Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5353 5354 5355 5356 5357 5358 5359
  • Дорнод аймагт хил давж түймэр орж иржээ
    2016 оны 5 сарын 26
    Дорнод аймгийн иргэд болон аймгийн онцгой байдлын ажилчид хамтран Баян-Уул суманд хил давж орж ирсэн түймрийг унтраахаар ажиллаж байна. Ойн түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын 46 албан хаагч, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн Ульханын заставаас 28 албан хаагч, орон нутгаас 54 иргэн ажиллаж байна.

    Харин Сүхбаатар аймгийн Асгат сумын нутагт энэ сарын 25-нд гарсан түймрийг аймгийн Онцгой байдлын газрын албан хаагч, орон нутгийн иргэд хамтран бүрэн унтраажээ.
  • Монголын зургаан иргэн БНХАУ-д хар тамхины хэргээр саатуулагджээ
    2016 оны 5 сарын 26
    БНХАУ-д он гарсаар зургаан монгол иргэн хар тамхины хэрэгт холбогдон саатуулагджээ. Монгол Улсын зарим иргэд ийнхүү хууль, эрх зүйн мэдлэггүй, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүсэлдээ хөтлөгдөн БНХАУ-аас хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэхээр завдсан тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдсон байна.

  • “ICT EXPO-2016” үзэсгэлэнд нийслэлийн Мэдээллийн технологийн газар оролцов
    2016 оны 5 сарын 26
    Харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой, ”Цахилгаан холбоо, Мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд05 сарын 18-22-ны өдрүүдэд Мишээл Экспо төвд ”ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ” уриан дор ”ICT-EXPO-2016” үзэсгэлэнг 10 дахь жилдээ зохион байгууллаа. Энэхүү үзэсгэлэнд Нийслэлийн Мэдээллийн Технологийн газар оролцож нийт 1000 гаруй танилцуулга товхимолыг иргэдэд тарааж, тус газраас хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр болон шинээр нэвтрүүлсэн аппликейшнүүдийн талаар мэдээлэл өглөө гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ. - See more at: http://zasag.mn/m/ulaanbaatar/view/13818#sthash.PBObjrlz.dpuf
  • Оффшорт компанитай Х.Баттулга УИХ-д нэр дэвших үү?
    2016 оны 5 сарын 26
    Х.Баттулгын эзэмшдэг оффшор компаний нэрс бүхий уртаас урт жагсаалт ил гарлаа. Энэ дундаас монголын томоохон компаниудын нэг, эх оронч, хятадуудыг үзэн ядагч энэ эрхмийн толгой компани болох “Женко”хятад гаралтай оффшор компани гэдгийг батлах баримт захаас аван гарч ирж байгаа нь анхаарал татав.

    Интернэтэд байрлах Сингапурын компаниудын танилцуулга, тус улсын иргэдэд хаяглагдсан ажлын байрны зар энэ тэр гэх мэт нээлттэй өдий төдий эх сурвалжийн мэдээлэлд Монголын ч юм шиг, Сингапурын ч юм шиг ”Genco Holdings Pte Ltd” гэдэг компанийн нэр 101 Thomson Road #16-05 United Square Singapore 307591 гэсэн хаяг, http://www.genco.com.sg вэб сайттайгаа байгаа нь байн байн тааралдана. Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулгын Хөрөнгө орлогын мэдүүлэгт, хувьцааг нь эзэмшдэг хэмээн тэмдэглэсэн ”Женко Холдинг” ХХК энэ болж таарч байна. Вэбсайтад нь монголоор нэг ч үг үсэг байхгүй боловч Вауаngol Hotel Office, Ulaanbaatar, Mongolia, Chingiss Khan Avenue, Sukhbaatar District гэсэн хаяг буйг үзвэл яах аргагүй мөн. Үүнээс үзвэл Х.Баттулга хуулиас нуугдан Сингапурт \Хятадад\ хоргодож байсан, үе үе сэтгүүлчдийн багийн хамаг зардлыг дааж тийш аялуулдагт нь гайхах зүйлгүй юмсанж..

    Монголын Хөрөнгийн биржийн бүртгэлд ”Баянгол зочид буудал” ХК-д таваас дээш хувийн хувьцаа эзэмшдэг талуудыг хэрхэн нэрлэснийг үзвэл, Х.Баттулга 6.22 хувь, 13.78 хувь, Х.Баттуул 16.3 хувь, Д.Бадамдэлгэрэх 14.78 хувь, Билли Лим Син Пау 16.32 хувь гэжээ. Х.Баттулгатай тэнцүү шахуу, ”Женко”-гийн хоёр дахь гол хүн Х.Баттуулаас илүү хувь эзэмшдэг нэг гадаад хүн гараад ирэх нь тэр.

    Билли Лим Син Пау гэдэг нь Сингапурын иргэн, хятад. “Баянгол”-ын том хувьцаа эзэмшигч энэ “хятад” өдгөө уг компанийн захирлаар ажилладаг. Мөн”АПУ” компанийг хувьчлахад ”Женко” оролцож байсан ба Улаанбаатар үйлдвэр нь саяхныг хүртэл АПУ компанийг спиртээр хангаж байсан бөгөөд харин тухайн үеийн албан ёсны мэдээнд ”Женко” гэдэг нэр байхгүй, харин Сингапурын иргэн Билли Лим гэж бий нь уг хувьчлалд хэн нь хэнийхээ өмнөөс орсныг өнөөдөр тодорхой харуулж байна.

    Олон жилийн өмнө ”Женко”-гийн мэдлийн ”Сити шоп” хэмээх сүлжээ дэлгүүрийг энэ хүн хариуцан ажиллаж байсан гэдэг бол өнөөдөр түүний хариуцдаг ”Женко”-гийн активууд мөн л нэг бус. Тодорхой мэдэгдэж байгаагаар бол Билли Лим өнөөдөр ”Женко тур бюро” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажилладаг байна. Х.Баттуул нарын есөн хүнтэй ТУЗ-ийг удирддаг гэсэн үг. Хөрөнгийн биржийн мэдээллийн санд ”Женко тур бюро” ХК-ийн удирдлагын бүтцийн танилцуулгад ингэж байгаагаас гадна анхаарал татсан нэг зүйл бол, уг танилцуулгад Билли Лимийг ”Капитрон” банкинд ажилладаг” гэжээ. Тэнд теллер хийдэггүй нь мэдээж тул хужаа эр ”Женко”-гийн үндсэн хэд хэдэн активын шууд удирдлагад багтдаг байх нь.

    ”Женко”-гийн хужаа Лимүүд Биллигээр дуусахгүй нь бас гайхал төрүүлнэ. ”Genco Holdings Pte Ltd” компанид “managing director” гэх албан тушаал бүхий Деннис Лимгэж хүн бий. Хятадын Зүүн өмнөдөд түгээмэл Лин гэдэг овог Сингапурт Лим болдог. 2009 оны 12 дугаар сарын 5-13-нд Хонгконгт болсон Зүүн Азийн наадмаас манай жүдочид хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртсэн юм. Тэднийг ирсэн хойно нь Азийн нэгэн улсын бизнесмэн 22 мянган доллар бэлэглэснийг санаж байна. Нэрийг нь Деннис Лим гэж байв. Тамирчдад маань өглөгийн гараа сунгасан гадаадын тэр буянтай бизнесмэний нэр өнөөдөр Монголын жүдо бөхийн гол ивээн тэтгэгч ”Женко” компанид ажилладаг хэмээн интернэтэд алдар нь дурайж байгаа чухам хэн нь тодорхойгүй тэр хятад эрийн нэртэй яг ижил байх нь юу вэ? Лим, жүдо, ”Женко”... Ингэж гайхаад цааш нь сонирхвол үнэхээр гайхмаар зүйл олон гарч ирэх ажээ.

    ”Женко Холдинг”-ийн вэбсайтад ”Mining” буюу ”Уул уурхай” гэсэн хэсэг байна. ”Баянгол” зочид буудал, ”Мах импекс”, Чингис хааны аварга хөшөө зэрэг олны мэдэх олон охин, харьяа компани, активуудаас нь өөр, жирийн бидний мэддэггүй бизнесийн бүтэц ”Женко”-д нэг бус байдаг ажээ. САМS (Central Asian Mine Supplies CAML(Central Asian Mining Logitics)) CAMEX (Central Asian Mineral Exploration) гэсэн гурван “оффшор” компанийн танилцуулга энд буйн эхнийх нь уул уурхайн компаниудад тоног техөөрөмж нийлүүлдэг бол удаах нь тэдэнд ажиллах хүчин зуучилдаг аж. Зуучлуулагчдаас хэтэрхий их хөлс авдаг, Оюу толгой зэрэг уул уурхайн аваргуудын хятадад ажиллах хүчнийг Монголд монополь эрхтэйгээр дангаар зуучилдаг гэгдэн хэвлэлээр шүүмжлэгдэж байсан энэ компанийг ”Женко”-гийн ”хүүхэд” гэдгийг даанч мэдсэнгүй.

    2006 оны наймдугаар сарын 17-нд байгуулагдсан, уул уурхай хайгуул, олборлолтод төвлөрдөг гэх ”Камекс” ХХК энд хамгийн ихээр анхаарал татав. Төв аймгийн Баян суман дахь Төгрөг нуурын хүрэн нүүрсний, Хэнтийн Өмнөдэлгэрт вольфрам, молибдень, Сэлэнгийн Хүдэрт төмрийн хүдрийн төсөл хэрэгжүүлж байгаа, зохих лицензүүдийг хууль ёсоор эзэмшдэг хэмээсэн энэ компанийн танилцуулгыг уншиж суухад МоАХ-ны IV Их хурал дээр Х.Баттулга ”Уул уурхайн эздийн орлого жирийн иргэдийнхээс 250 дахин илүү байна” хэмээн заналтайгаар мэдэгдэж байсан нь санаанд бууна. Х.Баттулга хоёр нүүр гаргаж тэдгээр занагдаж буй эздийн нэг нь өөрөө мөн гэдэгт амар иттэхийг хүсээгүй учраас монголчууд тэр бүр хайхардаггүй нээлттэй эх сурвалжаас тодруулахад дахиад л гайхмаар баримтууд гарч ирэв ээ.

    Нэгэн цагт ”Женко”-гийнх байсан (Компаниудын танилцуулгыг байрлуулдаг Монголын хэд хэдэн сайт дээр уг компанийн албан ёсны хаягийг ”Баянгол” зочид буудал, II давхар” гэсэн бол ”Bloomberg”-ийн бүртгэл дээр ”Genco Holdings Pte Ltd” компанийн Сингапур дахь хаягаар байгаа) ”Камекс” хэмээх компани өнөөдөр албан ёсоор хүнийх болжээ. Тодруулж хэлбэл Хятадуудынх. Хонгконгийн усны барилга байгууламжийн “Ming Hing Waterworks Holdings” компани 2009 оны 12 дугаар сард гэрээ байгуулан 2010 оны дундуур ”Камекс” компанийг 1.9 тэрбум хонгконг доллараар (тухайн үеийн ханшаар 255 сая ам.доллар) худалдаж авч,нэрээ ”Mongolian Investment Group” (Mongolian INT) буюу ”Монголын хөрөнгө оруулалтын групп” хэмээн өөрчилсөн ба “оффшор” компани байгуулагчдын диваажин гэгддэг Кэймэний аралд бүртгүүлжээ.


    Хонгконгчууд харин ”Женко”-той хамтардагаа нуух гэж байдгаараа оролджээ. Энэ наймааны талаарх албан ёсны мэдээг үзвэл ”Камекс”-ийн өмнөх эзэн нь мөн л “оффшор” ”Well Delight” гэдэг компани аж. Хаанахынх нь тодорхойгүй энэ компанийн талаарх мэдээллийг хууль ёсны, эрүүл саруул, нууж хаах булхайгүй аливаа бизнесийн талаарх бүхий л мэдээлэл ил тод байж байдаг Интернэтийн орчноос өнөөдөр хайгаад олохгүй. Аливаа активыг өгч авалцах ажиллагааг олон нийт болон төрийн холбогдох институциэс нууж хаах хэрэгтэй гэж үзвэл нэг өдрийн ч юм уу настай хуурамч, оффшор компани байгуулж, түүгээрээ дамжуулах, мөн түүнтэй төстэй арга хэрэглэх жишиг өнөөдөр түгээмэл болсныг ”Well Delight” гэдэг компанийн тодорхойгүй байдал эрхгүй санагдуулна. ”Камекс” ХХК Монголын нэг том компанийн мэдлийнх байсан нь өөрсдийнх нь интернэтэд байрлуулсан албан ёсны танилцуулга дээр өнөөдөр дурайтал бий.

    Ямар ч байсан ашигт малтмалын нэр бүхий хэд хэдэн лиценз эзэмшдэг Монголын нэг компанийг хонгконгчууд үнэ хүргэж авсан нь энэ. Үнэ хүрэх нь ч аргагүй байж. Хонгконгийн компанийн (Үнэндээ Панамын нэгэн адил оффшор бүс гэдгээрээ алдаршсан Кэймэний арлуудад бүртгэлтэй) өөрийн мэдээлснээр, ”Камекс” XXК нь ”Төгрөг нуурын энержи” хэмээх компанийг 100 хувь, ”Корес Монголиа” компанийн 70 хувийг эзэмшдэг аж.

    Төв аймгийн Баян суман дахь Төгрөг нуур нь Зөвлөлтийн геологичид аль 30-аад оны үеэс хайгуул, өрөмдлөг хийж, нөөцийн ихэнхийг тогтоосон хүрэн нүүрсний асар баялаг орд бөгөөд нөөцийг нь нийлүүлж бодвол 13 тэрбум тонн хүрэх төвийн бүсийн таван том ордын нэг юм. Монголын компаниудыг авснаар хонгконгчуудын мэдэлд очсон талбай нь энэ их ордын нэг хэсэг болох Тахилт бололтой. Албан ёсны байгууллагын бүртгэлийг шүүрдэж үзвэл Тахилтын хэсгийн геологийн нөөц нь 302 сая тонн боловч ТЭЗҮ-д тусгасан нь 61.4 сая тонн аж. ”Женко”-гийн сайт дээр ”Камекс” компанийн албан ёсоор эзэмшдэг хэмээн тайлагнасан дөрвөн лиценз нь 7367х, 7368х, 7901х, 2063х, 228а гэж байх бөгоөд АМГ-ын албаны хүний хэлснээр эхний хоёр нь Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутагт олгогдсон хайгуулын лиценз аж. Тэдгээрийг ”Корес Монголиа” ХХК авсан.


    ”Mongolian Investment Group” вэбсайтдаа Төв аймагт 228а, 13553а, 13533а, 15429а дугаартай лицензүүд эзэмшдэг гэсний эхнийх нь ”Камекс”-ын эзэмшдэг лицензийн дугаартай мөргөж байгаа бөгөөд АМГ-т буй талбай ашиглалтын зургаас үзэхэд эдгээр нь Төгрөг нуурын ордын талбай яг мөн байна. Сонирхолтой нь АМГ-ын албаны эх сурвалж лицензийн албан ёсны эзэмшигч нь хэн болохыг хэлэхээс шууд татгалзсан юм. ”Төгрөг нуурын энержи” компани нь лицензтэйгээ ийнхүү хонгконгчуудад зарагджээ. Дараагийн гайхах зуйл мөн чухам эндээс гарч ирнэ. Төгрөг нуурын ордын болон бусад лиценз Хонгконгийн компанид очсон.

    Тэглээ гээд нийтлэлийн ”гол баатар” энд ямар хамаатай гэж? Тун зөв асуулт, хариулт нь ч сонирхолтой. Монголын уул уурхайн үйлдвэрлэгчдийн ассоциациас Бээжинд зохион байгуулсан ”Нүүрсний хийжүүлэлт, шингэрүүлэлт” уулзалтад оролцсон үндэсний ахуйн нэгжүүдийн төлөөллийн жагсаалтыг зарласныг үзвэл тэр дунд ”Монголын аж үйлдвэрийн корпорацийн захирал Ядамсүрэнгийн Батсүх” гэж байна.

    Тэгвэл ”Женко34” бөхийн клубийн вэбсайтад, ерөнхийлөгчөөр нь Х.Баттулга ажилладаг. Монголын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг танилцуулсны дотор Я.Батсүх гэдэг хүний нэр байх бөгөөд түүнийг ”Камекс” ХХК-ийн захирал” гэсэн байна. Тэгвэл Азийн оффшор компаниудын бүрэн мэдээллийг багтаасан Хонгконгийн ”Ааstocks” компанийн мэдээллийн баазыг өнгийж үзвэл энэ нэр дахин гарч ирнэ. Тэнд байгаагаар бол ”Mongolian Investment Group” гэх оффшор компанид таваас дээш хувийн хувьцаа эзэмшдэг хоёр хүн байдаг бөгөөд тэдний нэг нь ”Ядамсүрэнгийн Батсүх 5.31 хувь” гэжээ. Ядамсүрэнгийн Батсүх гэх энэ эрхэм нь Та бидний сайн мэдэх Ардчилалын 13-ын нэг Х.Баттулгын дотны анд “Ард” хэмээх Батсүх юм. ”Бүх зам Ром руу очдог” гэдэг шиг зарим зам явсаар яалт ч үгүй ”Женко” руу хөтлөх аж.
  • Ерөнхийлөгч рекорд “тогтоожээ”
    2016 оны 5 сарын 26
    Ерөнхийлөгч рекорд “тогтоожээ”
  • Е.Исинбаева Олимпод оролцуулахгүй бол хүний эрхийн шүүхэд хандана
    2016 оны 5 сарын 26


    Тулгууртай харайлтын Олимпийн хошой аварга Елена Исинбаева хэрвээ ОХУ-ын хөнгөн атлетикчдыг ”Рио 2016” Олимпийн наадамд оролцуулахгүй байх шийдвэр гарвал Олон Улсын Хүний Эрхийн шүүхэд хандахаа мэдэгдлээ. Оросын тамирчдын допингийн асуудал газар авч ОХУ-ын Хөнгөн Атлетикийн Холбоог IAAF-ын гишүүнчлэлээс хасах тухай асуудал яригдах болоод байгаа юм. Эцсийн шийдвэрийг Олон Улсын Хөнгөн Атлетикийн Холбоо IAAF-ын хурлаас 6-р сарын 17-ны өдөр гаргах билээ.

    ”Энэ бол ялгаварлан гадуурхалт. Хүний эрхийн ноцтой зөрчил. Хэрвээ бидний Олимпийн наадамд оролцох эрхийг хязгаарлавал Олон Улсын Хүний Эрхийн шүүхэд хандах болно. Би шүүх дээр ялалт байгуулна гэдэгтээ ч итгэлтэй байна. Би энэ бүхний эсрэг ямар нэг зүй хийж чадахгүй байгаадаа галзуурах шахаж байна. Учир нь одоогоор миний чадах зүйл бол бэлтгэл сургуулиа л хийх” хэмээн Елена Исинбаева мэдэгдлээ.
  • Л.Мөнхбаясгаланг улсад 88 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэв
    2016 оны 5 сарын 26
    Сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газраас залилан хийсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, хилээр гарах эрхийг нь хаасан тухай бид мэдээлсэн.
  • Улаанбурханы өвчлөл 30 гаруй хувиар буурчээ
    2016 оны 5 сарын 26
    “Сайдын цаг” уулзалтанд Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа оролцлоо
  • Автобусны жолооч осол гаргаж, зорчигч гэмтжээ
    2016 оны 5 сарын 26
    Сүүлийн үед нийтийн тээврийн том оврын автобусны жолооч нар осол гаргах нь ихэссэн. Хамгийн сүүлд л гэхэд өчигдөр “Тулга огоо” ХХК-ны автобусны жолооч осол гаргаж нэг зорчигч гэмтсэн байна.

  • Төлөөлөгчдөд үйлчлэх жолооч, автомашинуудыг даатгалд хамруулна
    2016 оны 5 сарын 26
    АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 28 дугаар хуралдаан 5 дугаар сарын 25-нд болж, шаардагдах харилцаа холбооны үйлчилгээний талаар болон төлөөлөгчдийн цуваанд явах тээврийн хэрэгсэл, түүний даатгал, зочид төлөөлөгчдөд өгөх бэлэг дурсгал зэрэг асуудал хэлэлцлээ.

    Дээд түвшний уулзалтад оролцохоор ирэх төлөөлөгчдийн ёслол, хамгаалалтад ашиглагдах 250 автомашин, тэдгээрийг жолоодох 293 жолоочийг Авто тээврийн хэрэгслийн болон Жолоочийн хариуцлагын даатгалд хамруулах нь зүйтэй гэж Үндэсний зөвлөлөөс шийдлээ.

    Дээрх тээврийн хэрэгслүүдийг “Моннис моторс” ХХК оруулж ирсэн бөгөөд дээд түвшний уулзалтын дараа тус компани худалдаж борлуулах аж.

    Түүнчлэн уулзалтаар ирэх дээд хэмжээний төлөөлөгчдөд монгол үндэсний дээл бэлэглэхээр өмнөх хурлаас шийдвэрлэсэний дагуу үндэсний хувцас урладаг аж ахуйн нэгжүүдийн судалгааг хийж, хувцасны төрөл загвар, үнийн саналуудыг авсан байна. Эдгээрээс хамгийн боломжит санал ирүүлсэн компаниудын саналыг уг хуралдаанаар хэлэлцэж, хамтарч ажиллахаар болов.

    Дээд түвшний уулзалтыг сурвалжлах гадаад, дотоодын сэтгүүлчдэд зориулж “Шангри-Ла” худалдааны төвд “Хэвлэлийн төв” байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд АСЕМ-ын арга хэмжээ зохиогдох цэгүүдтэй шилэн кабелийн сүлжээгээр холбогдох зайлшгүй шаардлагатай байгааг холбогдох хүмүүс танилцууллаа. Уг ажлыг хийж гүйцэтгэхэд тулгарч байгаа зарим бэрхшээлийг шийдэж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөн сувагчлал татах ажлыг даруй эхлүүлэхийг Ерөнхий сайд, АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн дарга Ч.Сайханбилэг үүрэг болголоо.
  • Л.Мөнхбаясгалан: Намайг залилсан гээд байгаа мөнгө нь зар сурталчилгааны гэрээ байсан
    2016 оны 5 сарын 26
    Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан Монгол ньюс мэдээллийн төвд мэдээлэл хийв.
  • Баянхонгорт нэр дэвшигчид: Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Х.Баттулга, Д.Ганбат
    2016 оны 5 сарын 26
    Баянхонгор аймгийн ардчилсан намын хорооны хуралдаанаас 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр бид гурвыг 100хувийн саналаар сонголоо... Баянхонгорын анхны бага олимпоос эхэлж авч байсан амжилтын мэдрэмж дахин мэдрэгдлээ. Баянхонгорчууддаа баярлалаа... Найдварыг тань алдахгүй ээ. Хамтын хүч Амжилт
  • Н.Алтанхуяг Увсад нэр дэвшихээр болжээ
    2016 оны 5 сарын 26
    Увс аймгийн Ардчилсан намын хороо аймагтаа ирж нэр дэвшээч гэсэн саналыг түүнд тавьсан гэнэ. Тэрбээр энэ талаараа өөрийнхөө нүүр номын хуудаснаа “Ардчиллынхан бид 4 жил ихийг хийж, бүтээж чадсан. Илүү ихийг бүтээхээр багаараа хамтдаа зүтгэнэ ээ” гэсэн байна.
  • Хонины ястай махны үнэ 325 төгрөгөөр буурав
    2016 оны 5 сарын 26
    2016 оны 5 дугаар сарын 4-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6745 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8490 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой, харин үхрийн цул махны үнэ 0.3 хувиар буюу 25 төгрөгөөр өсчээ.
  • Зам тээврийн ослыг 243 дуудлага иржээ
    2016 оны 5 сарын 26
    Хятад мотоцикль хүний аминд хүрсээр
  • Цоохор ирвэс үхжээ
    2016 оны 5 сарын 26
    Дөргөн сумын Агваш
  • Үүлэнд нөлөөлж бороо оруулсан байна
    2016 оны 5 сарын 26
    Газар тариалангйн болон гандуу байгаа бүс нутгаар үүлэнд зориуд нөлөөлж байна. Үүний үр дүнд энэ сарын 24-25-нд шилжих шөнө Сэлэнгэ, Булган, Орхон, Дархан-Уул аймгийн ихэнх, Хэнтий, Сүхбаатар, Завхан, Дорноговь аймгийн зарим газраар бороо орлоо. Булган, Орхон аймгийн уулархаг хэсгээр орсон бороо цас болон үргэлжилж, 1-6 см зузаан цасан бүрхүүл тогтжээ. Энэ шөнө Сүхбаатар аймгийн ихэнх нутгаар 0.2 мм хүртэлх хэмжээний бороо орсон бол өчигдөр 14.00 цагийн байддаар Сэлэнгэ аймгийн Мандал суманд аадар бууж байлаа. Гандуу байсан Өмнөговь аймгийн нийт нутгаар энэ сарын 21-23-нд бороо, зарим газраар цас орж, ган тайлагдав. Тус аймгийн Гурвантэс суманд 22 мм хур тунадас унасан нь хамгийн их чийг буусан газар болж байна. Баян-Овоо, Номгон, Манлай, Цогтцэций суманд 15-22 мм хур тунадас оржээ. 24-25-нд шилжих шөнө Булганд 0.2 мм бороо орсон бол Даланзадгад, Мандал-Овоо, Цогтцэцийд бороо шивэрчээ.
  • Л.Мөнхбаясгаланд залилангийн хэргээр эрүү үүсгэжээ
    2016 оны 5 сарын 26
    “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгийн сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг хилээр гарахыг хориглосон талаарх мэдээллийг бид хүргэсэн.

  • Барилгын өрөг угсрагч, Хавтанцар наагчийн аварга шалгаруулах тэмцээн болно
    2016 оны 5 сарын 26
    Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн угтан барилгын мэргэжилтэн, мэрэгшсэн ажилчид, МСҮТ-д засал, өргийн мэргэжлээр суралцаж байгаа оюутан, залуусын дунд “Өрөг угсрагч”, “Хавтанцар наагч”- ийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах Нийслэлийн Засаг даргын нэрэмжит тэмцээнийг зохион байгуулахаар боллоо.
  • Шилдэг хэсгийн байцаагчид тодорлоо
    2016 оны 5 сарын 26
    Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ой, Улаанбаатар хотын цагдаагийн газрын 90 жилийн ойг угтаж нийслэлийн хэмжээнд цагдаагийн хэлтсүүдээс шалгарсан хэсгийн байцаагч нарын дунд зохион байгуулагдсан ”ХЭСГИЙН БАЙЦААГЧ-2016” тэмцээн өндөрлөлөө.
5353 5354 5355 5356 5357 5358 5359
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    8 цаг 42 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    8 цаг 51 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    9 цаг 5 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    9 цаг 51 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    9 цаг 53 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    10 цаг 21 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    10 цаг 29 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    11 цаг 32 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    11 цаг 56 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    12 цаг 50 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    12 цаг 51 мин
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
    13 цаг 23 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
    13 цаг 33 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
    13 цаг 34 мин
  • Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
    13 цаг 39 мин
  • “Эрчим хүчний салбарын долоо хоног" арга хэмжээ болно
    13 цаг 45 мин
  • Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанид торгууль ноогдуулна
    13 цаг 54 мин
  • 2026 оны FIBA 3x3 World Tour-ийн албан ёсны хуваарь Азийн сагсан бөмбөгийн хөгжлийн шинэ үеийг тодорхой харуулж байна
    13 цаг 55 мин
  • Английн Премьер лигийн 32-р тойрог улирлын төгсгөлийн байрлалд шууд нөлөөлөх онцгой чухал тоглолтуудаар дүүрэн байна
    13 цаг 59 мин
  • Ж.Баярмаа: Нууцалсан гэрээнүүдийн ард дандаа хулгай, цавчаа явж байгаа
    14 цаг 0 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК