Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5877 5878 5879 5880 5881 5882 5883
  • “Цөмөөхэй” балет
    2015 оны 10 сарын 05
    Бүртгэл: 2015 оны 10-р сарын 15-31-ний өдрүүдэд болно. /Бүртгэлийн хуудсыг ДБЭТ-ын касс болон “Монголын балетын хөгжил сан”-гийн байранд авчирна./



    Шалгаруулалт: 2015 оны 11 дүгээр сарын 1-5 ны өдрүүдэд “Монголын балетын хөгжил сан”-гийн байранд болно.



    Бүртгэлийн хуудсыг дараах газруудаас авна.



    МБХСангийн байр болон “Монголын балетын хөгжил сан” фейсбүүк хуудас
    УДБЭТеатрын веб хуудас / opera-ballet.mn / болон билетийн касс



    “Монголын балетын хөгжил сан”-гийн хаяг: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замын хойно “Нарлаг өргөө” төвийн 5 давхарт, Утас: 99047043
  • Оны тэргүүний багш, сургууль, цэцэрлэг тодров
    2015 оны 10 сарын 05
    Оны тэргүүний багш, сургууль, цэцэрлэг тодров
  • Дэлхийн Монгол мэргэжилтнүүд ХҮН-ын бодлого зорилтыг дэмжлээ
    2015 оны 10 сарын 05

    ХҮН намын Удирдах Зөвлөлийн гишүүн, “Үндэсний Хөгжил – Монгол Хүн” клубийн зохицуулагч Б.Найдалаа АНУ-ын Вашингтон хотноо байрлах Олон Улсын Валютын Сан, Дэлхийн Банк болон Олон Улсын Санхүүгийн корпорацид ажилладаг Монгол мэргэжилтнүүдэд намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрийн талаар танилцуулга хийлээ. Танилцуулгад оролцсон мэргэжилтнүүд Монгол хүнээ дээдэлсэн үзэл баримтлалтай, эрмэлзэл, хүрэх зорилго нь хэмжигдэхүйц тодорхой “Монгол Зорилго – 2050” хөтөлбөрийг дэмжихээ илэрхийлж, ХҮН намын дэргэдэх “Бодлого Судалгааны Хүрээлэн”-д хамрагдан өөрсдийн ажилладаг, мэргэшсэн чиглэлээрээ хувь нэмрээ оруулахаар боллоо.

    ХҮН намынхан орон нутагт салбар хороодоо байгуулахын зэрэгцээ гадаадад амжилттай ажиллаж амьдарч буй элэг нэгт Монголчуудаараа хүрээгээ тэлж, тэдний мэргэжлийн өндөр ур чадвар, хуримтлуулсан туршлагыг намын мөрийн хөтөлбөр, бодлого шийдэлд шингээхийн төлөө ажиллаж байгаа юм байна.

  • Ч.Мянганбилэг, Н.Анужин нар Азийн аварга болов
    2015 оны 10 сарын 05
    Өнгөрсөн сарын 29-нд эхэлсэн бодибилдинг, фитнесийн Азийн АШТТашкентад үргэлжилж байна. Тус тэмцээнд манай улсаас есөн тамирчин оролцож буйгаас одоогийн байдлаар хоёр алт, мөнгө, хүрэл тус бүр нэгийг аваад байна. Тодруулбал, бодибилдингийн эрэгтэйчүүдийн 55 кг жингийн ангилалд Ч.Мянганбилэг, эмэгтэйчүүдийн спорт модель +165 см ангилалд Н.Анужин нар алт, эрэгтэйчүүдийн спорт модель +170 см ангилалд Б.Лхагвадорж мөнгө, эрэгтэй атлетик ангилалд У.Нямтулга хүрэл медаль хүртлээ. Сонирхуулахад, манай тамирчид өнгөрсөн жил уг тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн. Уг тэмцээн өнөөдөр өндөрлөж, бусад ангиллын аваргууд тодорно.

  • С.Бямбацогт: ҮХЦ “Арай ч дээ” гэмээр шийдвэрүүдийг гаргаж байна
    2015 оны 10 сарын 05
    С.Бямбацогт: ҮХЦ “Арай ч дээ” гэмээр шийдвэрүүдийг гаргаж байна
  • Индонезийн мал эмнэлэгийн байгууллагатай хамтран ажиллана
    2015 оны 10 сарын 05
    Индонезийн мал эмнэлэгийн байгууллагатай хамтран ажиллана
  • Нийслэлийн шавыг анх тавьсан газарт хүндэтгэл үзүүллээ
    2015 оны 10 сарын 05
    Нийслэлийн шавыг анх тавьсан газарт хүндэтгэл үзүүллээ
  • ”Авто худалдааны цогцолбор” энэ сарын 31 хүртэл хямдралтай үйлчилнэ
    2015 оны 10 сарын 05
    Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Нийслэлийн авто үйлчилгээг нэг дор төвлөрүүлэх зорилготой нийт 6000 гаруй зогсоолтой ”Авто худалдааны цогцолбор” өчигдөр нээлтээ хийсэн билээ. Нээлтийн өдөр машины тос ,тосолгоо, сэлбэг хэрэгслийн үзэсгэлэн худалдаа ч дэлгэгдэж, арилжааны банкууд хөнгөлөлттэй зээлийн үйлчилгээ үзүүлж, автомашмины үнэгүй оношлогоо хийгдсэн юм.

    Тэгвэл энэ сарын 31-ийг хүртэл автомашиныг 5-10 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдаалах аж. Мөн ”Авто худалдааны цогцолбор”-руу нийтийн тээвэр ч нэг хэсэг үнэгүй үйлчилнэ.

    Хямдрал энэ сарыг дуустал үргэлжлэх тул иргэдэд таатай боломж нээгдэж буйг дуулгая.

  • Цагаан зээр агнавал сая төгрөгийн нөхөн төлбөр төлнө
    2015 оны 10 сарын 05
    Өнгөрсөн онд Сүхбаатар аймагт хулгайгаар 6О цагаан зээр агнасан зөрчил илэрч зохих нөхөн төлбөр, торгуулийг хүлээлгэсэн ч одоо хүртэл төлж барагдуулаагүйг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

    Энэ нь ямар ч ажил орлогогүй, төлбөрийн чадваргүй, барьцаа хөрөнгөгүй иргэд намартаа зээр агнаж хоол хүнснийхээ хэрэгцээнд ашиглаж байгаатай холбоотой гэнэ. Сүүлийн жилүүдэд нэг зээрийг 100,0 мянган төгрөгөөр агнах зөвшөөрөл олгож байжээ. Харин энэ намар зээр агнах зөвшөөрлийг аймгийн хэмжээнд олгохгүй юм байна. Хууль бусаар цагаан зээр агнавал толгой тутамд нь 1,0-1,2 сая төгрөгийн нөхөн төлбөр, 384,0 мянган төгрөгийн торгууль хүлээлгэдэг байна.
  • Увсын сонгуулийн маргаан Цэцэд очлоо
    2015 оны 10 сарын 05
    УИХ-ын 2016 оны сонгуулийн уур амьсгал хэдийнэ орчихсон байхад өнгөрөгч сонгуулийн маргаан эцэслээгүй л байна. Өнгөрөгч сонгуулиар Увс аймагт МАН-аас нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын туслах сонгогчдод мөнгө тараасан, эсэхтэй холбоотой маргаан Үндсэн хуулийн цэцэд очлоо. Тодруулбал, Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ны 2012 оны “УИХ-ын дүн айлтгах тухай” 136 дугаар тогтоолын Увс аймагт холбогдох хэсэг Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр нэр бүхий иргэд Цэцэд хандаж, энэ дагуу үүсгэсэн маргааныг ирэх 9-ний баасан гаригт дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэхээр болсон байна. Нэр бүхий иргэд дээр дурдсан тогтоолын Увс аймагт холбогдох хэсэгҮндсэн хуулийн 1.2,3.2,14.1, 21.2, 50.2, 70.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэж буй юм.

    Уг нь дээрх маргаантай холбоотойгоор үүсгэсэн шүүхийн бүх процесс дуусан, МАН-аас нэр дэвшигчдийн туслах, штабын ажилтан зэрэг хэд хэдэн хүний мөнгө тараасан үйлдлийг тогтоож, зохих ял, шийтгэл ногдуулсан. Тиймээс ч гомдол гаргасан АН-ынхан шүүхийн шийдвэрт үндэслэн маргааныг эцэслэн шийдвэрлэхийг СЕХ-ноос шаардаж байсан. Харин Улсын дээд шүүхээс Увсын сонгуулийн маргааныг СЕХ эцэслэн шийдвэрлэх ёсгүй гэснийг үндэслэн сонгуулийн төв байгууллага дээрх асуудалд хутгалдаагүй юм. Юутай ч Цэц дээрх маргааныг хэрхэн шийдвэрлэж, түүнд нь УИХ ямар хариу үйлдэл үзүүлэх, цаашлаад бүрэн эрхийн хугацаа нь дуусахад хэдий бага хугацаа үлдсэн ч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын гишүүний халдашгүй байдал хөндөгдөх, эсэхийг хүлээх л үлддээ.
  • Хүнсний ногооны хураалт 75 хувьтай байна
    2015 оны 10 сарын 05
    Энэ онд улсын хэмжээнд 512.3 мянга га-д тариалалт хийсэн. Тухайлбал, 360.7 мянган га-д буудай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, 19.5 мянган га-д тэжээлийн ургамал тарьсан.

    Энэ сарын 2-ны байдлаар нийт 110.4 мянган га талбайгаас 93.5 мянган тонн үр тариа, 9.2 мянган га-гаас 112.5 мянган тонн төмс, 4.8 мянган га-гаас 52.8 мянган тонн хүнсний ногоо, 10.8 мянган га-гаас 16.5 мянган тонн тэжээл, 8.2 мянган га-гаас 4,4 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.

    Улсын хэмжээнд үр тарианы хураалт 37.1 хувьтай, төмс 75.6 хувьтай, хүнсний ногоо 74.7 хувьтай явагдаж байгаа бөгөөд ургац хураалтын ажилд 950 цэргийн албан хаагч 650 гаруй оюутан залуус гэрээгээр ажиллаж байна. Цаг уур, орчны шинжилгээний газраас 9 дүгээр сарын 30-нд Төв, Говь, Зүүн зүгийн нутгаар, 10 дугаар сарын 1-нд нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Цаашдаа 10 дугаар сарын 07-ныг хүртэл бүх нутагаар цаг агаар тогтуун байна хэмээн мэдээллээ.
  • С.Баярцогт: О.Баасанхүү үнэхээр худлаа ярьж байна
    2015 оны 10 сарын 05
    ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийг нь огцруулах болсон асуудлаар хариу мэдэгдэл хийж, зарим баримтыг дэлгэсэн юм. Энэ үеэр тэрбээр “О.Баасанхүү гишүүн хувь хүний нэр хүндэд халдаж, санаатайгаар худал мэдээлэл цацаж байна. Түүний ярьж буй бүх зүйл баримтгүй худал зүйл. Гүтгэлэг явуулж байна. Харин би баримттай ярьж байна” гэсэн юм.



    УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг ажилдаа хариуцлагагүй хандсан, төрийн албан хаагчийн ёс зүйг баримтлаагүй гэх зэрэг үндэслэлээр огцруулах тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн юм.

    Харин уг асуудлыг байнгын хороогоор хэлэлцэхтэй зэрэгцэн С.Баярцогтыг Үндсэн хуулийн цэц өмгөөлсөн шийдвэрийг гаргаж огцруулах асуудалд саад болж байна. Засгийн газар Үндсэн хуулийн цэцэд мөнгө өгч өөрсдийгөө хамгаалууллаа гэх яриаг О.Баасанхүү гишүүн УИХ-ын түвшинд болон хэвлэлээр ярьж байгаа юм.



    Тэгвэл энэ бүх мэдээлэлд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт доорх хариултыг өглөө.



    Тэрбээр

    О.Баасанхүү гишүүн С.Баярцогтыг огцруулах тогтоолын төслийг өргөн барьсаны маргаа нь Үндсэн хуулийн цэц хуралдаж, УИХ-ын гишүүнийн тогтоолоор Засгийн газрын гишүүнийг огцруулж болохгүй гэдэг саналыг гаргаагүй. Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлт нь 2014 оны 12 сараас эхлэлтэй маргаан. Тодруулбал, 2014 онд иргэн П.Баттулга, М.Мөнхжаргал, Б.Төрболд Б.Эрхэмбаяр нар Монгол улсын их хурлын тухай хуулийн 7.1.12 дахь заалт Монгол улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх талаарх мэдээлэл гаргасан. Энэ гомдлыг хуулийн дагуу хянан хэлэлцэж яваад өнгөрсөн 9 сарын 9-ны өдөр 11 дүгээр дүгнэлтээ гаргасан билээ. Өөрөөр хэлбэл С.Баярцогтыг огцруулах тогтоолын төслийг өргөн барьсаны маргааш нь бус нэг жилийн өмнөөс уг асуудлыг Үндсэн хуулийн цэц дээр хянан хэлэлцэж явжээ.
    С.Баярцогтыг огцруулах тогтоолын төслийг өргөн барьсаны маргааш нь Үндсэн хуулийн Цэцийн 25-н жилийн ойд зориулж Засгийн газраас 300 сая төгрөг шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл С.Баярцогт Үндсэн хуулийн цэцэд мөнгө өгч өөрийгөө хамгаалууллаа гэж О.Баасанхүү гишүү ярьсан. Харин энэ талаар сайд С.Баяцогт дөнгөж сая ингэж ярилаа. Тэрбээр “Монгол улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан хууль сурталчлах үйл ажиллагаанд зориулж Ерөнхийлөгчийн зарлигтай холбогдуулан Үндсэн хуулийн цэц болон Их засаг их сургууль мөн Ерөнхийлөгчийн тамгын газар, БСШУ-ны сайд зэрэг хэд, хэдэн газарт Засгийн газраас хөрөнгө шилжүүлэх шийдвэрийг гаргажээ. Энэ дагуу үндсэн хуулийн цэцэд 300 сая төгрөг шилжүүлэхээр болсон ч одоохондоо хараахан шилжүүлээгүй байгаа. Төсвийн байдал хүндрэлтэй байгаа учраас нэг ч төгрөгийг шилжүүлээгүй байна. Гэтэл О.Баасанхүү ганц Үндсэн хуулийн цэцэд хахууль болгож шилжүүлсэн гэж байна” гэлээ. Мөн тэрбээр “О. Баасанхүү гишүүн намайг огцруулах тогтоолын төслийг 9 сарын 8-ны өдөр өргөн мэдүүлсэн. Харин хөрөнгө гаргах асуудлыг уг өдрөөс нэг өдрийн өмнө 9 сарын 7-ны ЗГ-ын хуралдаанаар шийдвэрлэсэн. Гэтэл О.Баасанхүү гишүүн 9 сарын 6-ны ням гаригт намайг огцруулах тогтоолын төслийг өргөн барьсан гэж байна. Ням гаригт буюу амралтын өдөр УИХ-ын тогтоолын төслийг хэзээ ч өргөн барьдаггүй. Гэтэл амралтын өдөр буюу 9 сарын 6-ны өдөр огцруулах тогтоолын төслийг өргөн барьсаны дараа буюу маргааш нь Засгийн газар хуралдаж Үндсэн хуулийн цэц рүү мөнгө шилжүүлэх шийдвэрийг гаргасан гэж байгаа нь О.Баасанхүү үнэхээр худлаа ярьж байна” гэлээ.
  • УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт ил захидал хүргүүллээ
    2015 оны 10 сарын 05
    Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 1-д “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ”, 62 дугаар зүйлийн 1-д “Нутгийн өөрөө удирдах байгууллагад тухайн нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх...” уг зүйлийн 2-т “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх, эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно” хэмээн заасан нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын үйл ажиллагааны үндсэн зарчим болдог билээ. Эдгээр зарчим нь эрх мэдлийг хэт төвлөрүүлдэг захиргаадалтын дэглэмээс иргэдээ хамгаалахад чиглэсэн ардчилсан тогтолцооны амин сүнс болсон үнэт зүйл юм.
  • Дэлхийн бяцхан мисс монголоос тодорлоо
    2015 оны 10 сарын 05
    Дэлхийн бяцхан мисс монголоос тодорлоо
  • Лхагва гарагт Богдхан уулын тахина
    2015 оны 10 сарын 05
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ сарын 7-ны өдөр буюу Лхагва гарагт Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолын ажиллагааг зохион байгуулахаар болсон. Үүний хүрээнд тахилгын ёслолын ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга Ж.Болдбаатар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Ширэндэв, Зүүн хүрээ Дашчойлон хийдийн Тамгын лам Ц.Алтанхүү нар мэдээлэл өглөө.
  • “Тавантолгой” нүүрснийхээ үнийг нэмжээ
    2015 оны 10 сарын 05
    Орон нутгийн өмчит ‘Тавантолгой” ХК-ийн нүүрс борлуулах гурван цэг Өмнөговь аймагт ажиллаж эхэллээ. Энэ жил тус компани борлуулалтын цэгүүдээрээ нэг тонн нүүрсээ 27.500 төгрөгөөр зарж байгаа бол уурхайн аман даэрээс нь очиж авбал 16.500 төгрөгөөр өгч байгаа аж. Ноднин нэг тонн нүүрсээ борлуулалтын цэгүүдээрээ 16.000, уурхайн амнаас 8.000 төгрөгөөр худалдаж байсан бол энэ жил 8.500-11.500 төгрөгөөр нэмсэн юм байна.
  • АН-ын бүлэг Д.Ганбатыг дэмжиж, Б.Болорыг чөлөөллөө
    2015 оны 10 сарын 05
    ” гэв.



    Мөн тус бүлэг Ингэснээр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга улиран сонгогдох болж буй юм байна.
  • Бие даагчид: Дэд сайдтай байхыг дэмжихгүй
    2015 оны 10 сарын 05
    Дэд сайдыг цомхотгосон бол 672 сая төгрөг хэмнэх байжээ
  • АСЕМ-ийн уулзалт зохион байгуулахад таван улсаас тусламж хүсчээ
    2015 оны 10 сарын 05
    АСЕМ
  • “Нийслэлийн өдөр”-өөр өнгөрсөн жил хийсэн ажлаа иргэдэд танилцуулна
    2015 оны 10 сарын 05
    “Нийслэлийн өдөр”-өөр өнгөрсөн жил хийсэн ажлаа иргэдэд танилцуулна
5877 5878 5879 5880 5881 5882 5883
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    3 цаг 8 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    3 цаг 16 мин
  • Багш нар “Компьютерийн сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDCN сургалтад хамрагдлаа
    3 цаг 26 мин
  • Улаанбаатарт 3 градус дулаан байна
    3 цаг 37 мин
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    18 цаг 7 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    18 цаг 14 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    Өчигдөр 09 цаг 31 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    Өчигдөр 09 цаг 22 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 15 цаг 26 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК