Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5908 5909 5910 5911 5912 5913 5914
  • Улаанбаатарт 16 хэм дулаан
    2015 оны 9 сарын 20
    2015 оны 09 дүгээр сарын 20-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг

    агаарын урьдчилсан мэдээ:



    Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруунаас баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 11-16 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.



    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 15-17 градус дулаан байна.
  • Хүүхдүүд спортын наадмын хаалтаа хийнэ
    2015 оны 9 сарын 19
    Хүүхдүүд спортын наадмын хаалтаа хийнэ
  • Толгойн өвдөлт түүнийг эмчлэх нь
    2015 оны 9 сарын 19

    Толгойн өвдөлт түүнийг эмчлэх нь
  • Нийслэлчүүд Чингисийн талбайд ”Номын баяр” тэмдэглэж байна
    2015 оны 9 сарын 19
    Нийслэлчүүд Чингисийн талбайд ”Номын баяр” тэмдэглэж байна
  • Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталлаа
    2015 оны 9 сарын 19
    Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай захирамж гаргалаа

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай 189 дүгээр захирамж гаргав.

    Уг захирамжид:

    Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, “Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын 2015 оны 67 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

    1. Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг доор дурдсанаар тогтоосугай:

    1/ Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
    2/ Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл;
    3/ Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл;
    4/ Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл;
    5/ “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
    6/ Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
    7/ Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;
    8/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
    9/ Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
    10/ Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
    11/ Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
    12/ Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
    13/ Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
    14/ Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
    15/ Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл;
    16/ Худалдааны тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;
    17/ Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;
    18/ Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;
    19/ Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
    20/ Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
    21/ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
    22/ Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;
    23/ Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
    24/ “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
    25/ Органик хүнсний тухай хуулийн төсөл;
    26/ Хог хаягдлын тухай хуулийн төсөл;
    27/ Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл.

    2.Энэ захирамжид зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Засгийн газраас санал авахаар Улсын Их Хурлын гишүүдээс хүргүүлсэн хууль, тогтоолын төсөл, хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрт нь Зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэж байхаар тогтоосугай.


    З.Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Байнгын хороодын дарга нар болон Тамгын газар /Б.Болдбаатар/-т тус тус даалгасугай хэмээсэн байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Номын баярын улс орон даяар тэмдэглэлээ
    2015 оны 9 сарын 19

    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГИЙН ДАГУУ НОМЫН БАЯРЫН ӨДРИЙГ УЛС ОРОН ДАЯАР ЁСЛОН ТЭМДЭГЛЭЛЭЭ
    Administrator 2015-09-18 21:23:00

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж уламжлалт зан заншлаа хөгжүүлж, ард иргэд хүүхэд залуусын ном эрдэмд эгээрэн нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгоор 2012 онд 158 дугаар зарлиг гаргаж, жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг “Номын баярын өдөр” болгосон билээ.

    Номд дуртай монгол түмний өргөнөөр тэмдэглэж, хүсэн хүлээдэг болсон энэхүү баярын өдрийг өнөөдөр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай, Улаанбаатар хотын дүүргүүд, бүх аймаг, суманд ёслон тэмдэглэж байна.

    Чингисийн талбай дахь Номын баярын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Монгол Улсад суугаа зарим улсын Элчин сайдууд, ардын уран зохиолчид оролцлоо. Номын баярыг нээж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Эцэг өвгөдийн маань шавхагдашгүй оюун билгээс ундарч, мянганаар өртөөлөн ирсэн дундаршгүй өв соёлын тэргүүнд ном эрдэм байдаг. Тиймдээ ч хуучны үгэнд “номт гурван улс” хэмээгдэгчийн нэгд Монгол Улсыг багтааж ирсэн түүхтэй. Монголчууд өөрсдөө хөдсөн дээл өмсөж, үр ачаа нэхийд өлгийддөг хэр нь ээ ном судраа торго дурданд баринтаглан хоймортоо залдаг уламжлалтай билээ.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж уламжлалт зан заншлаа хөгжүүлж, ард иргэд хүүхэд залуусын ном эрдэмд эгээрэн нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгоор 2012 онд 158 дугаар зарлиг гаргаж, жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагийг “Номын баярын өдөр” болгосон билээ. Энэхүү баярын өдрийг улс орон даяар ёслон тэмдэглэх болсноор өнөө жил 4 дэх жилтэйгээ золгож байна.

    Тус өдрийг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай, Улаанбаатар хотын дүүргүүд, бүх аймаг, суманд өргөнөөр тэмдэглэх уламжлал тогтжээ. Энэ хугацаанд зохион байгуулагдсан “Зохиолч-уншигчдын уулзалт”, “Сэтгэл гэгээрээсэй” номын чуулган, “Шинэ номын баяр”, Монголын Үндэсний Номын сангийн “Номын баяр”, “Үнэт ховор номын музей” болон “Номын аялал”, “Зөөврийн номын сан”, “Монголчуудын номын өв соёл” үзэсгэлэн, “Номын хандив”, “Үдшийн уншлага”, “Үндэсний бичиг соёл” улсын уралдаан гээд сайн уламжлал, сонин сайхан санаачилгуудыг тоочиход сэтгэл нэн таатай байна. Цаашид ч энэ уламжлал үргэлжлэхийн сацуу улам өргөжин тэлнэ гэдэгт бид итгэлтэй байна. Учир нь бид номд дуртай ард түмэн.

    Номын баяр жилээс жилд өргөжин тэлэхийн зэрэгцээ Ерөнхийлөгчийн зарлигт заасан ном эрдмийг сурталчлах, номын өв санг арвижуулах, хүүхэд залуучуудын сурах эрмэлзэлд дэмжлэг үзүүлэн ажиллахад төрийн бодлого чиглэж, байгууллага, хувь хүмүүс ч улам нэмэгдсээр байгааг та бид харж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013-2017 онд хэрэгжүүлэх Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт ч үндэстнийхээ ёс заншил, соёл уламжлал, бахархал түүхийг сэргээж, иргэд хойч үедээ өвлүүлж үлдээхэд чиглэсэн бодлогоо эрчимжүүлэх заалт бий. Үнэхээр номын соёл бол монголчуудын соёл уламжлал, бахархал түүхийн томоохон хэсэг нь билээ. Ташрамд энэхүү арга хэмжээг үндэсний хэмжээнд зохион байгуулж ирсэн Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам, зөв мэдлэгт хөтлөгч “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагад талархаж, цаашдын ажилд их амжилт хүсэн ерөөе.

    Номын цагаан буян ашид дэлгэрэх болтугай” гэлээ.

    Өдөрлөгийн хүрээнд “Зохиолч-уншигчдын уулзалт”, “Бид өөрөө ном” зохиолын баатруудын тоглолт, “Ном дотор зам бий” хүүхдийн бүтээл туурвилын уралдаан, “Номын хандив” аян, “Бид номд дуртай” аянд нэгдэгчдийн цугларалт, номын 20-50%-ийн хямдралтай худалдаа, зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа, номын төрөлжсөн үзэсгэлэн, “Ном” хөтөлбөр, Номын сангийн тухай хуулийн танилцуулга болон номон шагналтай тэмцээн уралдаанууд боллоо.
  • Ц.Нямдорж: Одоо нэг ч хүн суллагдахгүй боллоо
    2015 оны 9 сарын 19
    Хуульзүйн байнгын хорооны хуралдаж, Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх байлаа. Гэвч гишүүдийн ирц бүрдээгүй учир байнгын хороо хуралдсангүй. Өнөөдөр ээлжит бус чуулган хаалтаа хийсэн. Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж батлаагүй тул уг хуулийн үйлчлэх хүрээ хэрхэх талаар УИХ-ын гишүүн Ц.Нямдоржоос тодрууллаа.





    -Ял эдэлж байгаа хүмүүсийг хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дараа суллана гэж байсан. Гэтэл байнгын хорооны хуралдаанаар нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэнгүй. Тиймээс Өршөөлийн хууль үргэлжлэн хэрэгжих үү?



    -Өршөөлийн хуульд хүлээж авсан хоригийг тусгаж, өөрчилж байж хууль хэрэгжинэ. Одоо ямар ч хүн суллагдахгүй. Хоригийг хүлээгээд авсан. Энэ дагуу Өршөөлийн хуулийн 9.1.3 дугаар зүйл, 5 дугаар зүйл хоёрт өөрчлөлт орох ёстой. Үүнийг нь тусгаж өгөөгүйгээс бүх ажил замхраад дууслаа.



    -Өнөөдрөөс эхлээд Өршөөлийн хууль хэрэгжиж, хүмүүсийг суллана гэж байсан. Энэ дагуу хичнээн хүмүүс суллагдах вэ?



    -Торгуультай хүмүүст л хамаарах зүйл. Шоронд ял эдэлж байгаа хүмүүсийг суллах аргагүй боллоо.

  • Өнөөдрөөс дараах замыг хаана
    2015 оны 9 сарын 19
    Өнөөдрөөс дараах замыг хаана

  • Дээд шүүх Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргажээ
    2015 оны 9 сарын 19
    Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргажээ
  • Хүүхдийг хатгалгаа өвчнөөр өвчлүүлэхгүйн тулд анхаарах зүйлс
    2015 оны 9 сарын 19
    http://www.24tsag.mn/content/123433.shtml
  • Дарханы засаг төр бужигнаантай байна
    2015 оны 9 сарын 19
    Өчигдөр Дарханы Засаг даргын тамгын газрын гадна тус аймгийн иргэд уриа, лоозон барьж жагсаал хийсэн байна.

    Жагсаал хийх болсон шалтгаан нь энэ сарын 15-ны өдөр тус аймгийн ИТХ дахь МАН-ынхан Засаг даргын суудлыг хүчээр авсантай холбоотой гэнэ.
  • Завхан аймгаас 351 тарвага агнажээ
    2015 оны 9 сарын 19
    Завхан аймгаас 351 тарвага агнажээ
  • Сэлэнгийн ногоочид нэг дор төвлөрнө
    2015 оны 9 сарын 19
    Сэлэнгийн ногоочид “Сэлэнгэ хүнсний худалдааны төв”-д төвлөрнө
  • Хүндэтгэлийн тоглолт болов
    2015 оны 9 сарын 19

    ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлын төлөөлөгчдөд зориулсан хүндэтгэлийн тоглолт болов
  • Гурвалжингийн гүүр засвартай байна
    2015 оны 9 сарын 19
    Гүүр, хоолой, туннелийн урсгал засварын ажлын хүрээнд “Гурвалжингийн гүүр, Улиастайн гүүрийн хэв гажилтын заадасны засварын ажлыг “Мотор Сервис” ХХК гүйцэтгэхээр боллоо. Уг ажлыг нийслэлийн замын сангийн хөрөнгөөр гүйцэтгэх бөгөөд Гурвалжингийн гүүрний засварыг 2015 оны 09 дүгээр сарын 18-25-нд, Улиастайн гүүрний засварыг 09 дүгээр сарын 25-30-ны хооронд тус тус хийхээр төлөвлөөд байна.
    Засварын ажлыг гүйцэтгэх дээрх хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлахгүйгээр эгнээ, эгнээгээр хэсэгчлэн хааж, хөдөлгөөн зохион байгуулалтыг хийх юм. Иймд жолооч та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна гэж нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.
  • Гадны төлөөлөгчдөд зориулсан бэсрэг наадам болов
    2015 оны 9 сарын 19
    ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлын төлөөлөгчдөд зориулсан бэсрэг наадам болов

    Монгол Улсын Их Хурал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ оны 09 дүгээр сарын 15-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулав.

    Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын хууль тогтоох байгууллагын болоод олон улсын байгууллагуудын төлөөлөгчдөд зориулсан бэсрэг наадам өнөөдөр /2015.09.18/ Төв аймгийн Эрдэнэ сумын Баян давааны ард орших Цонжин-Болдог хэмээх түүхэн газарт зохион байгуулав.

    Энэ үеэр хүчит бөхийн барилдаан, хурдан морьдын уралдаан, сур харваа зэрэг үндэсний ёс жаягийг сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулсан юм.

    Энэхүү арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн дарга М.Батчимэг, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хуралд оролцсон төлөөлөгчид болон албаны бусад хүмүүс оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Үнэгүй хувцас авах гэсэн иргэд замбараагүй байдал бий болгож цагдаа нар бороохой ашиглав
    2015 оны 9 сарын 19
    Манай сурвалжлах хэсэг өглөө 09.00 цагийн үед хороолол дахь ”Номин” их дэлгүүрийн гадна очиход аль хэдийн олон хүн цугласан байв. Тэд дэлгүүрийн хаалгыг дарж зогсоцгоох бөгөөд ”Хаалгаа онгойлго” хэмээн орилолдож, эмх замбараагүй зогсоцгоож байв.

    Ихэнх хүмүүс хаалга орчимд овоорцгоосон байдалтай байсан бол зарим нь хана даган томоотой зогсох аж. Бүр зарим нь зайдуу зогсож байдлыг ажиглана. Тэнд 80 настай буурлаас эхлээд 8 настай хүүхдүүд ч иржээ.
  • Б.Мөнгөнтуяа: Л.Гансүхийг буруутгавал гаргана гээд байсан /бичлэг/
    2015 оны 9 сарын 19
    <iframe width=”420” height=”315” src=”https://www.youtube.com/embed/7uOuz1FOHO4” frameborder=”0” allowfullscreen></iframe>
  • Маргаашнаас зарим нутгаар нойтон цас орж, хүйтэрнэ
    2015 оны 9 сарын 19
    20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж сэрүүсэхийг анхааруулж байна.
  • Номын баярыг тэмдэглэнэ
    2015 оны 9 сарын 19
    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уламжлалт зан заншлаа хөгжүүлж, ард иргэд хүүхэд залуусын ном эрдэмд эгээрэн нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгоор 2012 онд 158 дугаар зарлиг гаргаж, жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг “Номын баярын өдөр” болгосон билээ.
5908 5909 5910 5911 5912 5913 5914
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ц.Ганзориг: Хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч өөртөө шинэ эрх мэдэл нэмэх, УИХ-ын гишүүнийг “эгүүлэн татах” зохицуулалт тусгагдаагүй
    10 цаг 18 мин
  • 2026 онд Counter-Strike 2-ын календарьт багтсан олон тэмцээнүүдээс IEM Rio 2026 онцгой байр суурь эзэлж байна
    12 цаг 28 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    18 цаг 31 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    18 цаг 40 мин
  • Багш нар “Компьютерийн сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDCN сургалтад хамрагдлаа
    18 цаг 49 мин
  • Улаанбаатарт 3 градус дулаан байна
    19 цаг 0 мин
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    Уржигдар 19 цаг 37 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    Уржигдар 09 цаг 31 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    Уржигдар 09 цаг 22 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    Уржигдар 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    Уржигдар 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    2026-04-10
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-04-10
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    2026-04-10
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    2026-04-10
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    2026-04-10
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК