-
2017 оны 7 сарын 28
“Вирүст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр”-ийг дэлхий нийтээрээ жил бүрийн 7 дугаар сарын 28-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. Тус өдрийг ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр ЭМЯ, Хууль зүй, дотоод хэргийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг хамтран “Вирүст хепатитын тархалтыг зогсооё” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Өнөөдөр НЭМҮТ, ТТАХНЭ хамтран Тусгаар тогтнолын талбайд иргэдэд үнэ төлбөргүй дотор ЭХО, хоол боловсруулах эрхтэн, элэгний В,С вирүсийн хурдавчилсан оношилгоо, ясны сийрэгжилт тодорхойлох, шүдний нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийн, зөвлөгөө өгөх, амин үзүүлэлт үзэх, биеийн жингийн индекс тодорхойлох, зөв хооллолтын зөвлөгөө өгөх зэрэг өвчлөхөөс урьдчилан сэргийлэх үзлэгийг 500 гаруй иргэдэд хийлээ.
Элэгний өвчлөл Монголд: Манай улсад хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл нийт өвчлөлийн2-р байртордог.
Манай орон 100 000 хүн амд ноогдох элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд нэгдүгээр байранд байгаа нь дэлхийн дунджаас 8 дахин их буйг илтгэдэг. Сүүлийн арван жилд элэгний хорт хавдрын нас баралт тасралтгүй нэмэгдэж байгаа бөгөөд жилийн нийт нас баралтын 15%-ийг элэгний өвчлөл дангаараа эзэлж байна. Түүнчлэн 2016 онд бүртгэгдсэн элэгний хорт хавдар нийт хорт хавдрын 39.1 хувийг эзэлдэг.
Одоогийнбайдлаар манай улсад нийт 400 мянган хүн вирүсийн халдвартай. Үүнээс
- В вирүс -80.000 хүн
- В,Д вирүс – 120.000 хүн
- С вирүс -200.000 хүн байна.
Элэгний хорт хавдар, хатуурлын нас баралтыг эрс бууруулах, элэгний С вирүсийн голомтыг 2020 он гэхэд устгаж, халдварын тархалтыг таслан зогсоох, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлэх зорилт дэвшүүлсэн.
-
2017 оны 7 сарын 28
Онцгой байдлын ерөнхий газраас гал унтраах болон аврах ажиллагааны тусгай зориулалтын Volkswagen загварын автомашиныг нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр хүлээлгэн өглөө.
Тус автомашин нь Австри Улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд усны зарцуулалтыг эрс багасгасан CAFS системээр тоноглогдсон байна. Уг CAFS систем нь даралт хөөсөөр унтраах систем төдийгүй олон улсын стандартад нийцсэн гал унтраах тоног төхөөрөмж юм.
Үүнээс гадна тус автомашин нь гал унтраах үйл ажиллагаанд хэрэглэгдэх 57 нэр төрлийн 100 гаруй тусгай тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр тоноглогдсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 7 сарын 28
Улаанбаатар хотын хэмжээнд долдугаар сарын 27-ны өдрийн 05:00 цагаас 07-р сарын 28-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 1634 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 86, зөрчлийн 1275, согтуугийн 331, зам тээврийн ослын 273, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 49-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг Орхон голын гүүр орчим Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд суух эрэгтэй 17 настай Б усанд орж байгаад живж амь насаа алдсан.
-Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Тосонцэнгэл сумын чиглэлд явсан УАЗ-469 автомашин онхолдож явсан жолооч Баянзүрх дүүргийн 24 хороонд суух эрэгтэй 29 настай У нь нас барсан байна гэх мэдээллийг 07-р сарын 27-нд авч шалгаж байна.
-Өвөрхангай аймгийн Хархорин сумын Онгоц-Ухаа багаас гурван км зайд “Тоyota Vista” автомашин “Мустанг-5” улсын дугааргүй мотоцикольтой мөргөлдөж, жолооч тус сумын харъят эрэгтэй 37 настай А нь нас барсан байна.
-Баянзүрх дүүргийн 12-р хорооны “Жанжины ... тоотод нэгнийгээ алчихлаа” гэсэн мэдээллийг энэ сарын 27-нд авч шалгахад Сонгинохайрхан дүүргийн 26-р хороонд суух эрэгтэй 34 настай Е-г Баянзүрх дүүргийн 12-р хороонд суух эрэгтэй 38 настай Б нь согтуурсан үедээ зодож амь насыг нь хохироожээ. Уг хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах баривчлан баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж шалгаж байна.
-“ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт халуун тогоонд түлэгдсэн хүүхэд хүргэгдэн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг шалгахад Сүхбаатар дүүргийн 12-р хороо хороонд суух эрэгтэй хоёр настай Г нь долдугаар сарын 27-ны 18:30 цагийн үед буцалж байсан тогоотой шөлөнд унаж хүндээр түлэгдэн тус эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгааг хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.
-
2017 оны 7 сарын 28
”Сайн Номуун хийд”-д бумбын их тахилга болж байна
-
2017 оны 7 сарын 28
Өнөөдөр Вирүст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр. Манай улс 2011 оноос эхлэн албан ёсоор энэ өдрийг ДЭМБ-ын бүсийн бодлого чиглэлтэй уялдуулан жил бүр тэмдэглэж ирсэн ба энэ жил “Хепатитыг таслан зогсооё” уриан дор тэмдэглэж байна.
Энэ өдөр эрүүл мэндийн салбарынхан вирүст хепатит, түүний хүндрэлийн талаарх иргэдийн ойлголт, мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэхэд хүн бүрийн анхаарлыг хандуулах,өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдлыг таниулах, өвчний хяналт, илрүүлэлт, эмчилгээ, сэргийлэлтийгуламболовсронгуй болгох, В вирүст хепатитын вакцины хамралтыг нэмэгдүүлэх, дэлхий дахины вирүст хепатиттай тэмцэх, сэргийлэх талааравч хэрэгжүүлж байгаахариу арга хэмжээг авах чиглэлээр хийгдэж буй бүхий л үйл ажиллагааг эрчимжүүлэн, дэмжихийг уриалж ажилладаг.
Хепатит нь вирүсээр үүсгэгддэг элэгний үрэвсэлт өвчин бөгөөд А, В, С, D, Е вирүс зонхилон өвчлөлийг үүсгэдэг. Өвчний явц, үр дагавар, дэгдэлт үүсгэх шинж чанараараа дээрх 5 вирүс өөр хоорондоо ялгаатай байдаг. Манай оронд B, C вирүсийн халдвар өндөр тархсан байдаг ба хепатит В вирүсийн тархалт 8-12 хувь, хепатит С вирүсийн халдварын тархалт 11-15 хувь байна. Архаг С вирүст хепатиттай хүмүүсийн 97-98 хувьд нь С вирүсийн 1b генотип тодорхойлогддог тухай судлаачид тогтоосон байна. Уг хэв шинжийн вирүсийн халдвар нь архаг хэлбэрт илүүтэйгээр шилжиж вирүсийн эсрэг эмчилгээнд тэсвэртэй болохыг тэмдэглэжээ.
Монгол улс нь вирүст хепатитийн өвчлөл, нас баралт өндөртэй улс орны нэг юм. Мөн элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлж буй улс орнуудын тоонд орж байна.
Тиймээс Монгол Улсын Засгийн газраас хепатитын вирүсийнн халдвар, түүнээс шалтгаалсан элэгний хатуурал, хорт хавдрын нас баралтыг эрс бууруулан, элэгний С вирүсийн шинэ халдварын тархалтыг таслан зогсоох зорилго бүхий “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна.
Тус хөтөлбөр хэрэгжсэнээр хепатитын В, С вирүсийн халдвар илрүүлэх, вирүсийн идэвхжил тодорхойлох шинжилгээ хийх, вирүсийн эсрэг эмийг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр авах боломжийг олгосон нь хүн амд эмчилгээ, оношилгоог хүртээмжтэй хүргэхэд ихээхэн хувь нэмэр болж байгаа юм.
Иймд та бүхэн хепатитын В, С вирүсийнилрүүлэг шинжилгээндээ идэвхтэй хамрагдан, энэхүү аюулт өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар мэдлэгээ дээшлүүлэн, өөртөө зөв дадал хэвшлийг бий болгож, өөрийн эрүүл мэнддээ анхаарал хандуулахыг уриалж байна.
-
2017 оны 7 сарын 28
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны “Ар матах-Уул” гэдэг газар гарсан түймрийг өчигдрийн 11:30 цагт бүрэн унтраажээ.
Гал түймэртэй тэмцэх газрын дарга, Онцгой байдлын хурандаа С.Залуухүүгээр ахлуулсан ажлын хэсэг түймэр унтраасан алба хаагчдыг Улаанбаатар хотод авчрах зорилгоор Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми-171Е загварын нисдэг тэргийг ашигласан байна.
Одоогийн байдлаар Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Дуганы горхи”, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Эрээн дэв”, мөн Түнхэл тосгоны “Тайлч” гэдэг газар түймэртэй байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
2017 оны 7 сарын 28
”60 тэрбумын хэрэг”-ийг илрүүлэхийн төлөө бид цаашид ч тэмцэнэ
-
2017 оны 7 сарын 28
Засгийн газраас баталсан “Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу БСШУСЯ-наас “Хүүхдэд зориулсан уран бүтээлийн XI уралдаан зохион байгуулахаар болжээ.
Уралдаан уран сайхны кино, телевизийн олон ангит кино болон драмын жүжгийн, хөгжимт жүжгийн зохиол гэсэн дөрвөн төрлөөр явагдана.
Энэхүү уралдаан нь орчин үеийн хүүхдийн нас сэтгэхүй, гоо зүйн онцлогт тохирсон тайз дэлгэцийн бүтээл туурвих, эх дэлхийгээ хайрлах ухамсартай, ёс суртахуунтай иргэнийг төлөвшүүлэх зорилготой юм.
-
2017 оны 7 сарын 28
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд энэ сарын 25-ны өдөр хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж гамшгийн хэмжээний нөхцөл байдал үүсээд байгаа.
-
2017 оны 7 сарын 28
Усанд орж байгаад живж амь алджээ
-
2017 оны 7 сарын 28
Жембори уулзалтад НМХГ-ын улсын байцаагчид хяналт тавьж ажиллаж байна
-
2017 оны 7 сарын 28
Засгийн газрын тогтоолтой ”Хангарьд-2017” төвийн бүсийн хурдан морины уралдаан, баяр наадам Багануур дүүрэгт эхэллээ.
-
2017 оны 7 сарын 28
Өрөөсгөл хүр эрвээхэйн эмэгчин нь биеэр том, цагаан шаргалдуу өнгөтэй, дээд далавчин дээрээ хар, шар бараан өнгүүд хосолсон долгиотсон хөндлөн зураастай. Эрэгчин эрвээхэй жижигхэн, шаргалдуу бор шаргал өнгөтэй, урд далавчин дээрэй олон өнгөөс бүрэлдсэн бараан хөндлөн судлуудтай. 8-р сарын дунд үеэс үй олноороо нисэн эвцэлдээнд орж 8-р сарын сүүлч 9-р сарын эхээр өндөгөө хад асга, байшин, гэрийн хана, туурга зэрэг нөмөр газар шахан тэндээ өвөлжинө.
-
2017 оны 7 сарын 28
Европын Холбоо Монгол Улсад Дипломат төлөөлөгчийн газар байгуулах шийдвэрийг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр албан ёсоор гаргав. Ингэснээр Европын Холбоо дэлхийн 140 оронд дипломат төлөөлөлтэй болох юм.
Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер уг шийдвэрт гарын үсэг зурсныхаа дараа хэлсэн үгэндээ “Хятад, Оросын дунд орших стратегийн байршилтай, бидний чухал түнш, ардчилсан Монгол Улсад бүрэн хэмжээний Дипломат төлөөлөгчийн газар байгуулах амлалтаа Европын Холбоо биелүүлж байна. Би Монгол Улсад анх 1998, сүүлд 2016 онд, нийтдээ 3 удаа айлчилсан. Энэ орны хийсэн дэвшил, хүрсэн амжилтад баяр хүргэхээс өөр аргагүй, Европын Холбоо энд байнгын төлөөлөлтэй байх ёстой” гэж дурджээ.
Европын Холбооны Гадаад бодлого, Аюулгүй байдлын Дээд төлөөлөгч Ф.Могерини “Монгол Улс геостратегийн онцгой байрлалтай тул ээдрээтэй харилцаа бүхий тус бүс нутагт чухал үүрэгтэй. Манай Байнгын төлөөлөгчийн газар нь Монгол Улстай харилцаагаа бэхжүүлэх, ард түмнийг дэмжихэд чиглэсэн Европын Холбооны хөрөнгө оруулалт болно. Европын Холбооны зүгээс Монгол Улстай байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг ойрын үед хүчин төгөлдөр болгоно. Энэ нь хоёр талын харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгч байгаагийн илрэл юм” хэмээн мэдэгдэв.
Монгол Улсад Дипломат төлөөлөгчийн газар байгуулах тухай тус шийдвэр нь Европын Холбоо, Монгол Улсын хоёр талын харилцаанд гарсан томоохон дэвшил бөгөөд Улаанбаатарт Европын Холбооны бүрэн хэмжээний Төлөөлөгчийн газар байгуулснаар талууд улс төрийн яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг урагшлуулж, түншлэлийн харилцааг цаашид бэхжүүлэх боломжийг нэмэгдүүлэх юм.
-
2017 оны 7 сарын 28
10.00 цагт ХӨСҮТ-д ”Вируст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан иргэдэд үнэ төлбөргүй үзлэг шинжилгээ хийнэ.
11.00 цагт Тусгаар тогтнолын талбайд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг иргэдэд дотор ЭХО, элэгний В, С вирүсийн түргэвчилсэн оношилгоо хийнэ.
11.00 цагт Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар эмнэлэгт ”Вируст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан “Иргэд үйлчлүүлэгч нарт зориулсан өдөрлөг” зохион байгуулна.
11.00 цагт ”Хааны эрэлд-2017” олон улсын цэргийн сургуулийн ”Хэвлэлийн өдөр” арга хэмжээ Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болно.
11.00 цагт Үндэсний мэдээллийн төвд МАХН-аас 60 тэрбумын асуудлаар мэдээлэл хийнэ.
13.00 цагт Улаанбаатар чуулгын байранд ”Олон улсын хүүхдийн урлагийн наадам” болно.
20.00 цагт Ази Номхон Далайн 31 дэх Жемборигийн нээлт “Найрамдал” цогцолборт болно.
-
2017 оны 7 сарын 28
Жил бүрийн 7-р сарын 28-ны өдөр “Вируст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд Монгол улс 7 дахь удаагаа энэ өдрийг “Хепатитийг таслан зогсооё” уриан дор тэмдэглэх гэж байна.
Энэ удаа Дэлхийн эрүүл мэндийн чуулганаар баталсан “Вируст хепатитын дэлхийн стратеги 2016-2021”-ийн хепатитийн вирусын халдварын тархалтыг таслан зогсоох зорилтыг дэлхий нийтэд хүргэн, улс орнуудын засгийн газрын анхаарлыг татах, шийдвэр гаргагчид, иргэд, оролцогч талуудын хүчин чармайлтыг нэгтгэх чиглэлээр арга хэмжээг зохион байгуулах юм.
Монгол Улсын Засгийн газраас элэгний вирусын халдвар, түүнээс шалтгаалсан элэгний хатуурал, хорт хавдрын нас баралтыг эрс бууруулан, элэгний С вирусын шинэ халдварын тархалтыг таслан зогсоох зорилго бүхий “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхлээд байна.
Энэ хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирусын халдвараас сэргийлэх, өөрсдийнхөө эрсдэлт зан үйлийг өөрчлөх талаар иргэдийн мэдлэг, хандлагыг өөрчлөх, эрүүл амьдрах дадлыг хэвшүүлэх, түүнчлэн уг вирусын халдварыг илрүүлэх илрүүлэг шинжилгээнд хамруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэхэд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын түншлэлийг хөгжүүлэх, вируст хепатитийн чиглэлээр эрдэм шинжилгээ судалгааны ажлыг өргөжүүлэх зэрэг олон ажил хийхээр төлөвлөсөн.
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа 40-65 насны иргэдийн илрүүлэг шинжилгээнд зорилтот насны нийт хамрагдвал зохих хүн амын 40 орчим хувь буюу 230 гаруй мянган хүнийг хамруулаад байна.
Элэгний В, С вирусын халдвар илрүүлэх, вирус тоолох шинжилгээ хийх, элэгний вирусын эсрэг эмийг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр авах боломжийг олгосон нь хүн амд эмчилгээ оношилгоог хүртээмжтэй хүргэхэд ихээхэн хувь нэмэр болж байгаа юм.
Иргэд ялангуяа залуучууд хепатитийн вирусын халдвараас өөрсдийгөө сэргийлэх талаар мэдлэгээ дээшлүүлэн, зөв дадал хэвшлийг бий болгож, эрүүл мэндийнхээ төлөө хариуцлага хүлээдэг байх нь уг өвчнийг таслан зогсооход ихээхэн хувь нэмэр болно.
Энэхүү аюулт өвчнөөс сэргийлэх, өвчлөл, эндэгдлийг бууруулахад өвчлөл, эндэгдлийг эрс бууруулахад иргэд, эрүүл мэндийн болон бусад салбарын хамтын ажиллагаа, хүчин чармайлт чухал юм.
-
2017 оны 7 сарын 28
Зөрчлийн тухай хууль батлагдан 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн зарим зүйл заалтыг уг хуулиар зүйлчлэн арга хэмжээ тооцохоор болсон.
Иймд эрхэм жолооч танд Зөрчлийн тухай хуулийн зурагт тайлбарыг ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвөөс боловсруулан хүргэж байна.
-
2017 оны 7 сарын 28
Өнөөдөр буюу долоодугаар сарын 27-ны пүрэв гарагт нэг дүүрэгт цахилгаан хязгаарлана. Иймд хэрэглэгчид засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2017 оны 7 сарын 28
Ойрын өдрүүдэд өдөртөө ихэнх нутгаар хална
-
2017 оны 7 сарын 27
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн зуншлагын байдал, мал өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангахтай холбогдуулан аймгуудын Засаг дарга, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга нартай өнөөдөр цахим хурлыг хийж үүрэг даалгавар өглөө.