-
2017 оны 7 сарын 30
Нийслэлийн хэмжээнд энэ жил цэцэрлэгт орж буй хоёр настнуудыг долоодугаар сарын 25-ны өдрөөс наймдугаар сарын 24 -ний өдрийн хооронд tsetserleg.ulaanbaatar.mn цахим сайтаар бүртгэж байгаа.
-
2017 оны 7 сарын 30
Нийслэл хотын хэмжээнд зам засварын болон бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна.
-
2017 оны 7 сарын 30
Өсвөрийн шатарчид багаараа тавдугаар байрт шалгарчээ
-
2017 оны 7 сарын 30
Ногоон бүс бүхий газруудад эргүүл хийж байна
-
2017 оны 7 сарын 30
Биенд хор хуримтлагдахад энэ нь арьсан дээр ил гарч эхэлдэг. Харамсалтай нь бид хүрээлэн буй орчин болон олон төрлийн бүтээгдэхүүнээр бие мах бодио хордуулдаг байна. Мөн олон төрлийн химийн бодис агуулагдсан гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг ба энэ нь бидий арьсыг эрүүлжүүлэхээс илүү хордуулдаг байна.
Хэрвээ та бие махбодио эрүүлжүүлэх юм бол таны арьс улам эрүүл сайхан болох болно. Хорт бодисыг арилгах хамгийн гайхалтай аргын нэг бол лимонтой ус юм. Энэхүү аргыг та 3 долоо хоногийн турш чандлан мөрдөх хэрэгтэй.
Лимоны ач тус:
#1 –Биеийн хүчил шүлтийг тэнцвэржүүлнэ
#2 – Ц витаминаар баялаг учир ханиад томуунаас сэргийлнэ. Чөлөөт радикалаас сэргийлж хөгшрөлтийг удаашруулна.
#3 – Хорт бодисыг гадагшлуулна
#4 – Элгийг сэргээнэ –
#5 – Бактерийн эсрэг
Өглөө босонгуутаа өлөн элгэн дээрээ том стакантай лимонтой ус ууж хэвш. Удахгүй та гайхалтай өөрчлөлтийг харах болно.
Хор гадагшлуулагч лимонтой ус хийх нь:
Найрлага:
1/2 лимон
2-4 аяга бүлээн ус
Соруул
Хийх арга:
Өглөө бүр 2-3 аяга усанд тал лимоныхоо шүүсийг шахаж хийнэ. Өглөө өлөн элгэн дээрээ уух хэрэгтэй. Ингээд өглөөний цайгаа уудаг шигээ л ууж болно. Харин нэг ч алгасалгүй 21 хоногийн турш уугаарай. Таны амьдралыг өөрчлөх болно шүү. 10 хоногийн дараагаас л үр дүн нь мэдэгдэнэ. Арьс тань илүү цэвэрхэн эрүүл болж нүдний эргэн тойрон дох хар зураас алга болно. Та улам эрч хүчтэй болж жингээ ч хассан байх болно. Амжилт хүсье!!!
Санамж:Лимон нь хүчил агуулсан тул шүдээ хамгаалахын тулд соруул ашиглаарай.
-
2017 оны 7 сарын 30
Солонгос улсын ДАНВОН эмнэлэгийн ЗҮРХ судас, ДОТОР, нуруу НУГАС, мэдрэлийн нарийн мэргэжлийн эмч нар 08 -р сарын 07,08-ны өдрүүдэд аймгийн Эрүүл мэндийн газрын байранд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийнэ.
Мөн зүрхний гажигтай хүүхдүүдэд хагалгаа хийх хөтөлбөрт хамруулна.
Аймгийн иргэд, хөдөлмөрчдийг үзлэг оношилгоонд идэвхтэй оролцохыг хүсье...,
-
2017 оны 7 сарын 30
Инфографик: Үер, усны аюулын үед юу хийх хэрэгтэй вэ
-
2017 оны 7 сарын 30
2017 оны 7 дугаар сарын 24-нөөс 31-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
/ Ойрын 2 хоногт төв, зүүн аймгуудын нутгаар бороо орох тул
гэнэтийн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарна уу /
Баруун аймгуудын нутгаар: 24,30-нд зарим газраар, 26,29-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд Хангайн уулсаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус өдөртөө 18-23 градус, Их нуурууд болон Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 25-30 градус дулаан байна. 25,30-нд нутгийн хойд хагаст сэрүүснэ.
Төвийн аймгуудын нутгаар: 24-25нд ихэнх нутгаар бороо, 26-нд нутгийн зүүн хэсгээр, 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-30-нд зарим газраар түр зуурын бороо бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 24-26-нд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар шөнөдөө 3-8 градус өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус өдөртөө 22-27 градус дулаан байна. Бусад хугацаанд Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус өдөртөө 28-33 градус хүрч хална. 30-нд Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар сэрүүснэ.
Зүүн аймгуудын нутгаар: 24-25нд ихэнх нутгаар бороо, 27-28-нутгийн хойд хэсгээр, 26,29-30нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 25-26-нд сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 градус өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 24-29 градус дулаан байна. Бусад хугацаанд нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 12-17 градус өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус өдөртөө 29-34 градус хүрч хална.
Говийн аймгуудын нутгаар: 24-нд нутгийн хойд хэсгээр, 25,29-30нд зарим газраар, 26-нд нутгийн зүүн хэсгээр, 28-нд нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 14-19 градус өдөртөө 26-31 градус,бусад нутгаар шөнөдөө 18-23 градус өдөртөө 30-35 градус хүрч хална.
-
2017 оны 7 сарын 30
Эмэгтэй хүн гэдэг эсрэг хүйстнийхээ хувьд төдийгүй өөрсдийнхөө хувьд ч үргэлж нууцлаг зүйл байсаар ирсэн. Эмэгтэйчүүдийг эр хүнээс ялгаруулж байдаг, өөрийн гэсэн өвөрмөц талтай байлгадаг маш олон зүйл байдаг. Эмэгтэй хүнийг судалж, ажиглаж ирсэн олон жилийн судалгааны дараагаар нийт хүн төрөлхтөнд нийтлэг зүйл илүү олон эсвэл бага байгааг тогтоосон. Шинжлэх ухаанаар батлагдсан батлагдаагүй дараах баримтууд эмэгтэй хүнийг илүү сайн ойлгоход тань тусалж ч магадгүй эсвэл үгүй ч байж болох юм.
1. Эмэгтэйчүүдийн зүрх илүү хурдан цохилдог /минутанд 78 удаа/
Зүрхний цохилтын тоо ерөнхийдөө биеийн хэмжээнээс хамаардаг. Дундаж эмэгтэй хүний бие дундаж эр хүнийхээс жижигхэн бөгөөд тэдний зүрх эрчүүдийнхээс илүү хурдан цохилдог. 2. Эмэгтэйчүүд ихэнхдээ эрчүүдээс хоёр дахин олон удаа нүдээ анивчдаг
2. Эмэгтэйчүүд ихэнхдээ эрчүүдээс хоёр дахин олон удаа нүдээ анивчдаг
Үүнийг ерөнхийдөө эмэгтэй хүний биед эстроген даавар илүү байдгаар тайлбарладаг.
3. Эмэгтэйчүүд илүү үнэрч
Энэ нь тэдний үнэрлэх мэдрэмж сайндаа биш. Эмэгтэйчүүд эрчүүдээс үнэрүүдийг илүү сайн ялгаж, онцгой үнэрийг зөвөөр тодорхойлж чаддаг.
4. Мөн тэд илүү сайн сонсдог
Эрчүүд сонсоход тархины зөвхөн зүүн талыг ашигладаг бол эмэгтэйчүүд тархиныхаа хоёр талыг ашигладаг.
5. Эмэгтэйчүүд хурдан согтдог
Эмэгтэйчүүд эр хүнтэй адил хэмжээгээр согтууруулах ундаа ууж чадна. Гэхдээ тэдний цусан дахь согтууруулах ундааны хэмжээ эрчүүдийнхээс их болдог. Тийм ч учраас эмэгтэйчүүд хурдан согтдог төдийгүй эрчүүдээс илүү архинд донтож, илүү их шартдаг. Өөрөөр хэлбэл бүсгүйчүүдэд архи зохидоггүй.
6. Эмэгтэйчүүд эрчүүдээс өндөр насалдаг
Үүнийг организм дахь эстроген, тестостерон гэх мэт даавруудын үзүүлэлт, бодисын солилцоо, бага насандаа нас барах магадлал, орчиндоо дасан зохицох чадвар зэрэг олон ялгаатай хүчин зүйлээр тайлбарлаж болдог. Гэхдээ тэд урт насалдаг гэдгээрээ эрчүүдээс илүү эрүүл гэсэн үг биш юм. Энэ нь зөвхөн эмэгтэйчүүд эр хүнийг нас барахад хүргэдэг нөхцлүүдийг орхиж чаддаг гэдгээр тайлбарлагдана.
7. Эмэгтэйчүүд өдөрт 20,000 үгээр ярьдаг бол дундаж эр хүн энэ тооноос 13,000 үгээр цөөн үг хэрэглэдэг
Тиймээ, эмэгтэйчүүд үнэхээр чалчаа.
8. Эмэгтэй хүн жилдээ 30-64 удаа уйлдаг
Шалтгаан нь аанай л нөгөө даавар. Эр хүн жил 6-17 удаа уйлж байхад эмэгтэй хүн ингэж их уйлдаг нь тэдний бие дэх пролактик даавар эрчүүдийнхээс 60%-иар илүү байдагтай холбоотой.
9. Хөгжилтэй баримт:
Дундаж эмэгтэй хүн амьдралынхаа туршид 2-3 кг орчим уруулын будаг иддэг
10. Анхны компьютерын программист Ada Lovelace /1815 -1852/ гэдэг эмэгтэй хүн байсан
11. Оюуны чадавхийн хамгийн өндөр амжилтуудыг эмэгтэй хүмүүс тогтоосон байдаг
12. Эмэгтэйчүүдэд яагаад чөлөөт цаг хомс байдаг вэ? Хариулт нь энэ Эмэгтэйчүүд дунджаар амьдралынхаа 120 цагийг толинд харах, 4 жил гаруйн хугацааг сарын тэмдэг ирэх, ойролцоогоор 1 жилийн хугацааг юу өмсөхөө шийдэхэд зарцуулдаг байна.
13. Эмэгтэйчүүд хувцаслах үедээ эхлээд цамцаа дараа өмдөө өмсдөг. Харин эрчүүд эсрэгээрээ
14. Эмэгтэйчүүд сексээс шоколадыг илүүд үздэг Эмэгтэйчүүдийн 70% нь секс хийхээс шоколад идэх нь дээр гэж боддог. Эрэгтэй хүн бие махбодийн таашаал авч илүү жаргадаг байхад эмэгтэйчүүдэд дотно байдлын үеийн сэтгэл хөдлөл илүү чухал байдаг. Тэгэхээр шоколад тэр сэтгэл ханамжийг өгч чаддаг учраас эмэгтэйчүүд шоколаданд дурладаг байна.
15. Эмэгтэйчүүдийн ердөө 30% нь бэлгийн харилцааны үед дур ханадаг Бие физиологийн өвөрмөц шинж, бэлгийн боловсролын хомс байдал, туршлагагүй хамтрагч, буруу байрлал гээд олон шалтгаан бий. Асуудлыг шийдэхийн тулд хамтрагчтайгаа ярилцахаас илүүтэй хуурмаг дур ханамжийг үзүүлдэг нь эмэгтэйчүүд шоколаданд дурладаг бас нэгэн шалтгаан байж болох юм.
16. Эмэгтэй хүн бүрд өөрийнх нь биеийн дор хаяж нэг зүйл таалагддаггүй. Тэр нь ихэвчлэн биеийн жин эсвэл хөхний хэмжээ байдаг
17. Өндөр өсгий алим шиг өгзгөнд нөлөө үзүүлдэг
18. “Эмэгтэй хүний оюун санаа эрчүүдийнхээс илүү тунгалаг байдаг. Тэд оюун санаагаа ихэнх тохиолдолд өөрчилж чаддаг.” – Oliver Herford Хэдий энэ нь шинжлэх ухаанаар батлагдаагүй ч ухаалаг эр хүн энэ үгийг хэлсэн юм шүү.
19. “Эмэгтэй хүн бүр уйлах хүртлээ буруутай байдаг ч уйлмагцаа түүний зөв болдог.” – Sam Slick 20. “Эмэгтэй хүн ойлгогдох гэж биш хайрлагдах гэж бий болсон.” – Oscar Wilde
-
2017 оны 7 сарын 29
Нийслэлийн Тээврийн газраас долоо, наймдугаар саруудад нийслэл хотын нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй их багтаамжийн автобуснуудын утаанд хэмжилт, шалгалтыг хийж байна.
-
2017 оны 7 сарын 29
ТҮЙМЭР МАНАЖ БАЙСАН ИРГЭДИЙГ ЭРГЭХЭЭР ЯВААД ОСОЛД ОРЖЭЭ
-
2017 оны 7 сарын 29
Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Дуганы горхи” буюу сумын төвөөс хойд зүгт 25 км-т гарсан ойн түймрийг өчигдөр бүрэн унтрааж, багийн Засаг даргад хүлээлгэн өгчээ.
-
2017 оны 7 сарын 29
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Гүнцэнгэлэг багийн “Хүүхдийн-Овоо” гэдэг газар шүлхий өвчин гарчээ.
-
2017 оны 7 сарын 29
СЕХ: Намууд сонгуулийн зардлын тайлангаа ирэх сарын 10-наас өмнө ирүүлэх үүрэгтэй
-
2017 оны 7 сарын 29
Германы шүдний эмч нар иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээ хийж байна
-
2017 оны 7 сарын 29
Дуу цахилгаантай усархаг бороо орох тул гэнэтийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
-
2017 оны 7 сарын 28
Арвайхээр хотод Д.Цэрэнтогтох аваргын хөшөө сүндэрлэв
-
2017 оны 7 сарын 28
Энэ сарын 27-ны өдөр буюу өчигдөр Нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нүүрсний бичил уурхайгаас хоёр хүн нас барсан байдалтай олджээ.
-
2017 оны 7 сарын 28
Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол өнөөдөр болов. Уг ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн элч төлөөлөгчдийг томилон илгээсэн юм.
-
2017 оны 7 сарын 28
Усчин аврагчид болон шүхэрчин аврагчдын бэлтгэл бэлэн байдлыг хангах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор ОБЕГ-ын харьяа, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит Аврах тусгай ангийн аврагчид Архангай аймгийн Өгий нуурт уснаас болон агаараас эрэн хайх, аврах ажиллагааны бэлтгэл сургуулилтыг хийж байна.