-
2017 оны 3 сарын 21
Багшлах эрх олгох шалгалтын бүртгэл өнөөдөр дуусч байна. Бүртгэлийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт хамтарч онлайнаар явуулсан бөгөөд шинээр сургууль төгссөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар энэ шалгалтад хамрагдах юм.
-
2017 оны 3 сарын 21
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн танхимд нэгэн эх амаржиж, шүүгчийн туслах нь эх барьж авчээ.
-
2017 оны 3 сарын 21
Одоогоос яг 25 жилийн өмнө буюу 1992 онд НҮБ-ын Байгаль Орчин ба Хөгжлийн чуулга уулзалтад оролцогчид
-
2017 оны 3 сарын 21
Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч – нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан “Улаанбаатар марафон-2017” олон улсын бүх нийтийн гүйлтийг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Бүх нийтийн гүйлтийг БСШУСЯ, нийслэлийн Захирагчийн ажлын алба, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Үндэсний Олимпийн хороо, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо, МОХ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулах юм.
-
2017 оны 3 сарын 21
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцогоор ахлуулсан ажлын хэсэг 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн Гадаадын иргэн, харьяатын газар ажиллаж байна.
-
2017 оны 3 сарын 21
Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаагийн баталсан удирдамжийн дагуу нийслэлийн ерөнхий боловсролын 1, 9, 13, 18, 23, 67, 93, 105, Шавь цогцолбор сургуулиудад боловсролын хяналт, эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын чиглэлээр хамтарсан шалгалт хийлээ.
Шалгалтын явцад давхардсан тоогоор 425 зөрчил илрүүлж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, улсын /ахлах/ байцаагчийн 25 заалт бүхий 4 албан шаардлагыг ерөнхий боловсролын 1, 18, 23, 93 дугаар бүрэн дунд сургуульд хүргүүлэн, илэрсэн зөрчлийг үндэслэн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2, 16.1.3, Эрүүл ахуйн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн 8 албан тушаалтанд 3.120.000 төгрөгийн шийтгэвэр ногдуулж бүрэн барагдуулан ажиллав
Шалгалтад хамрагдсан бүх сургуулиудад боловсролын чанар хүртээмж, эрүүл ахуй халдвар хамгааллыг сайжруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хууль тогтоомжийг мөрдөх талаар байгууллагын сургалтыг зохион байгууллаа гэж НМХГ-аас мэдээллээ.
-
2017 оны 3 сарын 21
Хамтран амьдрагчаа зээ дүүгийнх нь хамт зэрлэгээр хөнөөж, дагавар хүүгээ хүнд гэмтээсэн БНХАУ-ын иргэн Ө-д холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ.
-
2017 оны 3 сарын 21
ээ
-
2017 оны 3 сарын 21
Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг хүлээлгэн өглөө
-
2017 оны 3 сарын 21
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаас “Өвөлжилт хүндэрсэн үед мал бүхий өрхүүдэд өвс тэжээлийн буцалтгүй тусламж үзүүлэх” шийдвэр гаргасан. Энэ дагуу дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэстэй хамтран дүүргийн 15, 18, 19, 20 дугаар хороонымал бүхий айлуудаас тусламж, дэмжлэг үзүүлэх нэн шаардлагатай 22 өрхөд 10 тонн буюу 500 боодол өвсийг үнэ төлбөргүй олгох ажлыг зохион байгууллаа. Эдгээр өвсийг Онцгой байдлын Ерөнхий газрын обьект №03 өвсний фондоос авч дээрх айлуудад хүргэсэн бөгөөд Улсын Онцгой комиссоос тус дүүрэгт хуваарилсан юм гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
-
2017 оны 3 сарын 21
Зөвшөөрөлгүй зохион байгуулсан морин уралдааны үеэр унаж бэртсэн хүүгийн биеийн байдал сайжрахгүй байсаар байгаад өчигдөр нас баржээ.
-
2017 оны 3 сарын 21
Азийн цагаан дагина хэмээн олон улсад нэрлэгдтэлээ хөгжиж байсан улсын маань нийслэл Улаанбаатар хот өдрөөс өдөрт хөгжин цэцэглэж буй ч утаагаараа дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрээд байгаа. Үе үеийн хотын дарга нар утаа багасгах нэрээр олон тэрбум төгрөг салхинд хийсгэсэн ч өнөөх гайхал утаа улам бүр өтгөн манан болж, хүрээгээ тэлсээр байна. Өнгөрсөн 2012-2016 онд гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 7000 барилга барина гэж байсан ч таван мянга нь шугам сүлжээ болон бусад асуудлаас болж зогсонги байдалтай байгаа аж.
-
2017 оны 3 сарын 21
Боксын үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Э.Цэндбаатар
-
2017 оны 3 сарын 21
Монгол Улс Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасныхаа дагуу 2017 оны эхний улиралд 13 орны 69 иргэнийг албадан гаргаад байна.
-
2017 оны 3 сарын 21
Монгол Улс дэлхийн гаслантай орнуудын нэгд тооцогджээ
Дэлхийн аз жаргалын өдөр гуравдугаар сарын 20-нд тохиодог. Үүнтэй уялдуулж BBC ангентлагаас дэлхийн хамгийн таатай болон гаслантай орнуудын жагсаалтыг гаргажээ. НҮБ-ийн судалгаанд үндэсэлсэн уг жагсаалтад 155 орон эрэмбэлэгдсэнээс Монгол Улс 100-д орсон байна!
Хөрш орнуудаасаа тээр хол хоцорч, дайн самуунтай Сьерра-Лион, Сомали, Нигерь улсуудаас ч дор орсон шинэ үеийн ардчилсан Монгол Улсыг дэлхий дахинаа хэрхэн үнэлж байгааг эндээс харж болно. Уул уурхайн баялгаараа эхний аравт багтдаг хэрнээ, нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг атлаа, төвийг сахигч ардчилсан улс гэж зарладаг мөртлөө иргэдийнх нь аз жаргалын индекс сүүлээсээ гуравны нэгт!
Монгол Улсын бүх хүн ам нь хүнд хэцүү амьдралтай, аз жаргалгүй амьдардаг гэвэл үгүй. Хөгжингүй улс орнуудад эдлэн газартай, оффшор дансанд хэдэн тэрбум доллартай, дэлхийн хэмжээний чинээлэг иргэд манайд бий. Харин тэд нийт иргэдээ ядуу амьдруулсан гол буруутан. Том том ярьсан улстөрчид уул уурхайн томоохон ордуудаа ил далд булаалдсан эрх баригчдын үйл ажиллагааны үр дүнд Монгол Улсын нэр хүнд дэлхийн дахинаа унасаар байна. Дайн самууны хөлд үрэгдэж, өлсгөлөнд нэрвэгдсэн Африкийн улсуудаас ч дорд орсон улс орноо хэзээ өөд нь татаж, эрүүл ардчилсан нийгэмд иргэн бүр хангалуун амьдрах боломжоор хангах вэ.
-
2017 оны 3 сарын 21
Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осол гарч, нэг хүн газар дээрээ амиа алдсан хэрэг гарсан байна.
-
2017 оны 3 сарын 21
Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан.
-
2017 оны 3 сарын 21
Нийтийн зорчигч тээврийн автобус шатсан хэрэг өнөө өглөө гарлаа. Баянзүрх дүүргийн Сансарын тунель орчимд
-
2017 оны 3 сарын 21
Шүүн таслах ажиллагааны хэвийн үйл ажиллагаа, шүүхийн гал тогоог хариуцдаг тамгын газрын дарга нар энэ сарын 16, 17-ны өдөр Дорноговь аймаг дахь шүүхэд ”Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах нь” үзүүлэх сургалтад оролцлоо.
-
2017 оны 3 сарын 21
Уржигдар шөнө буюу /2017.03.19/ өдрөөс 20-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Тооройд анхны бороо оржээ.