Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
6226 6227 6228 6229 6230 6231 6232
  • Хүүхдийн баярыг 145 сая төгрөгөөр тэмдэглэнэ
    2015 оны 5 сарын 27
    Энэ удаагийн хүүхдийн эрхийг хамгаалах баярын арга хэмжээнд нийтдээ 144 сая 600 мянган төгрөгийг төсөвлөсөн байна. Үүнийг баярын арга хэмжээний зохион байгуулалтад зарцуулахаас гадна, асран хамгаалагчгүй, эмзэг бүлгийн, ял эдлэж байгаа хүүхдүүдэд гарын бэлэг өгөхөд зарцуулахаар төлөвлөжээ. Энэ жилийн хувьд томоохон талбай, үзвэр үйлчилгээний байгууллагуудад нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахаар Нийслэлийн соёл урлагийн газраас хөтөлбөр боловсруулсан байна. Гэхдээ ихэвчлэн задгай талбайд баярын арга хэмжээг зохион байгуулах юм. Учир нь Улаанбурхан өвчний тархалт их байгаа. Тиймээс аль болохоор задгай талбайд баярын арга хэмжээ зохион байгуулах зөвлөмжийг эрүүл мэндийн газраас хүргүүлжээ.
  • Улиастайн гүүр орчмын замыг өнөөдөр ч хаана
    2015 оны 5 сарын 27
    Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа “Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл 6 км авто зам” /Дүнжингарав худалдааны төвийн замаас Улиастайн замын уулзвар хүртэл/ - ын барилгын ажлын хүрээнд төмөр замын 413-р км дахь гарам орчмын авто замын зорчих хэсэгт энэ сарын 26, 27-ны өдөр засварын ажил хийх тул дээрх хугацаанд тус замаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэвтрэхгүй болохыг мэдэгдье гэж нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.
  • Тээврийн хэрэгслийн татвар төлөх хуулийн хугацаа дуусахад 5 хоног үлдлээ
    2015 оны 5 сарын 27
    Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуульд хувь хүн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг.
  • Харцага одтой, харагчин туулай өдөр
    2015 оны 5 сарын 27
    Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
  • Бага зэргийн бороо орно
    2015 оны 5 сарын 27
    Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүснэ.

    2015 оны 05 дугаар сарын 27-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
  • О.Баасанхүү байр сууриа ашиглан баахан шоудав
    2015 оны 5 сарын 26
    О.Баасанхүү байр сууриа ашиглан баахан шоудав
  • Ч.Сайханбилэгт Бүгд Найрамдах Казахстан Улсын Тэргүүн Шадар сайд бараалхлаа
    2015 оны 5 сарын 26
    Ч.Сайханбилэгт Бүгд Найрамдах Казахстан Улсын Тэргүүн Шадар сайд бараалхлаа
  • Нэмэлт вакцинжуулалт үргэлжилнэ
    2015 оны 5 сарын 26
    Нийслэл хотын хэмжээнд энэ сарын 25-ны өдрийн байдлаар улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад 163,216 хүүхэд хамрагджээ.
  • 300 ортой хүүхдийн эмнэлэг концессын гэрээгээр барина
    2015 оны 5 сарын 26
    Яармагт 300 ортой эх хүүхдийн эмнэлгийг концессын гэрээгээр барих шийдвэрийг Засгийн газар гаргасан байна.
  • Ливи: Украины элчин сайд, Консулыг дээрэмджээ
    2015 оны 5 сарын 26
    Ливид суугаа Украины элчин сайд, консул хоёрыг нийслэл Триполигоос Тунисын хилтэй залгаа Рас-Агадир суурин руу явж байхад нь үл мэдэгдэх этгээдүүд дээрэмдлээ хэмээн Арабын хэвлэлүүд мэдээлжээ.
  • Эмират, Австрали улс Элчин сайдын яамаа байгуулах хүсэлтээ ирүүлжээ
    2015 оны 5 сарын 26
    Эмират, Австрали улс Элчин сайдын яамаа байгуулах хүсэлтээ ирүүлжээ
  • “Bikini Miss 2015”-д Б.Энххалиун амжилттай оролцжээ
    2015 оны 5 сарын 26
    “Bikini Miss 2015”-д Монгол бүсгүй шилдэг тавд шалгарчээ.
  • МСК-тай компакт гэрээ байгуулах талаар санал солилцов
    2015 оны 5 сарын 26
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Мянганы сорилтын корпораци /МСК/-ийн Ерөнхийлөгч хатагтай Дэйна Хайд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
  • М.Ичинноров: Хүүхэдтэй ажиллах цагдаа, прокурорууд бүгд тусгайлан бэлтгэгдсэн байх ёстой
    2015 оны 5 сарын 26
    Сүүлийн жилүүдэд хүүхдийн эсрэг хүчирхийллийн онц ноцтой хэлбэрүүд үйлдэгдэж, тэднийг тамлан зовоох, амь насанд заналхийлэх хэргүүд олноор гарч байна. Олныг сэрдхийлгэсэн хэргүүд ар, араасаа гарсаны дараа Хүүдийн төлөөх байгууллагууд болон Хуулийн салбарынхан дуугарч эхэлдэг нь ниргэсэн хойно нь хашгирахтай адил зүйл болдог билээ.
    Хойд эхийнхээ гарт амиа алдсан дөрвөн настай охины хэрэг гэр бүлийн хүчирхийллийн хамгийн сүүлийн жишээ. Өнгөрсөн онд л гэхэд бэлгийн хүчирхийлэлд бага насны 125 хүүхэд өртжээ. Мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг байршуулах “Түр хамгаалах байр”-нд эрэгтэй хүүхэд 166 эрэгтэй, 103 эмэгтэй хүүхэд ирж тусламж авчээ. Уг тоо жил ирэх бүр өсөх хандлагатай байгааг мэргэжилтнүүд онцолдог. Тиймээс хүүхдийг хүчирхийлэлд өртөхөөс нь өмнө арга хэмжээ авдаг болж хэвшихийг холбогдох газрууд анхаарч эхлэх шаардлагатай байгаа юм. Түүнчлэн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хэрхэн хамгаалах, түүнтэй харьцах харьцаандаа юуг анхаарах зэрэг мэдээллүүд холбогдох байгууллагынханд дутмаг байдаг. Энэ ч утгаараа хуулийн байгууллагын ажилтнуудыг сургах, хүүхдийн эрхийн асуудалд мэдрэмжтэй хандах, нийгмийн бүхий л салбартай хамтран ажиллаж, хүчирхийллийг газар дээр нь таслан зогсоох, урьчилан сэргийлэх чадамжтай байх шаардлага бий болж байгаа билээ.
    Тэгвэл хүүхдийг хүчирхийллээс хамгаалах чиглэлээр зөв ойлголт, мэдээллийг өгөх сургалт өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд эхэллээ. “Хүүхдийн эсрэг хүчирхийлэлд хариу үйлдэл үзүүлэх, гэмт хэргийн хохирогч, гэрч хүүхэдтэй харилцах олон улсын стандарт” сэдэвт үндэсний сургагч багш бэлдэх 4 өдрийн сургалтыг НҮБ-ын Хүүхдийн Сан, Хууль зүйн Үндэсний хүрээлэн, Хувь хүний хөгжлийн институт хамтран зохион байгуулж байгаа юм.
    Уг сургалтаар шүүгч, прокурор, өмгөөлөгч, тахар болон хүүхдийн байгууллагын ажилтнууд зэрэг 30 хүн хүчирхийлэлд өртсөн хүүхэдтэй хэрхэн харьцах, хүчирхийлэлд өртөхөөс нь өмнө яаж хамгаалах талаар мэдлэгтэй болоод гарах юм. Уг сургалтын гол зорилго нь хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, хүчирхийлэл гэмт хэргийн золиос болсон үед нь туслалцаа үзүүлэх, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэхэд хууль хяналтын байгууллагынхны оролцооны механизм ямар байхыг олон улсын стандартад нийцүүлэх зорилготой. Хүүхэд бол бие бялдар, сэтгэл зүй, оюун ухааны хөгжлийн хувьд томчуудаас ялгаатай тул тэдэнтэй харилцах харилцаа маш мэдрэмжтэй байх ёстой. Тэгэхээр хүүхэдтэй мэдрэмжтэй хандах нь хууль хяналтын байгууллагын ажилтнуудын нэн тэргүүнд баримтлах зарчим юм.
    ХҮҮХЭД ХАМГААЛАХ ОЛОН УЛСЫН СТАНДАРТ ИЙМ БАЙДАГ
    Хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гэрч хохирогч хүүхэдтэй харилцах талаар НҮБ-ын 17 загвар стратеги хэмээх чухал баримт бичиг байдаг. Мөн НҮБ-ээс батлан гаргасан “Байцаан шийтгэх үйл ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч, гэрчтэй харилцах загвар хууль” байдаг. Энэ хоёр чухал баримт бичгийн хүрээнд үндэсний хүүхэд хамгааллын тогтолцоо ямар байх ёстойг тодорхойлж өгсөн байдаг байна. Тодруулбал, уг баримт бичгүүдэд тусгасан зүйл, заалтын дагуу хүүхдийг хамгаалдаг гэсэн үг. Хууль хяналтын байгууллагынхан хүүхэдтэй харилцах маш чухал нэг зарчим бол тэдэнтэй өрөвч, нинжин хайраар, хүнлэг хандах ёстой гэдгийг олон улсын эрх зүйн стандарт болгосон байдаг байна. Хүүхдийг ямар ч үндэслэлээр ялгаварлан гадуурхаж үл болно. Үүнийг олон улсын эрх зүйн хэм, хэмжээний хүрээнд маш хатуу авч үздэг байна. Ялангуяа хүүхдийн нийгмийн гарал үүсэл, амьдралын боломж, хүүхдийн сэтгэцийн болон хөгжлийн бэрхшээл нь тэднийг ялгаварлан гадуурхаж харьцах үндэслэл болох бий гэдэг эмзэглэл байдаг. Тиймээс ийм хүүхдэд бүр илүү ивээлтэй, анхаарал халамж илүү тавих ёстой гэж хуульчилсан байна. Цагдаагийн газар хүүхдийн цагдаа, тусгай бэлтгэгдсэн алба хаагчид, тусгай тасгууд ажиллуулах нь олон улсын стандарт юм. Хүүхдийн ажилтанд байцаан шийтгэх ажиллагааны бүхий л процесст хүүхэдтэй хамт байж, оролцдог байх ёстой байдаг юм байна.
    Хүүхэд хамгаалах олон улсын стандартын талаар Хувь хүний хөгжлийн институтийн захирал, Хүний эрхийн хуульч М.Ичинноров доорх мэдээллийг өгч байна. Түүний хувьд Тайланд улсад болсон НҮБ-ын Хүүхдийн сан, Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газрын хамтарсан сургалтанд сууж энэ чиглэлээр бэлтгэгдээд иржээ. Түүнтэй хамт Дүүргийн нэгдүгээр шүүхийн шүүгч Б.Зориг, ЦЕГ-ын дэд хурандаа Б.Арсланхуяг, Нийслэлийн прокурорын газрын прокурор Ц.Алдархишиг нар сургалтад суужээ.
    Тэд Тайландад сурсан, мэдсэн зүйлээ бусад өмгөөлөгч, хуульч, цагдаагийнхандаа зааж буй нь энэ юм.

    Ингээд М.Ичинноровын яриаг хүргэе.
    - Манай улс хүүхдийг хүчирхийллээс хамгаалах чиглэлээр урьдчилан сэргийлэх ажлыг төдийлөн сайн хийдэггүй юм шиг санагддаг. Энэ сургалтыг зохион байгуулснаар ямар үр дүн гарна гэж та хүлээж байна вэ?
    - Энэ сургалт хүүхдийг хүчирхийллээс хамгаалах бүхий л чиглэлийн ажлуудын суурийг тавьж өгч байгаа юм.
    - Хүүхдийн хамгаалах НҮБ-ын стандартыг нэвтрүүлнэ гэж байна. Ер нь НҮБ-ын стандартад юу гэж заасан байдаг юм бэ?
    - Хүүхэдтэй ажилладаг бүх ажилтнуудыг үүрэгжүүлсэн байдаг. Хүүхдийн биед ямар нэгэн гэмтэл учирсан байхыг эмч, сувилагч хараад л цааш нь Хүүхдийн төлөөх байгууллагууд болон Цагдаагийн байгууллагад мэдээлдэг. Багш хүн бол гэмт хэрэгт өртсөн байж болзошгүй хүүхдэд ажиглалт хийгээд мөн цааш нь мэдээлнэ. Үүний дараа цагдаагийн байгууллага шуурхай арга хэмжээ авч судалж үзээд хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хамгаалалтад авдаг. Шаардлагатай тохиолдолд эцэг, эхээс нь хол байлгаж халамжийн байгууллагад хүлээлгэж өгөх гэх мэт арга хэмжээг авдаг.
    - Хүүхдийг хүчирхийллээс хамгаалахын тулд хамгийн эхэнд ямар арга хэмжээг авах ёстой юм бэ?
    - Гол гурван хүчин зүйл байдаг. Нэгдүгээрт, Ямар төрлийн гэмт хэргийг хүүхдийн эсрэг хүчирхийлэлд авч үзэх юм бэ гэдгийг тусгайлан хуульчилж өгдөг. Хоёрдугаарт, хүүхэдтэй ажилладаг хүмүүсийг үүрэгжүүлж өгч байгаа юм. Тэгээд мэдээлэх үүрэгтэй болгодог. Үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэж өгдөг. Хариуцлага хүлээлгэх асуудлыг ч хуулиараа хуульчилж өгч байгаа. Энэ бол урьдчилан сэргийлэхэд хамааралтай юм. Тухайлбал, хойд эх болон төрсөн эцгийнхээ гарт амиа алдсан гэж байгаа охины үхэлд ч эмч буруутай болчихож байна. Охиныг эмнэлэгт авч ирэхэд нь ааваас нь гомдолгүй гэдэг бичиг хийлгээд өгөөд явуулчихаж байгаа. Харин ч тэр эмч хэнтэй тохиролцохгүйгээр цагдаагийн газар мэдээлэх ёстой. Тэр үүрэг нь хуулиар эмчид олгогдсон. Цагдаад хүлээлгэж өгөөгүйгээс болж хүүхдийн амь нас эрсдлээ. Тэгэхээр эрүүгийн хариуцлага хүлээх ёстой. Энэ бол ёс зүйн үүрэг. Гэмт хэргийн зөрчлийн үүрэгт авч үзэх хариуцлага болгож байгаа юм. Энэ урьдчилан сэргийлэх маш том алхам. Эмч, нийгмийн ажилтан, багш, хөрш зэрэг хүмүүст ёс зүйн хариуцлага хүлээлгэж байгаа юм. Хөршүүдийг үүрэгжүүлэхдээ тэднийг мэдээллээр хангачих ёстой. Тухайлбал, ямар үйлдлүүдийгш хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэж авч үзэх вэ гэдгийг тэр хүнд ойлгуулчих ёстой юм. Тэгээд ирэхээр тэр хүн “Манай хөрш гэмт хэрэг хийгээд байгаа юм байна шүү дээ” гэдгийг ойлгоод мэдээлдэг болно.
    - Хүүхэд гэмт хэргийн хохирогч болоод цаашлаад гэрч болсон тохиолдолд хэрхэн хамгаалах ёстой вэ?
    - Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн оролцогч болж байна гэсэн үг шүү дээ. Энэ тохиолдолд хүүхэдтэй хэрэг шийдэхээс эхлээд дуусах хүртэл хүүхэдтэй хамт байх тусгай ажилтныг төрөөс томилж өгдөг юм байна шүү дээ. Энэ бол олон улсын стандарт. Байцаалт өгөхөд, эмнэлэгт үзүүлэхэд, өмгөөлөгчтэйгээ уулзахад бүгд хамтад нь байна. Сэтгэл зүйчтэй уулзуулна. Энэ бол маш чухал алхам. Цагдаагийн газар хүүхэдтэй ажиллах тусгай тасаг байгуулагдах ёстой. Тусгай сэтгэл зүйгээр бэлтгэгдсэн цагдаа нар ажиллах ёстой. Хүчирхийлэл үйлдэгчээс хол байлгах зэрэг арга хэмжээг гаргуулах бүх процесс ердийн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанаас өөр. Хүүхдийг хамгаалах процесс маш хурдан явагдах ёстой. Энэ Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуультай хамт явна байх гэж найдаж байгаа. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэдтэй харилцах стандарт бас чухал. Хүүхэд нас, биений хувьд онцлогтой. Хүчирхийллийн золиос болсон хүүхэд дахиад хууль хяналтын байгууллагын золиос болж болохгүй. Ингээд ирэхээр хүүхэд давхар айдастай болчихдог. Тэгэхээр цагдаа, прокурор, хүүхэдтэй харьцахад тусгайлан бэлтгэгдэх ёстой гэж олон улсын стандартад заасан байдаг. Тэгэхээр үүнийг л Монголд нэвтрүүлэхээр уг сургалтыг зохион байгуулж байгаа юм.
    - Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг яаж х
    - Хүүхдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх ёстой. Хүүхэд хохирогч болод сэтгэл зүй, бие бялдар, эрүүл мэндийн хувьд гэмтэл авчихаад байх үед сэтгэл зүй, эрүүл мэндийн туслалцаа үнэ төлбөргүй үзүүлэх ёстой байдаг. Шаардлагатай тохиолдолд эд, материалын туслалцаа үзүүлэх ёстой. Одоо хүүхдийн хамгааллын төв байгуулах ёстой. Туслалцаа үзүүлдэг санхүүгийн тогтолцоо байх ёстой. Тэгэхээр хохирогчид туслалцаа үзүүлдэг сан байх ёстой. Сангийн хөрөнгийг гэмт, хэргийн, захиргааны зөрчлийн гэх мэт торгуулиас бүрдүүлж төвлөрүүлэх ёстой юм. Тэр мөнгөө буцаагаад хохирогчдод зарцуулдаг байх хэрэгтэй.

  • “Улаанбаатар марафон-2015”-д зургаан орны тамирчид оролцоно
    2015 оны 5 сарын 26
    “Улаанбаатар марафон-2015” бүх нийтийн гүйлтийн тэмцээнд зургаан орны тамирчид оролцохоор болжээ.
  • ”Өндөр Гэгээн Занабазарын: Амьдрал өв” эрдэм шинжилгээний хурал болно
    2015 оны 5 сарын 26
    Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, Өндөр Гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ой энэ онд тохиож байна. Тус ойг тохиолдуулан МУ-ын ШУА-ийн Түүх-Археологийн хүрээлэн, Ойг тэмдэглэх үндэсний хороо, Өвөрхангай аймгийн ЗДТГ хамтран ”ӨНДӨР ГЭГЭЭН ЗАНАБАЗАР: АМЬДРАЛ ӨВ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 09.00 цагт Төрийн ордны Хурлын их танхимд зохион байгуулах гэж байна.
  • Зэс, самар хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байжээ
    2015 оны 5 сарын 26
    Дорноговь аймаг дахь Ханги боомтоор иргэн Э өөрийн эзэмшлийн автомашинд 26.2 кг самар мөн иргэн Э 76.6кг самар, 50.8кг зэс, иргэн Г 50кг зэс, 100кг самар тус тус хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завдсан байна.
  • Дүүрэг бүрт “Хүүхдийн баяр” - ыг тэмдэглэнэ
    2015 оны 5 сарын 26
    Дүүрэг бүрт “Хүүхдийн баяр” - ыг тэмдэглэнэ
  • Дэлхийн банкнаас хөнгөлөлттэй зээл авахыг дэмжсэнгүй
    2015 оны 5 сарын 26
    Дэлхийн банкнаас хөнгөлөлттэй зээл авахыг дэмжсэнгүй
  • Ц.Нямдорж: Мэдлэг нимгэнтэй ажилтан хуулин дотор их төөрнө дөө
    2015 оны 5 сарын 26
    • УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
    Энэхүү хуулийн зорилт нь УИХ-аас гарч буй хууль тогтоомжийг санаачлан боловсруулах, түүнд эрх зүйн магадлан шалгалт хийх, өргөн мэдүүлэх, батлагдсан хууль тогтоомжийг хэвлэн нийтлэх, олон нийтэд таниулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах болон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хуулийг боловсруулахаас хэрэгжүүлэх хүртэлх харилцааг нэгдсэн аргачлал стандартад оруулж байгаа гэсэн үг юм. Тус хуулийн төсөл УИХ-д хэлэлцэгдсэн цагаасаа эхлэн гишүүдийн олонхийн дэмжлэгийг авч буй. Өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, ”Эрх зүйн төөрдөг байшингаасаа гаръя гэж энэ хуулийг Засгийн газар өргөн барьсан байх. Хууль тогтоомж гэдэг нь өргөн ойлголт. Хуулийн төсөлд дэмжүүштэй заалтууд байна. Гэхдээ зорилго зорилтоо бүрэн хангаагүй гэж гэж үзэж байна” гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, ”Монголын өнөөгийн хэрэгжиж буй хуулиуд олон улсын жишигт нийцүүлж хийсэн боломжийн хууль. Хууль төөрүүлээд байгаа гэхээсээ төрийн албан хаагчид төөрөлдөөд байна. Мэдлэг нимгэнтэй төрийн албан хаагч бол хуулинд их төөрнө дөө” гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн. Мөн үеэр зарим гишүүд хөдөө орон нутгийн түвшинд гарч буй эрх зүйн баримт бичгүүд хэрээс хэтэрч байна гэсэн шүүмж хэлсэн ба үүний хариуд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, ”Захиргааны хэм хэмжээг Захиргааны хуулиар тогтооно. Энэ хууль нь зөвхөн УИХ-аас гаргах баримт бичигт хамаарна” гэсэн тайлбарыг хийж байв. Үүний зэрэгцээ хуулийг хэзээнээс дагаж мөрдөх вэ гэдэг дээр энэ хоёр ч санал гарсан. Иймд хэрэгжих хугацаа хэзээ байх вэ гэдэг дээр санал хураалт явуулахад энэ оны 7 дугаар сарын 15-наас гэдэг дээр санал нэгдлээ. Ингээд зарчмын зөрүүтэй саналууд дээр санал хураалт явуулснаар энэ удаагийн хэлэлцүүлэг өндөрлөв.

6226 6227 6228 6229 6230 6231 6232
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хиймэл оюун ухааны нөлөөгөөр компаниуд ажилчдаа цомхотгож байна
    5 цаг 0 мин
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
    5 цаг 23 мин
  • ИЗНН дүрмийн шинэчлэлээ хэлэлцэхээр хуралдаж байна
    6 цаг 55 мин
  • Цагаан ордны хамгаалалтын сул талыг илчилсэн тохиолдлууд
    7 цаг 3 мин
  • Цагаан ордны сэтгүүлчдийн оройн зоогийн үеэр буудлага гарчээ
    7 цаг 22 мин
  • "Сэлбэ дэд төв" төслийн асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг саатуулжээ
    8 цаг 14 мин
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
    9 цаг 37 мин
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
    10 цаг 16 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
    10 цаг 54 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    10 цаг 57 мин
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
    Өчигдөр 18 цаг 26 мин
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    Өчигдөр 14 цаг 31 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    Өчигдөр 14 цаг 26 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    Өчигдөр 14 цаг 23 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 14 цаг 20 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    Өчигдөр 14 цаг 11 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 03 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 46 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    Уржигдар 16 цаг 07 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    Уржигдар 16 цаг 02 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
24 баримт
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК