Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
6229 6230 6231 6232 6233 6234 6235
  • ШӨХТГ-аас Нийслэлийн удирдлагуудыг АТГ, ЦЕГ, ЭЦГ-т шалгуулахаар болжээ
    2015 оны 5 сарын 26
    ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар дугуй түгжих, машин ачиж буй мөнгөнөөс болж хоорондоо маргаад буй. Тиймээс өнөөдөр ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан Нийслэлийн удирдлагуудыг АТГ, ЦЕГ, ЭЦГ-т шилжүүлэн шалгуулахаар болжээ. Энэ талаарх мэдээллийг өнөөдөр 11.00 цагаас өөрсдийн байрандаа мэдээлнэ.
  • Аж, ахуйн нэгжүүдийн тохижилтыг 14 хоног тутам шалгана
    2015 оны 5 сарын 26
    Аж ахуйн нэгжүүдийн тохижилтыг 14 хоног тутам шалгана.
  • Сонгуулийн хууль: Г.Баярсайхан VS Д.Хаянхярваа
    2015 оны 5 сарын 26
    УИХ дахь МАН-ын бүлэг сонгуулийг ямар тогтолцоогоор явуулахыг ард түмнээсээ асууж байж шийдэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа. Тэд холбогдох тогтоолын төслөө УИХ-д өргөн барьсан. Ард нийтийн санал асуулгыг улсын төсвийн 4 тэрбум төгрөгөөр явуулна гэж тус намынхан тооцоолж байгаа юм. Тэгвэл уг асуудлаар АН, МАН-ын зарим гишүүд хэрхэн байр сууриа илэрхийлснийг 24VS24 онцолж байна.
  • АТГ-аас 2 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, прокурорт шилжүүллээ
    2015 оны 5 сарын 26
    Авлигатай тэмцэх газар 2015 оны 5 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 9 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 29 гомдол, мэдээллийг шалгаснаас 3 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэх, 6 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 20 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
  • Зуслангууд амрагчдаа нарийн шинжилгээнд оруулж авна
    2015 оны 5 сарын 26
    Сурагчдын амралт эхэлж байгаатай холбогдуулан хүүхдийн зуслангууд амрагчдаа хүлээн авахад бэлэн болжээ.
  • Нар 335 хүний “аминд хүрчээ”
    2015 оны 5 сарын 26
    Энэтхэгийн өмнөд хэсгийн Андхра-Прадеш болон Телангана мужид хэт халууны улмаас амиа алдагсдын тоо 335-д хүрчээ.
  • Японд хүчтэй газар хөдлөлт боллоо
    2015 оны 5 сарын 26
    Японы Канто бүс нутагт орон нутгийн цагаар 14.28 цагт 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай ”Japan Today” сайтад мэдээлжээ.
  • Нийслэлийн Прокурорын газраас сургалт хийжээ
    2015 оны 5 сарын 26
    Нийслэлийн прокурорын газраас Улаанбаатар хотын Цагдаагийн газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Багануур, Багахангай, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсүүдийн хэсгийн байцаагч нарт зориулан 2015 оны 05 дугаар сарын 01-нээс 05 дугаар сарын 14-ний өдрүүдэд сургалт зохион байгуулсан байна.
  • Ерөнхийлөгч эх орондоо иржээ
    2015 оны 5 сарын 26
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 20-25-нд Япон Улсад ажлын айлчлал хийгээд өчигдөр орой эх орондоо иржээ.
  • Бүлэг хулгайчид 11 хүртэлх жилийн ял авав
    2015 оны 5 сарын 26
    Бүлэг хулгайчид 11 хүртэлх жилий ял авав
  • Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлье
    2015 оны 5 сарын 26
    Улаанбурхан өвчин нь амьсгалын замаар эрчимтэй тархдаг, халдварлалт өндөртэй өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакциныг хийлгээгүй болон бүрэн тунг аваагүй хэн ч өвдөх эрсдэлтэй. Улаанбурхан өвчний үед халуурах, биеэр тууралт гарах, ханиах, нүд улайх зэрэг шинжүүд илэрнэ.
    Нийслэлд 2015 оны 03 дугаар сарын 18 - ны өдөр улаанбурхан өвчний анхны тохиолдол бүртгэгдсэн бºãººä 2015 оны 05 дугаар сарын 15 - ны байдлаар 5510 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс сүүлийн үед залуучуудын дунд улаанбурхан өвчнөөр өвдөх явдал нэмэгдсээр байна.
    Улаанбурхан өвчний дэгдэлт гарч байгаатай холбогдуулан халдвараас сэргийлэх зорилгоор албан байгууллага, иргэдэд дараахü зөвлөмжийг өгч байна. Үүнд:
  • Өнөөдрөөс Улиастайн гүүр орчимд түр хугацаагаар зам хаана
    2015 оны 5 сарын 26
    Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа “Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл 6 км авто зам” /Дүнжингарав худалдааны төвийн замаас Улиастайн замын уулзвар хүртэл/ - ын барилгын ажлын хүрээнд төмөр замын 413-р км дахь гарам орчмын авто замын зорчих хэсэгт энэ сарын 26, 27-ны өдөр засварын ажил хийх тул дээрх хугацаанд тус замаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэвтрэхгүй болохыг мэдэгдье гэж нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.
  • Шинжээч 24: Эрсдлийн толгой дээр суусан эдийн засгийн ашиг
    2015 оны 5 сарын 26
    Эдийн засгийн ашиг нийгмийн доройтолтой нөхөрлөж байна гэв үү? 400 гаруй эрдэмтэн судлаачид бүхий л үе шатыг хамруулан гаргасан судалгааны ерөнхий үр дүнгийн тухай нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэе.
  • Цахилгааны хязгаарлалт хийх газрууд
    2015 оны 5 сарын 26
    5 дугаар сарын 26-ны Мягмар гарагт дараах байршлуудын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн зарлагдсан хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
  • Юун ажил хаялт, цаана чинь тэрбум тэрбумын луйвар яригдаж байна
    2015 оны 5 сарын 26
    Дашрамд хэлэхэд, нийтийн тээврийн газрын ажилчид цалин хөлснөөсөө болж ажил хаялт зарлаад байгаа. Иргэдэд маш их төвөг учруулсан тэдний эл үйлдэлд дорвитой хариу өгөхгүй байгаа талаар одоо ч онцолсоор байна. Гэтэл нийтийн тээврийнхний суултаас илүү асуудал нийтийн тээврийнхэн дунд үүссэнийг дээрх мэдээллээс анзаарч байгаа биз ээ. Магадгүй ажил хаялт зарлаад байгаа ажилчдын удирдлагууд цагдаагийн байгууллагын шалгалттай “нүүр тулах”-аар сандчиж, юун ажил хаялт, юун цалин мөнгө байгаа биз ээ.
  • Г.Шийлэгдамба: Эмнэлгүүд эмгүй болохгүй
    2015 оны 5 сарын 26
    ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба эмнэлгүүд эмгүй болох үндэслэлгүй гэв

    Даваа, 5 сарын 25 2015
    Бичсэн Д.Өлзийсайхан

    Хэвлэх
    Email
    ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба эмнэлгүүд эмгүй болох үндэслэлгүй гэв

    Манай улсын эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас үүдэн манай эмнэлгүүд ирэх сараас зарим эмийн дутагдалд орж эмгүй болох үндэслэл байхгүй гэдгийг ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба онцолж байна.

    Тэрбээр, өнөөдөр эмнэлгүүдэд тулгамдсан асуудал болоод байсан дархлаа дарангуйлах эмийн төсөвт 1.5 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдсэн. Энэ нь эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэсэн хүний зайлшгүй уух шаардлагатай дархлаа дарангуйлах эмийн жилийн хэрэгцээг хангажээ. Эмнэлгүүд эмийн нөөцгүй болсноос нэлээд өрөнд орсон. Гэхдээ нийт 20 орчим тэрбум төгрөгийг энэ онд шийдэх тооцоо судалгааг зохих газруудад хүргүүлсэн. Хэрэгцээтэй эмийн нөөцтэй эмнэлгүүд байгаа. Харин зарим эмнэлгийн хувьд эмийг зээлээр авч байгаа болохоор эмнэлгүүд эмгүй болно гэдэг ойлголт байхгүй гэв.

  • Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах сургалт эхэлнэ
    2015 оны 5 сарын 26
    “Хүүхдийн эсрэг хүчирхийлэлд хариу үйлдэл үзүүлэх, Насанд хүрээгүй гэрч, хохирогчтой харилцах НҮБ-ын стандарт” сэдэвт сургалт болно
    НҮБ-ын Хүүхдийн Сан, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хувь хүний хөгжлийн институт хамтран өнөөдөр буюу 5-р сарын 26-нд 09.00 цагт “Хүүхдийн эсрэг хүчирхийлэлд хариу үйлдэл үзүүлэх, Насанд хүрээгүй гэрч, хохирогчтой харилцах НҮБ-ын стандарт” сэдвээр хууль сахиулах байгууллагын алба хаагчид, шүүгч, прокурор, тахар, өмгөөлөгч, хүүхдийн эрхийн ажилтнуудад зориулсан үндэсний сургагч- багш бэлтгэх сургалт болно. Шүүн таслах үйл ажиллагаан дахь хохирогч, гэрч хүүхэд болон насанд хүрээгүй гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн асуудал нь тэдний нас, бие, сэтгэл зүйн онцлогоос шалтгаалан эмзэг байдаг. Гэмт хэргийн гэрч, хохирогч хүүхдийн эрхийг хамгаалах, холбогдох талуудтай хамтран хүүхдийн эрхийн тухай конвенцийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан үндэсний хууль тогтоомж, процедур, пракитикийг боловсронгуй болгох, мэргэжилтнүүдийг гүнзгийрүүлэн, чадавхжуулан бэлтгэх үүднээс НҮБ-ын загвар стратеги, хууль тогтоомж гарсан. Иймээс эдгээр хүүхэдтэй тулж ажилладаг хуулийн байгууллагын ажилтнууд, тухайлбал, цагдаа, шүүгч, прокурор, тахар, өмгөөлөгч, хүүхдийн эрхийн ажилтнуудад зориулан сургалт явуулж, тэднийг сургагч-багш болгон бэлтгэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм.
    Уг сургалтыг НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газрын хамтарсан сургалтанд хамрагдаж, сургагч-багшаар бэлтгэгдсэн багш нар удирдан явуулна.
  • Ихэнх нутгаар бороо орно
    2015 оны 5 сарын 26
    27,29-нд баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн баруун хэсгээр, 28-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 30-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 27-нд зарим газраар, 28-нд говь талын нутгаар, 29-нд баруун зүгийн нутгаар, 30-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.
  • ”ОюуТолгой” ХХК-д хийсэн шалгалтын дүнг хэлэлцэнэ
    2015 оны 5 сарын 26
    1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ”Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, зөвшилцөх/;

    Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ”Цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, зөвшилцөх/;

    Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ”Ухаалаг засаг төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, зөвшилцөх/;

    Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулах Мянганы сорилтын компакт гэрээг боловсруулахад дэмжлэг үзүүлэх буцалтгүй тусламжийн тухай хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2015.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;

    “Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Эрчим хүчний тухай тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан нарын 6 гишүүн 2015.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан нарын 6 гишүүн 2015.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

    2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ”Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, зөвшилцөх/;

    Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ”Цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, зөвшилцөх/;

    Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ”Ухаалаг засаг төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, зөвшилцөх/;

    Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулах Мянганы сорилтын компакт гэрээг боловсруулахад дэмжлэг үзүүлэх буцалтгүй тусламжийн тухай хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2015.05.18-нд өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;

    Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

    3.Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан 10.00 цагаас “В” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Цэвэр агаарын сангийн 2014 оны агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил болон 2015 оны ажлын төлөвлөгөөг сонсох.

    4.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.05.22-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

    “Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, гамшгийн үр дагаврыг арилгах болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр сургалт хэрэгжүүлэхэд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2015.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;

    Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулах Мянганы сорилтын компакт гэрээг боловсруулахад дэмжлэг үзүүлэх буцалтгүй тусламжийн тухай хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2015.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;

    Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ”Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;

    Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ”Цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;

    Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ”Ухаалаг засаг төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;

    “Оюутолгой” ХХК-д хийсэн шалгалтын дүнгийн тухай мэдээлэл сонсох;

    Бусад.

    5.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2015.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хүргүүлнэ/;

    Шүүх байгуулах тухай /шинэчилсэн найруулга/, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүх байгуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Шүүгчийн орон тоо батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Бусад.

    6.Хүний эрхийн дэд хорооны хуралдаан Хууль зүйн байнгын хорооны хуралдааны дараа “Б” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд оруулна/.
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна
    2015 оны 5 сарын 26
    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна
6229 6230 6231 6232 6233 6234 6235
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хиймэл оюун ухааны нөлөөгөөр компаниуд ажилчдаа цомхотгож байна
    6 цаг 23 мин
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
    6 цаг 47 мин
  • ИЗНН дүрмийн шинэчлэлээ хэлэлцэхээр хуралдаж байна
    8 цаг 18 мин
  • Цагаан ордны хамгаалалтын сул талыг илчилсэн тохиолдлууд
    8 цаг 26 мин
  • Цагаан ордны сэтгүүлчдийн оройн зоогийн үеэр буудлага гарчээ
    8 цаг 46 мин
  • "Сэлбэ дэд төв" төслийн асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг саатуулжээ
    9 цаг 37 мин
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
    11 цаг 0 мин
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
    11 цаг 40 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
    12 цаг 17 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    12 цаг 20 мин
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
    Өчигдөр 18 цаг 26 мин
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    Өчигдөр 14 цаг 31 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    Өчигдөр 14 цаг 26 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    Өчигдөр 14 цаг 23 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 14 цаг 20 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    Өчигдөр 14 цаг 11 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 03 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 46 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    Уржигдар 16 цаг 07 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    Уржигдар 16 цаг 02 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
24 баримт
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК