Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5975 5976 5977 5978 5979 5980 5981
  • Хайгуулын тусгай зөвшөөрлийн бүртгэлийг маргааш туршилтаар явуулна
    2015 оны 8 сарын 27
    Сүүлийн таван жилд олгогдоогүй хайгуулын тусгай зөвшөөрлийг энэ жил олгохоор болсон билээ.
  • Эх орноосоо урвасан гэх Д.Чинбаярын хэргийг хаалттай шүүнэ
    2015 оны 8 сарын 27
    Эх орноосоо урвасан гэх Д.Чинбаярыг өнөөдөр шүүнэ. Шүүх хурлаар түүнийг эх орноосоо урвасан эсэхийг тогтоох юм. Тодруулбал, Д.Чинбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 79.1-т зааснаар буруутган шүүнэ. Уг зүйл ангид, Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон бол арван зургаагаас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.
    Шүүх хурал өнөөдөр 13:30 цагаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн Б зааланд болно. Хуралд шүүгчээр Г.Буяннэмэх, Ч.Отгонбаяр, Б.Халиун, улсын яллагчаар Б.Батжаргал, өмгөөлөгчөөр Б.Энхдалай нар оролцохоор болжээ. Хурал улсын нууцтай хамааралтай хэрэг учраас хаалттай хэлэлцэгдэнэ
  • Налайх дүүрэгт ахмадын сувилал барина
    2015 оны 8 сарын 27
    НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д өөрчлөлт оруулах тухай хэлэлцэн баталлаа. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцууллаа. Тэрээр концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт оруулахдаа нийслэлийн ЗДТГ-ын харъяа агентлаг, албан тушаалтнаас ирүүлсэн саналыг үндэслэж, зургаан төслийг нэмэхээр, мөн зургаан төслийг хасахаар санал оруулсан гэдгийг онцлов.
    Нэмэх төслүүдэд Налайх дүүрэгт Захирагчийн ажлын албаны оффис үйлчилгээний барилга барих, Сүхбаатар дүүргийн 19-р хороо Салхитын амны 1,9 км хатуу хучилттай автозам барих, Шадивлан, Яргайтын чиглэлийн автозамын өргөтгөл шинэчлэл барих болон Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 60 ортой Ахмадын сувилал барих зэргийг тусгажээ.
    Харин концесийн зүйлийн жагсаалтаас Улиастайн уулзвараас Баянзүрхийн шалган бүртгэх товчоо хүртэлх 3,4 км авто зам болон Баянзүрхийн 288 у/м төмөр бетон гүүр барих, Баянзүрхийн товчоо-Налайх-Чойрын уулзвар хүртэлх 17,5 км авто зам барих төслийг хасахаар оруулсан байна. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 309 дүгээр тогтоолоор БНХАУ-ын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад туссан ажил юм байна.
    Түүнчлэн, Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд Сэтгэмж сургуулийн барилгыг буулгаж шинээр 640 хүүхдийн сургууль барих, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд спортын төрөлжсөн сургалттай 920 хүүхдийн сургууль барих төслүүдийг хасахаар санал оруулсан байна. Энэ нь Монгол Улсын Засгийн газарт БНХАУ-ын Засгийн газраас өгөх буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх ажлын жагсаалтад багтжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • 49 мянган хүнд сүрьеэгийн судалгаа хийнэ
    2015 оны 8 сарын 27
    ЭМСЯ-наас хүн амын дундах сүрьеэгийн тархалтын түвшин тогтоох хоёр дахь судалгааг үндэсний хэмжээнд хийж байна.
  • “Буянт-Ухаа 2”-ын захиалгын товыг маргааш зарлана
    2015 оны 8 сарын 27
    ТОСК-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба
  • Ачиж журамлах төв байгуулах асуудлыг хойшлуулав
    2015 оны 8 сарын 27
    ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болов. Хуралдаанд Нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр Нийслэлийн Ачиж журамлах төв аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай асуудлыг оруулж ирж хэлэлцүүлсэн юм.
  • Ши Жинпин: Түвдийн салан тусгаарлагчидтай тууштай тэмцэнэ
    2015 оны 8 сарын 27
    Хилийн чанадад буй Түвдийн Засгийн газар болон Далай лам тэргүүтэй салан тусгаарлах үзэлтнүүдтэй тууштай тэмцэнэ гэж БНХАУ-ын дарга Ши Жинпин мэдэгдсэн байна.
  • Цэргийн эмэгтэй алба хаагч энхийг сахиулна
    2015 оны 8 сарын 27
    Монгол Улсын Зэвсэгт хүчин хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ биелүүлэхийн зэрэгцээ даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад идэвхтэй оролцож, Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийн тавцанд мандуулсаар байна. Эрэмгий дайчин чанар, эр зориг, тэсвэр хатуужил, бие бялдар, сахилга зохион байгуулалтаараа гайхуулж яваа эрэлхэг Монгол цэргүүдийн маань зарим нь энхийг сахиулахаар Бүгд Найрамдах Судан улсыг зориход бэлэн болжээ. Бүгд Найрамдах Судан Улсын Дарфур мужид явагдаж буй нэгдсэн үндэсний байгууллага, Африкийн холбооны хамтарсан энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн хээрийн II дугаар шатны эмнэлгийн VII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ өнөөдөр болсон юм.

  • Монгол банк: 500 төгрөг хомсдолд ороогүй
    2015 оны 8 сарын 27
    500 төгрөг хомсдолд ороогүй гэв
  • Зам тээврийн сайд асан Н.Төмөрхүүгийн гар хөл 160 ам.долларын үнэтэй сэтгүүл жуулчдад шахжээ
    2015 оны 8 сарын 27
    Зам тээврийн сайд асан Н.Төмөрхүүгийн гар хөл 160 ам.долларын үнэтэй сэтгүүл жуулчдад шахжээ
  • Онгоцны зогсоол барих ажил 42 хувьтай байна
    2015 оны 8 сарын 27
    Ерөнхий сайд “Чингис хаан” олон улсын буудалд хийсэн “Шийдлийн цаг”-ийн мөрөөр ажиллав
    6 минутын өмнө
    Print Zasag and PDF
    ShareThis Facebook Tweet LinkedIn Email

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар энэ сарын 12-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өдөр тутмын үйл ажиллагаа болон транзит заал байгуулах, зорчигчдын танхимыг өртгөтгөх барилгын ажлын явцтай танилцсан. Энэ үеэр хилийн ногоон гарцыг ажиллуулах, онгоц газардсаны дараа угтах хоолойд хил, гааль, мэргэжлийн хяналт гээд төрийн байгууллагын дүрэмт хувцастай хэд хэдэн ажилтан зорчигчдыг тосч байгааг халж, нэг ажилтанд хариуцуулан, гүйцэтгүүлэхийг даалгасан юм.
    Ерөнхий сайд өнөөдөр эдгээр байгууллагуудын удирдлагуудыг хүлээн авч уулзан, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилттэй танилцлаа. Онгоцны хүзүүвчинд төрийн байгууллагын олон ажилтан угтдаг байсныг болиулж, нисэх буудлын оператор болон гаалийн ажилтан гэсэн хоёр хүн зорчигчдыг тосч байгаа. АСЕМ-ын уулзалтын бэлтгэл ажлыг хангах үүрэгтэй комисс томилогдон, дөрвөн ажлын хэсэг ажиллаж байна. Онгоцны 9 зогсоол нэмж барих ажлын гүйцэтгэл 42 хувьтай үргэлжилж байгаа. Мөн дотоод нөөц бололцоогоороо жижиг онгоцны 5 зогсоол барихаар төлөвлөсөн. Ингэснээр онгоцны 40 гаруй зогсоолтой болж, уулзалтын бэлтгэл ажил хангагдана гэж “Чингис хаан” олон улсын нисэх буудлын дарга М.Даваажав хэллээ.
    Ногоон гарцын хувьд гар тээш шалгах зориулалтын төхөөрөмж байхгүй учраас овор ихтэй ачаа тээшинд зориулсан төхөөрөмжөөр шалгаж байгаа гэж Буянт-Ухаа дахь гаалийн газрын дарга Н.Удаанжаргал танилцуулсан. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Өмнө өгсөн үүрэг даалгавар одоо болтол биелэгдээгүй байна. Монголыг зорих зорчигчдын гар тээш нэгэнт гадаад орнуудын нисэх буудлаар шалгагдан онгоцонд орсон байхад Монголын гааль дээр дахин шалгаж, зорчигчдод төвөг чирэгдэл учруулан очер дараалал үүсгэж байгааг хэзээ зогсоох вэ? Зорчигчдыг хүндрэл, саадгүйгээр хилээр нэвтрүүлэх боломжоор хангаж ажиллаж чадахгүй бол ажлаа өгч болно” гэдгийг сануулахад Буянт-Ухаа дахь гаалийн газрын дарга Н.Удаанжаргал “Ногоон гарцыг өнөөдрөөс эхлэн ажиллуулна” гэлээ.

    Мөн энэ үеэр тус нисэх буудалд гарч буй бас нэгэн зөрчлийн талаар зорчигчдоос гомдол ирснийг Ерөнхий сайд тодруулж, холбогдох хүмүүст хариуцлага тооцож, арга хэмжээ авахыг үүрэг болголоо. Олон улсын нислэгээр ирсэн гадаадын зорчигчдод 160 ам.долларын үнэтэй сурталчилгааны сэтгүүлийг авахыг шаардсан Засгийн газрын лого бүхий танилцуулгыг Хилийн хяналтын бүсэд тарааж байсан нь зорчигчдын гайхлыг төрүүлсэн үйл явдал болсныг Ерөнхий сайд онцоллоо. Сурталчилгааны сэтгүүлээ өндөр үнээр зарж борлуулж байсан “Хүннү лорд” хэмээх хувийн компанид зөвшөөрөл олгосон Зам, тээврийн яамны холбогдох албан тушаалтан, Нисэх буудлын дарга, Хилийн цэргийн удирдлагуудад хатуу хариуцлага тооцож, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахыг Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
    - See more at: http://www.zasag.mn/news/view/10719#sthash.l57gMsyy.dpuf
  • Л.Гантөмөр: Сургууль, цэцэрлэг хүртээмжтэй болно
    2015 оны 8 сарын 27
    Долоо хоног бүрийн пүрэв гаригт болдог ”Сайдын цаг” уулзалтад БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Тэрбээр сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудлаас эхлээд их, дээд сургуулиудын төлбөрийн нэмэгдлийн талаар хэрхэн мэдээлэл өгснийг доорхоос уншина уу.
  • Боловсролын сайдын эерэг мэдээллүүд
    2015 оны 8 сарын 27
    25 сургууль 47 цэцэрлэг ашиглалтад орно
  • ISO 9001 стандартыг нэвтрүүлжээ
    2015 оны 8 сарын 27
    Стандарчилал хэмжил зүйн газар төрийн байгууллагуудаас анх удаа дэлхийн ISO 9001 стандартыг нэвтрүүлжээ.
  • Турк ”Исламын улс”-тай тэмцэх олон улсын эвсэлд нэгдлээ
    2015 оны 8 сарын 27
    “Исламын улс” бүлэглэлийн дайчдад агаараас цохилт өгөх олон улсын эвслийн ажиллагаанд Турк улс ойрын үед нэгдэн орох гэж байгаа бөгөөд энэ талаар техникийн чанартай нарийн ширийн зүйлээ Вашингтон, Анкара хоёр тохиролцжээ.
  • 85 согтуу жолооч баригджээ
    2015 оны 8 сарын 27
    Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт өчигдөр/VIII.26/ 389 дуудлага бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 278 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн хэрэг ес бүртгэгдэж 13 хүн хүнд, хөнгөн гэмтжээ.
  • Төмөр хийцэд хавчуулагдсан жолоочийг аврав
    2015 оны 8 сарын 27
    Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Баянбүрдийн тойргоос Тасганы овооны замд “Honda Civic” загварын суудлын автомашин гэрлийн төмөр шон мөргөсөн осол гарчээ.
  • Оросын томоохон онгоцны буудлууд хувийн хэвшилд очно
    2015 оны 8 сарын 27
    Хяналт нь хувийн хөрөнгө оруулагчдад очиж буй Оросын нисэх онгоцны “Шереметьево” буудал дахь төрийн өмчийн оролцоо 30 хувиас хэтрэхгүй аж. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ийм шийдвэр гаргасан байна.

  • Монголбанк 23.6 сая ам.доллар худалдав
    2015 оны 8 сарын 27
    Монголбанк 23.6 сая ам.доллар худалдав
  • Ж.Энхбат:Зорчих тасалбараа аваагүй иргэдийг 5000 төгрөгөөр торгоно
    2015 оны 8 сарын 27
    Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор Автотээврийн үндэсний төвөөс Замын цагдаагийн газартай хамтран хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тавих хяналт, шалгалтыг эрчимжүүлэх “Оюутан тээвэр-2” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Тус арга хэмжээний хүрээнд Автотээврийн үндэсний төвийн Тээвэр, зохицуулалтын газрын дарга Ж.Энхбаттай ярилцлаа.
5975 5976 5977 5978 5979 5980 5981
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    26 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    41 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    54 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    1 цаг 1 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    1 цаг 3 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    1 цаг 9 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    13 цаг 51 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    13 цаг 53 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    15 цаг 27 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    15 цаг 34 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    16 цаг 45 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    17 цаг 59 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    18 цаг 13 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    18 цаг 13 мин
  • Oнц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана
    18 цаг 31 мин
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
    19 цаг 35 мин
  • Реппер D4vd өсвөр насны охиныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ
    20 цаг 2 мин
  • ИТХ-ын төлөөлөгчдийн 30 хувь нь төрийн захиргааны алба хаагч байж болох тухай хуулийн төслийг Байнгын хороонд шилжүүллээ
    20 цаг 26 мин
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
    20 цаг 41 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх хөдөлгөөнт эргүүл, байнгын хяналтын цэгүүд ажиллаж байна
    21 цаг 19 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК