Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2037 2038 2039 2040 2041 2042 2043
  • Бөхчүүдэд допингийн эсрэг сургалт зохион байгуулна
    2017 оны 10 сарын 13
    Монголын үндэсний бөхийн холбооноос санаачлан бөхчүүдийн дунд допингийн мэдээлэл олгох, сөрөг талыг ойлгуулах сургалтыг зохион байгуулж эхэлжээ.
  • Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэж эхэллээ
    2017 оны 10 сарын 13
    Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг хэлэлцэж буй Улсын дээд шүүхийн хуралдаан түр завсарлаад
  • “Их хотын хямдрал” энэ сарын 22-29-ны өдрүүдэд болно
    2017 оны 10 сарын 13
    Нийслэл хот үүсч байгуулагдсаны 378 жилийн ойн баярыг угтан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, НЗД-ын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЗД-ын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, НЗД-ын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр нар “Зочин” уулзалтаараа нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа үйлчилгээний төвүүдийн удирдлагууд, төлөөлөлтэй уулзлаа.



    Нийслэлийн удирдлагууд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах, иргэдэд санхүүгийн бодит хэмнэлт болдог хямдралтай худалдаа үйлчилгээг өргөн хүрээнд зохион байгуулах арга хэмжээнд идэвхитэй оролцохыг уриалсан уриалгыг “Зочин” уулзалтад хүрэлцэн ирсэн худалдаа үйлчилгээний төвүүдийн удирдлага, төлөөлөлд гардуулан өглөө.



    Их хотын хямдрал нэгдсэн арга хэмжээний нээлтийн ажиллагааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 10 сарын 22-ны өдөр Улаанбаатар Их Дэлгүүрт хонх цохисноор эхлэх бөгөөд 10 сарын 29-ний өдрийг дуустал 7 хоногийн хугацаанд зохион байгуулагдана гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Турк Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2017 оны 10 сарын 13
    УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр өнөөдөр (2017.10.13) Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзав.

    Уулзалтаар хоёр орны эдийн засаг, батлан хамгаалах, иргэний нисэхийн салбарын хамтын ажиллагааны талаар хөндөн ярилцаж, санал солилцсон юм.

    Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр ноён Ахмет Язалыг Монголд ажиллах хугацаандаа хоёр орны уламжлалт, найрсаг хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд Монгол Улсад өрнөж буй улс төрийн үйл явцын талаар товч мэдээлэл өглөө.




    Тэрбээр “Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд ирэх долоо хоногийн Мягмар гараг гэхэд Засгийн газрын шинэ гишүүдээ томилох товтой байна. Дотоод улс төрийн нөхцөл байдал ямар байхаас үл хамаарч хоёр улсын харилцаа тогтвортой хөгжинө гэдгийг онцолмоор байна” гэв.

    Элчин сайд Ахмет Язал хариу хэлэхдээ “Бид нөхцөл байдлыг ажиглаж байна. Засгийн газарт хэн сайдаар томилогдохоос илүүтэй Монгол Улсын Засгийн газар түргэн хугацаанд байгуулагдахыг хүлээж байгаа. Өмнөх сайдуудтай ойр хамтран ажилладаг байсан. Шинээр томилогдох сайд нартай ч ойр хамтран ажиллана гэдэгтээ эргэлзэхгүй байна. Хоёр улсын хамтран хэрэгжүүлэх олон төсөл хөтөлбөрүүд бий. Энэ хүрээнд Засгийн газар хоорондын Эдийн засгийн хорооны хуралдааныг ойрын хугацаанд хуралдуулах нь чухал. Мөн энэ сарын 25-нд манай “Эксим” банкны техникийн төлөөлөгчид ирж олон жил яригдаж байгаа зээлийн асуудлаар холбогдох албаны хүмүүстэй уулзаж ярилцана. Түүнчлэн иргэний нисэхийн салбарын хамтын ажиллагаа чухал бөгөөд хоёр улсын хооронд өдөр бүр шууд нислэгтэй болох асуудлыг бидний зүгээс тавьж байна. Ашиг орлого гэхээсээ илүүтэй “Turkish Airlines”-ын нислэгийг нэмэгдүүлснээр дэлхийн жуулчдыг Монголд авчрах боломж бүрдэнэ гэж бид үзэж байгаа юм” хэмээлээ.

    Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хэлэхдээ “Аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд томоохон Ажлын хэсэг гаран ажиллаж байгаа. 120 сая хүн амтай Турк Улсын жуулчдын урсгалыг Монгол руу татах нь бидэнд чухал бөгөөд энэ чиглэлээр хамтран ажиллах байх. Үүнээс гадна хоёр улсын зэвсэгт хүчний хамтын ажиллагаанд бид сэтгэл хангалуун байдаг. Ирэх онд Турк Улсад цэргийн атташе томилохоор ажиллаж байна” хэмээн хариуллаа.

    Ноён Ахмет Язал хоёр улсын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь бидний зорилго хэмээгээд Турк Улсад цэргийн атташе ажиллуулах асуудалд бүх талын туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлэв.

    Дараа нь талууд бусад асуудлаар санал солилцсоноор уулзалт өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Нийт 5 машин хадаг, шашны эд хэрэглэлийг устгалд оруулж, цэвэрлэжээ
    2017 оны 10 сарын 13
    Нийслэлийн Байгаль орчны газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Монголын Бөөгийн нэгдсэн эвлэл хамтран “Хадгаа дээдэлье, байгалиа хамгаалъя” уриалга гарган ажилласан билээ.

    Энэхүү уриалгын хүрээнд Тарвалин хийдийн лам хуврагуудтай хамтран амралтын өдрүүдээр буюу 2017 оны 10 дугаар сарын 7,8 - ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 20, Сонгинохайрхан дүүргийн 24, 25 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хамрууллаа.Ногоон бүсийн ой, ургаа модонд хадаг уях, шашны зан үйлтэй холбоотой эдлэл хэрэгслийг их хэмжээгээр тавьж орхих зэрэг нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж модны ургалтыг зогсоож байна.

    Тус цэвэрлэгээнд нийслэлийн Байгаль орчны газрын албан хаагч, лам хуврагуудаас бүрдсэн 41 хүн оролцож, 3 хорооны 13 га орчим талбайгаас 5 портер хадаг шашны эд хэрэглэлийг хурдан устгалд оруулж цэвэрлэгээний ажлыг амжилттай зохион байгууллаа.

    Цаашид жижиг шашны зан үйл хийх, хадаг хэрэглэхтэй холбоотой орчныг бохирдуулах, мод ургамлыг гэмтээхгүй байхыг иргэд сүсэгтэн олонд анхааруулж байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.
  • Төрсөн ах нь дүүгээ хүчирхийлдэг байжээ
    2017 оны 10 сарын 13
    Арван гурван настай охин зочид буудалд учир бүтээлгээр нас
  • Нийслэл дэх реклам, сурталчилгааны самбаруудыг цэгцэлж байна
    2017 оны 10 сарын 13
    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар Цахим газар өмчлөлийн талаарх асуудлыг нийслэлийн Газрын албаны дарга
  • Дээд шүүхийн хуралдаан түр завсарлалаа
    2017 оны 10 сарын 13
    Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг хэлэлцэж буй Улсын дээд шүүхийн хуралдаанд түр завсарлаад байна. Хуралдааны эхэнд Г.Дэнзэнгийн өмгөөлөгч
  • Хуулийн салбарынхны хамтарсан өдөрлөг энэ сарын 16-нд болно
    2017 оны 10 сарын 13
    Нийслэлийн 378, Монголын Нотариатын байгууллага үүсэн байгуулагдсаны 92 жилийн ойн өдрийг
  • Шуурхай: Г.Дэнзэнг шүүх хуралдаанд оролцуулсангүй
    2017 оны 10 сарын 13
    Монгол Улсын Дээд шүүх өнөөдөр Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг хэлэлцэж байгаа билээ.
  • Улаанбаатар хотын гудамжид шилжүүлэн суулгасан шилмүүст модны ургалтын явцтай танилцлаа
    2017 оны 10 сарын 13
    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар
  • Шүүх хуралдаанд Г.Дэнзэнг оролцуулах эсэхийг хэлэлцэж байна
    2017 оны 10 сарын 13
    Монгол Улсын Дээд шүүх өнөөдөр Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг хэлэлцэж байгаа билээ
  • Өнөөдөр дэлхийн “Хөхний даруулгагүй өдөр”
    2017 оны 10 сарын 13
    Өнөөдөр “Хөхний даруулгагүй өдөр” тохиож байна. Жил бүрийн энэ өдрийг АНУ болон Английн охид, бүсгүйчүүд “Хөхний даруулгагүй өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд эл өдрийг хөхний хорт хавдрын эсрэг олон нийтэд чиглэсэн олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай.



    Хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн дунд элбэг тохиолддог өвчлөлд ордог. Олон улсын хавдар судлалын хүрээлэнгээс гаргасан судалгаагаар жил бүр 8.2 сая хүн хорт хавдраас үүдэн хорвоог орхидог байна. Үүний дотор хөхний хорт хавдар өвчлөлийн тоогоор хоёрдугаарт ордог ба энэ нь хорт хавдраар өвчлөгсдийн дөрөвний нэгийг бүрдүүлдэг гэсэн үг юм.



    Өнгөрсөн таван жилд нийт 6.3 сая эмэгтэйчүүд хөхний хорт хавдраар өвчилсөн байна. Мөн 2012 онд гэхэд 1.7 сая хүн уг өвчнөөр шинээр оношлогдсон гэжээ. 2008 оноос хойш хөхний хорт хавдраар өвчлөгсдийн тоо 20 хувиар, нас барсан хүмүүсийн тоо 14 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Иймд уг өвчний талаар олон нийтэд сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор 2009 оноос эхлэн энэ өдрийг “Хөхний даруулгагүй өдөр” буюу хөхний хорт хавдартай тэмцэх өдөр болгон тэмдэглэсээр ирсэн уламжлалтай билээ.



    Монголд дунджаар жил бүр 4500 гаруй хүн хорт хавдраар шинээр оношлуулж, бүртгэгдсэнээс 100 мянган эрэгтэйчүүд тутмын 273, мөн тооны эмэгтэйчүүдийн 204 нь хорт хавдраар өвчилжээ.
  • Шуурхай: Дээд шүүх Г.Дэнзэнгийн хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэв
    2017 оны 10 сарын 13
    Монгол Улсын Дээд шүүх өнөөдөр Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг хэлэлцэв. Шүүх хуралдаан эхлэнгүүт Г.Дэнзэнгийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням үйлчлүүлэгчийнхээ
  • Экспорт, импорт өсчээ
    2017 оны 10 сарын 13
    Монгол Улс энэ оны эхний есөн сард дэлхийн 150 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 7.7 тэрбум америк доллар хүрчээ. Үүнээс экспорт 4.6 тэрбум америк доллар, импорт 3.1 тэрбум америк доллар байна.

    Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.9 тэрбум америк доллар, үүнээс экспорт 1.3 тэрбум америк доллараар, импорт 682.8 сая америк доллараар тус тус өсчээ.

    Гадаад худалдааны тэнцэл 2016 оны эхний есөн сард 884.4 сая америк долларын ашигтай гарч байсан бол 2017 оны эхний есөн сард өмнөх оны мөн үеэс 567.7 сая америк доллараар нэмэгдэж, 1.5 тэрбум америк долларт хүрчээ.

    Экспорт өмнөх оны мөн үеэс 1.3 тэрбум америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний экспорт 1.2 тэрбум америк доллар, үүн дотор нүүрсний экспорт 1.2 тэрбум америк доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

    Импорт өмнөх оны мөн үеэс 682.8 сая америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 235.0 сая америк доллар, үүнээс дизелийн түлш 161.2 сая америк доллар, автобензин 44.8 сая америк доллараар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 136.8 сая америк доллараар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 135.0 сая америк доллараар, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн зүйлсийнх 82.8 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.
  • Оюутнууд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    2017 оны 10 сарын 13
    Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс “Цохилт” арга хэмжээний хүрээнд 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Чингис СООСЭ” олон улсын харилцааны сургуультай хамтран “Оюутан” эргүүл арга хэмжээг зохион байгуулж байна.
    Эргүүлийн үйл ажиллагаанд 60 оюутныг хамруулан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийж, Хууль сахиулах их сургуулийн сонсогчид, цагдаагийн алба хаагч нартай хамт гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй эмзэг цэгүүдэд эргүүлд ажиллуулж байгаа юм.
    Тус дүүргийн 22 дугаар хорооны 56 байгууллага, аж ахуй нэгжид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өгсөн албан мэдэгдлийн хүрээнд шалгалт хийж, 2 байгууллага аж ахуй нэгж гадна, дотор орчноо шинээр камержуулжээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг эмзэг цэг болох 7 газарт Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл холбоо технологийн төвтэй хамтран явуулын 7 камер байршуулан 24 цагийн хяналт тогтоон ажиллаж байна.
  • Зудын хор уршгийг арилгах стратеги боловсруулна
    2017 оны 10 сарын 13
    Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагчийн газрын дэмжлэгтэйгээр Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж буй “Эрт сэрэмжлүүлэг, эрт хариу арга хэмжээний төлөвлөлт” сэдэвт семинар хоёрдахь өдрөө үргэлжилж байна.

    Тус семинар нь нь 2017-2018 оны өвөлжилтөд гарч болзошгүй хүндрэлийг тодорхойлж, эрт сэрэмжлүүлэх, гарч болзошгүй хүндрэлийг бууруулж, бэлэн байдлаа хангахын тулд нэн шаардлагатай арга хэмжээ болон тусламжийг тодорхойлох, шуурхай зохион байгуулах, нөхцөл байдал хүндэрсэн үед үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг хангуулах, өмнөх жилүүдийн зудын хор уршгийг арилгасан туршлага дээр суурилан хор уршгийг арилгах стратеги боловсруулах зорилготой юм.
  • Шуурхай: Г.Дэнзэнгийн хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэх хүртэл шүүх хуралдааныг түр хойшлууллаа
    2017 оны 10 сарын 13
    Монгол Улсын Дээд шүүх өнөөдөр Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг хэлэлцэж байна. Шүүх хуралдаан өглөө 9 цагт эхэлсэн бөгөөд хуралдааны эхэнд Г.Дэнзэнгийн өмгөөлөгч Дэлгэрням үйлчлүүлэгчийнхээ шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байгаа хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд уншиж танилцуулав.



    Г.Дэнзэн хорих ангиас Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандаж шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох шүүх хурлыг нээлттэй олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулж өгөх хүсэлт гаргасан ч түүний хүсэлтэд хариу өгөөгүй учир хэргийг шударгаар шийдвэрлүүлэх боломж бүрдэхгүй байна хэмээн үзэж шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасан байна.



    Дэнзэнгийн хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэх хүртэл шүүх хуралдааныг түр хойшлууллаа.
  • Шуурхай: Г.Дэнзэн шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргалаа
    2017 оны 10 сарын 13
    Монгол Улсын Дээд шүүх өнөөдөр Г.Дэнзэн нартэр холбогдох хэргийг хэлэлцэж байна.
  • Өнөөдөр болох үйл явдлын тойм
    2017 оны 10 сарын 13
    ​

    09.00 цагт ШУТИС-д ”Буддизм ба Шинжлэх ухаан” эрдэм шинжилгээний бага болно.
2037 2038 2039 2040 2041 2042 2043
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ИЗНН дүрмийн шинэчлэлээ хэлэлцэхээр хуралдаж байна
    44 мин
  • Цагаан ордны хамгаалалтын сул талыг илчилсэн тохиолдлууд
    52 мин
  • Цагаан ордны сэтгүүлчдийн оройн зоогийн үеэр буудлага гарчээ
    1 цаг 12 мин
  • "Сэлбэ дэд төв" төслийн асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг саатуулжээ
    2 цаг 3 мин
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
    3 цаг 26 мин
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
    4 цаг 6 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
    4 цаг 43 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    4 цаг 47 мин
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
    20 цаг 16 мин
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    Өчигдөр 14 цаг 31 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    Өчигдөр 14 цаг 26 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    Өчигдөр 14 цаг 23 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 14 цаг 20 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    Өчигдөр 14 цаг 11 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 03 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 46 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    Уржигдар 16 цаг 07 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    Уржигдар 16 цаг 02 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    Уржигдар 15 цаг 52 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    Уржигдар 15 цаг 42 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
24 баримт
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК