2013 оны 8 сарын 29
Хүүхдийн зохиолч Д.Содномдоржийн 1957 онд зохиосон”Норвийн намтар” бэсрэг найраглалыг шинэчлэн найруулж УДЭТ ирэх сарын дөрөвний өдөр хүүхэд багачууддаа хүргэхээр боллоо.
Энэ жүжиг нь Монголын анхны үндэсний хэмжээний хүүхдийн сургамжит драмын жүжиг гэдгээрээ илүү онцлог юм. Жүжгийн гол дүр Норовын дүрд залуу жүжигчин А.Чингүн, харин түүний найз Жимсээгийн дүрд жүжигчин Т.Хулан тогложээ.