-
2017 оны 10 сарын 16
Дэлхийн ур чадварын 44 дэх тэмцээн эхэллээ
Дэлхийн ур чадварын 44 дэх тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотноо энэ сарын 14-нд нээлтээ хийлээ. 77 гишүүн орны 1300 оролцогч, 51 төрлөөр өрсөлдөж буй энэхүү тэмцээнд манай улс 2015 онд есөн мэргэжлээр оролцож байсан бол энэ жил мужаан, гагнуур, өрөг угсралт, цахилгаан, сантехник, тогооч гэсэн зургаан мэргэжлээр өрсөлдөж байна.
Тэмцээнүүд 15-ны өглөөний 09 цагт нэгэн зэрэг эхэлсэн бөгөөд тогоочийн төрөлд оролцож Б.Дагвасүрэн эхний өдөр дессерт болон тахианы зутан шөл, хонины махан хоёрдугаар хоол хийх даалгавар гүйцэтгэлээ. Гагнуурын төрөлд оролцогч Ж.Жанлав-Ойдов дөрөв хоногийн хугацаанд дөрвөн даалгавар гүйцэтгэнэ. Эхний өдөр хавтан, шугам хоолой гагнах даалгавар гүйцэтгэлээ. Мужааны оролцогч Н.Эрдэнэмөнхөд Дубайн дарвуулт хэлбэрт алдарт цамхагийг бүтээх 2D даалгавар ирлээ. Энэхүү даалгаврыг өмнө нь гүйцэтгэж байсан боловч, 30 хувь нь өөрчлөгдөж, өмнөхөөсөө хүндэрч ирсэн байна.
Өрөг угсралтын төрөлд оролцогч Ц.Мягмарсүрэнд гурван хэсэгтэй Сүмийн бүтээцийг 3D-гээр гүйцэтгэх даалгавар ирсэн байна. Биднийг сурвалжлахаар очиход сүмийн дотор талын ханыг бүтээх эхний хэсгийн даалгавраа дуусгаж байлаа. Сантехникийн төрөлд оролцогч Ц.Долгормаад нарны үүсгүүрээр хэрэглээний хүйтэн усыг халаах систем бүтээх даалгавар ирсэн байна. Энэ нь манайд одоогоор төдийлөн нэвтрээгүй, манай оролцогчийн шандсыг сорьсон даалгавар болжээ. Цахилгааны оролцогч Л.Төгөлдөрийн хувьд гурван шит угсрах, хуванцар хоолой матах, дөрвөн төрлийн 2-8 даралттай унтраалгын программ бичих даалгавар аваад суурилуулалтын ажлаа хийж эхэллээ.
Дэлхийн ур чадварын тэмцээн энэ сарын 18-ныг дуустал дөрөв хоног үргэлжилнэ.
-
2017 оны 10 сарын 16
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн
-
2017 оны 10 сарын 16
10:00 цагт Хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд Засаг дарга С.Батболд, НХТ, ЕТГ-ын дарга Э.Анар нарыг огцруулах шаардлага тавьж, өлсгөлөн зарлана.
-
2017 оны 10 сарын 16
Сүхбаатар дүүргийн 15-р хороонд цахилгаан хязгаарлана
-
2017 оны 10 сарын 16
Ойрын хоногуудад ихэнх нутгаар өдөртөө дулаарна
-
2017 оны 10 сарын 16
Үс засуулбал: Өлзийтэй сайн
-
2017 оны 10 сарын 16
Улаанбаатарт өдөртөө 10 хэмийн дулаан байна
-
2017 оны 10 сарын 15
Сүүлийн үед нэмэгдэх хандлагатай байгаа цусны даралт ихсэх өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас дараахи зөвлөмжийг гаргасан байна.
Иргэд цусны даралт гэж юу болох, хэрхэн зөв хэмжих, эрүүл амьдралын хэв маяг, зөв зохистой хооллолт нь уг өвчнөөс сэргийлэхэд ямар ач тустай болох талаар энэхүү зөвлөмжөөс мэдэх боломжтой юм.
-
2017 оны 10 сарын 15
ЕБС-ийн сурагчдын улирлын амралтын хуваарийг танилцуулж байна.
-
2017 оны 10 сарын 15
Би 27000 төгрөгийн цахилгаан эрчим хүч хэрэглэсэн. Яагаад 37000 төгрөг төлөх болсонг тайлбарлаад өгөх хүн байна уу. Баянзүрх дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ирүүлсэн www.my.tog.mn дэхь төлбөрийн задаргаа нь инээдтэй.
-
2017 оны 10 сарын 15
Байлдааны хориглолтын зориулалт бүхий хоёр
-
2017 оны 10 сарын 15
Энэ сарын байдлаар Наадамчдын гудамж буюу Нисэх-Яармагийн замд зам тээврийн ослоор 5 хүн нас барсан харамсалтай мэдээ байна
-
2017 оны 10 сарын 15
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдэх гэмт хэрэг буурчээ
-
2017 оны 10 сарын 15
“Чингис хаан” ОУ-ын нисэх онгоцны буудалд ГХЯ, АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран хэрэгжүүлж байгаа АНУ-ын визний асуудлаар мэдээллийн аяныг эхлүүллээ.
-
2017 оны 10 сарын 15
Энэ сарын 06-ны өдрийн 16:57 цагт Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын төвөөс хойд зүгт 81 км-т 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
-
2017 оны 10 сарын 15
Манай иргэд, аж ахуйн нэгжүүд гэнэн итгэмтгий зан, интернетийн сүлжээ, компьютерийн мэдлэг муугаасаа болж энэ төрлийн залилангийн гэмт хэргийн хохирогч болж эд хөрөнгө, сэтгэл санааны хохиролд амссаар байгаа юм.
-
2017 оны 10 сарын 15
2017 оны 10 дугаар сарын 16-наас 10 дугаар сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
-
2017 оны 10 сарын 15
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Идээ, хувцас хунар олдох,
-
2017 оны 10 сарын 15
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаарна.
-
2017 оны 10 сарын 14
Монголын үндэсний бөхийн холбооноос аравдугаар сард болох барилдааны хуваарийг гаргажээ.