-
2017 оны 10 сарын 31
Улаанбаатар хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан баялаг бүтээгчдийг алдаршуулах, урамшуулах зорилго бүхий “Гаруда” дээд шагналын эзэд тодорлоо.
Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж, бүтээн байгуулалтыг тодруулах энэхүү шагнал нь барилга байгууламж, авто замын бүтээн байгуулалт, дэвшилтэт техник технологи бүхий үйлдвэр, брэндинг, франчайзинг гэсэн таван төрөлд 50 гаруй аж ахуйн нэгж нэр дэвшин өрсөлдсөн юм.
2017 онд Улаанбаатар хотод улс, нийслэлийн төсвийн 340 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт өрнөсөн гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд шагнал гардуулах ёслолын үеэр онцлов. Тэрбээр, “Улаанбаатар хотын үзэмжид өнгө нэмсэн бүтээн байгуулалтыг төсвийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт гэж ялгахгүйгээр өрсөлдүүлж, шилдгүүдийг тодруулдаг. Жил ирэх тусам баялаг бүтээгчдийн хурц оюун ухаан, цуцашгүй хөдөлмөр, мэргэжлийн өндөр ур чадвараар их хотод өвөрмөц шийдэлтэй барилга байгууламж, дэд бүтэц тохижилт, нийслэлийн нэрийг олон улсад таниулах брэнд бүтээгдэхүүн цэцэглэн хөгжсөөр байна. Шинэ Улаанбаатарыг цогцлоон байгуулж, аз жаргалтай ирээдүйг үр хойчдоо үлдээхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа туйлын чухал юм. Тиймээс НЗДТГ хувийн хэвшлийнхэнтэйгээ үргэлж хамтран ажиллах болно” хэмээлээ.
Мөн шагнал гардуулах ёслолын үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан, “Нийгэм эдийн засгийн өөрчлөлт, шинэлчлэлийн эхлэл нь баялаг бүтээгчид байдаг. Баялаг бүтээгчид олон байхын хэрээр улс орон өргөжин хөгжинө. Бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүн, бүтээн байгуулалтууд Монгол Улсын нэр хүндийг дэлхийд өргөх боломж бүрэн бий. Тиймээс нийслэлийн удирдлагууд бизнес эрхлэгчдээ татварын орчин болон бусад бодлогын зөв шийдлээр дэмжих боломжийг эрэлхийлэх болно” гэлээ.
Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал – “GARUDA 2017”–д
шалгарсан байгууллагууд
Шилдэг барилгын салбарын бүтээн байгуулалт:
Хурд групп – Хаанбанк тауэр болон Наадам центр цогцолбор
Тусгай шагнал:
Барилга ХК, МУИС, Эн Эй Пи групп – МУИС E Номын сан
Шилдэг авто замын салбарын бүтээн байгуулалт:
Эко тогтол ХХК - Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны замын өргөтгөл, шинэчлэлт
Тусгай шагнал:
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ - 149 авто машины зогсоолын ажил
Шилдэг Дэвшилтэт техник, технологи бүхий үйлдвэр:
Хараа Сүмбэр ХХК - Жоби барилгын материалын үйлдвэрийн өргөтгөл, будгийн үйлдвэр
Тусгай шагнал:
Уай эл эм - Төмөр метал хийцийн үйлдвэр болон лэд гэрэл угсралтийн үйлдвэр
Шилэн хийц - Хатаасан, Ламинатан шилэн бүтээгдэхүүний үйлдвэр
Шилдэг брэндинг:
Сэрж Интернешнл – Милая брэнд
Тусгай шагнал:
Монхимо ХХК - Адуу брэндийн Биологийн идэвхт бүтээгдэхүүн
Шилдэг франчайзинг:
“Улаанбаатар смарт карт” ХХК – Улаанбаатар смарт карт
-
2017 оны 10 сарын 31
НИТХ-ын дарга С.Амарсайхан НИТХ-ын 12 дугаар хуралдааныг нээж үг хэллээ. Тэрбээр, ”Нутгийн удирдлагын болон төрийн захиргааны байгууллагуудын ажиллах хүчийг улам нэмэгдүүлж, гүйцэтгэлийн чадамж, сахилга хариуцлагыг дээшлүүлснээр богино цаг хугацаанд харьцангуй бага хөрөнгөөр зорилго, зорилтдоо бид хүрч ажиллах боломж байна. 2018 оны Үндсэн чиглэлийн төсөлд 410 ажил арга хэмжээг хийж, хэрэгжүүлхээр тусгажээ. Төлөвлөж буй ажлыг хэрэгжүүлэх гадаад дотоод санхүүгийн эх үүсвэр боловсон хүчний нөөц бидэнд багагүй бий. Тиймээс цаашид бид ажилтан албан тушаалтан нэг бүрээс ажлын хариуцлага биелэлт, эцсийн үр дүнг шаардаж, төрийн албаны бүтэц, ажиллах хүчийг хүнд суртлын бааз биш төр түмний хэргийг шийдвэрлэх гарц, ажлын гүйцэтгэлийн чадавх болгоход анхаарч шат, шатанд хяналт тавьж ажиллана. Бид ирэх жилд хотын санхүүгийн чадавхыг бэхжүүлэх нийслэлийн төсвийн зарцуулалтыг оновчтой болгох замаар оршин суугчдад ээлтэй олон төсөл, хөтөлбөрийг харьцангуй бага зардлаар хэрэгжүүлхийг гол чиг шугамаа болгон ажиллах ёстой” гэлээ. Тэрбээр ирэх онд хийж хэрэгжүүлэх ажлаа ийнхүү онцлон танилцуулж байна.
Нэгдүгээрт, Монгол Улсын нийслэлийн үүргийг гүйцэтгэж буй Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн амин чухал асуудал нь эрх зүйн орчны шинэчлэл. Үүнийг УИХ, Засгийн газар анхааралдаа авч Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд хотын асуудлыг тусган бүх нийтээр хэлэлцэж байгааг та бид сайн мэднэ. Үүний зэрэгцээ Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг ч УИХ-аар тун удахгүй хэлэлцэн шийдвэрлэнэ. Энэ чухал асуудалд нийслэлчүүд бид туйлын санаачилгатай, хариуцлагатай хандах учиртай.
Нийслэлийн эрх зүйн чадамж хэрхэн тодорхойлогдож, яаж хэрэгжихэээс иргэдийн амьдрал, хот тосгоны тогтвортой хөгжил, цаашлаад бусад аймаг, орон нутаг төдийгүй эх орны ирээдүйн хөгжил бүхэлдээ хамаарна.
Хотын үндсэн хууль хэмээн өргөмжлөгддөг ”Хотын ерөнхий төлөвлөгөөний концепцийг боловсруулж, ерөнхий төлөвлөгөө боловсруулах бэлтгэл ажлыг хангах”-аар үндсэн чиглэлд тусгасан байна. Энэ ажилд 450 сая төгрөг зарцуулна. Бидний одоо мөрдөж буй ерөнхий төлөвлөгөө 2020 оноор дуусгавар болж 2021 оны эхнээс шинэ ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэх ёстой. Хотын дунд, урт хугацааны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах нь бидний хэнтэй ч хуваалцах учиргүй, алдах эрхгүй үүрэг билээ. Бэлтгэлээ хангах ажилд нэг жил шаардах юм бол боловсруулах хэлэлцүүлэх батлуулах нөр их ажилд хоёрхон жил хүрэлцэхгүй. Иймд Улаанбаатар хотын Ерөнхий архитектор энэ талаарх тайлбар дүгнэлтээ хийж байр сууриа илэрхийлэх нь зүйтэй байна.
Нийслэлчүүд бидний өмнө тулгамдаад буй хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх гол эх үүсвэр болсон төсвийг оновчтой төлөвлөх хотын хөгжлийг урьдчилан харсан бодлого, стратеги боловсруулж хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай байгууллага дундын бүртгэл мэдээллийн бааз суурь дээр тулгуурласан төрийн нэгдмэл бодлого шийдэл үр дүн агаар мэт чухал байна.
Монгол Улсад Бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог байгуулах тухай үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын тогтоолоор баталснаар нийслэлийн түвшинд энэ чиглэлээр тодорхой ахиц гарч байгаа. Гэхдээ бодит амьдралд нийслэлийн харьяа байгууллагуудын удирдлагууд ил тод байдлыг бий болгох асуудалд хэт хойрго байгаа. Үүнээс мэдээллийн сангууд нь харилцан холбогдоогүй хоорондоо хөрвөх боломжгүйгээс шийдвэр гаргах үйл явц удааширдаг. Үүнээс үүдэн төсвийн хөрөнгө оруулалт оновчтой бус төлөвлөгдөж, төрийн ажил үйлчилгээ, төсөл хөтөлбөрүүд хэрэгцээтэй газраа хүртээмжгүй, төр иргэн хоорондын харилцаа холдож, хүнд суртал нэмэгдэж нарийн зохион байгуулалттай авлига, хээл хахууль үржиж хөгжих, нөхцөлийг бүрдүүлсээр байна. Иймд хариуцлагаа чанд ухармсарлаж төрийн залгамж чанар ой санамжийг цаг ямагт бэхжүүлэн ажиллаж, нийслэлийн бүх шатны үйл ажилалгааг иргэд олон нийтэд ил тод нээлттэй болгоход онцгой анхаарал хандуулан, үг үйлдлээ нэгтгэж ажиллах нийгмийн захиалгыг биелүүлэх ёстой.
Нийслэлий эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтыг илүү оновчтой бөгөөд тодорхой болгох, нийгмийн захиалга болсон олон арван асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэхэд чиглэсэн дараах асуудлуудыг ирэх оны зорилтод тусган, яаралтай хэрэгжүүлж эхлэх шаардлагатай байна. Үүнд
Хот байгуулалт дэд бүтцийн норм стандартаас эхлээд нийгмийн эрүүл мэнд, боловсрол нийтийн үйлчилгээ, хүнсний хэрэглээ, цаашлаад амьдрах орчин, гудамж талбай, иргэд оршин суугчдын аюулгүй байдал зэргийг хангахтай холбоотой хотын хөгжлийн цогц стандартыг шинээр боловсруулж бүх салбарт нэвтрүүлэх ажлыг нийслэлд эхлүүлэх
Нийслэлийн ногоон хөгжлийн тусгай санг байгуулж, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах замаар хотын агаар хөрсний бохирдлыг бууруулахад нэн шаардлагатай хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх
Утаа, агаарын бохирдлын эх үүсвэр болсон зуух янданг хязгаарлаж, шинээр нэмэхгүй байх журмыг судлан боловсруулж хэрэгжүүлж нийслэл дүүрэг хороодын хэсгийн ахлагчдын агаарын чанарыг хангах, байгаль орчны байцаагчийн давхар үүрэг гүйцэтгэх асуудлыг шийдвэрлэх, утааны эх үүсвэрийн багагүй хувийг эзлэж буй бүх төрлийн нам даралтын зуухнуудыг 2018 онд багтаан төвийн шугамд холбох эсвэл бүрэн цахилгаан болгож ажлыг зохион байгуулж, шаардаж хэрэгжүүлж, хяналт тавих
Байгаль орчинд их хохирол учруулдаг, агаар хөрсний бохирдол болон нарийн тоосжилт их үүсгэдэг, иргэдийн эрүүл мэндэд нэн хортой тоосго төмрийн үйлдвэрүүдийг нийслэлийн нутаг дэсвгэр, суурьшлийн бүсээс нүүлгэн шилжүүлэх
Төрийн ажлыг түргэн шуурхай зохион байгуулах, төсвийг ур ашигтай зарцуулах, хүнд суртал авлига хээл, хахуулийг таслан зогсоох ажлын хүрээнд Нийслэлийн хэмжээнд хүнд суртал авлига хээл хахуулийг таслан зогсоох ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд хэрэгжих бүх төсөл хөтөлбөрийн тендер худалдан авах үйл ажиллагааг иргэдийн оролцоотойгоор хэвлэл, мэдээллийн хэрэгслээр шууд нээлттэй дамжуулан олон нийтийн эрх ашиг их хотын ирээдүйн хөгжлийн зорилт, иргэн бүрийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах амьдрах хүсэл зорилгод бүрэн нийцнэ. Санал болгож буй эдгээр ажлууд, дурьдсан зүйлүүдийг үзэл баримтлал гарц, шийдэл эерэг сөрөг үр дагавар хүрэх үр дүнгийн харьцуулалт судалгааг боловсруулан иргэд олон нийтийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, НИТХ-аар энэ ондоо багтаан хэлэлцүүлэн шйдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна” хэмээн хэллээ гэж НИТХ-ын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
-
2017 оны 10 сарын 31
Нийслэлийн иргэнд эзэмшиж буй газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх 3 сарын аян Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт явагдаж дуусаад өнөөдрөөс Баянгол дүүрэгт эхэлж байна. Ингэхдээ Баянгол дүүргийн 7 хорооны 269 нэгж талбарт өмчлөх боломжтой гэсэн судалгаа гарсны дагуу 10 хоногийн хугацаатай тус дүүргийн иргэдийн газар өмчилж авах хүсэлтийг үндэслэн холбогдох материалыг бүрдүүлэн авах юм.
Аян эхэлснээс хойш 2 сарын хугацаанд хүн ам хамгийн ихээр суурьшсан Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нийт 3631 өрх айлаар орж, 877 иргэний газар өмчлөх хүсэлтийг хуулийн дагуу бүрдүүлэн авч нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдвэрлүүлээд байна.
Баянзүрх дүүрэгт газар эзэмшигч иргэдийн хувьд олон жил амьдарсан газраа баталгаажуулахаар 530 иргэн, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулахаар 408 иргэн, талбайн хэмжээнд өөрчлөлт оруулахаар 87 иргэн, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэхээр 188 иргэн, нийт 1213 иргэний хүсэлтийг дүүргийн Газрын албанаас захирамжийн төсөл бэлтгэн дүүргийн Засаг даргад өргөн барьсан боловч Засаг дарга захирамж гаргахгүй, иргэдийн асуудлыг шийдвэрлэхгүй байгаа нь аяны явцыг удаашруулж, иргэд хуулийн дагуу газраа өмчилж авах эрхээ эдэлж чадахгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
-
2017 оны 10 сарын 31
Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт ажиллах ажлын хэсэг Хэнтий аймгаас ажлаа эхлүүллээ.
-
2017 оны 10 сарын 31
Нийслэлийн цагдаагийн газрын даргаар Д.Ядамдоржийг томилжээ
-
2017 оны 10 сарын 31
Өнөөдөр болох зарим үйл явдлууд
-
2017 оны 10 сарын 31
2017 оны 11 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
-
2017 оны 10 сарын 31
Үс засуулбал: Эрхтэн хурц болно.
Наран ургах, шингэх: 07.41-17.37
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Огторгуй
-
2017 оны 10 сарын 31
2017 оны 10 дугаар сарын 30-ны 20 цагаас 10 дугаар сарын 31-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
-
2017 оны 10 сарын 30
Энэ оны энэ сарын 16-аас эхлэн томуугийн эсрэг дархлаажуулалт хийж байгаа билээ.
-
2017 оны 10 сарын 30
С.Ганбаатараас 50 сая воныг хурааж, 1.4 сая төгрөгөөр торголоо
-
2017 оны 10 сарын 30
ОХУ-ын Эрхүү хотын Тарваган тахал судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс ЗӨСҮТ-тэй хамтран “Монгол - Оросын нутагт хил залгасан тарваган тахлын байгалийн голомтын төлөв байдлыг судлах, тархвар судлалын эрсдлийг бууруулах” хөтөлбөрийг 2017 оноос эхлэн 3 жилийн хугацаатай хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын Эрхүү хотын Тарваган тахал судлалын хүрээлэнгээс тус төвд хээрийн лабораторийн 39 нэр төрлийн 53.100.000 төгрөгний үнэ бүхий иж бүрэн лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг өнөөдөр хүлээлгэн өглөө.
Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл оролцож хэлсэн үгэндээ: Дэлхий дахинд Эбола, Зика, шувууны томуу зэрэг шинэ болон сэргэн тархаж байгаа халдварт өвчний дэгдэлт бүртгэгдэж байгаа нь эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болж байна. Сүүлийн жилүүдэд зоонозын шалтгаант өвчин хил дамжин тархаж, олон оронд зөөвөрлөгдсөн нь “халдварт өвчинд хил хязгаар үгүй” бөгөөд үүнтэй тэмцэхэд хөрш орнуудын мэргэжлийн байгууллагуудын нягт хамтын ажиллагаа чухал гэдгийг харуулж байна. Үүний нэг илрэл нь Зоонозын өвчин судлалын үндэсний төв хөрш зэргэлдээ ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнтэй ная гаруй жил хамтран ажиллаж, зоонозын өвчнийг тандан судлах, өвчний төлөв байдлыг тогтоох, мэдээлэл солилцох, эмч мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулахад үнэтэй хувь нэмрээ оруулсаар байна. ОХУ-д тарваган тахал өвчин шинээр сэргэж байгааг тус улсын мэргэжлийн байгууллагууд албан ёсоор зарлаж, уг өвчнөөс сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж байгаа өнөө үед “Монгол-Оросын нутагт хил дамнасан тарваган тахлын байгалийн голомтын төлөв байдлыг тогтоох, тархвар судлалын эрсдэлийг бууруулах” 3 жилийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, цаг үеэ олсон чухал арга хэмжээ байна гэлээ.
-
2017 оны 10 сарын 30
”Утааны эсрэг ээж, аавууд” төрийн бус байгууллагынхан энэ сард хэд хэдэн жагсаал зохион байгуулахаар болжээ.
-
2017 оны 10 сарын 30
Ерөнхий сайд У.Хүрэлсүх тээврийн хэрэгслийн дуут дохиог цэгцлэх үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн. Энэ дагуу Замын цагдаагийн газраас зөвшөөрөлгүй дуут дохиог хурааж эхэллээ.
-
2017 оны 10 сарын 30
ИЛЧЛЭГИЙН ТУХАЙ БИД ЮУ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Энэ нь 1 мл усны температурыг 1 градусаар нэмэгдүүлэхэд шаардагдах энергийн хэмжээ юм.
БИДЭНД ЯМАР ХЭРЭГТЭЙ ВЭ?
Бие махбодын хэвийн үйл ажиллагааг хангахад ЭНЕРГИ шаардлагатай. Жишээ нь тархины үйл ажиллагаанд өдөрт 260 ккал орчим илчлэг шаардагддаг. Мөн булчингийн үйл ажиллагаа (хөдөлгөөний идэвхитэй байдлаас шалтгаална), хоол боловсруулалт (идсэн хоолны илчлэгийн 10 хувь) гээд бүх л биед явагдах задрал, нийлэгжилтийн үйл ажиллагаанд энерги хэрэгтэй.
ИЛЧЛЭГИЙГ ХААНААС АВАХ ВЭ?
Бүх төрлийн хоол хүнсэнд агуулагдах өөх тос, уураг, нүүрс ус (сахар) нь илчлэгийн эх үүсвэр болдог. Тухайлбал:
- 1 гр уургаас – 4ккал
- 1 гр нүүрс уснаас –4ккал
- 1 гр тосноос –9ккал
- 1гр спирт – 7ккал
Өдөрт шаардлагатай илчлэгийн 60 хувийг нүүрс уснаас, 25 хувийг тосноос, 15 хувийг уургаас авах ёстой.
Хэрэв та ЖИНГЭЭ БУУРУУЛАХ гэж төлөвлөж байгаа бол хамгийн эхлээд НҮҮРС УСНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ багасгах ёстой.ИЛЧЛЭГИЙН ТЭНЦВЭР?
Шатааж байгаа илчлэгээсээ илүү илчлэгтэй хүнс хэрэглэвэл булчин эсвэл биеийн өөх болон хуримтлагддаг. Харин шатааж байгаагаасаа бага илчлэгтэй хүнс хэрэглэвэл биеийн жин буурдаг.
БИЕД ЭНЕРГИ ХАДГАЛАГДАХ
Биед энерги хадгалагдах гол хэлбэр нь өөхөн эд бөгөөд триглицерид хэлбэрээр нөөцлөгддөг. Хэвийн жинтэй насанд хүрсэн хүний биед 35 тэрбум өөхөн эд байдаг бөгөөд тус бүрт 0.4-0.6 мкг триглецерид буюу нийт 130000 ккал энерги хадгалагдаж байдаг. Харин тарган хүнд 140 тэрбум буюу 4 дахин их өөхөн эд, 2 дахин их триглицерид (0.8-1.2 гр)буюу нийт 1 сая ккал энерги агуулдаг.
Мөн нүүрс ус бага хэмжээгээр гликоген хэлбэрээр элэг болон булчинд нөөцлөгддөг бөгөөд хурдан энергийн эргэлтэд ордог. Уураг нь булчинд нөөцлөгдөх бөгөөд тос нүүрс ус дутагдсан үед энергийн хэрэгцээнд зарцуулагддаг.
Хүн өдөр бүр өөр өөр илчлэг бүхий хоол, хүнс хэрэглэж байдаг. Иймд ТАРГАЛАЛТ гэдэг нь урт хугацааны туршид илүүдлээр хэрэглэсэн хоол хүнсний үр дүн юм.
ТАРГАЛАЛТ
Биеийн ЖИН илүү байхыг таргалалт гэж ойлгож болохгүй. Тухайлбал тамирчидын булчингийн жин их байдаг. Мөн давсны зохисгүй их хэрэглээ, элэг, бөөр болон зүрх судасны эргэлтийн тогтолцооны өвчний үед биед (хаван)УС хуримтлагдсанаар жин нэмэгдэж болно.
Харин ТАРГАЛАЛТ гэдэг нь биед өөхний хэмжээ ихсэхийг хэлнэ.
Таргалалтын 90-95 хувь нь амьдралын буруу хэв маягаас шалтгаалсан байдаг ба цөөн хувь нь өвчин болон удамшлын хүчин зүйлээс шалтгаалдаг.
Монгол хүн амын 54.4 хувь нь илүүдэл, жин таргалалт байгаа нь зүрх судас, чихрийн шижин, хорт хавдрын шалтгаант нас баралт өндөр байх нэг шалтгаан болж байна.
ТАРГАЛАЛТТАЙ ЭСЭХЭЭ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?
Хэд хэдэн аргаар тодорхойлдог
1. Биеийн жингийн индекс – Өндөр жингийн харьцаагаар тооцох бөгөөд булчингийн масс ихтэй хүнд тохиромжгүй.
Хэрхэн тооцох вэ?
Биеийн жингийн индекс/БЖИ/= Жин (кг): Өндөр (м2)-ийн квадрат
Жишээ : Биеийн өндөр – 150см, жин 54,6 кг хүний БЖИ-г тооцон олцгооё.
БЖИ=54.6:(1.5*1.5)=54.6:2.25=24.26 хэвийн жинтэй гэж үзнэ.
БЖИ
Үзүүлэлт
<18.5
Тураал
18.5 – 24.9
Хэвийн
25 – 29.9
Илүүдэл жин
30 – 34.9
Таргалалт Iзэрэг
35 – 39.9
Таргалалт IIзэрэг
40 <
Таргалалт IIIзэрэг
2. Бүсэлхийн тойргийн хэмжээгээр үнэлэх.
Бүсэлхийн тойрог: Энэ хэмжигдэхүүн нь хүний их биеийн арьсан дор хуримтлагдсан өөхлөг эдийн хэмжээг тогтоож, төвийн таргалалтыг илрүүлэх ач холбогдолтой.Төвийн таргалалт нь хүний их бие, хэвлий орчимд хуримтлагдсан өөхлөг эдийн хэмжээгээр тодорхойлогдоно.
Бүсэлхийн тойргийг хэмжихэд:
Эрэгтэйчүүдэд 90 см-ээс бага
Эмэгтэйчүүдэд 80 см-ээс бага
Төвийн буюу хэвлийн таргалалтыг тодорхойлдог арга бөгөөд эрэгтэй хүн 90см, эмэгтэй хүн 80 см-аас илүү байх ёсгүй
Өөрөөр мөн тодорхойлж болдог – Бүсэлхүйн тойрог таны өндрийн хагасаас илүү байвал төвийн таргалалт гэж үзнэ. Жишээ нь: 160 см өндөртэй хүний бүсэлхийн тойрог 80 см-аас илүү бол таргалалттай гэж үзнэ.
Хэрхэн хэмжих вэ? Тухайн хүнийг цэгц зогсоож, гэдсийг чөлөөтэй байлган хүйс орчимд нүцгэн бие дээр хэмжилт хийнэ.
ТАРГАЛАЛТ НЬ ГОО САЙХАНЫ АСУУДАЛ БИШ
ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДАЛ ЮМ
Таргалалт нь олон төрлийн архаг өвчний шалтгаан болдог. Тухайлбал 2-р хэлбэрийн чихрийн шижин, цусны даралт ихсэх, цусанд холестерол, триглицерид ихсэх зэрэг бодисын солилцооны өөрчлөлтөд ордог. Улмаар зүрх судасны өвчин, цус харвах, судас бөглөрөх, хавдар, элэг өөхлөх, яс сийрэгжих, амьсаглын дутагдал гэх мэт олон өвчний суурь болно.
ТАРГАЛАЛТЫГ ХЭРХЭН ЭМЧЛЭХ ВЭ?
Гол эмчилгээ нь амьдралын зөв хэв маяг буюу эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн юм.
Хоолны дэглэм барих нь богино хугацаанд үр дүнтэй боловч тогтмол дасгал хөдөлгөөн, илчлэг багатай хоол хүнс хэрэглэх нь илүү үр дүнтэй.
Таргалалт багасгах эм бэлдмэлүүд нь ихэнхдээ ходоод гэсэс болон бөөрөнд сөрөг нөлөөтэй.
ИЛЧЛЭГИЙН ХЭРЭГЦЭЭГ ХЭРХЭН ТООЦОХ ВЭ?
Хүний нас, хүйс, өндөр, жин, ажил хөдөлмөр, цаг уур, өвчин эмгэг зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Тухайлбал насанд хүрсэн эрэгтэй хүн дунджаар хоногт 2400 ккал, эмэгтэй хүнд 1900 ккал шаардлагатай байдаг. Гэвч яг ийм илчлэг авна гэсэн үг биш. Жишээ нь оффист ажилладаг эмэгтэй хүнд 1900 ккал хэрэгтэй бол бөхийн спортоор хичээллэдэг эмэгтэйд 4500ккал хоол хүнс шаардлагатай байдаг.
Хүн бүрийн өдөрт хоол хүнсээр авах илчлэг харилцан адилгүй.
Та ӨДӨРТ ШААРДЛАГАТАЙ ИЛЧЛЭГээ дараах байдлаар тооцоорой
БАЙХ ЁСТОЙ ЖИН дээр үндэслэж ичлэг тооцох арга нь илүү эрүүл аргад тооцогддог.
1-р алхам-Байвал зохих эрүүл жинг тооцох
Эрүүл жин = биеийн өндөр (метр)2х 22(тогтмол тоо)
2-р алхам-Бодисын үндсэн солилцоонд (БҮС)шаардагдах илчлэгийг тооцно. Энэ нь суурь бодисын солилцоонд шаардлагатай илчлэг юм. Цусны эргэлт, амьсгалах, эд эсийн нөхөн төлжилт гм
БҮС шаардагдах илчлэг= Эрүүл жин х Стандарт хэмжээ
Стандарт хэмжээ
Насны бүлэг
Эр
Эм
18-49
22.3
21.7
50-69
21.5
20.7
3-р алхам- Хоногийн нийт илчлэг
Булчингийн үйл ажиллагаанаас хамаарч өөр өөр коэфицентээр тооцно
Хоногийн нийт илчлэг = БҮС шаардагдах илчлэг х Хөдөлгөөний идэвхийн коэффициент
Биеийн хөдөлгөөний идэвхийн коэффициент
Оюуны хөдөлмөр эрхэлдэг хөдөлгөөн багатай /багш, эмч, офиссын ажилтан гм/
1.5
Биеийн хүчний дунд зэргийн хөдөлмөр эрхэлдэг /жолооч, тогооч, үйлдвэрийн ажилчид, гм
1.75
Биеийн хүчний хүнд хөдөлмөр эрхэлдэг/тамирчин, уул уурхайн ажилчин, барилгачин, гагнуурчин, хүнд машин механизмын жолооч гм/
2.0
Жишээ нь: Банкинд ажилдаг, 35 настай, өндөр 173 см эрэгтэй хүний өдөрт хоол хүнсээр авах илчлэгийг тооцъё.
1. Байх ёстой жин
БЁЖ=1.732х 22= 65.8 кг 10%
2. Бодисын үндсэн солилцоонд шаардагдах илчлэг
БҮС шаардагдах илчлэг= 65.8 кг х 22.3=1468 ккал
3. Хоногийн нийт илчлэг = 1468 ккал х 1.5 =2202 ккал
Хэрэв ТУРАХ ЗОРИЛГОТОЙ байгаа бол хоногийн нийт илчлэгээс 500 ккал-ийг хасч хоол хүнсээ хэрэглэнэ. Ингэснээр та 7 хоногт 0.5 кг жин хасна.
ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ДЭХ ИЛЧЛЭГИЙГ ХЭРХЭН ТООЦДОГ ВЭ?
100 гр хүнсэн агуулагдах илчлэг, шимт бодисын хэмжээг тухайн бүтээгдэхүүний
1. Шошго
2. Хүнсний бүтээгдэхүүний химийн найрлагийн хүснэгтээс харж болно.
Жишээ нь Нэг аяга сүүний (250мл)илчлэгийг тооцож үзье. 100 гр сүүнд уураг 3.3 гр, тос 3.5 гр, нүүрс ус 4.8 гр, илчлэг 64 ккал байдаг.
· Тос 8.7гр (3.3 х 2.5 = 8.7)
8.7x 9 = 78.7ккал
· Уураг 8.3 гр
8.3x 4 = 33ккал
· Нүүрс ус 12 гр
12 x 4 = 48ккал
Нэг аяга сүү 159.7 ккал илчлэгтэй ба үүний 78.7 ккал-г тосноос, 33 ккал-ийг уургаас, 48 ккал-ийг нүүрс уснаас авч байна.
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
-
2017 оны 10 сарын 30
Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Д.Ганбат Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Самдандамбын Бадамхоролд Соёлын элчийн гэрчилгээг энэ сарын 19-нд гардуулав.
-
2017 оны 10 сарын 30
17-18 насны охидууд цахимаар танилцаж, дээрэмддэг байжээ.
-
2017 оны 10 сарын 30
Төрийн албаны зөвлөлөөс 2016 онд УИХ-ын дараа 22235 төрийн албан хаагч ажлаасаа халагдсан гэдэг мэдээллийг албан ёсоор өгчээ. Үүнтэй холбоотойгоор хууль бусаар
-
2017 оны 10 сарын 30
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 12 дугаар хуралдаан Хангарди ордонд хуралдаж байна. Хуралдаанд нийт 45 төлөөлөгч суухаас 27 төлөөлөгч буюу 57.8 хувийн ирцтэй эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцыг сонсох, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай”, “Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 5-9 дүгээр сард хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тусгай төлөвлөгөөний биелэлт”, “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дотоод зохион байгуулалтын тухай” гэсэн гурван асуудлыг хэлэлцэх юм.
НИТХ дахь АН-ын бүлгээс “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дотоод зохион байгуулалтын тухай” буюу гуравдугаар асуудлыг хамгийн эхэнд хэлэлцүүлэх горимын санал гаргасан нь олонхийн саналаар дэмжигдсэнээр хэлэлцэх асуудалд өөрчлөлт орлоо. Хэлэлцэх асуудалд өөрчлөлт орсонтой холбогдуулан НИТХ дахь МАН-ын бүлгээс завсарлага авлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 10 сарын 30
Нийтийн тээврийн салбарынхны дунд зарласан болзолт уралдааны дүнг танилцууллаа