Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
6223 6224 6225 6226 6227 6228 6229
  • Туул голыг хамгаалах асуудлаар хэлэлцүүлэг болно
    2015 оны 5 сарын 27
    “Туул голын ашиглалт, хамгаалалт, бохирдол ба шийдвэрлэх арга зам”сэдэвт хэлэлцүүлэг болно

    Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам хамтран “Туул голын ашиглалт, хамгаалалт, бохирдол ба шийдвэрлэх арга зам”сэдэвт хэлэлцүүлгийг 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 10.00-13.00 цагт Төрийн ордны ”А” танхимд зохион байгуулах гэж байна.

    Тус хэлэлцүүлэгт Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Мөнх-Эрдэм “Туул гол ба эрх зүйн орчин”, Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаа “Туул голын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”, Туул голын сав газрын захиргааны дарга Г.Долгорсүрэн “Туул голын экологийн доройтол, шалтгаан, шийдэл” сэдвээр тус тус илтгэл тавихаас гадна Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл мэдээлэл хийж тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар нээлттэй хэлэлцэх юм.

    Хэлэлцүүлэгт Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Нийслэлийн удирдлагууд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ус сувгийн удирдах газар, Туул голын сав газрын захиргаа, Орон нутгийн төлөөлөл, Төрийн бус байгууллагууд, иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож санал солилцоно хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хуралдлаа
    2015 оны 5 сарын 27

    Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хуралдлаа
  • Түрэгийн үеийн өвийг Турктэй хамтран хамгаална
    2015 оны 5 сарын 27
    Монгол дахь эртний Түрэгийн үеийн соёлын өвийг хамгаалах, хадгалахад хамтран ажиллах тухай санамж бичигт БСШУ-ны сайд Л.Гантөмөр, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн дэд ерөнхийлөгч Али Маскан нар өнөөдөр гарын үсэг зурлаа.
  • Дуулиан: Оросын засгийн гаазр Google, Facebook, Twitter-т заналхийлсэн гэв
    2015 оны 5 сарын 27
    ОХУ-ын Засгийн газрын агентлаг Розкомнадзор “Google”, “Facebook” болон “Twitter”-т заналхийлсэн тухай барууны хэвлэлүүд шуугих боллоо.
  • Дэвид Камерон: Английн иргэн биш бол ЕХ-ны сонгуульд оролцуулахгүй
    2015 оны 5 сарын 27
    Их Британийн Ерөнхий сайд Девид Камерон шуугиант мэдээлэл хийлээ. Тэрээр даваа гарагт Их Британийн иргэншилгүй иргэдийг улсаа Европын холбоонд үлдээх эсэхийг шийдэх сонгуульд оролцуулахгүй хэмээн зарлалаа.
  • Үйлчлүүлэгчдийн гомдлыг барагдуулах нь “Emart”-д нэр хүндийн хэрэг юм
    2015 оны 5 сарын 27
    Үйлчлүүлэгчдийн гомдлыг барагдуулах нь “Emarthypermarket”-д нэр хүндийн хэрэг юм
  • Малайз, Тайланд улсууд хамтарсан ажлын хэсэг байгууллаа
    2015 оны 5 сарын 27
    Малайз. Малайз-Тайландын хил дээрх авлигатай тэмцэхийн тулд Малайзын Авлигатай тэмцэх хороо, Тайландын Үндэсний авлигатай тэмцэх хороо хамтран ажлын хэсэг байгуулаад байна.

  • Монгол, Хятад, Оросыг холбосон замын ажилд үндэсний компаниуд оролцоно
    2015 оны 5 сарын 27


    “Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам төсөл”-д үндэсний компаниудыг оролцуулах, зам барилгын ажилд оролцох монгол ажилчдын тоог нэмэгдүүлэх, үндэсний мэргэжилтэй инженер, техникийн ажилтан бэлтгэхэд хамтран ажиллах зорилгоор “Чингис Лэнд Девелопмент Групп”, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Авто Замчдын Холбоо харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол Өнөөдөр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд боллоо. Үүний үр дүнд төсөл хэрэгжих хугацаанд манай улсын үндэсний аж ахуйн нэгж компаниуд уг бүтээн байгуулалтад оролцон, олон улсын томоохон корпорациудтай хамтран ажиллах боломж бүрдэх юм.

    Монголчууд анх удаа олон улсын стандарт бүхий хурдны авто зам барих төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд цаашид бүс нутгийн томоохон төслүүдэд оролцох туршлага хуримтлуулж, хүчин чадлаа нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.



    “Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам төсөл”-ийн тухай
    “Чингис Лэнд Девелопмент Групп – Шинэ Хөгжлийн Зам” ХХК Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу Эдийн Засгийн Хөгжлийн Яамтай “Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам” төслийг хэрэгжүүлэх Концессын гэрээг өнгөрсөн онд байгуулан төслийн ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
    Энэхүү мега төслийг Монгол Улсад анх удаа концессээр Барих-Ашиглах-Шилжүүлэх нөхцлөөр, улсын төсөвт ямар нэг хүндрэл учруулахгүй, санхүүгийн баталгаа болон дэмжлэггүйгээр зөвхөн хувийн хэвшлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа билээ.
    Хурдны авто зам нь Монгол Улсын 6 аймгийн 24 сум, Нийслэлийн 2 дүүргийн нутгийг дайран өнгөрөх бөгөөд нийтдээ 990 орчим км үргэлжилсэн хурдны авто замын томоохон бүтээн байгуулалт юм.
    Зам барилгын ажлыг 3 жилийн хугацаанд барьж байгуулан, 30 жилийн хугацаанд ашиглан шилжүүлэх бөгөөд тус ажилд нийт 20000-30000 түр ажлын байр бий болох ба төслийн дараа зам дагуу бий болох амралт үйлчилгээний цогцолбор, замын байгууламжуудын хэсгүүдэд 3000-5000 ажлын байр, зам дагуу бий болох шинэ суурьшлийн бүсүүдийг дагаад 50000 хүртэл ажлын байр бий болох болно.
    Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тус компани уг төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулан өөрийн компаниас хамаарах олон ажлыг цаг алдалгүй зохион байгуулж ирсэн. Үүнд:
    - Хурдны замын трассыг тогтоож, 2015 оны 1-р сарын 15-ны өдөр ЗТЯ-ны харъяа Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр дэмжүүлсэн,
    - Олон улсын зөвлөх компаниудын оролцоотойгоор уг төслийн ТЭЗҮ-г боловсруулан ЗТЯ-ны харъяа Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр дэмжүүлсэн,
    - ОХУ-ын геотехникийн компаниар ахлуулан Монгол Улсын 20 гаруй компанийн оролцоотойгоор хурдны замын трассын дагуу Алтанбулаг-УБ-Мааньт чиглэлийн 450 км газарт геотехникийн /геодези, инженер-геологи, гидрометерологи/ суурь судалгааг хийсэн,
    - Алтанбулаг – Маньт чиглэлийн 450 км хэсгийн зам барилгын ажлын нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлыг дуусгахаар ажиллаж байгаа.
    - Мааньт – Замын-Үүд чиглэлийн 550 км хэсгийн геотехникийн суурь судалгааны ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажил явагдаж байгаа болно.

    Үүний үр дүнд төсөл хэрэгжих хугацаанд манай улсын үндэсний аж ахуйн нэгж компаниуд уг бүтээн байгуулалтад оролцон, олон улсын томоохон корпорациудтай хамтран ажиллах боломж бүрдэх юм.
    Монголчууд анх удаагаа олон улсын стандарт бүхий хурдны авто зам барих төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд цаашид бүс нутгийн томоохон төслүүдэд оролцох туршлага хуримтлуулж, хүчин чадлаа нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.



    Бүтээгч үндэстнийг цогцлооно.


  • Говийн ноён хутагт Данзанравжаагийн виртуал музейг энд дарж үзээрэй
    2015 оны 5 сарын 27
    Говийн ноён хутагт Данзанравжаагийн виртуал музейг энд дарж үзээрэй
  • Н.Алтанхуяг: Прокурор, шүүгчдийн бие даасан байдалд нөлөөлөх явдал газар авлаа
    2015 оны 5 сарын 27
    УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Прокурорын байгуулллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулжээ. Тэрбээр уг хуулийн төслөө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан нарт танилцуулж санал дүгнэлтийг нь аваад байгаа аж. Уг хуулийн төслийг энэ долоо хоногтоо багтаан УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.
  • Афганистан: Дипломатуудын дүүрэгт халджээ
    2015 оны 5 сарын 27
    Афганистаны нийслэл Кабулын дипломатууд оршин суудаг дүүрэгт өргөн хүрээний буудалцаан болсон байна.
  • Газраа чөлөөлсөн иргэд айлаар хоног төөрүүлж байна
    2015 оны 5 сарын 27
    Дахин төлөвлөлтөд орж, газраа чөлөөлсөн иргэд өнөөдөр мэдээлэл хийлээ.
  • Ерөнхий сайд ”Шударга ёс” эвслийн бүлэгт мэдээлэл өгнө
    2015 оны 5 сарын 27
    “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг дуусгаж, төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Манай бүлгийн гишүүд Оюутолгой төслийн хөрөнгө оруулалт хурдан шийдэгдэж, эдийн засагт үр өгөөжөө өгөх ёстой гэдэгт санал нэгдэж байгаа. Гэхдээ хөрөнгө оруулалтын гэрээ Монгол Улсын эрх ашгийг хөндөж, хууль зөрчих ёсгүй. УИХ-ын зарим гишүүд Ерөнхий сайдыг огцруулах санаачилга гаргасан. Энэ санаачилгад манай бүлгийн гурван гишүүн нэгдсэн байгаа. Тиймээс маргааш буюу энэ сарын 26-нд бүлгийн ээлжит бус хуралдаан зарлаж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг урьж, Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах нь зөв гэж үзсэн” гэв.
  • Балба аялал жуулчлалын салбарт баталгаа гаргуулахыг хүсч байна
    2015 оны 5 сарын 27
    Хүчтэй газар хөдлөлтүүдэд дараалан нэрвэгдсэн Балба улсад олон улсын санхүү, хүмүүнлэгийн тусламж ихээхэн шаардлагатай байгаа тухай манай сайт мэдээлж байсан. Тэгвэл Балбын аж ахуй нэгжүүд ч гар хумхин зүгээр суухгүй байгаа бөгөөд хэрхэн орлого олж улсаа сэргээх тухай хэлэлцэж байна.
  • Улаанбурхан өвчний дэгдэлт нэмэгдсээр байна
    2015 оны 5 сарын 27
    Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний 8945 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна.
  • Үндэсний оношилгооны төв байгуулах ажлын талаар мэдээлэл солилцов
    2015 оны 5 сарын 27
    Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд, Бүрэн Эрхт Элчин сайд У Сунг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
  • Оюутолгойн ашгийн тооцооллыг гаргажээ: 20 тэрбум давна
    2015 оны 5 сарын 27
    Уул уурхайн сайд Р.Жигжид өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт, боломжийн талаар мэдээлэл өглөө.
  • Ахмад дайчдыг ялалтын 70 жилийн ойн медалиар шагнав
    2015 оны 5 сарын 27
    Дэлхийн хоёрдугаар дайн, чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн баярыг тохиолдуулан чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчдад эх орны дайны ялалтын 70 жилийн ойн медалийг гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр Өмнөговь аймагт болжээ.
  • Ирак: “Исламын улс”-аас Анбарыг эргүүлэн авах ажиллагаа эхэллээ
    2015 оны 5 сарын 27
    Иракын Засгийн газрын болон түүнийг дэмжигч хүчнүүд “Исламын улс” зэвсэгт бүлэглэлийг тус улсын Анбар мужаас хөөн зайлуулах ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ.
  • 30 жил эрэн сурвалжилсан мафийн толгойлогчийг баривчиллаа
    2015 оны 5 сарын 27
    31 жилийн турш олон улсад эрэн сурвалжлагдсан Италийн зохион байгуулалттай гэмт хэргийн толгойлогчийг баривчилсан тухай “BBC” агентлаг мэдээллээ. Түүнийг 20 гаруй аллагын хэрэгт буруутагн яллах юм байна.
6223 6224 6225 6226 6227 6228 6229
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хиймэл оюун ухааны нөлөөгөөр компаниуд ажилчдаа цомхотгож байна
    3 цаг 33 мин
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
    3 цаг 56 мин
  • ИЗНН дүрмийн шинэчлэлээ хэлэлцэхээр хуралдаж байна
    5 цаг 28 мин
  • Цагаан ордны хамгаалалтын сул талыг илчилсэн тохиолдлууд
    5 цаг 36 мин
  • Цагаан ордны сэтгүүлчдийн оройн зоогийн үеэр буудлага гарчээ
    5 цаг 55 мин
  • "Сэлбэ дэд төв" төслийн асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг саатуулжээ
    6 цаг 47 мин
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
    8 цаг 10 мин
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
    8 цаг 49 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
    9 цаг 27 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    9 цаг 30 мин
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
    Өчигдөр 18 цаг 26 мин
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    Өчигдөр 14 цаг 31 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    Өчигдөр 14 цаг 26 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    Өчигдөр 14 цаг 23 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 14 цаг 20 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    Өчигдөр 14 цаг 11 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 03 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 46 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    Уржигдар 16 цаг 07 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    Уржигдар 16 цаг 02 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
24 баримт
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК