зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

1823 1824 1825 1826 1827 1828 1829
  • Дэн буудлуудад хамтарсан шалгалт хийв
    2017 оны 12 сарын 19
    Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тус дүүргийн 1-8 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ”Дэн буудал” тусгай арга хэмжээг дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор, тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга нарын баталсан удирдамжийн дагуу цагдаагийн байгууллагатай хамтарсан шалгалт хийжээ.



    Шалгалтаар нэр бүхий 6 дэн буудал нь тусгай зөвшөөрөлгүй ажиллаж байсан зөрчлийг илрүүлэн ажиллахын зэрэгцээ дэн буудлуудын гадна дотор гэрэлтүүлэг хяналтын камертай эсэхийг шалгаж, зөрчлийг арилгуулах гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр прокурорын мэдэгдэл өгч ажилласан бөгөөд мөн насанд хүрээгүй, бичиг баримтгүй, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэдэд үйлчлэхгүй байх талаар дотоод журамдаа тусгаж ил харагдах газар байршуулсан байх, мөн шаардлагатай бусад асуудлаар зөвлөмж зааварчилгаа өгч гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаарх яриа таниулгыг хийж ажилласан байна.



    ЭХ СУРВАЛЖ: http://prokuror.mn
  • Хуурамч цагаан будаа гэдэг нь нотлогдоогүй гэв
    2017 оны 12 сарын 19
    Өнгөрсөн өдрүүдэд нийгмийн сүлжээгээр хуурамч цагаан будааны талаарх мэдээлэл цацагдаж, олон нийтийг төөрөгдөлд оруулаад байгаа билээ. Тодруулбал иргэд өөрсдийн хэрэглэж буй цагаан будаагаа шатааж үзэн хуурамч байна хэмээн шуугиад буй.
  • Нийслэлийн 2017 оны шилдэг авьяаслаг хүүхэд шалгарлаа
    2017 оны 12 сарын 19
    Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас 2017 онд сурлага, урлаг, спортын амжилтаараа бусдыгаа манлайлсан Нийслэлийн оны шилдэг хүүхдүүдийг шалгаруулах ажлыг жил бүр ёслол төгөлдөр зохион байгуулдаг уламжлалтай билээ.
    Нийслэлийн шилдэг хүүхдийг Манлайлайлагч, Оюунлаг, Бүтээлч, Тамирчин, Авьяаслаг гэсэн 5 номинациар шалгаруулсан бөгөөд энэ жилийн шалгаруулалтанд 9 дүүргээс сургууль, дүүргийнхээ шилдэг 398 хүүхэд өрсөлдсөнөөс 44 хүүхэд нийслэлийн хэмжээнд шалгарч Нийслэлийн шилдэг хүүхдэд нэр дэвшлээ. Үүнээс Шилдэгийн шилдэгээр 5 хүүхэд шалгарна.
    Энэ жилийн шилдэг хүүхэд шалгаруулах ёслолын үйл ажиллагааг онцлог байдлаар зохион байгуулж байгаа бөгөөд шилдэгээр шалгарсан хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлж тэдний гаргасан амжилт бүхнийг өөрийн хүрээллийн найз нөхөд, багш, сургуулийн удирдлагуудтай хуваалцаж сургууль дээр нь гардуулав.

    2017 оны НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ АВЬЯАСЛАГ ХҮҮХЭД-ээр
    Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль 12 дугаар ангийн сурагч Мижидсүрэнгийн Дашсүрэн шалгарсан юм.
    Түүний амжилтуудаас дурдвал:
    Олон улсын хэмжээнд гаргасан амжилт:
    - “Алтан гадас” 2016 ОУ-ын хүүхдийн бүжгийн их наадам хамтлаг бүжгийн төрлөөр дэд байр, гоцлол бүжгийн төрлөөр дэд байр
    - “Алтан гадас” 2017 ОУ-ын хүүхдийн бүжгийн их наадам хамтлаг бүжгийн төрлөөр тэргүүн байр, гоцлол бүжгийн төрлөөр тэргүүн байр
    Улс, үндэсний хэмжээнд гаргасан амжилт:
    - 2016,2017 оны Бий биелээчдийн хүүхдийн улсын уралдаан хамтлаг биелэгээний төрлөөр хошой хүрэл, хамтлаг бүжгийн төрлөөр тэргүүн байр
    Нийслэл, бүсийн хэмжээнд гаргасан амжилт:
    - 2015,2016,2017 “Бидний бахархал” Чингэлтэй дүүргийн хүүхдийн урлагийн их наадамд хамтлаг бүжгийн төрлөөр 3 удаагийн алтан медальт, гоцлол бүжгийн төрлөөр тэргүүн байр.
    Бусад гаргасан амжилт:
    - БНХАУ-ын Манжуур хотын тоглолт
    - Нийслэлийн хүүхдийн баярын үйл ажиллагаа
    - “Бид сайн сайхныг дагуулна”
    - БНТУ-ын хүүхдийн баярын хүндэтгэлийн тоглолт
    - “Хавсаган” тэмцээний нээлтийн үйл ажиллагаа
    - “Нийслэлийн шилдэг хүүхэд-2016” шалгаруулах ёслолын үйл ажиллагаа
    Нийслэлийн шилдэг хүүхдээр шалгарсан хүүхдүүдэд төр захиргааны байгууллагуудын удирдлагууд болон салбартаа амжилт гарган ажиллаж яваа олны танил хүмүүс амжилт хүсэн талархал дурсгалын зүйлийг гардуулсан юм гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.
  • Танилц: Ирэх оны эхний саруудад цаг агаарын ерөнхий төлөв
    2017 оны 12 сарын 19


    Цаг уур, орчны шинжилгээний газраас Монгол орны 2018 оны 1-2 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв байдлын мэдээг малчид, тариаланчид, нийт ард иргэддээ мэдээллэж байна. Мэдээллийг ЦУОШГ-ын Ерөнхий технологич инженер Ч.Сарантуяагаас авлаа.



    2017-2018 оны өвөл-хаврын бэлчээрийн даацын зураг (багийн нутгаар)

    Ган зуншлагын нөхцөл байдал дээр ирэх өвөл-хаврын бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзэхэд нийт нутгийн 80 шахам хувьд бэлчээрийн даац хэтэрч, 40 хувьд нь олон дахин хэтэрч гарсан нь ирэх өвөл, хавар байгалийн бэлчээрийн нөөц муу, хүрэлцээгүй байхыг харуулж байна.



    MODIS Хиймэл дагуулын үүлний зураг (2017-10-10-ны байдлаар)



    Цасан бүрхүүлийн байдал (2017\11\10 )

    Нутгийн 50 орчим хувьд цастай байгаагаас Баян-Өлгийн Даян /Сагсай/, Хөвсгөлийн Галт, Архангайн Хашаат, Булганы Рашаант, Төвийн Эрдэнэ, Баянжаргалан, Мөнгөнморьт, Хэнтийн Баянмөнх, Цэнхэрмандал, Дорнодын Халхгол сумдад 11-20 см, нягт нь 0,10-0,27 г/см3, Өвөрхангайн Бүрд, Булганы Дашинчилэнд 30-33 см зузаан цастай, нягт нь 12-0,30 г/см3



    2017-2018 оны Зудын эрсдэлийн төлөв (2017\11\10)



    Нийт нутгийн 30 орчим хувьд нь их, 30 гаруй хувьд дунд зэрэг эрсдэлтэй. Увс, Завханы зааг нутаг, Ховд, Говь-Алтайн хойд, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Архангайн зүүн, Булган, Төв аймгийн залгаа нутгаар хамгийн их эрсдэлтэй. Мөн Төв аймгийн зүүн, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын хойд хэсэг, Өмнөговийн зарим сумдын нутгаар их эрсдэлтэй.



    MODIS хиймэл дагуулын цасан бүрхүүл



    Цасан бүрхүүлийн байдал (2017\12\10 )

    12 дугаар сарын 10-ны байдлаар нутгийн 50 гаруй хувьд цастай, Баян-Өлгийн Сагсай /Даян/, Увсын Малчин, Баруунтуруун, Хяргас, Тариалан, Завханы Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэл, Баянхайрхан, Түдэвтэй, Тэс, Өвөрхангайн Өлзийт, Булганы Сэлэнгэ, Могод, Сэлэнгийн Ерөө /Бугант/, Төвийн Бүрэн, Цээл, Хэнтийн Өндөрхаан, Мөрөн, Дорнодын Халхгол, Сүхбаатарын Асгат, Мөнххаан сумдад 11-20 см, нягт нь 0,10-0,30 г/см3, Завханы Сонгино, Хөвсгөлийн Жаргалант, Өвөрхангайн Бүрд, Есөнзүйл, Булганы Гурванбулаг, Бугат, Бүрэгхангай, Дашинчилэн, Орхон, Хангал, Хишиг-Өндөр, Баяннуур, Рашаант, Орхоны Баян-Өндөр, Жаргалант, Сэлэнгийн Орхонтуул, Баруунбүрэн, Төвийн Лүн, Баян-Өнжүүлд 21-40 см зузаан цастай,12-0,32 г/см3 нягттай байна.



    12 дугаар сарын сүүлийн хагасын цаг агаарын урьдчилсан төлөв

    12 дугаар сарын 19-нд төвийн нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. 22-нд баруун аймгуудын нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 23-нд төв, говь, зүүн аймгуудын зарим нутгаар, 24-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-26нд зүүн аймгуудын нутгаар, сарын эцсээр зарим нутгаар бага зэргийн цас орж, салхилж зөөлөн цасан шуурга шуурч цасны зузаан нэмэгдэн малын бэлчээрлэлт болон зам тээвэрт хүндрэлтэй нөхцөл бүрдэх төлөвтэй.

    Агаарын температур 20-21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч харьцангуй суларна. 22-нд баруун аймгуудын нутгаар, 23-наас ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч гуравдугаар арав хоногийн дунд үеэр шөнөдөө томоохон голуудын хөндийгөөр -32..-42, говийн нутгаар -18..-23, бусад нутгаар -23..-28 градус хүрэх төлөвтэй.
  • Цэцэрлэгийн насны хүүхдүүд томуугаар их өвчилж байна
    2017 оны 12 сарын 19
    80 ортой хүүхдийн тасагт 170 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна
  • АТГ 170 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна
    2017 оны 12 сарын 19
    Авлигатай тэмцэх газраас 2017 оны 12 дугаар сарын 1-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 41 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 65 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 23 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 21 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

    Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд эрүүгийн 7 хэрэг хүлээн авсан бөгөөд 19 хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 194 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 эрүүгийн хэргийг хаах, 4 эрүүгийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүллээ. Одоогоор 170 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
  • Сүүлийн 10 жилд болоогүй онцгой хүйтэрнэ гэдэг нь ташаа мэдээлэл гэв
    2017 оны 12 сарын 19
    Интернэт орчинд зарим сонин, веб сайтуудаар 12-р сард цочир хүйтрэнэ гэсэн ташаа мэдээлэл гарсан байгаа учир та бүхэн албан ёсны байгууллага болон веб хуудасаас үнэн бодит мэдээлэлийг авна уу.
  • Үйл явдал: Цагаан будааны талаар албан ёсны тайлбар хийнэ
    2017 оны 12 сарын 19
    09:00 цагт: Хэвлэл мэдээллийн салбарынхан Жендэрийн Тэгш Байдлын талаар анх удаа бодлогын түвшинд зөвлөлдөх гэж байна. Сургалт- Хэлэлцүүлэг: 9.30-14.00 цагт Хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, өрөнхий редакторууд 14.00-17.00 цагт сэтгүүлч нарт зориулсан 2 хэсгээс бүрдэнэ. Хаана: SMS төвд

    09:00 цагт: ”Монголын төмөр замын салбарын эрх зүйн шинэчлэл ба хөгжлийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал СТӨргөөний 3 давхрын ШУА-ийн Их чуулганы танхимд болно.

    10:00 цагт: “Уур амьсгалын хөрөнгө оруулалтын түншлэл” бизнес уулзалт Best Western зочид буудлын хурлын танхимд болно.

    10:00 цагт: Цагаан будаатай холбоотой олон нийтийн сүлжээгээр цацагдсан асуудлын талаар мэдээлэл хийнэ. Хаана: НМХГ-ын хурлын танхимд

    11:00 цагт: Цэцэрлэг, сургуульд эрүүл хүнсний орчин бүрдүүлэх талаар мэдээлэл Багшийн хөгжлийн ордоны 4 давхарт хийнэ.

    11:00 цагт: Зуун хөрөнгө оруулагчид “Шилдэг 10 гарааны бизнес”-ийг шалгаруулж, хөрөнгө оруулалт хийх ”NATIONAL DEMO DAY 2017” арга хэмжээ Хэвлэлийн хүрээлэнд болно. Топ корпорациудын төлөөлөл, Элчин сайдын яамдууд хамтарсан хөрөнгө оруулалтын хамгийн том үйл явдлын талаар мэдээллийг хэвлэлийн бага хурлаас аваарай.

    11:30 цагт: Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд ажиллана. Хаана: Сонгинохайрхан дүүрэгт

    MN-Мэдээллийн төвд

    11:30 цагт Тост, Тосон бумбын нурууны улсын тусгай хамгаалалтын бүсийн зааг дагуу байрлах газар нутагт олгосон хоёр тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай шүүхийн маргаантай асуудлаар УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн Л.Сүрэнхүү нар хэвлэлийн бага хурал хийнэ.

    12:00 цагт Барилгын салбарын тулгамдсан асуудлын хүрээнд төрийн захиргааны зарим нэг чиг үүргийг тус салбарын ТББ болон мэргэжлийн холбоодод шилжүүлэх асуудлаар төрийн бус байгууллага, холбоод байр сууриа илэрхийлж мэдээлэл хийнэ.
  • Хоёр аймагт хорио цээрийн дэглэм тогтоогоод байна
    2017 оны 12 сарын 18
    Өнөөдрийн байдлаар хоёр аймагт шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм
  • МАХН-ын нарийн бичгийн дарга асан П.Ангарагийг эрэн сурвалжилж байна
    2017 оны 12 сарын 18
    МАХН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан П.Ангарагийг цагдаагийн
  • МАН-ын даргын нэр, дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгэлээ
    2017 оны 12 сарын 18
    Монгол Ардын Намын даргын нэр, намын дүрэм болон мөрийн хөтөлбөрт оруулсан нэмэлт өөрчлөлтийг
  • Пиротехникийн хэрэгслийн аюулгүй байдлын хяналт шалгалт явагдаж байна
    2017 оны 12 сарын 18
    Нийслэлийн нутаг дэвсгэрт шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах барилга байгууламжийн галын аюулгүй байдлыг шалгах, мөн үзвэр үйлчилгээ, соёл урлагийн байгууллага, томоохон худалдааны төв, захуудад пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулалтанд тавих хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

    Шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах ресторан, караоке, баарны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг барилга байгууламжууд, үзвэр үйлчилгээ, соёл урлагийн байгууллагууд, пиротехникийн хэрэгслийг импортлох, хадгалах, ашиглах зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын галын аюулгүй байдал, түүнчлэн хүн олноор төвлөрдөг томоохон худалдааны төв, зах болон нийтийн эзэмшлийн зам талбайд шинэ жилийн тоглоом, хэрэгсэл худалдаж буй иргэд хамрагдах юм.

    Нийслэлийн хэмжээнд энэ хяналт шалгалт жил бүр зохион байгуулагддаг бөгөөд илэрсэн зөрчил дутагдлыг тухай бүр арилгаж, хууль зөрчсөн иргэд, байгууллага аж ахуй нэгжид хариуцлага тооцож ажилладаг.Шалгалтыг Нийслэлийн Онцгой байдлын газраас 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл зохион байгуулна.

    Өнгөрсөн онд нийслэлийн 9 дүүргийн нутаг дэвсгэрт байршилтай нийт 425 обьектыг шалгаж, галын аюулгүй байдлын норм дүрэм, стандарт зөрчсөн 1049 зөрчил илрүүлэн гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 121 заавал биелүүлэх албан шаардлага, 144 мэдэгдэл, 6 танилцуулга, 11 дүгнэлтийг байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж хэрэгжилтэд нь хяналт тавин ажилласан гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
  • “Боинг-767” онгоцны 70 орчим сая ам.долларын өрийн үлдэгдэл байна”
    2017 оны 12 сарын 18
    Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ ИНЕГ болон агаарын тээврийн компаниудын удирдлагуудыг
  • Хакүхо М.Даваажаргалыг ална хэмээн заналхийлжээ
    2017 оны 12 сарын 18
    Энэ сарын 11-ний өдөр Японы сүмо бөхийн холбооны өвлийн тойргийн барилдааны үеэр Фүкүока мужийн Китакюшү
  • “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийнхэн 2017 оны ажлаа дүгнэж шилдгүүдээ тодрууллаа
    2017 оны 12 сарын 18
    “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийнхэн 2017 онд хийж бүтээсэн ажлаа дүгнэн, цаашид хийх ажлаа ярилцаж шилдгүүдээ шалгарууллаа. Өнгөрсөн онд тус нэгтгэлийн хамт олон амжилт бүтээл ихтэй, хийж хэрэгжүүлсэн ололт амжилтаар дүүрэн шинэ оноо угтлаа.

    Шинэ жилийн арга хэмжээг “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн захирал Г.Төмөрбаатар нээж үг хэлсэн. Тэрбээр “Нэгтгэлийн хамт олон энэ жил олон ажлуудыг хийж хэрэгжүүллээ. Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах чиглэлд олон шинэлэг ажлуудыг санаачлан хийж засварт удаан зогссон 15-н троллейбусны их засвар хийж, шугамын үйлчилгээнд гарган, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд 150 хүүхдийн “Бүтээлч багачууд” цэцэрлэгийг ашиглалтанд оруулж, 180 айлын орон сууц барилгыг барьж эхлээд байна. Манай хамт олны дундаас улсын баяр наадмаар Монгол улсын харцага, заан цолтон төрсөн гээд дурьдвал амжилт бүтээл их байна. Ирэх ондоо энэ амжилтаа улам ахиулан ажиллаарай” гэв.

    “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ нь Нийслэлийн тээврийн газартай байгуулсан гэрээгээ бүрэн хангалттай буюу 96% биелүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 8,5%-р өссөн үзүүлэлттэй байна.

    Өдөр тутмын шугам замын хяналтыг сайжруулснаар шугамын үйлчилгээнд ажилласан цагийн гүйцэтгэл өмнөх оноос 1,5% нэмэгдүүлсэн. Жолооч нарын тэрэг дамжилтыг таслан зогсоож, хөдөлмөр зохион байгуулалтыг оновчтой хийснээр техникийн эвдрэл, саатал буурч өдөр тутмын өглөөний гаралт, оройн буултын гүйцэтгэлийг өмнөх оноос 0,5% нэмэгдүүлж ажиллаж байна. Өдөр тутмын хөдөлмөр зохион байгуулалтыг оновчтой болгосноор өмнөх оноос 1,1-р % ээлж солилт нэмэгдсэн. Зам тээврийн осол зөрчил өмнөх оноос 29.9%-р буурууллаа.

    Шугам замд саад учруулсан тээврийн хэрэгслийн тоо өмнөх оноос 6 дахин буурсан байна.

    Замын хөдөлгөөний дүрмийн зөрчил өмнөх оноос 4 дахин буурсан байна.

    Тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлын коэффицент 2016 онд 90,4% байсан бол 2017 онд 92,9% болж 2,5%-иар өссөн үзүүлэлттэй байна.

    2016 онд замд эвдэрсэн тээврийн хэрэгслийн тоо 10.36 дахин буурсан.

    Цахилгаан хангамжийн албаны хэмжээнд цахилгааны саатал 2016 онд 299 цаг гарч байсан бол 2017 оны хэмжээнд 173 цаг гарч 1.7 дахин буурсан үзүүлэлттэй байна.

    2017 оны 3 дугаар улирлын байдлаар 2016 оны 3 дугаар улиралтай харьцуулахад:

    Нийт орлого 1,208.3 сая төгрөгөөр нэмэгдсэн
    Алдагдлыг 967.3 сая төгрөгөөр бууруулсан
    Нэг төгрөгийн орлогод ногдох зардал 4 хувиар буурсан.
    Алдагдлыг өмнөх оны мөн үеийнхээс 1 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс 2,1 дахин буюу 1,9 тэрбум төгрөгөөр бууруулж ажилласан

    2016 оны санхүүгийн тайланд “Нийслэл аудит” ХХК аудит хийж “ЗӨРЧИЛГҮЙ” санал дүгнэлттэй гэрчилгээ олголоо.

    2016 онд 80 удаагийн сургалт зохион байгуулж 3795 хүн хамрагдсан бол 2017 онд 163 удаагийн сургалтанд 7205 ажилтан хамрагдаж 50,3%-иар өсч сургалтын чанар дээшилсэн.

    Жолооч нарын дунд “Санал гомдол, осол зөрчилгүй ажиллах” 3 сарын аян, Ур чадвар уран жолоодлогыг тэмцээн зохион байгуулж ур чадвар хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарч ажилласан. Уран жолоодлого ур чадварын тэмцээнд өнгөрсөн онд 30 жолооч хамрагдаж байсан бол 2017 онд 739 жолооч буюу 75,3%-иар өсч жолооч нарын жолоодлогын ур чадвар дээшилсэн гээд олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн. Эдгээр ажлуудыг хийж хэрэгжүүлэхэд гар бие оролцон, хамт олноо манлайлсан ажилчдын төлөөллийг шинэ жилийн үеэр шагналаа. Үүнд:



    Хэлтсийн 2017 оны Шилдэг ажилтан

    1

    ЗУХНХ

    3-р бааз

    Үйлчлэгч

    Самбуу

    Бямбадолгор

    ЗУХНХ-ийн 2017 оны Шилдэг ажилтан

    2

    ТҮБТХ

    2-р бааз

    Ээлжийн инженер

    Буриад

    Баянжаргал

    ТҮБТХ-ийн 2017 оны Шилдэг ажилтан

    3

    ТТБТХ

    1-р бааз

    Ерөнхий механик

    Батцэнд

    Сайнхүү

    ТТБТХ-ийн 2017 оны Шилдэг ажилтан

    4

    СБХ

    Нэгтгэл

    Эдийн засагч

    Дониддэмбэрэл

    Батболд

    СБХ-ийн 2017 оны Шилдэг ажилтан

    5

    ЦХА

    2-р бааз

    Цахилгаанчин

    Ойдов

    Мөнхжаргал

    ЦХА-ны 2017 оны Шилдэг ажилтан

    2017 оны Хамгийн шилдэг жолооч, засварчин

    6

    ТТБТХ

    3-р бааз

    Автын засварчин

    Балтсүх

    Мөнхтулга

    ТТБТХ-ийн 2017 оны Шилдэг Засварчин

    7

    ТҮБТХ

    1-р бааз

    Жолооч

    Батхуяг

    Чимэддорж

    ТҮБТХ-ийн 2017 оны Шилдэг Жолооч

    8

    ТҮБТХ

    2-р бааз

    Жолооч

    Дамдинсүрэн

    Гантөмөр

    ТҮБТХ-ийн 2017 оны Шилдэг Жолооч

    9*

    ТҮБТХ

    3-р бааз

    Жолооч

    Борхүү

    Баасанжав

    ТҮБТХ-ийн 2017 оны Шилдэг Жолооч

    Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч ЗТН-ын Сургалтын менежер Ц.Булгантамир,

    · Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч 1-р баазын ахлах нягтлан Д.Алтанчимэг

    · Тэргүүний залуу шагнал 1-р баазын нягтлан Э.Ууганзаяа

    · Тэргүүний залуу инженер 3-р баазын Засварын инженер Ц.Батхуяг,

    · Тэргүүний залуу инженер ээлжийн инженер 3-р баазын Э.Соёл-Эрдэнэ

    · Хөдөлмөрийн алдар медаль 3-р баазын засварчин Б.Жадамбаа

    · Хөдөлмөрийн алдар медаль 1-р баазын 1-р хэсгийн шалгагч Д.Цэмбэл,

    · 2-р баазын 1-р хэсгийн жолооч Б.Эрдэнэ-Уул

    · Хөдөлмөрийн алдар медаль 3-р баазын 3-р хэсгийн жолооч Б.Ууганбаяр

    · Хөдөлмөрийн алдар медаль 1-р баазын 2-р хэсгийн жолооч Д.Бямбажаргал,



    Залуучуудын холбоо, Сүхбаатар дүүргийн шагналаар:



    · Тэргүүний залуу инженер 1-р баазын засварын инженер Г.Авлай

    · Тэргүүний залуу инженер 2-р баазын цахилгааны инженер А.Түвшинжаргал,

    · Тэргүүний залуу инженер , шалгах механик Д.Цэрэнбаатар

    · Тэргүүний залуу инженер засварын инженер Г.Энхмэнд

    Тэргүүний залуу инженер 3-р баазын засварын инженер Г.Дамдинрагчаа,

    Тэргүүний залуу инженер тоо бүртгэгч Б.Тавинтууль

    Сүхбаатар дүүргийн ”Хөдөлмөрийн алдар” 3-р баазын 2-р хэсгийн жолооч Ч.Алтангэрэл

    · Сүхбаатар дүүргийн ”Хөдөлмөрийн алдар” 3-р баазын 3-р хэсгийн жолооч Б.Алтантуяа

    Сүхбаатар дүүргийн ”Хөдөлмөрийн алдар” 3-р баазын 3-р хэсгийн жолооч Г. Хүрэлсүх

    Сүхбаатар дүүргийн ”Хөдөлмөрийн алдар Нэгтгэлийн нярав ” Д.Энх-Амгалан



    Сүхбаатар дүүргийн ”Хүндэт тэмдэг”, Нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг” -ээр:

    * Сүхбаатар дүүргийн ”Хүндэт тэмдэг” 3-р баазын биеийн тамирын арга зүйч Н.Мөнхжаргал

    Сүхбаатар дүүргийн . “Хүндэт тэмдэг” 3-р баазын тэрэг тавигч Д.Идэрмөнх

    Сүхбаатар дүүргийн Хүндэт тэмдэг” 3-р баазын Хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын ажилтан А.Серикбол

    Сүхбаатар дүүргийн . “Хүндэт тэмдэг” 3-р баазын шалгагч Д.Анхсувд

    * Нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг” 1 дүгээр баазын жолооч Т.Алтанбагана

    * Нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг” 1 дүгээр баазын шалгагч Д.Цэмбэл

    * Нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг” 1 дүгээр баазын шалгагч Д.Бямбажав

    * Нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг” Нэгтгэлийн аж ахуйн менежер

    Ч.Цацралт-Од

    * Нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг” Нэгтгэлийн тооцооны нягтлан бодогч Б.Энхтуяа

    Нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг” Сургалтын албаны дарга Б.Төөрүүл



    Нийслэлийн шагналаар:



    1. Нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг” 3 дугаар баазын жолооч Б.Нямпүрэв

    2. Нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг” 3 дугаар баазын Техник, технологийн албаны ахлах инженер Ж.Батхүрэл

    3. Нийслэлийн “Тэргүүний ажилтан”-наар Ч.Эрдэнэ-Очир

    4. Нийслэлийн “Тэргүүний ажилтан”-наар 3 дугаар баазын 2 дугаар хэсгийн дарга Ц.Дашцоодол

    5. Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг” 1 дүгээр баазын засварчин Д.Ширзана

    6. Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг” 3 дугаар баазын Хүний нөөцийн ахлах менежер Л.Тулга

    7. Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг” 3 дугаар баазын ээлжийн инженер Н.Алтантуяа нар тус тус шагнагдлаа. Энэ үеэр азттай үзэгч азтай ширээг тодруулан гадаад, дотоодод аялах эрхийн бичиг, цахилгаан бараагаар урамшууллаа.

















  • Хоорондоо зохицохгүй хүнс
    2017 оны 12 сарын 18
    1. Хар мөөг ба цагаан лууван

    Хар мөөг , цагаан лууванг нэг дор идвэл арьсны үрэвсэл, арьсны үлд, хөгшрөлтийн толбо үүсгэдэг тул хольж идэхээс зайлсхийх нь зүйтэй.

    1. Тарвас ба хонины мах

    Тарвасыг хонины махтай хамт идвэл тамир тэнхээг барагдуулж, дархлааны системийг бууруулж, олон төрлийн өвчний эх үүсвэр болдог.

    2. Будааны шөл ба сүү

    Будааны шөл, сүүг хольж уух нь витамин А-гийн бүтцийг гэмтээдэг тул удаан хугацаанд хольж уух нь нүдний харааг гэмтээдэг.

    3. Амтат төмс ба өндөг

    Амтат төмс, өндгийг хамт идэх нь гэдэсний түгжрэл үүсгэж гэдэс дүүргэдэг тул аль болох хольж идэхгүй байх нь зүйтэй.

    4. Муудсан цагаан гаа

    Муудсан цагаан гаа, хөлдөөсөн цагаан гаанд safrole гэдэг маш хүчтэй органик хорт бодис агуулагддаг бөгөөд элэгний эсийг өөрчлөлтөнд оруулж, удаан хугацаанд хэрэглэвэл элэгний хорт хавдар болон улаан хоолойн хорт хавдар үүсгэх аюултай.

    5. Зөгийн бал ба сонгино

    Зөгийн балыг сонгинотой хамт идвэл хордлого үүсгэдэг бөгөөд нүдийг гэмтээж, нүд эвгүйрхэх зэрэг шинж илэрдэг бөгөөд даамжирвал хараагүй болох аюултай.

    6. Улаан лууван ба цагаан лууван

    Улаан лууванг цагаан луувантай удаан хугацаанд хольж идсэнээр дархлааны системийг гэмтээж, цусны цагаан эсийн өмөн буюу лейкеми хэмээх өвчин үүсгэх аюултай.

    7. Төмс ба амтат улаан лооль

    Төмс, амтат улаан лоолийг удаан хугацаанд хамт идэх нь шээсний замын чулуу үүсгэж, мөн бөөр чулуужих шалтгаан болдог тул аль болох бага хэрэглэх нь зүйтэй.

    НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
  • Долоо хоногийн дунд үеэр зарим газраар цас орж, явган шуурга шуурна
    2017 оны 12 сарын 18
    Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2017 оны 12 дугаар сарын 18-наас 12 дугаар сарын 25-ныг хүртэлх
  • Г.Номуундарь хохирогчтой эрүүгийн хэрэг шилжиж ирээгүй болохыг албан ёсоор мэдэгдлээ
    2017 оны 12 сарын 18
    Нийгмийн сүлжээнд УИХ-ын гишүүн асан, Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь бичлэг хийнэ
  • Хуурамч гэх цагаан будааны талаар албан ёсны тайлбар хийнэ
    2017 оны 12 сарын 18
    Өнгөрсөн өдрүүдэд нийгмийн сүлжээгээр хуурамч цагаан будааны талаарх мэдээлэл цацагдаж, олон нийтийг төөрөгдөлд оруулаад байгаа билээ.

  • Хайлаастын уулзвараас Дарь эх хүртэлх зам ирэх онд ашиглалтад орно
    2017 оны 12 сарын 18
    Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа Хайлаастын уулзвараас Дарь эхийн зам хүртэл 1.4 км авто зам, 57 урт метр гүүрийн хамт барих ажлын хүрээнд 2017 онд төлөвлөсөн хуваарийн дагуу 3 алгасалтай 57 урт метр төмөрбетон гүүрийн тулгуур, суурь, 21 дам нурууг цутгаж, далан сувгийн бэхэлгээний болон гүүрийн 2 талын холбох замын газар шороо, далангийн дүүргэлтийн ажлуудыг хийж, гүйцэтлээ. Тус зам, гүүрийн ажил нийт 31 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжсэн бөгөөд 2018 онд ашиглалтад орох юм. Тус авто зам буюу гадна тойруугийн хойд хэсгийн замын 3-р хэсгийг барьснаар Дарь-Эхийн зам болон Чингэлтэйн гудамжийг холбосон шинэ холбоос зам үүсч , улмаар хотын хойд хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал буурч, жигд хуваарилах болон гэр хороололын дахин төлөвлөлтийг хурдасгах чухал ач холбогдолтой юм. Төслийн хүрээнд 1.4 км урттай авто зам, 14м өргөнтэй зорчих хэсэг, 2 талдаа 3м өргөн явган хүний зам, 2 талдаа 2м ногоон байгууламж, 3 цэгт т/б хоолой, 1 цэгт 54 у/м т/б гүүр, 2 талдаа гэрэлтүүлгийн хамт баригдана. Гүйцэтгэгчээр ”Мотор сервис” ХХК ажиллаж байна гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
1823 1824 1825 1826 1827 1828 1829
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
    3 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    3 цаг 29 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ШҮДЛЭН
    3 цаг 40 мин
  • ТАНИЛЦ: Зам хаах байршлууд
    3 цаг 48 мин
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
    4 цаг 5 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    4 цаг 7 мин
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
    19 цаг 13 мин
  • Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
    19 цаг 46 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription үйлчилгээний эрхээ сунгаад буцаан олголт аваарай
    19 цаг 57 мин
  • Тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөр үргэлжилж байна
    20 цаг 0 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    20 цаг 6 мин
  • "Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ
    21 цаг 2 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    21 цаг 13 мин
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
    21 цаг 50 мин
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
    22 цаг 12 мин
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
    22 цаг 24 мин
  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
    22 цаг 58 мин
  • Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа
    23 цаг 23 мин
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
    Өчигдөр 13 цаг 01 мин
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
    Өчигдөр 12 цаг 40 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК