-
2017 оны 10 сарын 29
БНСУ-ын Сөүл хотын захиргаа болон Сөүл хотын Орон сууцны корпораци хамтран орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх, хотуудын дахин төлөвлөлтөд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор “Азийн нийтийн орон сууцны олон улсын форум”-ыг 2 дах удаагаа БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулж байна.
-
2017 оны 10 сарын 29
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр сар бүрийн сүүлийн долоо хоногийн ням гаригийг Нийслэлчүүдийн гэр бүлийн өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд “ЗӨВЛӨЕ, ДЭМЖЬЕ, ХАМТРАЯ” уриатайгаар зохион байгуулагдана.
Тус арга хэмжээ энэ сарын 29-ны өдөр “Имарт” Бүрэн барааны хайпермаркетын 3 дугаар хорооллын салбарт болно.
Энэхүү арга хэмжээ нь иргэд аж ахуйн нэгжүүдийг гэр бүлийн өдрийг тэмдэглэхийг уриалан идэвхжүүлэх, гэр бүлийн өдрийг олон нийтэд таниулан сурталчлах, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхэд шаардлагатай зөвлөгөө мэдээллийг гэр бүлүүдэд өгөх зорилготой.
Гэр бүлийн өдөрт ирснээр мэндчилгээ, урлагийн номер, уралдаан, хөгжөөнт тоглоом, тэмцээн зэрэг үйл ажиллагаанд оролцож болох бөгөөд гэр бүлд зөвлөгөө өгөх хэсэг ажиллаж гэр бүлийн боловсрол, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга, хууль зүйн зөвлөгөө мэдээлэл авах боломжтой. Нийслэлчүүд та бүхнийг аравдугаар сарын гэр бүлийн өдөрт урьж байна гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.
-
2017 оны 10 сарын 29
Энэ оны 10 дугаар сарын 16-наас эхлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шаардлага хангасан АНУ-ын “Протейн Сайнс” үйлдвэрийн
-
2017 оны 10 сарын 29
2017 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
-
2017 оны 10 сарын 29
Аргын тооллын: 2017.10.29, Ням гараг
Наран ургах шингэх: 07.32-17.39
Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
-
2017 оны 10 сарын 29
Богдхан уулын дархан цаазат газарт баригдсан авто зогсоолын цогцолбор бүхий аялал жуулчлалын зориулалттай 2,05 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил дуусч, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолын
-
2017 оны 10 сарын 29
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна.
-
2017 оны 10 сарын 28
Нийслэлчүүдийн гэр бүлийн өдөр маргааш тохионо
-
2017 оны 10 сарын 28
Монголчуудын мал аж ахуй, нүүдлийн соёл иргэншил, биет бус соёлын өвийг хадгалах, таниулан сурталчлах, гадаад, дотоодын аялал жуулчлалыг дэмжих зорилготой “Талын Түмэн Адуу” арга хэмжээ ирэх сарын 4-5-нд Хэнтий аймгийн Батноров суманд болно.
-
2017 оны 10 сарын 28
Нийслэлийн өдөр маргааш тохионо. Монгол Улсын нийслэл хот байгуулагдсаны 378 жилийн ойн арга хэмжээ үргэлжилж байна. Өнөөдөр хэд хэд
-
2017 оны 10 сарын 28
Цасан шуурга шуурч хүйтэрч хонохыг анхааруулж байна
-
2017 оны 10 сарын 28
Үс засуулбал: Нас уртасна
-
2017 оны 10 сарын 28
Улаанбаатарт өдөртөө 3 хэмийн хүйтэн байна
-
2017 оны 10 сарын 27
2018 оны 01 сарын 01-нээс хэрэгжиж эхлэх тэтгэвэрийн насны шатлал
-
2017 оны 10 сарын 27
Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал “Гаруда 2017” ёслолын арга хэмжээ энэ сарын 30-ны өдөр Улаанбаатар
-
2017 оны 10 сарын 27
Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын нэрэмжит нийслэлийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын “Их нүүдэл” уламжлалт тэмцээний аваргууд өнөөдөр тодорлоо.
Энэхүү тэмцээний нэгдүгээр шатанд Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн 6187 бүлгийн 30 мянга гаруй сурагч оролцсон байна. Үүнээс хоёрдугаар шат буюу дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд 9-н дүүргийн 93 сургуулийн 2232 хүүхэд үлдээд байсан юм. Харин нийслэлийн шигшээ тэмцээнд 9 есөн дүүргээс шалгарсан 17 багийн 408 хүүхэд шалгарч, өнөөдөр уран нүүдэл, оюун ухаанаар өрсөлдөн аварга шатарчин баг, сургуулийг тодрууллаа.
Өсвөрийн шатарчдын тэмцээний аваргаар МУ-ын гавьяат багш Н.Лхагва ахлагчтай БГД-ийн “Монгени” цогцолбор сургуулийн шатарчид шалгарлаа. Хоёрдугаар байранд Н.Энхбат ахлагчтай БЗД-ийн 33 дугаар сургуулийн хамт олон шалгарсан бол н.Бум-Эрдэнэ ахлагтай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн баг тамирчид гуравдугаар байрыг эзэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 10 сарын 27
Өнгөрсөн долоо хоногт АТГ-ынхан нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын дарга, нягтлан бодогч нарыг албадан саатуулсан билээ. АТГ-аас тэднийг
-
2017 оны 10 сарын 27
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Маралмаа, Т.Цогт нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар болон шүүгдэгчийн
-
2017 оны 10 сарын 27
НЗД-ын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбороос Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсан түүхт 378 жилийн ойг угтаж Гэр бүл хүүхэд залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн халамж асрамжийн төвүүдийн удирдлага, мэргэжилтнүүдийг урьж хүүхэд хамгааллын асуудлаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Хүүхэд хамгаалал-хамтын ажиллагаа” нээлттэй хаалганы өдөрлөгийг санаачлан зохион байгууллаа.
Тус өдөрлөгт хүүхэд хамгааллын асуудал эрхэлсэн төрийн анхан шатны үйлчилгээний байгууллага, гүйцэтгэх болон бодлогын түвшний тогтолцоонд ажиллаж байгаа төлөөллөөс оролцож, хүүхэд хамгааллын чиглэлээр өнөөгийн тулгамдаж буй асуудал, хараа хяналтгүй, эрсдэлт бүлгийн хүүхдүүдэд үзүүлэх нийгэм сэтгэл зүйн үйлчилгээ, салбар дундын ажлын уялдаа холбоо, зохицуулалтын талаар санал мэдээлэл солилцож, зохих зөв гарц шийдвэрүүдийг хэлэлцсэн үр дүнтэй ажил боллоо гэж нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд Залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбороос мэдээллээ.
-
2017 оны 10 сарын 27
2017 оны 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: