зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

1827 1828 1829 1830 1831 1832 1833
  • Ө.Энхтүвшин: Зураачдын сор бүтээлийг Улсын санд 50 сая төгрөгөөр хуралдан авдаг нь тун бага хөлс
    2017 оны 12 сарын 13
    Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр Монголын урчуудын эвлэлийн Удирдах зөвлөлийн
  • Пиротехникийн хэрэгслийг хууль бусаар худалдвал хариуцлага тооцно
    2017 оны 12 сарын 13
    Нийслэлийн Цагдаагийн газраас “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” Монгол Улсын хууль, Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоол, нийслэлийн Засаг даргын 2009 оны 662 дугаар захирамж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 27 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, шинэ жилийн баярын арга хэмжээг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, пиротехникийн хэрэгслийг хууль бусаар хадгалах, ашиглах, худалдан борлуулах явдлыг таслан зогсоох зорилгоор “Пиротехникийн хэрэгсэл” нэгдсэн арга хэмжээг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хугацаанд Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна.

    Арга хэмжээний хүрээнд Нийслэлийн онцгой байдлын газар болон пиротехникийн хэрэгслээр үйлчилдэг аж ахуй нэгжүүдийг оролцуулан уулзалт зохион байгуулж, пиротехникийн хэрэгслийг худалдах, ашиглах тухай албан мэдэгдлийг хүлээлгэн өглөө.
    Мөн пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулдаг аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж, худалдааны төв, зах, дэлгүүр, гудамж талбайд тавих хяналтыг эрчимжүүлж, пиротехникийн хэрэгсэл борлуулах явдлыг таслан зогсоож, зөрчил илэрсэн тохиолдолд хариуцлага тооцон ажиллаж байна.
  • Нийслэл хот такситай ч юм шиг, үгүй ч юм шиг...
    2017 оны 12 сарын 13
    Ингэж бичихээр гайхах хүн гарч магад. Зарим нь юугаа балайраад байгаа юм бэ гэж цухалдаж ч мэдэх юм. Гэхдээ энд бас учир байна аа. Хүйтний эрч эрс чангаран гадаа удаан зогсохын аргагүй болж, алхаад явья гэхээр хамаагүй харайлгавал хөлөө хугалж мэдэх халтиргаа гулгаа үүссэн энэ цагт ажилдаа, ар гэртээ яарсан зорчигч Та замын тэргэнд гараа өргөөд үзээрэй.
  • Баруун болон төвийн аймгуудын нутгаар явган шуурга шуурна
    2017 оны 12 сарын 13
    Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

    Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.
  • Хугацаа нь дууссан бараа, бүтээгдэхүүнээс болгоомжлохыг анхааруулав
    2017 оны 12 сарын 12
    Шинэ жилийн баяр гээд хаа сайгүй баяраа тэмдэглэсэн аж ахуй, нэгж байгууллагууд олон байна. Уг баяраар караоке, бар, цэнгээний газарт хүлээн авалт зохион байгуулдаг бөгөөд баярт хугацаа дууссан бараа бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлдэг нийтлэг зөрчил гардаг талаар НМХГ-аас хэлж байна.

    Мөн тавиур дээрээ стандартын архи өрчихөөд хуурамч архи зардаг нь асуудал дагуулдаг байна. Хүнсний дэлгүүрүүд болон гадуур худалдаа наймаа эрхэлж байгаа худалдаачид шинэ жил болохоор хугацаа дууссан бүтээгдэхүүнийг хүүхдүүдийн бэлгэнд боодог зөрчлийг гаргадаг. Шинэ жил дөхөхөөр энэ мэт зөрчил нэмэгддэг талаараа ч дуулгав. Тиймээс бид иргэдэд аль болох стандартад нийцсэн, хаяг шошготой бүтээгдэхүүн худалдан авч, ил задгай худалдаанаас элдэв бараа авахгүй байхыг анхааруулж зөвлөж байна.
  • “Эко дүүрэг” хог хаягдлаа ангилан, ялгах аян өрнүүлжээ
    2017 оны 12 сарын 12


    Ногоон, шар, цэнхэр, хар өнгийн эгнүүлэн тавьсан хогийн савнуудад цэцэрлэгийн бяцхан жаалууд хогоо ангилан хийнэ.

    Учрыг нь багшаас нь лавлавал “Хүүхдүүд маань цаасан хог хаягдлыг цэнхэр өнгийн саванд, шил лаазыг шар өнгийн саванд, хуванцар, гялгар уутыг ногоон саванд, бусад хог хаягдлыг хар өнгийн саванд ангилан хийх ёстойгоо маш сайн мэддэг болсон. Хан-Уул дүүрэг нь “Эко дүүрэг” болох зорилт тавин “Хог хаягдлаа эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгаж хэвшүүлэх” аян цэцэрлэг, сургуулиудад амжилттай хэрэгжүүлээд байна.” гэдгийг хэлсэн юм.

    Ийнхүү Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, хотын Захирагчийн ажлын албатай хамтран дахин “Хог хаягдлаа эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгаж хэвшүүлэх” аян амжилттай хэрэгжиж буй нь жишээ бол тус дүүргийн 29 дүгээр цэцэрлэгийн багачууд байлаа.

    Тус цэцэрлэгийн бүлэг бүр хог хаягдлаа ангилах хогийн савтай байх аж. Багш, ажилчид болон эцэг, эхчүүдийнхээ дунд хог хаягдлыг ангилан, ялгах тухай сургалтыг зохион байгуулж, энэ аянд нэгдэцгээж, уралдаан хүртэл зарласан байв.

    Аяны талаар 29 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.Энхтуяа ярихдаа “Манай багш, ажилчид хуралдаж, цэцэрлэгт маань ямар хог хаягдал ихэвчлэн гардаг, хаана ямар өнгийн хогийн савыг байрлуулбал зүгээр вэ гэдгийг ярилцсан. Ингээд ярилцахад бүлгүүдэд дахин ашиглагдахгүй буюу хар болон цэнхэр өнгийн хогийн савыг байрлуулах нь тохиромжгүй. Харин цэнхэр өнгийн савыг байрлуулах хэрэгтэй. Гал тогоонд цэвэр цаасан хог хаягдал бараг гарахгүй учраас ногоон, шар, хар өнгөтэй хогийн савыг байрлуулсан. Мөн эрхлэгч, нярав, аргазүйчийн өрөөнд ихэвчлэн цаасны хог хаягдал ихээр гардаг учраас цэнхэр өнгийн хогийн савыг байрлуулсан. Бид хүүхдүүддээ хог хаягдлаа ангилж сургахаас гадна дахин боловсруулах үйлдвэрүүдэд хогоо худалдсан мөнгөөрөө хуримтлал үүсгэж, хаврын тохижилтоороо цэцэрлэгийнхээ гадна талбайд дахин боловсруулах материалаар хийсэн сандлыг худалдан авахаар зорилт тавиад байгаа” гэлээ.

    Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эко дүүрэг-Ногоон хөгжил” зорилтын хүрээнд Хан-Уул дүүрэг “Хоггүй Хан-Уул”, “Хоггүй хороо” аянуудыг тус тус эхлүүлж, амжилттай хэрэгжүүлж “Эко дүүрэг” нэрийн хуудастай болсон.

    Энэ удаагийн хэрэгжүүлж буй “Хог хаягдлаа эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгаж хэвшүүлэх” аяны хүрээнд хогийн цэгт дөрвөн өнгийн хогийн савыг байрлуулж, хог тус бүрийг тусгай хуваарийн дагуу ачиж тээвэрлэх зэрэг ажлуудыг төлөвлөжээ. Цаашдаа хог хаягдлын чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгааг албаныхан хэлж байлаа.

    “Хан-Уул дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт 2017-2020 онд дүүргээ “Эко дүүрэг” болгон гэж тусгасан. Энэ мөрийн хөтөлбөрийн дагуу Засаг дарга хэд хэдэн ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаагийн нэг нь энэ аян юм. Дүүргийн Засаг дарга 2017 оны 11 дүгээр сарын 7-нд А/364 дугаар захирамжийг гарган, хотын Захирагчийн ажлын албатай хамтран дахин “Хог хаягдлаа эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгаж хэвшүүлэх” аяны нээлтээ хийгээд байна. Уг аяны хүрээнд дүүргийн төрийн өмчийн цэцэрлэгүүд, 16 хороо, Засаг даргын тамгын газрын дэргэдэх хэлтэс, албад хог хаягдлыг дөрвөн төрлөөр ангилан ялгах бэлтгэл ажлыг хангасан” тухай Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Ц.Бат-Эрдэнэ танилцууллаа.

    Тэрбээр “Цаашдаа халдвартай, электрон хог хаягдлыг ангилан ялгах зорилготой байгаа. Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаснаар эдийн засгийн чухал ач холбогдолтой. Одоо бид хогийн цэг дээр ангилан ялгалт хийж байгаа. Гэтэл хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаснаар эцсийн бүтээгдэхүүн хийхэд хэмнэлттэй. Дүүргийн хэмжээнд гарах хог хаягдлын хэмжээ багасна. “Монголын хог хаягдлыг дахин боловсруулах холбоо” төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж, өөрсдөө ирж хог хаягдлыг ирж, авч байгаа” талаар ярилаа.
  • ‘’Зулын 25-ны их дүйчэн өдөр”-ийн тухай
    2017 оны 12 сарын 12
    Буддын шашинт улс орон,түмний дотор монголчууд өвлийн тэргүүн сарын билгийн 25-ыг ‘’Зулын 25-ны их дүйчэн өдөр’’
  • Зохион байгуулалттайгаар худал мэдээлэл тарааж нэр хүндэд халдаж байна гэв
    2017 оны 12 сарын 12
    Энэ сарын 6-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүдээс БНХАУ-ын Эрээн хот руу улс хоорондын
  • С.Баатаржав: Алба хаагчдад тавьж буй шаардлага зөвхөн хуулийн дагуу байх ёстой
    2017 оны 12 сарын 12
    Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав
  • Авлига авч байгаад газар дээрээ баригдсан МХЕГ-ын албан тушаалтнуудыг суллажээ
    2017 оны 12 сарын 12
    Мэргэжлийн хяналтын газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын
  • Өнөөдөр “Зулын 25” тохиож байна
    2017 оны 12 сарын 12
    Өнөөдөр “Зулын 25” тохиож байна
  • Эрүүл байвал дараа жилийн наадам үзнэ
    2017 оны 12 сарын 12
    Ерөнхий боловсролын сургуульд эрүүл мэндийн хичээлийг албан сургалтын хөтөлбөрт оруулахаар боллоо гэсэн сайхан мэдээгээр энэ долоо хоног эхэлж байгаа нь тун олзуурхууштай. Ер нь улс төрч байна уу, уран зохиолч байна уу, хаан нь байна уу, харц нь байна уу хамаагүй хүн эрүүл байх нь л хамгийн чухал гэдгийг мэддэг, мэдэрдэг цаг ирж байгаа нь сайшаалтай юм. Ялангуяа эрүүл байхын ач тусыг хүүхэд байхаас нь ойлгуулж, суурь боловсрол олгох болж байгаа нь бүр ч талархалтай хэрэг. Ингээд эрүүл мэндийн салбарт сүүлийн үед өрнөсөн үйл явдлыг хоёр талын байр сууринаас хүргэж байна.
  • Ахиад л Арслан хотын тухай
    2017 оны 12 сарын 12
    Одоогийн цэвэр цэмцгэр Сингапур дандаа ч ийм байсангүй. Хэдхэн жилийн өмнө манайхтай л адил байж. Тэр үед цонхоор хогоо шидэх, дуртай газраа тамхи татах, гудамжинд явж байгаад шүлсээ хаях, тэр бүү хэл согтуугаар машин жолоодох нь энгийн үзэгдэл байсан гэдэг.
  • Сэлэнгэ аймагт газар хөдөлжээ
    2017 оны 12 сарын 11
    Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн нутаг Тахилын даваанд энэ сарын 7-ны өдрийн үдээс хойш
  • Энхийг сахиулсан цагдаа нарыг шагнав
    2017 оны 12 сарын 11
    Өмнөд Судан улс дахь UNMISS ажиллагаанд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд хоёр алба хаагч анх удаа цагдаагийн чиг үүргээр амжилттай гүйцэтгэсэн билээ.

    Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэнэдалай, Нийслэлийн цагдаагийн газрын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Бат-Оргил нарыг ’Цагдаагийн гавьяа’ тэмдгээр шагналаа.

    Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн алба хаагч нартаа ажлын амжилт хүсэж байна.
  • ЕБС-д эрүүл мэндийн хичээлийг сургалтын хөтөлбөрт оруулахаар боллоо
    2017 оны 12 сарын 11
    Өнөөдөр хүүхдийн эрүүл мэндийн асуудал сэтгэл түгшээсэн түвшинд ирснийг статистик тоо баримт харуулж байна. Тухайлбал Дэлхийн олон оронд хийгдсэн “Сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгааг” Монгол улсад хийхэд хүүхдийн эрүүл ахуйн дадал муу, эрсдэлт зан үйлүүд их байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд хүүхэд, өсвөр насныхны дунд осол гэмтэл, амиа хорлолт, хүчирхийлэл, өсвөр насны охидын жирэмслэлт, үр хөндөлт нэмэгдэж, бэлгийн замаар дамжих халдвар ихсэж, архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ нэмэгдсээр байна.

    Өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийг тусгасан байдал, цаашид авах арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл байр сууриа илэрхийллээ. Тэрээр Монгол улсын Засгийн газраас баталсан “Сурагч өсвөр үеийнхний эрүүл мэнд”, “Хүн амын эрүүл мэндийн боловсрол” хөтөлбөрүүд нь сурагч, өсвөр үеийнхний эрүүл мэндийг дэмжих тогтолцоог боловсронгүй болгоход төр, олон нийт, аж ахуй нэгж байгууллага, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдийн анхаарлыг чиглүүлж, эрүүл мэндийн зохих боловсролтой, эрүүл чийрэг иргэд болон төлөвших орчныг бүрдүүлэх” зорилго тавьсны дагуу олон улсын хандивлагч байгууллагууд, дотоод, гадаадын мэргэжилтнүүд асар их хүч хөдөлмөр, хөрөнгө нөөц зарцуулж ирсэн.
  • МХЕГ-ын дарга нар гэртээ тус бүр 200 гаруй сая төгрөг хадгалж байжээ
    2017 оны 12 сарын 11
    Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга н.Аззаяа, хэлтсийн дарга н.Баярсайхан нарын 10 гаруй албан тушаалтнууд бусдаас их хэмжээний
  • АТҮТ-ийн автобус Хятадын хилээр 300 тарваганы арьс гаргах гэж байгаад баригджээ
    2017 оны 12 сарын 11
    Энэ сарын 6-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүдээс БНХАУ-ын Эрээн хот руу улс хоорондын
  • Ачихаасаа илүүтэй зогсоолоо шийд
    2017 оны 12 сарын 11
    Нэгдүгээр эгнээнд түр болон удаан хугацаагаар зогссон автомашиныг ачдаг жишиг тогтоод удаж байна. Энэ нь замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилготой хийж буй алхам. Гэхдээ ачиж эхэлсэн цагаасаа өдийг хүртэл араасаа хэл ам, хэрүүл тэмцэл таталсаар байгаа юм.
  • ШШГЕГ, ХЭҮК хамтран ажиллах санамж бичгээ сунгажээ
    2017 оны 12 сарын 11
    15 жилийн хамтын ажиллагааны үр дүнд талууд багагүй үр бүтээлтэй ажиллаж, бодит үр дүнд хүрсэн тул Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх ерөнхий газар хамтран ажиллах Санамж бичгийн хугацааг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр дахин сунгалаа. Санамж бичиг байгуулах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг, ХЭҮК-ын гишүүн Н.Ганбаяр, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр, ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Нямгомбо нар оролцож, гэрээг үзэглэв.Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газартай хамтран ажиллах Санамж бичгийн хугацааг сунгалаа

    Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газартай хамтран ажиллах Санамж бичгийн хугацааг сунгалаа

    Монгол Улсын Үндсэн хууль, нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ, конвенц, бусад хууль тогтоомжийг удирдлага болгон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хангах, хамгаалах ялангуяа хорих, баривчлах, цагдан хорих үйл ажиллагаанаас үүдсэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, хоёр байгууллагын хоорондын хамтын ажиллагааг уялдуулан бэхжүүлэх зорилготой тус Санамж бичгийг 3-н жилийн хугацаатай байгуулж байна.

    Хамтын ажиллагааны үндсэн чиглэл нь хүний эрхийн сургалт, сурталчилгаа, хяналт, шалгалт байх бөгөөд жил бүр тусгай төлөвлөгөө гарган хамтран ажиллаж ирсэн туршлагатай юм. Тухайлбал, талууд өмнөх хамтын ажиллагааны үр дүнд бий болсон эерэг өөрчлөлт, дэвшилд тулгуурлан хүний эрхийн сургагч багшаар бэлтгэсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнуудаар дамжуулан бусад алба хаагчдыг чадавхжуулах сургалтыг улсын хэмжээнд хамтран зохион байгуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад зориулсан хүний эрхийн боловсрол олгох чиглэлээр ном, гарын авлага хэвлэж, сургалт сурталчилгааны үйл ажиллагаанд ашиглахаар төлөвлөөд байна. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газартай хамтран ажиллах Санамж бичгийн хугацааг сунгалаа
    Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газартай хамтран ажиллах Санамж бичгийн хугацааг сунгалаа
    Түүнчлэн хорих байгууллага дахь хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээ авах хяналт шалгалтуудыг зохион байгуулна. Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийг хэрэгжүүлэх хүрээнд ШШГЕГ-ын харьяа төвлөрсөн хорих анги болон цагдан хорих байранд шалгалт хийхээр төлөвлөөд байна. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой хүний эрхийн зөрчлийн талаар Хүний Эрхийн Үндэсний Комисст хандаж гаргасан өргөдөл, гомдлын үр дүнг жилд хоёр удаа хэлэлцэж, зөрчлийг арилгах арга хэмжээг авах, хяналт шалгалтаар илэрч буй голлох зөрчлийн статистик судалгааг гаргаж, харилцан мэдээллийг шуурхай солилцох, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хангах, хамгаалах, хүний эрхийн нийтлэг буюу ноцтой зөрчиж буй зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ШШГЕГ-ын хяналт, шалгалт хариуцсан нэгжтэй хамтран ажиллах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа байгууллагуудад ажиллаж буй алба хаагчдын хөдөлмөрлөх эрх болон бусад эрхийн хэрэгжилтийг хангах зэрэг олон чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр боллоо.
1827 1828 1829 1830 1831 1832 1833
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
    11 цаг 8 мин
  • Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
    11 цаг 41 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription үйлчилгээний эрхээ сунгаад буцаан олголт аваарай
    11 цаг 52 мин
  • Тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөр үргэлжилж байна
    11 цаг 54 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    12 цаг 1 мин
  • "Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ
    12 цаг 57 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    13 цаг 8 мин
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
    13 цаг 44 мин
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
    14 цаг 7 мин
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
    14 цаг 19 мин
  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
    14 цаг 53 мин
  • Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа
    15 цаг 18 мин
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
    16 цаг 20 мин
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
    16 цаг 41 мин
  • Толгойтын хөл бөмбөгийн талбай бүхий спорт цогцолборын барилга угсралтын ажил 75 хувьтай үргэлжилж байна
    17 цаг 8 мин
  • Төрийн банк “ТОП-100 ААН” жагсаалтад зургаадугаарт эрэмбэлэгдлээ
    17 цаг 34 мин
  • А.Ариунзаяа: Шударга иргэдийн эрхэд халдаж болохгүй
    17 цаг 41 мин
  • Д.Ганбат: Энэ Засгийн газарт ажлаа сайн хийж байгаа хоёр гурван сайд л байна
    17 цаг 47 мин
  • Ц.Баатархүү: Топ-100 компани шалгаруулахдаа зөвхөн татвар төлснөөр нь эрэмбэлмээргүй байна
    17 цаг 50 мин
  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
    18 цаг 17 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК