-
2017 оны 7 сарын 25
Гол усны аюулд 74 хүн амиа алджээ
-
2017 оны 7 сарын 25
Нийслэлийн Засаг даргын 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангуулах тухай захирамжийн хүрээнд “Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн захирал Г.Төмөрбаатар 1,2,3 дугаар баазын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц, хотын нийтийн тээврийн стандартын хэрэгжилттэй танилцан, хагас жилийн ажлын тайлангийн гүйцэтгэлийг сонсож үүрэг даалгавар өгөв.
Тэрбээр өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангах, нийтийн тээврийн стандартыг чанд дагаж мөрдөх, техникийн бүрэн байдлыг хангах, жолооч нарын ур чадварыг дээшлүүлж осол авааргүй ажиллан, хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйг дээшлүүлэх чиглэлд анхаарч ажиллахыг баазын удирдлагууд, холбогдох хэлтэс, албадад үүрэг болголоо.
Энэ үеэр баазын ажилтнууд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, хэрэгжилт, цаашид шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаа захирал Г.Төмөрбаатарт танилцуулж байв гэж Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨҮГ-ээс мэдээлэв.
-
2017 оны 7 сарын 25
Сонсголонгийн гүүрийг өргөтгөхөөр газар чөлөөлөлтийн ажлыг бүрэн хийлээ
-
2017 оны 7 сарын 25
Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх хүүхдийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулахаар болоод байгаа. Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг нар мэдээлэл өглөө.
“Өнөөдрөөс эхлэн цэцэрлэгийн цахим бүртгэлийн систем амжилттай ажиллаж эхэлсэн. Өчигдөр шөнийнн 00:00 цагаас хойш одоогийн байдлаар 5000 гаруй хүүхэд бүртгүүлсэн байна. Цахим бүртгэл ирэх сарын 24-ний өдрийг хүртэл нэг сарын хугацаанд явагдана. Эцэг эхчүүд цахим бүртгэл, цахим элсэлт гэсэн хоёр үетэй явагдахыг сайн анхаарах хэрэгтэй. Хоёр настай хүүхдүүдийг цахимаар бүртгэнэ. Харин 3-5 настай хүүхдүүд уламжлалт аргаараа цэцэрлэг дээрээ очиж бүртгүүлэх юм. Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд байвал наймдугаар сарын 10-наас бүх цэцэрлэг дээр туслах ажилтан, багш нар эцэг эхчүүдэд туслаж, бүртгэж өгөх болно” хэмээн нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга ярилаа.
Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг “Тухайн цэцэрлэг дээр даац хэтэрч, хүүхдийн тоо давсан тохиолдолд сугалаа явуулах болно. Энэ сугалааг санамсаргүй аргын функцээр явуулна. Үүнийг үнэн зөв, ил тод явуулж байгаа эсэхийг Тагнуулын Ерөнхий газар, Кибер аюулгүй байдлын газарт батлан харуулсан байгаа” хэмээн хэлсэн юм.
Нийслэлийн Боловсролын газраас “Цахим бүртгэл”, “Цахим элсэлт”-ийг эцэг эх, асран хамгаалагч нарт хүндрэл чирэгдэлгүй, ил тод, нээлттэй зохион байгуулж, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг тухай бүр шуурхай шийдвэрлэж ажиллахыг дүүргийн Боловсролын хэлтэс, цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг болгожээ.
Та илүү дэлгэрэнгүй болон лавлах зүйл байгаа бол дүүргүүдийн боловсролын хэлтсийн доорх утсанд холбогдох боломжтой.
Баянгол 88093035
Баянзүрх 260022, 95267120
Багануур 70213815
Хан-Уул 342470
Налайх 70233008, 89777590
Сүхбаатар 70111606
Сонгинохайрхан 70171110
Чингэлтэй 315442
Нийслэлийн Мэдээллийн т ехнологийн газар 330822
Нийслэлийн Боловсролын газар 70113032, 70113039
Элсэгчдийн нэгдсэн мэдээг есдүгээр сарын 5-ны дотор хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлах юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 7 сарын 25
Нийслэлийн Онцгой комисс өчигдөр яаралтай хуралдаж Сонгинохайрхан дүүрэгт мал, амьтны гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан Хүрээ цам-Даншиг наадмыг цуцлах шийдвэр гаргасан.
-
2017 оны 7 сарын 25
2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 түймэр асаж, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 1, Мандал сумын 1 нийт 2 түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 169 албан хаагч, 11 автомашин, Зэвсэгт хүчний анги, нэгтгэлээс 80 албан хаагч, 4 автомашин, орон нутгаас 74 хүн, 2 автомашин, Улаанбаатар төмөр замаас 20 алба хаагч, 2 автомашин, нийт 343 хүн, 19 автомашин, техник хэрэгсэлтэй түймрийн голомтод үүрэг гүйцэтгэж байна.
Өнөөдрийн байдлаар Булган аймгийн Сэлэнгэ сумын 1, Гурванбулаг сумын 1, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1, Ерөө сумын 4, Хүдэр сумын 1, Төв аймгийн Батсүмбэр сумын 6, Эрдэнэ сумын 2, Увс аймгийн Малчин сумын 1, нийт 17 түймрийг бүрэн унтрааж түймрийн голомтод ажиллаж байсан бие бүрэлдэхүүн, дайчлагдан ажиллаж байсан иргэдийг түймрийн голомтоос буулгаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 7 сарын 25
“Цэцэрлэгийн онлайн бүртгэл”-ийн талаар нийслэлийн Мэдээллийн технологийн газар болон Нийслэлийн Боловсролын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.
-
2017 оны 7 сарын 25
“Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв”-ийн тэргүүн Х.Оюунцэцэг, долоодугаар сарын 1-ний хохирогчдын холбооны тэргүүн Ц.Энхбаяр нарын хүмүүс өнөөдөр Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр, Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эргүүлэн татах асуудлаар мэдээлэл хийлээ.
-
2017 оны 7 сарын 25
Хэрвээ та хепатит С вирүсийн халдвартай бол...
-
2017 оны 7 сарын 25
Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 149 автомашины салхины шил, гэрлэн дохио хагарчээ
-
2017 оны 7 сарын 25
Өнөөдрийн байдлаар, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант багийн “Майнт өндөр-Уул”, “Байшинт”, тус сумын Буурагчин багийн “Марзын-Ам”, Мандал сум, Түнхэл багийн “Эрээн дэв”, тус сумын Түнхэл багийн “Хуст”, Түнхэл тосгоны “Тайлч”, “Хүдэр-Овоо”, “Ар матах-Уул”, Хүдэр сумын Баянцагаан багийн “Харанхуйн-Ам” гэдэг газруудад ойн хээрийн түймэртэй байна.
-
2017 оны 7 сарын 25
Шүүгчийг сонгон шалгаруулах журмын дагуу эрүү, иргэний хэргийн шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь шалгалтыг зарлажээ.
-
2017 оны 7 сарын 25
Багануур дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн алба хаагчдын санаачлагаар “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяны хүрээнд улсын болон орон нутгийн чанартай автозамд гарч байгаа зам тээврийн осол хэргийг бууруулах, үүнээс үүдэлтэй нас баралт, гэмтлийг багасгах, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор албаны “IVECO” маркийн автомашиныг тоноглон тохижуулан эргүүл, хяналт шалгалтыг зохион байгуулж байна.
Уг автомашиныг алба хаагчдийн ажиллах, амрах нөхцлийг бүрэн ханган тохижуулсан бөгөөд гадна талдаа 2 ширхэг LED гэрэлтэй, 360 градус эргэдэг болон 4 зүг рүү харсан хяналтын камертай юм.
-
2017 оны 7 сарын 25
Г.Баасан: Хууль хяналтынхан шалгалтын ажиллагааг огт явуулахгүй байна
-
2017 оны 7 сарын 25
Үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
-
2017 оны 7 сарын 25
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, Улсын арслан цол хүртсэн билээ.
-
2017 оны 7 сарын 25
Нийтийн эзэмшлийн зам талбайд дур мэдэн зөвшөөрөлгүй хашаа хатган өргөтгөл барьж, бусдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн зөрчлүүд гарсан даруйд нийслэл, дүүргийн Газрын алба хамтран цаг алдалгүй зогсоож, нийтийн эзэмшлийн зам талбайн газрыг чөлөөллөө.
Тухайлбал, Баянгол дvvрэг 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах К106 дугаар байрны зөвшөөрөлгvй барьж байсан өргөтгөлийн барилгыг зогсоож, албадан буулгав. Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Тэнгис кино театрын урд байрлах “Victory center”-ийн нэг давхрыг зөвшөөрөлгүйгээр сунгахаар хашаа татаж, газрыг ухсан байсныг буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв. Мөн Сүхбаатар дүүргийн 8 хороо, 846 дугаар байрны зүүн талд зөвшөөрөлгүй өргөтгөл барьж байсныг буулгалаа.
Энэ мэтчилэн зөвхөн нэг байгууллага, айл өрх хашаагаа зөвшөөрөлгүй сунгаснаас болж хэдэн мянган хүний эрх ашгийг ноцтой зөрчдөг зөрчлүүдийг цаг алдалгүй арилгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх ажил үргэлжилсээр байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
-
2017 оны 7 сарын 25
Нийслэлийн Онцгой комиссын хоёрдугаар хурал өчигдөр боллоо.
-
2017 оны 7 сарын 25
Төрийн өмчийн цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт хүүхдийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулахаар болсон бөгөөд цахим бүртгэл өнөөдрөөс эхэлж байна.
-
2017 оны 7 сарын 25
“Хүрээ-Цам Даншиг Наадам”-2017 арга хэмжээ 2017 оны 08 сарын 05-06-ны өдрүүдэд Хүй Долоо худагт зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байсан бөгөөд Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт мал, амьтны гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан наадмыг хийхгүй байх шийдвэр гарсан билээ.
Тус наадам нь гадаад, дотоодын жуулчдын үзэх дуртай, Улаанбаатар хот орчмын аялал жуулчлалын нэгэн томоохон эвент бүтээгдэхүүн болж чадсан бөгөөд энэ жилийн хувьд тус наадмыг үзэх жуулчдын захиалга их байгаа нь аялал жуулчлалын тур оператор компаниудын урдчилсан захиалгаас дүгнэж болно.
Тиймээс наадмыг товлосон хугаанд буюу 8 сард Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах шийдвэр гарлаа.