зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5253 5254 5255 5256 5257 5258 5259
  • ”Өр” гэдгийг ”өглөг” болгож өөрчлөхийг дэмжив
    2016 оны 5 сарын 19
    УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны ирц бүрдэж, 10.30 цагаас эхлэв.

    Эхний хэлэлцэх асуудлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ. Уг хуулийн төслөөр зарчмын зөрүүтэй санал гараагүй юм.

    Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа.

    Мөн Н.Батбаяр гишүүний өргөн мэдүүлсэн Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг эхлүүлэв. Хуулийн төслийн талаарх мэдээллийг Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр танилууллаа. Тэрбээр танилцуулгадаа “Өр гэдэг бол хугацаа хэтэрсэн зээлийг хэлдэг. Монгол Улсын хувьд хугацаа хэтэрсэн зээл болон өр байхгүй. Тиймээс өр гэдэг ойлголтыг зөв хүргэх үүднээс энэ хуульд өөрчлөлт оруулж байна. “Өр” гэдэг үгийг “Өглөг” гэдэг үгээр солих саналтай байна” гэсэн юм. Харин гишүүдийн зүгээс энэ үгийг солих нь ач холбогдолгүй гэсэн байр суурь илэрхийлж байв. Тухайлбал Д.Эрдэнэбат гишүүн “Өрийн удирдлагын тухай бус Өглөгийн удирдлагын тухай хууль болох уу” гэхэд “Үг гэдэг цаанаа утгатай учиртай. Ардын намын хувьд МАХН гэж байснаа МАН болж өөрчлөгдсөн биздээ. Үгийн зөрүү гарч байж цагийн зөрүү гардаг юм” гэж Н.Батбаяр гишүүн хариулав. Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжиж, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг “хэлэлцэх нь зүйтэй” гэж үзлээ.

    Дараа нь Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлэхийг дэмжиж, Үндэсний аудитын газрын 2015 оны үйл ажиллагааны тайланг сонссоноор Төсвийн байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.

    Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх асуудлуудыг хэлэлцэнэ.
  • Маргааш олон улсын номын баяр болно
    2016 оны 5 сарын 19
    Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд “Ulaanbaatar book fair” олон улсын номын баярыг энэ сарын 20-21-ний өдрүүдэд Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулахаар боллоо. “Номд дурлаж мэдлэгт шүтэх Найрсаг хотын иргэд” уриатайгаар зохион байгуулах олон улсын номын баярын үеэр олон улсын зохиолч бүтээгч, уншигчид төдийгүй жуулчдыг татах олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

    Тухайлбал олон улсын соёлын үзэсгэлэн үзэх, “Ном яръя, кофе ууя” чөлөөт орчин, “Уншлагын баяр”, Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүдтэй уулзах, ахмад зохиолчдын хүндэтгэлийн арга хэмжээ, зохиолын дүрийн тоглолтууд, номын сангийн өдөрлөг, үзэсгэлэн, номын шагналтай тэмцээн уралдаанууд болохоос гадна эн.э үеэр ном хэвлэлийн байгууллагууд номоо 20-50 хувийн хямдралтай худалдах юм. Мөн энэ өдрүүдэд хүндэтгэдэг, хайрладаг зохиолчидтойгоо уулзан худалдан авсан ном дээрээ гарын үсэг зуруулан авах боломжтой. “Номын баяр”-ын хүрээнд нийгэмд тустай үйл ажиллагааг дэмжиж шинээр байгуулагдсан Чингэлтэй дүүргийн “Хүүхдийн номын өргөө”-нд хэрэгцээт шинэ номыг цуглуулах аян өрнүүлэх юм байна.

    Олон улсын номын баярт Улаанбаатар хотын номын сангууд, Монгол Улсад суух Элчин сайдын яамд, ном эрхлэн гаргагч байгууллагууд, зохиолч орчуулагч, уран бүтээлчид, их дээд сургуулийн төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцоно.
  • МАН нэр дэвшигчдээ тодруулсаны дараа хуралдана
    2016 оны 5 сарын 19
    Намууд энэ сарын 20-23-ны хооронд нэр дэвшигчээ тодруулна.
  • “Найрамдал” эрхийн бичгээ олгож эхэлжээ
    2016 оны 5 сарын 19
    Олон Улсын хүүхдийн “Найрамдал” төвийн зуны ээлжинд амрахаар захиалга өгсөн хүүхэд, багачуудын эрхийн бичгийг олгож эхэлжээ. Тус төв зуны нэгдүгээр ээлжийн амрагчдаа зургадугаар сарын 2-нд хүлээж авах аж.
  • АТГ Уул уурхайн яамыг шалгаж байна
    2016 оны 5 сарын 19
    АТГ-аас Уул уурхайн яам, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газарт авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж байна.
  • Чуулганаар Батлан хамгаалахын хуулийг хэлэлцэж байна
    2016 оны 5 сарын 19
    Батлан хамгаалах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг
  • Дүүргүүдийн прокуроруудыг шалгаж эхэллээ
    2016 оны 5 сарын 19
    Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т ”Нийт прокурорын үйл ажиллагаа, мэргэжлийн түвшинг гурван жилд нэг удаа шалгаж, дүгнэнэ” гэж заасны дагуу аймаг, сум дундын прокурорын газарт ажиллаж байгаа прокуроруудын үйл ажиллагаа мэргэжлийн түвшинг энэ сарын 2-12-ны хүртэлх хугацаанд шалгасан.
  • “Нээлттэй Засгийн түншлэл” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг боллоо
    2016 оны 5 сарын 19
    Нээлттэй Засгийн түншлэлийн 2016-2018 оны “Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө”-ний төслийг хэлэлцэж, санал авах зорилгоор зохион байгуулж байгаа тус хэлэлцүүлэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Нээлттэй засгийн түншлэлийн Үндэсний зөвлөлийн дэд дарга Г.Ганболд оролцож, “Нээлттэй Засгийн түншлэл ба Монгол Улс” сэдвийн хүрээнд танилцуулга хийлээ.

  • НӨХГ-ын дарга асан Н.Баярт таван жилийн хорих ял оноожээ
    2016 оны 5 сарын 19
    Нийслэлийн өмчийн харицааны газрын Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Баяр, тус хэлтсийн Баянзүрх дүүрэг хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Энхтулга нарт холбогдох авлигын хэргийг дүүргийн шүүхэд хянан хэлэлцжээ.
  • АН-ын ҮЗХ-ны хурал энэ сарын 27-нд болно
    2016 оны 5 сарын 19
    АН-ын ҮЗХ энэ сарын 27-нд хуралдана
  • “Монгол хүү” Үндэсний хүүхдийн баярыг хүй долоон худагт тэмдэглэнэ
    2016 оны 5 сарын 19
    “Монгол хүү” Үндэсний хүүхдийн баярыг хүй долоон худагт тэмдэглэнэ
  • Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай зөвлөлдөнө
    2016 оны 5 сарын 19
    Нийслэл агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай зөвлөлдөнө
  • Замын чиг заах, урьдчилан мэдээлэх 20 самбар байрлуулна
    2016 оны 5 сарын 19
    Замын чиг заах, урьдчилан мэдээлэх 20 самбар байрлуулна
  • БНСУ-д ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн төлөөлөлтэй уулзав
    2016 оны 5 сарын 19
    Ц.Элбэгдорж БНСУ-д ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн төлөөлөлтэй уулзав
  • ДЭМБ-ын Ерөнхий захирал Зика вирусын эрсдэл өндөр байгааг санууллаа
    2016 оны 5 сарын 19
    ДЭМБ-ын Ерөнхий захирал Маргарет Чан Женев хотноо Зика вирусын талаар хамгийн сүүлийн үеийн мэдээллийг хийлээ. Тэрээр дэлхийн хэмжээнд өнөөдөр 59 улс оронд Зика вирусын халдварын тохиолдол илрээд байгаа гэсэн байна. Мөн тэрээр дэлхий ертөнц өнөөдөр эрүүл мэндийн ноцтой аюул тулгарах мөчид ”бэлтгэгдээгүй” байна хэмээн онцлон хэлсэн бөгөөд ирэх 8 дугаар сард явагдах гэж байгаа зуны Олимпийн наадмын үеэр Бразил улсыг зорих тамирчид, үзэгчид болон жуулчдын эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй байгааг дурьджээ.Хатагтай Чан ”Зика вирусын тохиолдол дэлхийн 59 улс оронд бүртгэгдээд байна. Дэлхийн хүн амын хөдөлгөөнд хориг тавина гэж байхгүй ээ. Хүмүүс аялах, жуулчлах, сурах болон ажил хэргийн гэх мэт олон шалтгаанаар өөр улс орнуудад аялдаг. Тэгэхээр халдварт өвчний аюул эрсдлээс урьдчилан сэргийлэх боломжит арга зам юу вэ гэсэн асуулт уган гарч ирнэ. Хамгийн үнэн зөв баримт, нотолгоо, мэдээллийг олж авах, гаргаж тавих асуудал үүний ганц хариулт юм. Тэдгээрийн үнэн зөв баримт, мэдээллийг хүн ард, олон нийттэй цаг алдалгүй хуваалцсанаар аюул, эрсдлийн хэмжээг багасгах сайн талтай юм. Өнөөдөр эрсдлийн үнэлгээ тооцоо болон эрсдлийн зохицуулалт хамгийн чухалд тооцогдож байна” гэжээ.
  • Аж ахуйн нэгжүүд орчноо тохижуулж байна
    2016 оны 5 сарын 19
    “АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд инженер хангамж, тохижилт, ногоон байгууламжийн ажлыг хянах 22 ажлын хэсгийг байгуулсан.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урласан бүтээгдэхүүнийг худалдаалах тусгай цэгүүд байгуулна
    2016 оны 5 сарын 19
    Нийслэлийн Засаг даргын санаачилгаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урласан олон төрлийн бүтээгдэхүүнийг татвар, түрээсгүйгээр иргэдэд худалдаалах цэгийг эхний ээлжинд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл, Драгон салбарт байгуулаад байна.
  • Нийслэлийн 7 байршилд авто замын эргэлтийн талбайг засварлана
    2016 оны 5 сарын 19
    Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн авто замын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах тухай” А/368 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Авто замын ачааллыг зохицуулах арга хэмжээний хүрээнд нийслэлийн 7 байршилд авто замын эргэлтийн талбай засварлах ажлын жагсаалтыг хавсралтаар батлав.
  • Үндсэн хуулийн цэц хуралдана
    2016 оны 5 сарын 19
    Монгол Улсын Их Хурал Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд “Зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байна” гэсэн нэмэлт оруулсан нь иргэд хоорондын зээлийг хариу төлбөргүй болгож улмаар зээл олгох эрх бүхий хуулийн этгээдэд давуу эрх олгож, иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал зэрэгт харшилж байна гэж нэр бүхий иргэд үзжээ. Тиймээс тэд Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дээрх агуулга бүхий мэдээллийг Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн байна.
  • Чуулганы нэгдсэн хуралдаантай
    2016 оны 5 сарын 19
    УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: /Байнгын хорооны хуралдааны дараа/

    “Mонгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
    Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг нарын 6 гишүүн 2016.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
    Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд/Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    “Тогтоолуудад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.04.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    “Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоол /Засгийн газар 2016.05.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.05.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
    Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.05.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
    Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.05.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
    Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Мал, амьтны эрүүл мэндийн тухай /шинэчилсэн найруулга/ тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Малын генетик нөөцийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.05.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
    Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2016.05.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
    Дэмпингийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.05.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
    Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
    Худалдааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.04.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Стандартчилал, техникийн зохицуулалт, Итгэмжлэлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
    Хэмжил зүйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
5253 5254 5255 5256 5257 5258 5259
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    7 цаг 24 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    7 цаг 34 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    8 цаг 12 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    8 цаг 24 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    8 цаг 39 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    8 цаг 47 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    9 цаг 15 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК