Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5874 5875 5876 5877 5878 5879 5880
  • 24 баримт: Төрийн ажилчдын цалинг 10 хувиар танаж, Төсвийн хөрөнгө оруулалтыг хоёр дахин багасгах 2016 оны төсөв
    2015 оны 10 сарын 07
    Энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар 2016 оны улсын нэгдсэн төсвийн төслийг хэлэлцэнэ. Ингээд 2016 оны Төсвийн төслийн талаарх 24 баримтыг хүргэе.
  • Богд уулыг өнөөдөр тахина
    2015 оны 10 сарын 07
    Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга лхагва гарагт 10 цагаас эхэлнэ

    Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ

    2015-10-05 12:39:07

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ сарын 7-ны өдөр буюу Лхагва гарагт Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолын ажиллагааг зохион байгуулахаар болсон. Үүний хүрээнд тахилгын ёслолын ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга Ж.Болдбаатар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Ширэндэв, Зүүн хүрээ Дашчойлон хийдийн Тамгын лам Ц.Алтанхүү нар мэдээлэл өглөө.

    Богдхан уулыг дархалж, тахиж ирсэн түүх Хүннү гүрний мандан бадарснаас цааших 3000 жилийн тэртээгээс улбаатай бөгөөд Богдхан уулыг зун, намрын цагт хоёр удаа тахиж байгаад сүүлдээ нэг удаа тахиж, 1921 оноос хойш тахихаа больжээ. 1994 оноос хойш хэд хэдэн удаа Цэцээ гүнийг тахиж эртний ёс горимыг нь сэргээжээ. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Богдхан уулын ноён оргил Цэцээ гүний тэнгэрийг тайх тахилга 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр буюу 17 жарны шороон үхэр жилийн намрын дунд сарын шинийн 17-ны Балжинням, Дашням давхцсан бэлэгт сайн өдөр болж Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн биеэр тус ёслолын ажиллагаанд оролцсон юм.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Төрийн тахилгатай уул хайрханы тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам” 2012 оны 181 дугаар зарлигт Их Тахилгат хайрхан, Алтан хөхий, Алтайханы Таванбогд, Суварга хайрхан, Бурхан халдун, Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг таван жил тутам зохион байгуулахаар заасан. Зарлигийн дагуу Богдхан хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг 2015 оны 10 дугаар сарын 07-нд буюу XVII жарны модон хонь жилийн намрын дунд хөхөгчин тахиа сарын 25-ны билэгт сайн өдөр үйлдэхээр төлөвлөсөн. Тахилгын ёслолыг тухайн нутаг дэвсгэрийн Засаг дарга хариуцах бөгөөд “Төрийн тахилгатай уул хайрханы тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”-ын дагуу зохион байгуулах юм. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Төрийн тахилгын ёслол үйлдэх тухай” асуудлыг хэлэлцээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар 10 дугаар сарын 7-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

    Тахилга тус өдрийн 10:00 цагаас Цэцээ гүний оргил дээр эхлэх бөгөөд иргэд Төр хурахын ам - Цэцээ гүн, Манзушир хийд - Цэцээ гүн гэсэн албан ёсны хоёр маршрутаар алхаж тахилгад оролцоно. Харин тахилга үйлдэж буй газар эмэгтэй хүн гарахыг хориглосон. Мөн иргэд цаг агаарын нөхцөл байдлыг сайтар судалж тахилгад оролцохыг анхаарууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Өргөдөл хүлээн авах хугацаа өнөөдөр дуусна
    2015 оны 10 сарын 07
    Өргөдөл хүлээн авах хугацаа өнөөдөр дуусна
  • Д.Валяхүү: Хөтөлийн үйлдвэр Монголынхоо цементийн 100 хувь хангах зорилготой
    2015 оны 10 сарын 07
    Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөлийн “Цемент шохой” ХК-иас манай сурвалжлах баг ээлжит мэдээллээ хүргэх гэж байна.


    Өдгөө хүчин чадал өндөртэй, зардал багатай үйлдвэр болсон Хөтөлийн “Цемент шохой” ХК нь 1983 онд байгуулагдаж, 2011 онд шинэчлэгджээ.
  • Сэрэмжлүүлэг: Цасан шуургатай
    2015 оны 10 сарын 07
    Өнөө шөнө Өвөрхангай, Төв, Дундговь, Өмнөговийн нутгаар, маргааш өдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ.
    Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд:
    Өнөө шөнө нутгийн төв хэсгээр, маргааш өдөр зүүн зүгийн нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтэрхийг онцгойлон анхааруулж байна.
  • Нумын ордныхон зорилгодоо хүрэх сайхан боломжтой өдөр
    2015 оны 10 сарын 07
    зорилгодоо хүрэх сайхан боломжтой өдөр
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
    2015 оны 10 сарын 07
    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
  • Улаанбаатарт 2 хэмийн дулаан байна
    2015 оны 10 сарын 07
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.
    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 градус, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө Хэнтийн уулархаг нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.
    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 1-6 градус, нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 6-11градус дулаан байна.
    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 3-5 градус дулаан байна.
    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 7-12 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим үед секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.
  • Х.Тэмүүжин: УИХ-ын хууль тогтоох эрх мэдэлд ҮХЦ халдаж байна
    2015 оны 10 сарын 06
    <iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/ts1XPreojFw” frameborder=”0” allowfullscreen></iframe>
  • МҮЭХ-оос намын бүлгүүдэд санал хүргүүлжээ
    2015 оны 10 сарын 06
    МҮЭХ-ноос намын бүлгүүд, Бие даагчдын зөвлөлд санал хүргүүлжээ
    УИХ дахь МАХН, МҮАН, Шударга ёс эвслийн бүлэг, МАН-ын бүлэг, Ардчилсан намын бүлэг болон Бие даагчдын зөвлөлд тус бүрт нь МҮЭХ-ноос тодруулга, санал энэ сарын 5-нд хүргүүлжээ.
  • Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нар үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болжээ
    2015 оны 10 сарын 06
    Монголын хошин урлаг болоод нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг бий болгоцгоож чадсан авъяаслаг уран бүтээлчид болох Шинэ продакшны жүжигчин МУСТА Лхагвацогтын Сөрөлт, МУСТА Алгаагийн Түмэн-Өлзий нар “Хайрын тэнгэр диваажин” уран бүтээлийн тоглолтоо энэ сарын 9-ны өдөр “Монгол бөхийн өргөө”-нд тоглох гэж байгаа билээ.

    Сүүлийн үед олон сайхан хайрын дуунуудаараа түмэн олныг баясгаж яваа авъяаслаг уран бүтээлчдийн хамтарсан тоглолт хошин урлаг болоод нийтийн дууг хоршуулж байгаагаараа онцлог бөгөөд тоглолтонд урилгаар “Шинэ үе” продакшн, МУСТА Э.Төрмандах, Дуучин О.Гансувд, дуучин П.Баярцэнгэл, ардын урлагийн “Хөсөгтөн” хамтлаг, “Маршал” хамтлаг, бүжгийн “Улаан сарнай” хамтлаг, Циркийн уран бүтээлчид оролцох юм.

    Тоглолтын билет энэ сарын 1-ны өдрөөс эхлэн худалдаанд гарсан бөгөөд худалдаалагдаж эхэлсэн даруйдаа Бөхийн өргөөний касс үзэгчдийн хөлд дарагдаж нилээдгүй эрэлттэй байсан юм. Тэгвэл тус тоглолтын билет хэдийнээ дуусч эрхэм уран бүтээлчид маань үзэгч сонсогчдын хүсэлтээр энэ сарын 12-ны өдөр дахин тоглох болсныг ”Mobile news” буландаа онцлон хүргэж байна. Иймд та ”Хайрын тэнгэр диваажин” тоглолтын тасалбарыг хараахан авч амжаагүй байгаа бол 12-ны өдрийн билетийг худалдан авч үзэх боломжтой юм байна шүү.
  • НИТХ-ын Тэргүүлэгчид пүрэв гарагт шинэ бүрэлдэхүүнтэй хуралдана
    2015 оны 10 сарын 06
    НИТХ-ын Тэргүүлэгчид маргааш шинэ бүрэлдэхүүнтэй хуралдаж, “Автомашингүй гудамж” төслийг хэрэгжүүлэх тухай, Зарим гудамж байгууламжийг нэршүүлэх тухай, Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил хэмжээг тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Мөн их дээд сургууль коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сурагч оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журмыг хэлэлцүүлэх юм байна. НИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд НИТХ-ын ээлжит 29-р хуралдаанаар өөрчлөлт оруулсан бөгөөд НИТХ-ын Тэргүүлэгчээр Ц.Алтанцэцэг, Д.Амарбаясгалан, Ц.Баатархүү, Ц.Буяндалай, Н.Баяраа, С.Үнэн, Д.Энхсайхан нар сонгогдон ажиллаж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • ХЗБХ цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ
    2015 оны 10 сарын 06
    Хууль зүйн байнгын хороо цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ
  • Төсвийн байнгын хорооны даргаар Ч.Улааныг дэмжлээ
    2015 оны 10 сарын 06
    Ч.Улааныг ТБХ-ны даргаар томилохыг дэмжив
  • Сэрэмжлүүлэг: Цасан болон шороон шуургатай
    2015 оны 10 сарын 06
    Дохио !! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Өвөрхангайн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Булганы өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ.
    Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хагаст, 7-9-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтэрхийг онцгойлон анхааруулж байна.
  • Ц.Оюунгэрэл ухаалаг утсаа 45 мянгын Nokia-аар сольжээ
    2015 оны 10 сарын 06
    Ц.Оюунгэрэл 45 мянгын Nokia утастай болжээ
  • З.Баянсэлэнгэ: Би ёс зүйгүй ярилцлага өгөөгүй
    2015 оны 10 сарын 06
    Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар 9 бүлэг 53 зүйл бүхий барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Энэ үеэр БХБ-ын сайд З.Баянсэлэнгээс цөөн зүйлийг тодруулж амжлаа.
  • Элэгний шинжилгээнд үнэгүй хамрагдах хуваарь
    2015 оны 10 сарын 06
    Элэгний шинжилгээнд үнэгүй хамрагдах хуваарь
  • З.Баянсэлэнгэ: Орон сууцны урьдчилгааг 10 хувь болгох ажлыг удахгүй хэрэгжүүлнэ
    2015 оны 10 сарын 06
    ааа
  • Ц.Мөнхтөр: Дэд сайдгүй ажиллах зарчим барьж байна
    2015 оны 10 сарын 06
    Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийдэг билээ. Тэрээр өнөөдөр мэдээлэл хийхдээ дэд сайд нарыг томилохгүй гэж мэдэгдлээ.

    Учир нь Засгийн газрын яамдуудад долоон дэд сайдын суудал эзгүй байгаа юм. Тус суудалд томилох дэд сайдуудын нэрс тодорсон ч ирэх онд дэд сайдгүй явах зарчим баримтлахаа Сангийн сайд мэдэгдсэн. Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр энэ талаар “Дэд сайдгүй байна гэсэн зарчим барьж байгаа. Үүнийг УИХ дахь бүлгүүд дэмжсэн. Тийм учраас нэмж шинээр дэд сайдуудыг томилохгүй. 2016 оноос дэд сайдгүй байх төсөл явж байгаа. Хэрвээ дэмжигдвэл одоо үүргээ гүйцэтгэж байгаа дэд сайдууд 2015 он дуусахад чөлөөлөгдөнө гэсэн үг” гэлээ.
5874 5875 5876 5877 5878 5879 5880
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    1 цаг 34 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    1 цаг 42 мин
  • Багш нар “Компьютерийн сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDCN сургалтад хамрагдлаа
    1 цаг 51 мин
  • Улаанбаатарт 3 градус дулаан байна
    2 цаг 2 мин
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    16 цаг 33 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    16 цаг 40 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    Өчигдөр 09 цаг 31 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    Өчигдөр 09 цаг 22 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 15 цаг 26 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК