-
2017 оны 8 сарын 15
“Нийслэлийн хүүхдийн зуслангийн хаалтын үйл ажиллагаа 2017” арга хэмжээг маргааш буюу 2017 оны наймдугаар сарын 16-ны өдөр нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээний гол зорилго нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зуслангуудын 2017 оны үйл ажиллагааг дүгнэх, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, шилдэг зуслан шалгаруулж олон нийтэд сурталчилан таниулахад оршино.
Энэ онд нийслэлийн Засаг даргын 2017 оны тавдугаар сарын 19-нд гаргасан “Хүүхдийн зуслангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжаар 20 хүүхдийн зуслан үйл ажиллагаа эхлүүлж зургаадугаар сарын 10-наас наймдугаар сарын 18-ны хооронд нийт 25432 хүүхэд амраасан байна гэж нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 15
“Хаан жимс” компанийн “ХУБА ХАЯА” цэвэр чацарганы охь аль хэдийнэ өөрийн гэсэн хэрэглэгчидтэй болсон билээ.
-
2017 оны 8 сарын 15
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргаж, замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг байгууллага, албан тушаалтнуудад даалгалаа. Тухайлбал,
Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөх амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилж, замын хөдөлгөөнд оролцуулна. Хэрэв автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш тоо /0, 2, 4, 6, 8/-гоор төгссөн бол 2017 оны 08 дугаар сарын 19, 26-ны Бямба гарагуудад, сондгой тоо /1, 3, 5, 7, 9/-гоор төгссөн автомашин 2017 оны 08 дугаар сарын 20, 27-ны Ням гарагуудад 08.00-20.00 цагийн хооронд зуны хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцоно. Харин авто зам засвар, хот тохижилт, шугам сүлжээ, зөөврийн ус хангамж, дипломат байгууллагын автомашин болон зочид төлөөлөгчдийн цуваа, нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын автобус, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай, дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулшгүй ажил, үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд энэхүү хязгаарлалт хамаарахгүй юм.
Ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчид гэмт хэрэг, хэв журмын зөрчил болон зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 09 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд “Сургууль орчмын эргүүл”-д ажиллах эцэг, эх, асран хамгаалагч, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад туслах ажилтан, олон нийтийн цагдаагийн ажилтан, эргүүлийн цагдааг томилон, явган хүний гарц, гарамтай хэсгүүд дээр ажиллуулах арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн албанд даалгасан байна. Мөн сурагчдын автобусанд үзлэг, шалгалт хийж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахыг даалгалаа.
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хийж байгаа замын засварын ажлыг чанартай түргэн шуурхай гүйцэтгэж, замын хөдөлгөөнд оролцогчдын хэвийн зорчих нөхцөл, боломжийг бүрдүүлэх болон орон сууц, гэр хорооллын доторх замын эвдрэл, гэмтлийг засварлаж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл, бололцоог бүрдүүлж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгасан байна.
Төвлөрсөн зах, худалдааны төвүүд рүү чиглэсэн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хичээлийн шинэ жилд зориулсан өргөтгөсөн худалдааг дүүрэг бүрт 5-аас дээш газарт зохион байгуулахыг мөн үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 15
Импортоор орж ирсэн буюу шинээр худалдан авсан тээврийн хэрэгсэл эзэмшигчид АТБӨЯХАТ, Агаарын бохирдын төлбөр, Авто зам ашигласны төлбөрөө төлөхийг анхааруулж байна. Мөн хуулийн хугацаандаа Албан татвар төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн албан татвар, төлбөрүүдийг ямар нэгэн торгуулгүй хураан авч байгаа бөгөөд татвар төлөгчид идэвхитэй хамрагдана уу. Тодорхой мэдээллийг 1800-1288, 70110705 дугаараас авах боломжтой гэж нийслэлийн Татварын газраас мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 15
Монгол Улсын хэмжээнд 2017 он гарсаар 07 дугаар сарын байдлаар нийт 2944 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 127 хүн амь насаа алдаж, 46 хүн гэмтэж бэртэн 530,9 мянган толгой мал хорогдож, 11,8 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан байна.
Тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоо, хохирлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад:
Эдгээрийн хор уршгийг арилгахад Онцгой байдлын албаны албан хаагчид болон орон нутгийн иргэд нийт 21450 хүн, 3579 автомашин ажиллаж, 733 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 13,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Засгийн газар, Онцгой байдлын алба болон орон нутгаас 8,5 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Өнгөрсөн онтой харьцуулахад улсын хэмжээнд аюулт үзэгдэл, осолд өртөж нас барсан хүний тоо 28-аар, гэмтэж бэртсэн хүний тоо 6-аар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Мөн аюулт үзэгдэл, осолд нас барсан хүний тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20-оор буюу 15,7 хувиар өссөн байгаа нь объектын түймэрт нас барсан хүний тоо 6-аар, усны осолд нас барсан хүний тоо 11-ээр, бичил уурхай, нурангины осолд нас барсан хүний тоо 4-өөр тус тус нэмэгдсэнтэй холбоотой байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 258-аар, аварсан эд хөрөнгө 0,6тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.
2017 оны эхний 7 сард ой, хээрийн түймэр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 34,9 хувиар, хүчтэй салхи шуурга 65,0 хувиар, шүлхий 92,9 хувиар, аянга 57,1 хувиар, бичил уурхай, нурангины осол 42,9 хувиар тус тус нэмэгдсэн нь нийт аюулт үзэгдэл, ослын тоо 3,4 хувиар өсөхөд нөлөөлсөн байна.
Мөн 2017 оны эхний 7 сард эрэн хайх, аврах ажиллагааны 254, тээврийн хэрэгслийн ослын 67, нийт 321 удаагийн дуудлагаар давхардсан тоогоор Онцгой байдлын албаны 2792 аврагч, 514 автомашин ажиллаж, 796 хүнд анхны тусламж үзүүлэн, 65 хүний амь насыг авран хамгаалаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 15
Өрхийн нийгэм, эдийн засгийн 2017 оны 2 дугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 926.4 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 52.0 (6.0%) мянган төгрөгөөр өслөө. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого өсөхөд хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 5.9 (7.9%) мянган төгрөгөөр буурсан хэдий ч цалин хөлсний орлого 23.3 (4.8%) мянган төгрөг, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 23.9 (14.9%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Нэг өрхийн сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) мөнгөн орлогын хэмжээ 2017 оны 2 дугаар улиралд 896.8 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 22.4 (2.6%) мянган төгрөгөөр өслөө. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2017 оны 2 дугаар улиралд 1.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 53.1 (5.6%) мянган төгрөгөөр өслөө. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага өсөхөд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 45.3 (6.4%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
-
2017 оны 8 сарын 15
Цэцэрлэгийн цахим бүртгэл 50 хувьтай байна
Түгээх
2017-08-15 14:48:39 - Нийслэл
tsetserleg
Цэцэрлэгийн цахим бүртгэлд өнөөдрийн байдлаар 19.454 хүүхэд буюу 50 хувь нь хамрагджээ. Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэдэд энэ сарын 10-ны өдрөөс эхлэн цэцэрлэг дээр нь нэгдсэн журмаар багш, ажилтнууд бүртгэх юм.
Харин элсэлт авах хүүхдийн тоо хэтэрсэн цэцэрлэгүүд дээр энэ сарын 25-ны өдөр 10:00 цагт санамсаргүй сонголтын аргаар онлайнаар элсэлтийг зохион байгуулах аж. Санамсаргүй сонголтын аргаар тухайн хүүхэд сонгогдсон, эс сонгогдсон талаарх мэдээллийг эцэг, эхчүүдийн бүртгүүлсэн гар утсанд мессежээр хариу илгээх юм. Эцэг, эхчүүд хүүхдээ элсэж орсон эсэхийг цэцэрлэг дээр нь очиж, лавлах шаардлагагүй бөгөөд цахим системээс харах боломжтой. Харин өмнөх хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдсан болон тухайн цэцэрлэг нь 3-5 насны хүүхдийг шинээр элсүүлэн авах бол бүртгэлийг энэ сарын 21-24-нийг хүртэл уламжлалт аргаар цэцэрлэг тус бүр дээр зохион байгуулахаар болсон байна.
-
2017 оны 8 сарын 15
Улсын хэмжээнд 2017 оны эхний 7 сард 41977 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд
42245 болж, өмнөх оны мөн үеэс амаржсан эх 3629 (8.0%)-өөр, амьд төрсөн
хүүхэд 3571 (7.8%)-ээр буурсан байна. Энэ оны 7 дугаар сард 6665 эх амаржиж,
6709 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 302 (4.7%)-оор, амьд төрсөн
хүүхэд 316 (4.9%)-гаар нэмэгдсэн байна.
-
2017 оны 8 сарын 15
Аврагчдын онолын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн баталсан удирдамжийн дагуу Эрэн хайх, аврах бүлгийн бүрэлдэхүүний дунд “Уснаас эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт сургалт, дадлагыг Тайшир сумын “Гэгээн нуур”-т амжилттай зохион явууллаа.
Уг сургалтаар уснаас аврах ажиллагаа явуулахад ашиглагдах багаж хэрэгслийг хэрэглэх заавар, таван метрийн гүний шумбалт, завь жолоодох болон иргэдийг тээвэрлэх зэрэг сургалт, дадлагыг эзэмшлээ.
Мөн газрын офицер бүрэлдэхүүн усны мандлын анхан шатны сэлэлтүүдийг сурах дадлагыг эзэмшив. Сургалтад Онцгой байдлын газрын нийт 20 гаруй алба хаагч хамрагдав.
Говь Алтай аймгийн хувьд томоохон гол, нуурт иргэд осолдох тохиолдол их байдаг тул уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг аврагчдын дунд тогтмол явуулах, тэдний ур чадварыг дээшлүүлэхэд сургалт, дадлагын зорилго оршиж байгаа юм.
Энэ жилийн хувьд тус аймагт дөрвөн иргэн санамсар, болгоомж алдсаны улмаас гол усанд осолдож аврагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 15
ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2017 оны эхний хагас жилд 7.6 их наяд төгрөг
болж, өмнөх оны мөн үеэс 380.9 (5.3%) тэрбум төгрөгөөр өслөө. Уг өсөлтөд
аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг 60.3 (2.5%) тэрбум төгрөгөөр
буурсан хэдий ч, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 234.5 (7.9%) тэрбум
төгрөг, бүтээгдэхүүний цэвэр татвар 160.6 (21.7%) тэрбум төгрөгөөр өссөн нь
голлон нөлөөлөв.
-
2017 оны 8 сарын 15
Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2017 оны 7-р сарын үр дүнг олон нийтэд танилцуулж байна.
Тус судалгаагаар өнгөрсөн 7-р сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1.00 болж суурь үе буюу 2013 оны 1-р сараас 0,28%-иар өслөө. Энэ нь өмнөх сараас 0,74 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2016 оны 7-р сарын үр дүнтэй харьцуулахад 1,16 хувиар буурсан байна. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:
Шинэ орон сууцны үнийн индекс 1,14 гарсан. Энэ нь өмнөх сараас 1,48 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 1,07 хувиар буурсан хэвээр байна.
Хуучин орон сууцны үнийн индекс 0,92. Суурь үеэс 8,23%-ийн бууралттай гарлаа. Харин өмнөх сараас 0,23 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 1,30 хувиар буурсан үзүүлэлт юм.
Үзүүлэлт
Ерөнхий
Шинэ о/с
Хуучин о/с
Индекс
1,00
1,14
0,92
Индексийн өөрчлөлт /суурь үе-2013.01/
0,28%
13,67%
-8,23%
Өмнөх сартай харьцуулахад
-0,74%
-1,48%
-0,23%
Оны эхэнтэй харьцуулахад
-0,65%
-1,60%
-0,54%
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад
-1,16%
-1,07%
-1,30%
ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4918 орон сууцны мэдээллийг хамрууллаа.
-
2017 оны 8 сарын 15
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2017 оны 7
дугаар сарын эцэст 37.5 мянга болж, 27.1 (72.3%) мянга нь бүртгэлтэй ажилгүй
иргэд, 10.4 (27.7%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.
Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 3.4 (11.3%) мянган хүнээр,
өмнөх сараас 2.0 (6.7%) мянган хүнээр буурч, 27.1 мянга болсны 14.3 (52.6%)
мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 7.9 (29.2%) мянга нь Улаанбаатарт, 5.7
(20.9%) мянга нь Төвийн бүсэд, 5.3 (19.7%) мянга нь Хангайн бүсэд, 5.0 (18.5%) мянга нь Баруун
бүсэд, 3.2 (11.7%) мянга нь Зүүн бүсэд ногдож байна.
-
2017 оны 8 сарын 15
Аравдугаар сарын 17 хүртэл 24 цагийн эргүүл ажиллана
2017-08-15 10:49:49
Нийслэлд байгалийн голомтот болон хүн, мал, амьтны гоц халдварт өвчний халдвар орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор алба хаагчид 24 цагаар шалган нэвтрүүлэх товчоодод байнгын үүрэг гүйцэтгэж байна.Нийслэлийн Засаг дарга захирамжийн хүрээнд энэ сарын 01-ний өдрөөс аравдугаар сарын 17-ны өдрүүдэд НОБГ, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Замын цагдаагийн албан хаагчид хамтран 24 цаг, гурван ээлжээр Сонгинохайрхан дүүргийн Эмээлт, Баруун турууны авто тээврийн Шалган нэвтрүүлэх товчоо, Налайх дүүргийн Тэрэлж, төмөр замын 4-р зөрлөгийн авто тээврийн шалган бүртгэх товчоо, Баянзүрх дүүргийн авто тээврийн шалган бүртгэх товчоо, Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүрний авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, Багахангай дүүргийн Замын цагдаагийн пост, Хал-Уул дүүргийн Яармаг, Нисэх, Био комбинатын шалган нэвтрүүлэх товчоодод байнгын үүрэг гүйцэтгэж ажиллаж байна.
-
2017 оны 8 сарын 15
Зүссэн тарвасыг хөргөгчинд 3 өдрөөс илүүгүй хугацаанд хадгална
-
2017 оны 8 сарын 15
НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохиролыг энэ сарын 20-ны өдөр “Боловсрол суваг” телевизээр 19:30 цагт шууд дамжуулна.
Энэ удаагийн тохиролд долдугаар сарын 01-31-ний хооронд хугацаанд худалдан авалт хийж, бүртгүүлсэн баримтууд хамрагдах бөгөөд сугалааны Супер сугалааны шагналын сан 400 сая төгрөг байна.
Иргэд өнгөрсөн сард худалдан авалт хийсэн баримтаа наймдугаар сарын 19-ний өдрийн 23.59 цагаас өмнө www.ebarimt.mn цахим хуудсанд бүртгүүлснээр сугалаанд хамрагдах боломжтой юм.
-
2017 оны 8 сарын 15
Төрийн соёрхолт, УГЗ, хөгжмийн зохиолч Б.Шаравын эмчилгээний зардалд хандив цуглуулах зорилгооор Монголын Рок, попын дуучид хандивын VIP үдэшлэгийг энэ сарын 26-нд 19.00 цагаас On’Off Production Concert Hall-д зохион байгуулахаар болжээ.
Тус хандивын үдэшлэгт Харанга, Хурд, Никитон, Камертон, A Sound, 3 Охин, Киви, МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Б.Алтанцэцэг, С.Наран, Б.Ангирмаа, Т.Дэлгэрмөрөн, Sally, Укa, Төгөлдөр хуурч Чинбаа, МУГЖ Д.Отгонбаяр /Гитарчин/, Гитарчин Өөжгий, Хийлч Дээгий, Төгөлдөр хуурч Ами, Монгол улсын Морин хуурын чуулга оролцох юм байна.
Үдэшлэг билетийн үнэ 150,000 төгрөгийн үнэтэй бөгөөд 9473-0028 утсаар захиалах боломжтой аж.
-
2017 оны 8 сарын 15
Өнөөдрөөс эхлэн Энхтайвны өргөн чөлөөний зарим уулзваруудаар зүүн гар тийш эргэхийг хязгаарлах зохион байгуулалт хэрэгжиж эхэлж байгаа билээ.
Үүнтэй холбоотойгоор дараах автозамуудын хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт орсон байгаа.
1. Бөмбөгөр худалдааны төвөөс урагш ”Чоймболын гудамж” эсрэг хөдөлгөөнтэй болсон,
2. 1 дүгээр сургуулийн гудамж ертөнцийн зүгээр урдаас хойшоо нэг чигийн хөдөлгөөнтэй болсон тул иргэд замын тэмдэг, тэмдэглэлийн дагуу хөдөлгөөндөө соёлтой оролцоорой.
-
2017 оны 8 сарын 15
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Намянжү хотын хооронд Найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой ирэх онд тохионо. Энэ хүрээнд Намянжү хотын зүгээс Улаанбаатар хотод “Намянжү Дасаны ой” байгуулах төсөл хэрэгжүүлэх гэж байна. Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, БНСУ-ын Намянжү хотын дарга И Сог Ү нар санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хотын дарга С.Батболд хэлсэн үгэндээ “Улаанбаатар, Намянжү хотуудын найрамдалт харилцаанд өнөөдөр түүхийн шинэ хуудсыг нээж, Монгол Улсыг цөлжилтөөс хамгаалах зорилгоор Улаанбаатар хотод “Намянжү Дасаны ой”-г тарьж ургуулах тухай санамж бичиг байгууллаа. Бид цаашдаа бүс нутгийнхаа хэмжээнд хамтдаа хөгжиж, нийгэм, эдийн засгийн олон салбарт эрх тэгш, харилцан ашигтай өргөн дэлгэр хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 15
Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг бууруулах зорилгоор Энхтайваны өргөн чөлөө, баруун 4 замаас зүүн 4 замын уулзвар хүртэлх авто замд зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээнд өөрчлөлт орох талаар өнөөдөр нийслэлийн Тээврийн газраас мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаагийн танилцуулснаар зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс буюу маргаашнаас эхлэн нийтийн тээврийн үйлчилгээний 7 чиглэлд өөрчлөлт орох юм байна. Үүнд:
Ч:7 “Нисэх-Төв номын сан-7 буудал-Зунжин”
Ч:28 “Сэлх-7 буудал-Цэцэг төв”
Ч:30б “Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-Цэцэг төв-МУБИС”
Ч:34 “Шархад-Сансар-Ард кино театр-ТЭЦ3”
Ч:53 “Яармаг-Цэцэг төв-МУБИС”
Ч:55 “Зайсан-Дэнжийн мянга-Зам гүүрийн авто бааз-Согоотын гудамж”
Ч:63 “Хан хиллс-Ривер гарден-Баянмонгол хороолол-Цэцэг төв-МУБИС”
Дээрх өөрчлөлтийн талаар болон нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 323176, 326352 дугаарын утсаар авах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 15
Эрчим хүчний салбарын хэмжээнд цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарьт ажил үргэлжилж байна. Өнөөдөр дараах газруудад цахилгаан хязгаарлана.