliin amitan.Baigaliin huuliig zorchson ym yriad baih ym.Baigal eregtei hvnd 400 myngan mylard ed es tarhind ni zayajee,Emegtei hvnd 300 myngan mylard ed es zayajee.Ene ni olon ulsin shinjleh uhaanaar batlagdsan zvil.Ingeed bodood vzdee.ANU-g duuriah albagvi.Nerteigeer ni ehiin erht esiig bii bolgochihdoo
    2016 оны 07 сарын 08 | Хариулах
  • Зочин (27.123.214.122)
    Davaasuren namyn yalaltad tom huvi nemer oruulsan gene uu kkkk. Za ene ch magtana magtana gehed arai dendnee. Darga boloh sanaatai hooson magtaal bichihee bolij uz. Uchuuhen haragdaj bna. Ediin zasag hetsuudlee, haranhui angal ruu burmusun orloo ch geh shig surjin yariltslagyg ni harj bsan. Harin hundrelees yaj garah talaar neg ch shine sanaa baigaagui shuu. Iim chadvargui hunees zuvluguu avah hereg bna uu MAN? Bolovsrolyn said boloh tom ahadsan ambitstai yum bna gej oilgogdoj bna. Oyutnuuddaa chanartai hicheel zaahaa bod Davaasuren guia.
    2016 оны 07 сарын 08 | Хариулах
  • Зочин (27.123.214.122)
    USA d jinhene elite Ivy ih surguuli tugssun bol bas hargalzaj uzej bolnoo. Heden myangan chanartai chanargui surguuli baidag. America-d sursan bolgon mundag gej helj bolohgui. Turiin albany turshlaga medleg amidralyn uhaan tugssun surguuliad iluu chuhal. Doctor bagsh zaaval turd heregtei gej uzvel Haschuluun, Altantsetseg, Otgontugs geed Davaasurengees tolgoi iluu humuus baiga biz de. Davaasurengiin yamarhuu chadvargui bagsh ve gedgiig oyutnuud medne dee. Ambitsaa daraach, muuhai haragdaj bna.
    2016 оны 07 сарын 08 | Хариулах
  • Зочин (27.123.214.122)
    Setguulch tany sanaag yostoi oilgosongui. Ih hurald songogdson emegteichuudiig chadvargui, munguur songogdson gej heleh geed baigaa yum uu. Davaasuren gegch emegtei zahialgaar bichuulsen ni haragdaj baina. Gadaadad doctor hamgaalsan bolgon mundag aguu bishee. Heden too tseejilj surhii yarisan hun l uhaantai baih albagui. Ih hurald ner devshih geed chadaagui, harin odoo said boloh tom muruudul teej eldev yum bichuulj uuriiguu magtuulj baigaa Davaasurend alban tushaal uguud demii biz de. Turiin ajil neg udur ch hiij uzeegui, amidralaas tasarsan onol yaridag ih surguuliin bagsh Davaasuren bagshiin ajlaa chanartaihan hiisen ni deer.
    2016 оны 07 сарын 08 | Хариулах
  • Hmm (45.117.34.5)
    Za ter Bulgantuya l bish shu. Hudlaa reklamni pauz shu de. Bdag l gadaadad master hiisen huuhen. Busad ni bol bolj bnaaa.
    2016 оны 07 сарын 08 | Хариулах
  • irgen (150.129.143.40)
    Mongoliin Emegteichuudiin holboo gej tag duugui,amaa udsen gazar bna.Bodvol tatan buugdaagui baimaar.Zarim ohid,busguichuud tiv,delhiid yamar saihan amjilt gargaj bna.Tosch uulzahgui yom.Davaasuren doktor USGazriin darga baisan mun bol chadaltai emegtei.Echimeg shig tavitargui emegtei turd hereggui ee!
    2016 оны 07 сарын 08 | Хариулах
  • зочин (202.9.40.99)
    миний дүү зөв хэлж удахгүй би монгол дэлгэц гэж фесбук нээх гэж байгаа хоёул нийлж сайхан уран бүтээл хийнэ олон жил хамт ажилсан ах чинь
    2016 оны 07 сарын 07 | Хариулах
  • Зочин (104.51.227.61)
    Ta eeree ANU -d yu xiij baisan be ? aria xvn xardag ajil xiideg baisan biw bezdee.
    2016 оны 07 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.10.23.111)
    ЭР МУУ Ч ЭМИЙН ДЭЭР ЭМЭЭЛ МУУ Ч МОРИН ДЭЭР
    2016 оны 07 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.10.23.111)
    Мөнхөө Занаа Сүхжаргалмаа нар шиг тулахтай мэдлэгтэй эх оронч хүүхэнүүд хэрэгтэй Хулгайч дагсан бөхөс хэрэгүй
    2016 оны 07 сарын 07 | Хариулах
    • Иргэн
      Энэ ч естой үнэн шүү
      2016 оны 07 сарын 07
  • уншигч (103.229.121.116)
    эмэгтэйчүүд төрийн ордонд Эрдэнэчимэг шиг ажил хийгээд байвал яаж төрийн өндөр албанд ажиллах юм бэ?...
    2016 оны 07 сарын 07 | Хариулах
  • zochin (59.153.113.240)
    Зочин Odoohondoo MAN-aas turiin said hiih gants emegtei ni Oyunhorol l baina. Busad ni arai boloogui, bas hooson ambitsaa udirdaj surah heregtei. Yun bulganzaya, davaasuren, huuchchuulaa ehleed taviad ene shinkovuudaa dagalduulah yostoi. Turiin ajlyg iim juldrai basgadad ugch togloj bolohgui.yumand chin zereg zindaa, zangarag, turshlaga gej yum bii, gender mender geed harin soliorood unavaa. er ni gender yarisan yumnuud dandaa butelgui, hiisen buteesen yumgui gonshignuur yumnuud baidiin shuu. MAN hangalttai jenderiin medremjteigee haruulsan, odoo boloo, Turd ems olshirvol er ni demii, er hunii uhaan nunjig dutdag yum 0 минутын өмнө Хариулах
    2016 оны 07 сарын 07 | Хариулах
  • Зочин (43.242.242.188)
    Odoohondoo MAN-aas turiin said hiih gants emegtei ni Oyunhorol l baina. Busad ni arai boloogui, bas hooson ambitsaa udirdaj surah heregtei. Yun bulganzaya, davaasuren, huuchchuulaa ehleed taviad ene shinkovuudaa dagalduulah yostoi. Turiin ajlyg iim juldrai basgadad ugch togloj bolohgui.yumand chin zereg zindaa, zangarag, turshlaga gej yum bii, gender mender geed harin soliorood unavaa. er ni gender yarisan yumnuud dandaa butelgui, hiisen buteesen yumgui gonshignuur yumnuud baidiin shuu. MAN hangalttai jenderiin medremjteigee haruulsan, odoo boloo, Turd ems olshirvol er ni demii, er hunii uhaan nunjig dutdag yum
    2016 оны 07 сарын 07 | Хариулах
  • zochin (59.153.113.240)
    Зөв бичсэн байна. МАН мэргэжлийн ЗГ байгуулна гэж амласан, одоо тэр амлалтандаа хүрэх л үлдлээ. Их хурлын гишүүнээр сайд хийлгэх ямар хэрэгтэй юм бэ? Танай нам хангалттай боловсон хүчинтэй биз дээ? Сайд хийчихээр чадварлаг эмэгтэйчүүд зөндөө байгаа. Булгантуяа боломжийн санагдаж байна, Ганди ч өлхөн хийчихнэ, их туршлагатай мундаг эмэгтэй шүү дээ, Даваасүрэнг чадна гэж бас бодож байна даа. Харамсалтай энэ намын удирдлагууд нь хэр ухаантай хүмүүс байгаа юм, арай харалган биш биз дээ гэж найдъя. Бас хажуугаар нь хэдэн атаархуу хүүхнүүд бий, намын журмын нөхрөө муулаад л бичээд байх юм, тийм хүмүүсийг л битгий сонгочихоосой доо.
    2016 оны 07 сарын 07 | Хариулах
  • Найдвар (59.153.112.197)
    Зөв бичсэн байна. МАН мэргэжлийн ЗГ байгуулна гэж амласан, одоо тэр амлалтандаа хүрэх л үлдлээ. Их хурлын гишүүнээр сайд хийлгэх ямар хэрэгтэй юм бэ? Танай нам хангалттай боловсон хүчинтэй биз дээ? Сайд хийчихээр чадварлаг эмэгтэйчүүд зөндөө байгаа. Булгантуяа боломжийн санагдаж байна, Ганди ч өлхөн хийчихнэ, их туршлагатай мундаг эмэгтэй шүү дээ, Даваасүрэнг чадна гэж бас бодож байна даа. Харамсалтай энэ намын удирдлагууд нь хэр ухаантай хүмүүс байгаа юм, арай харалган биш биз дээ гэж найдъя. Бас хажуугаар нь хэдэн атаархуу хүүхнүүд бий, намын журмын нөхрөө муулаад л бичээд байх юм, тийм хүмүүсийг л битгий сонгочихоосой доо.
    2016 оны 07 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.179.17.162)
    ene setgvvlchiin bichsen vnen
    2016 оны 07 сарын 07 | Хариулах
  • Зочин (203.237.217.165)
    За ёстой уучлаарай. Монголд жендер ярих гэж байгаа бол бүр ёстой соорий. Манай эмэгтэйчүүд бол чадалтай, боловсролтой, биеэ даасан, эрчүүдээсээ хараат бус, өвөрмөц эрх чөлөөтэй, эдийн засгийн эрх мэдэлтэй хүмүүс. Парламентэд ийм тооны эмэгтэй байхад хаваасаг. Олон юм гоншгонох утгагүй. Жендэр ярихаасаа өмнө уламжлалт соёлоо эргэн нэг тунгаагаад үз. Сүүлдээ феминизм ярих гээд байгаа ч юм уу гэсэн бодол төрөв.
    2016 оны 07 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.55.191.76)
    Таны санаа бодлыг сайн ойлгосонгүй, Сонгогдож гарсан эмэгтэйчүүдийг голоод байгаа юм уу, Аль эсвэл өөрөө өрсөлдөөгүйдээ гомдоод байгаа юм уу. Санал нэгдэх зүйл бол МАНамд маш олон чадвартай хүмүүс байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Та сэтгүүлч хүн, Жаахан бодолтой бичмээр байна шүү,
    2016 оны 07 сарын 07 | Хариулах
  • Хуульч (202.9.40.183)
    ЭНЭ СЭТГҮҮЛЧ НЭРТЭЙ ХҮН ИХ ГОМДОЖ УХААНТАЙ ДҮР ЭСГЭН ОДООГЫН НӨХДҮҮДЭЭСЭЭ ХАРИУГАА АВЧ БАЙГАА ЮМ БАЙХДАА ??? ЧИНИЙ ЯВСАН ГАЗАР ХЭРҮҮЛ ,АТААРХАЛ, ӨШ ХОНЗОН БАЙДАГ ГЭЖ МЭРГЭЖЛ НЭГТ ЧИНЬ ЯРЬДАГ НЬ ҮНЭН ЮМ БАЙНА ДАА???
    2016 оны 07 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.131.252.213)
    АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. Үр дүн ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа баяжина. Зорилго нь тэр. АН хийхийг нь хийнэ. Сурсан нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Энэ үгийг мөч бүр санаж байгаарай гэж Ленин багш хэлсэн. МАН-ыхаан
    2016 оны 07 сарын 07 | Хариулах
  • иргэн (122.201.22.249)
    Монгол эмэгтэйчүүд амбиц ихтэй , атаархуу, дээшлэх тусмаа хөөрүү. С. Оюун шиг байж чадах хүн цөөхөн . Ихэнхи нь Эрдэнэчимэгэрхүү.
    2016 оны 07 сарын 07 | Хариулах
  • зочин (202.131.234.234)
    эмэгтэйчүүдээ дэмжмээр юмаа МАН. Боловсрол, эрүүл мэндь нийгмийн хамгааллын яамнуудаа эмэгтэйчүүддээ өгөөчээ. Сонгуулиар жэндэр яриад байсан улс яасан бэ? Ялангуяа парламентад суусан эмэгтэйчүүд энэ тал дээр дуу хоолойгоо өргөөчээ. Парламент, гүйцэтгэх засаглал аль алинд нь л эмэгтэчүүдийн квот байж гэмээн тэр жэндэрийн тэгш эрх гэж юм чинь хангагддаг юм. өөрсдөө орж суучихаад таг болчихдог НАМЭХ ийн эмэгтэй гишүүд муу л байна даа.
    2016 оны 07 сарын 07 | Хариулах
  • zochin (103.23.51.1)
    Ганди бол хогийн ургамал.
    2016 оны 07 сарын 07 | Хариулах
    • зочин
      өөрөө хогийн ургамал
      2016 оны 07 сарын 07
  • zochin (103.23.51.1)
    Ганди бол хогийн ургамал.
    2016 оны 07 сарын 07 | Хариулах
  • zochin (103.23.51.1)
    Ганди бол хогийн ургамал.
    2016 оны 07 сарын 07 | Хариулах
  • zochin (103.23.51.1)
    Ганди бол хогийн ургамал.
    2016 оны 07 сарын 07 | Хариулах
  • зочин (202.9.40.110)
    Гадаадад төгссөн гэхээр л агуу мэдлэгтэй болчихдоггүй юм даа. Боловсролын еалбарыг гадаад төгссөн гантөмөр яаж самрав харж байна уу хамгийн гол зүйл бол монгол ахуй зан заншилыг тэр гадаадтай нь уялдуулж хослуулж байж л энэ боловсролын салбар хөгтжинө шүү
    2016 оны 07 сарын 07 | Хариулах
  • зочин (183.81.171.98)
    өргөс авсан юм шиг зүйл элбэг биш байх. тэр тусмаа улс төрд байдаггүй юм. алхам алхамаар ахиж дэвшиж шийддэг юм гэсэн шүү. улс төрд эмэгтэйчүүдийн эзлэх байр сонгуулиас сонгуульд ахиад дээшлээд л байгаа шүүдээ. хамгийн гол нь өөрсдөө өөрийгөө бэлдэх ёстой юм. та ч гэсэн өөрийгөө бэлдэж болно шүү. ингэж хэт хийрхэж, өдөө хатгах хандлага гаргах нь сайн үр дагвар авч ирэхгүй шүү. та өөрийгөө шаардлага хангах түшинд хүртэл бэлд л дээ
    2016 оны 07 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    2 цаг 1 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    2 цаг 25 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    2 цаг 27 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    2 цаг 39 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    2 цаг 46 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    4 цаг 53 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    5 цаг 8 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    8 цаг 10 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    8 цаг 32 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    8 цаг 49 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    8 цаг 52 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    9 цаг 7 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    9 цаг 16 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    9 цаг 27 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    9 цаг 56 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    10 цаг 8 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    10 цаг 16 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    10 цаг 27 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК