-
2015 оны 5 сарын 25
Өчигдөр өглөө буюу 2015 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Ням гарагт буюу 4 дүгээр цахилгаан станцад гал гарсны улмаас өглөөний 08.20 минутаас Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулж байгаа 170 гэрлэн дохио бүгд унтарсан. Үүний дотроос нилээд ачаалал авсан буюу 08.20-оос 09.40 хооронд Энхтайаны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их тойруу дахь замуудын гэрлэн дохио тасарсны улмаас замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт ихээхэн бухимдал түгжрэлийг бий болгосон. Үүнийг зохицуулахын тулд 87 цэг, уулзварт Замын цагдаагийн газрын алба хаагч нар 1-4 цагийн биет зохицуулалтыг тасралтгүй хийж гүйцэтгэн хөдөлгөөнийг зохицуулж ажилласан. Өчигдрийн байдлаар хамгийн сүүлийн гэрлэн дохионы цахилгаан 15.20 минутанд ирж хэвийн ажилд орсон. Гэрлэн дохио тасарны улмаас Намъянжугийн гудамж, Сансарын түнел хүртэлх зам, 100 айлаас Доржийн гудамж, 100 айлаас хойшоо Цагдаагийн гудамж, 7 буудал, Хайлааст, Чингэлтэй, Гэсэр сүмийн уулзвараас 1 дүгээр хорооллын арын зам хүртэлх замууд ачаалал авсан. Улаанбаатар хотын авто замыг 100 % гэж авч үзвэл цагдаагийн алба хаагчийн хүчээр 20%-ийг нь хяналтандаа авдаг үлдсэн хувийг нь гэрлэн дохио, тэмдэг тэмдэглэлийн дарааллаар зохицуулж хөдөлгөөнд оролцох ёстой байдаг. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар нь өчигдрийн байдлаар тэмдэг тэмдэглэлийн дараалал зөрчих, зохицуулагчийн дохио зөрчих, урсгал сөрөх, эгнээ байраа буруу эзлэх, дуут дохиог ихээр өгч бусад замын хөдөлгөөнд оролцогч нарын бухимдлыг бий болгох зэрэг зөрчил ажиглагдаж байлаа. Иймд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар цагдаагийн алба хаагчийн хууль ёсны тавьсан шаардлагыг биелүүлж бие биеэндээ хүндэтгэлтэй хандаж оролцохыг Замын цагдаагийн газраас зөвлөж байна.
-
2015 оны 5 сарын 25
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хуучин 22-ын товчоо өнгөрөөд автозам дээр зам тээврийн осол болж, хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход “HOWO” загварын том оврын ачааны автомашин замын хажуу руу онхолдсоны улмаас жолооч 48 настай, эрэгтэй төмөр хийцэд хавчуулагдсан байсныг иргэд гаргасан байсан ба хүнд гэмтсэн байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ЯТТТ-103-ын эмчид хүлээлгэн өг
-
2015 оны 5 сарын 25
Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 6 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 35 дугаар ангийн тасгийг очиход 5 ханатай гэр, эд хогшил, 3х4 хэмжээтэй зуны байшин, 3х4 хэмжээтэй амбаар, иргэн Д-ын 5 ханатай гэр, эд хогшил, иргэн Ө-ийн 5 ханатай гэр, эд хогшил, айлын 18х8 хэмжээтэй зуны байшингийн дээврийн хэсэг тус тус шатаж байсныг унтраажээ.
-
2015 оны 5 сарын 25
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны ах Английн нийлэлд сураггүй алга болсон тухай “Guardian” агентлаг мэдээлээ. Социалист улсын төрийн тэргүүний ах 34 настай Ким Чен Чол нь Лондон хотод аялж яваад сураггүй болжээ.
-
2015 оны 5 сарын 25
Долоон иргэн бэртэж, машин нь шатжээ
-
2015 оны 5 сарын 25
Электроник хөгжмийн наадам болно
-
2015 оны 5 сарын 25
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Японы Эзэн хааны цомыг анх удаагаа хүртлээ. Мэргэжлийн сумогийн Нацу башёгийн сүүлийн өдрийн барилдаанд Тэрүнофүжи Аоиямаг давж, 12 даваа, гурван унаатай болсон юм. Ёкозүна Хакухо М.Даваажаргал ёкозүна Харумафүжи Д.Бямбадоржийг давбал Тэрүнофүжитай нэмэлт барилдаан хийх байлаа.
-
2015 оны 5 сарын 25
Ирак, Сирийн нутгийн ихэнхи хэсгийг эзэлж, хяналт тогтоогоод байгаа “Исламын улс” зэвсэгт бүлэглэл цөмийн зэвсэгтэй болно хэмээн мэдэгдсэн тухай барууны хэвлэлүүд онцолж байна.
-
2015 оны 5 сарын 25
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар батлагдсан хуваарийн дагуу төвийн дүүргүүд дээр зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээг энэ сарын сарын 23 - ны өдөр буюу Бямба гаригт зохион байгуулав.
-
2015 оны 5 сарын 25
Татварын буцаан олголтын хоёрдугаар ээлжийн мөнгийг өнөөдрөөс олгохоор болсон. Уг нь энэ сарын 15-наас олгож эхлэх байсан ч түр хугацаагаар хойшлоод байсан билээ.
-
2015 оны 5 сарын 25
Засгийн газрыг тусад нь гаргах уу?
-
2015 оны 5 сарын 25
“Хөгжил-Ардчилал” ТББ байгууллагаас зохион байгуулдаг “Хөгжил-Ардчилал” хэлэлцүүлгийн анхны зочноор УИХ-ын гишүүн , Хууль зүйн Х.Тэмүүжин, эдийн засагч Б.Дөлгөөн, Голомт банкны ерөнхийлөгч Ө.Ганзориг нар оролцож байсан бол энэ удаагийн хэлэлцүүлэгт “Хөгжил Хүн” клубын гишүүн Д.Гантулга, Монголын Банкны Холбооны Гүйцэтгэх Захирал, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Найдалаа н
-
2015 оны 5 сарын 25
Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуульд хувь хүн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг.
-
2015 оны 5 сарын 25
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Кристофер Лоэк нар Монгол Улс, Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улс хоорондын дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан албан мэдээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцлоо.
-
2015 оны 5 сарын 25
Машин ачих болон дугуй түгжих үйлчилгээний асуудлаар ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан Нийслэлийн удирдлагуудыг шүүхэд өгсөн. Уг асуудал улам хурцдаж, ШӨХТГ-аас дугуйгаа түгжүүлсэн иргэдийн эрх, ашгийг хамгаалах хөдөлгөөнийг зохион байгуулаад байна. Харин Нийслэлийн удирдлагууд дугуй түгжих болон машин ачилтын төлбөрийг тус бүр 10.000 төгрөгөөр нэмэх шийдвэрийг гаргахаар судалж буй.
Ийнхүү тэд уг асуудлаар сөргөөлдөж, алалцсаар байна. Тэднийг бие, биенийхээ дээр гарахаар үзэлцэж байх хооронд шийдвэрлэгдсэн ганц ч асуудал алга. ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайханы хэлж буйгаар Э.Бат-Үүл тэргүүтэй Нийслэлийн удирдлагууд нь дугуй түгжих болон ачих журамлах журмыг хууль зөрчиж баталсан. Тиймээс машинаа 70-80 төгрөгөөр ачуулсан иргэд шүүхэд хандан зөрүү мөнгөө олж авах боломжтой гэж буй.
Харин Нийслэлийн удирдлагууд хууль зөрчиж журам батлаагүй. Шүүхийн шийдвэр гарсны дараа хууль зөрчсөн эсэх нь тодорхой болно гэж байгаа юм.
Энэ талаар Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл байр сууриа илэрхийлж “Хүний замд садаа болоогүй хэний ч машиныг ачиж, журамлахгүй байгаа. Үүнийг хууль зөрчиж батлаагүй. Хууль, дүрэм хэрэгждэг аль ч оронд ийм үйлчилгээ байна. Эндээс орсон орлого Нийслэлд ордоггүй. Замын цагдаагийн газар болон тухайн компани руу ордог. Тэгсэн уг ажлыг улс төржүүлээд эхэллээ. Т.Аюурсайхан гэж МАН-ын нөхөр оччихсон улс төржүүлээд. Ингэх шаардлага байхгүй” гэсэн юм.
Тэгвэл Нийслэлийн ИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Алтансоёмбо дахин бууриа илэрхийлж “ШӨХТГ-аас манай шийдвэрийг хууль бус гэдэг нь тогтоогдоод торгосон, түүнд нь 14 хоногийн хугацаанд гомдол гаргаагүй учраас буруу гэдгээ хүлээн зөршөөрчилөө гэж ярьж байна. Шүүх ШӨХТГ-ын гомдлыг хүлээж аваагүй. Энэ асуудлыг захиргааны хэрэг үүсгэн шалгах шаардлагагүй гэж үзсэн. Хариуд нь ШӨХТГ давах гомдол бичсэн ч анхан шатны шийдвэрийг хэвээр баталсан. Энэ асуудал хууль ёсны юу, хууль бусуу гэдгийг шүүх л тогтооно” гэсэн юм.
Уг асуудлаар ШӨХТГ-ын газрын дарга Т.Аюурсайхан Э.Бат-Үүлийг 960 мянган төгрөгөөр торгосон. Үүнийг хууль зөрчсөн гэж Нийслэлийн удирдлагууд хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа аж. Өрсөлдөөний тухай хуулиа Т.Аюурсайхан өөрөө мэдэхгүй байна гэж Б.Алтансоёмбо хэллээ. Өрсөлдөөний тухай хууль дээр улсын байцаагчийн торгуулийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй бол 30 хоногийн дотор ШӨХТГ-т албан бичгээр хандах ёстой байдаг. Манайх албан бичгээ 30 хоногтоо өгсөн байгаа.
Мөн дугуйгаа түгжүүлж байсан иргэдийн мөнгийг буцаан олгохгүй гэдгээ мэдэгдэв. Уг шийдвэрийг гаргахдаа судалж байсан гаргасан гэдгийг тэд мэдэгдэж байгаа юм.
-
2015 оны 5 сарын 25
Аварга цолны хүндэтгэлийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өнгөрсөн амралтын өдөр болло
-
2015 оны 5 сарын 25
-Нээлттэй нийгэм форумын байранд өнөөдөр 14.00-17.00 цагт болох ”Хүртээмжтэй өсөлтийг дэмжих нь” төслийн хэлэлцүүлэг, танилцуулах уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна.
-
2015 оны 5 сарын 25
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын ажлын шинэ санал санаачлагыг дэмжих, нийгмийн хариуцлагыг өндөрсгөх, тохижилт бүтээн байгуулалт, хог хаягдал, цэвэрлэгээний менежментийг сайжруулах, хотын өнгө үзэмжийг дээшлүүлэх замаар иргэдийн ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдаан эхлээд сар болж байна.
-
2015 оны 5 сарын 25
Цагдаагийн байгууллагаас нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниуд үйлчилгээнд яваагүй автобусандаа хууль бусаар нөхөн олговор авдаг байсан хэргийг илрүүлсэн нь багагүй асуудал үүсгээд байна. Бид энэ талаарх мэдээллийг илүү дэлгэрэнгүйгээр, хууль бус үйл ажиллагаа явуулсан автобус компаниудын нэртэй хамт зарлана гэдгээ онцолж байсан.
-
2015 оны 5 сарын 25
Сүүлийн үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн нэр хүнд олон улсын хэвлэлд мандаж байна. Оюутолгойн асуудал нааштай шийдэгдсэн нь түүний нэр хүндийг ингэж өсөхөд хүргэжээ. Энэ цаг үеэс олон улс, тэр тусмаа барууныхан Ч.Сайханбилэгийг анхаарах болов. Түүнтэй “Financial times” ярилцлага хийж, намтрыг нь танилцуулж, хоёр ч томоохон гадаадын хэвлэлд шог зураг нь нийтлэгдлээ.