Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2117 2118 2119 2120 2121 2122 2123
  • “IBM Week Mongolia” арга хэмжээ амжилттай боллоо
    2017 оны 7 сарын 26
    “IBM Week Mongolia” арга хэмжээ амжилттай боллоо
    IBM корпорацийн IoT талбарын дэлхий даяархи боловсролын санаачлагын тэргүүн, хатагтай Гаяатри Маги Монголд хүрэлцэн ирж 2017 оны 7-р сарын 1-6- ны өдрүүдэд “Юмсын интернет”-ийн сургалт, IBM хакатоныг Мэдээлэл, технологийн үндэсний паркад зохион байгууллаа.


    Юмсын интернетийн танилцуулга лекц, 3 удаагийн сургалтанд их дээд сургуулиудын оюутан, багш нар болон компаниудын технологийн мэргэжилтнүүдээс бүрдсэн нийт 302 оролцогчид хамрагдаж дэлхийд тэргүүлэгч IBM Watson, Bluemix талбаруудтай танилцан :
    1. “Юмсын Интернэт” гэж юу вэ?
    2. Bluemix талбарын тохиргоо
    3. IoT starter, загвар төхөөрөмж/мэдрэгч ашиглан IoT жишээ апп бүтээх
    4. Төхөөрөмжийг IoT талбарт бүртгүүлэх нь
    5. Хянах самбар үүсгэх нь
    6. Node-Red аппликэйшн хөгжүүлэх орчны тухай
    7. Node-Red орчин, хянах самбарт node нэмж оруулах
    8. Watson текстийг IoT апп-ийн ярих, орчуулах үйлчилгээнд ашиглах нь
    9. Цаг агаарын мэдээг ашиглах нь гэсэн сэдвүүдээр мэдлэг туршлага хуримтлууллаа

    Мөн сургалтанд хамрагдагсдаас 96 оролцогчид 18 багт хуваагдан, хакатон тэмцээнд орж сурсан мэдлэгээрээ 48 цагийн турш олон шинэ санаа, бүтээгдэхүүний демо хувилбарыг гаргаж өрсөлдсөн юм. (IBM хакатоноос төрсөн онцлох санаануудыг эндээс)
    Тус тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд:
    Гаяатри Маги-IBM, Юмсын интернетийн дэлхий даяархи боловсролын санаачлагын тэргүүн,
    Я.Цэцэг-Өлзий-Цахим Мэдлэг ТББ, үүсгэн байгуулагч,
    Д. Батхуяг-ШУА, Инноваци, мэдээллийн хэлтсийн дарга
    Ч. Лодойравсал-МУИС, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн тэнхимийн доктор проф,
    В. Лувсанчүлтэм-Сингапурын Алкем Глобал ХХК-н захирал,
    Ц. Азжаргал-IBM, GBS, санхүүгийн шинжээч нар ажиллан эхний 4 байранд дараахи багуудыг шалгарууллаа.

    1-р байранд Мазаалай баг, IBM-ийн царай таних системийг ашиглан халаасны хулгайчийг хялбар илрүүлэх санаагаар тэргүүн байр, 3 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт, бизнес инкубаторын 1 жилийн эрх, IBM-д ажилладаг Монголчуудын нэрэмжит шагнал 300$-н эзэд болсон бол

    2-р байранд Vision баг, Эмзэг сэтгэл зүйтэй өсвөр насныхныг сэтгэл гутралд оруулахгүй байх шийдлийг гаргаж, IBM-д ажилладаг Монголчуудын нэрэмжит шагнал 200$

    3-р байранд Polite баг ухаалаг цаг, гар утас ашиглан түргэн хугацаанд дуудлага өгөх боломжийг танилцуулж, what3words компанийн нэрэмжит шагнал 300 000төг

    4-р байранд Beelog баг ус, цахилгааны зардлаа мөнгөн дүнгээр нь хянах, цаашдаа ухаалаг хотын их өгөгдлийг цуглуулж, ус, цахилгааны үргүй зардлыг бууруулах зорилготой апп-н санаагаар, Цахим Мэдлэг ТББ-н нэрэмжит шагнал 100 000төг тус тус хүртжээ.

    Энэхүү арга хэмжээг Ай Ти Зон ХХК, what3words, Мобиком Корпораци ивээн тэтгэж МТҮП, МУИС, ШУТИС, МУБИС, Шинэ Монгол ТДС, Цахим Мэдлэг ТББ нар хамтран зохион байгуулсан бөгөөд Монголд дэлхийд тэргүүлэгч компаниудаас ирж өөрийн систем, технологийг нээлттэй танилцуулан, хакатон хийсэн анхны тохиолдол болсон юм.



  • Өнөөдрөөс хайгуулын зөвшөөрлийн бүртгэлийг цахимаар авч эхэлнэ
    2017 оны 7 сарын 26
    Өнөөдрөөс эхлэн хайгуулын зөвшөөрлийн бүртгэлийг цахимаар авч эхэлнэ
  • “Сентерра гоулд”-ын тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргалаа
    2017 оны 7 сарын 26
    “Сентерра гоулд”-ын тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргалаа
  • Тарваган тахал өвчний сэрэмжлүүлэг, зөвлөгөөг хүргэж байна
    2017 оны 7 сарын 26
    Тарваган тахал өвчний идэвхжил эхэлж байгаатай холбогдуулан иргэд, олон нийтийг:
  • “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” форумыг Монгол Улсад зохион байгуулна
    2017 оны 7 сарын 26
    Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан НҮБ-ын Бүсийн хөгжлийн төвийн байгаль орчны хөтөлбөрийн зохицуулагч С.Р.С Мохади, Байгаль орчны судлаач, доктор Ганеш Раж Жоши нарыг хүлээн авч уулзлаа.

  • Монгол цэргүүд марш тактикийн олон улсын тэмцээний тэргүүн байр эзэллээ
    2017 оны 7 сарын 26
    ХБНГУ-ын Норд Райн Фестфален муж улсын цэргийн командлалаас жил бүр зохион байгуулдаг Мөнхенгладбахын марш тактикийн олон улсын тэмцээн энэ оны долдугаар сарын 8-ны өдөр 34 дэх удаагаа зохион байгуулагдаж, тус тэмцээнд тусгай урилгаар монголын цэргийн баг тамирчид амжилттай оролцлоо.
  • Энэ оны татварын өр барагдуулалт 75,5 хувьтай байна
    2017 оны 7 сарын 26
    Энэ оны татварын өр барагдуулалт 75,5 хувьтай байна
  • Улсын хэмжээнд 4 түймэр асч байна
    2017 оны 7 сарын 26
    Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Харанхуйн-Ам” гэдэг газар гарсан галыг өчигдөр 20:45 цагт бүрэн унтрааж Байгаль орчны хяналтын улсын байцаагчид хүлээлгэн өгчээ.


  • Гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаа алдагсдын тоо буурчээ
    2017 оны 7 сарын 26
    Монгол Улсын шүүхийн 2017 оны хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ гарчээ.
  • Хөгжим бүжгийн коллеж Их сургууль боллоо
    2017 оны 7 сарын 26
    Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллеж долоодугаар сарын 24-ний өдөр албан ёсоор Хөгжим Бүжгийн Их Сургууль бую Консерватор боллоо.
  • Өгөөжийн уулзварыг өнөөдөр 22:00 цагаас эхэлж түр хаана
    2017 оны 7 сарын 26
    Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Өгөөжийн баруун урд уулзварын өргөтгөл, шинэтгэл, дулааны шугамын хүчитгэлийн таг солих, цахилгаан, холбооны шугамын шилжүүлэг, нөөц турба байрлуулах ажлуудыг хийхтэй холбогдуулан долоодугаар сарын 26-ны 22:00 цагаас 27-ны 22:00 цагийн хооронд тус хэсгийн зам хаагдана.
  • Германы шүдний эмч нар иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээ хийж байна
    2017 оны 7 сарын 26
    ХБНГУ-ын “Хил хязгааргүй шүдний эмнэлэг” сангийн шүдний нарийн мэргэжлийн эмч нар Монгол Улсын Эрүүл мэндийн сайдтай 2017 оны тавдугаар сарын 21-нд өдөр байгуулсан гэрээний хүрээнд Төв аймагт ажиллаж байна.
  • Сонсголонгийн гүүрийг өргөтгөхөөр газар чөлөөлөлтийг хийлээ
    2017 оны 7 сарын 26
    БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн тусламжаар Улаанбаатар хотод гүүрэн байгууламжуудыг шинэчлэх, засварлах, өргөтгөх төслүүдийг хэрэгжүүлж байгаа.


  • Үер усны үед халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмж
    2017 оны 7 сарын 26
    Өчигдөр түр зуурын хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үерийн аюултай нөхцөл байдал үүссэн. Үер, усны гамшиг нь улс орны нийгэм, эдийн засаг болон хүн амын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг бөгөөд үер усны гамшгийн үед гэрхорооллын бохир усны цооног,жорлонхальж, өтгөн шингэн ялгадас, бохирхог хаягдлаар газрын хөрс, гудамж талбай бохирдсоны улмаас сальмонеллёз, балнад, цусан суулга, боом, хийт үжил, вирүст хепатит А зэрэг халдварт өвчинд өртөх нөхцөл бүрддэг.
    Иймд иргэдэд үер, усны аюулын дараа эрүүл мэндээ хамгаалж, халдварт өвчинд өртөхөөс сэргийлж дараах зөвлөмжийг өгч байна.
  • Төмөрт нуурын тухай түүх сөхөхүй
    2017 оны 7 сарын 26
    ТӨМӨРТ НУУР

    Тэнгэр уул (Тянь Шаны нуруу)-ын бүс нутагт эртнээс өвөг Монгол аймгууд суурьшиж, төрт улсаа (Жижи шаньюйгийн удирдсан Хүннү, Хар Кидан, Цагаадайн ханлиг, Могулистан, Зүүнгарын хаант улс) байгуулж ирсэн. Тиймээс эргэн тойрны газар орон, уул ус нь Монгол нэртэй байх нь хэвийн үзэгдэл юм.
    Үүний нэг жишээ нь Төмөрт нуур болно. Төмөрт нуурыг кыргыз, хасгууд Иссык куль гэж нэрлэдэг. Харин Иссык куль (нуур)-ын түүхэн Монгол нэр нь Төмөрт нуур юм. ”Томортуй нур” нэрээр Зүүнгарын нутгийг судалсан оросын экспедицын мэдээ, орос сурвалж бичгүүдэд олонтой дурдагдсан байдаг. Мөн Германы нэрт эрдэмтэн, аялагч, судлаач А.Хумбольдтын 1831 онд хэвлүүлсэн ”Fragmens de géologie et de climatologie asiatiques” гэсэн бүтээлд Төмөрт нуурын талаар дурдаж, харгалзах координатыг нь оруулжээ.
    Төмөрт нуурын зүүн өмнө талд Сарт-халимагууд суурьшиж, эргэн тойрны газар ус, худаг булаг, хот суурингууд өдгөө ч Монгол нэртэй хэвээр байна. Жишээ нь, Өртөө-тохой, Улаанбулаг гэх мэт суурин газар, Харгол, Жаргалан гол зэрэг болно. Энэ нуурын түрэг нэр ”Иссык-куль” буюу ”халуун нуур” (гашуун нуур?) гэсэн утгатай. Мөнх цаст уулсаар хүрээлэгдсэн энэ нуур өвлийн улиралд ч хөлддөггүй. Учир нь тогтуун дулаан цаг агаар, эргэн тойрноос цутгах халуун рашаанууд, давс ихтэй уснаасаа (нуурын эрдэсжилт нь 5.9%) болоод хөлддөггүй байна.
    Зарим хүмүүс Иссык куль нуурыг ”Ишиг хөл” гэж монголчилсон нь алдаатай, буруу нэршил болно. Төмөрт нуур гэсэн уугуул монгол нэрээр нь нэрлэж байвал зохилтой.

    ЗУРГИЙН ТАЙЛБАР:
    1) 1830-аад онд Парис хотод хэвлэсэн Манж Чин гүрний нутаг дэвсгэрийг харуулсан газрын зураг. Хуучин Зүүнгар улсын нутаг дэвсгэр, Ил, Чуй голын хөндий, Балхаш, Төмөрт (Иссык куль) нууруудыг томруулж харуулав.

    2) 1831 онд германы эрдэмтэн А.Хумбольдтын хэвлүүлсэн ”Fragmens de géologie et de climatologie asiatiques” номонд Зүүнгар, Дорнод Туркестаны нутгаар аялсан тэмдэглэл бий. Уг тэмдэглэлд Төмөрт (Temourtou буюу одоогийн Иссык куль) нуурыг харгалзах координатын хамт оруулсан бөлгөө.

    Бичсэн: А.Ганпүрэв.
  • ”60 тэрбумын хэрэг”-ийг дахин шалгахаар болжээ
    2017 оны 7 сарын 26
    Улсын Ерөнхий прокурорын газраас 60 тэрбумын бичлэгтэй холбоотой асуудлаар хэрэг нээж ажиллахаар болжээ.

  • Болзошгүй үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
    2017 оны 7 сарын 26
    Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод түр зуурын хүчтэй аадар бороо орно гэсэн цаг агаарын урьдчилсан мэдээлэлтэй байгаа. Иймд иргэд, олон нийтийг аюулгүй байдлаа хангах, бага насны хүүхэд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэр орон сууцны үер усны аюулгүй байдлыг шалгах, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчихыг анхааруулж байна. Мөн хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, үерийн аюултай бүсэд оршин сууж байгаа бол нүүх, цаг агаарын мэдээллийг тухай бүр хүлээн авч болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.
  • Алга болсон хүүхдийн цогцсыг олжээ
    2017 оны 7 сарын 26
    Өчигдөр орсон түр зуурын хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгонд үерийн аюултай нөхцөл байдал үүссэн. Үерийн улмаас 1 том хүн, 2 бага насны хүүхэд амиа алдаж, 4 хүүхэд хүнд хөнгөн гэмтсэнийг эмнэлэгт хүргэсэн.


  • Байгаль орчиндоо халгүй амарч зугаалахыг уриалж байна
    2017 оны 7 сарын 26
    “#TURBOTENT #MONGOLIA” ОБЕГ-Н ХАМТ ОЛНЫГ ДЭМЖИН АЖИЛЛАЛАА

    Нийслэлийн ногоон бүсэд гарсан ой хээрийн түймэрийг унтраахад төр болон хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд идэвхтэй оролцож, байгаль орчноо хамгаалах үйлсэд нэгдэж буй. Нийгмийн хариуцлагаа бүрнээ ухамсарладагын хувьд ”TURBOTENT MONGOLIA” -ийн хамт олон ч мөн адил нийгмийн хариуцлага, иргэний үүргээ ухамсарлан эх орноо гал түймрээс авран хамгаалах үйлсэд гар бие оролцон эх орноо авран хамгаалах үйлсэд нэгдэн хамтран ажиллаа.

    Ажиллах хугацаандаа өөрийн компаний зардлаар бартаат зам туулах чадвар бүхий 15 тонны багтаамжтай машинаар Батсүмбэр сумын ”Таван Толгой” гэх газарт очин ажиллаж нийт 4 өдөр 3 шөнийн хугацаанд, 4 хүний бүрэлдэхүүнтэй хамт олон 100 гаруй тонн ус зөөн гал унтрааж байгаа тус ангид усаар тасралтгүй цэнэглэж өгөн ажиллаа. Тасралтгүй усаар хангагдаж байсан Онцгой байдлын албан хаагчид ажил үүргээ амжилттай биелүүлж Таван Толгой уулын ар, өврөөр гарч байсан галыг богино хугацаанд амжилттай унтраалаа.

    Монгол орны үзэсгэлэнт байгаль, хүн ардын амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах үйлсэд цаг наргүй зүтгэж буй Онцгой байдлын нийт ажилтан, албан хаагчдад халуун талархал илэрхийлье.

    Хуурайшилт ихтэй энэ цаг үед хөдөө орон нутагт аялал зугаалгаар зорчихдоо иргэний үүргээ ухамсарлан, байгаль орчиндоо халгүй амарч зугаалахыг нийт аялагчид, иргэддээ уриалж байна.
  • Баянгол, Хан-Уул дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ
    2017 оны 7 сарын 26
    Өнөөдөр буюу долоодугаар сарын 26-ний лхагва гарагт хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана. Иймд хэрэглэгчид засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.



    Баянгол

    10:30-17:00

    2, 4, 17, 18-р хороо 2, 4-р хороолол 03-12, 19, ТЗ-60, 18, 18А, 38, 67, 71, ХД-76, 86А, 86-1, 86-2, 70-2-р байр болон эдгээрийн ойр орчмоор

    Хан-Уул

    12:00-12:30

    10-р хороо Жаргалан эко хотхон

    13:00-13:30

    10-р хороо Зуурмагийн үйлдвэрүүд

2117 2118 2119 2120 2121 2122 2123
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    9 цаг 1 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    9 цаг 41 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    9 цаг 46 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    9 цаг 55 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    10 цаг 6 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    10 цаг 33 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    10 цаг 59 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    11 цаг 38 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    11 цаг 54 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    12 цаг 19 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    12 цаг 22 мин
  • Африкийн хамгийн том нисэх онгоцны буудлыг Этиоп улсад 12.5 тэрбум доллараар барьж байна
    13 цаг 4 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
    13 цаг 10 мин
  • Николас Мадурог баривчлахад оролцсон цэрэг уг ажиллагаанаас 400 мянган ам.долларын ашиг олсон хэргээр баривчлагджээ
    14 цаг 41 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
    14 цаг 46 мин
  • СТАТИСТИК: Домог болох бөхчүүдийн бага цолтойдоо шөвгөрч, тодордог АВАРГА цолны барилдаан
    14 цаг 53 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийлээ
    15 цаг 34 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Дэлхийн хамгийн том номын сангуудын нэг Конгрессын номын сан байгуулагджээ
    15 цаг 56 мин
  • Кино календарь: Энэ онд нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд
    16 цаг 3 мин
  • УИХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    16 цаг 14 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК