-
2015 оны 5 сарын 26
Концессын “Барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэх ”Дунд сургууль, сургуулийн өргөтгөл, цэцэрлэг барих төсөл”-ийн хүрээнд Улаанбаатар хотод 38, 73, 32, 14 дүгээр дунд сургууль, 10, 18, 146 дугаар цэцэрлэгийг тус тус буулгаж, барилга байгууламжийг барих концессын гэрээг “Залуучуудын нээлттэй боловсролын корпораци” ХХК-тай байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.
-
2015 оны 5 сарын 26
ШӨХТГ-аас орон сууц өмчлөгч, эзэмшигчийн хариуцлагын даатгалын үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгасан. Хяналт шалгалтад тухайн орон сууц өмчлөгч, эзэмшигчийн хариуцлагын даатгалын чиглэлээр голлох үйл ажиллагаа эрхэлдэг “Ард даатгал” ХХК, ”Улаанбаатар хотын даатгал” ХХК, “Хаан даатгал” ХХК-иудаас гадна Нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар хамрагдаад байсан билээ.
-
2015 оны 5 сарын 26
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дахь Төмөртэйн уурхайгаас Ерөө суманд орших “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэл барьж байгуулах төмөр замын шугамын чиг, зурвас газрын эргэлтийн цэг, солбицлыг баталлаа.
-
2015 оны 5 сарын 26
Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуульд хувь хүн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг.
-
2015 оны 5 сарын 26
Чили, Хятад улсууд цаашид худалдаагаа юаниар хийх болсон тухай “Сяньхуа” агентлаг мэдээллээ. БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцянь Чилийн нийслэл Сантьяго хотод энэхүү хэлэлцээрийг баталсан байна.
-
2015 оны 5 сарын 26
Хоёр дараалсан хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн Балбад олон сая ам.долларын тусламж хэрэгтэй байгаа тухай албаныхан мэдээллээ.
-
2015 оны 5 сарын 26
Гал түймрээс урьдчилан сэргийлэхийг газар дээрээс нь сэрэмжлүүллээ
-
2015 оны 5 сарын 26
АТГ-ын баг тамирчид 3 алтан медаль хүртэв
-
2015 оны 5 сарын 26
Эрдэнэт –ийн ДЦС ачааллаа дийлэхээ больжээ
Засгийн газар ээлжит хуралдаанаа өчигдөр хийсэн. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ. Засгийн газар Эрдэнэт-ийн дулааны цахилгаан станцыг шинэчлэх, Эгийн голын усан цахилгаан станцын эхний ээлжийн бүтээн байгуулалтыг концессийн гэрээгээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, хаврын тариалалтын явцын талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн мэдээллийг сонссон байна.
Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөрийн мэдээлснээр Эрдэнэт-ийн хүн ам, үйлдвэрийн эрчим хүчний хэрэглээ жилд 8-10 хувиар өсч байгаа аж. 1987 оноос хойш Эрдэнэт-ийн ДЦС 150 мянган цаг ажиллахаас 220 мянган цаг ажиллаад байгаа аж. Тиймээс өдрөөс өдөрт өсч байгаа цахилгаан дулааны хэрэглээгээ хангаж чадахгүй байгаа ДЦС станцыг шинэчлэх, зарим тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг 2015 онд эхлүүлэхийг Сангийн сайд, Эрчим хүчний сайдад үүрэг болгосон байна. Үүнд 85 сая ам.долларын санхүүжилт шаардагдах юм байна.
Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Эгийн голын усан цахилгаан станцын ажлын эхний хэсгийг концессийн гэрээгээр гүйцэтгүүлэхээр болжээ. Эхний үе шатанд хийх дэд бүтцийн ажилд 70 гаруй км автозам, цахилгаан дамжуулах шугам, гүүрийн ажлууд багтаж байгаа юм байна. Гэхдээ сонгон шалгаруулалт явуулахгүйгээр шууд гэрээгээр байгуулах замаар хийхээр болжээ. Эгийн голын усан цахилгаан станцад нийтдээ 61 сая ам.долларын хөрөнгө шаардлагатай юм байна.
Түүнчлэн хуралдаанаар хаврын тариалалтын талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн мэдээллийг сонссон байна. Энэ жил 338 мянган га талбайд үр тариа тариалахаар төлөвлөсөн нь өмнөх оныхоос өссөн үзүүлэлт юм байна. Тариалан эрхлэгч иргэдийн зүгээс газар тариалан, малын бэлчээрийн заагийг ялгах, гаднаас орж ирж байгаа газар тариалангийн тоног төхөөрөмжийг засах сэлбэг хэрэгсэл авахад хүндрэл үүсч байгаа асуудлыг анхааралдаа авахыг хүссэн байна.
хахахахха
-
2015 оны 5 сарын 26
Монгол Улсын Шинжлэх ухааны Академи, Европын Холбооноос Монгол Улсад хавсран суугаа Төлөөлөгчийн Газар хамтран “ЕВРОП, МОНГОЛЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА” сэдэвт уулзалт-семинарыг 5 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
-
2015 оны 5 сарын 26
Хууль зүйн сайдын 2015 оны А/102 дугаар тушаалын нэмэлт өөрчлөлтөөр баталсан ”Жолоочийн түр зөвшөөрөл”-ийг энэ сарын 25-наас үнэмлэхээ үрэгдүүлсэн болон шинээр авч буй жолооч нарт олгож эхлээд байгаа.
-
2015 оны 5 сарын 26
Нийслэлийн засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/121 дүгээр захирамжаар баталсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд жил бүр зохион байгуулагддаг “Улаанбаатар марафон-2015” ирэх сарын 06-ны өдөр болно.
-
2015 оны 5 сарын 26
Гар дээрээс худалдаа хийж буй хүүхдүүдэд анхаарууллаа
-
2015 оны 5 сарын 26
Энэ сарын 22-23-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сум Хөтөл тосгоны нутагт хүн амины ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал тус сумын нутгаас толгойг нь тасдсан иргэний цогцос олдсон байна. Хэргийн газар дээр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Энхбаяр шуурхай ажлын хэсгийг ахлан ажиллаж эхэлсэн байна.
-
2015 оны 5 сарын 26
Польш улсад Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт болж “Хууль болон шударга ёс” намын нэр дэвшигч Анжей Дуда 51.55 хувийн саналаар ялсан байна.
-
2015 оны 5 сарын 26
Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн нийт хөрөнгө 105.29 сая иен буюу ойролцоогоор 866.4 мянган ам.доллар гэнэ.
-
2015 оны 5 сарын 26
Улаанбурхан өвчин дэгдэлт хэлбэрээр гарч, ялангуяа хүн амын нягтрал ихтэй Нийслэл хотод нэмэгдэх хандлагатай байгаа тул ЭМСЯ-ны ЭМБХЗГ, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, ХӨСҮТ, НЭМГ-ийн удирдах ажилтан, мэргэжилтнүүд оролцсон хурал зохион байгуулжээ.
-
2015 оны 5 сарын 26
БГД-ийн нутаг Ард-Аюушийн өргөн чөлөө, “Баянгол” худалдааны төвийн баруун замд Х.Старикс маркийн авто машины жолооч Г нь явган зорчигч 0 настай эрэгтэй Э-г мөргөж гэмтээсэн байна.
-
2015 оны 5 сарын 26
Согтуу 68 жолоочийг илрүүлжээ
-
2015 оны 5 сарын 26
Өнгөрсөн оны нэгдүгээр сард Баянгол дүүрэгт шунахайн сэдлээр хоёр хятад иргэний амь насыг зэрлэгээр хөнөөсөн хэрэг гарсан.