Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2107 2108 2109 2110 2111 2112 2113
  • Анхаар: Ойрын хоногуудад ихэнх нутгаар усархаг бороо орно
    2017 оны 8 сарын 07
    Ойрын хоногуудад ихэнх нутгаар усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
  • “Их хүрээ хийд”-ийн хамба лам З.Санждорж цагдаагийн байгууллагад хандана
    2017 оны 8 сарын 07
    Даншиг наадам эхлэхийн өмнөх өдөр буюу энэ сарын 4-ний өдөр “Их хүрээ хийд”-ийн хамба лам З.Санждорж зодуулсан
  • Өнөөдрийн байдлаар 5 газар түймэртэй байна
    2017 оны 8 сарын 07
    Улсын хэмжээнд 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод 17 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 59 суманд 162 удаа, нийт 179 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 56000,8 га ой, 115907 га хээр, нийт 171907,8 га талбай түймэрт өртсөн байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 64.2 хувиар өссөн, шатлагад өртсөн ойн талбай 82,3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

    Дээрх 179 удаагийн гал түймрийг унтраахад /давхардсан тоогоор/ Онцгой байдлын байгууллагаас 3065 албан хаагч, 307 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 193 албан хаагч, 13 автомашин, Зэвсэгт хүчний анги, байгууллагаас 480 албан хаагч, 30 автомашин, Цагдаагийн байгууллагаас 39 албан хаагч, 2 автомашин, орон нутгаас 4504 иргэн, 479 автомашин, 55 мотоцикль тус тус дайчлагдан нийт 8281 хүн, 831 автомашин, 55 мотоцикль, техник хэрэгсэл, 204 морьтойгоор ажилласан.

    Өнөөдрийн байдлаар:

    Сэлэнгэ аймаг Мандал сумын нутагт 2 түймэр асч байгаа бол Сэлэнгэ аймаг Мандал сумын 4 түймэр, Ерөө сумын 1 нийт 5 түймрийг цурманд оруулсан бүрэн унтраахаар ажиллаж байна.

    Дээрх түймрүүд дээр онцгой байдлын байгууллагаас 132 алба хаагч, 13 автомашин, орон нутгаас 197 иргэн, 12 автомашин, нийт 329 хүн, 25 автомашинтай ажиллаж байна.

    ОБЕГ-ын даргын шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө суманд гарсан түймрийн голомт дээр АТА-ийн 24 алба хаагч, НОБГ-ын 25 алба хаагч, ОБЕГ-ын тэргүүн дэд даргын шийдвэрээр Орхон аймгийн Онцгой байдлын газраас 12 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас 12 алба хаагч тус тус нэмэлтээр гаргасан түймрийн голомт дээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • Найраатай, нанчилдаантай наадмыг Даншиг гэх үү
    2017 оны 8 сарын 07
    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Даншиг наадам- Хүрээ цам 2017” шашин соёлын наадмыг энэ жил гурав удаагаа зохион байгууллаа. Хэдийгээр наадамчин олны нүдийг баясгах олон арга хэмжээ зохион байгуулагдсан ч Даншиг наадмын гол зорилго болох эв найрамдалаа уландаа гишгэж, найраатай, нанчилдаантай наадам болж өнгөрснийг хэн хүнгүй шүүмжилж байна.
  • Власкогийн аминд хүрсэн этгээдийг баривчилжээ
    2017 оны 8 сарын 07
    Долдугаар сарын 29-нд Байгаль нуурын эрэгт залуучуудын Европын хошой аварга Буриадын 20 настай авьяаслаг бөх Юрий Власкогийн цогцосыг олсон билээ. Бусдын гарт хэрцгийгээр алуулсан Власкогийн аминд хүрсэн сэжигтэнийг баривчилж мэдүүлэг авчээ. Түүний аминд хүрсэн этгээдийг наймдугаар сарын 2-нд Улаан-Үд хотоос баривчилсан байна. Сэжигтэнийг саатуулах үеэр өөрийнхөө хийсэн бүх хэргийг хүлээн зөвшөөрсөн байна. Талийгаач тухайн үед өөр лүү нь дайрсан тул амиа хамгаалах зорилгоор түүний аминд хүрсэн гэдгийг 33 настай эр мэдүүлжээ. Ер нь буриадууд бөхчүүдээ нэлээд хатуу ханддаг бололтой. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Буриадын хөнгөн жингийн шилдэг бөх Александр Богомоев ёслолын хүлээн авалтын дараа танхай этгээдүүдэд хутгалуулж, азаар амь насанд нь аюул учраагүй юм.
  • Р.Пүрэвдагва Даншигийн “Даян аварга” боллоо
    2017 оны 8 сарын 07
    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Гандантэгчэнлин хийдтэй хамтран зохион байгуулсан “Даншиг наадам- Хүрээ цам 2017” шашин соёлын наадам хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Наадамд хүчит 256 бөх барилдаж, Архангай аймгийн Бүлган сумын харьяат Даншигийн аварга Р.Пүрэвдагва гурав дахь удаагаа түрүүлэн Даншигийн даян аварга цол хүртлээ. Харин Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат бөх Б.Соронзонболд долоо даван үзүүрлэж Даншигийн заан цолны эзэн болсон юм.

    Мөн Увс аймгийн Өндөрхаан сумын харьяат бөх Г.Ганням, Булган аймгийн Сайхан сумын харьяат бөх Н.Түвшинбаяр, Булган аймгийн Сайхан сумын харьяат бөх Д.Пүрэвдорж нар тав давж Даншигийн начин цолны болзол хангав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Даншиг: Хүрээ жахар цамын хурал хурна
    2017 оны 8 сарын 07
    “Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин, соёлын наадам Төв цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

    Өнөөдөр 18:50-19:00 цагийн хооронд Залбирал ерөөл айлдах тусгай хөтөлбөр Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд болсноор өнөөдрийн хөтөлбөр өндөрлөнө.

    Тэгвал марааш Гандантэгчэнлин хийдэд Хүрээ жахар цамын хурал хурах, Гомбо, Чойжоо сахиус тахиж, Данраг хурах аж.
  • Үндсэн хуулийн гудамж, Сөүлийн гудамжны уулзварыг түр хаалаа
    2017 оны 8 сарын 07
    Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, “Өгөөж чихэр боов” ХХК-ийн уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд 2017 оны наймдугаар сарын 7-ны өдрийн 07:00 цагаас 2017 оны наймдугаар сарын 9-ний өдрийн 07:00 цагийн хооронд Үндсэн хуулийн гудамж, Сөүлийн гудамжны уулзварын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах тул автозамын зорчих хэсгийг хаахаар болсон байна.

    Иймд тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний дараах чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт орно. Үүнд:

    Ч:9 “Нисэх-Нарны гүүр-Тэнгис кино театр-Хүнсний 4-р дэлгүүр”
    Ч:21а “Булгын 19-р гудамж- Вокзал-3,4-р хороолол”
    Ч:21б “Булгын 19-р гудамж-3,4-р хороолол-Вокзал”
    Ч:27 “Вокзал-Бөмбөгөр-Өвөр согоот”,
    Ч:29 “Сэлбэ амралт-МУБИС-Вокзал”
    Ч:43 “Баянхошуу-Ард кино театр-ТЭЦ 3”
    Ч:46 “Улаанчулуут-Их наран-Вокзал”
    ХО:4 “Тэрэлж-Мэлхий хад-Налайх-Баруун 4 зам” чиглэлүүд Өгөөжийн уулзвараар бус Магсаржавын гудамжаар дайран өнгөрч хөдөлгөөнийг үргэлжлүүлэн иргэдэд үйлчилнэ.

    Тиймээс иргэд та бүхэн зураглалын дагуу зорчилтоо төлөвлөж нийтийн тээврийн үйлчилгээг авна уу. Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 323176, 326352 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ
  • Цахилгаан хязгаарлах өнөөдрийн хуваарь
    2017 оны 8 сарын 07
    цахилгаан
  • Маргааш Хүрээ жахар цамын хурал хурна
    2017 оны 8 сарын 06
    “Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин, соёлын наадам Төв цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.



    Өнөөдөр 18:50-19:00 цагийн хооронд Залбирал ерөөл айлдах тусгай хөтөлбөр Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд болсноор өнөөдрийн хөтөлбөр өндөрлөнө.



    Тэгвал марааш Гандантэгчэнлин хийдэд Хүрээ жахар цамын хурал хурах, Гомбо, Чойжоо сахиус тахиж, Данраг хурах аж.
  • Даншиг наадмын аварга, арслангууд өнөөдөр тодорно
    2017 оны 8 сарын 06
    “Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин, соёлын наадмын хүчит бөхийн барилдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна.


    Хүчит бөхийн барилдаанд Даншигийн аварга Р.Пүрэвдагва, начин О.Хангай, Э.Энхбат, Бо.Батжаргал, Д.Амар­сайхан, Б.Пүрэв­сайхан нарын 256 бөх хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна.


    Хүчит бөхийн барилдааны эхний дөрвөн даваа өчигдөр явагдсан. Харин өнөөдөр 5-9 даваа явагдана. Даншиг наадмаар улсын цол олгодоггүй бөгөөд Даншигийн начин, өсөх идэр начин, заан, арслан болон аварга цол олгох журамтай. Өнгөрсөн онд Р.Пүрэвдагва Даншиг наадмын хүчит бөхийн барилдаанд хоёр удаа түрүүлж, Даншигийн аварга цол хүртэж байсан билээ.
  • Маргаашнаас Үндсэн хуулийн гудамж, Сөүлийн гудамжны уулзварыг хаана
    2017 оны 8 сарын 06
    Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, “Өгөөж чихэр боов” ХХК-ийн уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд 2017 оны наймдугаар сарын 7-ны өдрийн 07:00 цагаас 2017 оны наймдугаар сарын 9-ний өдрийн 07:00 цагийн хооронд Үндсэн хуулийн гудамж, Сөүлийн гудамжны уулзварын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах тул автозамын зорчих хэсгийг хаахаар болсон байна.

    Иймд тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний дараах чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт орно. Үүнд:

    Ч:9 “Нисэх-Нарны гүүр-Тэнгис кино театр-Хүнсний 4-р дэлгүүр”
    Ч:21а “Булгын 19-р гудамж- Вокзал-3,4-р хороолол”
    Ч:21б “Булгын 19-р гудамж-3,4-р хороолол-Вокзал”
    Ч:27 “Вокзал-Бөмбөгөр-Өвөр согоот”,
    Ч:29 “Сэлбэ амралт-МУБИС-Вокзал”
    Ч:43 “Баянхошуу-Ард кино театр-ТЭЦ 3”
    Ч:46 “Улаанчулуут-Их наран-Вокзал”
    ХО:4 “Тэрэлж-Мэлхий хад-Налайх-Баруун 4 зам” чиглэлүүд Өгөөжийн уулзвараар бус Магсаржавын гудамжаар дайран өнгөрч хөдөлгөөнийг үргэлжлүүлэн иргэдэд үйлчилнэ.

    Тиймээс иргэд та бүхэн зураглалын дагуу зорчилтоо төлөвлөж нийтийн тээврийн үйлчилгээг авна уу. Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 323176, 326352 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
  • Туул, Улиастайн гол дагуух 20 тонн хог хаягдлыг цэвэрлэв
    2017 оны 8 сарын 06
    Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан өнөөдөр Туул, Улиастайн гол дагуух нийт 30 километр газрын хог хаягдлыг цэвэрлэлээ. Цэвэрлэгээнд дүүргийн Тамгын газрын нийт алба хаагчид болон 5, 9, 10, 11, 20, 23 дугаар хороод, Нийтлэг үйлчилгээний газар-1, 2, 3, 4 ОНӨААТҮГ-ын Иргэдийн бүлэг болон Батлан хамгаалах Их сургуулийн 1000 оюутан цэрэг зэрэг нийт 1200 гаруй хүн оролцсон юм.

    Энэ удаагийн цэвэрлэгээгээр нийт 20тонн хог хаягдлыг ачиж цэвэрлэсэн бөгөөд ирэх есдүгээр сарыг дуустал цэвэрлэгээг үе шаттайгаар үргэлжлүүлэх юм. Гол дагуух хог хаягдлын дийлэнх нь архи, пивоны шил лааз эзэлж байсан. Мөн голын усанд гялгар уут болон ахуйн хогийг ихээр хаясан байжээ. Иймд иргэд та бүхэн амралт зугаалгаар явахдаа хог хаягдлаа ил задгай газар хаяхгүй байж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
  • Эхийн сүүний найрлагыг та мэдэх үү
    2017 оны 8 сарын 06
    Эхийн сүүний найрлагыг та мэдэх үү
  • Даншиг наадмын хүрээнд иргэд, жуулчдад зориулсан асрууд үйлчилж байна
    2017 оны 8 сарын 06
    Төв цэнгэлдэх хүрээлэнд “Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин соёлын арга хэмжээ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Даншиг наадмын үеэр Төв цэнгэлэхэд нийслэлийн мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдлын ажилтан албан хаагчид иргэдийн аюулгүй байдалд анхаарч ажиллаж байгаа билээ. Даншиг наадмын өдрүүдэд нийт 120 аж ахуй нэгж тусгай зөвшөөрөл авч иргэдэд үйлчилж байгаа юм. Тодруулбал, эдгээрээс 80 хувь нь хуушуурны асар байгаа бол үлдсэн 20 хувь нь бэлэг дурсгал, аялал жуулчлалтай холбоотой үзэсгэлэн худалдааны асрууд юм. Үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгжүүдэд улсын байцаагч нар зөвлөгөө, зөвлөмжүүдийг өгч ажиллаж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Төв цэнгэлдэхэд Хүрээ цам харайх ёслол боллоо
    2017 оны 8 сарын 06
    “Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин, соёлын наадам Төв цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Даншиг наадмын хүрээнд болдог Хүрээ цам, Жахар цамын хурал өглөө 09.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд эхлэв. “Даншиг наадмын хамгийн гол зүйл нь цам харайх билээ. Цам нь ад, зэтгэр, гай хөнөөлийг даран сөнөөх учир агуулгатай зүйл юм. Цам цамнахдаа гар, хөл, биеийн олон хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэхийн зэрэгцээ хортон дайсан, ад зэтгэрийг догшдын үйлдлээр даран сөнөөж буй хөдөлгөөнүүдийг үзүүлнэ. Мөн энэ үед нууц тарнийн хатуу зан үйл болох “Линга” эвдэх, “Жахар”, “Сор” залах зэрэг үйлийг үйлддэг.

    Цам бүжиг нь Цаст төвдийн орноо бурхан шашныг дэлгэрүүлэхээр анхны сүм дуганаа барих тэр үед хар зүгийн лус савдгууд харшласанд Энэтхэгийн их багш, ловон Бадамжунай нууц тарнийн ёсонд тулгуурлан цам бүжгийг дэглэн гаргаж улмаар цам бүжих зан үйлээр хар зүгийн лус савдгуудыг номхруулан дарж, төвийн анхны хийд болох Цогт төгөлдөр Самъяа хийдийг байгуулж байсан эртний түүхтэй ажээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног” маргааш дуусна
    2017 оны 8 сарын 06
    Жил бүрийн 8 дугаар сарын 1-7-ны өдрүүдэд Монгол Улс төдийгүй дэлхийн 170 гаруй орон “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд “Эхийн сүүгээр хооллолтыг хамтдаа дэмжицгээе” уриандор Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НЭМГ, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр зохион байгуулж байна.Жил бүрийн 8 дугаар сарын 1-7-ны өдрүүдэд Монгол Улс төдийгүй дэлхийн 170 гаруй орон “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд “Эхийн сүүгээр хооллолтыг хамтдаа дэмжицгээе” уриандор Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НЭМГ, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр зохион байгуулж байна.
  • 250 алба хаагч хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байна
    2017 оны 8 сарын 06
    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмыг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Наадам энэ сарын 04, 05, 06-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Гандантэгчилэн хийдэд зохион байгуулагдана.

    “Даншиг наадам-Хүрээ цам 2017” наадмын үеэр Цагдаагийн байгууллага 300 алба хаагч, олон нийтийн цагдаа 10, 30 оюутан цагдаа, 4 морьт эргүүл, 20 машинтайгаар иргэдийн аюулгүй байдлыг ханган, хамгаалалтын үүрэг гүйцэтгэх юм байна.

    Даншиг наадмын үеэр бага насны хүүхэд төөрөх, гадаадын жуулчид, иргэд хулгайн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа ажээ.
  • Ирэх долоо хоногийн цаг агаарын төлөв
    2017 оны 8 сарын 06
    2017 оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 7-ныг хүртэлх

    7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ



    / Ойрын 4 хоногт ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо аадар орох тул

    гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна /



    Баруун аймгуудын нутгаар: 31-1,4-6нд зарим газраар түр зуурын бороо, 2-3-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур 18-20м/с хүрч ширүүснэ. 2-4-нд Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 20-25 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаарна.

    Төвийн аймгуудын нутгаар: 31-1,5-6-нд зарим газраар түр зуурын бороо, 2-4-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур 18-20м/с хүрч ширүүснэ. 3-4-нд сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар шөнөдөө 2-7 градус өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 19-24 градус дулаан байна. Бусад хугацаанд Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 24-29 градус дулаан байна.

    Зүүн аймгуудын нутгаар: 31-1,4-5-нд ихэнх нутгаар, 2-нд нутгийн өмнөд хэсгээр, 3-нд нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур 18-20м/с хүрч ширүүснэ. 4-5нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус өдөртөө 21-26 градус дулаан байна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус өдөртөө 25-30 градус дулаан байна.

    Говийн аймгуудын нутгаар: 31-1-нд зарим газраар, 3-4нд ихэнх нутгаар бороо, 5-нд нутгийн зүүн хэсгээр, 7-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус өдөртөө 27-32 градус дулаан байна.
  • Хорих 411 дүгээр анги болон Зайсан орчмоор цахилгаан хязгаарлана
    2017 оны 8 сарын 06
    1-14/VIII

    Баянзүрх

    09:30-17:00

    УСУГ-ын худгууд

    1-16/VIII

    Хан-Уул

    09:30-17:00

    11-р хороо ШШГЕГ-ын харьяа хорих 411 дүгээр анги болон Зайсан орчмоор
2107 2108 2109 2110 2111 2112 2113
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    12 цаг 28 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    13 цаг 7 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    13 цаг 13 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    13 цаг 22 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    13 цаг 33 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    13 цаг 59 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    14 цаг 26 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    15 цаг 4 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    15 цаг 21 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    15 цаг 46 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    15 цаг 49 мин
  • Африкийн хамгийн том нисэх онгоцны буудлыг Этиоп улсад 12.5 тэрбум доллараар барьж байна
    16 цаг 31 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
    16 цаг 37 мин
  • Николас Мадурог баривчлахад оролцсон цэрэг уг ажиллагаанаас 400 мянган ам.долларын ашиг олсон хэргээр баривчлагджээ
    18 цаг 8 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
    18 цаг 13 мин
  • СТАТИСТИК: Домог болох бөхчүүдийн бага цолтойдоо шөвгөрч, тодордог АВАРГА цолны барилдаан
    18 цаг 20 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийлээ
    19 цаг 0 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Дэлхийн хамгийн том номын сангуудын нэг Конгрессын номын сан байгуулагджээ
    19 цаг 23 мин
  • Кино календарь: Энэ онд нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд
    19 цаг 30 мин
  • УИХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    19 цаг 41 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК