Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2016 2017 2018 2019 2020 2021 2022
  • Сэлбийн дэнжийн айлуудыг дулаанаар хангах дэд станц баригдаж эхэллээ
    2017 оны 11 сарын 01
    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд хийгдэж байгаа томоохон ажлын нэг бол “Сэлбэ” дэд төвд баригдах дулааны станц юм. Станцыг барьсанаар “7 буудал, Сэлбэ” гээд зуслангийн чиглэлийн зам дагуух гэр хороололд төвлөрсөн дулаан хангамж очих боломж бүрдэнэ. Энэхүү станцыг барих газар чөлөөлөлтийн ажил эрчимтэй хийгдсэний үр дүнд өнөөдөр “Сэлбэ дэд” станцын шав тавих ёслол боллоо. Уг ёслолд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Төслийн захирал, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Азийн хөгжлийн банкны Ерөнхий захирал М.Инду Бушан, АХБ-ны Монгол дахь суурын төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен болон холбогдох албаны хүмүүс, тухайн хэсгийн оршин суугчдын төлөөлөл оролцлоо.

    Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлэхдээ “Улаанбаатар төдийгүй Монгол улсын засгийн газар, иргэдийн толгойны өвчин бол агаарын бохирдол, утааны асуудал. Үүнийг шийдэх нэг гарц бол орон сууцаар хангах, төвлөрсөн дулаанд холбох ажил юм. Азийн хөгжлийн банк, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран “Сэлбэ” дэд станцыг барих ажлыг зоригтой эхлүүлж байгаад салбарын сайдын хувьд талархаж байна. Мөн иргэд маань ч дэмжиж, тун удахгүй энэ ажлын үр шимийг хүртэнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа томоохон төслийн нэг нь гэр хорооллын дэд бүтцийг хөгжүүлэх энэ төсөл. Төслийн үр дүнд ойрын хугацаанд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийг бий болгох ажлыг эрчимтэй хийж байгаа нь Улаанбаатар хотыг нэг төвтэй хотоос олон төвт хотруу шилжүүлэх бодит алхам юм. Сэлбэ дэд төв ашиглалтад орсноор энэ хавийн айл өрхүүдийг дулаанаар хангахаас гадна шинэ суурьшлын бүс бий болох онцлогтой. Мөн түүхий нүүрсний хэрэглээ жилдээ 15 мянган тонноор буурна. Энэ төсөл нь 320 сая ам.долларын өртөгтэй. Үүний 162 сая ам.долларыг Азийн хөгжлийн банк гаргаж байгаа. Нийслэлээс 60 сая орчмыг нь гаргана. Үлдсэн хэсгийг донор орнуудаас бий болгох юм” гэдгийг онцоллоо.

    Төслийн хүрээнд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр тусгасан. Тухайлбал Улаанбаатар хотыг 6 дэд төвтэй байхаар төлөвлөсний нэг нь Сэлбэ дэд төв юм. Төсөл хэрэгжиж байгаа нутаг дэвсгэрийг хотын шинэ дэд төв болгон хөгжүүлэх төлөвлөгөөг гаргахдаа хөгжлийн зорилго, зорилтыг тодорхойлон иж бүрэн судалгаа хийж бусад төсөл хөтөлбөрүүдтэй уялдуулан төлөвлөжээ.

    Сэлбэ дэд төвийн хүрээнд СБД-ийн 13, 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 15, 18, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр болох 158 га талбайд төлөвлөт хийгдсэн байна. 26.68 МВТ хүчин чадал бүхий олон улсын стандартад нийцсэн дулааны станц, дулааны шугамыг олон улсын нээлттэй тендерээр шалгаруулахад “Хүрд” ХХК болон БНХАУ-ын “Шиншианг Гонгшен бойлер” ХХК түншлэл шалгарсан аж. Уг дулааны станц болон инженерийн шугамын ажил хийгдсэнээр 6 мянга орчим өрхийн 25400 хүн төвлөрсөн дулаан хангамж бүхий сууцанд амьдрах боломж бүрдэх судалгааг Азийн хөгжлийн банк хийсэн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Зам тээврийн ослын улмаас 8 хүн гэмтжээ
    2017 оны 11 сарын 01
    2017 оны 10 дугаар сарын 31-ний Мягмар гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 347 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 235 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 8 хүн гэмтэж бэртсэний 2 нь бага насны хүүхэд байсан байна.
    Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 43 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа.
    Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 5 осол, мөргөлдөх хэлбэрээр 10 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 2 осол тус тус бүртгэгдсэн бөгөөд энэ өдөр зам тээврийн осол, хэргийн газрыг орхиж явсан 1 тохиолдол бүртгэгдсэнийг шуурхай эрэн сурвалжилж ажиллаж байна.
    Тухайлбал:
    1. ЧД-ийн нутаг Телевизийн зам 70-н давхарын замд амины T.Mark-2 маркийн автомашин нь явган зорчигч 10 настай А-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч А нь зам хөндлөн гарахдаа гарц гарамгүй газраар зорчиж байсан байна.
    Бага насны хүүхдүүд явж байгаа автомашины зай болон хурдыг баримжаалах чадвар муутай байдгийн дээр гэрлэн болон дуут дохионы утгыг тэр болгон ойлгодоггүй сэтгэл зүйн онцлогтой байдаг. Явж байгаа тээврийн хэрэгслийг тэр дороо л шууд зогсчих мэтээр хүүхдүүд ойлгодог.
    Иймд эцэг, эх, багш, сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалагч та хүүхэддээ замын хөдөлгөөнд сахилга, соёлтой оролцуулах хүмүүжлийг бий болгож, замын хөдөлгөөний наад захын мэдлэг, дадал олгож замын хөдөлгөөнд соёлтой оролцогч ирээдүйн иргэнийг төлөвшүүлэх, хүүхдийн зориулалтын хамгаалалтын суудал, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж хэвшихийг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.
  • Ахлагч Б.Гантулга гэнэтийн бүлэглэлийн халдлагыг зогсоожээ
    2017 оны 11 сарын 01
    Бүгд найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй UNMISS ажиллагааны VII ээлжийн мотобуудлагын батальоны захирагч, хурандаа Д.Энхбаатараас Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал даргатай Онцгой байдлын ерөнхий газрын хамт олонд талархал ирүүлжээ.

    UNMISS ажиллагааны VII ээлжийн мотобуудлагын батальонд Онцгой байдлын албанаас үүрэг гүйцэтгэж байгаа Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын усчин аврагч, ахлагч Б.Гантулга нь 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Бентью хот дахь Дотоодын дүрвэгсдийн хуаранд үүссэн гэнэтийн бүлэглэлийн халдлагыг хүч хэрэглэх дүрмийн дагуу шийдвэртэй арга хэмжээ авч НҮБ-ын мандатад заагдсан албан үүргээ үлгэр жишээчээр биелүүлсэн учир танай анги хамт олонд батальоны удирдлага, бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

    Цаашид Онцгой байдлын албаны хамт олон үргэлж манлайлагч нь байж, олон шилдгүүдийг эгнээнээсээ төрүүлнэ гэдэгт итгэл төгс байна” гэжээ.

  • Хүүхэд хүчирхийлсэн байж болзошгүй Б.Дашзэвэгийг цагдан хорьсон шүүхийн шийдвэртэй танилц
    2017 оны 11 сарын 01
    Хүүхэд хүчирхийлсэн байж болзошгүй Б.Дашзэвэгийг цагдан хорих шүүхийн шийдвэртэй танилц
  • Бага насын хүүхэд хүчиндэхийг завдсан олны танил эрхэм хэн бэ
    2017 оны 11 сарын 01
    Бага насны хүүхдийг хүчирхийлэхийг завдсан хэрэг гарсан. Тодруулбал өнгөрсөн баасан гарагт долоон настай охиныг 74 настай, олны танил Д гэгч этгээд хүчирхийлэхийг завдсан. Түүнийг Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс цагдан хорих
  • ХСИС-ийн захирлаар Ө.Энхтөр томилогджээ
    2017 оны 11 сарын 01
    ХСИС-ийн захирлаар Ө.Энхтөрийг томиллоо
  • Тусгай дуут дохиотой холбоотой 77 зөрчил илрүүлжээ
    2017 оны 11 сарын 01
    Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам”- ын
  • Цэргийн штабын офицер, ахлагч нарын сургалт болов
    2017 оны 11 сарын 01
    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас 2017 оныг “Хууль, тогтоомж-Сургалт сурталчилгааны жил” гэсэн зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа билээ. Уг зорилтын хүрээнд олон ажлуудыг төлөвлөн зохион байгуулж байгаа ба улирал бүр дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын офицер, ахлагч нартай хууль, эрх зүйн мэдлэг, бэлэн байдлыг дээшлүүлэх талаар сургалт явуулдаг. Энэ удаагийн сургалтыг “Цэргийн албаны тухай хууль зөрчсөн иргэн, байгууллагын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа” гэсэн сэдвээр нийслэлийн Прокурорын газартай хамтран зохион байгуулав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Д.Сумъяад хөдөлмөрийн баатар, Г.Одбаярт гавьяат тамирчин цол олгов
    2017 оны 11 сарын 01
    Д.Сумъяад хөдөлмөрийн баатар
  • Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалт
    2017 оны 11 сарын 01
    Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 8 дугаарсарын 31-ний өдрийн тогтоолоор батлагдсан нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд тухайн албан тушаалтны албан үүрэг гүйцэтгэх хугацаанд банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийнжагсаалтыг танилцуулж байна.
  • НОБГ: Дуудлага 10,2 хувиар буурсан байна
    2017 оны 11 сарын 01
    Нийслэлийн хэмжээнд 2017 оны 10 дугаар сард аюулт үзэгдэл, ослын 114 удаагийн дуудлагыг хүлээн авч, объектын гал түймрийн 93, аврах ажиллагааны 21 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 50 хүний амь бие, аж ахуйн нэгж байгууллага, төр, иргэний 1 тэрбум 178 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.

    Нийслэлийн Онцгой байдлын газраас 2017 оны 10 дугаар сард гарсан аюулт үзэгдэл, ослын дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10,2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

    Мөн Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд аюул осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг 37 удаа, 4283 айл, өрхийг хамруулан зохион байгуулж, иргэдэд аюулт үзэгдэл, осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх санамж сэрэмжлүүлэг материал 23632 ширхэгийг тарааж, 16245 иргэнд гамшиг ослоос урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгаа, яриа хийж зөвлөгөө өгч ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
  • Тамхи худалдаалах тусгай зөвшөөрлийг 50 аж ахуй нэгжид олгожээ
    2017 оны 11 сарын 01
    Баянзүрх дүүргийн Хүнс, Худалдаа үйлчилгээний хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй тамхи худалдаалах эрх бүхий иргэн, аж ахуй нэгж, байгууллагад хяналт шалгалт хийж байна. Хяналт, шалгалтыг Тамхины хяналтын тухай хууль, Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу дүүргийн Цагдаагийн хэлтэстэй хамтран зохион байгуулж байгаа билээ.

    Дашрамд мэдээлэхэд 2016 онд шинээр 100 иргэн, аж ахуйн нэгжид ‘’Тамхи’’ худалдаалах зөвшөөрөл олгосон байдаг. Харин 2017 онд энэ тоо нэг дахин буурч ‘’Тамхи’’ худалдаалах тусгай зөвшөөрөл шинээр олгох иргэн, аж ахуй нэгжийн тоог 50 хүртэл багасгасан байна. Мөн иргэд ‘’Тамхи’’-ны тусгай зөвшөөрлийн захирамжгарсан мэдээллийг Баянзүрх дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дэргэдэх мэдээллийн самбараас ил тод, түргэн шуурхай авах боломжтой хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
  • Улаанбаатар хотын өнөөгийн эсрэг, тэсрэг өнгө аясыг харуулсан “Зөрлөг” үзэсгэлэн нээлтээ хийлээ
    2017 оны 11 сарын 01
    Улаанбаатар хотын өнөөгийн эсрэг, тэсрэг өнгө аясыг харуулсан “Зөрлөг” үзэсгэлэн нээлтээ хийлээ
  • Бага насны охиныг хүчирхийлэхийг завдсан хэрэг дахин гарчээ
    2017 оны 11 сарын 01
    Бага насны хүүхдийг хүчирхийлэхийг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал өнгөрсөн баасан гарагт долоон настай охиныг 74 настай, олны танил Д гэгч этгээд хүчирхийлэхийг завдсан байна.

  • Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт өнөөдрөөс эхэлнэ
    2017 оны 11 сарын 01
    Ирэх сарын 1-нээс эхлэн гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэсэн цахилгааны шөнийн тарифыг 50-100 хувь хөнгөлнө хэмээн Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ /УБЦТС/ ТӨХК-иас мэдээллээ.


    Тодруулбал нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн хэрэглэсэн цахилгааны тарифыг 21.00 - 06.00 цагийн хооронд 100 хувь хөнгөлөх юм. Одоогийн байдлаар 50 болон 100 хувийн хөнгөлөлтөд хамрах 130 580 өрх байгаа аж. Үүнээс 128 509 нь 100 хувь, 2071 нь 50 хувийн хөнгөлөлтөд хамрах юм байна. Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг ирэх оны гуравдугаар сарын 31-нийг дуустал мөрдөнө.


    Мөн өвлийн улиралд 21 аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын бүс дэх хоёр тарифт тоолууртай өрхийн хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлөх юм. Улмаар хөдөө орон нутгийн хэрэглэгчдийн хувьд хөнгөлөлт тооцох цагуудад хэрэглээний хязгаар заагаагүй.


    Түүнчлэн УБЦТС ТӨХК-иас цахилгаан хэрэглэгчдийг 11 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө амжиж хуримтлагдсан өр төлбөрөө барагдуулахыг анхааруулав. Учир нь ”Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.5-д “Хэрэглэгч нь тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байна” гэж заасан байдаг.


    Мөн баталгаажсан тарифт электрон тоолуур, стандартын шаардлага хангасан, үйлдвэрийн гэрчилгээтэй цахилгаан халаагуур сонгож, гэр ахуйн цахилгааны аюулгүй байдлыг хангахыг мэргэжилтнүүд анхаарууллаа.
  • Өнөөдөр болох зарим үйл явдлууд
    2017 оны 11 сарын 01
    09:00 цагт: 500 нийгмийн ажилтан Гэр бүл, халамж, хөдөлмөр эрхлэлтийн тогтолцооны чиг хандлага болон дээрх салбаруудад тулгамдаж буй асуудлуудыг хамтдаа хэлэлцэнэ. Хаана: ОУ-ын Хүүхдийн Найрамдал цогцолборт
  • Явган шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн хононо
    2017 оны 11 сарын 01
    Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

    11-р сарын 1-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн хононо.
  • “Залуучууд судлал” эрдэм шинжилгээний хурал 12 дугаар сард болно
    2017 оны 10 сарын 31
    Монголын Залуучуудын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Залуучууд судлал” эрдэм шинжилгээний хурал ирэх 12 дугаар сарын 8-нд болно.
  • Жирэмсэн эмэгтэйчүүд томуугийн вакциныг үнэгүй хийж байна
    2017 оны 10 сарын 31
    Жирэмсэн эмэгтэйчүүд улирлын томуугийн эсрэг вакциныг өрх болон харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн төвдөө хандан үнэ төлбөргүй хийлгэх боломжто
  • Бусдыг амиа хорлоход хүргэх, хүчингийн гэмт хэрэг өсчээ
    2017 оны 10 сарын 31
    2017 оны эхний 10 сарын гэмт хэргийн статистик мэдээллийг гаргажээ. Улсын хэмжээнд 26657 гэмт хэрэг бүртгэгдэж өмнөх оны мөн үеийнхээс 15.5 хувиар өссөн үзүүлэлт гарсан гарч хүнд гэмт хэргийн тоо 4-5 дахин өссөн нь анхаарал татаж байна.
2016 2017 2018 2019 2020 2021 2022
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хиймэл оюун ухааны нөлөөгөөр компаниуд ажилчдаа цомхотгож байна
    8 цаг 8 мин
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
    8 цаг 31 мин
  • ИЗНН дүрмийн шинэчлэлээ хэлэлцэхээр хуралдаж байна
    10 цаг 3 мин
  • Цагаан ордны хамгаалалтын сул талыг илчилсэн тохиолдлууд
    10 цаг 11 мин
  • Цагаан ордны сэтгүүлчдийн оройн зоогийн үеэр буудлага гарчээ
    10 цаг 30 мин
  • "Сэлбэ дэд төв" төслийн асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг саатуулжээ
    11 цаг 22 мин
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
    12 цаг 45 мин
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
    13 цаг 24 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
    14 цаг 2 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    14 цаг 5 мин
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
    Уржигдар 18 цаг 26 мин
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    Уржигдар 14 цаг 31 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    Уржигдар 14 цаг 26 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    Уржигдар 14 цаг 23 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 14 цаг 20 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    Уржигдар 14 цаг 11 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    Уржигдар 11 цаг 03 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    2026-04-24
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    2026-04-24
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    2026-04-24
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
24 баримт
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК