Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2056 2057 2058 2059 2060 2061 2062
  • БНХАУ-ын зургаан иргэн хууль бусаар ургамал түүжээ
    2017 оны 9 сарын 27
    Нийслэлийн прокурорын газраас Нийслэл, дүүргийн хэмжээнд 2016 он, 2017 оны эхний хагас жилийн байдлаар Эрүүгийн хуулийн 212 дугаар зүйл ”Байгалийн ургамлын тухай хууль тогтоомж зөрчих”, Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйл ”Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, үйлдэгдэж буй шалтгаан нөхцөлийг судалжээ.

    Судалгаанд хамрагдсан хугацаанд дээрх зүйл ангиар шалгагдсан найман хэрэг байгаа нь нийт хяналт тавьсан 27854 хэргийн 0.03 хувийг эзэлж, үүнээс 3 хэргийг хэрэгсэхгүй болгон, 1 хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, 15 хүнд холбогдох 3 хэргийг шүүхэд шилжүүлэн, 87.5 хувийг шийдвэрлэсэн байна. Эдгээр хэргүүдэд нийт 36 хүнийг холбогдуулан шалгасны 83 хувь нь эрэгтэй, 17 хувь нь эмэгтэйчүүд байсан бөгөөд гадаад улсын иргэн 6 байгаа нь бүгд БНХАУ-ын иргэд байжээ. Энэ төрлийн гэмт хэрэгт ихэвчлэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс холбогдон шалгагдсан байна.

    Судалгааны дүнгээс үзэхэд, иргэд, тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, төрийн захиргааны байгууллага, алба хаагч нарын хувьд Монгол Улсын ховор ургамлын жагсаалтанд багтсан Хуш модны самрын үр, чөмөг зэргийг бэлтгэх, худалдах, худалдан авах, хадгалах, тээвэрлэх үйл ажиллагаанд холбогдох хууль, журмыг нэг мөр дагаж мөрддөггүй, хяналтаа бүрэн тавьдаггүй, нөгөөтэйгүүр эрх зүйн орчин хангалттай сайн бүрдээгүй байгаа нь дээрх гэмт хэрэг гарахад нөлөөлж буй шалтгаан нөхцөл болж байна.

    Судалгааны мөрөөр Байгалийн ургамал түүж бэлтгэх, тээвэрлэх, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг гадаад улсад гаргах зөвшөөрөл олгох талаар тусгай журам боловсруулах шаардлагатай байгаа талаар БОАЖЯ-нд санал хүргүүлэх, энэ төрлийн гэмт хэрэгт дагнан мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг Мөрдөн шалгах байгууллагын мөрдөгч, хяналт тавьдаг прокуроруудыг мэргэшүүлэх чиглэлээр сургалтанд хамруулах талаар Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалтын төвд тус тус санал хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

    Эх сурвалж: УЕПГ
  • ABU-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга илтгэл тавина
    2017 оны 9 сарын 27
    “Television development trends” буюу “Олон Нийтийн Хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын хурал маргааш буюу есдүгээр сарын 27-нд Corporate hotel-д 09:00-13:00 цагт болох гэж байна. Энэхүү хурлын үеэр Монголын олон нийтийн телевизийн чиг хандлага цаашдын хөгжлийн гарц болон дэлхийн телевизийн салбарт тулгамдаад буй асуудлуудын тухай хэлэлцэнэ. Уг хурлын үеэр нийт 240 гаруй гадаадын төлөөлөгчид болон элчин сайдууд оролцох юм.
    Хүндтэй зочдын дунд Ази-Номхон далайн орны өргөн нэвтрүүлгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Доктор ноён Жавад Моттаги байгаа бөгөөд “Олон нийтийн хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын хурлын үеэр оролцож илтгэл тавина.

  • Монголд телевиз байгуулагдаж, анхны эфирээ цацлаа
    2017 оны 9 сарын 27
    1924.10.01 “Ардын эрх” сониныг гаргаж эхлэв. Долоо хоногт нэг удаа хэвлэгдэж байсан сонинд тэр үеийн боловсролтой сэхээтнүүд олон талт агуулга, сэдэв бүхий ухуулан таниулах, таниулан мэдүүлэх чилэлээр нийтлэл бичдэг байжээ. Сонины анхны эрхлэгчээр Ц.Дамбадорж ажиллаж байв.

    1926.09.26 МАХН-ын V Их хурал хуралдав. 181 төлөөлөгч оролцсон уг хурлаар БНМАУ-ын эдийн засаг, соёлын талаар намаас тавих зорилтыг тодорхойлсон.

    1934.09.28 МАХН-ын IX их хурал хуралдав. Хурлаар Үндэсний соёл, боловсролыг дээшлүүлж, хөгжүүлэх шийдвэр гаргажээ.

    1935.10.01 МҮЭ-ийн III их хурал хуралдаж, Кино зургийн үйлдвэр байгуулах шийдвэр гаргажээ.

    1957.10.01 БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны хавсарсан тогтоолоор Монголын цахилгаан мэдээний газрыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх тусгай газар болгон, товчилсон нэрийг МОНЦАМЭ байхаар тогтов. Үүний өмнө МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 68 тоот тогтоолоор “Цахилгаан мэдээ байгуулах бэлтгэл ажлын тухай” тогтоол гарч, улмаар 1957 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “Үнэн” сонины дэргэд Монголын цахилгаан мэдээний газрыг шинээр сэргээн, бие даалган байгуулах шийдвэр гарч, даргаар нь Ж.Зундуйг томилж байжээ.

    1967.09.27 Улаанбаатар хотод телевизийн төв нээх ёслол болов. Монголд телевиз байгуулагдаж, анхны эфирээ цацсан өдөр.

    1978.09.28 БНМАУ-ын Батлан хамгаалахын сайдаар Ж.Авхиа томилогдов.

    1980.10.01 Монголын пионерийн удирдагчдын улсын анхдугаар чуулган болов

    1980.10.01 МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны тогтоолоор Монгол, Хятадын хил судлах ажлын хэсэг байгуулагдав.

    2000.10.01 Орон нутгийн сонгууль болж, МАХН ялалт байгуулав.
  • Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана
    2017 оны 9 сарын 27
    Өнөөдөр буюу 2017 оны есдүгээр сарын 27-ны лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
  • Сонгинохайрхан дүүргийн шинэ замын ажил 35 хувьтай байна
    2017 оны 9 сарын 26
    Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр баригдаж байгаа Сонгинохайрхан дүүргийн 30
  • Налайх дүүргийн малчдын анхдугаар зөвлөгөөн боллоо
    2017 оны 9 сарын 26
    Дүүргийн ИТХ, ЗДТГ, ХХҮХ, Цагдаагийн хэлтсээс хамтран Налайх дүүргийн Малчдын анхдугаар зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.
    Зөвлөгөөнд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Засаг даргын орлогч С.Тунгалаг, Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн дарга П.Энхбаяр, Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг, Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатар болон холбогдох албаны хүмүүс оролцож Засгийн газар, нийслэл болон дүүргээс хөдөө аж ахуйн талаар авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр, Налайх дүүрэгт 2017 онд хийгдсэн бүтээн байгуулалтын ажил зэрэг холбогдох чиглэлээр мэдээлэл хүргэсэн юм.
    Зөвлөгөөнд дүүргийн 7 хорооны 270 гаруй малчид хамрагдсан бөгөөд тулгамдсан асуудлаа хэлэлцэн, цаашид дүүргийн зүгээс авч хэрэгжүүлэх бодлого шийдвэрт санал бодлоо илэрхийлж зөвлөлдлөө.
    Налайх дүүрэг өнгөрсөн 2016 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 55804 толгой мал тоолуулжээ.
    Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт хүнс, хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр томоохон хэд хэдэн заалт тусгагдсан. Тухайлбал эрчимжсэн мал аж ахуй, мах сүүний чиглэлийн мал үржүүлэх хөдөө аж ахуйн фермерүүдийг байгуулах иргэдийн оролцоог дэмжиж ажиллах, малыг эрүүлжүүлэх, ашиг шим, үүлдрийг сайжруулах, малын гаралтай бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих зэрэг зорилт төлөвлөгдсөн.
    Дүүргийн 5, 6 дугаар хороо нь Городок тосгон, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газар хамаардаг бөгөөд УТХГН-ын нэрээр дүүрэгт мэдэлгүй, нэг өглөө сэрээд харахад л аялал жуулчлалын том том хашаа татаж малын бэлчээр нутаг хомсдон, газар нутаг хавчигддаг, хадлан тэжээл бэлтгэх боломж тааруу, цагаан идээний борлуулалт муу зэргийн хүндрэл бэрхшээл байгаа ч хамтын хүчээр асуудлыг ярилцаж зөвлөлдөж байгаа нь сайшаалтай хэрэг гэдгийг малчид хэлж байна.
    Зөвлөгөөнөөр малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд бүлэг болгон цагдаа, холбогдох байгууллагатай хамтран ажиллах сүлжээ бий болгох, залуу сайн малчны туршлага судлахаас гадна зарим малчид хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж дүүргийн ИТХ болон Засаг даргын нэрэмжит шагналаар шагнагдлаа. Мөн энэ үеэр дүүргийн аж ахуйн нэгж үйлдвэрлэгч, малчдын төлөөлөл бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гаргаж иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчиллээ гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
  • 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ
    2017 оны 9 сарын 26
    Монголын хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 30 хувьцаат компанийн 198 мянга 303 ширхэг хувьцаа арилжжээ.
  • Зориг сангаас ”Орон нутгийн эмэгтэйчүүдийг чадавхжуулах хөтөлбөр” зарлалаа
    2017 оны 9 сарын 26
    Орон нутагт ажиллаж, амьдарч буй өөрийгөө хөгжүүлэх, манлайллын чадвараа дээшлүүлэх чин хүсэлтэй 22-30 насны эмэгтэйчүүдийг Зориг сан ОРОН НУТГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ ХӨТӨЛБӨР -төө урьж байна. Хөтөлбөрийг Канад сангийн орон нутгийн санаачилга хөтөлбөрөөс санхүүжилж байгаа болно.

    Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид манлайлал, харилцаа, хэлэлцээр хийх, хэвлэл мэдээлэлтэй харилцах, цагийн менежмэнт зэрэг чадварт суралцахаас гадна хүний эрх, жендерийн тэгш байдал, төслийн менежмэнт, байгаль орчны талаар ойлголтоо нэмэгдүүлэх боломжтой.

    Тавигдах шаардлага:

    22-30 настай байх
    Орон нутагтаа тогтмол ажиллаж амьдардаг байх
    Өөрийгөө хөгжүүлж, шинийг суралцах хүсэл эрмэлзлэлтэй байх
    Хөтөлбөрт 2 долоо хоногийн турш хамрагдах боломжтой байх
    Шаардлагыг хангаж буй оролцогчид өргөдлийн маягтыг онлайнаар https://form.jotform.me/zorigfoundation/rwcp2017 хаягаар бөглөх бөгөөд 2017 оны 10 сарын 8-ны өдрийн 00:00 цаг (Улаанбаатарын цагаар) хүртэл хүлээн авна.

    Шалгаруулалтын хуваарь:

    Урьдчилсан шатанд тэнцсэн оролцогчидтой холбогдох: 2017.10.11
    Утсаар ярилцлага авах: 2017.10.12-13 Хөтөлбөр 2017 оны 10-р сарын 23-наас 11 сарын 3-ний хооронд Улаанбаатар хотод 2 долоо хоногийн туршид явагдана.
    Энэ хугацаанд Улаанбаатар хотод байрлах зочид буудал, хоол болон замын зардлыг хөтөлбөрийг хэрэгжүүлэгч бүрэн хариуцна. Жич: Томилолтын зардал орохгүй болно.

    Хөтөлбөрийн лавлах утас: 315444
  • Саун, массаж нэрээр биеэ үнэлж байсан найман иргэнийг илрүүлжээ
    2017 оны 9 сарын 26
    Нийслэлийн цагдаагийн газраас Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн дагуу гудамж, талбайд
  • Ченжүүд ногоогоо нэг дахин нугалж хэрэглэгчдэд худалддаг
    2017 оны 9 сарын 26
    Найр наадмын хөл татарч, намрын ажил ундарч буй энэ өдрүүдэд бид Монгол Улсын эрт ургацын төмсний зах зээлийг тодорхойлдог
  • Онц шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байхыг анхаарууллаа
    2017 оны 9 сарын 26
    Ус цаг уур орчны хүрээлэнгээс 25-27-нд ихэнх нутгаар хүйтэрч, тариалангийн бүс нутгаар шөнөдөө -1-6 хэм хүрч цочир хүйтрэх төлөвтэй тул тариа ногоо цасанд дарагдах, хөлдөх, зам даваа хаагдах, хальтиргаа гулгаа үүсэх зэрэг мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд хүндрэл учирч болзошгүй байгааг онцгойлон анхааруулж байна.
    Иймд иргэд, жолооч нар орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо замын зорчих хэсэг гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв сонгож аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохоос гадна тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих, дулаан хувцас, шатахууны нөөцөө сайтар бэлтгэх, Ус цаг уур орчны хүрээлэнгээс өгч буй цаг агаарын мэдээнд анхаарах, онцын шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байхыг Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс зөвлөж байна.
  • Х.Батсүрэн НҮБ-ын тусгай илтгэгчийг хүлээн авч уулзав
    2017 оны 9 сарын 26
    Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэн НҮБ-ын Эрүүл, аюулгүй, цэвэр, тогтвортой орчинд амьдрах эрхийн асуудал хариуцсан тусгай илтгэгч ноён Жонн Кнокс тэргүүтэй төлөөлөгчдийг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч уулзлаа.
  • Гэрлийн шон дээр хууль бус зар наасан иргэдэд хариуцлага тооцов
    2017 оны 9 сарын 26
    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн цагдаагийн газартай хамтран автозам, замын байгууламжийн дагуух гэрлийн шон, түүний хамгаалалтын бүрээс дээр массаж болон бусад үйлчилгээний талаарх сурталчилгааны зарыг шөнийн цагаар байнга нааж байгаа иргэдийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлээр хамтран ажиллаж байна.

    Энэ талаар УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр, Хот тохижилтын газрын орлогч дарга С.Батбаатар, нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад З.Золбаяр нар мэдээлэл өглөө.

    Иргэд, аж ахуйян нэгжүүд нийтийн эзэмжлийн гудамж талбайн зөвшөөрөлгүйгээр суртчилгаа байршуулж, наах болсон. Энэ нь хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлөж байна. Түүгээр барахгүй гэмт хэргийн чанартай зарлалын хуудас тавигдах болсон байгаа. УБЗАА-аас өдөр бүр зарлалын хуудсыг хуулж авч байна. Мөн нийслэлийн Цагдаагийн газарт зарлалын хуудас нааж буй хүмүүсийн талаар мэдээлэл өгч, хамтран ажиллах компанит ажлыг өрнүүлээд байна хэмээн УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр хэллээ.

    Нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад З.Золбаяр “Нийслэлийн цагдаагийн газраас энэ сарын 6-ны өдрөөс эхлэн гудамж талбайд байрлуулсан зар дээрх нийт 59 утасны дугаарын эзэмшигчийг олж тогтоон 16 иргэнийг судалгаанд авч дахин ийм зөрчил гаргахгүй байх талаар холбогдох хуулийн талаар зөвлөгөө өгч баталгаа гаргуулан биеэ үнэлж болзошгүй 5 иргэнийг материалжуулан эрүүгийн цагдаагийн тасагт шилжүүлэн, 8 иргэнийг Монгол улсын Садар самуунтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.18 дах хэсэгт зааснаар тус бүр 50,000 нийт 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгосон” хэмээв.

    Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажилладаг Хот тохижилтын газар болон цэвэрлэгээ үйлчилгээний бусад байгууллагууд өглөө бүр тогтмол 200-300 зарыг хуулж байгаа юм. Дээрх арга хэмжээний хүрээнд дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүд “Массаж зар”, “Саун массаж” зэрэг хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг хариуцсан нутаг дэвсгэртээ зохион байгуулсаар байгаа аж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • “eDES” цахим системийг нийслэлийн үйлчилгээнд нэвтрүүллээ
    2017 оны 9 сарын 26
    Нийслэлийн удирдлагууд төрийн үйлчилгээг ард иргэдэд түргэн шуурхай, хүнд сурталгүй хүргэх зорилт тавин ажиллаж байна. Иргэд, аж ахуйн нэгж байгууллага ямарваа нэг төрийн үйлчилгээ авахдаа иргэний үнэмлэх, эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, аж ахуйн нэгжийн гэрчилгээ зэрэг баталгаатай, албан ёсны бичиг баримтаа авчирсан ч дахин нотариатаар баталгаажуулахыг шаардах зэргээр хүндрэл учирдаг. Үүнтэй холбоотой гомдол ч иргэдээс ихээр ирдэг юм. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд иргэдэд учирдаг энэ хүндрэл, чирэгдлийг арилгах захирамж гаргасан билээ. Тодруулбал, Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудаар үйлчлүүлэх иргэн, хуулийн этгээд иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээ болон холбогдох бусад албан бичгийг эх хувиар нь авчирсан тохиолдолд хуулбарыг нотариатаар баталгаажуулахыг шаардах явдлыг таслан зогсоохыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллага, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагуудад тус тус үүрэг болгосон юм.

    Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас “eDES” цахим системийг Нийслэлийн үйлчилгээнд нэвтрүүлж эхэллээ. Уг систем цахим үнэмлэх уншигчаар дамжуулан иргэний бүртгэлийн мэдээлэл, хуулийн этгээдийн мэдээлэл болон эд хөрөнгийн бүртгэлийн мэдээллийг эх, нотлох баримттай нь тулган шалгах боломжтой болсон бөгөөд иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах, хөрөнгө мөнгө, цаг хугацаа хэмнэх боломж бүрдэж байгаа юм гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.
  • Сэрэмжлүүлэг: Орон нутгийн замд ослын улмаас хоёр хүн амиа алджээ
    2017 оны 9 сарын 26
    Орон нутгийн замд өчигдөр зам тээврийн ослын улмаас хоёр хүн амиа алджээ.
  • П.Алтанцэцэгийн Сүүтэй дөрөөг уншигчид мялаав
    2017 оны 9 сарын 26
    МҮОНТ-ийн Нийгэм соёлын албаны сэтгүүлч Пэрэнлэйн Алтанцэцэг “Сүүтэй дөрөө” номынхоо нээлтийг өнөөдөр хийлээ.
    Түүний номын нээлтэнд тус албаны редактор Ж.Эрдэнэцогт, ивээн тэтгэгчээр оролцсон Хэнтий аймгийн Батноров сумын харьяат, аймгийн аварга малчин О.Төрмөрбаатар гэргий Н.Нямсүрэнгийн хамт оролцсон юм.
    Харин зочдоор ах дүүс нь ажлын хамт олон саатжээ.
    П.Алтанцэцэг өмнө нь “Борог өвсний шивнээ”, “Бүүвэй цагаан саран”, “Сэтгэл зүрхний бичлэг” зэрэг номыг бичээд байсан бол энэ удаагийнхаа МҮОНТ-ийн 50 жилийн ойд зориулж бүтээсэн байна.
    Номны редактороор МҮОНР-ийн захирал, зохиолч, яруу найрагч Б.Баярсайхан, хэвлэлийн дизайнаар Д.Өлзийхутагт ажиллажээ.

  • Гэрэлт цамхагийн гэгээн аялгуу
    2017 оны 9 сарын 26
    Зурагтай радио буюу МҮОНРТ тэртээ 1967 онд сүндэрлэсэн түүхтэй. Тэгвэл телевизийн дүрсний ард ажилладаг хамгийн чухал баг болох “Дуу хөгжим чимэгллийн алба” билээ. Хагас зуун жилийн түүхийг дүрсэнд, радио эффирт буулгана гэдэг ховорхон аз завшаан хийгээд өндөр хариуцлага. МҮОНРТ-ийн Алтан үеийн уран бүтээлчид болон та бидний чихэнд хоногшисон бүтээлүүд хэрхэн бүтсэн түүхийг та бүхэн МҮОНРТ-ийн “Гэрэлт цамхагийн гэгээн аялгуу “нэвтрүүлгээс хүлээн авч үзээрэй.
    http://www.mnb.mn/i/123311
  • Иргэдийн шүүхэд итгэх итгэл өсчээ
    2017 оны 9 сарын 26
    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Шүүхэд итгэх иргэдийн итгэл” санал асуулгын судалгааны дүнг өнөөдөр танилцууллаа.
  • Б.Батбаяр Энэтхэгт сургалт удирдаж байна
    2017 оны 9 сарын 26
    Энэтхэг улсын бөхийн холбооны урилгаар Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын
  • ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал БНУУ-д айлчилж байна
    2017 оны 9 сарын 26
    ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал энэ сарын 25-28-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Унгар Улсын Гамшгийн
2056 2057 2058 2059 2060 2061 2062
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
    10 цаг 8 мин
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    14 цаг 3 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    14 цаг 8 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    14 цаг 10 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    14 цаг 14 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    14 цаг 23 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    17 цаг 31 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 46 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    Уржигдар 16 цаг 07 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    Уржигдар 16 цаг 02 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    Уржигдар 15 цаг 52 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    Уржигдар 15 цаг 42 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    Уржигдар 15 цаг 15 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    Уржигдар 14 цаг 48 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    Уржигдар 14 цаг 10 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    Уржигдар 13 цаг 54 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    Уржигдар 13 цаг 29 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    Уржигдар 13 цаг 25 мин
  • Африкийн хамгийн том нисэх онгоцны буудлыг Этиоп улсад 12.5 тэрбум доллараар барьж байна
    Уржигдар 12 цаг 44 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
    Уржигдар 12 цаг 37 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК