Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5256 5257 5258 5259 5260 5261 5262
  • Ганц бие Хонь шинэ харилцаа тогтооно
    2016 оны 7 сарын 08
    Хонь - (3/21-4/19)
    Эрч хүч бэлэглэгч Ангараг гараг нь Жинлүүрийн орд болон харилцааны хэсэгт аялж байгаа тул оргилсон хайртай учрах бололтой. Удаан үргэлжилсэн харилцаа оргилдоо хүрэх байх. Хэн хэн нь өөрийн гэсэн зүйлээ хийх хэрэгтэй. Ганц бие Хонь шинэ харилцаа тогтооно. Эхнээсээ бие даасан байдлаа хадгалахыг хичээх хэрэгтэй.
    Дэлгэрэнгүй
    Баасан, 2016 оны 07 сарын 08
    Үхэр - (4/20-5/20)
    Дэлгүүр хэсч эрч хүчээ барах нь заримдаа хамгийн сайн амралт шиг санагддаг. Бүхий л нөхцөл байдал болон үйл ажиллагаа төгс шийдэгдэхгүй гэдгийг санах хэрэгтэй. Асуудалд эзэрхэг түрэмгий байр сууринаас хандаж болохгүй. Хэрвээ та сүүлийн үед найз нөхөд, ах дүүдээ цаг заваа зориулаагүй бол тэдэнтэйгээ холбоо барь. Дараагийн долоо хоног хүртэл гэр эсвэл ажлын газартаа ямар нэгэн цахилгаан эсвэл шинжлэх ухааны тоног төхөөрөмж худалдаж авахгүй байсан нь дээр.
    Дэлгэрэнгүй
    Баасан, 2016 оны 07 сарын 08
    Ихэр - (5/21-6/21)
    Олон нийтийн цуглаан, улс төрийн жагсаал, сэтгэл зүйн сургалт зэрэг нь бусадтай харилцаа тогтоож, шинэ зүйл сурч мэдэх боломж өгөх болно. Зарим нэг нь олон хүний өмнө үг хэлэх хэрэгтэй болох бөгөөд айж сандрах хэрэггүй. Бүх зүйл сайхан болох болно. Олон хүн танаас зөвлөгөө авахыг хүснэ. Үүнд нэг их сандарч, гайхах хэрэггүй. Та хэзээ ч багшлах талаар бодож байгаагүй ч бусдад зааж зөвлөгөө өгөх тийм ч муу зүйл биш шүү.
    Дэлгэрэнгүй
    Баасан, 2016 оны 07 сарын 08
    Мэлхий - (6/22-7/22)
    Хэрэв та өвөрмөц эрэл хайгуул хийх сонирхолтой, энэ талаар суралцах хүсэлтэй бол хүсэл сонирхолоо дагахад тохиромжтой цаг мөн. Хэрэв бололцоотой бол хэвлэн нийтлүүлэх болон нэвтрүүлэг хийх салбар мэлхийнүүдэд тохирно. Зохиол бичих дуртай мэлхийнүүдэд үг амархан орж ирнэ. Багшлах, дадлагажуулах эсвэл өөр бусад аргаар мэдээ мэдээлэл дамжуулах ажил хийдэг хүмүүсийн хувьд гол агуулга, зарчмыг тайлбарлан бичихэд хэцүү биш байх болно.
    Дэлгэрэнгүй
    Баасан, 2016 оны 07 сарын 08
    Арслан - (7/23-8/22)
    Таны гол асуудал хөдөлгөөний дутагдал. Цэвэр агаар амьсгалан нарны илчийг мэдэр. Дасгал хөдөлгөөн сайн хийгээрэй. Өөрийн бодол санаагаа хоосол. Гэрийн ойролцоох биеийн тамирын клубт очиж хувийн дасгалжуулагчтай болж, эрүүл мэнддээ анхаарахыг хүсье. Хайртаасаа хол байхыг хүснэ. Юу бодож, мэдэрч байгаагаа түүнээс нуухын оронд шууд хэл. Түүнийг эргэлзээнд оруулах хэрэггүй. Та хоёрын хувьд хол байхад муудах зүйл байхгүй.
    Дэлгэрэнгүй
    Баасан, 2016 оны 07 сарын 08
    Охин - (8/23-9/22)
    Гэр бүлийн харилцаа болон ажил төрөлд урьдчилан тааварлаагүй олон асуудал гарна. Тиймээс энэ бүгдийг шийдэх гэж өөрийгөө зовоолгүйгээр зүгээр л зөнд нь орхихыг зөвлөж байна. Таны эргэн тойрондох хүмүүс танд тасралтгүй гомдоллож, таныг дарамтанд оруулах болно. Өөрийн эрч хүч, чадлаа дэмий зүйлд зарцуулалгүй, чадахгүй зүйлээ хийнэ гэж худал амлахгүй байхыг хичээ. Санхүүгийн харилцаанд эргэлзээтэй асуудлууд гарах бөгөөд мөнгөтэй холбоотой асуудалд болгоомжтой байхыг зөвлөе.
    Дэлгэрэнгүй
    Баасан, 2016 оны 07 сарын 08
    Жинлүүр - (9/23-10/22)
    Сурах, аялах, урлаг соёлын бүхий л ажил амжилттай. Та эрч хүчтэй сайн ажиллаж чадах ба таны хувийн хөгжил дэвшилд саад болох зүйлсийг давж чадна. Тиймээс аливаа асуудлыг хойш тавих хэрэггүй. Танд зорилгодоо хүрэхэд тань туслана гэсэн хэн нэгэнд бүү итгэ. Харин дотны хүн тань танд хэрэггэй хариулт өгөх болно. Хуулийн асуудлууд гэнэт эерэгээр шийдэгдэнэ. Ажил гэрийн хооронд завгүй гүйдэг жинлүүрүүд өөртөө цаг зав гаргана. Эцэг эх тань гэр бүлийн асуудалд тань орооцолдсоноос үүдэн ханьтайгаа үл ойлголцол үүсгэж болзошгүй. Зарим хүмүүс аялалд гарна.
    Дэлгэрэнгүй
    Баасан, 2016 оны 07 сарын 08
    Хилэнц - (10/23-11/21)
    Өнөөдөр та саад бэрхшээл, хангалтгүй нөхцөл байдалтай тулгарч мэднэ. Хэнд итгэх үгүйгээ шийдэхдээ болгоомжтой бай. Хуурмаг нөхцөл байдлаас сэрэмжил. Хайрын асуудал бага зэрэг төвөгтэй. Хэрвээ та амрагийн харилцаагаа сайжруулахыг хүсч байгаа бол итгэл найдвараа хэзээ ч алдаж болохгүй. Зан авираа өөрчлөх нь магадгүй цорын ганц эерэг шийдэл болж мэдэх юм.
    Дэлгэрэнгүй
    Баасан, 2016 оны 07 сарын 08
    Матар - (12/22-1/19)
    Санаа амар байж дасгал хөдөлгөөн хий. Хүч тэнхээ тэсвэр хатуужил, сорилт шаардсан ажлаа орхи. Өнөөдөр загасны ордонд байрлаж буй сарны нөлөөгөөр олон нийт таныг сайн дэмжих тул ажил үүргээ сайн гүйцэтгэ. Бусдад хүргэж буй үйлчилгээний хариуд та агуу сэтгэл ханамжийг авна. Зарим ганц бие матрууд хэрэг төвөгт орооцолдож, гэнэт их мөнгөний асуудалд холбогдоно. Хуурмаг байдал зонхилох тул шийдвэр гаргахдаа хайхрамжгүй хандахгүй байхыг анхааруулж байна.
    Дэлгэрэнгүй
    Баасан, 2016 оны 07 сарын 08
    Бумба - (1/20-2/18)
    Найз нөхөддөө туслахаас бүү цааргал. Яаран шийдвэр гаргахаас өмнө өөрийнхөө хаана явааг эргэн хар. Өөр соёл уламжлалтай хүмүүстэй уулзаж ярилцан танилынхаа хүрээг өргөжүүлэх байх. Олон сонирхолтой боломж өмнө тань нээгдэнэ. Орой үдэшлэг зохион байгуулж найз нөхөд, хөршүүдээ урь. Дэлгүүр хэсэх ажил зугаатай, хөгжилтэй өнгөрнө. Өөрт хэрэгтэй зүйлсээ энгийн дэлгүүрээс цуглуулбал хожоотой наймаа болох шинжтэй.
    Дэлгэрэнгүй
    Баасан, 2016 оны 07 сарын 08
    Загас - (2/19-3/20)
    Cap бүх л өдөржингөө энэ ордод байна. Хэдийгээр сарнаас болоод энерги тань дээд цэгтээ хүрэх ч, өнөөдрийн од эрхэсийн байдал эрч хүч, тамир тэнхээг тань бага зэрэг бууруулах болно. Хүч шаардсан ажил, зорилгоо хойшлуул. Та төлөвлөгөөнийхөө дутуу бас замбараагүй байдлаас болоод уцаарлаж мэднэ. Тиймээс өөрийн бодлоо чөлөөтэй илэрхийл. Хэрвээ танд чухал үүрэг хариуцлага байгаа бол толгойдоо эргэлдэж байгаа санаануудаа ажил хэрэг болгох тохиромжтой цаг.
  • Наадамд зодоглох бөхчүүдийг өнөөдрөөс бүртгэнэ
    2016 оны 7 сарын 08
    Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулсны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр-наадамд хууль, дүрмийн дагуу даатгуулсан, 18-аас дээш насны хүчит 1024 бөх барилдана. Барилдах бөхчүүдийг 2016 оны 7-р сарын 8, 9, 10-ны өдрийн 10.00-17.00 цагт Монгол бөхийн өргөөнд бүртгэнэ.



    Бөхчүүд хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөр, иргэний болон цолны үнэмлэхээ авчирч, өөрийн биеэр бүртгүүлнэ. Зарласан хугацаанд бүртгүүлээгүй бөхчүүдийг нэмж бүртгэхгүй болохыг онцлон анхааруулж байна.


    Өсвөр 128 бөхийн барилдаанд барилдах 14-15 насны хөвгүүдийг 2016 оны 7-р сарын 8, 9-ний өдрийн 10.00-18.00 цагт Монголын хүүхдийн ордонд бүртгэнэ. Барилдаанд 2000 оны 1-р сарын 1-нээс хойш төрсөн хөвгүүд барилдана.


    Бүртгүүлэхдээ:


    - төрсний гэрчилгээ


    - эрүүл мэндийн даатгалын дэвтэр


    - хоёр хувь цээж зураг


    - даатгалын төлбөр тус тус авч ирнэ. Баримт бичиг зөрчилтэй болон дутуу бол бүртгэхгүй болохыг онцлон анхааруулж байна.
  • Өнөөдөр болох зарим үйл явдал
    2016 оны 7 сарын 08
    11:00 цагт: Нийслэлийн Засаг дарга С.Батболд төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллаж, наадмын бэлтгэлтэй танилцана.

    11:00 цагт: Төрийн ордны A зааланд Монгол Герман улс төрч залуучуудын анхдугаар чуулган болно. Герман улсаас 11 залуу улс төрчид, Монголын бүх намын төлөөлөл болсон залуучууд болон бизнес эрхлэгч залуучууд тус чуулганд оролцоно.

    11:00 цагт: НЗДТГ, НСУГ, УДБЭТеатр хамтран “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Чингисийн талбайд 2 дахь жилдээ зохион байгуулагдах Б.Дамдинсүрэн ”Учиртай гурван толгой” дуурийн хэвлэлийн бага хурал УДБЭТеатрын байранд болно.

    11:30 цагт: MN-Мэдээллийн төвд Иргэн Э.Цэрэндолгор УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаатай хийсэн гэх 17 сая төгрөгийн гэрээний талаар албан ёсны тайлбар өгнө.

    12:00 цагт: “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Усны салбар эзэнгүй байгаагаас усны бохирдол дээд цэгтээ хүрч, ард түмэн чанартай ус ууж чадахгүй эрүүл мэндээрээ хохирч байгаа талаар Монголын усны түншлэл ТББ-аас шинэ төр засагт шаардлага хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийнэ.

    Өнөөдөр бурхан багш номын хүрдийг эргүүлсэн дүйчэн өдөр. Зуны сүүл сарын шинийн 04-нд тохиодог Бурхан багшийн номын хүрдийг эргүүлсэн дүйчэн өдөр тохиож байна.
  • Мэдэгдэл
    2016 оны 7 сарын 08
    Эрхэм хүндэт УИХ-ын гишүүдээ Та нар Монголын ард түмнийг төлөөлөх эрхэм хүндтэй төрийн төлөөлөл, ард түмний элчээр томилогдсонд явдалд баяр хүргэе

    МУ-ын ерөнхий сайд Ч. Сайханбилэг УИХ-ын ээлжит сонгуулын өмнө буюу 6 дугаар сарын 28 өдөр “Баярт сайн мэдээ” гэж Монгол-оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Оросын талын эзэмшлийн 49%-ийг , Гуравдагч этгээдэд худалдсан, Монголын компаний эзэмшилд шилжсэн тухай мэдэгдэж монголын ард түмнийг гүн цочролд оруулж улмаар сонгуулийн үр дүнд сөргөөр нөлөөлсөн билээ.
    Монголын интернет сайтуудаар монголчуудын ганц саалийн үнээ болох Эрдэнэтийн 49 хувийн эзэмшлийн асуудал болон “Монгол зэс корпораци”-ийн нууц ноёнтоны эрэлд гараад байна.
    Эрдэнэт үйлдвэр Монгол улсын ДНБ-ний 15 хувь, улсын төсвийн 40 %, Орхон аймгийн төсвийн 90%, Булган аймгийн төсвийн 50%-ийг тус тус бүрдүүлдэг, сүүлийн 15 жилд манлай татвар төлөгч, 6000 иргэнийг ажлын байраар хангаж , 120 мянган хүн амтай Эрдэнэт хотыг нуруун дээрээ тээж буй буянтай үйлдвэр, стратегийн ач холбогдолтой орд юм.
    Эрдэнэт үйлдвэрийг үндэсний үйлдвэр болгох асуудал монголчууд бидний мөнхийн мөрөөдөл байсан ба энэ мөрөөдлийг нууц хувилдаанаар бус эрхзүйн чадамжтай гэрээ хэлэлцээрээр зохих журмын дагуу шийдлийн Засгийн газар шийдвэрлэсэн бол монголчууд бидний баярын магнай тэнийх байлаа.
    Эрдэнэт үйлдвэр өнөөдөр МУ Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоёр талын хооронд 2003 онд байгуулсан гэрээний хүрээнд МУ-ын хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэхүү гэрээ өнөөдөр ч хүчин төгөлдөр байна..
    Шийдлийн Засгийн газрын ерөнхий сайд Ч.Сайханбилэг дээрх гэрээнд заасан ОХУ-ын эзэмшлийн 49%-ийг худалдан авах давуу эрхээ УИХ-тай зөвшилцөлгүй гуравдагч этгээдэд шилжүүлсэн нь МУ-ын УИХ-ийн бүрэн эрхэд халдсан, МУ-ын төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Стартегийн ордын тухай, Ашигт малтмалын тухай , МУ-ын засгийн газрын тухай хуулийг тус тус зөрчсөн тул энэхүү санхүүгийн луйварын хэлэлцлийг яаралтай таслан зогсоож МУ-ын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд заасан газрын хэвлийн баялаг зөвхөн ард түмний мэдэлд байх төрийн өмчийг шинээр сонгогдсон монголын ард түмний элч, УИХ гишүүд Та нар бүрэн эрхийнхээ хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийг монголын ард түмэнд 1072 хувьцаагаар эзэмшүүлэхийг шаардаж энэхүү мэдэгдлийг хийж байна.

    МОНГОЛЫН ЭРДЭС БАЯЛГИЙН ҮНДЭСНИЙ НИЙГЭМЛЭГ
  • Өнөөдөр, маргааш хэт халах ч баярын өдрүүдэд бороо орно
    2016 оны 7 сарын 08
    2016 оны 07 дугаар сарын 09-нөөс 07 дугаар сарын 13-ныг хүртэлх

    цаг агаарын урьдчилсан төлөв:

    9,10-нд ихэнх нутгаар, 11,12-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 9,10-нд зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 9-нд баруун зүгийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 14-19 градус, говийн нутгийн өмнөд хэсэг Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
  • Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой
    2016 оны 7 сарын 08
    Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой
  • Улаанбаатарт 32 хэмийн дулаан байна
    2016 оны 7 сарын 08
    2016 оны 07 дугаар сарын 07-ны 21 цагаас 07 дугаар сарын 08-ны 21 цаг

    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:



    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 9-14 градус, Алтайн өвөр говиор 18-23 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар 16-21 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.



    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө сэрүүсч 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.



    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 17-22 градус, өдөртөө 34-39 градус дулаан байна.



    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 32-34 градус дулаан байна.



    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Өмнөговийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 19-24 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 33-38 градус дулаан байна.



    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс өдөртөө секундэд 7-12 метр. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 31-33 градус дулаан байна.

  • Он гарсаар ой, хээрийн түймрийн 99 тохиолдол бүртгэгдээд байна
    2016 оны 7 сарын 07
    Улсын хэмжээнд 2016 оны эхний 07 сарын байдлаар нийт 13 аймгийн 51 суманд 99 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч, урьдчилсан байдлаар 535.036 га талбай түймэрт өртөж, байгаль экологид 311.678.828 төгрөгийн хохирол учраад байна. Мөн 2.497.500 төгрөгийн эд материалын хохирол учирч, гал түймрийг унтраахад 10.068.050 төгрөгийн зардал гаргажээ.
  • Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги нээлтээ хийлээ
    2016 оны 7 сарын 07
    Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал Дорнод аймагт ажиллаж байна. Тэрбээр тус аймгийн Баян-Уул суманд шинээр байгуулагдаж буй Гал түймэр унтраах, аврах 53-р ангийн нээлтэд оролцож, албан хаагчиддаа амжилт хүслээ.
  • “Шударга ёсны төлөө-2016” улсын уралдааныг зарлалаа
    2016 оны 7 сарын 07
    “Шударга ёсны төлөө-2016” улсын уралдааныг зарлалаа
  • Д.Эрдэнэбат намынхаа шинэчлэлийн хорооны залуустай уулзлаа
    2016 оны 7 сарын 07
    Жил гаруйн өмнө Ардчилсан намын шинэчлэлийн талаар ярьж гарч ирсэн залуус сонгуулийн дараа эгнээгээ өргөтгөн намын дэргэдэх үүсгэл санаачлагын байгууллагуудтайгаа нэгдэн Ардчилсан намыг шинэчлэх түр хороо болон зохион байгуулалтад орсноо зарласан. Улмаар түр хорооноос мэдэгдэл гарган намын дарга З.Энхболдыг 24 цагийн дотор огцрох, ҮЗХ-ны хурлын товыг 48 цагийн дотор зарлахыг шаардсан.

    АН-ын Гүйцэтгэх зөвлөл уг асуудлаар хуралдан ҮЗХ-ны хурлыг ирэх 18-нд хуралдуулахаар товоо тогтоож, намын дарга З.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөн түр орлон гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг томилсон.

    Тэгвэл шинээр томилогдсон Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат шинэчлэлийн түр хорооныхныг өнөөдөр хүлээн авч уулзсан байна. Тэрбээр Ардчилсан нам шинэчлэгдэх ёстой гэдэг байр суурин дээр нэг байгаагаа илэрхийлээд Үндсэн дүрмийг шинэчлэх болон намын Их хурлыг зохион байгуулах ажилд гаргасан бүх саналуудыг нээлттэй хүлээн авч хамтран ажиллахаа илэрхийлжээ.
  • Наадмын түрүү бөх “Ланд-200” автомашинтай болно
    2016 оны 7 сарын 07
    Монголын ард түмний Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын бай эхнээсээ тодорчээ.

  • Иргэд наадмын тасалбар авахаар хонож байна
    2016 оны 7 сарын 07
    аа
  • ”Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал нэмэгдлээ
    2016 оны 7 сарын 07
    Иргэний Нисэхийн Ерөнхий Газраас АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 43 ажил төлөвлөснөөс 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй явж буйг мэдээллээ.

    Тодруулбал шинээр онгоцны 9 зогсоол ашиглалтад орж, хөөрч буух зурвасын төгсгөлийн 500 метрт хүчитгэлийн ажлыг хийж дуусгав. АСЕМ-ын үеэр 23 улсын 29 агаарын хөлөг буух бөгөөд цагийн зохицуулалтыг хийсэн учир буух зурваст ямар нэгэн асуудал үүсэхгүй хэмээн албаныхан тодотголоо.Түүнчлэн “Буянт-Ухаа”-д шалган нэвтрүүлэх 8 цэгийг иж бүрэн шинэчилснээс гадна олон улсын зорчигчдод зориулсан зай талбайг өргөтгөх, шинээр транзит танхим, агаарын хөлөгт суух хоолой, хүндэт зочны төв танхимыг шинэчилж, гэрэлтүүлгийг сайжруулжээ. Манай улс Ази, Европыг холбосон, агаарын замаар дамжин өнгөрөхөд аюулгүй байдлыг бүрэн хангасан хамгийн таатай газар зүйн байршилтай улс. Тиймээс транзит танхимыг бий болгосноор Монгол Улсаар дамжин өнгөрөх олон улсын нислэг нэмэгдэж улмаар улсын төсөвт оруулах навигацын орлого нэмэгдэх боломж бүрджээ. Транзит танхимд олон улсын зорчигчдын явах, ирэх танхим, бизнес танхим, худалдаа үйлчилгээ, амрах өрөө зэргийг цогцоор нь шийджээ. Танхимын бүтээн байгуулалт нийтдээ 2000 гаруй м.кв талбайг хамарснаар нисэх буудал цагт 1200 орчим зорчигчдод үйлчлэх хүчин чадалтай болж байна. Өмнө нь ”Чингис хаан” Олон улсын нисэх буудал цагт 800 орчим зорчигчдод үйлчилдэг байв.
  • Нийслэлийн Засаг дарга НЗДТГ-ын албан хаагчидтай уулзлаа
    2016 оны 7 сарын 07
    Нийслэлийн Засаг дарга НЗДТГ-ын албан хаагчидтай уулзлаа
  • Ж.Эрдэнэбат: ”Давхар дээл”-ийг өнөөгийн түвшингээс бууруулна
    2016 оны 7 сарын 07
    өнөөгийн байгаа түвшингээс харьцангуй бууруулна.
  • Танилц: Хэн, ямар байнгын хороонд харъяалагдав
    2016 оны 7 сарын 07
    УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо:
  • МХЕГ: Хүнсний бүтээгдэхүүнийг сонгохдоо анхаарах зүйлс
    2016 оны 7 сарын 07
    МХЕГ-аас сэрэмжлүүлж байна
  • Монголбанк 28.0 сая ам.доллар нийлүүлэв
    2016 оны 7 сарын 07
    Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 2014.31 төгрөгийн хаалтын ханштайгаар 28.0 сая ам.доллар, 303.01 төгрөгийн хаалтын ханштайгаар 28.0 сая юанийг тус тус нийлүүлэв.
  • Дөнгөж сая: Чуулганаар байнгын хороодын бүрэлдэхүүнийг батлав
    2016 оны 7 сарын 07
    УИХ-ын чуулганы хуралдаан 69.7 хувийн ирцтэй эхлэн хуралдав. Хуралдаанаар байнгын хороодын бүрэлдэхүүн батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.
5256 5257 5258 5259 5260 5261 5262
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ц.Ганзориг: Хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч өөртөө шинэ эрх мэдэл нэмэх, УИХ-ын гишүүнийг “эгүүлэн татах” зохицуулалт тусгагдаагүй
    4 цаг 32 мин
  • 2026 онд Counter-Strike 2-ын календарьт багтсан олон тэмцээнүүдээс IEM Rio 2026 онцгой байр суурь эзэлж байна
    6 цаг 43 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    12 цаг 46 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    12 цаг 55 мин
  • Багш нар “Компьютерийн сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDCN сургалтад хамрагдлаа
    13 цаг 4 мин
  • Улаанбаатарт 3 градус дулаан байна
    13 цаг 15 мин
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    Өчигдөр 19 цаг 37 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    Өчигдөр 19 цаг 30 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    Өчигдөр 09 цаг 31 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    Өчигдөр 09 цаг 22 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК