-
2019 оны 7 сарын 24
11.00 цагт ЭМЯ-нд НЭМҮТ-өөс Дэлхийн Хепатитийн өдөр”-ийг тэмдэглэх талаар мэдээлнэ. Утас: 91919617
-
2019 оны 7 сарын 24
Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай усархаг бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
-
2019 оны 7 сарын 23
Энэ сарын 20, 21-нд Хүй долоон худагт зохион байгуулагдсан “Их хурд-8” наадмын үеэр Мэргэжлийн хяналтын байгууллагаас зарим хяналт шалгалтыг хийжээ.
-
2019 оны 7 сарын 23
Нийслэлийн Инноваци технологийн асуудал хариуцсан төслийн удирдагч М.Халиунбат, нийслэлийн Үйлдвэрлэл инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ, нийслэлийн Бодлогын судалгааны тасгийн дарга С.Мягмаржав нар өнөөдөр Шинжлэх Ухааны Академийн төлөөлөгчидтэй уулзлаа.
-
2019 оны 7 сарын 23
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн тээврийн цогц үйлчилгээг иргэдэд үзүүлэх чиглэлээр хэд хэдэн ажлуудыг хэрэгжүүлж эхэлжээ. Үүний нэг нь тээврийн хэрэгслийн бүртгэл, дугаар олгохтой холбоотой үйл ажиллагааг хөнгөвчилж, иргэдэд нээлттэй, ил тод болгохоор болжээ.
-
2019 оны 7 сарын 23
Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханы тушаалаар Эрүүгийн цагдаагийн алба болон Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын нэр бүхий алба хаагчдыг шагнаж урамшууллаа.
-
2019 оны 7 сарын 23
Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Тэрэлж, Ерөө, Сөгнөгөр, зүүн хажуугийн Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдэж, Үүр, Хэрлэн гол үерийн түвшинг 5-15 см даван үерлэж байгааг ЦУОШГ-ын Гадаргын усны судалгааны хэлтсээс мэдээллээ.
-
2019 оны 7 сарын 23
Энэ сарын 18-наас 22-ны хооронд ТҮЦ-ээс хиам, өндөгний хавчуургатай талх худалдан авч хэрэглэсэн 22 иргэн хоолны хордлого авч улмаар хоёр иргэн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгааг мэдээлсэн билээ.
-
2019 оны 7 сарын 23
Монгол, ОХУ, БНХАУ-ын гурван улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй авто ралли энэ сарын 12, 13-ны өдрүүдэд Өмнөговь аймгаар дайран өнгөрлөө.
-
2019 оны 7 сарын 23
Өхөөрдөм бяцхан үрсэд зориулан хайраа шингээж, эхийн сэтгэлээр урладаг эгдүүтэй, эрүүл мэндэд нь сөрөг нөлөөгүй, үндэсний үйлдвэрлэгч “Үр минь” брэндийг үүсгэн байгуулагч А.Уянгийг “БҮТЭЭЛЧ ЭЭЖ” цувралдаа урилаа
-
2019 оны 7 сарын 23
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газарт ажиллалаа. Энэ хүрээнд тус газрын үйл ажиллагаатай танилцаж, 2019 оны эхний хагас жилд авч хэрэгжүүлсэн томоохон ажлууд болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл сонслоо.
-
2019 оны 7 сарын 23
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр нутгийн төв хэсгээр, маргааш нутгийн зүүн хагаст, цаашид 24-25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай усархаг бороо орж, нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 20-25 градус дулаан байх төлөвтэй байна.
-
2019 оны 7 сарын 23
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргын баталсан “Эзэнгүй, орхигдсон байж болзошгүй цацрагийн үүсгүүрт тандалт судалгаа хийх” удирдамжийн дагуу хаягдал төмөр цуглуулах болон боловсруулах цэг, өмнө нь цэргийн анги, нэгтгэл байрлаж байсан талбайг хамруулан тандалт судалгааны ажил хийж байна.
-
2019 оны 7 сарын 23
Шинэ стандартын дагуу "УАА" шинэ сери өнөөдрөөс онлайнаар олгож эхлэх бөгөөд импортоор орж ирж буй машинд уг шинэ серийг олгох юм байна.
-
2019 оны 7 сарын 23
Энэ сарын 18-наас 22-ны өдрийн хооронд ТҮЦ-т худалдаалж байсан хаяг, шошгогүй хиам, өндөгний хавчуургатай талх худалдан авч хэрэглэсэн 22 иргэн хоолны хордлого авсан байна. Эдгээр иргэдийн гурвынх нь бие тааруу байгаа бөгөөд ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт, бусад өвчтөн энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байна.
-
2019 оны 7 сарын 23
Польш улсын Варшавын их сургууль нь улсдаа нэгдүгээрт жагсдаг бөгөөд элсэлтийн шалгалт нь өрсөлдөөн ихтэй болдогоороо алдартай. Тэгвэл тус сургуульд Хүрээлэн буй орчны хамгаалалтын мэргэжлээр 127 сурагч өрсөлдсөнөөс О.Намуун нь нэгдүгээр байранд шалгарсан юм. Багаасаа англи хэл судалсан тэрбээр "Орхон" дунд сургуулийг онц дүнтэй төгссөн, манай улсын шилдэг сурагчдын нэг. Ингээд түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
-
2019 оны 7 сарын 23
Эрхэм хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2019 оны 7 сарын 23
Улаанбаатарт үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 18-20 градус дулаан байна.
-
2019 оны 7 сарын 23
08:30 цагт “Синдура Мед” эмнэлэгт Монгол, Төвд үе нугалмын хөдөлгөөнт гар заслын аргаар нуруу нугаламын суулт гажгийг засах анхдугаар сургалт эхэлнэ.
-
2019 оны 7 сарын 22
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор Орон нутгийн зорчигч тээврийн Архангай, Ховд болон Завхан чиглэлийн автобусанд нийт дөрвөн тарваганы нойтон тулам тээвэрлэн явсныг илрүүлжээ.