-
2017 оны 12 сарын 07
Барьцаалан зээлдүүлэх газруудад буюу ломбардуудад шалгалт хийжээ.
-
2017 оны 12 сарын 07
Монгол иргэд Унгар, Серби болон Унгар, Украины хоорондох хилээр дамжин Европын Холбооны улсууд руу визгүйгээр нэвтрэх гэж байгаад баригдсан тохиолдол хэд хэдэн удаа гараад байна.
Унгар улсын Засгийн газраас тус улсын аюулгүй байдлыг хангах, хууль бус цагаачид, дүрвэгчдээс хамгаалах зорилгоор сүүлийн жилүүдэд хилийнхээ шугамын дагуу тор татан төмөр хашлага барьж, камер болон хүний биеийн дулааныг мэдэрдэг тоног төхөөрөмж суурилуулсан бөгөөд нисдэг тэрэг болон нохойтой эргүүл тогтмол хяналт хийж, хил зөрчигчдийн эсрэг тууштай арга хэмжээ хэрэгжүүлж байгаа болно.
Иймд Европын Холбооны улс руу нэвтрүүлж өгнө, зуучилж өгнө гэх гэмт хэргийн шинжтэй зар, мэдээлэлд хууртахгүй байж, энэ төрлийн мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг зөвлөж байна.
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗАР
-
2017 оны 12 сарын 07
09:00 цагт: Хүний эрхийн олон улсын өдрийн үйл ажиллагааны хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комисс Монголын Эмнести интернэшнл байгууллага, Монголын Хуульчдын холбоо, МУИС-ын Хууль зүйн сургуультай хамтран “Хүний эрхийн боловсрол-2017” онол практикийн бага хурал зохион байгуулна.
09:00 цагт: Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл хамтран “ХАРИУЦЛАГАТАЙ БИЧИЛ УУРХАЙН ТӨЛӨӨ ХАМТДАА” сэдэвт Үндэсний чуулганыг Блю Скай зочид буудлын 3 давхарт зохион байгуулна.
09:00 цагт: НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, БОАЖЯ-ы хамтарсан “БАЙГАЛЬД ТҮШИГЛЭСЭН ДАСАН ЗОХИЦОХУЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮР ДҮН, ЗӨВЛӨМЖИЙГ БОДЛОГО ШИЙДВЭРТ ТУСГАН, ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ НЬ” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг Бишрэлт зочид буудал, Даймонд хурлын танхимд болно.
10:00 цагт: ”Улстөрийн МАНАН устаагүй цагт утааны манан арилахгүй!” сэдэвт онол практикийн бага хурал зохион байгуулна, ЗГ-ын 11 дүгээр байр, Дугуй зааланд.
10:00 цагт: МҮЭСТО-нд Ардчиллын баярын үйл ажиллагаа албан ёсоор эхэлнэ.
10:00 цагт: НИТХ-ын тэргүүлэгчид хуралдана.
14:00 цагт: БГД-ийн Засаг даргийн тамгийн газрын байранд ’Цахлай’ хvvхэд хамгааллын төсөл, тус дvvргийн ИТХ-тай хамтран ажиллах гэрээнд гарын vсэг зурна.
14:00 цагт: Монголын боксын холбооноос зохион байгуулах шилдэг боксчдын аварга шалгаруулах тэмцээн СТО-ны А залаанд эхэлнэ.
-
2017 оны 12 сарын 07
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ихэнх нутгаар шөнөдөө хүйтэрч хононо.
2017 оны 12 дугаар сарын 06-ны 20 цагаас 12 дугаар сарын 07-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 18-23 хэм, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн Бэлчир орчмоор шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 13-18 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 14-19 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 21-23 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 17-22 хэм, өдөртөө бүх нутгаар 3-8 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 хэм, бусад хэсгээр 20-22 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.
2017 оны 12 дугаар сарын 08-наас 12 дугаар сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
8, 9-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 8-9-нд говь тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн зүүн хагаст хүйтэн Дархадын хотгор болон Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 19-24 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.
-
2017 оны 12 сарын 06
Арванхоёрдугаар сарын 7-ныг Эрчүүд хүчирхийллийн эсрэг нэгдэх ”Цагаан туузтан”-ы өдөр болгох санаачлагыг ХНХЯ, салбарын хамт олон дэмжиж цагаан тууз зүүх арга хэмжээг зохион байгууллаа. Яамны хамт олон харьяа байгууллагынхан энэ аянд нэгдэж буйгаа гэрэл зураг, видео бичлэгээр баталгаажуулан түгээж аль болох олон хүнийг хамруулах замаар хүчирхийлэлтэй тэмцэхэд санаа зорилго, сэтгэл зүрх нэгтэй гэдгээ илэрхийлэх юм.
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-ны хооронд явуулдаг. 1991 оноос хойш дэлхийн 170 гаруй орны олон мянган байгууллага, хувь хүмүүс энэ аянд нэгдэж, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоохыг шаардан, дэлхий нийтийн хөдөлгөөнийг өрнүүлж байгаа юм.
-
2017 оны 12 сарын 06
Малын тэжээл, өвсийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас энэ оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 2018 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд чөлөөллөө. Энэ дагуу малын 12 нэр төрлийн тэжээл, өвснөөс татвар авахгүй юм.
Жагсаалтад тэжээлийн өвс, хөх тариа, арвай, овъёос, эрдэнэшиш, царгасны бутмал болон хорголж, царгаснаас бусад ургамлын болон багсармал хорголжин тэжээл, ясны гурил, шар айраг исгэх эсвэл дарсны нэрэлтээс гарсан хаягдал, шаар, үр тариа болон буурцагт ургамлыг шигших, тээрэмдэх эсвэл бусад боловсруулалт хийх үед гардаг хорголжилсон, хорголжоогүй хивэг, үртэс, бусад үлдэгдэл, шар буурцагны шахдас, малын бэлдмэл /тэжээвэр амьтны тэжээл ороогүй/ тэжээл багтжээ.
Манай улс жилд 1.2-1.4 сая тонн өвс бэлтгэдэг байсан бол энэ жил зуншлага муу, гантай байсан учир 930 мянга орчим тонныг л бэлтгэжээ.
-
2017 оны 12 сарын 06
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын А/605 дугаар захирамжийн дагуу байгуулагдсан Нийслэлийн Шилэн тендерийн журмын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Тус захирамжийн дагуу улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаарх мэдээллийг газар зүйн мэдээллийн системд суурилсан нийслэлийн дундын мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулах юм.
Хуралдааныг ажлын хэсгийн ахлагч Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ даргалж гишүүдээр нь Мэдээллийн технологийн газар, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Хөрөнгө оруулалтын газар, Гэр хорооллын дэд бүтцийн газар зэрэг нийслэлийн харьяа агентлагууд оролцлоо.
Мэдээлэл технологийн газраас төслийн хүрээнд хэрэгжиж байгаа open.ulaabaatar.mn системд хийгдсэн тендерийн үйл ажиллагааны процессийг кодолж дуусгасан, програмд өгөгдөл оруулж туршилт хийх ажлын шатандаа явж байгаа талаар танилцуулсан юм.
Мөн уг төсөл арга хэмжээний явцыг тооцох аргачлал, системээс ямар төрлийн тайлан авах, системийн ARCGIS map дээр хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтын байршлыг ямар байгууллага оруулах, системийн иргэдээс санал авах хэсэгт хэн хариу өгөх гэх мэт зүйл дээр ажлын хэсэг санал солилцож зарим нэгэн журмыг тодорхой тусгахаар боллоо гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.
-
2017 оны 12 сарын 06
ТӨРИЙН АЛБАНААС АВЛИГАЧИД ШАХАГДАЖ ЭХЭЛЛЭЭ
-
2017 оны 12 сарын 06
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын
-
2017 оны 12 сарын 06
Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын албан даалгаврыг хэрэгжүүлэх хүрээнд Автотээврийн үндэсний төв
-
2017 оны 12 сарын 06
Улаанбаатар хотын нийтийн тээврийн том оврын автобусанд хорт утаа
-
2017 оны 12 сарын 06
2017 оны 12 дугаар сарын 06-ны 20 цагаас 12 дугаар сарын 07-ны 20 цаг хүртэлх
-
2017 оны 12 сарын 06
Зүүн бүсийн тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаадын байгаль хамгаалагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх анхны сургалт 2017 оны 11-р сарын 29-ний өдрөөс 12-р сарын 01-ний хооронд Дорнод аймгийн Чойбалсан хотод зохион байгуулагдлаа. Сургалтаар Зүүн бүсийн тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаадын байгаль хамгаалагчдад Байгаль орчны улсын хяналтын байцаагчийн тэмдэглэл хөтлөх, акт үйлдэх, хэрэг бүрдэлт нээх, эрх зүйн баримт бичгийн бүрдүүлэлт, хөтлөлт, Байгаль хамгаалагч нарыг хийж гүйцэтгэсэн ажлаа бусдад илэрхийлэх чадвар, бичиг баримт боловсруулах аргачлал, хэл яриа болон ёс зүйн чиглэлээр тус тус зохион байгуулж, сертификат олгосон юм.
-
2017 оны 12 сарын 06
Томуугийн янз бүрийн халдвараар өвчилсөн тохиолдолд 90 гаруй хувь нь гэрээр асарч сувилан, эмчлэгдэж эдгэрэх боломжтой.
-
2017 оны 12 сарын 06
Өрхийн эмнэлгийнхэн төрд хандаж алагчлахгүй байхыг хүсэв
-
2017 оны 12 сарын 06
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт 39 настай иргэн Д гэгч эрэгтэй 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болжээ.
Уг дуудлагыг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 17:50 цагт хүлээн авч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн 11 алба хаагч, 2 автомашинтай, орон нутгийн 31 иргэн, 4 морьтойгоор эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.
Харин өнөөдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, 2 автомашинтай, тус аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн 7 алба хаагч, Баруунбүрэн сум дахь Цагдаагийн тасгийн 2 алба хаагч ар гэрийн 20 хүн, 2 автомашинтай нийт 42 хүн, 4 автомашинтайгаар сураггүй болсон иргэн Д-г эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.
Тухайн өдрийн 09:40 цагт Баруунбүрэн сумын Бургалтай багийн “Номгоны-Өвөр” гэдэг газраас /сумын төвөөс баруун урд зүгт 30 км-т/ иргэн Д-гийн 45-76 СЭҮ улсын дугаартай “Истана” загварын автомашиныг олжээ.
-
2017 оны 12 сарын 06
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зудтай холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг боловсруулан гаргадаг.
Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган зуншлага, бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайц, энэ жилийн цасны бүрхэц, зузаан, нягт болон дараа сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг 10 гаруй мэдээллийг ашиглаж байна.
2017 оны зун ихэнх нутгаар гантай болон гандуу байсан нь ургацын хэмжээ бага байх, мал тарга хүч дутуу авах, өвөл-хаврын бэлчээрийн даац ихээхэн хэмжээгээр хэтрэх, бэлчээрийн нөөц хүрэлцээ муу улмаар мал өвөлжилт хаваржилт хүндрэх нөхцөл бүрдэхэд хүргээд байна.
7 дугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд гандуу, 10 гаруй хувьд гантай байлаа.
11 дүгээр сарын 30-ны байдлаар нутгийн 50 гаруй хувьд цастай, Увс, Завхан, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн зарим сумдын нутгаар 0-10 см зузаан, нягт нь 0,10-0,28 г/см3, Баян-Өлгийн Даян/Сагсай/, Увсын Малчин, Баруунтуруун, Хяргас, Завханы Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэл, Баянхайрхан, Түдэвтэй, Тэс, Эрдэнэхайрхан, Архангайн Хашаат, Өвөрхангайн Есөнзүйл, Булганы Сэлэнгэ, Сэлэнгийн Орхонтуул, Төвийн Баян, Бүрэн, Цээл, Дэлгэрхаан, Улаанбаатарын Налайх/Тэрэлж/ Хэнтийн Дархан, Өндөрхаан, Мөрөн, Сүхбаатарын Асгат, Мөнххаан сумдад 11-20 см, нягт нь 0,10-0,31 г/см3, Завханы Сонгино, Өвөрхангайн Бүрд, Булганы Могод, Гурванбулаг, Бугат, Бүрэгхангай, Дашинчилэн, Орхон, Хангал, Хишиг-Өндөр, Баяннуур, Рашаант, Орхоны Баян-Өндөр, Жаргалант, Төвийн Лүн, Баян-Өнжүүлд 21-45 см зузаан, 0,12-0,36 г/см3 нягт цастай байна.
Энэ намар нойтон цас орж, зарим газраар борооны дараа орсон, өдөртөө гэсэж шөнөдөө хөлдсөнөөс болж ихэнх нутагт цасны нягт ихтэй байгаагаас бэлчээр мөстөх, зам харгуйд хальтиргаа гулгаа үүсэх зэрэг онцлогтой байгааг анхаарах хэрэгтэй юм.
2017 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 40 гаруй хувьд их (18% нэн их, 24% их), 20 гаруй хувьд (23%) нь дунд зэрэг эрсдэлтэй гарлаа.
Үүнээс Увсын зүүн тал, Завханы баруун хагас, Баянхонгорын зүүн хойд хэсэг, Архангай, Өвөрхангайн залгаа нутаг, Булганы өмнөд хагас, Орхон аймаг бүхэлдээ, Төв аймгийн баруун хагас болон зүүн өмнөд хэсэг, Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд, Сүхбаатарын баруун болон зүүн хэсгээр хамгийн их эрсдэлтэй гарлаа.
Мөн Ховд, Говь-Алтайн хойд, Архангайн баруун хойд, Баянхонгор, Сүхбаатарын төв хэсэг, Өмнөговь, Дорнодын зарим сумдын нутгаар их эрсдэлтэй байна.
Зудын нөхцөл байдал үүсээд байгаа дээрх аймаг, сумдыг эхний ээлжинд анхаарах, цаашид авах арга хэмжээг оновчтой, шуурхай зохион байгуулах, олон улсын болон хүмүүнлэгийн тусламж, дэмжлэгийг татан оруулах зэрэг арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлэх шаардлагатай.
Зудын эрсдэлийн энэхүү мэдээлэл нь дан ганц одоо байгаа цасны зузаан, нягтаас хамаарахгүй, өнгөрсөн зуны ган зуншлага, бэлчээрийн ургац, бэлчээрийн даац, малын тоо, 12 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ зэрэг олон үзүүлэлтийг жинлэн нэгтгэж, анализ хийж гаргасан болохыг анхаарна уу.
Цаашид бид цасны зузаан нэмэгдэх, хүйтний эрч чангарах зэрэг нөхцөл байдал хүндрэх үед зудын эрсдэлийн тооцоог тухай бүр хийж, нэгдсэн зураглал боловсруулж, тойм зөвлөмж гаргаж, шуурхай мэдээлнэ.
-
2017 оны 12 сарын 06
БНСУ-д хууль бусаар амьдарч ажиллаж буй гадаадын иргэдийг албадан гаргах болсон тухай тус улсын Гадаадын харьяат эрхэлсэн газраас мэдээллээ. Эдгээр иргэд өөрсдийгөө илчилж нутаг буцах эсвэл БНСУ-ын газар нутгыг орхин гарах шаардлага тавьж эхэлжээ.
Мөн хараар ажиллаж буй гадаад иргэнийг барьж өгсөн хүнд шагнал амласан бөгөөд хууль бусаар амьдарч буй гадаад хүнийг ажиллуулсан үйлдвэрийг торгож үйл ажиллагааг нь зогсоож дансын хаах талаар ярьж эхэлсэн байна.
-
2017 оны 12 сарын 06
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах нийслэлийн ажлын хэсгийг байгуулсан байна.
Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын төв талбайд жил бүр сүндэрлэдэг сүлд модыг засч эхэллээ. 22 метр өндөр сүлд модыг “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК засч байгаа ба энэ сарын 15 гэхэд дуусгах аж. Төв талбайн сүлд модыг 2008 онд авсан бөгөөд 2016 онд засч сэлбэн, гэрэлтүүлэг болон тоглоомыг нэмэгдүүлжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 12 сарын 06
Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд шүлхий өвчин гарчээ. Тодруулбал, тус сумын Хужхан багийн “Бүдүүний-Ам” гэдэг газарт малчин Б-гийн хоёр үхэрт 11.29-ний өдөр мал амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 12.04-ний өдрийн хариугаар “Шүлхий” өвчин болох нь тогтоогджээ.
Иймд тус сумын Засаг даргын захирамжаар арванхоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Мөн Өвчилсөн 69 бод малыг устгаж, 3900 бог мал вакцинжуулж, 1200 м2 талбайд ариутгал халдваргүйтгэл хийжээ.
Голомтын бүсэд 13 айл өрхийн 683 бод, 9362 бог, нийт 10045 мал байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.