-
2015 оны 5 сарын 27
Гватемал. Хувийн нарийн бичгийн дарга нь гаалийн авлигын хэрэгт холбогдсоны улмаас Гватемал Улсын дэд ерөнхийлөгч албан тушаалаасаа огцрох хүсэлт гаргасан ба Конгрессоос хүсэлтийг нь дэмжиж албан ёсоор огцров.
-
2015 оны 5 сарын 27
АНУ. Хүү нь авлигын хэрэгт холбогдсоноос долоо хоногийн дараа Нью-Йорк мужийн Сенатын Олонхийн бүлгийн тэргүүн Деан Скэлос албан тушаалаа өгөөд байна. Холбооны хууль хяналтын байгууллагууд 67 настай сенатор Скэлос болон түүний хүү 32 настай Адам нарыг бусдаас хээл хахууль авахаар шахсан, сүрдүүлсэн хэрэгт буруутгасан юм.
-
2015 оны 5 сарын 27
Сүүлийн хэдэн өдөр Энэтхэгт хэт халуун шатаж байгаагаас амиа алдагсдын тоо 750 хүрээд байна. Өчигдөр л гэхэд халуун нарнаас болж 125 хүн амиа алдсан байна.
-
2015 оны 5 сарын 27
Нийслэлийн 2015 оны “Шилдэг хороо”-г шалгаруулна
-
2015 оны 5 сарын 27
Төмөр замын шинэ шугамын
чигийг тогтоолоо
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дахь Төмөртэйн уурхайгаас Ерөө суманд орших “Болд темөр Ерөө гол” компанийн төмөр замын Хандгайт ертөө хүртэл барьж байгуулах төмөр замын шугамын чиг, зурвас газрын эргэлтийн цэг, солбицлыг баталлаа. Энэ чиглэлийн 23,4 км урттай төмөр замын шинэ шугамыг хувийн хэвшлийн түншлэлээр барих зорилгоор төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад оруулж, Засгийн газрын энэ оны 161 дүгээр тогтоолоор замын суурь бүтцийг барьж байгуулах тусгай зөвшөөрлийг “Кью Эс Си” компанид олгосон юм. Төмөртэйн уурхайгаас “Болд төмөр Ерөө гол” компанийн
Хандгайт өртөө хүртэлх төмөр замын зурвас газрын хэмжээг 124,8 га-гаар тогтоож, “Кью Эс Си” компанид 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр тогтлоо.
Энэхүү төслийгхэрэгжүүлс- нээр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд бүтээгдэхүүнээ тээвэрлэх нэгдсэн терминалтай болох, Төмөртэйн орд газрыг дотоодын төмөр замын нэгдсэн сүлжээтэй холбосноор эдийн засгийн эргэлтэд оруулах, боловсруулах үйлдвэрийг түүхий эдийн баазтай холбох, уул уурхайгаас бүтээгдэхүүнийг шууд тээвэрлэн экспортлох боломжтой болох юм.
-
2015 оны 5 сарын 27
Энэ сарын 25-ны өглөө МАХН-ын улс төрийн гурван ажилтан залуу орон нутгийн замд осолд оржээ.
-
2015 оны 5 сарын 27
Өчигдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Оюутолгой” компанид хийсэн шалгалтын дүнгийн тухай мэдээллийг хаалттай горимоор сонслоо. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Уянга ахалж буй. Тэрээр өнгөрсөн онд энэ тухай мэдээлж байснаар “Оюутолгой” компанийн менежерүүдийн цалин 2011 оны байдлаар 92 мянган ам.доллар байгаа нь олон улсын байгууллагын дэлхийн 29 орон дахь төслийн менежерүүдийн цалингийн дунджаас 2.8 дахин их байжээ. Мөн 2010-2012 оны хооронд гадаад ажилчдын цалингийн зардалд төлсөн нийт дүн дээрх судалгаанд хамрагдсан менежерүүдийн дундаж цалингаас илүү байсныг онцолж байв.
-
2015 оны 5 сарын 27
Дундговь аймаг дахь хуулийн байгууллагууд болон төрийн захиргааны зарим байгууллагуудын хамтарсан нээлттэй хаалганы өдөрлөгийг 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан байна.
-
2015 оны 5 сарын 27
Нийслэлийн өнгө үзэмжийг нэмж, залуусыг байгаль эх дэлхийгээ хайрлахыг уриалсан “Эзэнтэй мод” төсөл хэрэгжиж эхэлсэн байна. Уг төсөл нь 2014 оноос эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд модны холтос нь унаж нүцгэрсэн хэсэг болон өөрийн өвөрмөц тогтоц болох уртай хэсэгт нь тохирсон амьтан болон байгалийн зураг зурж, эдгээр мод эзэнтэй гэдгийг олон нийтэд мэдрүүлж байгаа гэдгийг төсөл санаачлагч JCI Эко байгууллагын хамт олон хэлж байлаа.
-
2015 оны 5 сарын 27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газар эзэмших эрх олгох тухай” А/456 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Төсвийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд зориулан нийслэлийн Боловсролын газарт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 23 дугаар гудамжны баруун талд 0.5 га, Багануур дүүргийн 2 дугаар хороо, Нуур хороололд 0.5 га, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, “Да хүрээ трейд” ХХК-ийн эзэмшил газрын баруун хойд талд 0.5 га газрыг бага сургууль, цэцэрлэгийн зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх эрх олголоо.
-
2015 оны 5 сарын 27
Байнгын хороодын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд /2015.05.27/
Байнгын хорооны хуралдаан:
05 дугаар сарын 27-ны Лхагва гарагт:
1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
“Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Хүүхэд харах үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.10.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Бусад.
2.Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдааны дараа “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийн талаарх танилцуулга.
3.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Төрийн албанаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх тухай;
Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх тухай.
Бидэнтэй нэгдэж Facebook хуудсанд зочлоорой
-
2015 оны 5 сарын 27
Даниас ирсэн залуу судлаач хотын төвд гэр барьжээ. Тодруулбал, Бөхийн өргөөний зүүн талд орших Улаанбаатар хотын музейн хашаанд. Тэрээр эхнэр аваад өрх тусгаарлаж байгаа юм биш, Монголын залуустай ярилцах гэж гэрээ барьжээ. Мальте Барнкоб ирсэн гийчдээ монгол цайгаар дайлж, хууч хөөрөх зуураа Монголын залуус нийгмийн өөрчлөлт, ирээдүйг хэрхан харж буйг судалж байна.
-
2015 оны 5 сарын 27
Эцсийн зорилго нь шинэчлэл. Шинэчлэл шинэчлэлдээ улс орны ирээдүй, хууль эрхзүйн дэвшилтийг авчрах эрмэлзэл. Дэвшилтэт, хөгжингүй, ард иргэдийн эрх ашигт нийцсэн хууль эрхзүйн шинэчлэлийг хүсэгч хоёр эрхэм. Гэвч зорилго нэгтэй гэх ч тэдний үг үйлдэл, санаа бодол нэгнийгээ дарж, чичилж байдаг. Уншигч та ямар хоёр эрхмийн талаар цухалзуулж буйг төвөггүйхэн ойлгосон биз ээ.
-
2015 оны 5 сарын 27
1818 оноос эхлэн тахин шүтэж ирсэн ”Бурхан Халдун” уулын төрийн тахилга маргааш болох гэж байна.
-
2015 оны 5 сарын 27
Өнөөдөр дараах байршлуудын цахилгаан дамжуулах шугам тоноглолд урсгал засвар хийх тул эрчим хүчийг түр хязгаарлана.
-
2015 оны 5 сарын 27
Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хороо, Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болно.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд эхэлж “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/, Хүүхэд харах үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.10.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ болон бусад асуудлыг хэлэлцэх юм байна.
Харин Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдааны дараа “Б” танхимд болж Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийн талаарх танилцуулгыг хэлэлцэнэ.
Үдээс хойш 14.00 цагаас Өргөдлийн байнгын хорооны хуралдаан “Б” танхимд эхэлж Төрийн албанаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх тухай, Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх тухай хэлэлцэхээр төлөвлөжээ.
-
2015 оны 5 сарын 27
“Эрдэнэс Монгол” компанийн захирал Б.Бямбасайхантай ярилцлаа.
-
2015 оны 5 сарын 27
Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг манай улсад албан ёсны айлчлал хийж буй БНЭУ-ын “Сити Монтессори” сургуулийг үүсгэн байгуулагч, Дэлхийн Ерөнхий шүүгч нарын чуулга уулзалтыг үндэслэгч бөгөөд зохион байгуулагч доктор Жагдиш Ганди тэргүүтэй төлөөлөгчдийг 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч уулзлаа.
-
2015 оны 5 сарын 27
Авлигатай тэмцэх газар бусад улс орнууд болон олон улс, бүс нутгийн түвшинд авлигатай тэмцэж байгаа туршлага, сургамж, ололттой талуудыг тухай бүр судалдаг бөгөөд тэдгээрийг сонирхогч бүлэг, этгээдтэй хуваалцах, мэдээлэл өгөх зорилгоор 2013-2014 оны хооронд дэлхий дахинд болсон онцлох үйл явдал, тэргүүн туршлага, сургамжаас түүвэрлэн, “Дэлхийн улс орнуудын авлигатай тэмцэх үйл ажиллагаа” тойм эмхэтгэлийг эрхлэн хэвлүүлэв.
-
2015 оны 5 сарын 27
Айдас дагуулсан 16 дугаар байрны зарим оршин суугчид байраа зарж, зарим нь банканд барьцаанд тавьж өөр байр худалдан авахаар нэлээд хэдэн банканд хандсан ч барьцаанд авах боломжгүй, авсан ч маш бага үнэлгээгээр авна гэсэн хариу сонссон байна.